Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2022/00208

 

 

 

2022 02 21

151/ШШ2022/00208

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуул даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Д.Отгончулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...................../,

Нэхэмжлэгч: ......................./

Нэхэмжлэгч: .........................

Хариуцагч: ......................./-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 15 адууны хохиролд 47.506.000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хурдан удмын гэх морьд нь 2010 онд осгож үхсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч ..............., түүний өмгөөлөгч ..........., хариуцагч ......... итгэмжлэгдсэн төлөөлөгч ., хариуцагчийн өмгөөлөгч ........................а, иргэдийн төлөөлөгч .................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ...................... нар нь хариуцагч ................. хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд 47.506.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, тайлбарлаж байна.

1.1. Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн Уртын гол гэх газраас 2010 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө өөрийн болон эцэг ....... нарын аймаг, сумын наадамд уяж уралдуулдаг байсан хурдан морьд, угшил сайтай, унахад номхон нийт 15 тооны адуугаа, бусдын 2 адууны хамт хулгайд алдсан. Төв аймгийн Цагдаагийн газар 201219000537 дугаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт бүтэн 8 жил явуулсаны эцэст эзэн холбогдогчоор Эрдэнэсант сум, Баян-Уул 1 дүгээр багийн иргэн ............. тогтоогдсон хэдий ч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 458 дугаар тогтоолоор хаасан. Тухайн тогтоол гарсан үеэс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирлоо нөхөн төлүүлэх эрх бидэнд нээгдсэн. Алдсан өдөр нь ........ адууг хулгайлсан этгээд тааралдсан талаар ................. шүүхэд биечлэн ирж, гэрчийн мэдүүлэг өгсөн. ...............гэрт очиж Яасан хүйтэн юм бэ, ............. ахын хүрэм байна уу, хөлдөж үхлээ гэж хэлээд хүрэм авч байсан талаар мэдүүлэг, мөн . мэдүүлэгт .....айн шөнө хүрэмтэй, зайдан морьтой хүн явж байсан гэдэг. Уг алдагдсан адуунд миний 7 тооны адуу, ....... 5 тооны адуу, манай ажаа ........... 3 тооны адуу, ........... 1 адуу, ............ 1 адуу, нийт 17 тооны адуу алдагдсан. Алдсан 17 тооны адууг тухайн үед орон нутгийн үнэлгээгээр 73.350.000 төгрөг гэж үнэлсэн. Түүний дараа 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ...............-иар үнэлгээ гаргуулахад 73.059.610 төгрөг болсон. Миний алдсан 7 адуунд хонгор халзан морь хавчиг 6 настай, ягаан буурал морь суманд 3 түрүүлсэн 14 настай, хавчиг 6 настай бор морь, хондлой буурал морь сумын наадамд 10 дотор давхидаг, цагаан дэлтэй хонгор морь 5 настай, толин сартай хул морь 6 настай, толин сартай ухаа хонгор морь удам сайтай морь байсан. Мөн миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давхар .............. итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. .............. хүүхэд унадаг, номхон саарал халзан морь, уургын хээр морь, том бор хээр морь наадмын гоёлд унадаг байсан. Би адуунаас .......... авсан бор морийг хасаад хариуцагчаас 6 тооны адуу нэхэмжилж байна. Миний хариуцагчаас нэхэмжилж байгаа үнийн дүн нь 23.654.000 төгрөг, харин ............... 3 тооны адууны үнэ 3.460.000 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч .............. хулгай хийж намайг хохироосон тул хариуцагч .......... нэхэмжилж байна гэжээ. /хх1-3/

 

2. Хариуцагч ............ нэхэмжлэлийн хувийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гардуулсан хэдий ч хариу тайлбар ирүүлээгүй болно. Хариуцагч бичиг үсэг мэдэхгүй шалтгаанаар өөрийн төрсөн эх ............. итгэмжлэл олгосон ба итгэмжлэгдсэн төлөөлөгч ............. нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...15 адууны төлбөр 47.506.000 төгрөг нэхэмжилсэн байна. Төв аймгийн Цагдаагийн газраас 201219000537 тоот эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалт явуулж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 458 дугаар тогтоол гарсан. Төв аймгийн Прокурорын тогтоолд хариуцагч ............ эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн, яллагдагчаар татаж, шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, хэрэг бүртгэ13лийн хэргийг хаасан материалтай танилцуулаагүй, "гэрч"-ээр ..................... тогтоогдсон төдийгөөр байцаан шийтгэх ажиллагааг зогсоосон. Энэ тогтоолд ................ сэжигтэн яллагдагчаар татсан тухай дурдаагүй, хохирогч нар нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дүрдсан болохоос гэрчийн мэдүүлэг өгсөн ................. нэхэмжлэхийг дурдаагүй. Улсын ерөнхий прокурорын орлогч .................. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/1046 дугаартай ............ гомдлыг хүлээн авахаас татгалзсан тогтоолоор хариуцагч ............... уг хэрэгт гэрчээр байцаалт өгсөн гэдгийг давхар нотолсон. Дээрх 15 адууны зөвхөн 7 адуу нь нэхэмжлэгч ................ гээд 34.204.000 төгрөг, эцэг ......... 3-н адуу 3.460.000 төгрөг, хүргэн дүү ............... 5-н адуу 20.392.000 төгрөг гэж тус тусад нь бичсэн атлаа дээрх 15-н адууны ямар зүсний, ямар адуу нь ............ болоод 34.204.000 төгрөг, ямар 3 адуу нь ........... болоод 3.460.000 төгрөг,............ ямар 5 адуу нь 20.000.000 төгрөг болсон гэдгийн нарийн зааж ялгаж бичээгүй байна. Нэхэмжлэлд дурдсанаар 3 адуу 3.460.000 төгрөгийг ........... өмчлөлийн адуу гэх ба 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ................ . гэдэг хүн итгэмжлэл хийж өгчээ. Тэгвэл адууны эзэн ............ шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, эрх залгамжилсан, өв залгамжлах эрх ............ өгсөн эсэх нь тодорхойгүй байхад ............ өмнөөс ................................. итгэмжлэл хийж өгсөн нь ойлгомжгүй, энэ талаар холбогдох нотлох баримт мөрдөгчөөс хохирогчоор тогтоосон шийдвэрийг шүүхэд өгөөгүй байна. Эрүүгийн хэргийн явцад Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч ахлах дэслэгч ............ захиалгаар Төв аймгийн ................................. нарын нийлсэн нийт 17 тооны адуунд хөрөнгийн үнэлгээ хийсэн байх ба дээрх үнэлгээний газрын үнэлгээний тайланд 5 өөр хүний эзэмшлийн 17 адууны эзнийг нэг хүн юм шиг, зөвхөн үйлчлүүлэгчийг ............ хэмээн нэр хаяг, асуулга мэдүүлгээр үнэлгээ хийсэн нь учир дутагдалтай, морьдын үнэлгээ хэт өндөр, хурдан удмын адуунууд нь аймаг, улсад уралдаагүй, зөвхөн суманд ганц нэг уралдсан зэрэг нь эргэлзээтэй байна. Нотлох баримтаар хэрэг бүртгэлийн шатанд прокуророос гаргасан бичгийн баримтууд голдуу байх ба уг 17 адуутай холбоотой ................................. нарыг тухайн адуунуудын өмчлөгч эзэн мөн болохыг тогтоосон тухай үеийн малын "А" дансны хуулга, мөн дээрх эздийн морьдын хурдан удмыг тогтоосон нотлох баримт бичгүүдийг нэхэмжлэгч шүүхэд огт өгөөгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ зөрчсөн байна. Гэрч ................... мэдүүлгээр 16 тооны адууг ................ ченжид 1.100.000 төгрөгөөр өгсөн юм шиг ойлгогдож байна. Хэрвээ мэдүүлэг үнэн болж мал авсан ченжийг энэ хэрэгт заавал асуулгах шаардлагатай учир нь тэр хүн үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй. Энэ ченжийг асуухад хэн нь хэдэн мал өгч, хэнд нь хэдэн төгрөг өгсөн нь тодорхой болно. Гэрч ............... мэдүүлэгт ...................нь танай энэ хавиар дэл сул гаргачих адуу байна уу? гэж захиалсан. Захиалагч, хатгагч, хамжигч, ................. гэдэг ченжийн адууг туугаад Дарханд хүргээд өгчих ажлын хөлсөнд нь гайгүй юм өгнө гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд адуунуудыг Дарханд хүргэж өгсөн. Замдаа хүмүүсээс адуу авч 3 хоног явсан, надад ажлын хөлсөнд 1.100.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө аваагүй гэдэг. Ингэж мэдүүлж байхад өмгөөлөгч байгаагүй. Удахгүй өмгөөлөгч ирнэ, чи мэдүүлгээ өгч бай гээд юм бичээд байсан. Ингээд мэдүүлэг дууссан хойно манай ахыг алсан ................ гэж хүний өмгөөлөгч ............ гэх өмгөөлөгч орж ирж, тэр өмгөөлөгч ................. хоёр гарын үсэг зурсан. ............... мэдүүлгээ бичиг мэдэхгүй түл уншаагүй, тэр өмгөөлөгч ч бас түүнд уншиж өгөөгүй гэж хэлдэг. Эдгээр улсуудыг нүүрэлдүүлэн байцаах зайлшгүй шаардлагатай. Хэрвээ энэ мэдүүлэг үнэн бол ............. 16-н тооны адууг 1.100.000 төгрөгөөр Дархан руу туулгасны хөлс өгсөн юм шиг харагдаж байна. Хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамран оролцогч гэнэ. Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно. Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэг хамтран оролцсонд тооцно. Энэ үндэслэлээр энэ хэрэгт ............... нарийн шалгаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай байсан. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд гэрчийн мэдүүлгээр хүнийг гэмт хэрэгт үйлдсэнд тооцож гэрчээр хохирол гаргуулахаар заасан заалт байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргасан. /хх 153-156/

 

.............. нэхэмжлэгчид холбогдуулан Хурдан удмын гэх морьд нь 2010 онд осгож үхсэн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: ... нэхэмжлэгч нар 2010 онд алга болсон асар өндөр үнэтэй морьдоо 2012 онд хулгайд алдагдсан гэж мэдсэн гэдэг нь эргэлзээтэй, хурдан удмын морьдыг хоньчлон хариулдаг учир 2 жилийн дараа өргөдөл өгсөн учир 2010 оны цаг уурын мэдээ болон цаг уурын эрс хүйтрэлт, зуднаар үхсэн малын хорогдлыг сонирхсон болно. Гэтэл 2010 оны 11 сараас эхэлсэн цаг агаарын онц хүйтрэлтээр Монгол Улс нийт малынхаа 27.3 хувийг алдаж, Төв аймгийн бүх малын 1/3 нь осгож үхсэн төдийгүй хурдан удмын тарга тэвээрэг муутай морьд бараг ихэнх нь осгож үхсэн байдаг юм. Тэгэхээр нэхэмжлэгч нар 2010 оны их хүйтэн, зуднаар осгож үхсэн хурдан удмын гэх морьдоо шунахайн сэдэлтээр хулгайд алдсан болгож нэхэмжлэл гаргасан нь тодорхой байна. Иймд нэхэмжлэгч нарын хурдан удмын гэх морьд нь 2010 онд осгож үхсэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд Бид 15 тооны адуугаа 2010 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө хулгайд алдсан, энэ нь эрүү, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан гэрч ............................. нарын мэдүүлэг, нэхэмжлэгч . нарын мэдүүлэг, прокурорын тог.......................тоолууд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул мал алдагдсаны дараа 2010 өвөл мал хорогдсонтой холбоотой нотлох баримтууд нь бидний нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай огт холбоогүй гэж үзэж байна. Бид 15 адуугаа 2010 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө алдсанаас хойш 3 хоног ойр хавиараа эрж сураад 8 сарын 26-ны өдөр Эрдэнэсант сумын төв орж, хэсгийн төлөөлөгч а/х .......... мэдэгдэж байсан, мөн 2010, 2011 онуудад Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Эрдэнэт, Булган аймгийн нутаг, зарим сумуудаар бид нар нутгийн танил, найз, нөхөд хамаатан садан болох ...................... нарын хамт эрж сурж байсан. Зохих сэжүүр гармагц 2012 оны зун Төв аймгийн Цагдаагийн газарт өргөдөл өгч Цагдаагийн газар хамт явж зарим холбогдох албаны хүмүүстэй уулзаж шалгалт явуулж, зарим хүмүүсээс байцаалт авч байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Иргэдийн төлөөлөгч .................. шүүх хуралдаанд дүгнэлтдээ: Гэм бурууг шүүх тогтоох байх. 2010 оны 8 сард алга болсон 17 тооны адууг тус оны 10, 11 сард орсон цастай холбох ёсгүй байх, мөн даатгалд малчин өөрөө хүсвэл малаа даатгалд хамруулж болох байсан гэжээ.

6. Нэхэмжлэгч тал Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар Прокурорын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын хуулбар /хх 5-7/, 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тухай тогтоолын хуулбар /хх-8/, Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 458 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар /хх-9/, Төв аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн саналын хуулбар /хх-10/, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай тэмдэглэлийн хуулбар /хх-11/, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудас-ын хуулбар /хх-12/, Төв аймгийн Прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар /хх-13,14/, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/31 дүгээр Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоолын хуулбар /хх 15,16/, 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Гэрч ................ мэдүүлэг авах тухай тэмдэглэлийн хуулбар /хх 17-20/, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрч.................. мэдүүлэг авах тухай тэмдэглэлийн хуулбар /хх 21-23/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 44/02-2351 дүгээр албан бичгийн хуулбар /хх-24/, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Гэрч Б.Батмөнхөөс мэдүүлэг авах тухай тэмдэглэлийн хуулбар /хх 25-32/, .................-ийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Үнэлгээний тайлангийн хуулбар /хх 33-37/, Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул ............... 2010 онд хулгайд алдсан адууны удам угшилын тодруулгын хуулбар /хх 38-39/, .............................. олгосон итгэмжлэл /хх-40/, ................... олгосон итгэмжлэл /хх-41/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд /хх 42-43/-ыг нэхэмжлэл гаргахдаа өгсөн.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нотлох баримт бүрдсэн. Үүнд: 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Нандинцэцэгийн дуу бичлэгт хураасан CD, Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-144-147/, 2009 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн .................хонгор зүсмийн морь/ Өргөмжлөл-ийн хуулбар /хх-158/, 2009 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн .................. /хонгор халзан зүсмийн морь/ Өргөмжлөл-ийн хуулбар /хх-158 ар/, 2007 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ...................... /хонгор халзан/ Өргөмжлөл-ийн хуулбар /хх-159/, 2008 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн .............. Өргөмжлөл-ийн хуулбар /хх-159 ар/, 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн О.Батмөнхийн /хонгор зүсмийн морь/ Өргөмжлөл-ийн хуулбар /хх-160/, 2007 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн .................... Өргөмжлөл-ийн хуулбар /хх-161/, 2009 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн ............. /хонгор зүсмийн морь/ Өргөмжлөл-ийн хуулбар /хх-161 ар/, 2009 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн ................/соёолон насны хонгор морь/ Өргөмжлөл-ийн хуулбар /хх-162/, 2006 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Өргөмжлөл-ийн хуулбар /хх-163/, 2009 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ............ /хонгор зүсмийн морь/ Өргөмжлөл-ийн хуулбар /хх-163 ар/, Өвлөх эрхийн гэрчилгээ /хх184/, Эд зүйлийн үнэлгээ /2-р хх 9/, Морьдын гэрэл зураг /2-р хх 30-32/, Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 115 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай, ..................... өр барагдуулах тухай хэлцлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

8. Хариуцагч талаас тус шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 891 дугаар ............ нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл /2-р хх 101-102/, Итгэлт эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний нэгдсэн дүнгийн баримт /2-р хх 103/, мөн Цаг уур орчны шинжилгээний газар, Архив мэдээлэл сангийн хэлтэс 2008-2012 онуудын малын хорогдлын мэдээний баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

9. Шүүх, нэхэмжлэгч талын хүсэлтээр 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ШТ2021/00010 дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай тогтоолоор шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авч, шүүхийн журмаар дараах нотлох баримт бүрдүүлсэн. Үүнд: Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 2 дугаар сарын 11-ний 1/190 дугаар албан бичигт ...шүүхийн тогтоолын дагуу ажиллагаа явуулахад эд хөрөнгө тогтоогдоогүй тул эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй, харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилсэн /хх86-95/, Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1/266 дугаар албан бичигт ...Эрүүгийн 201219000537 дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/1046 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоолыг хуулбарлан хүргүүлэв /хх-96/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Хорих ял эдлүүлэх албаны 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 3б/217 дугаар албан бичигт ................... нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугар нээлттэй хорих ангид ял эдэлж байна /хх-100/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаар албан бичиг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолын хуулбарыг хүргүүлэв /хх 102-109/, Монгол Улсын ерөнхий Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/890 дугаар албан бичиг иргэн ................. тус прокурорын газарт гаргасан гомдол, хариу мэдэгдэх хуудасны хуулбар хүргүүлэв /хх 111-114 ар тал/, нэхэмжлэгч ...................... нарын харилцан яриа бүхий сиди-д үзлэг хийсэн /хх 144-146/, Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн Засаг даргын ................. оршин суугаа газрын тодорхойлолт, .................нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт /хх-185-187/ хангасан, 2009 оны жилийн эцсийн .............. мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-191-195/, 2011 оны жилийн эцсийн .............. мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-196-200/, 2010 оны жилийн ............. эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-201-205/, 2011 оны жилийн эцсийн ............. мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-206-210/, 2010 оны жилийн ............ эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-211-215/, 2009 оны жилийн эцсийн Б.Батмөнхийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-216-220/, Төв аймаг Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 6 дугаар сарын 30-ны 06/462 албан бичигт ............... нь 2019 оноос хойш амьдарч байгаа бөгөөд тус багийн малчин, мал бүхий иргэн биш бөгөөд сумын Засаг даргын Тамгын газрын архиваас 2009-2011 оны баримтыг шүүхэд холбогдох малын А данс гараагүй лавлагаа гаргуулсан /хх 222/, Төв аймгийн Прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 1/808 дугаар албан бичигт ...хохирогчоор ..................... нарыг тогтоосон мөрдөгчийн тогтоол /хх 224-227/ гаргуулсан, мөн гэрч.............. /2-р хх 57-58/, ............. /2-р хх 59-69/ .............. /2-р хх 105-113/ мэдүүлэг авах ажиллагаануудыг хийгдсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч ............ нарын хариуцагч ............. холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагч .............. нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн үзэв.

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ............... нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Төв аймгийн прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 458 дугаартай тогтоол гарсан юм. Тухайн тогтоол гарсан үеэс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирлоо нөхөн төлүүлэх эрх бидэнд нээгдэв. Гэмт хэргийн улмаас бидэнд 59.616.000 төгрөгийн хохирол учирснаас ............... надад 7 адууны 34.204.000 төгрөгийн, эцэг ............... 3 адууны 3.460.000 төгрөгийн, хүргэн дүү ............ 5 адууны 20.392.000 төгрөгийн, ................ 832.000 төгрөгийн, ............. 728.000 төгрөгийн хохирол тус тус тус учирсан байна. Үүнээс миний болон эцэг .............. нарт учирсан 58,856,000 төгрөгийн хохирлыг би төлөөлөн нэхэмжлэхээр тохирсон бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр .................... нь малаар тооцож 4.550.000 төгрөгийн хохирлыг, .............. бор морины 6.000.000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлсөн тул үлдэх 47.506.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү ... гэж, /хх-1-4/

Хариуцагч ............... итгэмжлэгдсэн төлөөлөгч .............. нь ... хэрэгт гэрчээр мэдүүлсэн .................. нарын мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг гаргаагүй. .................. уг адуунуудыг Дархан-Уул аймгийн хэн гэж ченжид хэдэн төгрөгөөр өгсөн талаар ч асуугаагүй. Хэрэг бүртгэлийн хэргийг нээж шалгасан ажиллагаа дутуу явагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд гэрчийн мэдүүлгээр хүнийг гэмт хэрэгт үйлдсэнд тооцож гэрчээр хохирол гаргуулахаар заасан заалт байхгүй ... гэх үндэслэлээр үгүйсгэсэн. /хх-153-156/

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хариуцагч ............. хууль бус үйлдлийн улмаас бусдад гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ...................... өр төлбөр барагдуулах тухай бичиг үйлдэж, Хургатай хонь 5х120.000=600.000 төгрөг, ногооны шүдлэн хонь 2х100.000=200.000 төгрөг, төлөг 7х90.000=630.000 төгрөг, эм хонь 6х120.000=720.000 төгрөг, нийт 2.150.000 төгрөг, адуу буюу хээр гүү 10 настай 800.000 төгрөг, хээр гүү 10 настай 800.000 төгрөг, сартай зээрд гүү 800.000 төгрөг, нийт 4.550.000 төгрөг, бүгд 6.700.000 төгрөгийн үнэ бүхий мал хүлээлгэн өгөв. Хүлээлгэн өгсөн аав ..............., хүлээн авсан ......................... гэж,

мөн .............. 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт өгсөн...Эрдэнэсант сумын Уртын гол гэдэг газар ... 17 тооны адуу явж байхаар нь би тэр үедээ хэний адуу гэдгийг нь мэдээгүй юм. Тэгээд би морьтой явж байсан болохоор морьтойгоо тэр 17 тооны адууг хөөгөөд Эрдэнэсант сумын Савын ам гэх газар нутаглаж байсан хар . гэдэг............. айлын байсан нөгөө Дарханы ченж залуу гэх ............. гэдэг залууд аваачиж харуулаад, тэр 17 тооны адуунаас Бор загал морийг нь манай сумын улаан . авч ү..........лдээд, бусад 16 тооны адууг нь ......... гэх ченжид өгсөн юм. Тухайн үед ............ надад бэлнээр нэг сая нэг зуун мянган төгрөг өгсөн. Тэгтэл тэр зун Батмөнх ах надтай тааралдаад Чи ахынхаа адууг гаргачихаж гэж хэлэхээр нь би Танай адуу байсныг мэдээгүй гэж хэлсэн, ... Би өөрийнхөө морьтой гарцаараа л туусан, ...тэр миний адуу биш болохоор надад зарж үрэх эрх байхгүй, би өөрийнхөө буруу зүйл хийсэнд их харамсаж гэмшиж байна гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн зарчимтай ч хариуцагч . өөрийн ..................үйлдлийн улмаас бусдад гэм хорын хохирол учруулсан гэдгээ мэдүүлсэн, тодорхой хэмжээний төлбөр барагдуулсан байх ба төлбөр барагдуулсан үйл явдлын талаар маргаагүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу боломжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч .................... бусдын өмчлөлийн эд хөрөнгө /мал/-ийг тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр хулгайлан авсан идэвхитэй үйлдлийн үр дагаварын улмаас нэхэмжлэгч ...................... нарт эд хөрөнгийн хохирол учирсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Хан-Үнэлэмжийн үнэлгээний тайланд хохирогч нарын нэрийг ялгаж бичээгүй, нэг хүнийх юм шиг зөвхөн . нэр бичигдсэн, зөв...............................хөн түүний мэдүүлгээр үнэлгээ хийсэн учир дутагдалтай, морьдын үнэлгээ хэт өндөр, хурдан удмын адуунууд нь аймаг, улсад уралдаагүй зөвхөн суманд ганц нэг уралдсан зэрэг нь эргэлзээтэй гэж шүүх хуралдааны явцад тайлбарлаж байх хэдий ч энэ байдлаа хариуцагч тал нотлоогүй болно.

Нэхэмжлэгч ....................... нар шүүх хуралдаанд гаргасан талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 2009-оос 2011 оны Мал тооллогын нэгтгэлийн А дансны нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд болон 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдөр, 2008 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, 2009 оны 6 дугаар сарын 01-ний өдөр, 2009 оны 8 дугаар сарын 05-ны өдөр, 2009 оны 6 дугаар сарын 01-ний өдрүүдийн өргөмжлөлүүдээр мал бүхий иргэн болох нь тогтоогдож байх ба . нь ма..................л бүхий иргэн малчин байсан бөгөөд түүний өвлөгч нь ..................... болох нь өвлөх эрхийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч ............................ нарыг шаардах эрхтэй гэж үзсэн болно.

Харин нэхэмжлэгч .................... нь ...Миний алдсан 7 адуунд хонгор халзан морь хавчиг 6 настай, ягаан буурал морь суманд 3 түрүүлсэн 14 настай, хавчиг 6 настай бор морь, хондлой буурал морь сумын наадамд 10 дотор давхидаг, цагаан дэлтэй хонгор морь 5 настай, толин сартай хул морь 6 настай, толин сартай ухаа хонгор морь удам сайтай морь байсан гэж мэдүүлж нотлох баримтаар 2007 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ...................... /хонгор халзан зүсмийн шүдлэн насны/ Өргөмжлөл, 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн /хонгор халзан шүдлэн насны/ Өргөмжлөл, 2006 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн /хонгор халзан зүсмийн шүдлэн насны/ Өргөмжлөл, 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн /хонгор халзан зүсмийн даага/ 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн /Буурал зүсмийн их насны/ гарган өгч, морьдын өмчлөгч гэж тайлбарлаж байх хэдий ч эдгээр мал /адуунууд/-ыг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй, А данс байхгүй болох нь Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тус шүүхэд ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх тул шаардах эрхгүй гэж үзлээ.

Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 2010 оны 8 дугаар сарын 22-нд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаас иргэн ...........................н гэ 17 тооны адуу хулгайд алдагдсан нь хохирогч, гэрчийн өгсөн мэдүүлэг болон өөр бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн хуулийн тухайн ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн,

Төв аймгийн Прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 275 дугаар тогтоолоор 201219000537 дугаартай Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаас 2010 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэн ..................... өмчлөлийн 6 тооны адуу, иргэн . 11 тооны адуу, нийт 17 тооны адуу хулгайд алдаж, бусдад нийт 7.350.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж, хөнгөн хүндэвтэр гэмт хэргийг шинжийг агуулсан үйлдэл нь нийгэмд аюултай шинж чанараа алдаж, цаашид байцаан шийтгэх ажиллагаа явуулах нөхцөл, сэжиглэх үйл баримт шинээр тогтоогдохгүй байх тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд ........................ нь гомдол гаргасан,

Гомдлыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/31 дугаар тогтоолоор ........................................... нарын 17 тооны адуу алдагдаж, онц их хэмжээний хохирол учирч, 2002 оны Эрүүгийн хуульд заасан онц хүнд ангилалд хамаарах гэмт хэрэг гарсан байхад ...................... бусад иргэдийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг аваагүйн зэрэгцээ Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль /2002 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.6 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, гэмт хэргийн хохирлыг илтэд зөрүүтэй тооцож үйлдсэн прокурорын тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул иргэний гомдлыг хүлээн авч, Төв аймгийн Прокурорын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 276 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн,

Төв аймгийн Цагдаагийн газрын ЗСДСДЦХ-ийн мөрдөгч ахлах дэслэгч, цолтой .......................... хэргийг хүлээн авч, ажиллагааг хийсэн бөгөөд түүний хүсэлтийг үндэслэн Хан-Үнэлэмж хөрөнгийн үнэлгээний газар нь зах зээлийн хандлагын жишиг үнийн аргаар 2010 оны 8 дугаар сарын 23-ын өдрийн байдлаар 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 20/21 дугаар үнэлгээний тайланг гаргасан байх ба 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хэргийг хаах тухай саналыг гаргаж прокурорт хүргүүлсэн,

Төв аймгийн Прокурорын газар нь мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 458 дугаар тогтоолоор Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг Уртын голын харанхуй гэх газраас 2010 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө иргэн .................. 3 тооны адуу, ...................... 7 тооны адуу, .................... 5 тооны адуу, ................ 1 тооны адуу, .............. 1 тооны адуу зэрэг, нийт 17 тооны адуу хулгайд алдагдсан гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгон хэрэг бүртгэлтийн 201219000537 дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн,

Тухайн тогтоолд тус Прокурорын газар нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн,

Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/2856 дугаар Хариу мэдэгдэх хуудсаар Таны гомдлын дагуу Төв аймгийн Прокурорын газраас эрүүгийн 201219000537 дугаартай, хааж шийдвэрлэсэн хэргийг татаж хянав. Хэргийг хянахад Төв аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч ................ 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хянаад, Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд гэрч ................... нарын мэдүүлгийг нэмж тусган өөрчлөлт оруулсныг хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье. Энэ нь тус Прокурорын газрын эцсийн шийдвэр болно гэж иргэн ................. мэдэгдсэн,

Мөн Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн 213400136 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хэргийг хаах тухай санал гаргаж, прокурорт 2021 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр ирүүлснийг хүлээн авч ...Төв аймгийн Эрдэнэсант сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ө.Эрдэнэбаяр нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон, нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн, хэрэг бүртгэлтийн 213400136 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хааж шийдвэрлэсэн зэрэг үйл баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан гэм хор учруулсан этгээд гэдэгт заавал шүүхээр гэм буруутайд тооцогдсон этгээд байхыг шаардахгүй талаар дээр дурдсан болно.

Тухайн эрүүгийн хэргийг хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь иргэний хуульд заасан гэм хор учруулсан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч ................ нь бусдад гэм хор учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн, мөн төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулсан зэргээс дүгнэхэд гэм хор учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж бусдад гэм хор учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг үүссэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Харин ................. эд хөрөнгө тогтоогдоогүй гэх Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 1/190 дугаар албан бичиг, мөн хохирлын тодорхой хэсгийг барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т ...бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно заасныг баримтлан гэм хорын хохирлыг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч . сөрөг нэ.хэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ... 2010 онд алга болсон асар өндөр үнэтэй морьдоо 2012 онд хулгайд алдагдсан гэж мэдсэн гэдэг нь эргэлзээтэй, хурдан удмын морьдыг хоньчлон хариулдаг учир 2 жилийн дараа өргөдөл өгсөн учир 2010 оны цаг уурын мэдээ болон цаг уурын эрс хүйтрэлт, зуднаар үхсэн гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ... мал алдагдсаны дараа 2010 өвөл мал хорогдсон нь бидний нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай огт холбоогүй үндэслэлээр няцаасан.

Дээрх дурдсан үйл баримтуудаар 2010 оны өвлөөс өмнө мал алдагдсан байх ба осгож үхсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан болон бусад баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Шүүхэд нотлох баримтаар өгсөн сидиг нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь тухайн яриа өгсөн этгээдэд хууль сануулаагүй байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2-д зааснаар хариуцагч ................. 11.926.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ............... 10.196.000 төгрөг, нэхэмжлэгч . 1.730.000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх буюу ........... нэхэмжлэлийн шаардлагаас Гэм хорын хохирол 10.196.000 төгрөг гаргуулах тухай, ................. нэхэмжлэлийн шаардлагаас Гэм хорын хохирол 1.730.000 төгрөг гаргуулах тухай,................. нэхэмжлэлийн шаардлага Гэм хорын хохирол 23.654.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч ............... нэхэмжлэгч ........................ нарт холбогдуулан гаргасан Хурдан удмын гэх морьд нь 2010 онд осгож үхсэн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн тус шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ШТ2021/00010 дугаар тогтоолоор авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдэхийг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395.480 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 205.766 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ................... нарт олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2-д зааснаар хариуцагч ............. 11.926.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .............. 10.196.000 төгрөг, нэхэмжлэгч .............. 1.730.000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх буюу ............... нэхэмжлэлийн шаардлагаас Гэм хорын хохирол 10.196.000 төгрөг гаргуулах тухай, ........................нэхэмжлэлийн шаардлагаас Гэм хорын хохирол 1.730.000 төгрөг гаргуулах тухай, .................. нэхэмжлэлийн шаардлага Гэм хорын хохирол 23.654.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч .......................... нарт холбогдуулан гаргасан Хурдан удмын гэх морьд нь 2010 онд осгож үхсэн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ШТ2021/00010 дугаар тогтоолоор авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гарсан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395.480 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 205.766 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...................... нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.АЛТАНТУУЛ

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Д.ОТГОНЧУЛУУН