Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 223/МА2022/00029

2022         06             02                                         223/МА2022/00029

.........гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШШ2022/00208 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ........., ........., .........нарын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч  .........холбогдох

“15 адууны хохиролд 47,506,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, “хурдан удмын гэх морьд нь 2010 онд осгож үхсэн болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ........., ........., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гансүх, Б.Сонинбайгаль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан/цахимаар/, А.Эрдэнэбилэг/цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч ........., ........., .........нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн Уртын гол гэх газраас 2010 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө өөрийн болон эцэг Д.Ядам, хүргэн дүү ......... нарын аймаг, сумын наадамд уяж уралдуулдаг байсан хурдан морьд, угшил сайтай, унахад номхон нийт 15 тооны адуугаа, бусдын 2 адууны хамт хулгайд алдсан. Төв аймгийн Цагдаагийн газар 201219000537 дугаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт бүтэн 8 жил явуулсан эцэст эзэн холбогдогчоор Эрдэнэсант сумын Баян-Уул 1 дүгээр багийн иргэн .........тогтоогдсон хэдий ч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 458 дугаар тогтоолоор хаасан. Тухайн тогтоол гарсан үеэс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирлоо нөхөн төлүүлэх эрх бидэнд нээгдсэн. Алдсан өдөр нь .........той адууг хулгайлсан этгээд тааралдсан талаар ......... шүүхэд биечлэн ирж, гэрчийн мэдүүлэг өгсөн. .........н. ......... гийн гэрт очиж яасан хүйтэн юм бэ. н.Мэндээ ахын хүрэм байна уу, хөлдөж үхлээ гэж хэлээд хүрэм авч байсан талаар мэдүүлэг, мөн .........ын мэдүүлэгт тухайн шөнө хүрэмтэй, зайдан морьтой хүн явж байсан гэдэг. Уг алдагдсан адуунд миний 7 тооны адуу, .........ийн 5 тооны адуу, манай ажаа Д.Ядамын 3 тооны адуу, О.Баттайваны 1 адуу, н.Базарвааний 1 адуу, нийт 17 тооны адуу алдагдсан. Алдсан 17 тооны адууг тухайн үед орон нутгийн үнэлгээгээр 73,350,000 төгрөг гэж үнэлсэн. Түүний дараа 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хан үнэлэмж ХХК-аар үнэлгээ гаргуулахад 73,059,610 төгрөг болсон. Миний алдсан 7 адуунд хонгор халзан морь хавчиг 6 настай, ягаан буурал морь суманд 3 түрүүлсэн 14 настай, хавчиг 6 настай бор морь, хондлой буурал морь сумын наадамд 10 дотор давхидаг, цагаан дэлтэй хонгор морь 5 настай, толин сартай хул морь 6 настай, толин сартай ухаа хонгор морь удам сайтай морь байсан. Мөн миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давхар .........гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. .........гийн хүүхэд унадаг, номхон саарал халзан морь, уургын хээр морь, том бор хээр морь наадмын гоёлд унадаг байсан. Би адуунаас .........гийн авсан бор морийг хасаад хариуцагчаас 6 тооны адуу нэхэмжилж байна. Миний хариуцагчаас нэхэмжилж байгаа үнийн дүн нь 23,654,000 төгрөг, харин .........гийн 3 тооны адууны үнэ 3,460,000 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч ......... хулгай хийж намайг хохироосон тул хариуцагч .........өөс нэхэмжилж байна гэжээ. 

Хариуцагч .........нэхэмжлэлийн хувийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гардуулсан хэдий ч хариу тайлбар ирүүлээгүй болно. Хариуцагч бичиг үсэг мэдэхгүй шалтгаанаар өөрийн төрсөн эх .........итгэмжлэл олгосон ба итгэмжлэгдсэн төлөөлөгч .........нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...15 адууны төлбөр 47,506,000 төгрөг нэхэмжилсэн байна. Төв аймгийн Цагдаагийн газраас 201219000537 тоот эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалт явуулж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 458 дугаар тогтоол гарсан. Төв аймгийн Прокурорын тогтоолд хариуцагч .........эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн, яллагдагчаар татаж, шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан материалтай танилцуулаагүй, "гэрч"-ээр н..........тогтоогдсон төдийгөөр байцаан шийтгэх ажиллагааг зогсоосон. Энэ тогтоолд .........ийг сэжигтэн яллагдагчаар татсан тухай дурдаагүй, хохирогч нар нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан болохоос гэрчийн мэдүүлэг өгсөн .........өөс нэхэмжлэхийг дурдаагүй. Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбатын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/1046 дугаартай .........ийн гомдлыг хүлээн авахаас татгалзсан тогтоолоор хариуцагч .........ийг уг хэрэгт гэрчээр байцаалт өгсөн гэдгийг давхар нотолсон. Дээрх 15 адууны зөвхөн 7 адуу нь нэхэмжлэгч .........гийнх гээд 34,204,000 төгрөг, эцэг Д.Ядамын 3-н адуу 3,460,000 төгрөг, хүргэн дүү .........ийн 5-н адуу 20,392,000 төгрөг гэж тус тусад нь бичсэн атлаа дээрх 15-н адууны ямар зүсмийн, ямар адуу нь .........гийнх болоод 34,204,000 төгрөг, ямар 3 адуу нь Д.Ядамынх болоод 3,460,000 төгрөг, .........ийн ямар 5 адуу нь 20,000,000 төгрөг болсон гэдгийг нарийн зааж ялгаж бичээгүй байна. Нэхэмжлэлд дурдсанаар 3 адуу 3,460,000 төгрөгийг Д.Ядамын өмчлөлийн адуу гэх ба 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр .........д .........гэдэг хүн итгэмжлэл хийж өгчээ.

Тэгвэл адууны эзэн Д.Ядам шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, эрх залгамжилсан, өв залгамжлах эрх .........д өгсөн эсэх нь тодорхойгүй байхад Д.Ядамын өмнөөс ..................д итгэмжлэл хийж өгсөн нь ойлгомжгүй, энэ талаар холбогдох нотлох баримт мөрдөгчөөс хохирогчоор тогтоосон шийдвэрийг шүүхэд өгөөгүй байна. Эрүүгийн хэргийн явцад Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч ахлах дэслэгч Ө.Эрдэнэбаярын захиалгаар Төв аймгийн Хан-Үнэлэмж ХХК иргэн ........., Д.Ядам, ........., О.Баттайван, Г.Базарваань нарын нийлсэн нийт 17 тооны адуунд хөрөнгийн үнэлгээ хийсэн байх ба дээрх үнэлгээний газрын үнэлгээний тайланд 5 өөр хүний эзэмшлийн 17 адууны эзнийг нэг хүн юм шиг, зөвхөн үйлчлүүлэгчийг ......... хэмээн нэр хаяг, асуулга мэдүүлгээр үнэлгээ хийсэн нь учир дутагдалтай, морьдын үнэлгээ хэт өндөр, хурдан удмын адуунууд нь аймаг, улсад уралдаагүй, зөвхөн суманд ганц нэг уралдсан зэрэг нь эргэлзээтэй байна. Нотлох баримтаар хэрэг бүртгэлийн шатанд прокуророос гаргасан бичгийн баримтууд голдуу байх ба уг 17 адуутай холбоотой ........., Д.Ядам, ........., О.Баттайван, Г.Базарваань нарыг тухайн адуунуудын өмчлөгч эзэн мөн болохыг тогтоосон тухай үеийн малын "А" дансны хуулга, мөн дээрх эздийн морьдын хурдан удмыг тогтоосон нотлох баримт бичгүүдийг нэхэмжлэгч шүүхэд огт өгөөгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ зөрчсөн байна.

Гэрч .........ийн мэдүүлгээр 16 тооны адууг ......... ченжид 1,100,000 төгрөгөөр өгсөн юм шиг ойлгогдож байна. Хэрвээ мэдүүлэг үнэн болж мал авсан ченжийг энэ хэрэгт заавал асуулгах шаардлагатай учир нь тэр хүн үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй. Энэ ченжийг асуухад хэн нь хэдэн мал өгч, хэнд нь хэдэн төгрөг өгсөн нь тодорхой болно. Гэрч .........ийн мэдүүлэгт ......... нь танай энэ хавиар дэл сул гаргачих адуу байна уу гэж захиалсан. Захиалагч, хатгагч, хамжигч, Мэндээ ч Баагий гэдэг ченжийн адууг туугаад Дарханд хүргээд өгчих ажлын хөлсөнд нь гайгүй юм өгнө гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд адуунуудыг Дарханд хүргэж өгсөн. Замдаа хүмүүсээс адуу авч 3 хоног явсан, надад ажлын хөлсөнд 1,100,000 төгрөг өгсөн. Өөр мөнгө аваагүй гэдэг. Ингэж мэдүүлж байхад өмгөөлөгч байгаагүй. Удахгүй өмгөөлөгч ирнэ, чи мэдүүлгээ өгч бай гээд юм бичээд байсан. Ингээд мэдүүлэг дууссан хойно манай ахыг алсан Мэндбат гэж хүний өмгөөлөгч А.Мөнхтулга гэх өмгөөлөгч орж ирж, тэр өмгөөлөгч ......... хоёр гарын үсэг зурсан. ......... мэдүүлгээ бичиг мэдэхгүй тул уншаагүй, тэр өмгөөлөгч ч бас түүнд уншиж өгөөгүй гэж хэлдэг. Эдгээр улсуудыг нүүрэлдүүлэн байцаах зайлшгүй шаардлагатай. Хэрвээ энэ мэдүүлэг үнэн бол ......... 16-н тооны адууг 1,100,000 төгрөгөөр Дархан руу туулгасны хөлс өгсөн юм шиг харагдаж байна. Хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцогч гэнэ. Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно. Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэг хамтран оролцсонд тооцно. Энэ үндэслэлээр энэ хэрэгт .........ийг нарийн шалгаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай байсан. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд гэрчийн мэдүүлгээр хүнийг гэмт хэрэг үйлдсэнд тооцож гэрчээр хохирол гаргуулахаар заасан заалт байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргасан.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгчид холбогдуулан Хурдан удмын гэх морьд нь 2010 онд осгож үхсэн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: ... Нэхэмжлэгч нар 2010 онд алга болсон асар өндөр үнэтэй морьдоо 2012 онд хулгайд алдагдсан гэж мэдсэн гэдэг нь эргэлзээтэй, хурдан удмын морьдыг хоньчлон хариулдаг учир 2 жилийн дараа өргөдөл өгсөн учир 2010 оны цаг уурын мэдээ болон цаг уурын эрс хүйтрэлт, зуднаар үхсэн малын хорогдлыг сонирхсон болно. Гэтэл 2010 оны 11 дүгээр сараас эхэлсэн цаг агаарын онц хүйтрэлтээр Монгол Улс нийт малынхаа 27.3 хувийг алдаж, Төв аймгийн бүх малын 1/3 нь осгож үхсэн төдийгүй хурдан удмын тарга тэвээрэг муутай морьд бараг ихэнх нь осгож үхсэн байдаг юм. Тэгэхээр нэхэмжлэгч нар 2010 оны их хүйтэн, зуднаар осгож үхсэн хурдан удмын гэх морьдоо шунахайн сэдэлтээр хулгайд алдсан болгож нэхэмжлэл гаргасан нь тодорхой байна. Иймд нэхэмжлэгч нарын хурдан удмын гэх морьд нь 2010 онд осгож үхсэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Бид 15 тооны адуугаа 2010 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө хулгайд алдсан, энэ нь эрүү, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан гэрч ........., М.........., ........., Н.Нандинцэцэг, Ө.Эрдэнэбаяр нарын мэдүүлэг, нэхэмжлэгч ........., ......... нарын мэдүүлэг, прокурорын тогтоолууд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул мал алдагдсаны дараа 2010 оны өвөл мал хорогдсонтой холбоотой нотлох баримтууд нь бидний нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай огт холбоогүй гэж үзэж байна. Бид 15 адуугаа 2010 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө алдсанаас хойш 3 хоног ойр хавиараа эрж сураад 8 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэсант сумын төв орж, хэсгийн төлөөлөгч а/х Ч.Өнөрсайханд мэдэгдэж байсан, мөн 2010, 2011 онуудад Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Эрдэнэт, Булган аймгийн нутаг, зарим сумуудаар бид нар нутгийн танил, найз, нөхөд хамаатан садан болох Д.........., Ж.Цэрэндаваа, М.Дорж, төрсөн дүү Я.Цэдэнбалжир, Я.Жаргалсайхан нарын хамт эрж сурч байсан. Зохих сэжүүр гармагц 2012 оны зун Төв аймгийн Цагдаагийн газарт өргөдөл өгч Цагдаагийн газар хамт явж зарим холбогдох албаны хүмүүстэй уулзаж шалгалт явуулж, зарим хүмүүсээс байцаалт авч байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2-д зааснаар хариуцагч .........өөс 11,926,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .........өд 10,196,000 төгрөг, нэхэмжлэгч .........д 1,730,000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх буюу .........ийн нэхэмжлэлийн шаардлагаас “Гэм хорын хохирол 10,196,000 төгрөг гаргуулах тухай”, .........гийн нэхэмжлэлийн шаардлагаас “Гэм хорын хохирол 1,730,000 төгрөг гаргуулах тухай”, .........гийн нэхэмжлэлийн шаардлага “Гэм хорын хохирол 23,654,000 төгрөг гаргуулах тухай” хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч .........ийн нэхэмжлэгч ........., ........., .........нарт холбогдуулан гаргасан Хурдан удмын гэх морьд нь 2010 онд осгож үхсэн болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ШТ2021/00010 дугаар тогтоолоор авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гарсан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,480 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 205,766 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ........., ......... нарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ......... түүний өмгөөлөгч Д.Гансүх нар давж заалдах гомдолдоо: .....Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 151 ШШ2022/00208 дугаартай шийдвэрийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар тус шүүхийн шийдвэрийн зарим үндэслэл, дүгнэлт, заалтыг эс зөвшөөрч, шүүх нотлох баримтыг гүйцэд, зөв үнэлээгүй нь шийдвэрт нөлөөлснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэх дор дурьдсан үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсч давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: Шийдвэрийн үндэслэх хэсэгт:" ......... нь: “... өргөмжлөл тус тус гарган өгч морьдын өмчлөгч гэж тайлбарлаж байх хэдий ч эдгээр адуунуудыг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй, А данс байхгүй болох нь Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын тамгын газрын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тус шүүхэд ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх тул шаардах эрхгүй гэж дүгнэлээ" гэсэн үндэслэл зааж шийдвэрийн тогтрох хэсэгт .........гийн нэхэмжлэлийн шаардлага гэм хорын хохирол 23,654,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй бөгөөд дүгнэлт нь зөрчилдөөнтэй, илтэд ойлгомжгүй байна.

Учир нь .........гийн нотлох баримтаар гаргаж өгсөн хэрэгт хамааралтай , ач холбогдолтой баримтууд болох 7 тооны адуунаас ...хонгор халзан морь хавчиг 6 настай, ягаан буурал морь 14 настай, суманд 3 түрүүлсэн, хондлой буурал морь сумын наадамд 10 дотор давхидаг гэж мэдүүлж, дээрх 2010 оны 8дугаар сард хулгайд алдагдсан хонгор халзан хавчиг морь нь шүдлэн насандаа сумын наадамд хурдалж, алт, мөнгөн медаль авч байсан тухай 2007 оны 7 дугаар сарын 7, 2007 оны 7 дугаар сарын 20, 2006 оны 7 дугаар сарын 11, дааган насандаа 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдрүүдэд тэдгээр нас, зүсмийн моринд .........гийн нэр дээр бичигдсэн Эрдэнэсант, Рашаант сумын Засаг даргын тамгын газрын өргөмжлөлүүд, мөн түүний буурал зүсмийн их насны морь сумын наадамд хурдалж алтан медаль авч байсан нь 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдөр буурал моринд .........гийн нэр дээр бичигдсэн Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын өргөмжлөл төдийгүй түүний мөрдөн байцаалтад хохирогчоор тогтоогдсон тогтоол, мөн хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүхэд нэхэмжлэгчээр удаа дараа өгсөн тайлбараар эдгээр морьдын өмчлөгч ......... болох нь тогтоогдсон байхад түүнийг шаардах эрхгүй гэж үзэж түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илтэд хуульд нийцээгүй байна. Нэхэмжлэгч ......... тухайн үед адуугаа өөрийн нэр дээр бүртгүүлээгүй, түүнд мал тооллогын "А" данс үйлдэгдээгүй хэдий ч хот, аймаг, суманд амьдарч буй хувийн цөөн малтай албан хаагчид малаа биечлэн маллах, тоолуулах боломжгүй учраас тухайн малыг хариуцан маллаж буй, мал бүхий иргэн болох өөрийн аав, ээж, ах, дүү, төрөл, садан, найз нөхдөд хариуцуулж, тэдний нэр дээр тоолуулдаг практик монгол түмний амьдралын хэв төрх, заншил болж өнөөг хүртэл уламжлагдаж ирснийг эрхэм шүүгчид огт ухаарсангүй юу.

Өндөр настан эцэг Я.Ядам, хүргэн дүү ......... нарын адуунд тоологдож ирсэн Зуунмод суманд амьдарч буй иргэн Я.Авгаанцэрэнгийн адуу Эрдэнэсант суманд малчны хотондоо амьдарч байсан эцгийнх нь нэр дээр бүртгэлтэй болохоос үндсэндээ хүү .........гийнх нь өмчлөлийн адуу болох нь хэнд ч илэрхий ойлгогдоно. Малчин түмэн эртнээс малынхаа өмчлөлийг хэний нэр дээр бүртгүүлснээр гол нь бус, зөвхөн зүсээр нь ах, дүүс хоорондоо өөрийнх, бусдынх гэж ялгадаг заншил уламжлалтай байсан тооллогын комисс тухайн хот айлын малыг бүхэлд нь тоолж нийт дүнг гаргасны дараа малчнаас малын хөдөлгөөн /орлого, зарлага/-ыг асууж, өмнөх тооллогын дансны малын дүнтэй харьцуулж тухайн мал байгаа өрхийн нэр дээр "А"данс үйлдэж мал тооллогын дүнг гаргадаг Улсын мал тооллогын журамд ч шүүхийн шийдвэрийн үндэслэл нийцээгүй гэж үзнэ.

Гэтэл ......... шүүх хуралдаанд би өөр дээрээ адуугаа тоолуулдаггүй байсан. Тэр үед Ажаа /эцэг Ядам/, хүргэн дүү ......... нарын нэр дээр /өөрөөр хэлбэл мал өрх дээр/ тоолуулдаг байсан гэж тодорхой тайлбарласан бөгөөд хамтран нэхэмжлэгч хүргэн ........., дүү .........нар нь ч үүнийг баталдаг. Я. Агваанцэрэн өөрийн адуугаа огт тоолуулаагүй биш, эцэг Я.Ядам, хүргэн дүү ......... нарын адуунд тэдгээр өрхөд хамт тоолуулж ирсэн болох нь тухайн хэрэгт авагдсан Я.Ядамын мал тооллогын 2009, 2010 оны "А" дансны хуулбараар тогтоогддог. Тухайлбал, Ядам 2009 оны жилийн эцэст 15 адуу тоолуулсан бол өөрийн болон хүү Агваанцэрэнгийнх нь адуу тийнхүү оны 8 дугаар сард хулгайд алдагдсанаар 2010 оны жилийн эцэст тухайн оны төл 12 унага оролцуулан 6 адуу тоолуулж нийт 11 адуугаар цөөрч бүртгүүлсэн баримт авагдсан. Ийнхүү Я.Ядамын өөрийнх нь 3, Агваанцэрэнгийн 7, бүгд 10 адууг хулгайд алдагдсанаар цөөрч бүртгүүлсэн баримт тогтоогдож байна. Харин .........ийнх 2009 онд 51 адуу тоолуулсан байдаг.

"Хан Үнэлэмж" хөрөнгийн үнэлгээний газрын тайлан, үнэлгээний тооцоо, жагсаалтын 1-т бичигдсэн Эрдэнэсант, Рашаант сумдын наадамд хурдалж дээрх алт, мөнгөн медаль, өргөмжлөлүүд авч байсан гэх .........гийн хонгор халзан хавчиг морь 13,000,000 төгрөгөөр, жагсаалтын 7-д бичигдсэн дээрх алтан медаль, өргөмжлөл бүхий хурдан ягаан буурал морь 10,000,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн энэ хоёр морь нь гэхэд л 23,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн, бусад адууны хохиролд ......... 4,550,000 төгрөгийг .........д нөхөн төлсөн байна. Хулгайд алдагдсан эдгээр морьд  .........гийн өмчлөлийнх бөгөөд дээрхи морьдын хохирлыг шаардах эрхтэй болох нь хэрэгт авагдсан түүний эцэг Я.Ядамын нэр дээрх мал тоолллогын 2009, 2010 оны "А" дансны хуулбар, .........гийн нэр дээр тэдгээр зүсмийн морьд 1, 2 дугаарт хурдалж алт, мөнгөн медаль авч байсан тухай Эрдэнэсант, Рашаант сумдын Засаг даргын тамгын газрын өргөмжлөлүүдийн хуулбар,  тэдгээр зүсмийн хурдан морьдтой өөрийнх нь авахуулсан фото зураг, .........гийн морьдын үнэлгээний дүгнэлтүүд, морины удам угшлын танилцуулга, түүний Цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад өгсөн гомдол, мэдүүлэг, хүсэлтүүд, прокурорын тогтоолууд, ........., ......... нарын хохирогч, нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг, тайлбарууд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар ийнхүү нотлогдож байхад шүүх эдгээр нотлох баримтыг харьцуулан үнэлэхгүйгээр Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх" зарчмыг зөрчиж, зөвхөн эдгээр "адууг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй, А дансгүй" гэдгээр түүний эд хөрөнгийн шаардах эрхийг ноцтой зөрчсөн.  Энэ нь шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэсэн заалтыг хангаагүй гэх дүгнэлтэд хүргэж байна.

Хариуцагч .........ийн хууль бус үйлдлээр ......... нарын иргэдийн 17 тооны адуу үрэгдэн үгүй болж тэдэнд гэм хорын хохирол учруулсан тухай нотлох баримт болох 201219000537 дугаартай эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдсан гэрч .........ын мэдүүлэг, нотариатаар гэрчлүүлсэн тайлбар /хх-1/, 157, хх-2/, хх-2/, 57-58 дугаар хуудас, гэрч М..........гийн мэдүүлэг, /хх-1/, 21-23 дугаар хуудас /прокурорын тогтоолд тусган эрхийн актаар давхар баталгаажсан, гэрч Н.Нандинцэцэгийн ярианы сиди бичлэг бэхжүүлсэн тэмдэглэл, /хх-1/, 144-148 дугаар хуудас,  гэрч .........ийн мэдүүлэг /хх-1/, 25-32 дугаар хуудас, /хх-2/, 59-69 дугаар хуудас, /прокурорын тогтоолд тусгагдаж эрхийн актаар давхар баталгаажсан, гэрч Ө.Эрдэнэбаярын мэдүүлэг, /хх-2/, 111-113 дугаар хуудас, Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай Төв аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 458 дугаар тогтоол, /хх-1/, 9 дүгээр хуудас, Прокурорын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Төв аймгийн прокурорын газрын орлогч прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоол, /хх-1/, 1-4 дүгээр хуудас, нэхэмжлэгч .........ийн мэдүүлэг, нэхэмжлэгч .........гийн мэдүүлэг, "Хан-Үнэлэмж" ХХК-ий үнэлгээний тайлан /хх-1/, 33-37 дугаар хуудас, хурдан морьдын өргөмжлөл, фото зураг /хх-1/, 158-163 дугаар хуудас зэрэг гэрчийн мэдүүлэг. бичгийн болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан атлаа тэдгээрийг хэрхэн үнэлсэн болох, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэх нотлох баримтад тооцсон эсэх, шүүхийн шийдвэрт хангалттай дүгнэгдээгүй, тэдгээрийг зөвхөн дурьдах төдийгөөр шийдвэрт тусгасан нь хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр, шийдвэрийн тодорхойлох хэсэгт "............ийн ...мал тооллогын ...гэхийг, "............ийн /шийдвэрийн 7 дугаар хуудас, 7 дахь мөр/ ...мал тооллогын гэж, гэрч .........ын мэдүүлэгт "...тухайн шөнө монгол дан цамцтай зайдан морьтой гэснийг "...тухайн шөнө хүрэмтэй зайдан морьтой явж байсан /шийдвэрийн 2 дугаар хуудас: 12 дахь мөр/" гэж,"... Хан Үнэлэмж ХХК-иар үнэлгээ гаргуулахад 59,616,000 төгрөг болсон гэснийг "...Хан үнэлэмж ХХК-иар үнэлгээ гаргуулахад 73,059,610 /шийдвэрийн 2 дугаар хуудас, 17 дахь мөр/ төгрөг болсон" гэж, нэхэмжлэгчийн болон гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаас зөрүүтэй ташаарч бичсэнийг залруулах шаардлагатай байна. Иймд бидний гомдолд бичсэн үндэслэлүүдийг харгалзан .........гийн өмчлөлийнх болох нь тогтоогдож буй 6 адууны 23,654,000 төгрөгийн хохирол төлбөрийг хариуцагч .........өөс гаргуулж .........д олгуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Хариуцагч .........ийн хууль бус үйлдлээр ........., Я.Ядам, ......... нарын 15 тооны адуу үрэгдэж үгүй болсон, түүний улмаас бусдад хохирол учирсан нь эрүү, иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар бодитой тогтоогдсон  байхад зөвхөн "төлөх эд хөрөнгөгүй"  гэсэн үндэслэл төдийгөөр хариуцагчид ногдох хохирол төлбөрийн 50 хувийг хорогдуулж шийдвэрлэсэн нь хууль, шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч .........давж заалдах гомдолдоо:.....Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 01-т "Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т зааснаар .........өөс 11,926,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .........өд 10,196,000 төгрөг... тус тус олгож, гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч А.Батмөнх миний бие 5 адууны хохирол нэхэмжилснээс сумын наадамд 2 удаа түрүүлж, 11 удаа айрагдсан хонгор морь 13,000,000 төгрөг, сумын наадамд нэг удаа айрагдсан цавьдар морь 5,000,000 төгрөг, хонгор халзан шүдлэн, хонгор шүдлэн тус бүр 780,000 төгрөг, хамар цагаан зээрд үрээ 832,000 төгрөг нийт 20,392,000 төгрөгийг .........өөс нэхэмжилсэн. Дээрх нэхэмжилсэн морьдын үнэлгээг хөрөнгийн үнэлгээний "Хан-Үнэлэмж" ХХК 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үнэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас 10,196,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хариуцагч ......... нь бусдад гэм хор учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн, мөн төлбөрийн зарим хэсгийг барагдуулсан зэргээс дүгнэхэд гэм хор учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж бусдад гэм хор учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. Харин ........."эд хөрөнгө тогтоогдоогүй" гэх Төв аймаг дахь шүүхийн шийдвэ гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/190 дугаар албан бичиг, мөн хохирлын тодорхой хэсгийг барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т "...бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно" гэх заасныг баримтлан гэм хорын хохирлыг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ" гэжээ. Шүүх дээрх үндэслэлээр 20,392,000 төгрөг нэхэмжилснээс 10,196,000 төгрөг буюу 50 хувь багасгаж шийдвэрлэсэн. Хариуцагч .........ийн хувьд 17 тооны адууг хулгайлсан, бусдад гэм хор учруулсан гэдгийг шүүх зөв дүгнэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө" гэж тус тус заасан. .........ийн хувьд бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай хохирол учруулж дээрх асуудлыг Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 458 дугаар тогтоолоор "...Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул... хэрэг бүртгэлийн хэрэг хаагдсан.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т "Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг төлөх хэмжээг..." гэж заасан бөгөөд дээрх заалт нь санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан багасгах эрхийг шүүхэд олгосон. Хариуцагч .........ийн хувьд санаатай гэмт хэрэгт холбогдож, шүүхээр эцэслэн шийдэгдээгүй ч шалгагдах явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан нь тогтоогдож байхад санаатай гэмт хэрэгт холбогдоогүй гэж үзэж хохирлыг багасгасан нь буруу юм. Мөн шүүхэд санаатайгаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж багасгах эрх олгосон боловч тодорхой бууруулж байгаа хэмжээ буюу 50 хувиар бууруулах болсон шалтгаан нөхцпийг дүгнээгүй байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 151/ЕШ2020/01330 дугаар захирамжаар тус хэргийг Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Алтантуул, шүүгч Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцэхээр болсон,

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШТ2020/00065 дугаар тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулж 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14.00 цагт товлосон бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 151/ШТ2021/00001 дугаар тогтоолоор шүүгч Б.Цолмон, Д.Мөнхбүрэн, Д.Алтантуул нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны товыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15.30 болгон өөрчилж, үүнээс хойш хэргийг дээрх бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцсэн. Дээрх явцад шүүх процессын 2 алдаа гаргасан. 1 дүгээрт шүүх бүрэлдэхүүн өөрчлөхөд буюу шүүгч Б.Түвшинжаргал, Д.Мөнхбүрэнгээр солигдоход эрх зүйн баримт бичиг буюу Ерөнхий шүүгчийн захирамж гаргаагүй. 2 дугаарт 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 151/ШТ2021/00001 дугаар тогтоолоор шүүх хурлын товыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 15.30 болгон өөрчилсөн боловч дараагийн хурал 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17.30 минутад болсон. Дээрхээс харахад шүүх хэргийг шийдвэрлэх явцад хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн, мөн шүүх хуралдааныг товлон зарласан хугацаанаас өмнө хуралдсан процессийн ноцтой зөрчил гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар " Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэх хуулийн шаардлагыг хангаагүй.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШШ2022/00208 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж "хариуцагч .........өөс 20,392,000 төгрөг гаргуулж ......... надад олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан  нар давж заалдах гомдолдоо:

1. Өр төлбөрийг хүлээн зөвшөөрч мал өгч байсан гэх үндэслэлээр төлбөр ногдуулжээ. Харин зөвшөөрсөн зүйл огт байхгүй ба Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, ахлах дэслэгч Ө.Эрдэнэбаяр нь Агваанцэрэн нар хууль бусаар дарамталж хурааж авсан малыг хүлээн зөвшөөрсөн гэж байгаа нь бодит байдлыг эсрэгээр тайлбарлаж шийдвэрлэжээ.

2. Төв аймгийн алдарт уяач Дуламсүрэн гуайтай 2010 оны хүйтэнд хэдэн малаа апдсан тухай ярилцахад тэрээр "Би 2010 онд 250 адуутай байж байгаад тэр зудтай жилээр 50 адуутай үлдсэн, 200 адуу осгож үхсэн наадамд уралдаж байсан хэд нь бүгд л хиарсан" гэж ярьж байна. Шүүх хурал дээр нэхэмжлэгч Батмөнхөөс хэдэн адуу байсан эсэхийг асуухад тэрээр 70 гаруй адуутай байсан, алдагдсан адуу нь бүгд хурдан удмын адуу байсан гэсэн. Энэ нь адуу махлах гэж байгаа хүн 70-аад адууны дундаас зөвхөн хурдан удмын туранхай адуунуудыг нь ялган авч хулгайлсан мэт байсан. Арай ч дээ. Мал хулгайлж махлах гэж байгаа хүн хамгийн туранхай, хурдан удмын адууг ялгаж хулгайлна гэж байхгүй.

3. 2010 онд Монгол улс нийт малынхаа 30%-ийг өвлийн хүйтнээр осгуулж алдсан байдаг ба 2010 онд наадмаар уралдаж айрагдаж байсан морьдоос жүчээнд тэжээгддэг хэдхэн адуунаас бусад нь бараг тэр чигээрээ осгож үхсэн байдаг. Агваанцэрэн нарын хурдан удмын морьд нь жүчээнд биш бэлчээрээр өвөлждөг гэхээр осгож үхсэн байх магадлал 90%, хулгайд алдсан байх магадлал 10% байгаа гэхэд буруудахгүй ээ. Энэ талаарх баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулах гээд чадаагүй.

4. Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, ахлах дэслэгч Ө.Эрдэнэбаяр нь бичиг үсэг мэдэхгүй .........ийг гэрээс нь "Асууж тодруулах зүйл байна" гэж авч яваад цагдаагийн газарт аваачиж айлгаж дарамталж байгаад гэрчийн мэдүүлэг авахдаа түүнийг гэмт хэрэгт буруутгаж, яллуулахыг оролдож байсан өмгөөлөгч М.Мөнхтулгыг түүний өмгөөлөгчөөр оролцуулж, хууль зөрчсөн гэрчийн мэдүүлгээр гэмт хэрэгт буруутгаж, улмаар иргэний шүүх төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Гэм бурууг зөвхөн шүүх тогтоодог үндсэн зарчмыг зөрчиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нь Улсын ерөнхий прокурорын газарт Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, ахлах дэслэгч Ө.Эрдэнэбаярын хууль зөрчсөн ноцтой үйлдлүүд болох Агваанцэрэн нартай нэгдэн хамтарч .........ийн гэрээс эд хөрөнгө хууль бусаар хураан авсан гэх 1 дэх үйлдэл, шүүхэд худал мэдүүлсэн 2 дахь үйлдэл, бичиг үсэг мэдэхгүй хүнээс хууль зөрчиж гэрчийн мэдүүлэг авсан гэх 3 дахь үйлдэлд нь хатуу хариуцлага хүлээлгэх ёстой гэж мөн Төв аймгийн прокурын газрын ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Долгион 2020 оны 09 дүгээр сарын 25-ны 02 тоот тогтоол гаргаж 2020 оны 07 дугаар сарын 24-ний 458 тоот тогтоолд өөрчлөлт оруулсан үйлдэл нь хууль бус үйлдэл хэмээн шалгуулж байгаа болно.

5. Төв аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хэргийг шийдвэрлэхээс өмнө хариуцагчийн гэм бурууг урьдчилан шийдвэрлэсэн байсан бөгөөд шийдвэрийн төсөл бичгээр явж байсан нь маш ноцтой зөрчил төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.3-ийг зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл 2022 оны 02 дугаар сарын 21-ний, өдрийн 151/ШШ2022/00208 тоот шүүхийн шийдвэр гарахаас өмнө хариуцагч .........өөс төлбөр гаргуулна гэж шүүх бүрэлдхүүн шийдсэн байсан ноцтой зөрчил бүхий хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд дээрх 5 шалтгаанаар осгож үхсэн адууг 2 жилийн дараа хулгайд алдсан болгож, бичиг үсэг мэдэхгүй хүнээр ганцхан удаа гарын үсэг зүруулсан эргэлзээтэй баримтыг үндэслэн шийдвэрлэсэн Төв аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШШ2022/00208 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нарын давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй тул хангахгүй орхиж, нэхэмжлэгч ........., ......... болон түүний өмгөөлөгч Д.Гансүх нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ........., ........., ......... нар нь хариуцагч .........холбогдуулан ......... 6 тооны адууны үнэ 23,654,000 төгрөг, .........3 тооны адууны үнэ 3.460.000 төгрөг, ......... 5 тооны адууны үнэ 20,392,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Төв аймгийн Цагдаагийн газар 201219000537 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалт бүтэн 8 жил явуулсны эцэст хэргийн эзэн холбогдогчоор Эрдэнэсант сумын Баян-Уул 1 дүгээр багийн иргэн .........тогтоогдсон хэдий ч Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 458 дугаар тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан. Тухайн тогтоол гарсан үеэс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирлоо нөхөн төлүүлэх эрх бидэнд нээгдсэн” гэж тодорхойлсныг хариуцагчийн төлөөлөгчөөс “.........ийн гэм буруутайг тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрчийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэнд тооцож гэрчээр хохирол гаргуулахаар заасан заалт байхгүй” гэж тайлбарлан маргасан байна.

Хариуцагч нэхэмжлэгч нарт холбогдуулан “хурдан удмын гэх морьд нь 2010 онд осгож үхсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... 2010 оны 11 дүгээр сараас эхэлсэн цаг агаарын онц хүйтрэлтээр Монгол Улс нийт малынхаа 27.3 хувийг алдаж, Төв аймгийн бүх малын 1/3 нь осгож үхсэн төдийгүй хурдан удмын тарга тэвээрэг муутай морьд бараг ихэнх нь осгож үхсэн байдаг юм. Тэгэхээр нэхэмжлэгч нар 2010 оны их хүйтэн, зуднаар осгож үхсэн хурдан удмын гэх морьдоо шунахайн сэдэлтээр хулгайд алдсан болгож нэхэмжлэл гаргасан нь тодорхой байна” гэснийг нэхэмжлэгчээс “ ... Бид 15 тооны адуугаа 2010 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө хулгайд алдсан, энэ нь эрүү, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудаар тогтоогдсон тул мал алдагдсаны дараа 2010 өвөл мал хорогдсонтой холбоотой нотлох баримтууд нь бидний нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай огт холбоогүй гэж үзэж байна” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан баримтаар Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн Уртын гол гэх газраас 2010 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ........., Д.Ядам, ......... нар нь аймаг, сумын наадамд уяж уралдуулдаг байсан хурдан морьд, угшил сайтай, унахад номхон нийт 15 тооны адуу бусдын 2 адууны хамт хулгайд алдсан. Хариуцагч ......... нь дээрх адуунуудыг хулгайлж, бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан үйл баримт тогтоогдсон. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ........., Д.Ядам нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 2009-2011 оны “Мал тооллогын нэгтгэлийн А данс”-ны хуулбарууд болон өргөмжлөлүүдээр мал бүхий иргэн болох нь тогтоогдож байх ба Д.Ядам нь мал бүхий иргэн малчин байсан бөгөөд түүний өвлөгч нь .........болох нь өвлөх эрхийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч ........., .........нарыг шаардах эрхтэй гэж үзсэн нь зөв байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч .........г хулгайд алдсан 7 тооны адууг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй, А данс байхгүй тул шаардах эрхгүй гэж үзэж байх боловч нэхэмжлэгч .........гийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2007 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн /хонгор халзан зүсмийн шүдлэн насны/, 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн /хонгор халзан шүдлэн насны/, 2006 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн /хонгор халзан зүсмийн шүдлэн насны/, 2006 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн /хонгор халзан зүсмийн даага/, 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн /Буурал зүсмийн их насны/ өргөмжлөлүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401, 40.2-т тус тус зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харицуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч .........г 6 тооны адууны үнийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзсэн атлаа 2010 оны 8 дугаар сарын 22-нд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаас иргэн .........гийн гэх 17 тооны адуу хулгайд алдагдсан нь хэргийн үйл үйл баримт тогтоогдож байна гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 458 дугаартай /1хх-н 9/, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай /1хх-н 5-7/ тогтоол, дугаар талд авагдсан Өргөмжлөлүүд /1 хх-н 164-168, 2 хх-н 14-20/, .........ийн гэрчээр мэдүүлсэн тэмдэглэл /1хх-н 17-20/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нэхэмжлэгч ......... нь алдсан 6 тооны адууны өмчлөгч мөн болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч ......... нь хариуцагч .........өөс 6 тооны адууны үнэ 23,654,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх тухайн эрүүгийн хэргийг хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусан үндэслэлээр хааж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь иргэний хуульд заасан гэм хор учруулсан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, хариуцагч .........ийг гэм хор учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж бусдад гэм хор учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүх ........."эд хөрөнгө тогтоогдоогүй" гэх үндэслэлээр Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т "...бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно" гэж заасныг баримтлан гэм хорын хохирлыг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь нэхэмжлэгч нар нь /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч .........өөс шаардаж нэхэмжилсэн. /2002 оны/ Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл. “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасан тул санаатай гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын нөхөн төлөх хэмжээг багасгах эрх хэмжээ олгогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч ........., ......... нарын нэхэмжилсэн гэм хорын хохирлыг багасаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж хариуцагч .........өөс 47,506,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .........д 23,654,000 төгрөг, нэхэмжлэгч .........д 3,460,000 төгрөг, нэхэмжлэгч .........өд 20,392,000 төгрөг тус тус олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч .........ийн давж заалдах гомдолд дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогчдоос гаргасан зарим хүсэлтийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу өөрчлөн томилоогүй,  шүүх хуралдааныг товлон зарласан хугацаанаас өмнө хуралдсан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байх боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл баримтуудаар 2010 оны өвлөөс өмнө мал алдагдсан байх ба осгож үхсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан болон бусад баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх  дүгнэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зохигчдын хоорондын маргаан нь “хурдан удмын гэх морьд нь 2010 онд осгож үхсэн болохыг тогтоолгох” тухай ба үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хэргийн үйл баримтаар 2010 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 15 тооны адууг хулгайд алдсаны улмаас нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг төлүүлэх тухай маргаан байна. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнийг нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ хариуцагч биелүүлж, хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох замаар мэтгэлцээгүй байна.

Мөн “нэхэмжлэгч нарын алдсан гэх 15 тооны адуу нь 2010 оны өвөл хөлдөж үхсэн гэх” хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол нь нотлогдохгүй, анхан шатны шүүхэд энэ үйл баримтын талаарх нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй..” гэж заасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн анхан шатны шүүхээс урьдчилан гаргасан шийдвэр гэх баримтыг давж заалдах шатны шүүх үнэлээгүй болно.  

Иймд нэхэмжлэгч ........., ......... түүний өмгөөлөгч Д.Гансүх нарын давж заалдах гомдлуудыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт магадлалд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлуудыг хүлээн авч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамж төлүүлэхтэй холбоотой 3 дугаар заалтад хариуцагчаас 395,480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ........., ........., ......... нарт олгуулахаар өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Төв  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 151/ШШ2022/00208 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2-д зааснаар хариуцагч .........өөс 11.926.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .........өд 10.196.000 төгрөг, нэхэмжлэгч .........д 1.730.000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх буюу .........ийн нэхэмжлэлийн шаардлагаас “Гэм хорын хохирол 10.196.000 төгрөг гаргуулах тухай”, .........гийн нэхэмжлэлийн шаардлагаас “Гэм хорын хохирол 1.730.000 төгрөг гаргуулах тухай”, .........гийн нэхэмжлэлийн шаардлага “Гэм хорын хохирол 23.654.000 төгрөг гаргуулах тухай” хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч .........ийн нэхэмжлэгч ........., ........., .........нарт холбогдуулан гаргасан “Хурдан удмын гэх морьд нь 2010 онд осгож үхсэн болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч .........өөс 47,506,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .........д 23,460,000 төгрөгийг, нэхэмжлэгч .........өд 20,392,000 төгрөг, нэхэмжлэгч .........д 3,460,000 төгрөгийг тус тус олгож, хариуцагч .........ийн нэхэмжлэгч ........., ........., .........нарт холбогдуулан гаргасан “Хурдан удмын гэх морьд нь 2010 онд осгож үхсэн болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж

-3 дугаар заалтын “3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395.480 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 205.766 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ........., ......... нарт олгосугай.” гэснийг “3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,480 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 395,480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ........., ........., ......... нарт олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ........., ......... түүний өмгөөлөгч Д.Гансүх нарын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын төлсөн 180,273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч .........гийн төлсөн 276,220 төгрөгийг, нэхэмжлэгч .........ийн төлсөн 310,380 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХДАВАА

                   ШҮҮГЧИД                                            Г.ТЭГШСУУРЬ

                                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ