Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2022/02764

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн буян Уул 32 дугаар гудамж 77б тоотод оршин суух, Ө овогт Бгийн О /РД/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун Баян Уул 8-17 тоотод оршин суух, Б овогт Огийн З /рд:УШ/-т холбогдох

 

15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, гэрч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ог төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн 5 данснаас О.Зын 5 тоот данс руу түүний гуйлтаар 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Б.Огийн танил О нь Б.Од “О.З гэдэг миний найз машин оруулж ирдэг юм аа, одоо гааль дээр машин ороод ирсэн байгаа. Машины татварыг төлөөд авчихмаар байна, хүнээс 15,000,000 төгрөг хүүтэй зээлээд өгөөч гээд байна” гэж яриад О.З гэдэг хүнтэй Б.Ог зуучилж өгсөн. Б.О О.Зт 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, зээлүүлсэн боловч одоог хүртэл мөнгийг буцааж өгөөгүй байх тул О.Заас 15,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч тал О.З Б.Огаас 15 сая төгрөг зээлж аваад буцаагаад Од зээлсэн гэх агуулга бүхий тайлбар хийж байна. О, О нар энэ хэрэгт ямар ч хамааралгүй учраас хамтран хариуцагчаар татах үндэслэл байхгүй. О.Зт 15,0 сая төгрөг зээлүүлж шилжүүлсэн учир уг мөнгөө л нэхэмжилж байгаа. Зээлсэн мөнгөө О.З хэндээ яаж шилжүүлэх, юунд ашиглах нь тэр хүний л асуудал. Анхнаасаа хэрэв О мөнгө зээлэх санал тавьсан бол Од маш олон хүнд өртэй мөнгө нэхэгдэж байсныг мэдэж байсан учир өгөхгүй, зээлэхгүй байх байсан. О энэ мөнгийг О.Зт зээлэхэд зөвхөн зуучилсан. Б.О тийм их мөнгөтэй хүн биш, О түүнийг “маш найдвартай хүн, гааль дээр машин нь ирсэн учир татварыг нь төлөөд авчихмаар байна. Хүнээс 15,0 сая төгрөг хүүтэй зээлээд өгөөч” гэж Зыг хэлсэн учир зээлүүлсэн. Мөнгөө З өөрөө дансаа өгөөд гүйлгээний утга дээр нь О гээд бичээд хийгээрэй гэж хэлсэн учир утгыг нь тэгэж бичсэн гэсэн. Б.Огаас зээлсэн 15,0 сая төгрөгөө 26,0 сая төгрөг болгоод Оын данс руу хийгээд буцаагаад авчихсан гэж хариуцагч тал өөрөө тайлбарлаж байна. Иймээс О.З Б.Огаас зээлсэн мөнгөө буцаан төлөх хууль зүйн үндэслэлтэй учир нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн талийгаач Б.О нь миний төрсөн ах М.Батбазараас олон удаа мөнгө зээлсэн байдаг. Харин 2021 оны 10 дугаар сарын 25-нд Б.О нь ах Батбазараас урд нь зээлсэн 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.О нь миний данс руу “О” гэж хийлгэсэн байдаг. 2021 оны 10 дугаар сарын 25-нд орой нь дахин 26,000,000 төгрөг зээлэхэд нь би ах Батбазар нь 5 данснаасаа 10,000,000 төгрөг нэмж хийлгэж миний 5 данснаас 26,000,000 төгрөг болгож Б.Оын данс руу /талийгаач Б.Оын төрсөн эгч/ зээлж хийлгэсэн. Маргааш нь би 2021 оны 10 дугаар сарын 26-нд нотариат дээр очиж талийгаач Б.Отай зээлийн гэрээ хийсэн байдаг. Харин нэхэмжлэгч Б.О бид хоёрын хооронд өр авлагын ямар ч тооцоо байхгүй. Би Ог хараагүй танихгүйгээс гадна би гадаадаас ямар ч машин оруулж ирээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Орон нутгийн байрлалаар нэг хороо, нэг багийн улсууд “Тойрог” нэртэй дэлгүүрээр байнга орж, гардаг. Тухайн үед дэлгүүрт Б.О ажиллаж байсан байж магадгүй. О.З, О.Батбазар гэх ах дүү 2 Нарантуул зах дээр бэлэн хувцасны арилжаа эрхэлдэг байсан. О.Батбазар нь дүүдээ байр авч өгөх санаатай, 40 гаруй сая төгрөгтэй байсан. О нь О.Зтай ойр дотно байж, мөнгө төгрөг зээлдэг байжээ. Ингээд 3 удаагийн гүйлгээгээр 15 сая төгрөгийг бусдын данс руу шилжүүлж аваад, дахиад 30 сая төгрөг өгөөч гэж гуйсан байна. Тэгэхээр нь өмнөх 15  сая төгрөгөө өгчихвөл 30  сая төгрөг болгоод зээлье гэж О.З хэлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа 15 сая төгрөгийг шилжүүлсэн гэдэг нь баримтаар нотлогдоно. Хамгийн гол нь 15 сая төгрөг авчихаад, буцаагаад 11 сая төгрөг нэмээд, 26 сая төгрөгийг Оын эгч буюу Оын данс руу хийсэн. Ингээд их хэмжээний мөнгө хүнд зээлчихсэн учраас О.З маргааш нь очоод, Отай 30 сая төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Уг нь 30 сая төгрөг өгөх ёстой байсан боловч 26 сая төгрөгийг нь өгөөд, 27-ны өдөр 4 сая төгрөгийг өөр тамхины худалдаачин руу шилжүүлсэн. Тэгэхээр 4 сая төгрөгийг О зээлсэн гэсэн үг гэж бодож байна. Гэтэл О нь 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барчихсан. Тиймээс Монгол хүний ёс жаягийг бодоод, ажил явдлаас нь 7 хоногийн дараа 30 сая төгрөгийн зээлийнхээ гэрээг бариад Отой очиж уулзсан. О нь “би дүүгийнхээ зээлсэн мөнгийг өгнө өө, ядаж 49 хоногийг нь өнгөрөөгөөдөхье” гэж хэлээд, яг сарын дараа буюу 11 дүгээр сарын 27-ны өдөр О.Зт 26 сая төгрөгийг нь буцааж өгсөн. Б.Огаас Б.О 15 сая төгрөг зээлж авсан юм билээ. 15 сая төгрөгийг яагаад О.Зын данс руу шилжүүлснийг нь асуутал Оын данс шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжлэгдсэн байсан гэж тайлбарласан. Өнөөдөр би Отой очиж уулзаад, “...танай дүү нас барахаасаа өмнө Б.Огаас 15 сая төгрөг аваад, 10 сая төгрөг нэмээд, чам руу шилжүүлж, чи сарын дараа 26 сая төгрөг болгож шилжүүлсэн байна гэхэд тиймээ, тэр хүмүүс нь баримтаа авч ирээд мөнгөө нэхвэл өгнө” гэж хэлж байна билээ. Талийгаач Оын эрх шилжээгүй, О нь “би амаржаад, сарын хугацаанд дүүгээ дэлгүүр дээрээ ажиллуулахад л ийм зүйл болчихлоо, надад мэдэх зүйл алга” гэж тайлбарладаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар нэхэмжлэгч Оыг хамтран хариуцагчаар татаж оруулсан бол хэн, хэдэн төгрөг өгөх ёстой вэ гэдэг нь тодорхой болох байлаа. Хариуцагч хариуцагчаа сонгох эрхгүй тул энэ талаар хүсэлт санал алга байна.

О тамхи, бараа бөөнддөг хүмүүсээс бараа аваад түүнийхээ мөнгийг Заар түүний данснаас “О, эсхүл өөрийнхөө 94165555” гэж өөрийн нэх эсхүл утасны дугаарыг гүйлгээний утга дээр бичиж шилжүүлсэн байгаа. Энэ мөнгө нийлээд 15,0 сая төгрөг болж байгаа. О.Зын гэр бүл хүнээс 15,0 сая төгрөг зээлээд байхаар амьдралтай хүмүүс биш. Байр авахаар цуглуулж байсан 40-50 сая төгрөг байснаасаа зээлүүлсэн байдаг. О.З Б.О гэх хүнийг огт танихгүй, бие биенээ мэдэхгүй хүмүүс байгаа. Мөнгө шилжүүлсэн болгоныг зээл гэж үзэж болохгүй учир хэрэгт байгаа өглөг авлагын баримт, банкны дансны хуулга зэрэг баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс Б.Огийн иргэний үнэмлэхний лавлагаа, Б.Огийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Б.Огийн Хаан банк дахь 5 тоо депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн О.З, Б.О нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, Хаан банк ХХК дахь О.Зын 5 тоот депозит дансны дэлгэрэнэгүй хуулга зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б.Оын нас барсны бүртгэлийн лавлагааг гаргуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч О.Зт холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Б.О нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ХААН банк ХХК дахь өөрийн эзэмшдэг 5 тоот данснаас 15,000,000 төгрөгийг мөн тус банк дахь О.Зын эзэмшдэг 5 тоот дансанд шилжүүлэн  өгчээ.

Нэхэмжлэгч Б.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.О зуучилж, О.Зт 15,0 сая төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Түүний дансанд шилжүүлсэн тул О.Зтай зээлийн харилцаанд орсон..., ...О, О нартай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, О.З зээлсэн мөнгөө Оын данс руу 26,0 сая болгон шилжүүлж, эргүүлээд 26,0 сая төгрөгөө авсан тул надаас зээлсэн 15,0 сая төгрөгөө өгөх үүрэгтэй...” гэж тайлбарлаж байна.

Харин хариуцагч О.З “...О надаас өмнө нь 15,0 сая  төгрөгийг тамхи болон бусад барааны үнэд өөрийн нэр болон утасны дугаарыг гүйлгээний утга дээр тавьж бусад руу шилжүүлж, зээлсэн. Дахиад 30,0 сая төгрөг зээлээч гэж гуйхаар нь өмнөх өрөө төлбөл зээлнэ гэхэд 15,0 сая төгрөгийг Огийн данснаас О гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Би Огаас мөнгө зээлэх шаардлага байхгүй, түүнийг танихгүй, машин оруулж ирдэггүй..., ...Отай 30,0 сая төгрөгний зээлийн гэрээ хийснээс хойш удалгүй нас барсан ба 49 хоногийг нь дуусгаад гэрээг нь эгч От үзүүлэхэд миний данс руу орсон байна лээ гээд буцааж 26,0 сая төгрөгийг шилжүүлж өгсөн байгаа...” гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.О нь өөрийн эзэмшдэг ХААН банк дахь 5 тоот данснаас хариуцагч О.Зын эзэмшдэг ХААН банкны 5 тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “о” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. Уг үйл баримтын талаар талууд маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

Харин уг мөнгийг шилжүүлсэн зориулалтыг нэхэмжлэгч “...О.З 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлсэн...” гэж, хариуцагч  “...Б.О өмнөх зээлсэн мөнгөө төлсөн...” гэж тайлбарладаг.

Талуудын хооронд бичгийн хэлбэртэй гэрээ хэлцэл байгуулагдаагүй ч мөнгө биет байдлаар шилжсэн үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч мөн өдрөө буюу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уг мөнгийг  26,000,000 төгрөг болгон 5005344134 тоот данс руу  “о” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь хариуцагч О.Зын ХААН банк дахь 5 дугаарын дансны хуулгаар тогтоогдож байна.  Хариуцагч энэхүү шилжүүлсэн 26,0 сая төгрөг дээр бэлнээр 4,0 сая төгрөгийг өгч нийт 30,0 сая төгрөг болсныг маргааш нь Б.Отай Зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж тайлбарладаг бөгөөд О.З Б.О нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан Зээлийн гэрээний хуулгаар тогтоогдож байна. Уг гэрээний 3.4-т зээл олгох хэлбэр, хугацааг тохирсон байх бөгөөд бэлэн бусаар ХААН банк-ны 5005344134 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсоны дагуу шилжүүлэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн болох нь хариуцагчийн гарган ирүүлсэн зээлийн гэрээ, дансны хуулгаар тогтоогдож байна.

Мөн Базарын О /рд:ЧБ/нь зээлийн гэрээ байгуулагдснаас хойш 7 хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан болох нь Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн нас барсны бүртгэлийн 22119901006314 дугаар бүхий лавлагаагаар тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Б.Оыг нас барснаас хойш талийгаачийн 49 хоногийг өнгөрөөгөөд түүний эгч Б.Отой уулзахад дээрх шилжүүлсэн мөнгийг төлөхийг зөвшөөрч буцаан шилжүүлж авсан...” гэж тайлбарлаж байна.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчээс “о” гэсэн гүйлгээний утгатайгаар 15,0 сая төгрөгийг шилжүүлсэн нь Б.Од зээлүүлсэн гэж үзнэ, О өмнөх өр төлбөрөө дарж байгаад дахин 30,0 сая төгрөгний зээл авсан гэж тайлбарлаж татгалздаг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.О нь Б.Отай зээлийн гэрээний харилцаанд оролцож, зээлийн мөнгийг хариуцагч О.Зын дансанд шилжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал мөн Б.Оын гуйлтаар О.Зт төлөх ёстой 15,0 сая төгрөгийн төлбөрийг түүний өмнөөс хийж гүйцэтгэсэн гэж үзэх  үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагчаас гарган ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ний өдрийг хүртэлх хугацааны О.Зын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар бусдын данс руу “О”, 94165555” гэсэн гүйлгээний утгатайгаар 15 удаагийн орлого зарлагын гүйлгээ хийгдсэн нь Б.Оын өмнөөс барааны төлбөр төлсөн гэх тайлбарыг үгүйсгэхгүй ч Б.Оыг О.Зт 15,000,000 төгрөгийн өртэй болохыг, уг өрийн нэхэмжлэгч Б.Огийн дансаас шилжүүлсэн 15,000,000 төгрөгөөр төлсөн болохыг шууд нотолж чадахгүй юм. Иймд хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна, харин талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Нэхэмжлэгч Б.Огаас хариуцагч О.Зын дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тул хариуцагчаас мөнгөн төлбөрийг шаардах эрхтэй байна.

Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан ба нэхэмжлэгч талаас зээлийн гэрээг бичгээр байгуулсан болохоо нотолсон баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй, талуудын тайлбараар тогтоогдохгүй, талууд амаар хэлэлцэн тохиролцон байх тул нэхэмжлэгч  Б.О нь хүү шаардах эрхээ алдах бөгөөд нэхэмжлэгчийн “...1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн...” гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгч хүүгийн төлбөр нэхэмжлээгүй бөгөөд үндсэн 15,0 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хуульд нийцэж байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.О гэгч иргэнийг талийгаач Б.Оын өмнөөс уг зээлийн төлбөрийг хариуцах үүрэгтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулах талаар хүсэлт санал гаргадаг ч хариуцагч хариуцагчаа сонгох эрхгүй бөгөөд нэхэмжлэгч энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, түүнийг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан тайлбарыг гаргадаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө сонгох бөгөөд шүүх нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр шүүх хариуцагчийг солих, хамтран хариуцагчаар оролцуулах эрхгүй юм. Түүнчлэн хариуцагч О.З нь жинхэнэ хариуцагч биш, Б.О жинхэнэ хариуцагч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч Б.О, Б.Отой ямарваа нэгэн эрх зүйн харилцаанд орсон гэх нөхцөл байдал мөн баримтаар тогтоогдохгүй  байх тул хариуцагчийн тайлбар, татгалзал  үндэслэлгүй юм.

Харин хариуцагч О.З нь бусадтай байгуулсан гэрээний үүргээ холбогдох иргэн, хуулийн этгээдээс шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагч тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Заас 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч О.Заас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Заас 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч  шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ч.НЯМСҮРЭН