Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 149/ШШ2022/00435

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, *******,*******-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 1976 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Хайлааст №4-418 тоотод оршин суух, /*******, утас:94113304/ Мандал овогт Жигжсүрэнгийн Батсүхэд холбогдох

 

Зээл, зээлийн хүүний төлбөр 14,902,166.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *******, хариуцагч Ж.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Соёлзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Ж.Батсүх нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Голомт банктай ЗГ1205124160 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулан 8500000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 20.4%-ийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон гэрээ байгуулан Цалингийн зээлийг авсан болно. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор Зээлдүүлэгчийн зүгээс харьяалах шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч Шүүгч ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Зээлдүүлэгч нь Ж.Батсүхийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандан Шүүхээс түүнийг эрэн сурвалжилж оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Цагдаагийн байгууллага нь Ж.Батсүхийг энэ хүү хаягт оршин сууж байгааг олж тогтоосон болно. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө 2017 оны 10 дугаар сараас хойш огт төлөхгүй байгаа. ЗГ1205124160 гэрээгээр хүлээсэн үүргээ биелэгдэх хугацаа дуусгавар болсныг үндэслэн зээлдэгч Ж.Батсүхэд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргаж байна. Үндсэн зээл 7,949,528.88 төгрөг, Үндсэн хүү 6,544,199.76 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 408,438 төгрөг нийт дүн 14,902,166.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оджаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч Ж.Батсүх нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Голомт банктай ЗГ1205124160 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулан 8500000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 20.4%-ийн хүүтэй байхаар харилцан тохиролцсон гэрээ байгуулан Цалингийн зээлийг авсан болно. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө 2017 оны 10 дугаар сараас хойш огт төлөхгүй байгаа. ЗГ1205124160 гэрээгээр хүлээсэн үүргээ биелэгдэх хугацаа дуусгавар болсныг үндэслэн зээлдэгч Ж.Батсүхэд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээл 7,949,528.88 төгрөг, Үндсэн хүү 6,544,199.76 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 408,438 төгрөг нийт дүн 14,902,166.64 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Батсүх шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Би 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Голомт банкнаас 8400000 төгрөгийн зээлийг хүүтэй нь нийт 12442485 төгрөг төлөхөөр график гаргаж гарын үсэг зурж авч байсан. Тэгээд одоо 14,000,000 төгрөг гэсэн нь миний гэрээ хийснээс өөр тоо гарч ирсэн байгаа учраас энэ мөнгийг төлнө гэхэд надад хэцүү байна. Би гарын үсэг зурснаараа 12442485 төгрөг төлье гэж бодоод байгаа. Мөн энэ мөнгөнөөс миний төлсөн мөнгө хасагдсан байх ёстой. Тийм учраас Голомт банкнаас нэхэмжилсэн 14,902,166.64 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь Зээлдэгч Ж.Батсүхээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж Үндсэн зээл 7,949,528.88 төгрөг, Үндсэн хүү 6,544,199.76 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 408,438 төгрөг нийт дүн 14,902,166.64 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ж.Батсүх нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Голомт банктай ЗГ1205124160 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулан 8500000 төгрөгийг жилийн 20.4%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан байна.

Өөрөөр хэлбэл Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.

Хариуцагч нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх хуулийн үндэслэлгүй ба зохигчид гэрээг бичгээр үйлдсэн бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээ болон зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 2 удаа зээлийн эргэн төлөлт хийх гэрээний хугацаанд зээлийн хүүд 3942486 төгрөг төлөх , гэрээний 2.9-д зааснаар үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр гэрээнд тусгажээ.

Хариуцагч Ж.Батсүх нь зээлийн төлбөрт 550471 төгрөг, зээлийн хүүд 818915 төгрөг төлснийг тус тус хасаж тооцон хариуцагч Ж.Батсүхээс Үндсэн зээл 7,949,528.88 төгрөг, зээлийн хүү 3,123,570 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 408,438 төгрөг нийт дүн 11,481,537 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 3,420,630 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Батсүхээс зээлийн төлбөрт бүгд 11,481,537 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,420,630 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232460 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Батсүхээс 198655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.А

 

 

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 149/ШШ2022/00435

Сэлэнгэ аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: -, Голомт банк-ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -, Ж.Батсүх-д холбогдох

14902166,64 төгрөг гаргуулах тухай  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: - нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Голомт банк-ХХК-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

 

Хариуцагч Ж.Батсүх-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

  2. 

            3. 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.АЛТАНЦЭЦЭГ