Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 149/ШШ2022/00485

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 1963 онд төрсөн, 59 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 36-51 тоотод оршин суух, *******,*******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1980 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Хайлаастын 59-Г тоотод оршин суух, *******,*******,*******д холбогдох зээлийн төлбөр үндсэн зээл 27478000 төгрөг, зээлийн хүү алдангийн хамт бүгд 41217000 төгрөг, барааны үнэ 535000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Чулуунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагчийн өмгөөлөгч С.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов. Хариуцагч Ц.Цэцэгээд шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний оролцоогүй хийлгэх хүсэлт гаргасан тул ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Чулуунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ц.Цэцэгээтэй сайн танил, хамт ажиллаж байсан тул 2015 оны үед мөнгө зээлэх хүсэлт тавихад нь зөвшөөрч Ц.Цэцэгээд мөнгө зээлүүлж байсан. Тэр ч авсан мөнгөө хугацаанд нь төлж ямар нэгэн хэл ам гаргаж байгаагүй итгээд 2016 оноос эхлэн Ц.Цэцэгээд нэлээд хэмжээний мөнгө зээлүүлдэг болсон юм. Учир нь тэр үед Ц.Цэцэгээ нь Монгол Хятадын хамтарсан төмрийн үйлдвэрт тогоочоор ажиллаж байсан ба хамт ажилладаг хүмүүст мөнгөний хэрэгцээ гарлаа мөн байгууллагадаа ч, өөрийн хамаатан садангуудад авч байгаа гэж хэлээд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд надаас нийт 13 удаагийн зээлийн гэрээ байгуулж нийт 34845000 төгрөгийг зээлж авсан юм. Энэ мөнгийг би зөвхөн Ц.Цэцэгээд өөрт нь бэлнээр болон бэлэн бусаар өгч байсан ба шилжүүлгээр өгөхдөө Ц.Цэцэгээгийн өөрийнх нь дансанд хийж өгч байсан нь баримтаар нотлогдоно. Би анхнаасаа л Ц.Цэцэгээд энэ талаар ярьж тохирсон. Би янз бүрийн таних танихгүй хүнтэй уулзахгүй, би зөвхөн чамтай л харьцана, чи цаана аа хэнд өгч авдаг чинь хамаагүй гэж хэлсэн тул Ц.Цэцэгээ л надаас мөнгө авдаг. Гэрээн дээрээ хамтран зээлдэгч гэж хүний нэр, утас, хаягийг өөрөө бичээд л өгдөг байсан юм. Тухайлбал зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан Ли, Уртаа гэх хүмүүсийг би огт танихгүй. Надтай энэ хүмүүс уулзаж харьцаж байгаагүй. Харин Ц.Цэцэгээгийн хүргэн гэх Нанзаддорж, дүү нь гэх Пүрэвжаргал гэх хоёр залуу Ц.Цэцэгээтэй хамт ирж байсан удаатай. Өнгөрсөн хугацаанд Ц.Цэцэгээ нь бэлэн ба бэлэн бусаар нийт 6032000 төгрөгийг буцааж төлсөн. Үлдэгдэл 28813000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа ба үлдэгдэл мөнгийг чинь удахгүй төлнө өө. Та дүүдээ итгээд тайван хүлээж байгаарай. Санаа зоволтгүй шүү гэх мэтээр байнга итгэл төрүүлж хүлээлт үүсгэсээр ирсэн юм. Мөн энэ хугацаанд 2 жил гаруй үргэлжилсэн цар тахлын байдал нөлөөлж байсан. Хамгийн сүүлд Ц.Цэцэгээ нь самарт яваад мөнгийг чинь бөөнд нь өгнө, нэг ачаа хийсэн гэж ярьсан боловч нэг ч төгрөг төлөөгүй ба сүүлдээ утсаа авахаа больсон тул миний бие аргагүй эрхэнд хуулийн байгууллагад хандахад хүрсэн.Өмгөөлөгч авснаас хойш Ц.Цэцэгээ нь энэ мөнгийг аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх мэтээр ярьж байгаагаас үзвэл анхнаасаа л намайг залилж хугацаа хэтрүүлэх далд санаатай байсан нь тодорхой байна. Нэгэнт Ц.Цэцэгээ нь ийм зүйл ярьж байгаа болохоор би түүнд зээлийн гэрээгээр бэлэн ба бэлэн бусаар өгсөн 34845000 төгрөгөөс эргүүлж төлсөн 6032000 төгрөгийг хасаж үлдэгдэл 28,813,000 төгрөгт хугацаа хэтрүүлсэн алданги 50%-иар тооцоход 43,219,000 төгрөг болж байна. Иймд Ц.Цэцэгээс 43,219,000 төгрөгийг барааны үнэ 535000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Цэцэгээгээс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... нэхэмжлэгч Ш.Чулуунчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ш.Чулуунчимэг нь надаас 43219000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь би Ш.Чулуунчимэг эгчээс урьд нь ганц нэг удаа мөнгө зээлж байсан. Гэтэл дараа нь Ш.Чулуунчимэг эгч өөрөө надтай ирж уулзаад чи Төмөрийн үйлдвэрт ажилладаг юм чинь ажлынхаа хүмүүст болон хужаа нарт мөнгө хүүтэй зээлээд өгөөч би чамайг гомдоохгүй хувь өгье гэж хэлсэн. Ингээд Ш.Чулуунчимэг нь надаар дамжуулан хужаа нарт 20 хувиар, монгол хүмүүст 10 хувиар мөнгө зээлдэг байсан ба тэр хүмүүс нь мөнгөө зээлээд буцаагаад өгөхөөр Чулуунчимэг эгч баярлалаа гээд надад хувь өгдөг байсан. Чулуунчимэг эгч дээрх хүмүүст мөнгө зээлэхдээ надыг дандаа зээлдэгчээр бичиж өгдөг байсан. Тэгэхээс нь би Чулуунчимэг эгчээс 34845000 төгрөг зээлээгүй. Дээрх мөнгийг авсан хүмүүс нь өөрсдөө мэдэж байгаа. Мөнгө зээлэхдээ Чулуунчимэг эгч хүнд битгий хэлээрэй. Хамт амьдардаг Машбатдаа ч бүү хэлээрэй гэж гуйж байсан. Дээрх хүмүүст зээлүүлсэн мөнгөө заримыг нь аваагүй болохоор надаас мөнгө нэхэж байна. Хүмүүст зээлсэн мөнгө нь ч 34845000 төгрөг болохгүй байхаа, ор үндэслэлгүйгээр ингэж гүтгэж ийм их мөнгө нэхэж байгаа нь арай дэндүү байна. Дээрх мөнгийг 2015, 2016 онд зээлүүлж байсан мөнгө бөгөөд тэр зарим хүмүүс нь мөнгийг буцааж өгсөн. Мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх гэж бодож байна. Гэтэл дээрх их хэмжээний мөнгөө үндэслэлгүйгээр надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна. Надад мөнгө зээлсэн бол ямар баримтыг үндэслэж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Ингээд дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Чулуунчимэг шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Цэцэгээ нь 2015 оноос надаас мөнгө зээлж эхэлсэн. Өөрөө итгэл олоод гуйгаад нэмж авдаг болсон. Самрын ачаа хийгдсэн байгаа хамгийн эхэнд ирээд таны мөнгийг өгнө, та дахиад тэдийг эдийг өгчхөөч гэж заримдаа сөгдөж гуйгаад авдаг байсан. Тэгээд 2017 оны намраас утасдаж ярих нь багасаад уулзалдахгүй болоод ирсэн. Утсаар л ярина. Хаана байгаа нь мэдэгдэхгүй байдаг байсан. Өөрөө санаа зоволтгүй гэж байнга хэлэхээр нь итгэж хүлээж 2021 он хүртэл байнга утсаар ярьдаг байсан. 2021 оны хавар түүвэрт яваад самар авчраад жаахан нойтон гэхээр нь нойтон ч гэсэн хүмүүс тохироод өгч л байгаа шүү дээ гэж хэлснээс хойш таг чиг байгаад ер нь өгөхгүй шинжтэй болсон. Хэрвээ хөөн хэлэлцэх хугацаа, өгөхгүй гэж хэлэхийг нь мэдсэн бол би аль эрт шүүхэд бүр залилан маягийн хандлагатай болохоор цагдаад бараг өгчих л байсан. Тэгээд өөрөө өгнө гэж найдлага төрүүлж байсан болохоор л өнөөдрийг хүрсэн. Одоо нийт 34 сая төгрөгөөс өгсөн мөнгийг хасаад үлдсэн 27,478,000 төгрөг байгаа. Тэгээд алданги 50 хувь тооцуулна гэсэн хүсэлтэй байна. Үндсэн зээл 34,310,000 төгрөг, барааны үнэ 535000 төгрөг байгаа. зээл 34,310,000 төгрөгөөс өгсөн мөнгийг хасаад 27,478,000 төгрөгөөс 50 хувийн алданги тооцуулах хүсэлтэй байгаа. Тухайн үед хүү өгөхгүй удаагаад байсан тул би алданги тооцъё гэж бодсон. Уг нь Шүүхийн эвлэрүүлэлд ирээд тохирсон бол 25,000,000 төгрөг өгч авч тохиролцъё гээд өөрөө ирээгүй өгнө, өгнө гээд өгөөгүй учраас шүүхэд хандсан. Одоо 41217000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд барааны үнэ ороогүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Чулуунчимэг нь хариуцагч Ц.Цэцэгээд холбогдуулж зээл 274780000 төгрөг, зээлийн хүү алдангийн хамт бүгд 41217000 төгрөг, барааны үнэ 535000 төгрөгийн хамт бүгд 41752000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ц.Цэцэгээгийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргана.

Хариуцагч Ц.Цэцэгээ нь өмнөх шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... дээрх мөнгийг 2015, 2017 онд зээлүүлж байсан мөнгө бөгөөд тэр зарим хүмүүс нь мөнгийг буцааж өгсөн. Мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх гэж бодож байна. Гэтэл дээрх их хэмжээний мөнгөө үндэслэлгүйгээр надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна. Надад мөнгө зээлсэн бол ямар баримтыг үндэслэж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Ингээд дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргана.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Зээлийн гэрээг нэг бүрчлэн дүгнэвэл:

 

1.    2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг 01 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлснээс хүү 1500000 төгрөгийг төлсөн.

2. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгийг 01 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлснээс хүү 1000000 төгрөгийг төлсөн.

3. 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 3,000,000 төгрөгийг 01 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлснээс хүү зээл 900000 төгрөг төлөгдсөн.

4. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийг 01 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлснээс хүү 750000 төгрөг төлөгдөөгүй

5. 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2,500,000 төгрөгийг 01 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлснээс хүү 375000 төгрөгийг төлсөн

6. 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 5,400,000 төгрөгийг 01 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлснээс 540000 төгрөгийн хүү төлөгдөөгүй

7.2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2,500,000 төгрөгийг 01 сарын хугацаатай 12 хувийн хүүтэй зээлснээс хүү300000 төгрөг төлөгдөөгүй

8.2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 5,600,000 төгрөгийг 02 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлснээс хүү880000 төгрөг төлөгдөөгүй

9. 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг 02 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлснээс хүү 75000 төгрөг төлөгдөөгүй

10. 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 600,000 төгрөгийг 01 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлснээс хүү 90000 төгрөг төлөгдөөгүй

11.2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 410,000 төгрөгийг мах хүнс авахаар 01 сарын хугацаатай хүүгүй зээлсэн.

12. 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 300,000 төгрөгийг ломбардаас зурагтаа чөлөөлүүлэхээр 02 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн хүү 60000 төгрөг төлөөгүй

13. 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөгийг 02 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлснээс хүү 150000 төгрөгийг төлөөгүй.2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд 13 удаагийн зээлийн гэрээгээр нийт 34,310,000 төгрөгийг зээлдүүлсэн зээлийн хүүд төлсөн 4850000 төгрөгөөс гэрээний хугацаанаас илүү хүү тооцсон 2175000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасаж тооцох, шүүхээс гэрээний хүү төлөлтийг гэрээ тус бүрээр тооцоход хүүд 2175000 төгрөгийг илүү төлөгдсөнийг үндсэн зээлийн үлдэгдэл 27478000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Чулуунчимэг эзэмшлийн ХААН банкны 5001565805 дугаарын

Дансны хуулгаар дээрх зээлийн гэрээгээр гаргасан төгрөгийг жагсаавал:

2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг,

2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,

2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 200,000 төгрөг,

2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөг,

2016 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 3,000,000 төгрөг,

2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 15000 төгрөг,

2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2,500,000 төгрөг,

2016 оны 06 дугаар сарын 247-ны өдөр 200,000 төгрөг,

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 270000 төгрөг,

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг,

2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 50,000 төгрөг,

2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 345000 төгрөг,

2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 420000 төгрөг,

2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2,600,000 төгрөг,

2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 900,000 төгрөг,

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2,500,000 төгрөг

2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,

2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 600,000 төгрөг нийт 22,000,000 төгрөгийн гүйлгээнээс хариуцагч Ц.Цэцэгээгийн эзэмшлийн ХААН банкны 5001303576 дугаарын дансанд 18 удаагийн гүйлгээгээр 18950000 төгрөгийг шилжүүлсэн байна. /ХХ-ийн 50-55 дугаар хуудас/ шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Чулуунчимэг, хариуцагч Ц.Цэцэгээ нар нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд 13 удаагийн зээлийн гэрээгээр 1-2 сарын хугацаатай, 10-15 хувийн хүүтэй /ХХ-3-18/ зээлийн гэрээгээр бүгд 34310000 төгрөгийг зээлдүүлсэн ба хариуцагч Ц.Цэцэгээгийн ХААН банкны 5001303576 дугаарын дансанд 18 удаа 18950000 төгрөгийг шилжүүлжээ /ХХ-3-18/, бусад зээлийн мөнгийг бэлнээр /өөрийн хүссэнээр/ зээлдүүлж, нэхэмжлэгч Ш.Чулуунчимэг нь өөрийн нэр дээрх ХААН банкны 5001565805 дугаарын дансаар гаргадаг байсан /ХХ-50-55/ банкны дансны гүйлгээний хуулгууд, ХХ-19- талд Ц.Цэцэгээд худалдсан 535000 төгрөгийн барааны нэр бүхий баримт, Хариуцагч Ц.Цэцэгээ нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Хайлааст 59-А тоот 1141 мкв талбайтай газар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Хайлааст 59-Г тоот 770 мкв талбайтай газар, Хариуцагч Ц.Цэцэгээ нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Хайлааст 59 тоот 972 мкв талбайтай газрын эрхийн бичгийг зээлийн баталгаа болгон барьцаалуулсан газрын гэрчилгээнүүд /ХХ-3-4/, зохигчдын тайлбар мэдүүлгүүд зэргээр зээлийн гэрээ байгуулагдсан ба гэрээ хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.Талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурсан, зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлэн зээлийн мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Зээлдэгч зээл, зээлийн хүүг эргэн төлөөгүй тул нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч бэлэн болон бэлэн бус /данс/-аар 34,310,000 төгрөгийг зээлдүүлсэн байна. Энэ үйл баримт дээр зохигчдын хэн аль нь маргаагүй.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, нэг талын хүсэл зоригийг нөгөө тал нь хүлээн авч мөнгийг нь шилжүүлсэн, нөгөө тал мөнгө хүлээн авч гэрээнд гарын үсэг зурсан, зохигчдын хооронд удаа дараа зээлийн гэрээ хийгдэж байсан зэргээс үзэхэд хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх боломжгүй байна Зээлдүүлэгч нь зээлийн гэрээ тус бүр дээр зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор заажээ. Энэ нь иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 1,4,6 зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нөгөө талаасаа үндсэн зээлд алданги шаардах үндэслэл болж байна.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар аливаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хамгийн сүүлд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан. 2017 оны 10 дугаар сарын 10-ний өдрөөс хойш тоолж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 10 дугаар сарын 10-ний өдөр дууссан байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын гаргасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хүсэлтүүдийг захирамжаар шийдвэрлэж байсан захирамжууд /ХХ-47,86/ байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан хэдий ч ... нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа байнга гаргаж байсан нь зохигчдын тайлбар болон шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 2021 онд хандаж байсан зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа мөн Давж заалдах шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлийн /ХХ-217 талд/....таниас хэдээс хэдэн онд мөнгөө нэхэмжилж байсан гэсэн асуултад хариуцагчаас 2019, 2020, 2021 онд ээжийгээ хараад гэртээ байсан. Хүмүүсээс мөнгөө авч өгөөрэй, хүү алдангийг нь нэмнэ шүү гэж дарамталдаг байсан. Тайван ажил хийлгэхгүй байсан гэх тайлбар мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч гомдлын шаардлага байнга гаргаж байсан нь тогтоогдож байх тул Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Чулуунчимэгээс зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон 13739000 төгрөгийн алданги нэхэмжилснийг шүүх иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг багасган алданги 6,325,750 төгрөгийг гаргах нь зүйтэй гэж үзлээ. Зохигчид гэрээндээ хүү тооцож, хугацаа тогтоосон үүргийн гүйцэтгэлийг шаардах, хүү нэхэмжлэх үндэслэлтэй тул шүүх зээлийн хүүд гэрээ ёсоор 2845000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Ц.Цэцэгээгээс үндсэн зээл 25,303,000 төгрөг, хүү 2,845,000 төгрөг, алданги 6,325,750 төгрөг нийт 34,473,750 төгрөг, барааны үнэ 535,000 төгрөг бүгд 35,008,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Чулуунчимэгт олгох нь зүйтэй байна гэж үзлээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 43754000төгрөгийн шаардлагаас үлдэх 8,745,250 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэг, 283 дугаар зүйлд зааснаар хариуцагч Урианхай овогт Цэвхээний Цэцэгээгээс үндсэн зээл 25,303,000 төгрөг, хүү 2,845,000 төгрөг, алданги 6,325,750 төгрөг нийт 34,473,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Түмэн овогт Шийнэнгийн Чулуунчимэгт олгосугай.

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Цэцэгээгээс барааны үнэ 535000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Чулуунчимэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 8,745,250 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Чулуунчимэгээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479481 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэцэгээгээс 330315 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Чулуунчимэгт буцаан олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өмнө нь хамт ажиллаж байсан болохоор би Цэцэгээг сайн танина. 2015 онд над руу залгаад дүүд нь мөнгө хэрэг байна та надад мөнгө зээлээч гэсэн. Тэгээд би бага хэмжээгээр мөнгө зээлүүлж эхэлсэн. Тэгээд авсан мөнгө цаг хугацаанд нь өгч байсан болохоор би итгээд 2016 оноос Цэцэгээгийн хүссэн хэмжээгээр нь би мөнгө өгч эхэлсэн. Манай ажилчид найдвартай би цалингаасаа аваад өгнө та надад итгэ гэхээр нь би өөрт нь итгээд дээрээс нь Цэцэгээ өгсөн авснаа яс тэмдэглээд байсан болохоор би итгээд өгөөд байсан. Би энэ олон баримтаар өгөхдөө чи өөрөө хариуцна шүү би чамд итгэж өгч байгаа шүү гэдгээ хэлж бид хоёр хоорондоо ярилцаж зөвшилцөж байж өгсөн. Тэгээд надаас бэлнээр болон дансаар авдаг байсан сүүлд ирэхдээ хятад хүүхэд дагуулсан ирж байсан. Би даргынхаа хүүхдийг давхар хардаг юм аа гээд надад гайгүй мөнгө өгдөг гэдэг байсан. Цэцэгээ өөрөө өөрт нь найдаж өгч байсан өөрөө гуйж авч байсан болохоор үгүйсгэхгүй байх гэж бодож байна. Анхнаасаа энэ талаар ярьж тохирсон болохоор сүүлд ярихдаа өөр хүнд өгсөн хэрнээ дандаа надаар зуруулаад байсан гэсэн юм яриад байна. Ихэнх мөнгө дандаа Цэцэгээгийн дансаар орж байсан өөрийнх нь хүссэнээр бэлнээр бас мөнгө өгч байсан. Цэцэгээ гээд ард нь Ли гээд тодотгосон байгаа хэрнээ хоёр өөр тайлбар бичсэн байгаа байхгүй юу энийг тухайн үед бичээгүй дараа нь өөрөө бичээд надад авчирч өгөөд гэрээгээ хоёр хувь хийдэг байсан. 2015 онд өгч эхлээд 2016 оноос их хэмжээгээр өгч эхэлсэн. Би Цэцэгээд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5 сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг дансандаа авахгүй бэлэн авна гээд бэлэн авсан. Энэ мөнгийг 1 сарын хугацаатай 1 сарын 15 хувийн хүүтэй өгсөн. Тэгээд 3 дугаар сард хүү 750000 төгрөг, 4 дүгээр сард хүү 750000 төгрөг өгөөд 2500000 төгрөг хасуулаад 2500000 төгрөг үлдсэн байгаа. Дараа нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2 сая төгрөгийг бас Ли гэсэн байна. 1 сарын хугацаатай, 15 хүүтэй өгсөн. Энэ дээрээ 3,4,5 саруудад 300000 төгрөгөөр 3-н сарын хүү төлөөд 1 сая төгрөг хасуулсан. Тэгээд 1 сая төгрөг үлдсэн. Дараа нь 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 3 сая төгрөгийг авсан 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй ард нь Уртаа гээд өөрөө гарын үсэг зураад авсан. Энэ дээр 7,8 сард 2 сарын хүү төлсөн. Дараа нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй Цэцэгээгийн дансанд хийсэн. Энэ дээр нэг ч хүү төлөгдөөгүй. Дараа нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2500000 төгрөгийг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй авсан. Энэ дээр 7,8 сард хүү төлөөд 1500000 төгрөгийг хасуулаад үндсэн зээлээс 1 сая төгрөг үлдсэн. Би ингэж хүү өгөхөд нь Цэцэгээд өөрт нь хэрэгтэй дандаа зовлон ярьдаг байсан болохоор амьдралд нь хэрэгтэй байх гэж бодоод өгсөн хүүнээс 100000 төгрөг, 200000 төгрөг, 300000 төгрөг өөрт нь өгдөг байсан. Гэртээ хоол унд аваарай гээд өөрөө тэрийгээ мэдэж байгаа байх. Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 5400000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй Пүрэвжаргал гэдэг хүний нэр дээр бичүүлж авсан. Нэг дор 5400000 төгрөг өгөөгүй ээжийгээ нүдний хагалгаанд оруулна гээд 1 сая төгрөг бас газрын гэрчилгээ тавьж авсан мөнгө. Энэ төлөгдөөгүй Пүрэвжаргал таны өрийг төлнө гэсэн гээд Пүрэвжаргал дээрээ бичүүлж авсан. Өөрийнхөөрөө хэрэгцээнд авсан мөнгөнүүдтэйгээ нийлүүлээд бичүүлсэн. Тэгээд дараа нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дахиад 2500000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 12 хувийн хүүтэй Пүрэвжаргал нэр дээр бичүүлээд өөрөө гарын үсэг зураад өөрийн дансандаа хийж авсан нэг ч төгрөг төлөгдөөгүй. 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Нанзаддорж гээд хүргэнтэйгээ ирж авсан бас өөрөө гарын үсгээ зурж 5600000 төгрөгийг 2 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй авсан. Үл хөдлөхийн гэрчилгээ тавиад өөрийнхөө дүү Цэцэгзулд авсан мөнгөө бас нийлүүлж бичүүлсэн нэг ч төгрөг төлөөгүй. Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500000 төгрөгийг 2 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй эгчдээ авч өгч байгаа юм гээд авсан. Би эгчийг нь хараад танихгүй Цэцэгээд итгээд өгсөн. Дараа нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 300000 төгрөгийг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй авсан. Бас нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа. 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 600000 төгрөгийг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй өөрийнхөө дансанд авсан. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 410000 төгрөгийг үл хөдлөхийн гэрчилгээ тавьж 2 сарын хугацаатай хүүгүй өгсөн байна бас төлөгдөөгүй. Өмнөх мөнгөнүүдээ би аваагүй хэрнээ самарт яваад өгнө гээд байхаар нь би итгээд бага багаар нэмээд өгдөг байсан. Цэцэгээ гэнэт миний өмнө сөхрөөд суучихсан тэгээд сөхөрч суугаад залбираад байхаар нь яаж ч чадахгүй тэгээд өгсөн. Ээжийгээ хагалгаанд оруулна гэж авсан. Яг тэгж шалсаар байгаад авдаг. Тэгээд би итгээд өгчих байх гээд өгдөг. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Нанзаддорж дээр авсан 1500000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн нэг ч төгрөг өгөөгүй. Хариуцагчийн өмгөөлөгч хэлж байгаа зээлийн гэрээгүй, тэмдэглэлгүй баримт байна гэж яриад байна энэ 535000 төгрөг надаас самарт явах гээд мишок, тень, намайг вох гээд төхөөрөмж зарж байхад манайх зурагтаа үзэж чадахгүй байна та өгөөч дараа нь мөнгийг нь төлнө гээд, манайх хүйтэн байна гээд тень авсан. Авсан нь үнэн юм чинь төлөх нь зөв гээд би хавсаргасан байгаа. Хаанаас ч авсан байсан бай дэлгүүрээс ч авсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хүний юм өгөхгүй байж болохгүй шүү дээ. Банкны хуулгаа би тэмдэглээд өгсөн байгаа нийт 18950000 төгрөг 18 удаагийн гүйлгээгээр Цэцгээгийн дансанд орж байсан мөн бэлнээр 5 сая, 2 сая гэх зэргээр нийт 28813000 төгрөгийг надаас зээлсэн. Цэцгээ өөр хүнд өгсөн хэрнээ надаар зуруулаад авдаг гэж яриад байгаа дандаа өөрөө ирж гуйгаад авдаг байсан би ажил дээр нь очиж нэг ч удаа мөнгө өгч байгаагүй. Уртаа гэх хүнийг би огт танихгүй харьцаж байгаагүй. Би Цэцэгээтэй яриад 25 сая төгрөг өгчих тэгвэл би чиний бүх өрийг хаая гэсэн чинь Цэцэгээ зөвшөөрсөн юм. Тэгээд тэр 25 сая төгрөгийг өгнө гэсээр байгаад өдий хүрчихсэн. Гэтэл Цэцэгээ хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хэрэгсэхгүй болгох гээд зүтгээд шүүхэд өгсөн учраас үндсэн зээл 28813000 төгрөг дээрээ 50 хувийн алданги 14406000 төгрөгийг нэмээд 43219000 төгрөгийг би Цэцгээгээс нэхэмжилж байна. Тэр 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 5400000 төгрөгийг гэсэн байгаа хүү ерөөсөө бодогдоогүй 1032000 төгрөгийг хасуулаад 4368000 төгрөгөөр бодсон ба

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 149/ШШ2022/00485

Сэлэнгэ аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: -, Ш.Чулуунчимэг-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -, Ц.Цэцгээ-д холбогдох

34,993,000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: - нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.Чулуунчимэг-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

 

Хариуцагч Ц.Цэцгээ-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

  2. 

            3. 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.АЛТАНЦЭЦЭГ