Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2022/03860

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ............ байрлах, Т ХХК /РД:0000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............ тоот хаягт оршин суух, Н овогт Д.У /РД:00000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............. тоот хаягт оршин суух, И овогт Б.Б /РД:00000000/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 46,522,962.33 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Д.У, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,522,962.33 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч Д.У-т холбогдох шаардлага болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч Б.Б, Д.У нартай 2011 оны 8 дугаар сарын 19-ны өдөр тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 216 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2029 онд дуусах ёстой байсан. Зээлдэгч нар 2018 оны 3 дугаар сараас эхлэн зээлийн зөрчил гаргаж эхэлсэн. Нэхэмжлэгч нь Д.У-аас татгалзаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа татгалзаж, зээлдэгч Б.Б-гаас 46,522,962.33 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Хүү тооцооллын хүснэгтийг тухайн үед нэхэмжлэл гаргах үеийн буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр гаргасан. Энэ хугацаанаас хойшхи төлбөрийг зээлдэгч нас барсан тул нэхэмжлээгүй байгаа. Зээлдэгч нар үндсэн зээлээс 327,608 төгрөг, хүүгийн төлбөрт 7,119,777 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 198,000 төгрөг, нийт 7645,543 төгрөг төлсөн байдаг. Төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн төлбөр 34,943,301 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 11,375,721 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 177,436 төгрөг нийт 46,462,962.33 төгрөг байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад нотариатын төлбөр ороогүй гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 34,943,304, хүүгийн өр 11,375,721.55, нэмэгдүүлсэн хүүгийн өр 177,436.78 төгрөг, нийт 46,496,462.33 төгрөг гаргуулах утгатай нэхэмжлэл гаргажээ. Хавтаст хэргийн 19 дүгээр нүүрэнд байх мэдэгдэх хуудсанд зээлийн гэрээний зөрчил үүсээд 1671 хоног болсон тухай анхны мэдэгдэх хуудас байна. Орон сууцны зээлийн гэрээний 2.2.2 дахь зүйлд Зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн графикт хугацаанд хэсэгчилэн болон бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй 90-ээс дээш хоног хугацаа хэтрүүлсэн бол Барьцааны гэрээнд заасан эд хөрөнгийг холбогдох хуулиудын дагуу захиран зарцуулах эрхтэй тухай заасан байна. Гэтэл Т уг эрхээ санаатайгаар хэрэгжүүлэхгүй одоог хүртэл үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хуримтлуулан одоо л нэхэмжлэл гаргаж байгаа нь харилцагчийг санхүүгийн хүндрэлтэй байдлыг улам дордуулан дарамтанд учруулж байна. Тны 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 000000000000 тоот дансны дугаартай Д.У-ын дансны хуулгаар харахад 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 7,645,543 төгрөгийг төлсөн байна. Энэ зээлийн гэрээний үндсэн зээлээс огт хасагдаагүй зөвхөн хүүнээс хасагдсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн ..................... тоот 112 м.кв 4 өрөө, гарааж тусдаа үл хөдлөх эд хөрөнгөөр Танд зээлийн төлбөрт гаргаж бусад хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.01.03-ны өдрийн 01/05 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээ, нотариатын үйлчилгээний хөлс төлсөн баримт, 2011.08.19-ний өдрийн 403233 тоот орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2011.08.19-ний 403233 тоот барьцааны гэрээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 тоот Д.У-ын өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Д.Уын иргэний үнэмлэхний хуулбар, Б.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар, 2011.08.23-ны өдрийн зээл олгох гүйлгээний шийдвэр, 2020.09.02-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2020.11.02-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2021.05.31-ний 01 тоот Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2021.06.18-ны 02 тоот Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2021.07.31-ний 03 тоот Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2021.08.04-ний 04 тоот Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2021.08.04-ний зээлдэгчтэй хийсэн уулзалтын тэмдэглэл, зээл хүүний тооцооны хуудас, 2020.01.03-ны өдрийн 01/05 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээний хавсралт, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас 2011.08.08-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Д.Уын нас барсны гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ............... тоот хувийн сууц, гараажийг Д.У-ын өмчлөлд шилжүүлсэн худалдах, худалдан авах гэрээний бүртгэлтэй холбоотой баримтыг шаардаж авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Б.Б, Д.У нартай 2011 оны 8 дугаар сарын 19-ны өдөр тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 216 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2029 онд дуусах ёстой байсан. Зээлдэгч нар 2018 оны 3 дугаар сараас эхлэн зээлийн зөрчил гаргаж эхэлсэн. Нэхэмжлэгч нь Д.У-аас татгалзаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа мөн татгалзаж, зээлдэгч Б.Бгаас шаардаж байна. Нэхэмжлэл гаргах үеийн буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр тооцсон. Зээлдэгч нар үндсэн зээлээс 327,608 төгрөг, хүүгийн төлбөрт 7,119,777 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 198,000 төгрөг, нийт 7645,543 төгрөг төлсөн. Төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн төлбөр 34,943,301 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 11,375,721 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 177,436 төгрөг нийт 46,462,962.33 төгрөгийг хариуцагч Б.Б-гаас гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 34,943,304, хүүгийн өр 11,375,721.55, нэмэгдүүлсэн хүүгийн өр 177,436.78 төгрөг, нийт 46,496,462.33 төгрөг гаргуулах утгатай нэхэмжлэл гаргажээ. Хавтаст хэргийн 19 дүгээр нүүрэнд байх мэдэгдэх хуудсанд зээлийн гэрээний зөрчил үүсээд 1671 хоног болсон тухай анхны мэдэгдэх хуудас байна. Орон сууцны зээлийн гэрээний 2.2.2 дахь зүйлд Зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн графикт хугацаанд хэсэгчилэн болон бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй 90-ээс дээш хоног хугацаа хэтрүүлсэн бол Барьцааны гэрээнд заасан эд хөрөнгийг холбогдох хуулиудын дагуу захиран зарцуулах эрхтэй тухай заасан байна. Гэтэл Т уг эрхээ санаатайгаар хэрэгжүүлэхгүй одоог хүртэл үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хуримтлуулан одоо л нэхэмжлэл гаргаж байгаа нь харилцагчийг санхүүгийн хүндрэлтэй байдлыг улам дордуулан дарамтанд учруулж байна. Т-ны 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 000000000000 тоот дансны дугаартай Д.У-ын дансны хуулгаар харахад 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 7,645,543 төгрөгийг төлсөн байна. Энэ зээлийн гэрээний үндсэн зээлээс огт хасагдаагүй зөвхөн хүүнээс хасагдсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн ..................... тоот 112 м.кв 4 өрөө, гарааж тусдаа үл хөдлөх эд хөрөнгөөр Танд зээлийн төлбөрт гаргаж бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020.01.03-ны өдрийн 01/05 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээ, гэрээний хавсралт, 2011.08.19-ний өдрийн 403233 тоот орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2011.08.19-ний 403233 тоот барьцааны гэрээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 тоот Д.У-ын өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2011.08.23-ны өдрийн зээл олгох гүйлгээний шийдвэр, 2020.09.02-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2020.11.02-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2021.05.31-ний 01 тоот Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2021.06.18-ны 02 тоот Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2021.07.31-ний 03 тоот Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2021.08.04-ний 04 тоот Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2021.08.04-ний зээлдэгчтэй хийсэн уулзалтын тэмдэглэл, зээл хүүний тооцооны хуудас, 2011.08.08-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Д.У-ын нас барсны гэрчилгээний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ............... тоот хувийн сууц, гараажийг Д.У-ын өмчлөлд шилжүүлсэн худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7. Д.У, Б.Б нар нь 2011.08.19-ний өдрийн 403233 тоот орон сууцны зээлийн гэрээгээр зээлдэгч Орон сууц санхүүжилтын корпорациас жилийн 8 хувийн хүүтэй, 216 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар 40,000,000 төгрөгийг зээлжээ. Уг орон сууцны зээлийн гэрээний дагуу зээлсэн 40,000,000 төгрөгийг 2011.08.23-ны өдөр нь А ХХК-ийн Голомт банк дахь 000000000 тоот данс руу шилжүүлсэн байна.

Энэхүү зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2011.08.08-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрх нь Б.У-т шилжиж ирсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ............... тоот хувийн сууц, гараажийг барьцаалсан барьцааны гэрээг 2011.08.19-ний өдөр байгуулж, улсын бүртгэлд 2011.08.22-ны өдөр бүртгүүлсэн байна.

Улмаар 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01/05 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Ү ХХК-иас 1,062,685,072.21 төгрөгийн зээлийн багцад хамаарах зээлийн гэрээний үүргийн шаардах эрхийг Т ХХК нь шилжүүлэн авсан байх бөгөөд Б.У, Б.Б нартай байгуулсан 40,000,000 төгрөгийн орон сууцны зээлийн гэрээний үүргийг шаардах эрх нь дээрх багцад багтан шилжиж ирсэн болох нь гэрээ, түүний хавсралт, Т ХХК-ийн удаа дараагийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх талаар өгсөн мэдэгдлээр нотлогдлоо.

8. Зээлдүүлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд зээлийн гэрээний үүргийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах шаардах эрхийг зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг Т ХХК-д шилжүүлсэн байх тул орон сууцны зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээнд хамаарахаар байна.

9. Хариуцагч нь 40,000,000 төгрөгийн зээл авсан талаар болон төлсөн мөнгөний талаар маргаагүй.

10. Хариуцагч нь хамгийн анхны мэдэгдэх хуудсаар 1671 хоног хугацаа хэтэрсэн байхад орон сууцны зээлийн гэрээний 2.2.2 дахь хэсэгт заасан журмын дагуу гэрээг цуцлаагүй нэхэмжлэл гаргах хүртэл, хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлуулж, хариуцагчийг санхүүгийн дарамтанд оруулсан, төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаагүй, гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр шууд хангуулах үндэслэлтэй гэж маргаж байна.

11. Зээлийн болон барьцааны гэрээг хэрхэн байгуулах талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т Зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл,түүний байгаа газар, үнийг заана гэж тус тус зохицуулсан.

12. Талуудын байгуулсан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь бичгээр байгуулагдсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэлээ.

13. Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2018 оны 3 дугаар сараас хойш зээл, хүүгийн төлбөр төлөөгүй зөрчил үүсгэсэн байгаа нь гэрээний нөхцөлийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болох тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

14. 2011.08.19-ний өдрийн 403233 тоот орон сууцны зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 35,270,912 төгрөг байх бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үндсэн хүү 18,495,499.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 375,593.83 төгрөг бодогдсон, зээлдэгч нь энэ хугацаанд 7,645,543 төгрөг төлж, үүний 327,608 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс, 7,119,777,95 төгрөгийг үндсэн хүүгийн төлбөрөөс, 198,157,05 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгээс хасчээ.

15. Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар гэрээ цуцлахад үндсэн зээлийн үлдэгдэл 34,943,304 төгрөг, үндсэн хүү 11,375,721.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 177,436.78 төгрөг, нийт 46,496,462.33 төгрөгийн төлбөртэй гэж хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б-гаас шаарджээ.

16. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу тогтмол төлөлт хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

17. Орон сууцны зээлийн гэрээний хувьд зээлдүүлэгч нь зээлийн төлбөрийг зээлдэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна. Харин зээлдэгч нар нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлж чадаагүй ба энэ талаар зээлдүүлэгчид хандаж, гэрээг хугацаанаас өмнө цуцлах, төлбөрийг барьцаа хөрөнгөөс хангуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй тул зээлдүүлэгчийг гэрээ хугацаанаас өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй буюу гэрээний үүргээ шударгаар биелүүлээгүй гэж буруутгах нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэ өдрийн байдлаар гэрээг цуцалж, хүү тооцон шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

18. Зээлийн хүү нь жилийн 8 хувийн хүүтэй бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 2448 хоног бөгөөд 365 хоногт 2,795,464.32 төгрөгийн хүү, 2448 хоногийн хүүнд 18,711,340.22 төгрөг төлөхөөр байна. Хариуцагч нь 7,116,774.94 төгрөгийн хүү төлж, 11,594,565.27 төгрөгийг дутуу төлжээ.

19. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүү төлүүлнэ гэж зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа тохиолдолд хариуцагч нэмж төлөлт хийгээгүй бөгөөд хариуцагчийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу өмнө хийсэн төлөлтийг бүх өрийг төлөхөд хүрэлцээгүй гэх үүрэг гүйцэтгэх дараалалд хамаарахгүй, хариуцагчийн ийнхүү маргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

20. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах 2021.11.18-ны өдөр хүртэл 365 хоногт 1,6 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцон зээлдэгчийн төлсөн 198,157,05 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү гэж хасч, нэмэгдүүлсэн хүүнд 177,436.78 төгрөгийг төгрөг гаргуулахаар шаардаж байна.

21. 2011.08.19-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний 1.5-т Зээлдэгч нь үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй тохиолдолд алданги тооцон авна. Алданги нь төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувь байна гэжээ.

Хуульд нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоож болохоор зохицуулсан бөгөөд гэрээний дээрх алданги тооцох тухай заалтын нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд тохиролцож гэрээнд тусгасан гэж үзэхгүй тул гэрээний 1.5 дахь заалт хууль зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус байна.

22. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн заалт хүчин төгөлдөр бус байгаа хэдий ч бусад заалт нь зээлийн гэрээний зорилтыг хангаж байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус заалтаар нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж үзнэ.

23. Иймд Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй тул зээлдэгчийн төлсөн 198,157,05 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү гэж хасч тооцсоныг үндсэн хүүгийн төлбөрөөс хасч, нэмэгдүүлсэн хүүнд шаардаж байгаа 177,436.78 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

24. Дээрх тооцооллоос үзвэл үндсэн зээлийн үлдэгдэл үндсэн зээлийн үлдэгдэл 34,943,304 төгрөг, үндсэн хүү 11,375,721.55 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүнд тооцсон 198,157,05 төгрөгийг хасч, 11,177.546.50 төгрөг, нийт 46,120,868.50 төгрөгийг төлөхөөр байна.

25. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасныг баримтлан хамтран үүрэг Б.У нас барсан тул түүнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзаж, Б.Б-г хамтран үүрэг гүйцэтгэгч гэж түүнээс шаардаж байна.

26. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаасаа татгалзсан тул хариуцагчийн барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулж шийдвэрлэх тайлбарыг шүүх шийдвэрлэх боломжгүй.

27. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.У холбогдох нэхэмжлэлээсээ болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

28. 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 2109007242 тоот зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч нь Б.У, Б.Б нар байна.

29. Иймд зээлийн гэрээний төлбөрт 46,120,868.50 төгрөгийг хариуцагч Б.Б-гаас гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 375,593.83 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

30. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас тэмдэгтийн хураамжид 345,284 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 46,120,865.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 375,593.83 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг баримтлан хариуцагч Д.У-т холбогдох шаардлага болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ............... тоот хаягт байрлах, 112 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460,764.81 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 388,554 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ