Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/03909

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ............... тоот хаягт оршин суух, С овогт Ц.Э /РД:0000000/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ................... байрлах, Н газар,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 1/10, 1/36 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Э нь Н газарт холбогдуулан 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 1/10, 1/36 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.  Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Д.Отгончимэг нь барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ................ тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны шинжээчийн тогтоосон үнэлгээ 120,500,000 төгрөгийг 84,350,00 төгрөг болгон бууруулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн .................... тоот хувийн сууц, мөн хаягт байрлах Г-0000000000 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгийн шинжээчийн тогтоосон үнэ болох 23,749,000 төгрөгөөс бууруулж, 16,624,300 төгрөг болгон зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэн нэг талыг баримтлан, төлбөр төлөх боломжийг олгохгүй байгаа төдийгүй албадан дуудлага худалдаанд оруулах гэж байна. Одоо миний төлбөрөөс үндсэн зээл 30 гаруй сая төгрөг үлдсэн байгаа. Иймд энэ дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч Н газар хариу тайлбартаа:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 4454 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 сарын 28-ны өдрийн 1642 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 1380 дугаар тогтоолоор Ц.Э, С.М нараас 120,213,487 төгрөгийг гаргуулж, Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ................ тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн .................... тоот хувийн сууц, газрын хамт битүүмжилж, хураах ажиллагаа явуулж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгож талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ц.Э нь үнэлгээнд өргөдөл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 3516 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 328 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн нийт шүүгч нарын 2021 оны 04 сарын 30-ны өдрийн тогтоолыг 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол мэдэгдлийг талуудад хүргүүлсэн. Үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлэгдсэн үнэлгээний 70 хувиас дээш дуудаж борлуулна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч өнөөдрийг хүртэл дуудлага худалдаа явагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс С.М-ын Хаан банкны 0000000000 тоот дансны хуулга, Ц.Э-ийн Худалдаа хөгжлийн банкны 0000000000 тоот дансны хуулга, Ц.Э-ийн Хас банкны 0000000000 тоот дансны хуулга, төлбөр шилжүүлсэн банкны мэдүүлгүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.24-ний өдрийн 607 тоот гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.23-ны өдрийн 4454 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.09.28-ны өдрийн 1642 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016.12.13-ны өдрийн 01380 дугаар тогтоол, 2017.08.16-ны өдрийн 17251014 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2017.11.21-ний өдрийн 17251014/03 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2017.09.13-ны өдрийн 01/17251088 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2020.03.09-ний шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.08.19-ний 17251014/03 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020.08.19-ний 17251014/04 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020.09.02-ны 9/400 тоот шинжээч томилох тухай тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.16-ны өдрийн 3516 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.02.05-ны өдрийн 0328 дугаар магадлал, Н газрын 2022.01.06-ны өдрийн 4-143/386 тоот мэдэгдэл, Н газрын 2022.01.06-ны 4-143/385 тоот мэдэгдэл, 2022.01.04-ний өдрийн 1/10 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022.01.04-ний өдрийн 1/36 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр “Х” ХХК-иар шинжээчийн дүгнэлт гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ................ тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны шинжээчийн тогтоосон үнэлгээ 120,500,000 төгрөгийг 84,350,00 төгрөг болгон бууруулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн .................... тоот хувийн сууц, мөн хаягт байрлах Г-0000000000 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгийн шинжээчийн тогтоосон үнэ болох 23,749,000 төгрөгөөс бууруулж, 16,624,300 төгрөг болгон зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэн нэг талыг баримтлан, төлбөр төлөх боломжийг олгохгүй байна. Одоо миний төлбөрөөс үндсэн зээл 30 гаруй сая төгрөг үлдсэн байгаа. Иймд энэ дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй  дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 4454 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 сарын 28-ны өдрийн 1642 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 1380 дугаар тогтоолоор Ц.Э, С.М нараас 120,213,487 төгрөгийг гаргуулж, Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ................ тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн .................... тоот хувийн сууц, газрын хамт битүүмжилж, хураах ажиллагаа явуулж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгож талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ц.Э нь үнэлгээнд өргөдөл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 3516 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 328 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн нийт шүүгч нарын 2021 оны 04 сарын 30-ны өдрийн тогтоолыг 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол мэдэгдлийг талуудад хүргүүлсэн. Үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлэгдсэн үнэлгээний 70 хувиас дээш дуудаж борлуулна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч өнөөдрийг хүртэл дуудлага худалдаа явагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн С.М-ын Хаан банкны 0000000000 тоот дансны хуулга, Ц.Э-ийн Худалдаа хөгжлийн банкны 0000000000 тоот дансны хуулга, Ц.Э-ийн Хас банкны 0000000000 тоот дансны хуулга, төлбөр шилжүүлсэн банкны мэдүүлэг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.24-ний өдрийн 607 тоот гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.23-ны өдрийн 4454 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.09.28-ны өдрийн 1642 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016.12.13-ны өдрийн 01380 дугаар тогтоол, 2017.08.16-ны өдрийн 17251014 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2017.11.21-ний өдрийн 17251014/03 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2017.09.13-ны өдрийн 01/17251088 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2020.03.09-ний шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.08.19-ний 17251014/03 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020.08.19-ний 17251014/04 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020.09.02-ны 9/400 тоот шинжээч томилох тухай тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.16-ны өдрийн 3516 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.02.05-ны өдрийн 0328 дугаар магадлал, Н газрын 2022.01.06-ны өдрийн 4-143/386 тоот мэдэгдэл, Н газрын 2022.01.06-ны 4-143/385 тоот мэдэгдэл, 2022.01.04-ний өдрийн 1/10 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022.01.04-ний өдрийн 1/36 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Х” ХХК-иар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4454 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1642 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01380 дугаар тогтоолын дагуу төлбөр төлөгч Ц.Э, С.М нараас 119,458,246 төгрөгийг гаргуулан төлбөр авагч Х “ХХК-д олгох, уг үүргийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 8 дугаар байр, 6 тоотод байрлах, Ц.Э, С.М, М.М нарын өмчлөлийн 38 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, ...............  тоотод байрлах, Ц.Э-ийн өмчлөлийн 42 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, хувийн сууц, мөн хаягт байрлах, Ц.Э-ийн өмчлөлийн 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулахаар шийдвэрлэжээ.

6. Хариуцагч байгууллага Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, шийдвэрийг биелүүлэх ажиллагааг эхэлж, төлбөр төлөгчид төлбөрөө төлөх мэдэгдлийг хүргүүлсэн байх боловч төлбөр төлөгч төлбөрөөс төлөөгүй байна.

7. Хариуцагч байгууллага 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 17251014/03 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаалагдсан хөрөнгө болох Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 8 дугаар байр, 6 тоотод байрлах, Ц.Э, С.М, М.М нарын өмчлөлийн 38 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 3 өрөө орон сууц,  2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 17251014/04 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Баянзүрх дүүрэг, ...............  тоотод байрлах, Ц.Э-ийн өмчлөлийн 42 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, хувийн сууц, мөн хаягт байрлах, Ц.Э-ийн өмчлөлийн 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрыг хураан авч, хариуцагч байгууллага шинжээч томилж, орон сууц, хашаа байшингийн үнэлгээг тогтоолгосон байна.

8. Шинжээчийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй Ц.Э нь хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3516 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 328 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор Ц.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

9. Хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна” гэж зааснаар мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заалтыг баримтлан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргасан байна.

10. Нэхэмжлэгч нь дуудлага худалдаа явуулах хөрөнгийн үнэлгээг хэт багаар тогтоосон, төлөх төлбөрийн хэмжээ багассан байхад дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэж, төлбөр төлөгчийг хохироож байгаа, төлбөрөө төлөх хугацаа хангалттай олгоогүй гэж маргав.

11. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3516 дугаар шийдвэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хийсэн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр барьцаа хөрөнгийн үнэлгээ нь хэт багаар тогтоосон гэх байдал үгүйсгэгдэж байна.

12. Төлбөр төлөгч төлбөрөө сайн дураар төлж барагдуулах хугацаа олгоогүй гэж маргасан боловч шүүхийн гүйцэтгэх хуудас 2017 онд бичигдэж, 5 жилийн хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа нь хангалттай хугацаа олгоогүй гэж үзэхгүй.

13. Энэ хугацаанд төлбөр төлөгчийн төлөх төлбөрийн хэмжээ багассан боловч бүрэн төлж барагдуулаагүй талаар нэхэмжлэгч маргаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 175 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж зааснаар дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

14. Түүнчлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцож тогтоожээ.

15. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтыг дагуу явуулахаар шийдвэрлэсэн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/10 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мөн өдрийн 1/36 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол нь хууль болон төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ц.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

16. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

17. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс гаргуулж, шинжээчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг баримтлан Н газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/10, 1/36 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах туай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Э-ээс шинжээчийн зардалд 300,000 төгрөгийг гаргуулж, “Х” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

  

                                        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ