Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 156/ШШ2022/00441

 

 

 

 

 

 

 

 

156/ШШ2022/00441

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2022/00157/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Х аймгийн Х сумын  4 дүгээр багт оршин суух, Э.У,

Хариуцагч: Х аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ... дүгээр нээлттэй хорих анги

Нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн Х сумын 4 дүгээр багт байрлах үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүйд болгуулах тухай,

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Б,

Гуравдагч этгээд: Г.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.У надад холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөрт хураагдсан Э.У болон эхнэр Г.З бидний өмчлөлийн Х аймгийн Х сумын 4 дүгээр багт байрлах орон сууцанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Д ХХК-иас үнэлгээ тогтоосон бөгөөд орон сууцны үнийг 100.868.625 төгрөг буюу 1 м.кв-г нь 2.037.750 төгрөгөөр үнэлсэн. Энэ орон сууцны барилга бетон карказ хийцлэлтэй, гурван давхар шилтэй, төмөр вакум цонхтой, аймгийн төвд А зэрэглэлийн байршилтай, сургууль цэцэрлэг, үйлдвэр үйлчилгээнд ойр байршилтай бөгөөд ашиглалтад ороод удаагүй орон сууц юм. Үнэлгээ хийхдээ эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй, бодит үнээс нь багаар үнэлсэн байна. Мөн манай байртай ойролцоох орон сууцнууд нь 1 м.кв нь 3.000.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд миний орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс 32%-р бага үнэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ... дүгээр нээлттэй хорих ангиас томилсон үнэлгээний компанийн манай байрыг үнэлж гаргасан үнэлгээ нь бидний зах зээл дээр харьцуулсан үнэлгээтэй нийцэхгүй, доогуур үнэлсэн учир тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байрны зэргэлдээ байрны метр квадратын үнэ нь 2.500.000, 2.800.000 төгрөгийн үнэтэй байгаа гэтэл манай байрыг 2,038,000 төгрөгөөр үнэлсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд тус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар хэвээр байна. Тус хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 01 дүгээр сараас эхлэн явагдсан. Э.Уыг шийдвэр гүйцэтгэгч удаа дараа дуудаж, мэдэгдэл хүргүүлж байсан боловч ирж байгаагүй. Түүний эхнэр Зулцэцэг буюу одоогоор гуравдагч этгээд нь Э.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байсан. Э.У нь 20,000,000 төгрөгийг өгье гэж яриад байгаа, манай байгууллага нь эвлэрүүлдэг байгууллага биш, харин шүүхийн шийдвэрийг биелүүлдэг байгууллага юм. Нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн хугацаанд төлбөрөө төлөх бүрэн боломжтой байсан боловч төлөөгүй. Иймээс манай байгууллагаас түүний эд хөрөнгөд ажиллагаа явуулж, шинжээч томилон үнэлгээг гаргуулсан. Тус үнэлгээг төлбөр төлөгчид танилцуулсан тул үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.З шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний нөхөр Э.Уын нэр дээр бүртгэлтэй 9 үл хөдлөх хөрөнгө байгаа. Үүнээс ганцхан А56-6 тоот байранд миний бие хамтран эзэмшигчээр байдаг. Тус орон сууцыг шийдвэр гүйцэтгэгч дур мэдэн сонгож, ажиллагаа хийсэн. Орон сууцны хууль ёсны өмчлөгч нараас санал аваагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн тодорхой зохицуулалтыг тухайлбал төлбөр төлөгч төлбөрт өгөх хөрөнгөө сонгох, санал болгох эрхийг зөрчсөн. Энэ хөрөнгө нь ганцхан Э.Уын өмчлөл, эзэмшлийн орон сууц биш бөгөөд Г.З миний бие хамтран өмчилдөг, бидний 3 хүүхэд амьдардаг байр юм. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь миний болон хүүхдүүдийн Э.Уаас гадна 4 хүний амьдрах эрхийг шууд зөрчиж байгаа хууль бус ажиллагаа юм. Дээр дурдсан үл хөдлөх хөрөнгө нь Төрийн банкны орон сууцны зээлтэй байр бөгөөд Э.Уын нэр дээрх 8-9 үл хөдлөх хөрөнгөөс зөвхөн уг байрыг дур мэдэн, зориуд сонгож авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн тодорхой зохицуулалтыг тухайлбал ..төлбөрт авах хөрөнгийг сонгохдоо тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, төлбөрт авах хөрөнгийг сонгохдоо эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдээс санал, тайлбарыг нь авах , төлбөр төлөгч төлбөрт өгөх хураалгах хөрөнгийнхөө дарааллын талаар хүсэлт гаргах, төлбөр төлөгчийн бусад хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусад барьцаалсан хөрөнгөөс төлбөр гаргуулах , төлбөр төлөгчийн дангаар өмчлөх өөрийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгүүд нь төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол түүний дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгөөс түүнд ноогдох хэсгээр нь төлбөрийг гаргуулна зэрэг зохицуулалтыг шууд зөрчсөн, хууль бус ажиллагаа болсон. Мөн уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд баримтлах зохицуулалтууд, хөрөнгө санал болгох, сонгох, хураан авах, битүүмжлэх дуудлага худалдаа явуулах зэрэг бүхий л ажиллагаанд хууль зөрчигдсөн байгаа. Төрийн банкны үүргийн гүйцэтгэл дутуу энэ үнэлгээгээр орон сууцыг худалдан борлуулж, үүргийг гүйцэтгүүлнэ гэж үзэх бол орон сууцны зээл
нь өнөөдрийн байдлаар 46,117,215 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Нийт орон сууцны үнэлгээ нь 100,868,625 төгрөг үүнээс зээлийн үлдэгдлийг хасаад барьцаа хөрөнгөө чөлөөлж аваад 54,751,000 төгрөг үлдэж байгаа. Үүнээс миний болон 3 хүүхдэд ноогдох хувийг өгөхөд Э.Уын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хааж хүрэлцэхгүй. Хэрвээ үүргийн гүйцэтгэлийг хангууллаа гэхэд 4 хүний эрх ашиг зөрчигдөж байгаа. Иймээс миний хувьд А56-6 тоот байранд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэмээргүй байна. Э.У-ын нэр дээрх өөр хөрөнгөд ажиллагаа хийлгэмээр байна. гэв.

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Үүнд:

4.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл (хх-ийн 04 хуудас)

4.2 Х аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/200 дугаартай Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг (хх-ийн 5 хуудас)

4.3 Х аймгийн Х сумын 4 дүгээр баг Сариг 56-06 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 06 хуудас)

4.4 Үл хөдлөх эд хөрөнгийн фото зураг (хх-ийн 07-09 хуудас)

 

5. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Үүнд:

5.1 Хариу тайлбар (хх-ийн 18 хуудас)

5.2 Шүүхийн гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 21240131 дугаар тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 19 хуудас)

5.3 Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар Гүйцэтгэх хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 20 хуудас)

5.4 Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2156 дугаар захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 21-22 хуудас)

5.5 Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 109 дүгээр Албадан гүйцэтгэх тухай захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 23 хуудас)

5.6 Төлбөр авагч Б.О-ийн Х аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 24 хуудас)

5.7 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 25 хуудас)

5.8 Төлбөр төлөгч Э.Уын эд хөрөнгийн лавлагааны нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 26 хуудас)

5.9 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 27 хуудас)

5.10 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 21240131/1 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн зарлан дуудах мэдэгдлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 28 хуудас)

5.11 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21240131/02 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 29 хуудас)

 

5.12 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 30-31 хуудас)

5.13 Төлбөр авагч Б.Оийн Х аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан өргөдлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 32 хуудас)

5.14 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн талуудад эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 33 хуудас)

5.15 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 34-35 хуудас)

5.16 Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/1075 дугаартай албан тоотын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 36 хуудас)

5.17 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тогтоолын хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 37-38 хуудас)

5.18 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 39 хуудас)

5.19 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 21240131/06 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 40 хуудас)

5.20 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө хураах тухай тогтоол, тогтоолын хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 41-42 хуудас)

5.21 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 43 хуудас)

5.22 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн төлбөр төлөгч Э.Уын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 44 хуудас)

5.23 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн төлбөр авагч Б.Оийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 45 хуудас)

5.24 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 3/223 дугаартай Х аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-... дүгээр нээлттэй хорих ангийн Х аймаг дахь төрийн банкны салбарт явуулсан албан тоотын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 46 хуудас)

5.25 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 42/190 дугаартай Төрийн банк ХХК-ийн Х салбарын албан тоотын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 47 хуудас)

5.26 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Х аймгийн тойргийн нотариатч Ж.Сайхантуяагийн 0149 дугаартай итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 48 хуудас)

5.27 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21240131/09 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 49 хуудас)

5.28 Шинжээчээр оролцохоос татгалзах болон оруулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 50 хуудас)

5.29 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 51 хуудас)

 

5.30 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/260 дугаартай Х аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-... дүгээр нээлттэй хорих ангийн төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх мэдэгдлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 64 хуудас)

5.31 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 65 хуудас)

5.32 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/259 дугаартай Х аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-... дүгээр нээлттэй хорих ангийн төлбөр авагчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх мэдэгдлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 66 хуудас)

5.33 Д хөрөнгө үнэлгээний газрын 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн №Т22-07 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан эх хувь (хх-ийн 188-200 хуудас)

5.34 Х аймгийн Х сумын 4 дүгээр баг 06 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, нотлох баримтын шаардлага хангаж ирүүлжээ.

6. Гуравдагч этгээд Г.З-ээс дараах баримтыг ирүүлсэн байна. Үүнд:

6.1 Тайлбар (хх-ийн 112 хуудас) ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.У-ын хариуцагч Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ... дүгээр нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан Х аймгийн Х сумын 4 дүгээр багт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Э.У нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ : ...манай байртай ойролцоо байрны нэг метр квадрат нь 3.000.000 төгрөгийн үнэлгээтэй байхад зах зээлийн үнэлгээнээс доогуур буюу 2.037.750 төгрөгөөр үнэлж, хүний өмч хөрөнгийг хямд үнээр авах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна, үнэлгээний компани зах зээлийн үнэлгээг буруу тогтоож үнэлсэн.. хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч ..уг үнэлгээг хөрөнгийн үнэлгээний Д ХХК-иар үнэлүүлсэн, үнэлгээ үндэслэлтэй гарсан гэж үзэж байна хэмээн тайлбарлан маргаж байна.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.У нь Х аймгийн Х сумын 4 дүгээр багт байрлалтай үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн тухай Х аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/200 дугаартай ... Уг орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээг тогтооход 100.868.625 төгрөгөөр үнэлэгдснийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдэж байна гэх албан бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч Э.У нь Г.Зт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр итгэмжлэл (хх-ийн 48 хуудас) олгосны дагуу Г.З түүний өмнөөс итгэмжлэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл (хх-ийн 65 хуудас)-д бичигдснээр хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа тэмдэглүүлсэн байх тул нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Х аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид иргэн Б.О нь Э.Ут холбогдуулан өргөдөл гаргаж, талууд эвлэрсэн тул тус шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2156 дугаартай захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байх ба төлбөр авагч Б.Оийн хүсэлтээр шүүгчийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 109 дүгээр захирамж, мөн өдрийн 17 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Уг албадан гүйцэтгэх захирамжийн дагуу Х аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 21240131 дүгээр тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлөх талаар удаа дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл (хх-ийн 25 хуудас), 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зарлан дуудах хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр хөрөнгө хураан авах битүүмжлэх мэдэгдлийг төлбөр төлөгчид мэдэгдэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол (хх-ийн 37 дугаар хуудас), 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 21240131/07 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолоор Х аймгийн Х сумын 4 дүгээр багт үл хөдлөх хөрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу хураан авсан байна.

5. Х аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан төлбөр авагч Б.О нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хураагдсан эд хөрөнгөд шинжээч томилон үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21240131/09 тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийг Шинжээчээр томилж, шинжээчид 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор дүгнэлт гаргаж ирүүлэхийг даалгасны дагуу хөрөнгийн үнэлгээний Д ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №Т22-03 тоот дүгнэлтээр Х аймгийн Х сумын 4 дүгээр баг Сариг А-56-06 тоот үл хөдлөх хөрөнгийг 100.868.625 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг гаргасныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч .. бидний орон сууцны барилга бетон карказ хийцтэй, гурван давхар шилтэй, төмөр вакум цонхтой, аймгийн төвд А зэрэглэлийн байршилтай, сургууль цэцэрлэг, үйлдвэр үйлчилгээнд ойр байршилтай бөгөөд ашиглалтад ороод удаагүй манай орон сууцыг зах зээлийн ханшнаас 3.2 хувиар бага үнэлсэн гэж маргаж байна.

6. Хариуцагч  Х аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ... дүгээр нээлттэй хорих анги 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн (хх-ийн 19), 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд
хөрөнгийг битүүмжилсэн (хх-ийн 37), 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эд хөрөнгийг хураасан ажиллагаа (хх-ийн 41ны дагуу хураагдсан эд хөрөнгөд үнэлгээ хийлгэх шинжээч томилохдоо шинжээчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлан (хх-ийн 51), шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээллийг тодруулсан (хх-ийн 50зэрэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй2022 оны 02 дугаар сарын 07ы өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Д ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гээд 55.2.2-д үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж заасны дагуу үнэлгээ гаргуулахаар шинжээч томилсон байна.

7. Шинжээч Д ХХК нь хураагдсан эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 100.868.625 төгрөгөөр үнэлснийг хариуцагч байгууллага 2022 оны 03 дугаар сарын 03ы өдрийн 3/200 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдсэн ба үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1, 9.2.3, 9.3-т заасны дагуу үнэлгээний объекттой танилцаж, орон сууцны шинж байдал, онцлогт нийцүүлж, бусад хөрөнгөтэй харьцуулж, бусад цуглуулсан мэдээлэл, дүн шинжилгээ, олон улсын стандарт, Монгол улсад батлагдсан дүрэм, журмыг үндэслэн, хөрөнгийн үнэлгээний аргачилалд нийцүүлэн тодорхойлсон байх ба шинжээчийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар хууль сануулж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл заалтад нийцсэн, эрх олгосон баримтаар хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй этгээд гэж үзэх бөгөөд Д ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчний гаргасан дүгнэлт нь хууль зөрчиж гарсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

8. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээний аргачилалд нийцүүлэн үнэлгээг гаргасан байх ба шинжээчийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар хууль сануулж, гарын үсэг зуруулсан зэрэг нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл заалтад нийцсэн дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Шинжээч Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл Х аймгийн Х сумын 4 дүгээр баг Сариг А 56-06 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн үнийг зах зээлийн хандлагын аргад тулгуурлаж, одоогийн үнэ ханшийг тогтоосон, дүгнэлт гаргахдаа ойролцоо ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг судалсан хэмээн шинжээч Ц.Т 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр болсон шүүх хуралдаанд тайлбарласан ба энэ тухайгаа дүгнэлтдээ тусгасан байна.

9. Тодруулбал Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэж заасны дагуу хавтаст хэргийн 50 дугаар хуудаст шинжээчээр оролцуулж болохгүй нөхцөл байдлын талаар тодруулсан, шинжээчид эрх үүргийг тайлбарлан өгсөн Д
ХХК 
компани хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулдагХөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд хөрөнгийн үнэлгээний тайланд тавих шаардлагын талаар зохицуулсан ба хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээс тухайн шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

10. Нэхэмжлэгч манай байртай ойролцоо байр одоогийн зах зээлийн ханш метр квадрат нь 3.000.000 төгрөг байгаа хэмээн Х аймгийн Х суманд байрлах 16 давхар Ч цамхагийн фото зураг, уг орон сууцтай холбоотой үнийн талаар мэссэж чатыг нэхэмжлэдээ хавсарган ирүүлсэн, эдийн засгийн өсөлттэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөж байгаа боловч нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч тухайн байрны үнэ тухайн үед болон одоо 3.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэж байгаа боловч  3.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэдгийг баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, Д ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болох Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Монгол улсын стандарт зэргийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

11. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Г.З-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Э.У-ын нэхэмжлэлтэй, Х аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ... дүгээр нээлттэй хорих ангид холбогдох Х аймгийн Х сумын 4 дүгээр багт байрлалтай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч,
өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРАНЗАЯА