Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 135/шш2022/01589

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 135/ШШ2022/01589

Дархан-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/01218/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, * дугаар баг, *** жар****н * дугаар гудамжны * тоотод оршин суух Б овогт Хийн Д /РД: Т*95******/,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, * дугаар баг, *** жар***ан * дугаар гудамжны * тоотод оршин суух Б овогт Хнийн Б /РД: Т*93******/,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, * дугаар баг, *** жар***ан * дугаар гудамжны * тоотод оршин суух Б овогт Хнийн А /РД: Т*92******/,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, * дугаар баг, *** жарг***ан * дугаар гудамжны * тоотод оршин суух З овогт Дын Э /РД: Т*66******, Утас: 95******/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, **** баг, ** дүгээр хороолол, * дугаар байр, ** тоотод оршин суух Х овогт Эын Э /РД: Т*77******, Утас: 99******/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, *** баг, ** дүгээр хороолол, * дугаар байр, ** тоотод оршин суух Д овогт Мын Э /РД: Т*73******, Утас: 99******/ нарт холбогдох,

 

"Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л /цахим/,

Хариуцагч: М.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Балжинням нар оролцов. Хариуцагч Э.Эд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч байлцуулахгүйгээр явуулах хүсэлтийг шүүх хуралдаанд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Э нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, **** баг, **-р хороолол * байрны ** тоот орон сууцыг 1998 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан бөгөөд уг байрны хууль ёсны өмчлөгч юм. Тэрээр хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрийн хүүхдүүд болох Х.Д, Х.А, Х.Б нарт тухайн орон сууцыг өвлүүлсэн тул 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 000***065 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг гэрчилгээг дахин авсан. Энэхүү гэрчилгээгээр Х.Д, Х.Б, Х.А, Д.Э нар нь 2017 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, *** баг, ** дүгээр хороолол, * дугаар байрны ** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон бөгөөд тухайн цаг хугацаанаас шаардах эрх нь үүссэн. Гэтэл хариуцагч Э.Э нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн уг орон сууцыг хууль бусаар эзэмшин амьдарч байна. Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардахад ...би энэ байрыг түрээсэлж байгаа хүн. Та нарт хамааралгүй... гэх хариуг өгдөг. Гэвч нэхэмжлэгч нарын зүгээс харуицагч Э.Этай түрээсийн харилцаатай холбоотой ямар нэгэн гэрээ огт байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгч нарын хууль ёсны шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрөхгүй, мөн ямар ч үндэслэлгүйгээр тухайн орон сууцыг өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшсээр байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг тус тус үндэслэн хариуцагч Э.Эын хууль бус эзэмшил ашиглалтаас өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх хүсэлтэй байна... гэжээ.

 

Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Эрдэнэсувд би гэр бүлийн хамт Дархан сумын **-р хороолол өнгөт **** тоот * өрөө орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн М.Э гэдэг хүнтэй гэрээ хийж хөлсөлж суусан. Хөлслүүлэгч Эаас байрны гэрчилгээг үзэх гэхэд би энэ байранд 20 гаран жил амьдарч байгаа, гэрчилгээ байхгүй маргаантай, шүүхийн шийдвэр байна гээд үзүүлсэн. Бидэнд яаралтай хөлсний байр хэрэгтэй тул Энхмаа эзэмшиж амьдрах эрхтэй юм байна гэж ойлгоод, итгээд хөлс мөнгөө тохиролцоод гэрээ хийсэн. Миний зүгээс хугацаандаа хөлсөө төлдөг Энхмаатай маргаан байхгүй. Өнгөрсөн хавраас эхлээд манай гэрийн цоожны гол солих мэтээр биднийг дарамтлах болсон. Бүхэл бүтэн айл амьдарч байхад улаан цагаан халдаж, биднийг доромжилсонд гомдолтой байгаа. Энэ хүмүүсийн маргаанд би хамаагүй тэр Энхмаа гэдэг хүнтэйгээ ярьсан дээр байх гэж бодож байна. Энэ нэхэмжлэгч гэх хүмүүстэй ямарч харьцаанд ороогүй бөгөөд танихгүй юм. Би хариуцагч биш. Энэ хүмүүсийн маргаанаас болоод манай гэр бүлийн амгалан тайван байдал алдагдаж хохирч байна. гэжээ.

 

Хариуцагч М.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би энэ байранд нөхөр болох Д.М /нэхэмжлэгч Д.Эын төрсөн дүү/, охин М.Х, хүү М.М нарын хамт амьдарч ирсэн. М бид хоёр гэрлэлтээ албан ёсоор салгаагүй. Түр хугацаагаар тусдаа байсан тал байгаа. Бидний гэрийн хаяг 24 жил энэ хаяг дээр байгаа. Хүүхдүүд том болж харж хандах шаардлага гаргасан тул түр хугацаанд Эрдэнэсувдад 1 жилийн хугацаагаар хөлслүүлсэн. Энэ хүний хугацаа дууссан тул бид байгаа. Иймд бид байрандаа байх болно. Тухайн нэхэмжлэгч нарын *** тоотыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь урьд нь Д.Э гэгч яг энэ шаардлагаар 2018 онд нэхэмжлэл шүүхэд гаргаж түүнийг хэрэгсэхгүй болгосон 2018 оны 01 дүгээр сарын 18-ны 101 тоот Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байгаа болно. Иймд энэ үндэслэлээр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. Мөн энэ үндэслэлээр түүний нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах байсан байхаа. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Д, Х.А, Х.Б, Д.Э нар нь хариуцагч Э.Э, М.Э нарт холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, **** баг, ** дүгээр хороолол, * байрны ** тоот орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Ү-2003***962 дугаарт бүртгэж олгосон гэрчилгээгээр Х.Д, Д.Э, Х.А, Х.Б нар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, *** баг, ** дүгээр хороолол, * байрны ** тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдсон байна.

3. Хариуцагч Э.Э нь Э.Э би гэр бүлийн хамт Дархан сумын 21-р хороолол өнгөт 7-26 тоот 2 өрөө орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн М.Э гэдэг хүнтэй гэрээ хийж хөлсөлж суусан. Хөлслүүлэгч Эгаас байрны гэрчилгээг үзэх гэхэд би энэ байранд 20 гаран жил амьдарч байгаа, гэрчилгээ байхгүй маргаантай, шүүхийн шийдвэр байна гээд үзүүлсэн. Бидэнд яаралтай хөлсний байр хэрэгтэй тул Э эзэмшиж амьдрах эрхтэй юм байна гэж ойлгоод, итгээд хөлс мөнгөө тохиролцоод гэрээ хийсэн. Миний зүгээс хугацаандаа хөлсөө төлдөг Энхмаатай маргаан байхгүй. Өнгөрсөн хавраас эхлээд манай гэрийн цоожны гол солих мэтээр биднийг дарамтлах болсон. Бүхэл бүтэн айл амьдарч байхад улаан цагаан халдаж, биднийг доромжилсонд гомдолтой байгаа. Энэ хүмүүсийн маргаанд би хамаагүй тэр Э гэдэг хүнтэйгээ ярьсан дээр байх гэж бодож байна. Энэ нэхэмжлэгч гэх хүмүүстэй ямарч харьцаанд ороогүй бөгөөд танихгүй юм. Би хариуцагч биш. Энэ хүмүүсийн маргаанаас болоод манай гэр бүлийн амгалан тайван байдал алдагдаж хохирч байна. гэж тайлбарладаг болно.

Хариуцагч М.Э нь Би энэ байранд нөхөр болох Д.М /нэхэмжлэгч Д.Эын төрсөн дүү/, охин М.Х, хүү М.М нарын хамт амьдарч ирсэн. М бид хоёр гэрлэлтээ албан ёсоор салгаагүй. Түр хугацаагаар тусдаа байсан тал байгаа. Бидний гэрийн хаяг 24 жил энэ хагя дээр байгаа. Хүүхдүүд том болж харж хандах шаардлага гаргасан тул түр хугацаанд Эад 1 жилийн хугацаагаар хөлслүүлсэн. Энэ хүний хугацаа дууссан тул бид байгаа. Иймд бид байрандаа байх болно. Тухайн нэхэмжлэгч нарын 7-26 тоотыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь урьд нь Д.Э гэгч яг энэ шаардлагаар 2018 онд нэхэмжлэл шүүхэд гаргаж түүнийг хэрэгсэхгүй болгосон 2018 оны 01 дүгээр сарын 18-ны 101 тоот Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байгаа болно. Иймд энэ үндэслэлээр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. Мөн энэ үндэслэлээр түүний нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах байсан байхаа. ...Нэхэмжлэгч нарын одоо амьдарч байгаа Дархан-Уул аймаг Дархан сум, * дугаар баг, Х******алангын *** тоот хашаагаар уг орон сууцыг сольж авсан... гэж маргадаг байна.

 

4. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 183 дугаар зүйлийн 183.1Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заажээ.

Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч нар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** баг, ** дүгээр хороолол, * байрны ** тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нар маргаан бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Э.Э, М.Э нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй байна.

 

5. Гэтэл Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 30 дугаартай магадлалаар Д.Эын нэхэмжлэлтэй М.Эд холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Э.Э, М.Э нар нь маргаан бүхий орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээ байгуулан 1 жилийн хугацаатай, сарын 350,000 төгрөгөөр түрээслүүлсэн болох нь хэрэгт авагдсан орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээ, Э.Эын Хаан банкны 5073191811 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдож байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул түрээсийн гэрээтэй холбоотой харилцааг дүгнэлт хийгээгүй болно. /Хавтаст хэргийн 68-69, 79-90 дүгээр хуудас/

6. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа нь 10 жил байхаар байна.

 

7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч М.Э болон түүний гэр бүлийн гишүүд 1998 оноос эхлэн нэхэмжлэгч нарын байранд өнөөдрийг хүртэл 24 жил амьдарч байгаа нь тогтоогдсон, энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

8. Талууд уг орон сууцанд амьдрах болсон эрхийг ямар нэгэн гэрээний үндсэн дээр олж авсан, өгсөн талаар шүүхэд баримт гаргаж мэтгэлцээгүй. Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг өөрийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж байсан гэж, хариуцагч М.Э арилжааны гэрээгээр байрыг сольж авсан гэж, харин тус шүүхийн 2018 оны 101 дугаартай шийдвэрт гэрчээр мэдүүлсэн өгсөн Д.М нь ...орон сууц үнэгүй шахуу байсан, мөнгө төгрөгтэй боломжийн байх үед уг байрыг надад бэлэглэсэн... гэж өөр өөрөөр мэдүүлж тайлбарладаг хэдий ч аль аль нь тайлбарт дурдсан үндэслэлээ нотлоогүй цаг хугацааны хувьд ч нотлогдоход хүндрэлтэй байна. /хавтаст хэргийн 151-153 дугаар хуудас/

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт нь энэхүү маргааны хувьд нийцнэ гэж үзэв.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шаардах эрх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар 1998 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрхийг анх удаа бүртгэхдээ Д.Э, П.Х, Х.Б, Х.С, Х.А гэсэн 5 иргэний өмч, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өв замгамжлагчаар өмчлөгч өөрчлөгдөхдөө Д.Э, Х.А, Х.Б, Х.Д буюу нэхэмжлэгч нарын нэр бүргэгдсэн.

Мөн нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон талаарх баримтыг гаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн үйл баримт байхгүй байна. Энэ талаар 101 дугаартай шийдвэр, 30 дугаартай магадлалд дурдсан, нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэртэй болно.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

9. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаагаар Х овогтой С /РД: Т*93******/ нь Х овогтой Б /РД: Т*93*******/ болж өөрчлөгдсөн гэсэн боловч эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар Х овогтой С /РД: Т*85******/ гэсэн бүртгэлтэй байна. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С нь Б болсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар баримт гаргаж өгөөгүй болно.

Хуулийн хүчин төгөлдөр болсон тус шүүхийн 101 дугаартай шийдвэртэй иргэний хэрэгт 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан, тухайн нэхэмжлэл гаргасны дараа 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэл хийгдсэн, шүүх шийдвэрлэх үед нэхэмжлэгч нар өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байна. /хавтаст хэргийн 143, 146 дугаар хуудас/

Нэхэмжлэгч Х.Д, Х.Б, Х.А нар нь 2017 онд шүүх шийдвэрлэх үед 22-25 настай буюу нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд байсан байна. Энэ талаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардах эрх үүсэх үеэд нэхэмжлэгч нар насанд хүрээсгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

10. Нэхэмжлэгч Д.Э нь маргаантай орон сууцны асуудлаар өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал хэрэгт авагдсан байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр Д.Эын нэхэмжлэлтэй М.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 65 дугаар зүйлийн 65.1.6-д тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 75 дугаар зүйлийн 75.1-д тус тус заасныг баримтлан Х.Д, Х.А, Х.Б, Д.Э нарын нэхэмжлэлтэй Э.Э, М.Э нарт холбогдох хариуцагч нарын хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, ** баг, ** дүгээр хороолол, * байрны ** тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан Д.Эын нэхэмжлэлтэй М.Эд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС