Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 209/МА2023/00008

 

*******, *******, *******,******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 09-ний өдрийн 1589 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, *******, *******,******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч , нарт холбогдох

      Нэхэмжлэлийн шаардлага: “Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын  нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Нэхэмжлэгч******* нь 1998 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 17 дугаар баг, Өргөө баг, 21-р хороолол 7 байрны 26 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч юм.

Өөрийн хүүхдүүд болох *******, *******, ******* нарт орон сууцыг өвлүүлж 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг дахин авсан. Энэхүү гэрчилгээгээр *******, *******, *******,******* нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 17 дугаар баг, Өргөө баг, 21 дүгээр хороолол, 7 дугаар байрны 26 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон бөгөөд тухайн цаг хугацаанаас шаардах эрх нь үүссэн.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн уг орон сууцыг хууль бусаар эзэмшин амьдарч байна.

Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардахад ...би энэ байрыг түрээсэлж байгаа хүн. Та нарт хамааралгүй... гэх хариуг өгдөг. Гэвч нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч тай түрээсийн харилцаатай холбоотой ямар нэгэн гэрээ огт байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгч нарын хууль ёсны шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрөхгүй, мөн ямар ч үндэслэлгүйгээр тухайн орон сууцыг өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшсээр байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг тус тус үндэслэн хариуцагч ын хууль бус эзэмшил ашиглалтаас өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

  1. Хариуцагч ын татгалзал, тайлбарын агуулга:

би гэр бүлийн хамт Дархан сумын 21 дүгээр хороолол Өнгөт 7-26 тоот 2 өрөө орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн гэдэг хүнтэй гэрээ хийж хөлсөлж суусан. Хөлслүүлэгч гаас байрны гэрчилгээг үзэх гэхэд би энэ байранд 20 гаран жил амьдарч байгаа, гэрчилгээ байхгүй маргаантай, шүүхийн шийдвэр байна гээд үзүүлсэн. Бидэнд яаралтай хөлсний байр хэрэгтэй тул эзэмшиж амьдрах эрхтэй юм байна гэж ойлгоод, итгээд хөлс мөнгөө тохиролцоод гэрээ хийсэн. Энэ хүмүүсийн маргаанд би хамаагүй, гэдэг хүнтэйгээ ярьсан дээр байх гэж бодож байна. Би хариуцагч биш. Энэ хүмүүсийн маргаанаас болоод манай гэр бүлийн амгалан тайван байдал алдагдаж хохирч байна гэжээ.

  1. Хариуцагч  гийн татгалзал, тайлбарын агуулга:

...Би энэ байранд нөхөр болох /нэхэмжлэгч Д.Энхбямбын төрсөн дүү/, охин , хүү нарын хамт амьдарч ирсэн. бид хоёр гэрлэлтээ албан ёсоор салгаагүй. Түр хугацаагаар тусдаа байсан тал байгаа. Бидний гэрийн хаяг 24 жил энэ хаяг дээр байгаа. Хүүхдүүд том болж харж хандах шаардлага гаргасан тул түр хугацаандад 1 жилийн хугацаагаар хөлслүүлсэн. Энэ хүний хугацаа дууссан тул бид байгаа. Иймд бид байрандаа байх болно. Тухайн нэхэмжлэгч нарын 7-26 тоотыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь урьд нь******* гэгч яг энэ шаардлагаар 2018 онд нэхэмжлэл шүүхэд гаргаж түүнийг хэрэгсэхгүй болгосон. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны 101 тоот Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байгаа болно. Иймд энэ үндэслэлээр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. Мөн энэ үндэслэлээр түүний нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах байсан байх гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 75 дугаар зүйлийн 75.1-д тус тус заасныг баримтлан *******, *******, *******,******* нарын нэхэмжлэлтэй , нарт холбогдох хариуцагч нарын хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, 17 дугаар баг, Өргөө баг, 21 дүгээр хороолол, 7 байрны 26 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан Д.Энхбямбын нэхэмжлэлтэй д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бүрэн дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч болон хариуцагч нарт холбогдуулан “хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх” шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийсэн атлаа хариуцагч ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

Анхан шатны шүүх шаардах эрх үүссэн хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолсон. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт “...Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй...", "...Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь 2017 онд шүүх шийдвэрлэх үед 22-25 настай буюу нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд байсан байна...." гэсэн байна. Монгол улсын үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах... " баталгаатай эдлэх үндсэн эрхийг зааж өгсөн.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нар нь 2017 онд шүүх шийдвэрлэх үед 22-25 настай байсан байна. Энэ талаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шаардах эрх үүссэн үед нэхэмжлэгч нар насанд хүрээгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм...” гэж буй нь Үндсэн хуулиар олгогдсон шүүхээр хамгаалуулах иргэний эрхийг хязгаарласан үндэслэлийг шийдвэртээ тусгасан байна. Учир нь шаардах эрхээ хэзээ хэрэгжүүлэх нь нэхэмжлэгч нарын үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх юм.

Гэтэл "шаардах эрх дуусаагүй байх үед нэхэмжлэлээ гаргасан гэх" нэхэмжлэгчийн тайлбарыг “...шаардах эрх үүсэх үед насанд хүрээгүй байсан гэж тайлбарласан..." болгож талуудын шүүхийн мэтгэлцээний үе шатанд хэлэлцэгдээгүй асуудлыг гаргаж ирж, хариуцагчид ашигтайгаар тайлбарлаж үндэслэх хэсэгт тусгасанд гомдолтой байна.

Мөн нэхэмжлэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоогдсон байдаг. Нэгэнт хуульд заасан үндэслэл журмын дагуу өмчлөх эрхийг шударгаар олж авсан тул бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. *******ийн өмчлөгч болсон хугацаанаасаа шаардах эрхээ хэрэгжүүлэх эрх нь нээлттэй байгаа. Өмнөх хугацаанд маргаан бүхий байрны өмчлөгч биш байсан тул түүнийг шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа алдсан гэж үзэх ямар ч үндэслэлгүй. Анхан шатны шүүх нь *******ийн шаардах эрх үүссэн цаг хугацаанд огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй атлаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь илт үндэслэлгүй, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бүрэн дүгнэлт хийгээгүй, үндэслэлгүй, хууль бус шийдвэр гарсан байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1589 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэргээс судлавал:

3.Нэхэмжлэгч *******, *******, *******,Д.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь  хариуцагч  ад холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сум,17-р баг Өргөө баг 21-р хороолол 7-26 тоот орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь -г хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасны дагуу шүүх 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 5248 дугаар шүүгчийн захирамжаар г хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн хувийг гардуулах, тайлбар авах зэрэг ажиллагаануудыг  хийсэн байна. /хх-92,94,98,99/

5. Хариуцагч тайлбартаа/хх-67/ : 2021 оны 06 сарын 22-ны өдрөөс эхлэн -тай гэрээ хийж хөлсөлж суусан. Байрны гэрчилгээг үзэх гэхэд уг байранд 20 гаран жил амьдарч байгаа, гэрчилгээ байхгүй, маргаантай, шүүхийн шийдвэр байна гээд үзүүлсэн.Энэ хүмүүсийн маргаанд би хамаагүй, би хариуцагч биш гэж,

Хамтран хариуцагчаар татагдсан Э. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа/хх-99,160/ : ... нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй,******* нь яг энэ шаардлагаар 2018 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэгсэхгүй болгосон, энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, ...хашаа байшингаар сольсон, байрны маргаан сүүлд гарч ирсэн, ... гэж тус тус маргажээ.

6.  Маргаж буй орон сууцыг хөлслөн сууж байгаа гэх хариуцагч  ын тайлбар нь  түүний  тай  2021 оны 06 сарын 22-ны өдөр байгуулсан “орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээ” /хх-68/, ын дансны хуулга/хх-79-90/ зэргээр  тогтоогдож байна.

Мөн  нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд /энэ өдөр талуудыг  нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаж шүүх хуралдааныг  хойшлуулсан байдаг /  ... д байрыг нь буцаагаад өгсөн  гэжээ. /хх-115/

7. Нэхэмжлэгч******* нь д холбогдуулан уг маргаж буй орон сууцны ус, дулааны төлбөр 1,820,170.27 төгрөг гаргуулах, мөн байрнаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 05 дугаар сард шүүхэд гаргасан  байх бөгөөд хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба ингэхдээ “байрнаас гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх- 70,76,101,103 /

8. Анхан шатны шүүх нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэгч *******, *******,******* нарын нэхэмжлэлтэй нарт холбогдох  Дархан-Уул аймгийн Дархан сум,17-р баг Өргөө баг 21-р хороолол 7-26 тоот орон сууцыг  чөлөөлүүлэх  тухай нэхэмжлэлийн шаардлагыг, 

мөн нэхэмжлэгч Д.Энхбямбын хувьд  нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэх үндэслэлээр Д.Энхбямбын нэхэмжлэлтэй д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9. Хэрэгт авагдсан  орон сууцыг эзэмших эрхийн бичиг/ордер/ хх-144/, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа/хх-10, 155,156/, 2017 оны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ/хх-9/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа/хх-125/, гэрлэгсдийн гэрчилгээний хуулбар/хх-124/, нас барсны гэрчилгээ/хх-124/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа/хх-150/, нас барсны бүртгэлийн лавлагаа/хх-151/ зэрэг бичгийн баримтуудаас  үзэхэд:

Нэхэмжлэгч*******д  Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 21-р тогтоолоор   Дархан-Уул аймгийн Дархан сум,17-р баг Өргөө баг 21-р хороолол 7р байрны 26 тоот 29,0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хувьчилан  өмчлүүлсэн байх бөгөөд өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд хэсэгт түүний нөхөр   П.Хаш-Эрдэнийн нэр бичигдсэн,

Үүний дараа 1998 оны 11 дүгээр сарын 02-нд төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрхийг анх удаа  бүртгэхэд *******, П.Хаш-Эрдэнэ, *******, Х.Сүлд, *******  нар өмчлөгчөөр бүртгэгдэж,  эдгээр нэр бүхий хүмүүст хувьчлалаар  өмчлөх эрх үүссэн,

Харин  П.Хаш-Эрдэнэ нь 2014 онд нас барсан байх ба  маргаж буй орон сууц нь 2017 онд П.Хаш-Эрдэнийн охин *******/ТА/, эхнэр*******/ТВ/, охин *******/ТА/, хүү *******/ТА/  нарт өв залгамжлалаар   тэдний нэр дээр шилжигдэн бүртгэгдэж,  улмаар тэдэнд  өв залгамжлалаар өмчлөх эрх үүссэн  байна.

Иймд нэхэмжлэгч*******, *******, *******, ******* нар нь   маргаж буй Дархан-Уул аймгийн Дархан сум,17-р баг Өргөө баг 21-р хороолол 7р байрны 26 тоот 29,0 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байна.  

Мөн  эдгээр нэр бүхий  иргэдийн  өмчлөх  эрх нь дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/хх-9/-гээр  баталгаажсан байна.

10. Харин Дархан-Уул аймаг, Дархан сум,6-р баг Ханжаргалан 3-6 тоот  хувийн сууцны зориулалттай 720 м.кв талбайтай байшин буюу үл хөдлөх эд хөрөнгө нь  П.Хаш-Эрдэнэ,*******, *******,*******,Х.Жаргал нарын  нэр бүхий зургаан хүний өмч, эдгээр нь хууль ёсны өмчлөгч болохыг бүртгэж гэрчилгээ 2010 онд олгогдсон. 

Мөн Дархан-Уул аймаг, Дархан сум,6-р баг Ханжаргалан 3-р гудамж 06 тоот ,гэр бүлийн хэрэгцээний 2821,0 м.кв төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг 2004 онд нэр бүхий зургаан хүний өмч болохыг баталгаажуулсан, 2017 онд өв залгамжлалаар*******, *******, *******, *******, Х.Жаргал гэсэн нэр бүхий /таван/ өмчлөгч болж өөрчлөгдсөн зэрэг үйл баримт нь хэргийн 149, 157-р талд  авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны өмчлөлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

11. Өмч хөрөнгөтэй байх эрх бол хүний үндсэн эрхүүдийн дотроос амьд явах эрхийн дараа бичигдэх нэн чухал эрх бөгөөд хүний төрөлх хэрэгцээ байдаг тул  жам ёсны эрх мөн.

Тодруулбал, өмчлөх эрх нь хүн төрөхөд л хамт бий болдог эрх бөгөөд ердийн хуулиар хамгаалсан хамгаалаагүйгээс үл хамааран шууд хэрэгжих үндсэн эрх гэж үздэг.

12. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж,

Мөн хуулийн  110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт хоруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ” гэж тус заасан.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжих ба уг хэлцэл болон шаардлагатай баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд  бүртгүүлэх, ийнхүү бүртгүүлсний улмаас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдох ба үүний улмаас өмчлөх эрх нь баталгаажих журамтай. Эдгээрийн эцэст үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нэг этгээдээс нөгөө этгээдэд  шилжигдэх учиртай болохыг дээрх хуулиудаар тодорхойлж өгсөн байна. 

13. Хамтран хариуцагчаар татагдсан Э.гийн ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй,... энэ байрыг манай нөхөрт  бэлэглэлийн журмаар шилжүүлсэн байдаг, ...хашаа байшингаар сольсон, байрны маргаан сүүлд гарч ирсэн, ... гэх тайлбар/хх-99,113,160/-ын хувьд:

13.а. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж,

Хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх,энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж ав байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж,

109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ...” гэж,

Иргэний хуулийн /1994 оны/ 224 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ..., үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэсэн бол үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр байгуулсанд тооцно” гэж,

Иргэний хуулийн/2002 оны/ 276 дугаар зүйлийн 276.3-т “Хуулиар тогооосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ” гэж тус тус заасан.

Хэрэв хариуцагч гийн  нөхөр гэгчид  маргаж буй орон сууц нь бэлэглэлийн журмаар шилжигдсэн гэж үзвэл дээрх хуулиудад заасны дагуу  бэлэглэлийн гэрээ бичгээр хийгдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх учиртай. Гэтэл хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хэлцлийн үндсэн дээр шилжигдсэн болохыг нотолсон  бичгийн  нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх  хариуцагч гийн тайлбар үндэслэлгүй байна.

13.б. Мөн нь өөрийгөө маргаж буй байрны хууль ёсны эзэмшигч гэх тайлбар гаргасан байдаг  ба энэ нь үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.

Мөн  хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т ” Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж тус тус  заасан.

Хариуцагч нь 1999 оноос хойш орон сууцыг ашиглаж, өөрийн эзэмшилдээ байлгаж байсан байх боловч түүнийг шударга эзэмшигч гэж үзэхийн урьдчилгаа нөхцөл нь тэрээр уг орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авсан уу, эзэмших эрхээ хууль ёсоор хэрэгжүүлж байгаа юу гэдгийг тогтоох нь зүйтэй ба энэ нөхцөл байдал хэргээс  тогтоогдохгүй байна.

13.в. Түүнчлэн Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 “ Хуульд өөрөөр заагаагүй бол эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд  уг эд хөрөнгийн өмчлөгчөөр  улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг этгээд өмчлөх эрхийг олж авна” гэж,

Мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1” Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна” гэж тус тус заасан. 

 Хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон талуудын тайлбар зэргээс судлахад маргаж буй орон сууц нь эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгө байсан эсэх, нь хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан эсэх, тэрээр өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч -г маргаж буй орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байсан, эсхүл өмчлөх давуу эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлүүд тогтоогдохгүй байна. 

Мөн ,*******, П.Хаш-Эрдэнэ нарын хооронд хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан худалдах,худалдан авах болон бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй, орон сууцны өмчлөгч нараас хариуцагч д орон сууцыг арилжсан талаар хүсэл зоригийн илэрхийллийг агуулсан хэлцэл, түүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул  маргаж буй орон сууцны өмчлөгч нар нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-н “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу өөрсдийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэхийг  шаардах эрхтэй байна. 

14. Иймээс нэхэмжлэгч талын Иргэний хуулийн 101 дугаар зүйлийн 101.1, 106 дүгээр зүйлийн 106.1-д зааснаар  нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж Дархан-Уул аймаг,Дархан сум, 17дугаар  баг Өргөө баг 21 дүгээр хороолол 7 дугаар байрны 26 тоот орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага болон энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

15. Анхан шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэх үндэслэлээр Д.Энхбямбын нэхэмжлэлтэй д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  буруу биш байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж, 

мөн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлд хариуцагчаар ыг заасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр хамтран хариуцагчаар г татан оролцуулсан байх ба нь байрыг хүлээлгэн өгсөн гэх, хариуцагч нь гэрээний хугацаа  дууссан тул байрандаа байгаа гэх тайлбарыг  гаргасан, энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй байх тул ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зөрчихгүй гэж  давж заалдах шатны шүүх тус тус дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ :

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  11 дүгээр сарын 09-ны  өдрийн 1589  дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 75 дугаар зүйлийн 75.1-д тус тус заасныг баримтлан *******, *******, *******,******* нарын нэхэмжлэлтэй , нарт холбогдох хариуцагч нарын хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, 17 дугаар  баг Өргөө баг 21 дүгээр  хороолол 7 дугаар байрны 26 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар  хариуцагч гийн хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, 17 дугаар  баг Өргөө баг 21 дүгээр  хороолол 7 дугаар байрны 26 тоот орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч *******, *******, *******  нарт олгож, хариуцагч ад холбогдуулан гаргасан  нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай”  гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оос  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

     

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.АМАРСАНАА                                                            

                                                   ШҮҮГЧИД                                 Я.ТУУЛ                                                                         

                                                                                                   Х.БАЙГАЛМАА