Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 147/ШШ2022/00002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, ........... тоот хаягт оршин суух, 1972 онд төрсөн, эмэгтэй РД:..........., утасны дугаар:...............-тай, ............. овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймаг дахь ******* ******* ******* ******* холбогдох хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /онлайнаар/, хариуцагч Сүхбаатар аймаг дахь ******* ******* ******* газрын  итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчин *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг төлөөлж, хуулийн мэргэжилтэн /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмар нар оролцов. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй болохоо мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцоогүй тул түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 сарын 29-ний өдрийн 231 дугаартай шүүгчийн захирамжаар надаас 256,999,540 төгрөгийг гаргуулж банкинд олгохоор *******лэж, төлбөрийг миний өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар болсон.

            ******* ******* ******* ажиллагааны хүрээнд ******* гүйцэтгэгч хүсэлтийн дагуу 2021 оны 6 сарын 11-ний өдөр Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчин ******* миний хөрөнгийг үнэлжээ. Хөрөнгийн үнэлгээчин Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багт байрлах төв 2 давхрын Y-1213002235 улсын бүртгэлийн дугаартай 000196914 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй 443 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багт байрлах төв 1 давхрын Y-121300151 улсын бүртгэлийн дугаартай 000187261 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй 165 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу задалвал Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг дэлгүүрийн баруун талын газрыг 132.986.026 төгрөгөөр, дэлгүүрийн 1 давхрыг 168.033.790 төгрөгөөр, дэлгүүрийн 2 давхрыг 565.614.958 төгрөгөөр тус тус үнэлсэн болохыг мэдэгдсэн. Тухайн өдрөө ирж танилцахыг шаардсан ч миний хувьд төрсөн дүүгийн буяны ажилтай байгаа талаараа хэлж 18-ны өдөр танилцах, гардаж авах боломжгүй болохоо учирлахад хүний амьдарлын зовлонг үл хэрэгсэж, тухайн өдрөө мэдэгдлийг шууданд хийсэн байсан.

            Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2018 оны 3 сарын 24-ний өдөр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс үнэлэхэд хөрөнгийн нийт үнэ 995,533,400 төгрөг байхаар болсон. Энэ үнэлгээ гарснаас хойш үнэ цэнийг нэмэгдүүлэх засвар үйлчилгээг 2019 оны 9 сард барилгад хийлгэсэн. Тухайлбал төвийн дулааны шугамтай холбосон ба халаалт төвийн шугамаас ирж байгаа нөхцөл байдал, барилга барихад ашигласан материал, хэв хийц, газрын байршил, үйл ажиллагаанаас олдог орлого зэрэг барилгын үнэ цэнийг нэмэгдүүлэх бүх л нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Мөн -Эрдэнэ худалдааны төв нь төв зам дагуу байрлалтай, дулааны шугамд холбогдсон, цутгамал бетон суурьтай, тоосгоор дүүргэж шавардаж эмульсдсэн, паркетан шалтай, гадаад, дотоод тохижилт сайтай хөрөнгө юм. 2021 оны 6 сарын байдлаар барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор орон сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв үнэ нутаг дэвсгэрийн харъяаллаас үл хамаарч хамгийн багадаа 500,000 төгрөгөөр нэмэгдсэн байхад - худалдааны төвийн барилгын 1 м.кв талбайн үнийг 1,155,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй. Жишвэл манай худалдааны төвийн замын эсрэг талд байрлах Зүүн бүсийн худалдааны төвийн 1 мкв талбайн үнэ 1,800,000 төгрөг, 1-р бүсийн хотхоны 1 давхрын худалдаа үйлчилгээний зориулалттай хэсгийн 1 мкв талбайн үнэ нь 1,900,000 төгрөг байхад миний хөрөнгийн 1 мкв талбайн үнийг ийм багаар үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8,2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасан байна. Гэтэл газар, үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдал, зориулалтыг нь харгалзан үзэлгүй зах зээлийн үнээс бага үнээр үнэлсэн байна.

            Миний зүгээс асуудлыг шударгаар хууль заасны дагуу *******лүүлэх, өмчлөх эрхээ хамгаалуулах зорилгоор шүүхэд хандаж байгаа бөгөөд ******* ******* ажиллагааг удаашруулах зорилго агуулаагүй ба тус шүүхийн 2017 оны 5 сарын 29-ний өдрийн 231 дүгээр захирамжийн дагуу төлбөр авагчид төлбөрийг төлж явж байгаа.

            Иймд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багт байрлах -Эрдэнэ төв 2 давхарын Y-1213002235 улсын бүртгэлийн дугаартай 000196914 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй 443 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багт байрлах -Эрдэнэ төв 1 давхарын Y-121300151 улсын бүртгэлийн дугаартай 000187261 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй 165 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газрыг үнэлсэн 2021 оны 6 сарын 11-ний өдөр Ашид билгүүн ХХК-ны хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Хуучин төвийн шугамд холбогдоогүй байхад нь хөрөнгийн үнэлгээг 955,000,000 төгрөг гэж тогтоосон байдаг юм. Гэтэл хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхээр төвийн шугамд холбосон байхад үүнийг анхаарч үзээгүй. Дээрээс нь зах зээлийн ханш 30%-аар өсчихсөн байхад уг хөрөнгийг өмнөх үнээс доогуур буюу 855,000,000 төгрөгөөр үнэлж байгаа нь буруу, тэгэхээр дуудлага худалдаа явуулах үеийн үнэ ханшаар хөрөнгийн үнэлгээ хийх нь зөв гэж бодож байна гэв.

            Хариуцагч Сүхбаатар аймаг дахь ******* ******* ******* газрын дарга П.Наранбаатар шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар аймаг дахь ******* ******* ******* газрын ******* гүйцэтгэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 29-ний өдрийн 231 дүгээр шүүгчийн захирамжаар ээс төлбөр 256,999,450 төгрөгийг гаргуулж, “ банкинд олгохоор *******лэжээ.

            Шийдвэр ******* ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.******* эзэмшил өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнүүд болох Баруун-Урт сумын 7-р баг, -Эрдэнэ дэлгүүрийн баруун талын 766 мкв талбайтай газар, эзэмших эрхийн гэрчилгээний дугаар 011635, нэгж талбарын дугаар 160200992, Баруун-Урт сумын 1-р баг, -Эрдэнэ дэлгүүрийн нэг давхар, 165 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1213001551 дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баруун-Урт сумын 1-р баг, 443 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1213002235 дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 17170284/09 дугаартай хураах тогтоол үйлдэн хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн үнэлгээчин *******ыг томилон зах зээлийн үнийг тогтоолгосон.

******* ******* ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжээч ******* шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлт гаргасан.

Шинжээчийн тогтоосон үнийг ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2021 оны 06 сарын 16-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад танилцуулж, тэмдэглэлээр баталгаажуулсан.

          Иймд Сүхбаатар аймаг дахь ******* ******* ******* газар ******* ******* ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон *******лэж өгнө үү гэв.

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчин ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний хувьд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай санал нийлэхгүй байна. Хөрөнгийн үнэлгээ хийх үнэлгээний арга, аргачлалаа үнэлгээчин өөрөө сонгох эрхтэй байдгийн дагуу энэ эрхээ эдэлж, тухайн хөрөнгөд үнэлгээ хийх арга, аргачлалаа хууль тогтоомжийн хүрээнд сонгон авсан. Өнөөдөр Монгол улсад үйлчилж буй хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлал олон улсын стандартад бүрэн нийцсэн гэдгийг хэлье. Би -Эрдэнэ худалдааны төвийн загвар, хийц, даац гээд бүгдийг харгалзан үзэж журамд нийцүүлэн үнэлгээ хийх арга, аргачлалаа сонгосон. Би хууль, журмын хүрээнд үнэлгээгээ хийсэн.  Ямар ч үнэлгээчин миний сонгон авсан аргачлалыг сонгож үнэлгээгээ хийнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Би үнэлгээндээ нэхэмжлэгчийн хэлээд байгаа төвийн дулааны шугаманд холбогдсон, засвар хийсэн зэрэг үзүүлэлтүүдийг оруулж үнэлсэн. Уг үл хөдлөх хөрөнгөний 1 мкв-ын үнийг шинээр баригдсан хорооллын 1 мкв-ын үнэтэй харьцуулж доогуур үнэлсэн гэж байгаа нь үндэслэлгүй, боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярьсангүй. ******* хөрөнгөд халдсан болохоос гуравдагч этгээдийн хөрөнгөд халдаагүй. Энэ талаар зөв ойлгох хэрэгтэй. Нэхэмжлэгч тал үнэлгээний асуудал дээр гомдол гаргасан. Олон улсын стандартад 3 янзын хандлагыг барьж хөрөнгийг үнэлдэг. Зах зээлийн хандлага, барилгын материалын хандлага, өртгийн хандлага гэсэн 3 хандлага бий. Энэ 3 хандлагын алийг нь буруу хийсэн юм бэ гэдгийг нэхэмжлэгч талаас тодорхой яриад өгсөн бол аль аль талдаа ойлгомжтой амар байх байлаа. Үнэлгээчин бол би зах зээлийн хандлагаар үнэлсэн гэдгээ тайлбарлаад байх шиг байна. Өөр тайлбар байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багт байрлах -Эрдэнэ төвийн 2 давхарын Y-1213002235 улсын бүртгэлийн дугаартай 000196914 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй 443 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 565,614,958 төгрөгөөр, -Эрдэнэ төвийн 1 давхарын Y-121300151 улсын бүртгэлийн дугаартай 000187261 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй 165 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 168,033,790 төгрөгөөр, -Эрдэнэ дэлгүүрийн баруун талын 766 м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг 132,986,026 төгрөгөөр нийт 866,634,774 төгрөгөөр үнэлсэн 2021 оны 6 сарын 11-ний өдрийн Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 3 сарын 24-ний өдөр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс үнэлэхэд хөрөнгийн нийт үнэ 995,533,400 төгрөг байхаар болсон. Энэ үнэлгээ гарснаас хойш үнэ цэнийг нэмэгдүүлэх засвар үйлчилгээг 2019 оны 9 сард барилгад хийлгэсэн. Тухайлбал төвийн дулааны шугамтай холбосон ба халаалт төвийн шугамаас ирж байгаа нөхцөл байдал, барилга барихад ашигласан материал, хэв хийц, газрын байршил, үйл ажиллагаанаас олдог орлого зэрэг барилгын үнэ цэнийг нэмэгдүүлэх бүх л нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. 2021 оны 6 сарын байдлаар барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор орон сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв үнэ нутаг дэвсгэрийн харъяаллаас үл хамаарч хамгийн багадаа 500,000 төгрөгөөр нэмэгдсэн байхад - худалдааны төвийн барилгын 1 м.кв талбайн үнийг 1,155,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй. Жишвэл манай худалдааны төвийн замын эсрэг талд байрлах Зүүн бүсийн худалдааны төвийн 1 мкв талбайн үнэ 1,800,000 төгрөг, 1-р бүсийн хотхоны 1 давхрын худалдаа үйлчилгээний зориулалттай хэсгийн 1 мкв талбайн үнэ нь 1,900,000 төгрөг байхад миний хөрөнгийн 1 мкв талбайн үнийг ийм багаар үнэлсэн гэж тайлбарласан.

Хариуцагч нь шүүхийн ******* ******* ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 231 дугаартай шүүгчийн захирамжаар ээс 256,999,540,45 төгрөгийг гаргуулж банкинд олгож *******лэсэн байна. /хх-ийн 7х/ 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр *******ийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан. нь уг *******ийг сайн дураар биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхээс 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 912 дугаартай ******* *******ийг албадан ******* тухай шүүгчийн захирамж гарч, 239 дугаартай шүүхийн ******* хуудас тус тус бичигдсэн байна. /хх-ийн 49х/ 

            Сүхбаатар аймаг дахь ******* ******* ******* газраас 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 17170284 дугаартай Шийдвэр ******* ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэн уг ажиллагааг явуулсан байна. . /хх-ийн 49х/

            Төлбөр төлөгч нь хариуцагч байгууллагаас тогтоосон *******ийг биелүүлэх хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс ******* ******* ******* тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1213002235, Ү-121300151 дугаарт бүртгэлтэй дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 000187261 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг 2021 оны 2 дугаар сарын 18-нд битүүмжилж, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр эд хөрөнгө хураасан тухай ******* гүйцэтгэгчийн 17170284/09 тоот тогтоол, ******* гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд хэрэгт авагджээ.

            Дээрх тогтоолууд нь ******* ******* ******* тухай хуулийн 7, 49, 54 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Шийдвэр гүйцэтгэгчээс т барьцааны зүйлүүдээ үнэлэх, үнийн талаар саналаа ирүүлэхийг мэдэгдсэн байх ба банкны эрх хүлээн авагч нь хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэх, төлбөр төлөгч нь 1,514,150,000 төгрөгөөр үнэлэхээр үнэлгээний саналаа гаргасан болох нь баримтуудаар нотлогдож байна.

            Төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнийн саналыг тохиролцоогүй тул ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу ******* гүйцэтгэгчийн “Шинжээч томилох тухай тогтоол”-оор “Ашид билгүүн” ХХК буюу тус компанийн үнэлгээчин *******ыг шинжээчээр томилсон байна.

            Шинжээч “Ашид билгүүн” ХХК буюу үнэлгээчин ******* нь барьцааны зүйл болох дээрх эд хөрөнгөнүүдийг нийт 866,634,774 төгрөгөөр үнэлж, 2021 оны 06 сарын 16-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний №СҮ33/21-005/, №СҮ33/21-006/, №СҮ33/21-007/, тайлан”-ыг үйлдэж хавсралтуудын хамт ******* ******* байгууллагад ирүүлжээ.

            Шийдвэр ******* ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд шинжээч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгө, газрыг үнэлэхдээ тус дэлгүүрийн байршил, газрын ашиглалтын нөхцөл, эдэлгээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан орлогын хандлагын арга, өртгийн хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн арга зэрэг хөрөнгийн үнэлгээний үндсэн аргуудыг харьцуулан дүгнэж, уг үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн зах зээлийн бодит үнэлгээг нийт 866,634,774 төгрөгөөр тогтоосныг зах зээлийн ханшаас зөрүүтэй, зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон, уг хөрөнгөд хийсэн засвар хөрөнгө оруулалтыг харгалзаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн дээр шинжээчийн үнэлгээг үгүйсгэх  нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 Мөн хариуцагч Сүхбаатар аймаг дахь ******* ******* ******* газраас барьцааны хөрөнгөнүүдийг үнэлүүлсэн уг үнэлгээ нь урьд хэрэг хянан *******лэх ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээний дүн 995,533,400 төгрөгөөс багаар үнэлэгдсэн нь уг үнэлгээг үгүйсгэх үндэслэл, нотлох баримт болохгүй гэж шүүх үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч барьцааны хөрөнгөд үнэлгээ тогтоосон мэдэгдлийг 2021 оны 6 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаас хойш ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасан үнэлгээнд гомдол гаргах хугацааг 21 хоногоор хэтрүүлж, 2021 оны 7 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Б.******* ******* ******* ажиллагааны явцад шинжээчийн тогтоосон үнэлгээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон *******лэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Сүхбаатар аймаг дахь ******* ******* ******* ******* холбогдох хөрөнгийн №СҮ33/21-005/, №СҮ33/21-006/, №СҮ33/21-007/ дугаартай үнэлгээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн хүсэлтээр ******* ******* ажиллагааг түдгэлзүүлсэн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 1113 дугаартай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг *******лэх хүртэл хугацаанд хэвээр байхыг мэдэгдсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7.‑д зааснаар ******* танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж *******ийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд *******ийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч *******ийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

                                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА