Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 22/МА2022/00003

 

Б.Батчимэгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх,  С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань /цахимаар/

Хариуцагч СБШШГГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ

Гуравдагч этгээд Капитал банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа /цахимаар/

Нарийн бичгийн дарга Б.Батзаяа  нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20  оны  дугаар сарын ны өдрийн   дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй ......... холбогдох  “хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Батчимэгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  сарын -ний өдрийн  дугаартай шүүгчийн захирамжаар Б.Батчимэг надаас ....... төгрөгийг гаргуулж ........ банкинд олгохоор шийдвэрлэж, төлбөрийг миний өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнийн хүсэлтийн дагуу 2021 оны 6 сарын 11-ний өдөр "...."  ХХК-ийн үнэлгээчин М.Т миний хөрөнгийг үнэлжээ. Хөрөнгийн үнэлгээчин .... аймгийн ...... сумын .....багт байрлах "......." төв 2 давхрын .... улсын бүртгэлийн дугаартай .......үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй ........м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай, ........ аймгийн ............ сумын ......багт байрлах "......" төв 1 давхрын .... улсын бүртгэлийн дугаартай ...............үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй ......... м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу задалвал ..........аймгийн ........ сумын .... баг "........." дэлгүүрийн баруун талын газрыг ...........төгрөгөөр, дэлгүүрийн 1 давхрыг ........... төгрөгөөр, дэлгүүрийн 2 давхрыг .......... төгрөгөөр тус тус үнэлсэн болохыг мэдэгдсэн. Тухайн өдрөө ирж танилцахыг шаардсан ч миний хувьд төрсөн дүүгийн буяны ажилтай байгаа талаараа хэлж 18-ны өдөр танилцах, гардаж авах боломжгүй болохоо учирлахад хүний амьдарлын зовлонг үл хэрэгсэж, тухайн өдрөө мэдэгдлийг шууданд хийсэн байсан. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2018 оны 3 сарын 24-ний өдөр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс үнэлэхэд хөрөнгийн нийт үнэ .......... төгрөг байхаар болсон. Энэ үнэлгээ гарснаас хойш үнэ цэнийг нэмэгдүүлэх засвар үйлчилгээг 2019 оны 9 сард барилгад хийлгэсэн. Тухайлбал төвийн дулааны шугамтай холбосон ба халаалт төвийн шугамаас ирж байгаа нөхцөл байдал, барилга барихад ашигласан материал, хэв хийц, газрын байршил, үйл ажиллагаанаас олдог орлого зэрэг барилгын үнэ цэнийг нэмэгдүүлэх бүх л нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Мөн "........." худалдааны төв нь төв зам дагуу байрлалтай, дулааны шугамд холбогдсон, цутгамал бетон суурьтай, тоосгоор дүүргэж шавардаж эмульсдсэн, паркетан шалтай, гадаад, дотоод тохижилт сайтай хөрөнгө юм. 2021 оны 6 сарын байдлаар барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор орон сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв үнэ нутаг дэвсгэрийн харъяаллаас үл хамаарч хамгийн багадаа 500,000 төгрөгөөр нэмэгдсэн байхад "..........." худалдааны төвийн барилгын 1 м.кв талбайн үнийг ............... төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй. Жишвэл манай худалдааны төвийн замын эсрэг талд байрлах ".." худалдааны төвийн 1 мкв талбайн үнэ ..... төгрөг, 1-р бүсийн ".........." хотхоны 1 давхрын худалдаа үйлчилгээний зориулалттай хэсгийн 1 мкв талбайн үнэ нь ............ төгрөг байхад миний хөрөнгийн 1 мкв талбайн үнийг ийм багаар үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8,2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан байна. Гэтэл газар, үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдал, зориулалтыг нь харгалзан үзэлгүй зах зээлийн үнээс бага үнээр үнэлсэн байна. Миний зүгээс асуудлыг шударгаар хууль заасны дагуу шийдвэрлүүлэх, өмчлөх эрхээ хамгаалуулах зорилгоор шүүхэд хандаж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилго агуулаагүй ба тус шүүхийн 2017 оны 5 сарын 29-ний өдрийн 231 дүгээр захирамжийн дагуу төлбөр авагчид төлбөрийг төлж явж байгаа. Иймд ............ аймгийн ............сумын 1-р багт байрлах "..........." төв 2 давхарын ............. улсын бүртгэлийн дугаартай .............үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй.......м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай, ......... аймгийн .......сумын багт байрлах "...." төв 1 давхарын .............улсын бүртгэлийн дугаартай .................. үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээтэй ...... м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газрыг үнэлсэн 20  оны  сарын -ний өдөр Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Хуучин төвийн шугамд холбогдоогүй байхад нь хөрөнгийн үнэлгээг ...........төгрөг гэж тогтоосон байдаг юм. Гэтэл хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхээр төвийн шугамд холбосон байхад үүнийг анхаарч үзээгүй. Дээрээс нь зах зээлийн ханш 30%-аар өсчихсөн байхад уг хөрөнгийг өмнөх үнээс доогуур буюу ................ төгрөгөөр үнэлж байгаа нь буруу, тэгэхээр дуудлага худалдаа явуулах үеийн үнэ ханшаар хөрөнгийн үнэлгээ хийх нь зөв гэж бодож байна гэв.

Хариуцагч Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга П.Н шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  шийдвэр гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20  оны  сарын ний өдрийн    дүгээр шүүгчийн захирамжаар Б.Б-ээс төлбөр ......төгрөгийг гаргуулж, ....... банкинд олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Б-ийн эзэмшил өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнүүд болох ...... сумын  баг, "........." дэлгүүрийн баруун талын  мкв талбайтай газар, эзэмших эрхийн гэрчилгээний дугаар , нэгж талбарын дугаар ............,  сумын 1-р баг, "....." дэлгүүрийн нэг давхар,  мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,  сумын 1-р баг, мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ........ дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг 20 оны  сарын -ны өдрийн ................. дугаартай хураах тогтоол үйлдэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн үнэлгээчин М.Т-ыг томилон зах зээлийн үнийг тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлт гаргасан. Шинжээчийн тогтоосон үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2021 оны 06 сарын 16-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад танилцуулж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "................" ХХК-ийн үнэлгээчин М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай санал нийлэхгүй байна. Хөрөнгийн үнэлгээ хийх үнэлгээний арга, аргачлалаа үнэлгээчин өөрөө сонгох эрхтэй байдгийн дагуу энэ эрхээ эдэлж, тухайн хөрөнгөд үнэлгээ хийх арга, аргачлалаа хууль тогтоомжийн хүрээнд сонгон авсан. Өнөөдөр Монгол улсад үйлчилж буй хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлал олон улсын стандартад бүрэн нийцсэн гэдгийг хэлье. Би Есөн-Эрдэнэ худалдааны төвийн загвар, хийц, даац гээд бүгдийг харгалзан үзэж журамд нийцүүлэн үнэлгээ хийх арга, аргачлалаа сонгосон. Би хууль, журмын хүрээнд үнэлгээгээ хийсэн. Ямар ч үнэлгээчин миний сонгон авсан аргачлалыг сонгож үнэлгээгээ хийнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Би үнэлгээндээ нэхэмжлэгчийн хэлээд байгаа төвийн дулааны шугаманд холбогдсон, засвар хийсэн зэрэг үзүүлэлтүүдийг оруулж үнэлсэн. Уг үл хөдлөх хөрөнгөний 1 мкв-ын үнийг шинээр баригдсан Залуус хорооллын 1 мкв-ын үнэтэй харьцуулж доогуур үнэлсэн гэж байгаа нь үндэслэлгүй, боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "......" банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярьсангүй. Б-ийн хөрөнгөд халдсан болохоос гуравдагч этгээдийн хөрөнгөд халдаагүй. Энэ талаар зөв ойлгох хэрэгтэй. Нэхэмжлэгч тал үнэлгээний асуудал дээр гомдол гаргасан. Олон улсын стандартад 3 янзын хандлагыг барьж хөрөнгийг үнэлдэг. Зах зээлийн хандлага, барилгын материалын хандлага, өртгийн хандлага гэсэн 3 хандлага бий. Энэ 3 хандлагын алийг нь буруу хийсэн юм бэ гэдгийг нэхэмжлэгч талаас тодорхой яриад өгсөн бол аль аль талдаа ойлгомжтой амар байх байлаа. Үнэлгээчин бол би зах зээлийн хандлагаар үнэлсэн гэдгээ тайлбарлаад байх шиг байна. Өөр тайлбар байхгүй гэв.

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дугаар сарын -ны өдрийн  дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан ............... аймаг дахь ШШГГ-т холбогдох хөрөнгийн ........................................дугаартай үнэлгээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 1113 дугаартай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг мэдэгдэж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 231 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу ......... төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар болж мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгүүлэх агуулгатай гүйцэтгэх хуудас бичигдсэн бөгөөд гүйцэтгэх бичиг баримтад заасны дагуу хийгдэх ёстой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь агуулгаараа буруу явж гүйцэтгэх бичиг баримтад заагдаагүй барьцаа хөрөнгийн талаар Капитал банкнаас шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж шийдүүлээгүй байхад барьцаа хөрөнгийг хурааж, битүүмжилж, улмаар үнэлгээ тогтоосон нь үл хөдлөх эд хөрөнгө барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчсөн. Тодруулбал барьцааны зүйл болсон газар болон үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн бус буюу шүүхийн шийдвэр гаргалгүйгээр хууль бусаар худалдан борлуулах ажиллагаа хийж, гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл 231 дүгээр шүүгчийн захирамжид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, худалдан борлуулах асуудлыг шийдвэрлээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу барьцаа хөрөнгийг үнэлж, ажиллагаа хийсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн 02 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр  бүхэлд хянан үзэв.

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд мэтгэлцэх эрхээр бүрэн хангасан байна. 

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч ШШГГ-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Тус аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 231 дүгээр шүүгчийн захирамжаар Капитал банк Б.Б-ээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт ............. төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг талууд  харилцан тохиролцож хариуцагч .............төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүх баталж шийдвэрлэсэн байна. /хх-7-8/

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд  “шүүхийн шийдвэр заавал биелэгдэх бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан.

            Хариуцагч Б.Б эвлэрлийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс Капитал банк 231 дүгээр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг ирүүлснийг шүүх 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 912 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэн, мөн өдөр 239 дугаартай гүйцэтгэх хуудас бичиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн байна. /хх-48,49/

            Тус алба 20 оны  дугаар сарын -ны өдөр  дугаар  тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, хариуцагчийн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох ...... сумын 1 дүгээр баг, "....." дэлгүүрийн 2 давхрын м.кв талбайтай, мөн 1 давхрын м.кв талбайтай тус бүр худалдаа үйлчилгээний зориулалттай  дэлгүүр, эзэмшлийн ......кв газрын үнийн талаар талууд тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шинжээч томилон хөрөнгийг үнэлүүлэхэд, үнэлгээчин Ц.Э ..............төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж, Хяналтын шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 636 дугаар тогтоолоор дээрх үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.  /хх-49, 62/

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр талуудад эрх, үүрэг танилцуулснаар үргэлжилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад  Б.Б нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг “тус дэлгүүрийн 1,2 дугаар давхарт засвар хийж, төвийн дулааны шугамд холбосон, газрын байршил, үйл ажиллагаанаас олдог орлого, Зүүн бүсийн худалдааны төвийн 1 м.кв талбайн үнэ 1800000 төгрөг байгаа  зэргийг харгалзан үзэлгүй зах зээлийн үнээс багаар үнэлсэн байна” гэсэн үндэслэлээр үнийн саналаа мөн оны 06 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснийг  “...............” ХХК дахь банкны эрх хүлээн авагч эс зөвшөөрч “дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг газрын хамт албадан дуудлага худалдаанд оруулахад шаардлагатай зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн үнэлгээчнийг томилуулах"-аар хүсэлт гаргасан байна.   /хх-67, 81-84/

              “.............” ХХК-ийн үнэлгээчин М.Т нь Үнэлгээний олон улсын стандартын /ҮОУС/ өртгийн хандлагын аргаар зах зээлийн үнэ цэнээр   төлбөр төлөгч Б.Б-ийн “............” дэлгүүрийн 2 дугаар давхрын  м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг  төгрөгөөр, мөн дэлгүүрийн 1 дүгээр давхрын ..... талбайтай зориулалт адил үл хөдлөх хөрөнгийг .......төгрөгөөр, тус дэлгүүрийн баруун талын ........м.кв талбайтай эзэмшлийн газрыг  төгрөг, нийт төгрөгөөр үнэлж, үнэлгээний тайлангаа 20 оны  дугаар сарын ний өдөр ирүүлснийг талуудад мөн сарын 16-ны өдөр утсаар мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлснээс /хх-13-33, 87-90, 11-12/ хойш  Б. “хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч,  хүчингүй болгуулах”-аар 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа ирүүлсэн дээрх нотлох баримтууд хэрэгт авагджээ. Энэ нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх эдгээрийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүгчийн захирамжид заагаагүй, гүйцэтгэх хуудаст энэ талаар тусгаагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх ажиллагаа явуулж,  барьцаа  хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдан борлуулах ажиллагаа хийж байгаа нь хууль зөрчиж байна гэх боловч үүнтэй холбогдуулан гомдлоо  Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар  гаргаагүй байна.

Түүнчлэн  өмгөөлөгч Очирваань нь төлбөр авагчийн хүсэлтээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүх шийдвэртээ зааж, гүйцэтгэх хуудаст энэ тухай бичсэний дараа барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах бэлтгэл ажиллагаа хийгдэх ёстой гэжээ.

Зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд 2015 оны 04 сарын 13-ны өдөр   байгуулсан зээлийн гэрээний 7.2.3-т “... Гэрээний 3.1.5-д заасан хугацаанд зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд банктай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгө... эд хөрөнгөөс зээлийн төлбөрийг үл маргах журмаар төлнө. Энэ тохиолдолд банк зээлдэгчээс тусгайлан зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд энэ гэрээ зөвшөөрлийг илэрхийлнэ.”, зээлийн гэрээний  салшгүй хэсэг болох Барьцааны гэрээний 2.1 дэх хэсэгт: “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах эд хөрөнгө түүнтэй холбогдох эрх, түүний бүрдэл хэсэг ... үл хөдлөх эд хөрөнгийг засан сайжруулсан хөрөнгө, бусад хөрөнгө оруулалтыг /барьцааны зүйл/ барьцаалсан ба 4.1.5-д барьцааны зүйлийг шүүхийн бус журмаар төлбөрийг төлүүлэхээр” тохиролцжээ. Шийдвэр гүйцэтгэгч хуульд зааснаар дуудлага худалдааны анхны үнийг тогтоолгохоор шинжээч томилон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй төдийгүй барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагаанд саад болохгүй тул өмгөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байгаагийн зэрэгцээ шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-132-139/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч "...............” ХХК-нд барьцаалсан үл хөдлөх хөрөнгөө засан сайжруулж засвар хийн, төвийн дулааны шугамд холбоход гарсан зардал, үнэ хэрхэн өссөн тухай тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байна. 

Талууд үл хөдлөх хөрөнгийн үнийн  саналын талаар тохиролцоогүй, шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар барьцааны зүйлийг шинжээч томилон үнэлүүлж, үнэлгээний тайланг төлбөр авагч болон төлөгч нарт баталгаат шуудангаар 2021 оны 06 сарын 18-нд хүргүүлснийг төлбөр төлөгч 21-ний өдөр авч, 7 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь шуудан хүргэгчийн дэвтрийн хуулбар, шүүхийн нэхэмжлэл хүлээн  авсан дардас зэргээр нотлогдож байгаа нь түүнийг Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах хугацааг 28 хоногоор хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлсэн талаар дүгнэлт хийж  шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчөөгүй, үндэслэл бүхий болжээ.  

            Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул түүний  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дугаар сарын -ны өдрийн  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                       Д.БАЙГАЛМАА

                                          ШҮҮГЧИД                       О.БААТАРСҮХ

                                                                                  С.ОЮУНТУНГАЛАГ