Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/03108

 

2022 оны 10 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2022/03108 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Д.Хулан, Д.Мөнгөнтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 42А байр,******* тоот хаягт оршин суух, Харчин овогт ******* /РД:ВЮ71090600/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Стадион оргил Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж******* байр,******* тоот хаягт оршин суух, /РД:ЧЖ85040618/-т холбогдох

 

Гэм хорын хохиролд 14 375 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэдийн төлөөлөгч:, шинжээч, гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...О.Баярбаатар нь*******21 оны 10 дугаар сарын 18-ны өдөр улсын дугаартай М Бенз маркийн машинаарын улсын дугаартай,*******16 оны Лексус РХ350 маркийн машиныг мөргөж, их хэмжээний хохирол учруулсан. Тухайн өдөр Отгонбаярын Баярбаатар нь машиныг яг байсан чигээр нь засч өгнө, хүний машин унаж яваа, даатгалгүй, цагдаа битгий дуудаач гэсэн бөгөөд би цагдаагаар шийдүүлье гэхэд нь 12 удаа 102 дугаарт залгасан боловч утсаа авахгүй байна, таны машиныг ямар ч асуудалгүй болгоно гэж гуйсаар, цагдаад хандаагүй. Хэргийн газраас хөдөлсний дараа хэд хэдэн газар очиж янзлуулах гэж очиж, асуусан боловч засах боломжгүй, сэлбэгийг нь авчирсны дараа засах боломжтой гэж хэлж байсан. Гэтэл би таны машины сэлбэг худалдан авч засуулж өгч чадахгүй, шүүх цагдаагаар яв гэж хэлсэн ярьснаасаа буцсан. Иймээс миний бие*******21 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан бөгөөд машины эвдрэл, гэмтлийн үнэлгээг гаргуулаад, өргөдлийн хамт авчирч өг гэсний дагуу тэр өдрөө үнэлгээ гаргуулж,*******21 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөдөл гаргаж өгсөн. Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс шалгалт явуулж, зам тээврийн осол ньын 100 хувийн буруугаас болсон бөгөөд миний эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9 152 000 төгрөгийн хохирол учирсан болох нь*******21 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн үнэлгээгээр тогтоогдсон. Бодитойгоор 14 375 150 төгрөгийн зардал гарахаар байгаа тул хариуцагчаас гэм хорын хохиролд 14 375 150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус шүүхэдаас надад холбогдуулан нийт 14 375 150 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Болсон явдлын тухайд, миний бие*******21 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 6663 УБМ улсын дугаартай, Мерседес бенз маркийн автомашиныг жолоодож байх үедээ иргэнын өмчлөлийн 40-29 УНҮ улсын дугаартай Лексус RX350 маркийн автомашины баруун урд хэсэг рүү мөргөж зам тээврийн осол гаргасан нь үнэн бөгөөд тухайн үед нэхэмжлэлд дурдсан шиг гэмтэл учраагүй гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч ... хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүнг өндөр байна гэжээ.*******16 оны тэрэг харьцангуй шинэвтэр учир нэхэмжилсэн үнийн дүнг бодит гэж дүгнэж байна... гэсэн дүгнэлтийг гаргав.

 

4. Нэхэмжлэгч талаас,*******21.11.02-ны өдрийн №3100024210045867 дугаар Шийтгэлийн хуудас,*******21.11.02-ны өдрийн Тээврийн Цагдаагийн албаны зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч,*******21.11.02-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,*******21.11.02-ны өдрийн 87 дугаар Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Шийтгэвэрийн хуудас, Торгуулийн мэдээлэл,*******21.10.22-ны өдрийн Тэнцвэр эстимэйт ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, түүний хавсралт, төлбөрийн баримт,*******21.10.21-ний өдрийн №151453 дугаар Ажлын хуудас,*******21.10.21-ний өдрийн Делта авто сервисын дүгнэлт,*******21.12.16-ны өдрийн Зарлагын баримт,*******21.12.13-ны өдрийн Топ моторс ХХК-ийн Зарлагын баримт, Дельта авто сервисын Засвар үйлчилгээний баримт,*******21.12.14-ний өдрийн Үнийн санал, Шилжүүлгийн мэдээлэл, Фото зургууд,*******21.11.02-ны өдрийн Жолоодох эрхийн лавлагаа,*******21.11.02-ны өдрийн Байнга оршин суугаа хаягийн лавлагаа,*******21.11.02-ны өдрийн Иргэний үнэмлэхийн лавлагаа нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: Фото зураг 2 ширхэг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

2022.04.21-ний өдрийн 183/ШЗ2022/06753 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хүсэлтээр-гэрээ шинжээчээр томилж, баримтыг шүүх бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас 9 021 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 5 354 150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ....2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, миний өмчлөлийн 4029 УНҮ улсын дугаартай,*******16 оны Лексус РХ350 маркийн машинд хохирол учирсан. Үнэлгээний байгууллага 9 152 000 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлсэн боловч бодит зардал 14 375 150 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагчаас шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй боловч тэрээр хохирлын хэмжээг эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэгт*******21 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3100024210045867 дугаартай шийтгэлийн хуудсаар нь*******21 оны 10 сарын 18-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчин, зам тээврийн осол гаргасан зөрчилд 100 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

 

5. Уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчын өмчлөлийн 40 29 УНҮ улсын дугаартай Лексус РХ350 маркийн машинд учирсан хохирлын үнэлгээг Тэнцвэр Эстимэйт ХХК нь*******21 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12525 дугаар үнэлгээний тайлангаар 9 152 000 төгрөг гэж тогтоожээ.

 

6. Шүүх хариуцагчийн хүсэлтээр хохирлын үнэлгээг тогтоохоор Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч 10 нэр төрөл бүхий эд ангийг солих, засварлах нийт зардал 8 095 000 төгрөг гэж дүгнэсэн. Тус дүгнэлтэд баруун урд их гэрэл солих үнэлгээг 2 500 000 төгрөгөөр үнэлсэн байх боловч нэхэмжлэгч*******21 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 100/200 ланд сэлбэг гэх газраас 3 500 000 төгрөгөөр худалдан авсан болох нь хэргийн 16 дугаар талд авагдсан зарлагын баримтаар нотлогдож байна.

 

7. Түүнчлэн нэхэмжлэгч нь*******21 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Топ моторс ХХК-иас 3 020 000 төгрөгийн сэлбэг худалдан авсан,*******21 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Delta service-д авто машины оношилгоог 38 000 төгрөгөөр хийлгэсэн,*******21 оны 12 сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Delta service кузов засварын үйлдвэрт 2 050 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн, Тэнцвэр Эстимэйт ХХК-д 413 000 төгрөгийн үнэлгээний зардал төлсөн болох нь гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагаас 9 021 150 төгрөгийн шаардлага баримтаар нотлогдож байх бөгөөд, харин 5 354 150 төгрөгийн шаардлага баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагчаас 9 021 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 354 150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас 9 021 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчт олгож, нэхэжлэлийн шаардлагаас үлдэх 5 354 150 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 229 930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдгийн хураамжид 159 286 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.МӨНГӨНТУУЛ

 

Д.ХУЛАН