Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2022/02963

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 17 өдөр Дугаар 18*******/ШШ2022/0296******* Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо,******* хороолол, Усны гудамж-1,*******ны төв байранд байрлах,******* /РД:269*******771/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн******* дугаар хороо,************** байр,******* тоот хаягт оршин суух, Тайж овогт Батхуягийн Булган /РД:0000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн******* дугаар хороо,************** байр,******* тоот хаягт оршин суух, /РД:0000000/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 706 216 420,71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК нь зээлдэгч, нартай 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ОСС*******-18/006 тоот Зээлийн гэрээг байгуулж 447 400 000 төгрөгийг орон сууцны санхүүжилтын зориулалтаар, 240 сарын хугацаатай, жилийн*******.6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Банк нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2018 оны 4 дүгээр сарын *******0-ны өдөр 447 400 000 төгрөгийг зээлдэгчийнны 29000158*******6 тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч, нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 1*******6******* хоногийн хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2022 оны ******* дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1 174 2*******1.4******* төгрөг, зээлийн хүүнд 11 812 929.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд *******1**************9.4******* төгрөг, нийт 1******* 018 700 төгрөг төлсөн байна. Зээлдэгч, нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2022 оны ******* дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн төлбөр 446 225 768.57 төгрөг, үндсэн хүү*******9 212 608.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 778 04*******.92 төгрөг, нийт 706 216 420.71 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч, нараас зээлийн гэрээний үүрэг 706 216 420.71 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн нь ХХК-ийн барьсан Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг,,******* хэсэг гудамж,*******0/1 байрны 1 давхрын 1 тоот хаягт байрлалтай 146.5 м.кв талбай бүхий ******* өрөө орон сууцыг сонирхож байсан бөгөөд ХХК нь нийт*******27 400 000 төгрөгөөр худалдахаар санал болгож байрны төлбөрийгнаас зээл олгох байдлаар шийдвэрлэнэ. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн хувьд ямар ч асуудалгүй гэсэн тул 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар Орон сууц захиалгын гэрээг ХХК-тай байгуулсан. Улмаар 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дугаар Зээлийн гэрээгтай, мөн тус өдөр дугаар Орон сууц санхүүжилтийн гурвалсан гэрээг ХХК, нартай тус тус байгуулсан. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар орон сууц захиалгын гэрээний ******* дугаар зүйлийн *******.1-д Гүйцэтгэгч нь орон сууцыг баталсан зураг, төслийн дагуу Монгол Улсын Барилгын тухай хууль болох холбогдох бусад хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, чанар стандартад нийцүүлэн 2018 оны 06 дугаар сард багтаан дуусган Улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулна, дугаар Орон сууц санхүүжилтийн гурвалсан гэрээний ******* дугаар зүйлийн *******.6.2-д Үндсэн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу орон сууцны барилгыг хугацаанд нь зохих чанарын үзүүлэлттэйгээр ашиглалтад оруулах баталгааг захиалагчийн нэгэн адил Банкны өмнө хүлээх ба орон сууцыг 2018 оны 6 дугаар сард багтаан ашиглалтад оруулж, мэргэжлийн комисст хүлээлгэн өгөх гэж тус тус заасан байдаг боловч ХХК нь өнөөдрийг хүртэл орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөөгүй, үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, орон сууцны хаяг тодорхой биш, орон сууцны ашиглалтын зардал хэт өндөр үнэтэй үндэслэлгүй гардаг зэрэг орон сууцыг хэвийн журмаар ашиглах боломжгүй нөхцөл байдалтай байна. Харин талуудын хооронд байгуулсан дугаар Орон сууц санхүүжилтийн гурвалсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.*******-д Гүйцэтгэгч нь үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас орон сууц нь тогтоосон хугацаанд ашиглалтад ороогүй гурван сараас дээш хугацаа өнгөрсөн, эсхүл ашиглалтад орсон орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг хуанлийн зургаан сараас дээш хугацаагаар хожимдуулсан бол банк энэ гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг зээлийн гэрээ болон энэхүү гэрээний дагуу нөхөн төлүүлэх ба хэрэв барьцааны зүйл банкинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд хүрэлцэхгүй бол энэ гэрээний дагуу гүйцэтгэгч болон захиалагчаар нөхөн төлүүлнэ. Энэ тохиолдолд ашиглалтад ороогүй орон сууцыг худалдан борлуулсан үнээс банк тэргүүн ээлжинд хохирлоо нөхөн төлүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл банк дан ганц зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардахаас илүүтэйгээр тэргүүн ээлжид гүйцэтгэгч байгууллага буюу ХХК-иас барьцаа хөрөнгийг шаардах, улмаар худалдан борлуулж зээлийн өр төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авахыг гэрээгээр зохицуулсан. Ийм заалтууд байгаа учраас ХХК нь хариуцлагаа хүлээж улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх юм байна гэж найдаад зээлийн гэрээг хийсэн байдаг. Гэвч банк ХХК-иас барьцааны зүйлийг шаардахгүй мөртлөө зөвхөн зээлдэгчээс зээлийн өр төлбөр нэхэмжилж байгаа нь зээлдэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.Зээлдэгч нар нь зээлийн гэрээг байгуулах үед бусдад өр төлбөртэй байсан. Зээлдэгч нарын Дэлхийн боловсрол гэдэг компани нь 2016 оноос хойш шүүхийн шийдвэр дээр бусдад төлөх өр төлбөртэй, төлбөрийн чадваргүй байсан. Өөрөөр хэлбэл зээлдэгч нар нь төлбөрийн чадваргүй байхад зээлийг олгосон нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ гэж хариуцагч талаас харж байгаа. Барьцаатай холбоотой ямар ч судалгаа хийгээгүй. Зээлийн хорооны шийдвэрээр зээлийн нөхцөлийг хангаж байна гэж гэрээ хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээг биелүүлэх боломжгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байхад зээлийн гэрээг цуцлах ёстой атал цуцлалгүй өнөөдрийг хүртэл хүү тооцоод байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

*******. Нэхэмжлэгч талаас, Итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.12.20-ны өдрийн дугаарны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2021.07.09-ний өдрийн ТУЗ/21-22 дугаарны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2021.08.02-ны өдрийн ТУЗ/21-25 дугаарны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2021.11.09-ний өдрийн ТУЗ/21-46 дугаарны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2018.04.24-ний өдрийн дугаар Зээлийн гэрээ, түүний хавсралт, 2018.04.24-ний өдрийн дугаар Орон сууцны санхүүжилтын гурвалсан гэрээ, 2022.04.28-ны өдрийн ТУЗ/22-14 дугаарны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2022.06.07-ны өдрийн 01/01-470 дугаар Итгэмжлэл,ийн 2018.0*******.27-ны өдрийн Зээл хүсэх тухай өргөдөл, 2019.06.20-ны өдрийн зээлдэгч нараас гаргасан хүсэлт, 2022.09.1*******-ны өдрийн 01/01-659 дугаар Итгэмжлэл, 2022.07.19-ний өдрийн ТУЗ/22-28 дугаарны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2022.08.02-ны өдрийн ТУЗ/28-29 дугаарны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2022.09.1*******-ны өдрийн зээлдэгч нараас гаргасан хүсэлт, Зээлдэгч нарын хувийн хэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас, Итгэмжлэл, 2022.0*******.21-ний өдрийн 102/ШШ2022/00992 дугаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...зээлдэгч, нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээг хугацаанаас нь өмнө банк нэг талын санаачилгаар цуцалж, 2022 оны ******* дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 446 225 768,57 төгрөг, хүүд*******9 212 608,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 778 04*******,92 төгрөг нийт 706 216 420,71 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

*******. Хариуцагч нар ... ХХК-ийн барьсан Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо,******* хэсэг гудамж,*******0/1 байрны 1 давхрын 1 тоот хаягт байрлалтай 146.5 м.кв талбай бүхий ******* өрөө орон сууцыг худалдан авах зориулалтаар банкнаас зээл авсан бөгөөд гүйцэтгэгч ХХК нь гэрээнд зааснаар орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Зээлийн гэрээнээс гадна санхүүжилтийн гурвалсан гэрээг банк, гүйцэтгэгч, захиалагч нарын хооронд байгуулсан. Банк тухайн гэрээний дагуу гүйцэтгэгчээс гэрээний үүргийг шаардаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаагүй, мөн зээлдэгч нар нь төлбөрийн чадваргүй байхад зээлийг олгосон нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ. Зээлийн гэрээг биелүүлэх боломжгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байхад зээлийн гэрээг цуцлах ёстой атал цуцлалгүй өнөөдрийг хүртэл хүү тооцоод байгааг хүлээн зөвшөөрөхгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

4.1. Зээлдүүлэгч******* нь зээлдэгч, хамтран зээлдэгч нартай 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 447 400 000 төгрөгийг орон сууцны санхүүжилтийн зориулалтаар, жилийн*******,6 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 10-12/

 

4.2. Дээрх зээлийн гэрээ болон захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээг тус тус үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр,, ХХК нарын хооронд орон сууц санхүүжилтийн гурвалсан гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ХХК нь захиалагчийн захиалсан орон сууцыг барьж дуусган ашиглалтад өгөх, түүнийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагчийн нэр дээр гаргуулан банкны барьцаанд шилжүүлэх, банк үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож захиалагчийн нэр дээр бүртгэгдэж ашиглалтад орсон орон сууцыг барьцаалах, захиалагч нь орон сууцыг зээлийн гэрээний баталгаа болгож банкны барьцаанд шилжүүлэхээр тус тус тохирсон байна.

 

4.*******. Тухайн зээлийн санхүүжилтээр авсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ одоог хүртэл гараагүй, зохигчдын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

 

4.4. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

4.5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасантай нийцэх тул нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

4.6. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 20*******8 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дуусахаар байсан хэдий ч зээлдэгч нар нь зээл, түүний хүүг сар бүр буцаан төлөх үүргээ зөрчсөн буюу гэрээний хугацаанд үндсэн зээлд 1 174 2*******1,4******* төгрөг, зээлийн хүүд 11 812 929,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд *******1**************9,4******* төгрөг нийт 1******* 018 700 төгрөгийг төлсөн. 2019 оны ******* дугаар сарын 20-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

Дээрх зөрчсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй.

4.7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, 45******* дугаар зүйлийн 45*******.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтрүүлсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч******* нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.

 

4.8. Хариуцагч нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх тул зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 446 225 768,57 төгрөг, хүүд*******9 212 608,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 778 04*******,92 төгрөг, нийт 706 216 420,71 төгрөгийг хариуцагч, нараас гаргуулан нэхэмжлэгч*******-д олгох нь зүйтэй.

 

Хариуцагч нь орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ, орон сууцны санхүүжилтийн гурвалсан гэрээний үүргээ гүйцэтгэгч ХХК биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо шаардаж, шүүхэд мэдүүлэх эрх нь нээлттэй бөгөөд тухайн гэрээнүүдийн үүргийн биелэлт нь маргааны эрх зүйн баримт бичиг болох зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуувьд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 45******* дугаар зүйлийн 45*******.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч, нараас 706 216 420,71 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн ******* 689 0************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч, нараас улсын тэмдэгтгийн хураамжид ******* 689 0************** төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ