Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/02874

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/02874

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцхүйц ажилд эгүүлэн томилохыг даалгаж, 2021 оны 12 сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг гаргуулж, хүн амын орлогын татвар болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч ранчимэ

хариуцагчийн төлөөлөгч Ц.Ц,

хариуцагчийн өмгөөлөгч Б.Х,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ранчимэг хариуцагч ХУАт холбогдлуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцхүйц ажилд эгүүлэн томилохыг даалгаж, 2021 оны 12 сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг гаргуулж, хүн амын орлогын татвар болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Миний бие Д.У нь 2017 оны 10 дугаар сарын **-ны өдөр ХУА-т хуулийн зөвлөх, ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажилд томилогдон ажиллаж байсан. Тус байгууллагад 3 жил 2 сар ажилласан. Захирлын 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн **** тоот тушаалаар жирэмсний болон амаржсаны амралттай байна. Миний бие тус байгууллагад ажиллах хугацаандаа алдаа, зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ гаргасан боловч 4 сарын дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгууллагаас өргөдлийн хариу болгож ХУА-ын Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн *** тогтоолоор орон тоо хасагдсан тул ажилд эргүүлж авах боломжгүй тухай албан бичгийг өгсөн. Ажил олгогчийн зүгээс намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр, мэдэгдэх хуудсыг өгөөгүй атлаа ажил үүрэг гүйцэтгэх боломжоор хангахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт ажпын байр хасагдсан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-с доошгүй хоногийн өмнө бичгзэр мэдэгдэх үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь хэсэгт Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгална 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эхийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж тус тус заажээ. Үүсээд буй хөдөлмөрийн маргааныг харилцан тохиролцож шийдвэрпэх хүчин чармайлтыг гаргасан боловч үр дүнд хүрээгүй. Миний бие Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ад Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хэлэлцүүлж өгөх хүсэлт гаргасан боловч Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ****** тоот албан бичгээр одоогийн байдлаар Хан-Уул дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байна гэсэн утга бүхий бичиг ирүүлсэн. Иймд миний бие Хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан боловч одоо нэгэнт уг албан тушаал байхгүй тул албан тушаалтай дүйцхүйц ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилдаа орох өргөдөл гаргасан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хуулийн зөвлөхийн албан тушаал нь тус ХУАын ТУЗ-ын нарын бичгийн ажлыг тухайн үед давхар эрхлэх чиг үүрэгтэй байсан. Миний хувьд уг нарийн бичгийн ажилд томилуулах гэж шаардлага гаргаагүй, энэ нь уг тушаалтай хамааралгүй тул холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Тус газрын Хуулийн зөвлөх, ТУЗ-ийн нарийн бичгийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан Д.У нь ажилд эргүүлэн тогтоолгох талаар гаргасан нэхэмжлэл нь тус газрын ТУЗ-ийн батлпсан орон тооны бүтэц, цапингийн сангийн тогтоолоос хамаарч байх тул доорх тайлбарыг гаргалаа. Нийслэл дүүргийн Орон нутгийн Өмчит газрын бүтэц орон тоог НИТХурлын тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ны өдрийн 54-р тогтоолын 2 дугаар хавсралтын 3 8.1, Хан-Уул дүүргийн ИТХурлын 2017 оны 1 дүгээр сарын **-ны өдрийн***** дугаар тогтоолын хавсралтын 3.7,3.7.1-д заасны дагуу тус газрын ТУЗ-нь эрхийнхээ дагуу ХУД-ийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ХУАГ-ын бүтэц орон тоо цалингийн санг баталсан тоггоол гарган мөрдүүлэн ажиллаж байна. Тус газрын Захирал нь уг тогтоолыг зөрчиж бүтэц орон тоо, цалингийн санд өөрчлөлт оруулах бие даасан эрх үүрэггүй байдаг тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтаар шийдвэр гарах боломж байхгүй болно.Тухайн орон нутагт мөрдөх журам дүрмийг ИТХурал нь батлан мөрдүүлдэг тул тус газрын ТУЗ-ийн баталсан бүтэц орон тоо цалингийн тогтоолын дагуу ранчимэгийн ажиллаж байсан Хуулийн зөвлөхийн орон тоог батлаагүй тул уг албан тушаалд эргүүлэн томилох боломжгүй болно. Тус газрын 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ТУЗ- ийн хурлаар 2021 оны анхны бүтэц орон тоог батлахад Хуулийн зөвлөхийн орон тоог хасч баталсан ба уг хуралд санал оруулж хуулийн зөвлөх хийж байсан (ранчимэг) жирэмсний амралттай байгаа тул хуулийн хүрээнд орон тоог үлдээх талаар саналыг оруулсан боловч хүлээж аваагүй бөгөөд Засаг даргын зөвлөлд танилцуулж байж шийдвэрлэнэ гэж хариу өгсөн. Тус газрын ТУЗ-ийн гишүүд нь 8 дугаар сард бүрэн солигдож дахин бүтэц орон тоо, цалингийн сан батлах, ХУД-ийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хог тээврийн байгууллагуудын бүтэц орон тоо, цалингийн санг батлахдаа хэд хэдэн орон тоо түүний дотор Хуулийн зөвлөхийн орон тоог шаардлагагүй гэж үзэн хасч баталсан. ЗД-ийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу тус газрын ТУЗ-ийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар бүтэц орон тоо, цалингийн санг батлахдаа мөн хасч баталж тогтоол гаргасан болно. Тухай өдрийн хуралд тус газрын захирал, хүний нөөцийн ажилтны зүгээс хуулийн зөвлөхийн орон тоог үлдээх талаар санал гаргасан, учир нь тухай орон тоонд ажиллаж байсан ранчимэг нь жирэмсний амралттай тул хуулийн дагуу орон тоог үлдээх санал гаргасан боловч Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр бүх ОНӨГазрын хуулийн зөвлөхийн орон тоог хассан гэж тайлбарлан бидний гаргасан саналыг хүлээж аваагүй болно. Тус газарт шаардлагагүй гэж үзэн цомхотгосон 3 орон тоонд Хуулийн зөвлехийн орон тоо байсан бөгөөд төсөв мөнгө хүрэлцээгүй санхүүжилт болон орон нутгийн төсөв биелэхгүй байгаа тул шаардлагагүй орон тоо гэж үзэн хасаж баталсан болно. ИТХурлын тогтоолын хүрээнд ТУЗөвлөлийн баталсан орон тоо бүтэц, цалинг мөрдөх дүрэмтэй бөгөөд тус газрын Захирал уг дүрэм журмыг зерчиж орон тоо, цалингийн тушаап гаргах эрх байхгүй бөгөөд ХУД-ийн Засаг даргатай хийсэн гэрээ контрактын дагуу ТУЗ-ийн шийдвэрийг мөрдлөгө болгон ажиллах шийдвэртэй байдаг. Тус газрын санхүүжилт нь ХУД-ийн төсвийн орлогоос санхүүждэг бөгөөд сар бүрийн ТУЗ-ийн хурлын тогтоолоор баталсан цалин, шатахуун, сэлбэг, гэх мэт зардлуудын заалтын дагуу мөнгө зарцуулж дараа сарын эхэнд зардлаа ТУЗ-даа тайлагнан дараа сарын санхүүжилтээ батлуулж явдаг тул ямар нэгэн нэмэлт зардал, батлагдаагүй хувь хүн болон албан газрын нэхэмжлэл бусад төлөвлөөгүй зардалд зарцуулах зардал мөнгө байдаг тул нөхөн олговор олгох мөнгөний эх үүсвэр байхгүй болно.Түүнчлэн ранчимэг нь ТУЗ-ийн нарийн бичгийн ажлыг хавсарч гүйцэтгэдэг байсан үед албан ёсоор ТУЗ орон тоо цалин батлаагүй байсныг бүтэц орон тоондоо оруулж ТУЗ-н нарийн бичгийн орон тоо цалинг баталж түүнд ажиллах хүнийг ТУЗ-н хурлаар баталсан болно. Ер нь ТУЗ-ийн гишүүн болон нарийн бичгийн орон тооны хүнийг ХУД-ийн ИТХурлаар баталдаг тул тус газарт ямар нэгэн ТУЗ-ийн гишүүн болон нарийн бичгийн батлах эрх олгогдоогүй болно. Дээрх нөхцөл байдлыг тайлбарлаж ранчимэгт өргөдлийн хариуг өгсөн байгаа. ранчимэгтэй өргөдлийн хариу өгөхдөө бүтэц орон тоог Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т заасны дагуу ажлын байр, хасагдсан орон тоо цөөрсөн бол ажил олгогч ажилтанд өөр ажил албан тушаалын орон тоо санал болгосон хариу өгсөн байгаа. Түүнээс бус тухай Орон нутгийн Өмчит байгууллагын бүтэц орон тоог баталдаг Засаг даргын зөвлөл, ТУЗ-н эрхийн дагуух тогтоолыг зөрчиж орон тоо байхгүй албан тушаалд шийдвэр гарган томилох боломжгүй болно гэв. .

 

3. Нэхэмжлэгчээс ХУАын 2022.04.05-ны өдрийн ** тоот албан бичиг, ХУАын захирлын 2020.10.29-ний өдрийн **** дугаар тушаал, ранчимэгийн 2021.12.17-ны өдрийн өргөдөл, ХУАын 2021.12.27-ны өдрийн*** дугаар албан бичиг, ХУАын төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.08.31-ний өдрийн ** дугаар тогтоол, Хан-Уул өгро ОНӨААТҮГ-ын 2021.08.31-ний өдрийн ** тоот бүтэц орон тоо, ХУАын төлөөлөн удирдах зөвлөлийн 2017.08.25-ны өдрийн** дугаар тогтоол, иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, лавлагаа, ажлын байрны тодорхойлолт, 2017.09.27-ны өдрийн**4 дугаар хөдөлмөрийн гэрээ, 2017.09.27-ны өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.13-ны өдрийн *********** дугаар захирамж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022.04.19-ний өдрийн ****** дугаар албан бичиг, ХУАын төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.10.13-ны өдрийн ** дугаар тогтоол, хавсралт, ХУАын төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.08.31-ний өдрийн ** дугаар тогтоол, хавсралт, Хан-Уул ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.02.26-ны өдрийн** дугаар тогтоол, хавсралт, ХУАын захирлын 2017.10.02-ны өдрийн **** дугаар тушаал, 2018.01.26-ны өдрийн*** дугаар тушаал, 2020.02.**-ны өдрийн *** дугаар тушаал, хавсралт, 2020.10.29-ний өдрийн **** дугаар тушаал, ранчимэгийн 2020 оны цалингийн тодорхойлолт зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-36, 97-104/

 

4. Хариуцагчаас улсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн ОНӨААТҮГ-ын 2022.04.05-ны өдрийн ** дугаар хариу тайлбар, /хх-ийн 41, 49/

 

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2017.09.27-ны өдрийнХУА У нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ХУАын 2021.12.27-ны өдрийн*** дугаар албан бичиг, ХУАын төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 8 дугаар сарын 31-ний өдрийн ** дугаар тогтоол, хавсралт, 2021.10.13-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн ** дугаар тогтоол, хавсралт, ранчимэгийн 2021.12.17-ны өдрийн өргөдөл, 2021.02.26-ны өдрийн** дугаар төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, хавсралт, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022.07.25-ны өдрийн 11/1212 дугаар албан бичиг зэргийг хэрэгт хавсаргасан байна. /хх-ийн 53-73, 89/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Тус байгууллагад 3 жил 2 сар ажиллаж захирлын 2020 оны 10 сарын 29-ний өдийн **** дугаартай тушаалаар жирэмсэн болон амаржсаны амралттай байна. ...Би 2021.12.17-ны өдөр эргээд ажилдаа орох хүсэлтэй байгаа тухай өргөдөл гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл албан ёсны хариу ирүүлээгүй байна. Бүтэц орон тооны цомхотгол хийгдэж орон тоо хасагдсан гэсэн хариу хэлсэн. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь хэсэгт Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгална 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эхийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж тус тус заасныг зөрчсөн. гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ХУАГ-ын бүтэц орон тоо цалингийн санг баталсан тогтоол гарган мөрдүүлэн ажиллаж байна. Тус газрын захирал нь уг тогтоолыг зөрчиж бүтэц орон тоо, цалингийн санд өөрчлөлт оруулах бие даасан эрх үүрэггүй байдаг тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтаар шийдвэр гаргах боломж байхгүй болно. ...ИТХурлын тогтоолын хүрээнд ТУЗөвлөлийн баталсан орон тоо бүтэц, цалинг мөрдөх дүрэмтэй бөгөөд тус газрын Захирал уг дүрэм журмыг зөрчиж орон тоо, цалингийн тушаал гаргах эрх байхгүй... гэж тайлбарлажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар

зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч ранчимэг ХУАт 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс ХУАийн хуулийн зөвлөх, ТУЗ-ийн нарийн бичгээр ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаад тус газрын захирлын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн **** дугаар жирэмсний амралт олгох тухай тушаалаар ранчимэг нь жирэмсний амралт авсан болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэх захирлын тушаалууд, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, төлөлтийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 13-15, 54-58, 97/

 

6.ХУАазар нь 2011 оны 07 сарын 21-ний өдөр үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байх ба тус газрын захирал өөрийн байгууллагын бүтэц орон тоог хамгийн сүүлд 2020 оны 02 сарын **-ны өдрийн *** дугаар тушаалаар баталж, нийт 23 орон тоотойгоор ажиллаж байсан байх ба хуулийн зөвлөхийн орон тоо байсан байна./хх-ийн 99-102/

Харин Хан-Уул дүүргийн ИТХТэргүүлэгчдийн 2021 оны** сарын 20-ны өдрийн 04 дугаар тогтоолын дагууХУАазрын Төлөөлөн удирдах зөвлөл 2021 оны 02 сарын 26-ны өдөр хуралдаж, ХУАын бүтэц, орон тоог шинэчлэн баталж /80 орон тоотой/, цалингийн санг баталсан байх ба уг тогтоолоор хуулийн зөвлөхийн орон тоог хассан байна./хх-ийн 81-83/

Үүний дараа буюу Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ** дугаар тогтоолоор тус байгууллагын бүтэц, орон тоо, цалингийн сүлжээг шинэчлэн баталж, бүтэц орон тоог 52 байхаар баталж, ХУАын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн** тоот тогтоолыг хүчингүй болгосон байх ба хуулийн зөвлөхийн орон тоог байхгүйгээр тогтоожээ./хх-ийн 66-72/

 

7. Нэхэмжлэгч ранчимэг нь хүүхэд асрах чөлөөтэй байх үедээ 2021.12.17-ны ажилдаа орох хүсэлтийг бичгээр гаргасан ба уг хүсэлтэд тус газрын захирал Ц.Ц нь 2022 оны 04 сарын 05-ны өдрийн №** албан бичгээр хуулийн зөвлөх-ийн орон тоо байхгүй гэсэн хариуг өгсөн ба уг тоотод ранчимэгийн ажилдаа эргэн орох хүсэлтийг шийдвэрлүүлэхээр ХУАын ТУЗ-ийн дарга Б.Цэрэнд 2021.12.27-ны өдрийн*** дүгээр албан бичгийг явуулсан гэсэн хариуг өгсөн байна. /хх-ийн 65,73/

 

8. Дээрхээс дүгнэхэд хүүхэд асрах чөлөөтэй байсан ранчимэгийн ажилдаа эргэн орохоор гаргасан хүсэлтийг ажил олгогч хүлээн аваагүй нь дээрхи хуулиар тодорхойлсон үүргээ ажил олгогч зөрчсөн гэж үзэх үндэслэл болох ба энэхүү маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасан гомдолтой адилтган үзэж шүүх харъяалан шийдвэрлэх нь хуульд нийцэх бөгөөд нэхэмжлэгч нь тус газрын захирлын 2022 оны 04 сарын 05-ны өдрийн №** албан тоотыг эс зөвшөөрсөн гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан байна.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. гэж, мөн хуулийн 60.4-т Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна. гэж заасан байна.

 

ХэдийгээрХУАазрын Төлөөлөн удирдах зөвлөл 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ** дугаар тогтоолоор тус байгууллагын бүтэц, орон тоо, цалингийн сүлжээг шинэчлэн баталж, бүтэц орон тоог цөөрүүлсэн зэрэг нь баримтаар нотлогдож байгаа ч энэ нь байгууллага татан буугдсан асуудал биш, Хөдөлмөрийн хуулиар ажил олгогчид ногдуулсан үүрэг аль алинд нь хэвээр байгаа гэж үзэх үндэслэл болно.

Хариуцагч байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн нөхцөл байдлууд тогтоогдсон тул нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан ажил албан тушаал нь одоогийн ямар албан тушаал, ажлын байртай тохирохыг тогтоох боломжгүй, энэ талаар баримтыг ирүүлээгүй байх тул адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

10. Нөгөөтэйгүүр, ранчимэг нь 2020 оны 10 сарын 29-ний өдрөөс хойш уг ажил албан тушаалд ажиллаагүй, ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй байх тул 2021 оны 12 сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин, хөлс гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.

 

11. Хариуцагч нь ранчимэг нь хүүхэд асрах чөлөөг албан ёсоор авч, тушаал шийдвэр гаргуулаагүй гэж тайлбар гаргасан хэдий ч ажил олгогчХУАазар нь 2020 оны 11 сараас нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож, одоог хүртэл төлж байгаа болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул ажил олгогчХУАазрын өөрийн эс үйлдэхүйтэй холбоотой гэж үзэхээр байна.

 

12. Мөн ранчимэгийгХУАазрын Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох боломжтой байсан гэж хариуцагч тал тайлбарлаж байх боловч энэ ньХУАазрын бүтэц орон тоонд болон захирлын эрх хэмжээнд хамрагдах албан тушаал биш болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

Тодруулбал, хуулийн зөвлөхийн ажлын байранд ажиллаж байгаа этгээд тухайн үед ТУЗ-ийн нарийн бичгийн даргыг давхар гүйцэтгэж байсан гэж үзэхээр байна.

13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 60 дугаар зүйлийн 60.1.3, 60.4 дахь хэсэгт заасныг баримтлан ранчимэгтэй ХУАын хуулийн зөвлөхийн ажлын байртай адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулахыг Хан-Уул агро ОНӨААТҮ газарт даалгаж, нэхэмжлэгчийн 2021 оны 12 сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг гаргуулж, хүн амын орлогын татвар болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ