Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2022/02806

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2022/02806

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: 

  Хариуцагч: 

  Зээлийн гэрээний үүрэгт 96 602 447 994.60 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.А, 

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч ХХБХХК хариуцагч Сгкт ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 96 602 447 060 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Сгкт ХХК нь Худалдаа хөгжлийн банктай 2011 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №******-н тоот Зээлийн гэрээ, 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр №******-2-н тоот зээлийн нэмэлт гэрээ, 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №******-2-нэхэмжлэгч зээлийн нэмэлт гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №******-3-н тоот зээлийн нэмэлт гэрээ, 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр №******-4-н тоот зээлийн нэмэлт гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №******-5-н тоот зээлийн нэмэлт гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр №******-6-н тоот зээлийн нэмэлт гэрээ, 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр №******-8-н тоот зээлийн нэмэлт гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдөр №******-2-н тоот зээлийн нэмэлт гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр №******-9-н тоот зээлийн нэмэлт гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр №******-10-н тоот зээлийн нэмэлт гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр №******-11-н тоот зээлийн нэмэлт гэрээнүүдийг байгуулан 19 270 000 ам.долларын эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зээлийг сарын 1 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Сгкт ХХК нь №****** тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сгкт ХХК-ийн эзэмшлийн, тусгай зөвшөөрлийн MV-017038 дугаартай, Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Гашуу толгой-1 нэртэй газарт орших 37 221,42-н гектар талбай бүхий уурхай зориулалттай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, Сгкт ХХК-ийн эзэмшлийн, тусгай зөвшөөлөр ***** дугаартай, Өмнөнговь аймаг, Гурвантэс сум, Гашуу толгой-1 нэртэй газарт орших 12 380,72-н гектар талбай бүхий уурхайн зориулалттай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, Сгкт ХХК-ийн бараа материал, эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, техник, эдийн засгийн үндэслэл болон тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон ашигт малтмал, түүний борлуулалтын орлогын мөнгөн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч болох Сгкт ХХК нь дээр дурдсан зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 19 088 231 ам.доллар, зээлийн үндсэн хүү 12 378 134 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2 437 788 ам.доллар, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал 20 000 төгрөг, нийт 33 904 154 ам.доллар хуримтлагдаад байна. Сгкт ХХК нь 204 тоот зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу төлөх ёстой төлбөрийн үүргийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн гүйцэтгээгүй нийт 1800 гаруй хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 33 904 154 ам.доллар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Монголбанкны ханшаар 96 602 427 994 060 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал болох 20 000 төгрөг нийт 96 602 447 060 төгрөгийг Сгкт ХХК-аас гаргуулж, дээрх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сгкт ХХК-ийн эзэмшлийн, тусгай зөвшөөрлийн*********** дугаартай Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Гашуу толгой-1 нэртэй газарт орших 37 221,42-н гектар талбай бүхий уурхай зориулалттай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, Сгкт ХХК-ийн эзэмшлийн, тусгай зөвшөөрөл ***** дугаартай, Өмнөнговь аймаг, Гурвантэс сум, Гашуу толгой-1 нэртэй газарт орших 12 380,72-н гектар талбай бүхий уурхайн зориулалттай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, Сгкт ХХК-ийн бараа материал, эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, техник, эдийн засгийн үндэслэл болон тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон ашигт малтмал, түүний борлуулалтын орлогын мөнгөн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. Гэвч тусгай зөвшөөрлүүд нь цуцлагдсан тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч зохигчдын хооронд байгуулагдсан №****** тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 96 602 447 994.60 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахдаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэт өндрөөр тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны А-236, 2018 оны А-**** дугаар тушаалуудыг тус тус зөрчсөн байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүүг ердийн хүү байхаар талууд харилцан тохиролцсон байдаг. Гэвч нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-**** дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын зээлийн, хүүг тооцох журмыг зөрчсөн байна. Учир нь Ердийн хүү гэж үндсэн дүнгээс тооцсон хүүгийн хэмжээг хэлдэг бол Нийлмэл хүү гэж үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон хүүгийн нийлбэр дүнгээс тооцсон хүүгийн хэмжээг хэлдэг байна. Тодруулбал: Хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан Зээл зээлийн хүүгийн тооцоолол гэх баримтаас тодорхой харагддаг. Мөн нэхэмжлэгч Худалдаа хөжлийн банк болон Сгкт ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйл 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү- Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, банкны зээлийн тухай хуульд заасны дагуу Зээлдэгч нь хугацаандаа зээлээ төлж чадаагүй тохиолдолд нэмж төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээнд заасан хүү хэмээн тохиролцсон боловч нэхэмжлэгчийн зүгээс тоо тооцоллын илэрхий алдаа гаргаж нийт тооцсон Нийлмэл хүүгийн 20 хувиар бодож нэхэмжилж буй нь үндэслэлгүй болно. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан №ЗГ204 тоот Зээлийн гэрээний нэмэлт гэрээ гэх №3Г204, -1-№******-11 гэрээнүүдийн хуульд нийцээгүй хүчин төгөлдөр бус гэрээ тул хариуцагч Сгкт ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардалгыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс ХХБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.11.11-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Зээл зээлийн хүүгийн тооцоолол, 2011.07.22-ны өдрийн №****** Зээлийн гэрээ, 2011.08.18-ны өдрийн №******-1 Зээлийн нэмэлт гэрээ, 2011.10.21-ны өдрийн №******-2 Зээлийн нэмэлт гэрээ, 2011.11.22-ны өдрийн №******-2 Зээлийн нэмэлт гэрээ, 2011.12.27-ны өдрийн №******-3 Зээлийн нэмэлт гэрээ, 2012.05.01-ний өдрийн №******-4 Зээлийн нэмэлт гэрээ, 2012.11.12-ны өдрийн №******-5 Зээлийн нэмэлт гэрээ, 2013.05.16-ны өдрийн №******-6 Зээлийн нэмэлт гэрээ, 2013.07.26-ны өдрийн №******-7 Зээлийн нэмэлт гэрээ, 2014.05.07-ны өдрийн №******-8 Зээлийн нэмэлт гэрээ, 2014.08.06-ны өдрийн №******-9 Зээлийн нэмэлт гэрээ, 2014.10.10-ны өдрийн №******-10 Зээлийн нэмэлт гэрээ, 2015.08.31-ний өдрийн №******-11 Зээлийн нэмэлт гэрээ, 2016.04.12-ны өдрийн №ТЗБ/204 Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах барьцааны гэрээ, 2011.07.22-ны өдрийн №ЗБ/204 Зээлийн барьцааны гэрээ, зээлийн барьцааны нэмэлт гэрээнүүд, Сгкт ХХК-ийн албан тоотууд, Сгкт ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлсэн./хх-ийн 10-66/

4. Хариуцагчийн хүсэлтээр Сгкт ХХК-ийн Монгол банкны Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-**** дугаар Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам шинэчлэн батлах тухай тушаал, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013.12.13-ны өдрийн А-236 дугаар Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам батлах тухай тушаал, 2011.07.22-ны өдрийн Сгкт ХХК-ийн Үүсгэн байгуулагчийн Эрх олгох тухай шийдвэр, ХХБ-ны 2011.07.22-ны өдрийн 550 дугаар Зээлийн хорооны хурлын шийдвэр, 2011.08.15-ны өдрийн Сгкт ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Эрх олгох тухай тогтоол, ХХБ-ны 2011.08.17-ны өдрийн *** дугаар Зээлийн хорооны хурлын шийдвэр, ХХБ-ны 2011.10.21-ны өдрийн *** дугаар Зээлийн хорооны хурлын шийдвэр, ХХБ-ны 2011.11.22-ны өдрийн *** дугаар Зээлийн хорооны хурлын шийдвэр, ХХБ-ны 2011.12.26-ны өдрийн *** дугаар Зээлийн хорооны хурлын шийдвэр, 2012.04.26-ны Сгкт ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Эрх олгох тухай тогтоол, ХХБ-ны 2012.04.30-ны өдрийн 295 дугаар Зээлийн хорооны хурлын шийдвэр, 2012.10.25-ны Сгкт ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Эрх олгох тухай тогтоол, ХХБ-ны 2012.11.06-ны өдрийн 743 дугаар Зээлийн хорооны хурлын шийдвэр, 2013.05.15-ны Сгкт ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Эрх олгох тухай тогтоол, ХХБ-ны 2013.05.16-ны өдрийн 369 дугаар Зээлийн хорооны хурлын шийдвэр, 2013.07.28-ны Сгкт ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Эрх олгох тухай тогтоол, ХХБ-ны 2013.07.25-ны өдрийн 609 дугаар Зээлийн хорооны хурлын шийдвэр, 2014.05.06-ны Сгкт ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Эрх олгох тухай тогтоол, ХХБ-ны 2014.05.06-ны өдрийн 360 дугаар Зээлийн хорооны хурлын шийдвэр, 2014.10.08-ны Сгкт ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, Эрх олгох тухай тогтоол, ХХБ-ны 2014.10.09-ны өдрийн 819 дугаар Зээлийн хорооны хурлын шийдвэр, 2015.08.20-ны Сгкт ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын Эрх олгох тухай шийдвэр, ХХБ-ны 2015.08.25-ны өдрийн 636 дугаар Зээлийн хорооны хурлын шийдвэр, Сгкт ХХК-ийн зээлийн дансны хуулга 2011.07.01-нээс 2014.07.01 өдрийг хүртэлх, 2014.07.01-нээс 2020.07.01-нийг хүртэлх, 2020.07.01-нээс 2022.07.05-ныг хүртэлх дансны хуулга зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн./хх-ийн 129-216/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ХХБХХК хариуцагч Сгкт ХХК-д холбогдуулан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан тул энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Сгкт ХХК нь 204 тоот зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу төлөх ёстой төлбөрийн үүргийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн гүйцэтгээгүй нийт 1800 гаруй хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 96 602 447 994.60 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахдаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэт өндрөөр тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны А-236, 2018 оны А-**** дугаар тушаалуудыг тус тус зөрчсөн байна. ... талуудын хооронд байгуулагдсан №ЗГ204 тоот Зээлийн гэрээний нэмэлт гэрээ гэх №3Г204, -1-№******-11 гэрээнүүдийн хуульд нийцээгүй хүчин төгөлдөр бус гэрээ тул хариуцагч Сгкт ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрхгүй байна гэж маргажээ.

 

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

а/ Нэхэмжлэгч ХХБХХК болон хариуцагч Сгкт ХХК нарын хооронд 2011 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №******-н тоот Зээлийн гэрээ, 2011.07.22-ны өдрийн №ЗБ/204 Зээлийн барьцааны байгуулагдаж, уг гэрээгээр Сгкт ХХК нь 1 000 000 ам.долларыг, эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар, сарын 1.0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар тохирсон гэрээг анх байгуулсан байна. /хх-ийн 22-24/

б/ Талууд дээрх гэрээг 2011.08.18-ны өдрийн №******-1 Зээлийн нэмэлт гэрээ, 2011.10.21-ны өдрийн №******-2 Зээлийн нэмэлт гэрээ, 2011.11.22-ны өдрийн №******-2 Зээлийн нэмэлт гэрээ, 2011.12.27-ны өдрийн №******-3 Зээлийн нэмэлт гэрээ, 2012.05.01-ний өдрийн №******-4 Зээлийн нэмэлт гэрээ, 2012.11.12-ны өдрийн №******-5 Зээлийн нэмэлт гэрээ, 2013.05.16-ны өдрийн №******-6 Зээлийн нэмэлт гэрээ, 2013.07.26-ны өдрийн №******-7 Зээлийн нэмэлт гэрээ, 2014.05.07-ны өдрийн №******-8 Зээлийн нэмэлт гэрээ, 2014.08.06-ны өдрийн №******-9 Зээлийн нэмэлт гэрээ, 2014.10.10-ны өдрийн №******-10 Зээлийн нэмэлт гэрээ, 2015.08.31-ний өдрийн №******-11 Зээлийн нэмэлт гэрээгээр нийт 12 удаа сунгаж, дээрх зээлийн гэрээгээр 19 270 000 ам.долларыг, өмнөх гэрээнүүдийн нөхцлөөр эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар, сарын 1.0 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар тохирсон гэрээг тус тус байгуулсан байна. /хх-ийн 22-24/

в/ Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Сгкт ХХК-ийн эзэмшлийн, тусгай зөвшөөрлийн*********** дугаартай Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Гашуу толгой-1 нэртэй газарт орших 37 221,42-н гектар талбай бүхий уурхай зориулалттай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, Сгкт ХХК-ийн эзэмшлийн, тусгай зөвшөөрөл ***** дугаартай, Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Гашуу толгой-1 нэртэй газарт орших 12 380,72-н гектар талбай бүхий уурхайн зориулалттай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, Сгкт ХХК-ийн бараа материал, эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, техник, эдийн засгийн үндэслэл болон тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон ашигт малтмал, түүний борлуулалтын орлогын мөнгөн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг тус тус байгуулжээ. /хх-ийн 39-54/

г/ ХХБХХК нь дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч Сгкт ХХК-нд 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 05 сарын 31-ний өдрийн хооронд 19 270 000 ам.долларыг бэлэн бусаар шилжүүлж, хүлээлгэн өгсөн болох нь Сгкт ХХК-ийн зээлийн дансны хуулга болон зээлийн хорооны хурлын шийдвэрүүд зэргээр тогтоогдож байх ба талууд дээрх асуудлаар маргаангүй байна./хх-ийн 206-216/

Нөгөөтэйгүүр, талууд зээлийн гэрээг ам.доллараар байгуулсан асуудлаар маргаагүйн дээр төлбөрийг ам.доллараар төлж байсан болох нь тогтоогдож байх тул шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

6. Хэрэгт авагдсан зээл, тооцооллын баримтаар хариуцагч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 8 206 613.35 ам.доллар төлсөн байх ба хариуцагч компани нь 2019 оны 04 сарын 26-ны өдрөөс хойш гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна. /хх-ийн 13-21/

7. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талууд зээл авсан асуудлаар маргаангүй байна.

 

8. Харин хариуцагчийн төлөөлөгч ...нэхэмжлэгч ХХБболон Сгкт ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйл 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү- Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, банкны зээлийн тухай хуульд заасны дагуу Зээлдэгч нь хугацаандаа зээлээ төлж чадаагүй тохиолдолд нэмж төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээнд заасан хүү хэмээн тохиролцсон боловч нэхэмжлэгчийн зүгээс тоо тооцоллын илэрхий алдаа гаргаж нийт тооцсон Нийлмэл хүүгийн 20 хувиар бодож нэхэмжилж буй нь үндэслэлгүй болно. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан №ЗГ204 тоот Зээлийн гэрээний нэмэлт гэрээ гэх №3Г204, -1-№******-11 гэрээнүүдийн хуульд нийцээгүй хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, гэрээний 3.4-т нэмэгдүүлсэн хүүг сарын 0.20 хувь /нэмэгдүүлсэн хүүг хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцно./-иар тооцохоор тохиролцсон байх ба нэхэмжлэгч ХХБХХК-ны гаргаж ирүүлсэн зээл тооцооллын баримтаас нэмэгдүүлсэн хүүг 2 437 788.74 ам.доллар гэж тооцсон нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013.12.13-ны өдрийн А-236 дугаар Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам батлах тухай тушаалаар баталсан журмын нэмэгдүүлсэн хүү тооцох аргачлалыг зөрчөөгүй байна. /нэмэгдүүлсэн хүү 1255.11=19 088 231.19 x12хувь х 20хувь х 365 хоног/

 

Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх үндсэн зээлийн үлдэгдэл 19 088 231 ам.доллар, зээлийн үндсэн хүү 12 378 134 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2 437 788 ам.доллар, нийт 33 904 154 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад вальютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар ... тооцно гэсэнтэй нийцэж байх тул төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2 849.28 төгрөгөөр /www.mongolbank.mn/ тооцсон нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв./хх-ийн12/

Түүнчлэн дээрх нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гарсан зардалд 20 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хангав.

 

6. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг ба хариуцагч компанийн зээлийн төлбөр төлсөн 2019 оны 04 сарын 26-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход дээрх хугацааг хэтрүүлээгүй гэж тайлбарласан нь үндэслэлтэй байх ба хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сгкт ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 96 602 447 994.60 төгрөг /ерэн зургаан тэр бум зургаан зуун хоёр сая дөрвөн зуун дөчин долоон мянга есэн зуун ерэн дөрвөн төгрөг жаран мөнгө/ гаргуулж, нэхэмжлэгч ХХБХХК-нд олгосугай.

2. Нэхэмжлэгч ХХБХХК нь хариуцагч Сгкт ХХК-нд холбогдуулан Сгкт ХХК-ийн эзэмшлийн, тусгай зөвшөөрлийн*********** дугаартай Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Гашуу толгой-1 нэртэй газарт орших 37 221,42-н гектар талбай бүхий уурхай зориулалттай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, Сгкт ХХК-ийн эзэмшлийн, тусгай зөвшөөрөл ***** дугаартай, Өмнөнговь аймаг, Гурвантэс сум, Гашуу толгой-1 нэртэй газарт орших 12 380,72-н гектар талбай бүхий уурхайн зориулалттай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, Сгкт ХХК-ийн бараа материал, эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, техник, эдийн засгийн үндэслэл болон тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон ашигт малтмал, түүний борлуулалтын орлогын мөнгөн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХХБХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 483 240 390 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Сгкт ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 483 170 190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХБХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ