Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 132/ШШ2022/00584

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У*******ар хот, Б******* дүүрэг, ******* дугаар хороо, *******ны 2*******7 тоотод байрлах Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, Ж*******т, Х*******р С.Мн гудамж, тоотод байрлах Б******* Мээж ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,144,553,988 /таван тэр бум нэг зуун дөчин дөрвөн сая таван зуун тавин гурван мянга есөн зуун наян найм/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 132/2022/00268/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1 онд төрсөн, У*******ар хот, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Т0 тоотод оршин суух, Бн овогт Дн Э /РЭ83101/ /цахимаар/,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1 онд төрсөн, Б******* аймгийн Б******* сум, 5 дугаар баг, тоотод оршин суух, У овогт Гын Г /ГЭ/,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.У, З.С /цахимаар/,

хариуцагчийн өмгөөлөгч: У.Хүрэлсүх /цахимаар/,

Нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хариуцагч нар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б*******тамир шүүх хуралдаан давхацсан гэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагч түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э******* ХХК нь Б******* Мээж ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,144,553,988 /таван тэр бум нэг зуун дөчин дөрвөн сая таван зуун тавин гурван мянга есөн зуун наян найм/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Э******* ХХК нь анх 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б******* аймгийн шүүхэд Б******* Мээж ХХК-тай байгуулсан дулаан худалдах худалдан авах гэрээний дагуу өгч авалцсан дулааны төлбөр болох 4,204,065,682 төгрөг, алданги 774.304.694 төгрөг нийтдээ 4,998,910,376 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 оны 7 дугаар сард Б******* Мээж ХХК-тай тооцоо нийлсэнтэй холбогдуулан зарим нэг тооцооны залруулга оруулаад 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндсэн нэхэмжлэл болох 4,224,405,582 төгрөг, алданги 940,148,406 төгрөг нийтдээ 5,944,553,988 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Э******* ХХК 2014 онд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо тухайн үеийн Б******* аймгийн Засаг даргатай Булган аймгийн төвд шинээр дулааны станц барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд Б******* аймгийн төвд орчин үеийн техник технологиор утаа бага ялгаруулдаг дулааны станц барьж ашиглалтанд оруулан дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос авсан. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авсныхаа дараа тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан дулааныг гуравдагч этгээд буюу хэрэглэгчдэд түгээх тусгай зөвшөөрөл бүхий Б******* Мээж ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дулаан худалдах худалдан авах гэрээ гэрээг Тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуй харилцааны дүрэм, Эрчим хүчний тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон байгуулсан. Дулаан өгч авалцах үнийн тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 464 дугаар тогтоолын дагуу 1 гега жоулийг 34,360 төгрөгөөр өгч авалцахаар тохиролцсон. Уг гэрээг байгуулаад Э******* ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн дулаан нийлүүлэх үүргээ хэлбэрэлтгүй бүрэн биелүүлж ажилласан.

Дулааныг цаг тухай бүрт нь өгч ажиллаж байсан. Харамсалтай нь Б******* Мээж ХХК-ийн зүгээс дулаан худалдах худалдан авах гэрээ байгуулсан даруйдаа гэрээнийхээ заалтыг удаа дараа зөрчсөн байдаг. Б******* Мээж ХХК нь дулаан худалдах худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан Худалдан авагч тал нь тухайн сард худалдан авсан дулаан эрчим хүчнийхээ үнийн төлбөрийг... ажлын 10 хоногт багтаан шилжүүлэх ба уг хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0.2%-ийн алданги нэмж төлөх гэсэн үүргээ туйлын хангалтгүй биелүүлж, гэрээ шинэчлэгдэн байгуулагдах хүртэл буюу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан дулааны эрчим хүчний төлбөрөөс төлөөгүй байсны улмаас дулааны тооцоо, алдангитайгаа 5,1 тэрбум болж үүссэн. Э******* ХХК-ийн зүгээс удаа дараа Б******* Мээж ХХК-д өр төлбөрөө барагдуулахыг шаардахад тодорхой арга саам хэрэглэх байдлаар хариу өгөхгүй, шалтаг тоочдог. Уулзалт, ярилцлага, протокол хийхэд төлбөрөө бид өгнө, аймгийн удирдлагатай холбоо барина, асуудлыг шийднэ гэж явсаар байгаад эцсийн дүндээ өнөөдөр шүүхийн шатанд хүрсэн. Б******* Мээж компанийн энэхүү үйлдлээс үүдэн манай компани өөрийн харилцагч болох нүүрс, шатахуун нийлүүлэгч компаниудад төлөх ёстой төлбөр, татвар, нийгмийн даатгал зэрэг төрийн байгууллагуудад төлөх ёстой өр төлбөрүүд болон ажилчдынхаа ч цалин хөлсийг төлж чадахгүй байдалд хүрч их хэмжээний өр төлбөртэй болоод байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хувьд манай Э******* ХХК-ийн зүгээс Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 болон Эрчим хүчний зохицуулах хорооны Тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм-ийн 11 дүгээр зүйл, Э******* ХХК болон Б******* Мээж ОНӨХХК-ийн хооронд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан 02 тоот Дулааны эрчим хүч нийлүүлэх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хороонд 2021 оны 09 сарын 23-ны өдөр хуулийн дагуу гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг 2021 оны 11 сарын 19-ний өдөр авсан. Тус Эрчим хүчний зохицуулах хорооны албан хариуд Б******* Мээж ХХК-ийг алдангиас чөлөөлөх санал тавьсан байсныг бид эс зөвшөөрч Б******* аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны ******* дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасны дагуу 2021 оны ******* сарын 13-ны өдөр Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гарсан. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж байх явцад Эрчим хүчний зохицуулах хорооноос 2022 оны 04 сарын 06-ны өдөр тус шүүхэд хандан тусгай зөвшөөрөл эзэмшигчид болох Э******* ХХК болон Б******* Мээж ХХК-иудын хоорондын маргааныг талуудад гурван агуулгын хүрээнд санал тавьж урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа, тус хорооны шийдвэр 2022 оны 04 сарын 07-ны өдөр тогтоол хэлбэрээр гарах талаар тайлбар ирсэнтэй холбоотойгоор шүүхээс Э******* ХХК-ийн нэхэмжлэлийг ИХШХТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авахаас татгалзсан тухай захирамж 2022 оны 04 сарын 07-ны өдөр гаргасан болно. Э******* ХХК-ийн зүгээс Эрчим хүчний зохицуулах хорооноос явуулж буй урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан 2022 оны 04 сарын 05-ны өдөр Саналд хариу хүргүүлэх тухай, 2022 оны 04 сарын 18-ны өдөр Хүсэлт гаргах тухай албан бичгүүдийг тус тус Хороонд хүргүүлсэн бөгөөд 2022 оны 04 сарын 18-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс 1/378 тоот албан бичгээр ажлын хэсгийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй бол талуудын өр төлбөрийн асуудлыг Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар хэлэлцэхгүй гэсэн агуулга бүхий хариуг илгээсэн байна. Нэгэнт Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс талуудын өр авлагын асуудлыг хянан шийдвэрлэхээс татгалзсан, хэлэлцэхгүй гэсэн шийдвэр гаргасан тул Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хугацаанд багтан шүүхэд хандсан. Э******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох 5,1 тэрбум төгрөгийг Б******* Мээж ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э******* ХХК нэхэмжлэлдээ 2020 оны 9 дүгээр сарын 15-аас 2021 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн хоорондох өр төлбөр, түүний хүү алданги болох 5,1 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Нэхэмжлэлд дурдагдсан 2020 оны 9 дүгээр сарын 15-аас 2021 оны ******* дугаар сарын 31-ний хооронд Э******* ХХК болон Б******* Мээж ХХК нарын хооронд 2 гэрээ хэрэгжсэн хугацаа байдаг. Эхний гэрээ нь Эрчим хүчний яам, Засгийн газар, Б******* аймгийн Засаг дарга, тухайн үедээ Сэлэнгэ констракшн ХХК гэж байсан Э******* ХХК нар дулааны станцыг барих асуудал удаан хугацаанд үргэлжилсний эцэст 2019 онд эхний дулаанаа нийлүүлсэн. 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тухайн үеийн Б******* аймгийн Засаг дарга Батзориг, Э******* ХХК нар орлогоо 60:40 хувиар хувааж авна гэсэн гэрээ байгуулсан байдаг боловч 2021 оны ******* дугаар сарын 6-ны өдөр Б******* Мээж ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О, Э******* ХХК гүйцэтгэх захирал Болд гэх хүмүүсийн хооронд 03 дугаартай гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээ нь Э******* ХХК буюу дулаан үйлдвэрлэгч компаниас эх үүсвэрээр хангагдаж байгаа хэрэглэгчдэд борлуулсан орлогын 70:30 хувиар хуваана гэсэн гэрээ байгуулагдсан байдаг. Одооны их хэмжээгээр үүсээд байгаа өр төлбөрийн дийлэнх болох 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай гэрээг Б******* Мээж ХХК-ийн захирал Д.О, Э******* дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Ж нарын хооронд байгуулагдсан байдаг. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай гэрээнээс эхлээд энэ өр авлагын асуудал үүссэн үү? гэвэл үгүй, 2019 оны ******* дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай орлогыг 70:30 хувиар хуваах гэрээнээс эхлээд Б******* Мээж ХХК алдагдал хүлээж эхэлсэн байдаг. Энэ алдагдлын гол шалтгаан нь Эрчим хүчний зохицуулах хорооны Э******* ХХК-ийн үнэ тарифыг баталсан 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 464 дугаартай тогтоолоор 1 гега жоулийг 34360,3 төгрөгөөр баталсан үнээр худалдаж аваад, хэрэглэгчдэд 2013 оны 5 дугаар сард Б******* аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан тарифаар борлуулж байсантай хамааралтайгаар тарифын үнийн зөрүүнээс үүссэн алдагдал юм. Өөрөөр хэлбэл 1 гега джоуль 34360,3 төгрөг буюу гега жоуль гэдэг нэгжээр хэмжиж байгааг одооны Б******* Мээж ХХК-ийн түгээж байгаа метр квадрат буюу талбай метр куб буюу эзлэхүүний өртгөнд хуваавал 1 метр куб квадратыг 1800 төгрөгөөр худалдан аваад 300 төгрөгөөр борлуулж байснаас үүссэн алдагдал юм. Одооны захирал Одхүү 2020 оны ******* дугаар сард ажил аваад энэ өр авлагын талаар судлаад зохих шатны байгууллага болох /манай Б******* Мээж ХХК бол орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулагч нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/ Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яам аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бөгөөд аймгийн Засаг дарга гэх газруудад санал, хүсэлтүүдээ тавьсан. 2020 оны 4 дүгээр сард өмнөх гүйцэтгэх захирал байсан Д.О гэдэг хүний явуулж байсан үнэ тарифыг баталж өгөөч. Тарифын зөрүүнээс их хэмжээний алдагдал өр үүсч байна. 2 компанийн санхүүгийн асуудал хүндрэлтэй болж байна гэдэг асуудлыг удаа дараа тавьж байсан ч Ковид цар тахлын улмаас Засгийн газрын 211 дүгээр тогтоол 2020 оны ******* дугаар сарын 16-ны өдөр гарсантай холбоотойгоор энэ үнэ тарифыг өөрчлөх боломжгүй байна гэсэн хариу авч байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад уламжилснаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Б******* аймагт ирж 2 компанийн үйл ажиллагаатай цаашид орон нутгийн өмчит бөгөөд төрийн 3,8 тэрбумын оролцоотой баригдсан Э******* ХХК-ийн дулааны станцын хоорондох асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэсэн асуудлыг хөндөж Б******* аймагт ажиллаж байсан. Үнэ тариф нэмэгдүүлэх саналыг удаа дараа Эрчим хүчний зохицуулах хороонд явуулж байсан хэдий ч Засгийн газрын 211 дүгээр тогтоол түүнийг хэрэгжүүлэх бусад журмаас хамаараад үнэ тариф нэмэгдээгүйгээс их хэмжээний өр авлагын асуудал үүссэн. Худалдаж авсан дулааныхаа үнийг буюу хэрэглэгчдээс хурааж авсан мөнгөн төлбөрийг Э******* ХХК-д санаатайгаар шилжүүлээгүйгээс энэ их хэмжээний өр авлага үүсээгүй юм. Тарифын зөрүүнээс орж ирсэн орлогоо шилжүүлсээр энэ их хэмжээний өр авлага хуримтлагдсан юм. 60:40 ийн гэрээг 9 сард байгуулчихаад 70:30 хувиар хуваах гэрээг ******* сард байгуулснаас болж өр авлага үүссэн. Өөрийн тарифыг нэмэгдүүлээгүй байж өндөр үнийн дүнтэй гэрээг өөрөө дур мэдэж байгуулсан. Мөн өөрийн орлогыг Э******* ХХК руу шилжүүлж байсан зэрэг бусад асуудлаар ашиг сонирхлын болоод бусад асуудал байна гэдэг үүднээс Д.Оыг шалгуулахаар 2020 оны 11 дүгээр сард Б******* аймгийн Цагдаагийн газар өргөдөл гаргасан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд Авлигатай тэмцэх газар хэрэг шалгагдаж байгаа. Мөн Засгийн газрын 211 дүгээр тогтоол хэрэгжсэнтэй холбоотойгоор манай компани нь өөрснөөс шалтгаалаагүйгээр хүнд бөгөөд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон байна гэж нотлохоор давагдашгүй хүчин зүйлийн буюу хүнд нөхцөл байдлын гэрчилгээ авч хавтаст хэрэгт өгсөн байгаа. Мөн мөрдөгчийн тогтоол бөгөөд аймгийн ерөнхий болон орлогч прокурорын албан бичгүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас энэ гэрээнүүдтэй холбоотой хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 5 дугаар тал/, Э******* ХХК-иас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жамъянжав, Д.Э нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 7 дугаар тал/, Э******* ХХК-ийн Б******* дулааны станцын гүйцэтгэх захирал С.Жамъянжав, Б******* Мээж ХХК-ийн захирал Д.О нарын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 02 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 8-11 дүгээр тал/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 464 дугаартай Тариф батлах тухай тогтоол /хх-ийн******* дугаар тал/, Э******* ХХК-ийн Б******* дулааны станцын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/20 дугаартай Дэмжлэг хүсэх тухай албан бичиг /хх-ийн 13 дугаар тал/, Э******* ХХК-ийн Б******* дулааны станцын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/21 дугаартай Асуудлыг шийдвэрлэх, хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 14 дүгээр тал/, Э******* ХХК-ийн Б******* дулааны станцын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/22 дугаартай Дэмжлэг хүсэх тухай албан бичиг /хх-ийн 15 дугаар тал/, Э******* ХХК-ийн Б******* дулааны станцын 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 01/54 дугаартай Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 16 дугаар тал/, Э******* ХХК-ийн Б******* дулааны станцын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01/57 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 17-18 дугаар тал/, Э******* ХХК-ийн Б******* дулааны станцын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 01/67 дугаартай Төлбөрөө төлөхийг дахин шаардах тухай албан бичиг /хх-ийн 19-20 дугаар/, Э******* ХХК-ийн 01/66 дугаартай Гомдол гаргах тухай албан бичиг /хх-ийн 21-22 дугаар тал/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/1072 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 23-24 дүгээр тал/, Э******* ХХК ба Б******* Мээж ХХК хоорондын өглөг авлагын дэлгэрэнгүй тооцоо /хх-ийн 25-41 дүгээр тал/, Тооцооны үлдэгдлийн баталгаа, хавсралт /хх-ийн 42-43 дугаар тал/, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн уулзалтын протокол /хх-ийн 44 дүгээр тал/, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн өр авлага барагдуулах тухай тэмдэглэл /хх-ийн 45-46 дугаар тал/, Э******* ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1/21 дугаартай албан бичиг /хх-ийн 47 дугаар тал/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1/335 дугаартай Тайлбар хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 48 дугаар тал/, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1/378 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 49 дүгээр тал/, Хууль, зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3-2/13 дугаартай лавлагааны хуудас /хх-ийн 76 дугаар тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 78 дугаар тал/, Э******* ХХК ба Б******* Мээж ХХК хоорондын өглөг авлагын дэлгэрэнгүй тооцоо /хх-ийн 82-85 дугаар тал/, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 3-2/79 дугаартай албан бичиг /хх-ийн 196 дугаар тал/, Э******* ХХК-ийн дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хуулбар /хх-ийн 197 дугаар тал/, Э******* ХХК-ийн Б******* дулааны станцын гүйцэтгэх захирал С.Жамъянжав, Б******* Мээж ХХК-ийн захирал Б.Одхүү нарын байгуулсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 198-201 дүгээр тал/, Э******* ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаартай Эрх олгох тухай тушаал /2 дугаар хх-ийн 96 дугаар тал/, Э******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 97 дугаар тал/, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагч Б******* Мээж ХХК-иас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гд олгосон итгэмжлэл /хх-ийн 53 дугаар тал/, хариу тайлбар /хх-ийн 60 дугаар тал/, Б******* Мээж ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 01/202 дугаартай албан бичиг /хх-ийн 88 дугаар тал/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 459 дугаартай Тариф батлах тухай тогтоол /хх-ийн 89 дүгээр тал/, Б******* Мээж ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 90 дүгээр тал/, Б******* Мээж ХХК-ийн дулаан түгээх тусгай зөвшөөрлийн хуулбар /хх-ийн 91 дүгээр тал/, Б******* Мээж ХХК-ийн дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хуулбар /хх-ийн 92 дугаар тал/, Б******* Мээж ХХК-ийн 2021 оны жилийн санхүүгийн тайлан /хх-ийн 93-94 дүгээр тал/, Б******* Мээж ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 01/215 дугаартай албан бичиг /хх-ийн *******1 дүгээр тал/, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221500029 дугаартай мөрдөгчийн тогтоол /хх-ийн *******3 дугаар тал/, 2019 оны ******* дугаар сарын 06-ны өдрийн 3 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авч хамтран ажиллах гэрээ /хх-ийн 141-145 дугаар тал/, Б******* Мээж ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний 01/57 дугаартай Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 146 дугаар тал/, 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 02/438 дугаартай Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ-ний хуулбар /хх-ийн 147 дугаар тал/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 459 дугаартай Тариф батлах тухай тогтоол /хх-ийн 169 дүгээр тал/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 6/541 дугаартай Хариу хүргүүлэх тухай /хх-ийн 170 дугаар тал/, Б******* Мээж ХХК-ийн Гэмт хэргийн шинжтэй өргөдөл гаргах тухай албан бичиг /хх-ийн 171-174 дүгээр тал/, Б******* аймгийн Прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын *******-ны өдрийн 1/699 дугаартай албан бичиг /хх-ийн 176 дугаар тал/, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 02 дугаар сарын 14-ний 3-2/13 дугаартай албан бичиг /хх-ийн 177 дугаар тал/, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 02/*******6 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /хх-ийн 178 дугаар тал/, Б******* Мээж ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 01/57 дугаартай /хх-ийн 179 тал/, Эрчим хүчний сайдын 2020 оны ******* дугаар сарын 16-ны өдрийн 269 дугаартай тушаал, тушаалын хавсралт /хх-180-183 тал/, Эрчим хүчний сайдын зөвлөлийн хуралдааны 2020 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэл /хх-ийн 184-187 дугаар тал/, Б******* аймгийн Прокурорын газрын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1/667 дугаартай албан бичиг /хх-ийн 194 дүгээр тал/, Б******* аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоол /хх-ийн 195 тал/, Б******* Мээж ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 210 дугаар тал/, 2021 оны бодит борлуулалтын тооцоо /хх-ийн 211-213 дугаар тал/, Б******* Мээж ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/297 дугаартай албан бичиг /хх-ийн 238 дугаар тал/, төлбөрийн даалгавар /хх-ийн 239-251 дүгээр тал/, /2 дугаар хх-ийн 1-69 тал/ зэргийг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б******* Мээж ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 01/200 дугаартай албан бичиг /1 дүгээр хх-ийн 67 дугаар тал/, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/90 дугаартай албан бичиг /1 дүгээр хх-ийн 68, 168 дугаар тал/, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/139 дугаартай албан бичиг /1 дүгээр хх-ийн 69 дүгээр тал/, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01/219 дугаартай албан бичиг /1 дүгээр хх-ийн 70 дугаар тал/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 6/541 дугаартай албан бичиг /1 дүгээр хх-ийн 71, 170 дугаар тал/,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б******* аймгийн Эрчим хүчний Зохицуулах зөвлөлөөс Б******* аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 02, 03, 05 дугаартай тогтоол / хх-ийн 163-165 дугаар тал/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 6/266 дугаартай албан бичиг / хх-ийн 167 тал/, 2015 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн 300 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт /хх-ийн 223-233 дугаар тал/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч Э******* ХХК нь Б******* Мээж ХХК-ийг дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийн гүйцэтгэл 4,204,405,582 төгрөг, алданги 940,148,106 төгрөг нийт 5,144,553,988 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

- Б******* Мээж ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.О нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2 дугаартай гэрээг байгуулахдаа компанийн үүсгэн байгуулагч болох аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл авахгүйгээр гэрээг байгуулсан. Д.Оыг илт алдагдал хүлээх гэрээ байгуулсан ашиг сонирхлын болон бусад зөрчилтэй гэж Цагдаагийн байгууллагад гомдол гарган хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулж байгаа тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно гэж,

-Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 464 дугаартай тогтоолоор Э******* ХХК-ийн Б******* Мээж ХХК-д худалдах дулааны эрчим хүчний үнэ тарифыг 34360,3 төг гега/джоуль-аар баталсан ба Б******* Мээж ХХК нь 1 гега/джоуль дулааныг талбайн эзлэхүүний өртгөнд хуваавал 1 метр куб квадратыг 1800 төгрөгөөр худалдан аваад, 2013 оны 5 дугаар сард батлагдсан үнэ тарифаар буюу 300 төгрөгөөр борлуулж үнэ тарифын зөрүүнээс алдагдал үүссэн гэж,

-Талууд гэрээг байгуулахдаа Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын харилцааны дүрмийг үндэслэн байгуулсан бөгөөд дүрмийн 7.8 дахь заалтад хүү алдангийг тооцох талаар зохицуулсан. Алдангийг 30 хоногоос хэтрүүлж тооцохгүй гэж зааснаар алдангийг тооцвол нэхэмжлэлийн үнийн дүнд зөрүү гарах ба талууд гэрээний төлбөрийг хэзээ хэрхэн төлөх, алдангийг хэзээнээс тооцох талаар тохиролцоогүй гэж үзэхээр байх тул тус гэрээнд анзыг хэрэглэх боломжгүй гэж,

-Б******* Мээж ХХК нь Эрчим хүчний зохицуулах хороонд дулааны тарифаа нэмэгдүүлэх талаар хэд хэдэн удаа тарифын саналаа хүргүүлж байсан боловч цар тахал гарч Монгол улсын Засгийн газрын 2020 оны ******* дугаар сарын 16-ны өдрийн 211 дүгээр тогтоол батлагдаж, цахилгаан дулаан, эрчим хүч ашигласны үнийг төрөөс хариуцан төлөхөөр болсонтой холбоотойгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хоорондын бөгөөд хэрэглэгчдийн тарифт өөрчлөлт оруулах боломжгүй болсон. Худалдаа аж үйлдвэрийн танхим энэ нөхцөл байдлыг тогтоож хүнд нөхцөл байдлын буюу гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнүүдийг олгосон. Б******* Мээж ХХК нь энэ нөхцөл байдлаас шалтгаалан тухайн хугацаанд хамаарах хүү алданги болон дулааны үнэ тариф нэмэгдээгүйгээс шалтгаалсан алдагдлаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэж тус тус тайлбарлаж байна.

3.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Э******* ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, Б******* Мээж ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасны дагуу дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. /хх-ийн 90-92, 197/

Тусгай зөвшөөрөл эзэмшигч бүхий Э******* ХХК, Б******* Мээж ХХК-иудын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 02 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагджээ. /хх-ийн 8-11/

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.31-т эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ" гэж бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах гэрээг хэлнэ гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.21-т Эрчим хүчний зохицуулах хороо нь бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчтэй байгуулах эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний загварыг батлах, гэрээг бүртгэнэ гэж тус тус заасан.

Гэрээнд зааснаар талууд гэрээг 1 жилийн хугацаатай, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 464 дүгээр тогтоолоор баталсан үнэ тарифыг мөрдөхөөр, худалдагч тал Тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм-ийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын дагуу талуудын харилцан баталгаажуулсан тоо хэмжээ горим буюу эрх бүхий мэргэжлийн байгууллагын хянаж баталсан стандарт тоо хэмжээ горимын үзүүлэлт бүхий дулааны эрчим хүчээр найдвартай хангахаар, худалдан авагч тал тухайн сард худалдан авсан дулааны эрчим хүчнийхээ үнийн төлбөрийг Тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм-ийн 7 дугаар бүлэг 7.7 дахь заалтыг үндэслэн ажлын 10 хоногт багтаан шилжүүлэхээр тус тус тохиролцсон. /хх-ийн 7-*******/

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээний талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр гэрээ байна.

Худалдагч тал болох Э******* ХХК нь дулааны эрчим хүчийг Б******* Мээж ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу нийлүүлсэн, харин худалдан авагч тал болох Б******* Мээж ХХК нь худалдан авсан дулааны эрчим хүчний үнийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд худалдагч талд төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, Э******* ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 01/67 дугаартай Б******* Мээж ХХК-ийг төлбөрөө төлөхийг дахин шаардах тухай албан бичгийн хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны ******* дугаар сарын өглөг авлагын дэлгэрэнгүй тооцоо, тооцооны үлдэгдлийн баталгаа, түүний хавсралт, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн уулзалтын протокол, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн өр авлага барагдуулах тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 19-20, 25-46, 82-85/

3.2.Б******* Мээж ХХК нь дулаан худалдан авах, худалдан борлуулах үнийн зөрүүгээс алдагдал үүссэн гэж тайлбарласан.

Б******* Мээж ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан 02-05 дугаартай тогтоолоор баталсан үнэ тарифаар дулааны эрчим хүчийг борлуулж байсан гэжээ. /хх-ийн 163-165/

Б******* Мээж ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/90 дугаартай албан бичгээр халаалтын үйлчилгээний үнэ тарифийг өөрчлөн батлуулах хүсэлтийг хүргүүлсэн боловч 2020 оны 6 дугаар сар, 9 дүгээр саруудад УИХ-ын болон орон нутгийн сонгуультай холбогдуулж хойшлуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан нь хариуцагчийн тайлбар, Б******* Мээж ХХК-ийн 01/90, 01/139, 01/219, Эрчим хүчний зохицуулах хорооны 6/541 дугаартай албан бичгүүдээр тогтоогдож байна. /хх-ийн 67-70, 168/

Үүний дараа талууд гэрээ байгуулахдаа Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 464 дугаартай тогтоолоор баталсан үнэ тарифаар Э******* ХХК-ийн Б******* Мээж ХХК-д худалдах дулааны эрчим хүчний тарифыг тогтоосон үнийг баримтлахаар тохиролцсон. /хх-ийн 7-11/

Талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш Б******* Мээж ХХК нь 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 01/57 дугаартай албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хороонд дулааны эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг хүргүүлжээ. /хх-ийн 179/

Уг хүсэлтэд Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 6/266 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн байх бөгөөд тус хүсэлтийг Монгол улсын Засгийн газрын 2020 оны ******* дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоол, Эрчим хүчний сайдын 2020 оны ******* дугаар сарын 16-ны өдрийн 269 дүгээр тушаалд хэрэглэгчийн тарифт өөрчлөлт оруулахгүй гэж заасан тул дулааны эрчим хүчний үнэ тарифийг нэмэх эсэх асуудлыг 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл шийдвэрлэх боломжгүй гэж буцаажээ. /хх-ийн 193/

Дээрх үйл баримтаас үзвэл хариуцагч тал гэрээнд заасан үнээр дулааны эрчим хүчийг худалдан борлуулаагүйгээс үнийн зөрүү гарч алдагдал хүлээсэнд худалдагч тал болох Э******* ХХК-ийг буруутгах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл гэрээнд тогтоосон дулааны эрчим хүчний үнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, тус тогтоосон үнээр дулааны эрчим хүчийг худалдан авахаар тохирсон гэж үзнэ.

Б******* Мээж ХХК нь орон нутгийн өмчит хуулийн этгээд бөгөөд гэрээ байгуулагдах үед тус компанийн гүйцэтгэх эрх мэдлийг Д.О хэрэгжүүлж байсантай талууд маргаагүй.

Харин хариуцагч тал Д.Оыг дээрх гэрээг байгуулахдаа компанийн үүсгэн байгуулагч болох аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл аваагүй. Д.Оыг илт алдагдал хүлээх гэрээ байгуулсан ашиг сонирхлын болон бусад зөрчилтэй гэж Цагдаагийн байгууллагад гомдол гарган хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулж байгаа гэж тайлбарласан.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж, 84.1Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж заасан.

Хуульд зааснаас үзвэл Д.О нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гэрээ хэлцэл хийх эрх бүхий этгээд байна.

Мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1Хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл /компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй/ гэж заасан.

Хуулийн зохицуулалтаас үзвэл Б******* Мээж ХХК-ийн Э******* ХХК-тай байгуулсан гэрээг их хэмжээний хэлцэл гэж үзэх боломжгүй харин компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл хийсэн гэж үзэхээр байна.

3.3.Б******* Мээж ХХК нь тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Оыг Цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа, уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгуулж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно гэжээ.

Б******* Мээж ХХК нь Д.Оыг эрх мэдлээ хэтрүүлэн албан тушаалаа ашиглаж их хэмжээний өр үүсгэсэн, бусад гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж Б******* аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан байх ба Цагдаагийн байгууллага тус өргөдлийг шалгаад мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. /хх-ийн *******3, 171-174/

Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Оад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа нь тус шүүх Э******* ХХК болон Б******* Мээж ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд саад болохгүй юм.

3.4.Гэрээний 4.6-д худалдан авагч тал тухайн сард худалдан авсан дулааны эрчим хүчний үнийн төлбөрийг Тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм-ийн 7 дугаар бүлэг 7.7 дахь заалтыг үндэслэн ажлын 10 хоногт багтаан шилжүүлэх ба уг хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алданги нэмж төлөх үүрэг хүлээхээр заасан.

Хэрэгт авагдсан Тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн 7 дугаар бүлгийн 7.7-д Эрчим хүч худалдан авагч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь худалдан авсан эрчим хүчний төлбөрийг дараа сарын 10-ны дотор бүрэн төлнө гэж, 7.8-д ...гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр хоног тутам алданги тооцох ба алданги тооцох хувийг гэрээнд нарийвчлан заана. Тухайн сарын төлөгдөөгүй төлбөрт алданги төлөх нийт хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байна гэж заасан байна. /хх-ийн 224-233/

Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж худалдан авсан дулааны эрчим хүчний үнийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй болох нь дээр дурдсанаар тогтоогдсон.

Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиас хэтрэхгүйгээр алданги тооцохоор тохирсон байгаа нь дээрх дүрмийн алданги тооцох хувийг гэрээнд нарийвчлан заана гэсэнтэй нийцсэн байна. Харин алдангийг дээрх дүрэмд заасан хугацаанд тооцохоор тохиролцоогүй байна. Өөрөөр хэлбэл дүрэмд тухайн сарын төлөгдөөгүй төлбөрт алданги төлөх нийт хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байна гэж заасныг гэрээнд тусгаагүй, төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцохоор тохирсон гэж үзэхээр байна.

3.5. Хариуцагч тал нь Монгол улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 02/*******6 дугаартай, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/438 дугаартай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн болон хүнд нөхцөл байдлын гэрчилгээг шүүхэд ирүүлсэн. /хх-ийн 147, 178/

Талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгжиж байх хугацаанд Монгол улсад КОВИД-19 цар тахал гарсантай холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 2020 оны ******* дугаар сарын 16-ны өдрийн 211 дүгээр тогтоол, Эрчим хүчний сайдын 2020 оны ******* дугаар сарын 16-ны өдрийн 269 дүгээр тушаалын хавсралтаар Цахилгаан дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөр тооцоог зохицуулах түр журам батлагдаж тус журмын 1.1, 1.3-т зааснаар хэрэглэгчийн тарифт өөрчлөлт оруулахгүй, дулааны төлбөрийг төрөөс хариуцахаар тогтоосон байна. Үүнтэй холбоотойгоор гэрээ байгуулснаас хойш хэрэглэгчийн тарифт өөрчлөлт оруулах боломжгүй болжээ.

Дээрх нөхцөл байдлыг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал үүссэн гэж үзсэн байна. Тодруулбал дээрх нөхцөл байдал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг хяналтаас гадуур, даван туулах, сэргийлэх, арга хэмжээ авах боломжгүй, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой, алдагдалтай ашиггүй байх нөхцөл байдал үүссэн гэж үзэн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн болоод хүнд нөхцөл байдал үүссэн гэж үзсэн байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Коронавируст халдвар /COVID-19/-ийг цар тахлын хэмжээнд хүрснийг зарласан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг-т шилжүүлж, энэхүү шийдвэрийн дагуу бүх нийтийн хөл хорио тогтоосон нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн юм.

    Талуудын байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацаанд дээрх хүчин зүйлтэй холбоотойгоор гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үр дагавар үүсч байна.

    Тодруулбал гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдалд өртсөн нь гэрээний үндсэн үүрэг биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй, харин гэрээний хариуцлага буюу анзаас чөлөөлөгдөх нөхцөл байдал үүссэн гэж үзлээ.

Иймд Б******* Мээж ХХК-иас Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэл 4,204,405,582 /дөрвөн тэр бум хоёр зуун дөрвөн сая дөрвөн зуун таван мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж, Э******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 940,148,306 /есөн зуун дөчин сая нэг зуун дөчин найман мянга гурван зуун зургаа/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, гэрээний 5.4-т зааснаар Э******* ХХК нь дээрх асуудлын талаар Эрчим хүчний зохицуулах хороонд 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргаж, хариуг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр авсан болох нь хэрэгт авагдсан баримт /хх-ийн 20-24/-аар тогтоогдож байх тул урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн гэж үзсэн болно.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,038,670 /хорин зургаан сая гучин найман мянга зургаан зуун дал/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б******* Мээж ХХК-иас 21,179, /хорин нэгэн сая нэг зуун далан есөн мянга есөн зуун далан найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.

6.Б******* Мээж ХХК-аас дулааны эрчим хүчний үнийг зохих хэмжээгээр төлж байсан гэдэгтэй талууд маргаагүй тул төлбөр төлсөн тухай төлбөрийн баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно. /хх-ийн/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б******* Мээж ХХК-иас Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэл 4,204,405,582 /дөрвөн тэр бум хоёр зуун дөрвөн сая дөрвөн зуун таван мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э******* ХХК-д олгож, алданги 940,148,306 /есөн зуун дөчин сая нэг зуун дөчин найман мянга гурван зуун зургаа/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,038,670 /хорин зургаан сая гучин найман мянга зургаан зуун дал/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б******* Мээж ХХК-иас 21,179, /хорин нэгэн сая нэг зуун далан есөн мянга есөн зуун далан найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН