Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 214/МА2023/00001

 

 

 

 

 

 

 

2023 01 24

214/МА2023/00001

 

 

Э******* п******* ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 132/ШШ2022/00584 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э******* п******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* м******* ХХК-д холбогдох

5 144 553 988 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ууганбаяр, З.Сүхбаатар нар /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, хариуцагчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх, Б.Б*******тамир /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э******* п******* ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б******* М******* ХХК-тай байгуулсан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний дагуу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан дулааны эрчим хүчний төлбөрөөс төлөгдөөгүй үндсэн төлбөрийн үлдэгдэл 4 224 605 682 төгрөг, алданги 774 304 694 төгрөг, хохирол 171 129 389 төгрөг, нийт 4 998 910 376 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 оны 7 дугаар сард Б******* М******* ХХК-тай тооцоо нийлсэнтэй холбогдуулан зарим нэг тооцооны залруулга оруулаад 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, нэмэгдүүлсэн. Тодруулбал: анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хохирол 171 129 389 төгрөг гэж тодорхойлсон боловч нийт нэхэмжлэлийн үнийн дүнд оруулаагүй тул хохирол 171 129 389 төгрөг гэснийг хасч, Б******* М******* ХХК-ийн зүгээс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 20 000 000 төгрөгийн төлөлтийн бүртгэлийг залруулж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс алдангийн хамт хасч тооцох, 2022 оны 01 дүгээр сарын 17-нд төлсөн 162 000 000 төгрөгийн төлөлтөө өмнөх оны төлөлтөөсөө хасч 2022 оны төлөлтөнд тооцох тухай хүсэлт шаардлага гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагаа 162 000 000 төгрөг болон түүнд оногдох алдангийн хамтаар нэмж дээрхи үнийн дүнгийн зөрүү болох 145 643 612 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Үндсэн нэхэмжлэл 4 204 405 582 төгрөг, алданги 940 148 306 төгрөг нийтдээ 5 144 553 988 төгрөг гаргуулна гэж тодорхойлжээ.

Э******* п******* ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Б******* аймгийн Засаг даргатай Булган аймгийн төвд шинээр дулааны станц барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд Б******* аймгийн төвд дулааны станц барьж ашиглалтанд оруулсан дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компани болно. Б******* аймгийн төвийн төвлөрсөн дулаан хангамжийн системиийн хэрэгцээт дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд дулаан түгээх, дулаанаар хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч Б******* М******* ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг Тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуй харилцааны дүрэм, Эрчим хүчний тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон байгуулсан. Дулааны үнийн тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 464 дугаар тогтоолын дагуу 1 гега жоулийг 34 360 төгрөгөөр өгч авалцахаар тохиролцсон. Уг гэрээг байгуулаад Э******* п******* ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн дулаан нийлүүлэх үүргээ хэлбэрэлтгүй бүрэн биелүүлж ажил*******ан.

Дулааныг цаг тухай бүрт нь өгч ажиллаж байсан боловч Б******* М******* ХХК-ийн зүгээс дулаан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан даруйдаа гэрээнийхээ заалтыг удаа дараа зөрчсөн ба гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан Худалдан авагч тал нь тухайн сард худалдан авсан дулаан эрчим хүчнийхээ үнийн төлбөрийг...ажлын 10 хоногт багтаан шилжүүлэх ба уг хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги нэмж төлөх гэсэн үүргээ туйлын хангалтгүй биелүүлж, гэрээ шинэчлэгдэн байгуулагдах хүртэл буюу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан дулааны эрчим хүчний төлбөрөөс төлөөгүй байсны улмаас дулааны тооцоо, алдангитайгаа 5 144 553 988 төгрөгийн үүрэг үүсээд байна. Э******* п******* ХХК-ийн зүгээс удаа дараа Б******* М******* ХХК-д өр төлбөрөө барагдуулахыг шаардахад тодорхой арга саам хэрэглэх байдлаар хариу өгөхгүй, шалтаг тоочдог. Уулзалт, ярилцлага, протокол хийхэд төлбөрөө бид өгнө, аймгийн удирдлагатай холбоо барина, асуудлыг шийднэ гэж явсаар байгаад эцсийн дүндээ өнөөдөр шүүхийн шатанд хүрсэн. Б******* М*******ХХК-ний энэхүү үйлдлээс үүдэн манай компани өөрийн харилцагч болох нүүрс, шатахуун нийлүүлэгч компаниудад төлөх ёстой төлбөр, татвар, нийгмийн даатгал зэрэг төрийн байгууллагуудад төлөх ёстой өр төлбөрүүд болон ажилчдынхаа ч цалин хөлсийг төлж чадахгүй байдалд хүрч их хэмжээний өр төлбөртэй болоод байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хувьд манай Э******* п******* ХХК-ийн зүгээс Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 болон Эрчим хүчний зохицуулах хорооны Тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм-ийн 11 дүгээр зүйл, Э******* п******* ХХК болон Б******* М******* ОНӨХХК-ийн хооронд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан 02 тоот Дулааны эрчим хүч нийлүүлэх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хороонд 2021 оны 09 сарын 23-ны өдөр хуулийн дагуу гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг 2021 оны 11 сарын 19-ний өдөр авсан. Тус Эрчим хүчний зохицуулах хорооны албан хариуд Б******* М******* ХХК-ийг алдангиас чөлөөлөх санал тавьсан байсныг бид эс зөвшөөрч Б******* аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасны дагуу 2021 оны 12 сарын 13-ны өдөр Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гарсан. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж байх явцад Эрчим хүчний зохицуулах хорооноос 2022 оны 04 сарын 06-ны өдөр тус шүүхэд хандан тусгай зөвшөөрөл эзэмшигчид болох Э******* п******* ХХК болон Б******* М******* ХХК-ний хоорондын маргааныг талуудад гурван агуулгын хүрээнд санал тавьж урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа, тус хорооны шийдвэр 2022 оны 04 сарын 07-ны өдөр тогтоол хэлбэрээр гарах талаар тайлбар ирсэнтэй холбоотойгоор шүүхээс Э******* п******* ХХК-ийн нэхэмжлэлийг ИХШХТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авахаас татгалзсан тухай захирамж, 2022 оны 04 сарын 07-ны өдөр гаргасан болно. Э******* п******* ХХК-ийн зүгээс Эрчим хүчний зохицуулах хорооноос явуулж буй урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан 2022 оны 04 сарын 05-ны өдөр Саналд хариу хүргүүлэх тухай, 2022 оны 04 сарын 18-ны өдөр Хүсэлт гаргах тухай албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн бөгөөд 2022 оны 04 сарын 18-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс 1/378 тоот албан бичгээр ажлын хэсгийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй бол талуудын өр төлбөрийн асуудлыг Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар хэлэлцэхгүй гэсэн агуулга бүхий хариуг илгээсэн байна. Нэгэнт Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс талуудын өр авлагын асуудлыг хянан шийдвэрлэхээс татгалзсан, хэлэлцэхгүй гэсэн шийдвэр гаргасан тул Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хугацаанд багтан шүүхэд хандсан. Э******* п******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох 5 144 553 988 төгрөгийг Б******* М******* ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэжээ.

2. Хариуцагч Б******* м******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э******* п******* ХХК нэхэмжлэлдээ 2020 оны 9 дүгээр сарын 15-аас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох өр төлбөр, түүний хүү алданги болох 5,1 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Нэхэмжлэлд дурдагдсан 2020 оны 9 дүгээр сарын 15-аас 2021 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Э******* п******* ХХК болон Б******* М******* ХХК нарын хооронд 2 гэрээ хэрэгжсэн хугацаа байдаг. Эхний гэрээ нь Эрчим хүчний яам, Засгийн газар, Б******* аймгийн Засаг дарга, тухайн үедээ С******* к******* ХХК гэж байсан Э******* п******* ХХК нар дулааны станцыг барих асуудал удаан хугацаанд үргэлжилсний эцэст 2019 онд эхний дулаанаа нийлүүлсэн. 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тухайн үеийн Б******* аймгийн Засаг дарга Батзориг, Э******* п******* ХХК нар орлогоо 60:40 хувиар хувааж авна гэсэн гэрээ байгуулсан байдаг боловч 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Б******* М******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О*******, Э******* п******* ХХК гүйцэтгэх захирал Болд гэх хүмүүсийн хооронд 03 дугаартай гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээ нь Э******* п******* ХХК буюу дулаан үйлдвэрлэгч компаниас эх үүсвэрээр хангагдаж байгаа хэрэглэгчдэд борлуулсан орлогын 70:30 хувиар хуваана гэсэн гэрээ байгуулагдсан байдаг. Одооны их хэмжээгээр үүсээд байгаа өр төлбөрийн дийлэнх болох 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай гэрээг Б******* М******* ХХК-ийн захирал Д.О*******, Э******* п******* дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Ж нарын хооронд байгуулагдсан байдаг. 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай гэрээнээс эхлээд энэ өр авлагын асуудал үүссэн үү? гэвэл үгүй, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай орлогыг 70:30 хувиар хуваах гэрээнээс эхлээд Б******* М******* ХХК алдагдал хүл******* эхэлсэн байдаг. Энэ алдагдлын гол шалтгаан нь Эрчим хүчний зохицуулах хорооны Э******* п******* ХХК-ийн үнэ тарифыг баталсан 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 464 дугаартай тогтоолоор 1 гега жоулийг 34 360.3 төгрөгөөр баталсан үнээр худалдаж аваад, хэрэглэгчдэд 2013 оны 5 дугаар сард Б******* аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан тарифаар борлуулж байсантай хамааралтайгаар тарифын үнийн зөрүүнээс үүссэн алдагдал юм. Өөрөөр хэлбэл 1 гега джоуль 34 360.3 төгрөг буюу гега жоуль гэдэг нэгжээр хэмжиж байгааг одооны Б******* М******* ХХК-ийн түг******* байгаа метр квадрат буюу талбай метр куб буюу эзлэхүүний өртгөнд хуваавал 1 метр куб квадратыг 1 800 төгрөгөөр худалдан аваад 300 төгрөгөөр борлуулж байснаас үүссэн алдагдал юм. Одооны захирал Одхүү 2020 оны 12 дугаар сард ажил аваад энэ өр авлагын талаар судлаад зохих шатны байгууллага болох /манай Б******* М******* ХХК бол орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулагч нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/ Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яам аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бөгөөд аймгийн Засаг дарга гэх газруудад санал, хүсэлтүүдээ тавьсан. 2020 оны 4 дүгээр сард өмнөх гүйцэтгэх захирал байсан Д.О******* гэдэг хүний явуулж байсан үнэ тарифыг баталж өгөөч. Тарифын зөрүүнээс их хэмжээний алдагдал өр үүсч байна. 2 компанийн санхүүгийн асуудал хүндрэлтэй болж байна гэдэг асуудлыг удаа дараа тавьж байсан ч ковид цар тахлын улмаас Засгийн газрын 211 дүгээр тогтоол 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гарсантай холбоотойгоор энэ үнэ тарифыг өөрчлөх боломжгүй байна гэсэн хариу авч байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад уламжилснаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Б******* аймагт ирж 2 компанийн үйл ажиллагаатай цаашид орон нутгийн өмчит бөгөөд төрийн 3,8 тэрбумын оролцоотой баригдсан Э******* п******* ХХК-ийн дулааны станцын хоорондох асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэсэн асуудлыг хөндөж Б******* аймагт ажиллаж байсан. Үнэ тариф нэмэгдүүлэх саналыг удаа дараа Эрчим хүчний зохицуулах хороонд явуулж байсан хэдий ч Засгийн газрын 211 дүгээр тогтоол түүнийг хэрэгжүүлэх бусад журмаас хамаараад үнэ тариф нэмэгдээгүйгээс их хэмжээний өр авлагын асуудал үүссэн. Худалдаж авсан дулааныхаа үнийг буюу хэрэглэгчдээс хурааж авсан мөнгөн төлбөрийг Э******* п******* ХХК-д санаатайгаар шилжүүлээгүйгээс энэ их хэмжээний өр авлага үүсээгүй юм. Тарифын зөрүүнээс орж ирсэн орлогоо шилжүүлсээр энэ их хэмжээний өр авлага хуримтлагдсан юм. 60:40 ийн гэрээг 9 сард байгуулчихаад 70:30 хувиар хуваах гэрээг 12 сард байгуулснаас болж өр авлага үүссэн. Өөрийн тарифыг нэмэгдүүлээгүй байж өндөр үнийн дүнтэй гэрээг өөрөө дур мэдэж байгуулсан. Мөн өөрийн орлогыг Э******* п******* ХХК руу шилжүүлж байсан зэрэг бусад асуудлаар ашиг сонирхлын асуудал байна гэдэг үүднээс Д.О*******ыг шалгуулахаар 2020 оны 11 дүгээр сард Б******* аймгийн Цагдаагийн газар өргөдөл гаргасан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд Авлигатай тэмцэх газар хэрэг шалгагдаж байгаа. Мөн Засгийн газрын 211 дүгээр тогтоол хэрэгжсэнтэй холбоотойгоор манай компани нь өөрсдөөс шалтгаалаагүйгээр хүнд бөгөөд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон байна гэж нотлохоор давагдашгүй хүчин зүйлийн буюу хүнд нөхцөл байдлын гэрчилгээ авч хавтаст хэрэгт өгсөн байгаа. Мөн мөрдөгчийн тогтоол бөгөөд аймгийн ерөнхий болон орлогч прокурорын албан бичгүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас энэ гэрээнүүдтэй холбоотой хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б******* М******* ХХК-иас Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэл 4 204 405 582 /дөрвөн тэрбум хоёр зуун дөрвөн сая дөрвөн зуун таван мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э******* п******* ХХК-д олгож, алданги 940 148 306 /есөн зуун дөчин сая нэг зуун дөчин найман мянга гурван зуун зургаа/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 038 670 /хорин зургаан сая гучин найман мянга зургаан зуун дал/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлд*******, хариуцагч Б******* М******* ХХК-иас 21 179 978 /хорин нэгэн сая нэг зуун далан есөн мянга есөн зуун далан найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э******* п******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй бөгөөд тус шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ...Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндсэн нэхэмжлэл болох 4 204 405 582 төгрөг, алданги 940 148 406 төгрөг нийтдээ 5 144 553 988 төгрөгийг гаргуулах, ... Б******* M******* ХХК нь дулаан худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан Худалдан авагч тал нь тухайн сард худалдан авсан дулаан эрчим хүчнийхээ үнийн төлбөрийг... ажлын 10 хоногт багтаан шилжүүлэх ба уг хугацаанаас хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги нэмж төлөх... 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал... гэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн 7 дугаар бүлэг 7.7 дахь заалтыг үндэслэн ажлын 10 хоногт багтаан шилжүүлэхээр тус тус тохиролцсон... гэрээний талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр гэрээ байна... Дээрх үйл баримтаас үзвэл хариуцагч тал гэрээнд заасан үнээр дулааны эрчим хүчийг худалдан борлуулаагүйгээс үнийн зөрүү гарч алдагдал хүлээсэнд худалдагч тал болох Э******* п******* ХХК-ийг буруутгах боломжгүй юм... Б******* M******* ХХК-ний тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.О*******ыг Цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа, ...мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна... маргааныг хянан шийдвэрлэхэд саад болохгүй... Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2022 оны 03 дугаар сарын 02/126 дугаартай, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/438 дугаартай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн болон хүнд нөхцөл байдлын гэрчилгээг шүүхэд ирүүлсэн... анзаас чөлөөлөгдөх нөхцөл байдал үүссэн гэж үзлээ.. гэж тус тус заажээ.

Тухайлбал: анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа Б******* М******* ХХК нь Э******* п******* ХХК-иас 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 6 190 060 588 төгрөгний дулаан худалдаж авсан бөгөөд энэ хугацаанд 3 433 055 670 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл дээрх хугацааны үндсэн төлбөр буюу 4 204 405 582 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх үндсэн төлбөрийг тооцохдоо хариуцагчийн шүүхэд гаргасан үндсэн төлбөр төлсөн нотлох баримтыг үнэлээгүй, энэ талаар тайлбар хийгээгүй, үндсэн төлбөрийг хийсвэрлэн өсгөсөн дүнгээр тооцсон алдаа гаргажээ.

Э******* п******* ХХК-д 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчид төлсөн төлбөрийн 1 447 386 488 төгрөгийг алдангид, 1 985 669 182 төгрөг нийт 3 433 055 670 төгрөг үндсэн төлбөрт тооцож төлсөн нөхцөл байдлыг дүгнээгүй байна.

Засгийн газрын 211 дүгээр тогтоол 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гарсан ба энэ өдөр хүртэл Б******* М******* ХХК-ийн төлөх алданги нь 10 434 996 төгрөг байна.

Алдангид тооцож авсан 1 447 386 488 төгрөгөөс төлөх 10 434 996 төгрөгийг хасч, 1 436 951 492 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасах ёстой гэж үзэж байна.

Тодруулбал: анхан шатны шүүх нь дээрх хугацааны гэрээний төлбөрийн анзаас бүхэлд нь чөлөөлсөн тохиолдолд нэхэмжлэгчид урьд төлсөн гэх анзад тооцсон 1 436 951 492 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцох учиртай.

Хариуцагчийн зүгээс 6.1 тэрбум төгрөгний эрчим хүч худалдан аваад 3 433 055 670 төгрөг төлсөн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрт зааснаар 4 204 405 582 буюу нийт 7 637 461 252 төгрөг төлөх нөхцөл үүссэн байна. Анхан шатны шүүх гэрээний хугацаанд анзыг бүхэлд нь чөлөөлж байгаа тохиолдолд нэхэмжлэгчид төлсөн 1 436 951 492 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцох ёстой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д ...шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна... гэж заажээ. Тодруулбал, анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 132/ШШ2022/00584 дүгээр шийдвэрийн 14 дүгээр талд даргалагч, шүүгч Г.М гэх бичвэрийн хэсэгт шүүгч гарын үсэг зураагүй шүүхийн шийдвэрийг гардуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, зөрчсөн. Тухайлбал, шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулга, зарчимд нийцэж байж, хууль ёсны буюу хүлээн зөвшөөрөгдөх шаардлыг хангах ёстой ба анхан шатны шүүхийн шийдвэрт шүүх хуралдаанд оролцсон, хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн, шүүгч гарын үсэг зурж, шийдвэрийг баталгаажуулах, цаашлаад хүлээн зөвшөөрөгдөх эсэх тодорхой, харин тус шийдвэрт шүүгч гарын үсэг зураагүй нь энэ шаардлагыг хангаагүйд тооцно.

Хууль тогтоогчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар хариуцагч байгууллагын удирдлага Д.О*******ын хууль зөрчсөн, их хэмжээний хэлцлийг холбогдох удирдлага, байгууллагаас зөвшөөрөл авалгүй, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, албан тушаалын байдлыг урвуулан ашиг*******ан эсэх талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж, тус асуудлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэлх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгох талаар дурдсаар байхад анхан шатны шүүх ...маргаан хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж мөн хуулийн 40 дүтээр зүйлийн 40.2-д заасныг зөрчиж, энэ талаарх үйл баримтыг урьдаас хөтөлбөргүй үнэн гэж дүгнэж, хуулийн энэ заалтыг зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны шаардлагыг хангаагүй үндэслэлээр хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах, эсхүл үндсэн төлбөрөөс төлсөн 1 436 951 492 төгрөгийг хасаж тооцож гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* давж заалдах гомдолд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч бүхий Э******* п******* ХХК болон Б******* м******* ХХК-иудын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 02 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулжээ. ...Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээний талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзсэн. Тус дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт Худалдан авагч тал нь тухайн сард худалдан авсан дулааны эрчим хүчнийхээ төлбөрийг дараа сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах ба уг хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алданги хоног тутамд тооцож төлөгдөөгүй төлбөр дээр нэмж төлөх үүрэг хүлээнэ. 4.8 дахь хэсэгт тухайн сард төлсөн төлбөрийг тооцохдоо урьд сард гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл болон алдангийг эхний ээлжинд төлснөөр тооцон суутгаж, зөрүүг тухайн сарын төлбөрт тооцно. гэж тус тус заасан байдаг. Энэ талаар шүүх дүгнэхдээ тухайн сарын төлөгдөөгүй төлбөрт алданги төлөх нийт хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байна гэж заасныг гэрээнд тусгаагүй, төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцохоор тохирсон гэж үзэхээр байна гэж дүгнэсэн мөн хариуцагч болох Б******* м******* ХХК-ийн зүгээс гэрээний 4.8 дахь хэсэгтэй маргадаггүй тул гэрээний дагуу төлсөн төлбөрөөс үндсэн төлбөрийн үлдэгдэл болон алдангиа түрүүлж суутгасан нь буюу анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр гэрээний хүчин төгөлдөр заалтын дагуу аль хэдийн гүйцэтгэсэн үүргийн хүрээнд зөв дүгнэлт өгсөн.

Б******* м******* ХХК нь дулаан худалдан авах, худалдан борлуулах үнийн зөрүүгээс алдагдал үүссэн талаар ...талууд гэрээ байгуулахдаа Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 464 дугаартай тогтоолоор баталсан үнэ тарифаар Э******* п******* ХХК-ийн Б******* м******* ХХК-нд худалдах дулааны эрчим хүчний тарифыг тогтоосон үнийг баримтлахаар тохиролцсон байна. Дээрх үйл баримтаас үзвэл хариуцагч тал гэрээнд заасан үнээр дулааны эрчим хүчийг худалдан борлуулаагүйгээс үнийн зөрүү гарч алдагдал хүлээсэнд худалдагч тал болох Э******* п******* ХХК-ийг буруутгах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл гэрээнд тогтоосон дулааны эрчим хүчний үнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, тус тогтоосон үнээр дулааны эрчим хүчийг худалдан авахаар тохирсон гэж дүгнэсэн.

Б******* м******* ХХК нь орон нутгийн өмчит хуулийн этгээд бөгөөд гэрээ байгуулагдах үед тус компанийн гүйцэтгэх эрх мэдлийг Д.О******* хэрэгжүүлж байсантай талууд маргаагүй байна. Мөн компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл гэж заасан. Хуулийн зохицуулалтаас үзвэл Б******* м******* ОНӨХХК-ийн Э******* п******* ХХК-тай байгуулсан гэрээг их хэмжээний хэлцэл гэж үзэх боломжгүй харин компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл хийсэн гэж үзэхээр байна. Б******* м******* ХХК нь Д.О*******ыг эрх мэдлээ хэтрүүлэн албан тушаалаа ашиглаж их хэмжээний өр үүсгэсэн бусад гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж Б******* аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан байх ба Цагдаагийн байгууллагад тус өргөдлийг шалгаад мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.О*******ад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа нь тус шүүх Э******* п******* ХХК болон Б******* м******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай маргааныг хянан шийдвэрлэхэд саад болохгүй юм гэж үзсэн.

...Дээрх нөхцөл байдлыг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал үүссэн байна гэж үзсэн байна. Тодруулбал дээрх нөхцөл байдал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг хяналтаас гадуур, даван туулах, сэргийлэх, арга хэмжээ авах боломжгүй, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой, алдагдалтай ашиггүй байх нөхцөл байдал үүссэн гэж үзэн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлээс болоод хүнд нөхцөл байдал үүссэн бөгөөд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас короновирус халдварыг цар тахлын хэмжээнд хүрснийг зар*******ан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг-т шилжүүлж, энэхүү шийдвэрийн дагуу бүх нийтийн хөл хорио тогтоосон нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн юм. Тодруулбал гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдалд өртсөн нь гэрээний үндсэн үүрэг биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй, харин гэрээний хариуцлага буюу анзаас чөлөөлөгдөх нөхцөл байдал үүссэн гэж үзэж Б******* м******* ХХК-иас Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ-ний зэргийн гүйцэтгэлд 4 204 405 582.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 940 148 306.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд төлөгдөөгүй үүргийн хувьд давагдашгүй хүчин зүйлийг үндэслэл болгон анзаас чөлөөлж шийдвэрлэсэн.

Тус анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлд******* өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар тайлбартаа: Хүчингүй болгуулах үндэслэлээ, шийдвэрт гарын үсэг байхгүй гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэрийг гардуулах ажиллагааг тусгаж өгсөн. Хариуцагчид гардуулахад шүүхийн шийдвэрт тийм алдаа байгаагүй. Мэргэжлийн хүмүүс байсан байж тийм алдаа байсан бол тухайн үед нь хэлээд засуулах боломжтой байсан. Бусад төлбөр тооцооны асуудал, гүйцэтгэх удирдлагын асуудлын талаар анхан шатны шүүхэд мэтгэлцэхэд их тодорхой хийсэн. Шүүх үүнд ойлгомжтой тайлбар хийсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг дэмжиж байна гэв.

7. Хариуцагчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх тайлбартаа: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол болон тайлбарт нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

8. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б*******тамир тайлбартаа: Шүүхийн шийдвэрт байгаа төлбөр, алданги хоёр зөрүүтэй байгаа. 3 100 000 000 төгрөгний эрчим хүч худалдан авчихаад шүүхийн шийдвэрээр 4 200 000 000 төгрөг төлөх болоод байна. Шүүх анзыг хасаж тооцож байгаа бол үүнээс хасагдах ёстой. Тооцоололын алдаа гаргасан байгаа. Иймд хуулийн шаардлага хангахгүй байгаа гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Э******* п******* ХХК нь хариуцагч Б******* М******* ХХК-д холбогдуулан Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний дагуу үндсэн төлбөр 4 224 605 682 төгрөг, алдангийн төлбөр 774 304 694 төгрөг, хохирол 171 129 389 төгрөг, нийт 4 998 910 376 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн байна. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх болсон үндэслэлийг анх нэхэмжлэл гаргахдаа гэрээнд заасан хугацаанд төлбөрөө авч чадаагүйгээс үүссэн хохирол 171 129 389 төгрөг гэж тодорхойлсон боловч нийт шаардлагад оруулан тооцоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хохирол171 129 389 төгрөгийг хасах, Б******* М******* ХХК-ийн зүгээс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 20 000 000 төгрөгийн төлөлтийн бүртгэлийг залруулж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс алдангийн хамт хасч, 2022 оны 01 дүгээр сарын 17-нд төлсөн 162 000 000 төгрөгийн төлөлтөө өмнөх оны төлөлтөөсөө хасч 2022 оны төлөлтөнд тооцох тухай хүсэлт шаардлага гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагаа 162 000 000 төгрөг болон түүнд оногдох алдангийн хамтаар нэмж дээрхи үнийн дүнгийн зөрүү болох 145 643 612 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд үндсэн төлбөр 4 204 405 582 төгрөг, алданги 940 148 306 төгрөг нийт 5 144 553 988 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

3. Хариуцагч Б******* М******* ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 15-аас 2021 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Э******* п******* ХХК-тай 2 гэрээ байгуулсан. Эхний гэрээгээр орлогоо 60:40 хувиар хувааж авна гэсэн боловч 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан 03 дугаартай гэрээгээр хэрэглэгчдэд борлуулсан орлогын 70:30 хувиар хуваана гэж тохиролцсон. Их хэмжээгээр үүсээд байгаа өр төлбөрийн асуудал орлого хуваах гэрээнээс эхлэлтэй. Энэ алдагдлын гол шалтгаан нь Эрчим хүчний зохицуулах хорооны Э******* п******* ХХК-ийн үнэ тарифыг баталсан 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 464 дугаартай тогтоол юм. 1 гега жоулийг 34 360.3 төгрөгөөр худалдаж аваад, хэрэглэгчдэд 2013 оны 5 дугаар сард Б******* аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан тарифаар борлуулж байгаатай хамааралтайгаар тарифын үнийн зөрүүнээс үүссэн алдагдал. Өөрөөр хэлбэл 1 гега джоуль 34 360.3 төгрөг буюу гега жоуль гэдэг нэгжээр хэмжиж байгааг одооны Б******* М******* ХХК-ийн түг******* байгаа метр квадрат буюу талбай метр куб, эзлэхүүний өртгөнд хуваавал 1 метр куб квадратыг 1 800 төгрөгөөр худалдан аваад 300 төгрөгөөр борлуулж байснаас үүссэн алдагдал. Гүйцэтгэх захирал байсан Д.О*******ын үед мөрдөгдөж байсан тарифын зөрүүнээс их хэмжээний алдагдал өр үүссэн. Хоёр компанийн санхүүгийн асуудал хүндрэлтэй болж асуудлыг удаа дараа зохих байгууллагад тавьж байсан боловч ковид цар тахлын улмаас Засгийн газрын 211 дүгээр тогтоол гарсантай холбоотойгоор үнэ тарифыг өөрчлөх боломжгүй гэсэн хариуг авсан. Тарифыг нэмэгдүүлээгүй байж өндөр үнийн дүнтэй гэрээг өөрөө дур мэдэж байгуулсан, мөн өөрийн орлогыг Э******* п******* ХХК руу шилжүүлж байсан зэрэг бусад асуудлаар ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзээд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.О*******ыг шалгуулахаар 2020 оны 11 дүгээр сард Б******* аймгийн Цагдаагийн газар өргөдөл гаргасан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа. Мөн Засгийн газрын 211 дүгээр тогтоол хэрэгжсэнтэй холбоотойгоор манай компани өөрсдөөс шалтгаалаагүйгээр хүнд бөгөөд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон болохоо нотолсон хүнд нөхцөл байдлын гэрчилгээг хэрэгт өгсөн. Тийм учраас энэ гэрээнүүдтэй холбоотой хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. гэж заасан.

4а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шийдвэрийн 14 дүгээр талд даргалагч шүүгч Г.М гэх бичвэрийн хэсэгт шүүгч гарын үсэг зураагүй шүүхийн шийдвэрийг гардуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, зөрчсөн гэх давж заалдах гомдол болон түүний хамтаар ирүүлсэн шүүхийн шийдвэрээр нотлогдож байх бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 132/ШШ2022/00584 дугаартай шүүхийн шийдвэрт шүүгч гарын үсэг зураагүй, албажаагүй болох нь нотлогдож байна.

5. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгч гарын үсэг зурж албажуулаагүй шийдвэрийг гардуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцэхгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 132/ШШ2022/00584 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 7 342 707 /долоон сая гурван зуун дөчин хоёр мянга долоон зуун долоо/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

 

Л.АРИУНЦЭЦЭГ