Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2022/02808

 

 

 

 

 

 

 

2022 10 03

182/ШШ2022/02808

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чгудамж хаягт байрлах, К ХХК дахь ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч гудамж хаягт байрлах, Б ХХК /РД:/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 32 644 352 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-нд ******* авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.О,

Гэрч Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Наранбайгаль.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК дахь Банкны ******* ******* *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол *******ны ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар ******* ******* ХХК-д Банкны ******* ******* ******* томилогдсон бөгөөд Банкны ******* ******* *******ийн тайлан тэнцэлд ******* ******* ХХК-иас 32 644 352 төгрөгийн авлага шилжин ирсэн. Үүнд, 1/.******* *******ны өмчлөлийн эд хогшлыг ******* ******* ХХК нь худалдан борлуулдаг байсан бөгөөд 2018.01.01-ний өдрөөс 2019.01.11-ний өдрийг дуустал хугацаанд тооцоо нийлсэн актаар хөрөнгө худалдан борлуулсны үлдэгдэл дүн 8 256 513 төгрөгийн өр төлбөр, 2/.******* ******* ХХК нь 66 000 төгрөгийн үнэтэй камерын суурь хөлийг ******* *******наас 2019.03.01-ний өдөр авсныг авлагын дансанд бүртгэсэн төлбөр, 3/.2019.03.01-ний өдөр 94 ширхэг компьютер тоног төхөөрөмж, 8 ширхэг утасны аппаратыг худалдан борлуулсан үнэ 15 999 000 төгрөг, 4/.2019.03.05-нд зөөврийн модемыг худалдан борлуулсны үнэ 240 000 төгрөг, 5/. ******* ******* ХХК, ******* ******* ХХК нар нь Орхон салбарын барилгын ажил гүйцэтгэх 2017.07.31-ний өдрийн 19/17-07 тоот, 2017.11.10-ны өдрийн 19/17-02 тоот нэмэлт гэрээнүүдийн дагуу тооцоо нийлж барилгын санхүүжилтийн зөрүү 27 887 052 төгрөгийн авлагын гүйлгээг тус тус бүртгэсэн байдаг.

Нийт 52 448 546 төгрөгийн авлагаас 137 500 төгрөг 2019.02.28-ны өдөр, 3 575 000 төгрөг 2019.03.18-ны өдөр, засварын ажлын хөлсөнд 12 536 313 төгрөгийг 2019.03.30-ны өдөр, 3 555 400 төгрөгийг 2019.08.30-ны өдөр, нийт 19 804 213 төгрөг төлснийг авлагын данснаас хасалт хийсэн. 2022.01.19-ний байдлаар нийт 32 644 352 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг өр төлбөрийг төлж барагдуулах талаар 2021.01.29-ний өдөр 245 тоот, 2021.03.03-ны өдөр 387 тоот албан бичгээр мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөг хүртэл төлөөгүй тул хариуцагч ******* ******* ХХК-иас 32 644 352 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахад хариуцагчид ******* *******наас худалдан борлуулахаар шилжүүлсэн өгсөн эд зүйлсийн үнийн үлдэгдэл, ******* ******* ХХК-ийн Орхон салбарын барилгын ажлын хөлсөнд шилжүүлсэн үлдэгдэл мөнгө, ингээд нийт 32 644 352 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа юм. ******* ******* ХХК нь тооцоо нийлсэн актаар баталгаажсан 8 256 513 төгрөгийн өр төлбөрийг бэлэн бусаар төлөхөөр тохиролцсоныг бид ******* зөвшөөрч байна. Ажлын хөлсөнд ******* *******наас төлсөн 27 887 052 төгрөгийг трейд ХХК-д ******* ******* ХХК төлж дуусгасан гэдгийг тухайн үед гүйцэтгэх захирал байсан гэрч Г. шүүх хуралдаанд гэрчилж байна. Тооцоо нийлсэн актад энэ хүн өөрөө гарын үсэг зурж байсны хувьд мэдэж байгаа байх, манай авлагын бүртгэлд байгаа учраас нэхэгдээд байгаа юм. Өөр хэлэх тайлбаргүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.аас гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байгаа. Нийт 52 448 546 төгрөгийн төлбөрөөс 19 804 213 төгрөг ******* ******* ХХК-ийг төлсөн гэж байгаа боловч анхнаасаа тооцоо нийлээгүй, энэ нь *******ны татан буулгах ажиллагаатай холбогдуулан компанийн данснаас шууд татсан үнийн дүн юм. Үүнээс талууд 8 256 513 төгрөгийн өр авлага дээр тооцоо нийлж акт үйлдсэн. Энэ акт дээр талууд уг төлбөрийг бэлэн бусаар төлнө гэж тохирсон. Энэ нь *******ны эд зүйлсийг засаад бусдад худалддаг үйл ажиллагаа байсан. Тэрний оронд өөр байдлаар, бартераар эд хөрөнгөөр барагдуулж төлнө гэж тохиролцсон. Тэгтэл мөнгөөр гаргуулна гэсэн нь үндэслэлгүй байна. 2019.01.10-ны өдөр тооцоо нийлж төлбөр төлөхөөр тохиролцсон. Гэтэл нэхэмжлэл 2022.01.20-ны өдөр гаргасан учраас хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Мөн камерын хөл, компьютерийн тоног төхөөрөмж, зөөврийн модем зэрэг эд хөрөнгүүдийг авсан, худалдсан, мөнгийг нь гаргуулъя гэж байна. ******* ******* ХХК нь баримттай эд зүйлийн үнийг буцаан өгөх боломжтой. Эдгээр хөрөнгүүдийг ямар нэгэн байдлаар хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Гэрч Э. ******* аливаа эд хөрөнгийг өгч байгаа бол талуудын гарын үсэгтэй акт үйлдэж өгдөг, акт нь *******инд байгаа гэсэн. Гэтэл ******* эдгээр эд хөрөнгийг заруулахаар ******* ******* ХХК-д хүлээлгэн өгсөн актаа гаргаж өгөхгүй учир хэн, хэзээ авсан нь мэдэгдэхгүй байна. Гагцхүү ******* дотооддоо үүсгэсэн баримтаа гаргаад тэрнийхээ дагуу нэхэмжилсэн нь үндэслэлгүй. 15 999 000 төгрөгийн эд зүйлс, модем 240 000 төгрөг, камерын хөл 66 000 төгрөг зэрэг эдгээр зүйлсийг хэнд өгсөн нь тодорхойгүй, ямар ч баримтгүй байна. Гэтэл гаргаж өгсөн хөрөнгийн зарлагын тайланд нь зөөврийн модем гээд 240 000 төгрөг анхны үнэ гээд хүлээлгэн өгөх үеийн элэгдэл нь 220 000 төгрөг, тухайн үеийн бодит өртөг нь 19 999 төгрөг гэсэн байхад өнөөдөр 240 000 төгрөг нэхэмжилж байгаа нь хуульд заасан элэгдэл хорогдлыг тооцохгүй үндэслэлгүй нэхсэн. ******* ******* ХХК-ийн Орхон салбарын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт өгсөн 27 887 000 төгрөг нэхэж байгаа бол ямар гэрээг үндэслэн нэхэмжилсэн нь тодорхойгүй. Гэтэл гэрээний зохицуулалт нь мэдэгдэхгүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй Анагаахын сургуулийн барилгын гэрээг хэрэгт өгсөн. Талууд тооцоо нийлээд туслан гүйцэтгэгч трейд ХХК-д 50 750 000 төгрөгийг Орхон салбарын оффисын барилгын ажлын хөлсөнд төлөхөөр болсон. Гэтэл ******* ******* ХХК нь 45 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл 5 750 000 төгрөгт Пронтер маркийн машин өгч төлбөрийг хаасан. Үүнийг тухайн үед тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан гэрч Г. тодорхой гэрчилж байна. Нөгөөтэйгүүр ******* трейд ХХК-д өглөгтэй болсон гэвэл энэ өглөгийг ******* биш трейд ХХК нь нэхэмжлэх ёстой. трейд ХХК авлага нь дууссан болохоор өнөөдөр ямар ч тооцоо байхгүй байгаа юм. Тэгэхээр ******* өөр дэ******* өглөгөө хаагаагүй атлаа түүнийгээ хариуцагчаас нэхсэн нь үндэслэлгүй. Энэ талаар холбогдох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Бид 8 256 513 төгрөгийн хувьд уг төлбөрийг төлөөгүй, тооцоо нийлсэн актын дагуу бэлэн бусаар төлөхөөр бид зөвшөөрч тохиролцсон тул бэлэн бусаар төлөхийг зөвшөөрч байна. Бусад шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Монгол*******ны ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96 тоот ******* ******* ХХК-ийг албадан татан буулгах тухай, А-97 тоот ******* ******* ХХК-д Банкны ******* ******* ******* томилох тухай, 2020.04.03-ны өдрийн А-111, 2020.09.03-ны өдрийн А-354, 2020.10.16-ны өдрийн А-394, 2021.10.08-ны өдрийн А-268 тоот ******* ******* ХХК дахь Банкны ******* ******* *******ийн ******* хэрэгжүүлэх хугацааг сунгах тухай тушаалууд, ******* ******* ХХК дахь Банкны ******* ******* *******ийн 2021.01.28-ны өдрийн 245 тоот 2021.03.03-ны өдрийн 387 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд /хх 5-12/, ******* ******* ХХК-иас авах авлагын тооцоо /хх 17/, ******* ******* ХХК-ийн 2019.02.28-ны өдрийн 8 256 513 төгрөгийн дүн бүхий, 2019.03.18-ны өдрийн 3 575 000 төгрөгийн дүн бүхий мемориалын баримтууд, гүйлгээний баримт, гадны гүйлгээний дэлгэрэнгүй тайлан, хөрөнгийн зарлагын тайлан, дотоодын дансны хуулга, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэх, ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн 2018.01.01-нээс 2019.01.11-нийг хүртэлх хугацааны өгч авалцсан эд зүйлсийн тооцоо нийлсэн акт, 2016.01.01-нээс 2018.12.31-ний хоорондох хугацааны ******* ******* ХХК-ийн Орхон салбарын барилгын санхүүжилтийн талаарх тооцоо нийлсэн акт, ******* ******* ХХК-ийн 2021.02.03-ны өдрийн 04/16 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх 19-31/,

Хариуцагч талаас нотлох баримтаар, 5278082 регистрийн дугаартай ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон тухай итгэмжлэл /хх 34, 38/, трейд ХХК-ийн 2019.05.23-ны өдрийн 2019/03 тоот Глобал хурд ХХК-д хүсэлт гаргах тухай албан бичиг , ******* ******* ХХК-ийн трейд ХХК-д явуулсан 2019.06.07-ны өдрийн Зөвшөөрөл хүсэх тухай, трейд ХХК-ийн захирал Ц.Энхбаатар, Г.Гантулга нарын хооронд үйлдсэн 2019.06.07-ны өдрийн Тохиролцоо гэх баримтууд эх хувиар, ******* ******* ХХК-ийн 2019.01.01-нээс 2019.05.30-ны өдрийн хоорондох хугацааны Өглөгийн товчоо тайлан /хх 106-109/,

Тус шүүхийн шүүгчийн 2022.03.28ы өдрийн 182/ШЗ2022/03816 дугаартай, захирамжийн дагуу нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн 2017.08.11-ний өдрийн ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан Хөрөнгө шилжүүлэх, борлуулах гэрээ, ******* ******* ХХК дахь Банкны ******* ******* *******ийн 2022.04.22-ны өдрийн 667 тоот албан бичиг зэрэг баримтууд /хх 64-65/, гэрч Э., Г. нарын мэдүүлгүүд хэрэгт авагджээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК дахь Банкны ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан, худалдан борлуулахаар шилжүүлсэн өгсөн эд зүйлсийн үнийн үлдэгдэл, ******* ******* ХХК-ийн Орхон салбарын барилгын ажлын хөлсөнд шилжүүлсэн үлдэгдэл мөнгө, нийт 32 644 352 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 8 256 513 төгрөгийн шаардлагыг ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч ******* ******* ХХК нь 2018.01.01-нээс 2019.01.11-нийг хүртэлх хугацааны хөрөнгө борлуулсны үлдэгдэл үнэ 8 256 513 төгрөг, 2019.03.01-нээс 2019.03.05-ны хооронд 66 000 төгрөгийн камерын суурь, 240 000 төгрөгийн зөөврийн модем, 94 ширхэг компьютер, тоног төхөөрөмж, 8 ширхэг утасны аппаратын үнэ 15 999 000 төгрөг, 2017.07.31-ний өдрийн 19/17-07 тоот, 2017.11.10-ны өдрийн 19/17-02 тоот, Орхон салбарын барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлсөн санхүүжилтийн зөрүү 27 887 052 төгрөг, нийт 52 448 546 төгрөгийн авлагаас 2019.02.28-наас 2019.08.30-ны хооронд 19 804 213 төгрөгийг төлж, үлдэх 32 644 352 төгрөг нь өр авлагаар Банкны ******* ******* *******ид шилжиж ирсэн тул уг мөнгийг төлөх үүрэгтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, 66 000 төгрөгийн камерын суурь, 240 000 төгрөгийн зөөврийн модем, 94 ширхэг компьютер, тоног төхөөрөмж, 8 ширхэг утасны аппаратын үнэ 15 999 000 төгрөгийн эд зүйлсийг худалдан борлуулахаар хүлээлгэн өгсөн, ******* авсан баримтгүй, 240 000 төгрөгийн зөөврийн модемын хувьд элэгдэл хорогдол нь 220 000 төгрөг, өртөг нь 19 999 төгрөг болсон гэсэн баримт байхад уг дүнгээр нэхсэн нь үндэслэлгүй, Орхон салбарын оффисын барилгын ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийн зөрүү гэх 27 887 052 төгрөгийн хувьд трейд ХХК нэхэмжлэх ёстой байхад нэхэмжилсэн нь үндэслэлгүй, тооцоо нийлсэн актаар 50 750 000 төгрөг трейд ХХК-д төлөх байсан нь төлөгдөж дууссан, хөрөнгө борлуулсны үлдэгдэл үнэ 8 256 513 төгрөгийн хувьд тооцоо нийлсэн актын дагуу бэлэн бусаар төлөхөөр бид зөвшөөрч тохиролцсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

3. Хэргийн баримтууд, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр дараахь үйл баримтууд тогтоогдсон байна.

3.1. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д зааснаар Монгол*******ны ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96 тоот тушаалаар ******* ******* ХХК-ийг албадан татан буулгаж, мөн өдрийн А-97 тоот тушаалаар ******* ******* ХХК-д Банкны ******* ******* ******* томилсон байх бөгөөд Банкны ******* ******* *******ийн бүрэн ******* хэрэгжүүлэх хугацааг 2022.10.08-ныг хүртэл хугацаагаар сунгасан байна.

Энэ нь Монгол*******ны ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96 тоот ******* ******* ХХК-ийг албадан татан буулгах тухай, А-97 тоот ******* ******* ХХК-д Банкны ******* ******* ******* томилох тухай, 2020.04.03-ны өдрийн А-111, 2020.09.03-ны өдрийн А-354, 2020.10.16-ны өдрийн А-394, 2021.10.08-ны өдрийн А-268 тоот ******* ******* ХХК дахь Банкны ******* ******* *******ийн ******* хэрэгжүүлэх хугацааг сунгах тухай тушаалуудаар нотлогдсон.

Хуульд зааснаар буюу төрийн ******* бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр ******* ******* ХХК нь албадан татан татан буугдаж, Банкны ******* ******* ******* томилогдсоноор Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.,123.6.-д заасны дагуу ******* ******* ХХК-ийн *******, үүрэг ******* ******* ХХК дахь Банкны ******* ******* *******ид шилжсэн байх бөгөөд тус байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргах *******тэй байна.

3.2.******* ******* ХХК болон хариуцагч ******* протертиз ХХК нь харилцан тохиролцон нэхэмжлэгчийн эзэмшлийн агуулахад байгаа хуучин, хэрэглэгдэхгүй хөрөнгийг зарж борлуулан эргэлтэнд оруулах зорилгоор 2017.08.11-нд Хөрөнгө шилжүүлэх, борлуулах гэрээ-г байгуулжээ.

Уг гэрээний 1.4, 2.1, 3.1, 3.2-т зааснаар хөрөнгө эзэмшигч буюу ******* ******* ХХК нь хуучин хөрөнгийг борлуулах үнийг тогтоох, хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой зардлууд болон хөрөнгө борлуулагч тал буюу ******* ******* ХХК-ийн хөрөнгө борлуулахад гарсан зардлыг хариуцах, борлуулсан хөрөнгийн тооцоог нэхэх зэрэг ******* үүргийг,

гэрээний 1.2, 1.3, 2.2, 3.3-т зааснаар хариуцагч тал нь хуучин хөрөнгийг засаж сэлбэн өнгө үзэмжийг сайжруулан борлуулах, хөрөнгийг ******* авснаас хойш хөрөнгө эзэмшигчийн тогтоосон үнийн дагуу худалдан борлуулах, хөрөнгө борлогдохгүй тохиолдолд зах зээлийн судалгааны дагуу хөрөнгө эзэмшигч талд мэдээлж, үнийг шинэчлэн тогтоох санал гаргах зэрэг *******, үүргийг тус тус хүлээсэн байна.

Мөн гэрээний 1.1-д зааснаар хөрөнгө эзэмшигчийн /нэхэмжлэгчийн/ хөрөнгийг 2 талын холбогдох ажилтнууд чанар байдлын акт үйлдэн хүлээлцэх, 4.2-т зааснаар хөрөнгө борлуулсан үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний зуучлалын хөлсөнд тооцон худалдагч тал /хариуцагч/ суутгаж авахаар, 5.2-т зааснаар талууд гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангаж, биелэлтийг дүгнэн акт үйлдэхээр уг гэрээг хэрэгжүүлэх журмыг зохицуулжээ.

3.3. Үүнээс үзэхэд талуудын хооронд 2017.08.11-ний өдөр Хөрөнгө шилжүүлэх, борлуулах гэрээ нэртэй, Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1.-д Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус *******э гэж заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн хуучин хөрөнгийг худалдах үнийг тогтоож өөрийн өмнөөс худалдан борлуулахаар хариуцагчид шилжүүлэх, түүнтэй холбоотой зардлууд, хариуцагчийн хөрөнгө борлуулахад гарсан зардлыг хариуцан төлөх, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс түүний ашиг сонирхлын үүднээс тогтоосон үнийн дагуу шилжүүлсэн хөрөнгийг ******* авснаас хойш худалдан борлуулах, хөрөнгө борлуулсан үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг хөлсөнд тооцож авахаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1.-д зааснаар гэрээний гол нөхцөлүүдийг талууд харилцан тохиролцжээ.

Иймээс талууд хооронд байгуулсан дэ******* гэрээ нь даалгаврын гэрээний шинжийг ил*******ийлсэн байх бөгөөд гэрээнд заасан зохицуулалтуудаар Иргэний хуулийн 401 дүгээр зүйлийг 401.1.-д зааснаар даалгавар өгөгч нь даалгавар гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах зүйлийг даалгавар гүйцэтгэгчид олгох, даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зардлыг төлөх үүргийг нэхэмжлэгч тал хүлээж, 400 дугаар зүйлийн 400.1., 400.2., 400.3., 400.4.-д зааснаар даалгавар гүйцэтгэгч нь даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэн даалгавар өгөгчийн ашиг сонирхлын үүднээс зааврыг өөрчлөх, гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан зүйлийг даалгавар өгөгчид буцаан шилжүүлэх үүргүүдийг хариуцагч тал хүлээсэн байна.

3.4. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь өөрийн эзэмшлийн хуучин, хэрэглэгдэхгүй хөрөнгийг борлуулахаар хариуцагч талд шилжүүлж байсан үйл баримтын талаар зохигчид ******* зөвшөөрч маргаагүй байх бөгөөд 2018.01.01-нээс 2019.01.11-нийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч буюу хөрөнгө эзэмшигч талаас шилжүүлсэн хөрөнгийг борлуулсны үлдэгдэл үнэ болох 8 256 513 төгрөгийг борлуулагч тал буюу хариуцагч төлөөгүй үлдсэн болох нь хэрэгт авагдсан ******* ******* ХХК-ийн 2019.02.28-ны өдрийн 8 256 513 төгрөгийн дүн бүхий мемориалын баримт, ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд 2018.01.01-нээс 2019.01.11-нийг хүртэлх хугацаанд өгч авалцсан эд зүйлсийг нэг бүрчлэн тооцоо нийлж ******* ******* ХХК нь 8 256 513 төгрөгийн өртэй үлдсэн тухай Тооцооны үлдэгдлийн баталгаа, зохигчдын тайлбар, гэрч Г., Э. нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон.

3.5. Нэхэмжлэгч нь 2019.03.01-нээс 2019.03.05-ныг хүртлэх хугацаанд гэрээний дагуу худалдан борлуулсан хөрөнгүүдийн үнэ болох камерын суурь 66 000 төгрөг, зөөврийн модем 240 000 төгрөг, 94 ширхэг компьютер тоног төхөөрөмж, 8 ширхэг утасны аппаратын үнэ 15 999 000 төгрөгийг тус тус төлөөгүй, өр авлагын бүртгэлд үлдсэн гэж тайлбарлаж байх боловч гэрээний 1.1-д заасны дагуу тухайн эд хөрөнгүүдийг худалдан борлуулахаар хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн актгүй, төлбөр тооцоо нийлсэн баримтгүй байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан, нэхэмжлэгч талаас гаргасан, нэг талын баримт болох ******* *******, нягтлан бодогч 80 тэмдэгтэй гүйлгээний баримт, 2019.03.05-ны өдрийн гадны гүйлгээний дэлгэрэнгүй тайлан, 2019 оны 03 дугаар сарын хөрөнгийн зарлагын тайлан, дотоодын дансны хуулга, мөн гэрч Э.ын мэдүүлэг зэрэг баримтууд нь дэ******* эд хөрөнгүүдийг гэрээний дагуу борлуулж заруулахаар ******* ******* ХХК-д хүлээлгэн өгсөн гэх үйл баримтыг нотлохгүй байна.

3.6. Хэрэгт ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017.07.31-ний өдрийн 19/17-07 тоот, Орхон салбарын барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2017.11.10-ны өдрийн 19/17-02 тоот нэмэлт гэрээ зэрэг нь авагдаагүй бөгөөд талууд уг гэрээгээр ******* ******* ХХК-ийн Орхон салбарын оффис үйлчилгээний барилгын ажлыг хариуцагч ******* ******* ХХК гүйцэтгэх, захиалагч буюу ******* ******* ХХК нь ажлын хөлсийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хүлээж тохиролцсон талаар зохигчид зөвшөөрсөн, хэрэгт авагдсан уг ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2016.01.01-нээс 2018.12.31-нийг хүртэлх хугацааг хамруулсан ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд үйлдсэн Тооцоо нийлсэн акт-1 баримт зэргээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

3.7. Талуудын хооронд үйлдсэн дэ******* тооцоо нийлсэн актаас үзэхэд Орхон салбарын барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд захиалагч буюу ******* ******* ХХК нь 431 600 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2016 онд 137 887 052 төгрөгийг Глобал хурд ХХК-д, 2017 онд 237 887 000 төгрөгийг трейд ХХК-д, 2018 онд 32 963 000 төгрөгийг трейд ХХК-д, нийт 408 737 052 төгрөгийг гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч гэх байгууллагуудын дансанд шилжүүлж 22 862 948 төгрөгийг үлдэгдэлтэй буюу уг мөнгийг трейд ХХК-д шилжүүлэх тооцоотой, 2016 онд шилжүүлсэн 137 887 052 төгрөгийн 27 887 052 төгрөг нь Глобал хурд ХХК-ийн дансанд үлдсэн тул уг мөнгийг ******* ******* ХХК-иас ******* ******* ХХК-д буцаан авах, трейд ХХК-д 27 887 052 төгрөг болон 22 862 948 төгрөг, нийт 50 750 000 төгрөгийг шилжүүлэхээр ******* ******* ХХК болон ******* ******* ХХК нар тохирч тооцоо нийлж, уг тооцоо нийлсэн актын талаар ч зохигчид ******* зөвшөөрч маргаагүй байна.

3.8. Хэрэгт авагдсан, хариуцагч талаас гаргасан трейд ХХК-ийн 2019.05.23-ны өдрийн 2019/03 тоот Глобал хурд ХХК-д хүсэлт гаргах тухай албан бичиг, ******* ******* ХХК-ийн трейд ХХК-д явуулсан 2019.06.07-ны өдрийн Зөвшөөрөл хүсэх тухай, трейд ХХК-ийн захирал Ц.Энхбаатар, Г.Гантулга нарын хооронд үйлдсэн 2019.06.07-ны өдрийн Тохиролцоо гэх эх хувь баримтууд, ******* ******* ХХК-ийн 2019.01.01-нээс 2019.05.30-ны өдрийн хоорондох хугацааны Өглөгийн товчоо тайлан зэрэг нотлох баримтууд, гэрч Г.ийн ... трейд ХХК нь барилгын ажлыг дуусгаж улсын комисс ******* авч төлбөр тооцоо 50 750 000 төгрөг үлдсэн... трейд ХХК-ийн төлбөрийг ******* ******* ХХК нь 100 хувь төлж барагдуулан дууссан... ******* ******* ХХК-тай Хөрөнгө шилжүүлэх, борлуулах гэрээ байгуулсан. Энэ үйл ажиллагааг миний бие өөрөө ажлын гүйцэтгэлийг хянаж явж байсан. Худалдан борлуулагдсан бараагаар тооцоо нийлж төлбөрийг төлдөг байсан. Барааны үлдэгдэл янз янз байдаг. Хагас жилээр тооцоо нийлдэг байсан. Нягтлан бодогч тооцоо нийлж эцсийн үлдэгдэл гаргасан, 8 256 513 төгрөгийн бараа өгөх өглөгтэй гарч байна гэж байсан. Энэ өглөгийг өгөхдөө зөвхөн бартер хэлбэрээр өгнө гэж тооцоо нийлсэн акт дээр жич гэж байгаад бичиж байсан... трейд ХХК өнөөдөр ******* ******* болоод ******* ******* ХХК-иас ямар ч авлага тооцоо байхгүй. Тооцоо нийлсэн акт нь өөрийнх нь өгсөн албан бичгээр нотлогдоно. ... трейд ХХК нь 2019.05.23-ны өдөр тооцоо нийлээд 5 000 000 төгрөгийн авлагатай байна гээд би тэр тооцоог нь машинаар хаасан юм... Одоо ******* ******* ХХК болон *******  банк нь трейд ХХК-тай ямар нэгэн тооцоо байхгүй дууссан төлбөр байхгүй... гэсэн мэдүүлэг, хариуцагч талын тайлбар зэргээр талуудын Тооцоо нийлсэн акт-1-р баталгаажсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд трейд ХХК-д төлөхөөр үлдсэн 50 750 000 төгрөгийн төлбөрт ******* ******* ХХК нь 45 000 000 төгрөгийг бэлнээр, 5 750 000 төгрөгт тооцон Пронтер маркийн 94-79 УНБ дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлсэн болох нь нотлогдсон байх бөгөөд уг ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн, гэрээ дуусгавар болсон талаар зохигчид маргаагүй байна.

 

4. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардах *******ийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай тайлбарлаж байх боловч, хэрэгт авагдсан ******* ******* ХХК-ийн 2021.02.03-ны өдрийн 04/16 тоот ******* ******* ХХК дахь Банкны ******* ******* *******ид явуулсан албан бичигт ...2020 оны 11 дүгээр сараас эхлэн... холбогдох тооцоо болон үйл ажиллагааны талаар уулзахаар манай талаас Г. удаа дараа очиж уулзсан боловч уулзалт хийж хүлээж аваагүй болно. Иймд талуудын хоорондох төлбөр тооцоо болон үйл ажиллагааны талаарх асуудлууд дээр зохих түвшний хүмүүсийг албан ёсоор томилж өгнө үү. Жич: Манай групп компанийн зүгээс өмнө нь энэ талаар албан бичиг хүргүүлж байсан болно... гэсэн болон ******* ******* ХХК дахь Банкны ******* ******* *******ийн 2021.01.28-ны өдрийн 245 тоот 2021.03.03-ны өдрийн 387 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд, ******* ******* ХХК-иас авах авлагын тооцоо, дотоодын дансны хуулга, мемориалын баримтууд, гүйлгээний баримт, гадны гүйлгээний дэлгэрэнгүй тайлан, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэх зэрэг баримтуудаар нэхэмжлэгч тал нь өр авлагын үлдэгдэл гэх 32 644 352 төгрөгийг нэхэж шаардаж байсан нь нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч талаас нэхэмжлэгч талд хамгийн сүүлд 2019.02.-28-наас 2019.08.30-ны хооронд 19 804 213 төгрөгийн өр авлагыг барагдуулан төлж байсан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч байгууллага шүүхэд 2022.01.31-нд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй буюу хуулийн дэ******* заалтын зөрчөөгүй байх тул хариуцагч талын дэ******* тайлбар үндэслэлгүй байна.

 

5. Дэ*******ээс үзэхэд нэхэмжлэгч тал нь даалгаврын гэрээний дагуу 16 305 000 төгрөгийн эд хөрөнгийг /камерын суурь 66 000 төгрөг, зөөврийн модем 240 000 төгрөг, 94 ширхэг компьютер тоног төхөөрөмж, 8 ширхэг утасны аппаратын үнэ 15 999 000 төгрөг/ хариуцагчид шилжүүлсэн гэх үйл баримт нь нотлох баримтаар нотлогдохгүй байх бөгөөд харин талуудын тооцоо нийлсэн актаар нотлогдсон 8 256 513 төгрөгийн эд хөрөнгийн үнийг хариуцагч тал төлөхөөр ******* зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1.-д ...даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, ...үүргийг... *******э, 400 дугаар зүйлийн 400.4.-т даалгавар гүйцэтгэгч өгсөн даалгаврыг гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд...авсан зүйлийг гүйцэтгээгүй даалгаврын хэмжээгээр даалгавар өгөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж заасны дагуу болон талуудын хооронд байгуулсан 2017.08.11-нд Хөрөнгө шилжүүлэх, борлуулах гэрээ-ний 3.2-т зааснаар борлуулсан эд хөрөнгийн үнийг нэхэмжлэгч шаардах, хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

6.Талуудын хооронд байгуулсан 2017.07.31-ний өдрийн 19/17-07 тоот, Орхон салбарын барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2017.11.10-ны өдрийн 19/17-02 тоот нэмэлт гэрээний дагуу хариуцагч буюу гүйцэтгэгч ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.-д заасан ажил гүйцэтгэгчийн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл, 352 дугаар зүйлийн 352.2.3.-т заасан доголдлын улмаас ажлын үр дүн буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар захиалагчийн шаардлага гаргах үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд төлсөн 27 887 052 төгрөгийг буцаан шаардах *******гүй байна.

 

7. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 32 644 352 төгрөгөөс өмнө нь 27 887 052 төгрөгийн шаардлагыг хариуцагч нь трейд ХХК-д төлж, 4 757 300 төгрөг үлдэж байх боловч, шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээг өөрчлөөгүй, шаардлагаа худалдан борлуулахаар хүлээж авсан хөрөнгүүдийн үнийн үлдэгдэл болон ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд шилжүүлсэн төлбөрөөс үлдсэн үлдэгдэл мөнгө гэж нийт 32 644 352 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар тодруулж шаардсан, хариуцагч тал нь актаар баталгаажсан 8 256 513 төгрөгийг төлөөгүй, бэлэн бусаар төлөхөөр ******* зөвшөөрсөн зэргээс үндэслэн хариуцагчаас 8 256 513 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үндэслэлгүй болон давхардуулан нэхэмжилсэн 24 387 839 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

8. Хэргийн 13-16 дахь талд авагдсан ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 7/1 тоот хаягт АШУҮИС-ийн барилгын баруун талын үүдний хэсгийн засварын ажлын тухай 2019.01.21-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ нь энэ нэхэмжлэлд хамааралгүй болохыг дурдав.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12.-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 147 054 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 399 дүгээр зүйлийн 399.1., 400 дугаар зүйлийн 400.3., 400.4.-т заасныг баримтлан хариуцагч ******* протертиз ХХК-иас 8 256 513 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК дахь Банкны ******* ******* *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 387 839 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12.-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 147 054 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах *******тэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА