| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2022/01219/И |
| Дугаар | 135/ШШ2022/01610 |
| Огноо | 2022-11-11 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 135/ШШ2022/01610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2022/01219/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгаламаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **** дүгээр баг, *** дугаар хороолол, **** тоотод оршин суугаа, **** овогт ****ийн **** /РД:*****/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **** дугаар баг, Батур хотхон, *** тоотод оршин суугаа, *** овогт **** /рд:****/-т холбогдох,
2009 оны *** сарын ***-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж авах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б***А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2009 О.Б*** миний үеэл эгч Ц.З*** Америкийн нэгдсэн улсад амьдардаг нагац эгч О.Б***Ц.Г***гаас 25,000 доллар шилжүүлэн авч Дархан-Уул аймаг Дархан сум ******* баг ******* хороолол ******* байрны ******* 29 мкв 2 өрөө байрыг худалдан авсан. Тус байранд ******* эгч О.Б***Ц.Г*** эгчийн ээж болох *******ын хамт амьдардаг байсан. Удалгүй ******* нас барж ******* Америкийн нэгдсэн улсад амьдрахаар явсан. Тус байрыг аваад удаагүй байхад Т.Ц.Т***ийн хүсэлтийн дагуу бэлэглэлийн гэрээ байгуулж байраа шилжүүлсэн О.Б***Ц.Г*** эгчийн нөхөр О.Б********** төрсөн дүү болох О.Б********** эхнэр Т.Ц.Т*** түүний хүсэлтийн дагуу төрөл садан хүмүүсийн хувьд тус болох үүднээс тухайн байрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Т.Ц.Т*** тухайн орон сууцыг банкны барьцаанд тавьж зээл авсан. Тухайн байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн ******* түүний нөхөр , тэдний хүүхэд нараас 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орон сууц захиран зарцуулах гэрээ итгэмжлэл О.Б*** надад олгосон. Тухайн итгэмжлэлээр 4 жилийн хугацаанд тухайн байрыг захиран зарцуулах, барьцаалах, хөлслүүлэх, худалдах, бэлэглэх эрх надад олгосон. Т.Ц.Т*** нь тухайн байрыг барьцаанд тавиад барьцааны хугацаа дуусахаар өгөхөөр эргүүлэн чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцсон. Тухайн байрыг Т.Ц.Т***аас асуутал тухайн байр барьцаанд байгаа гэж хэлдэг. 2022 оны 06 дугаар сард Америкийн нэгдсэн улсаас О.Б***Ц.Г*** эгч ирж байрны гэрчилгээ шилжүүлж өгөхийг Т.Ц.Т***тай уулзаж шаардахад тодорхойгүй шалтгаанаар татгалзаж байрыг шилжүүлэн өгөхгүй байсан учраас шүүхэд хандсан. Би тухайн байрыг Т.Ц.Т***т бэлэглэх ямар ч шалтгаан байхгүй байсан. Маргаан бүхий байрыг зээлийн барьцаа хөрөнгө болгож зээл гарахад нь Т.Ц.Т***т тус болох зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Иймд 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О**** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2009 онд Т.Ц.Т***ийн нөхөр н.Г***гийн ах болох н.Б***н, эхнэр н.Ц.Г*** нар нь гадаад амьдарч, явахдаа дүү Ц.З****, түүний нөхөр Д.Х***, тэдний хүү Х.**** нарт орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ шилжүүлж өгөөд явсан байдаг. Үүний дараа ******* нь Америкийн нэгдсэн улсад амьдрахаар болсон тул дүү О.Б***д орон сууцаа захиран зарцуулах эрхтэй итгэмжлэл шилжүүлсэн. Улмаар Т.Ц.Т*** нь О.Б***гаас маргаан бүхий 2 өрөө байрыг банкны барьцаанд тавьж банкнаас зээл авах зорилгоор нэр дээрээ бэлэглэлийн гэрээ байгуулж шилжүүлж авсан. Т.Ц.Т*** нь тухайн байрыг барьцаанд тавьж зээл авч үйл ажиллагаа эхэлж байгаад 2022 оны 03 дугаар сард Худалдаа хөгжлийн банкны 112,000,000 төгрөгийн зээлээс чөлөөлж авах шаардлага бий болсон. Энэ үед Т.Ц.Т*** нь н.Д.Ө*** гэх байр худалддаг эмэгтэйгээс 108,000,000 төгрөг зээлэхээр болж зээлийн төлбөрөө 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцож н.Д.Ө*** нь худалдаа хөгжлийн банкны эдийн засагч нартай ярилцаж 108,000,000 төгрөгийг төлж зээлийн барьцаанд Т.Ц.Т***ийн 3 үл хөдлөх хөрөнгө болон газрыг чөлөөлж н.Д.Ө*** тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Талууд зээлийн гэрээ байгуулахдаа н.Д.Ө*** нь Т.Ц.Т***т би таны байрыг зарахгүй ямартай ч барьцаа болгох нотариатаар орж худалдах, худалдах худалдан авах гэрээ байгуулж таньдаг нотариатч дээр очиж гэрээнд гарын үсэг зуруулж бүх баримт бичгийг өөр дээрээ авсан байдаг. Т.Ц.Т*** нь 2022 оны 05 дугаар сарын 05-ы өдөр зээлийн төлбөрөө төлөхөөр н.Д.Ө*** дээр очтол н.Д.Ө*** нь өмнөх өдөр болох 2022 оны 05 дугаар сарын 04-ий өдөр Т.Ц.Т***т хэлэлгүйгээр маргаан бүхий байрыг бусдад худалдсан байсан. Т.Ц.Т***т хэлэхгүй бусдад тухайн байрыг худалдсан нь Т.Ц.Т*** болон түүнд дэмжиж тусалсан хүмүүсийн итгэлийг алдуулж ах, дүүсийн хооронд маргаан үүсгэсэн. Бэлэглэлийн гэрээн дүр үзүүлэн хийсэн гэрээ байсан. Бусдад худалдсан байсан. Ах дүүс нь Т.Ц.Т***аас маргаан бүхий 2 өрөө байрыг буцааж авъя гэж шаардсан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууц захиран зарцуулах итгэмжлэл, бэлэглэлийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс орон сууцны ашиглах эрхийн бичиг, улсын бүртгэлийн мэдүүлэг, өв залгамжлах эрхийн гэрчилгээ, орон сууцны бэлэглэлийн гэрээ, орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, орон суцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, орон сууцны бэлэглэлийн гэрээ, орон сууцны бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч О.Б*** нь хариуцагч Ц.Т***т холбогдуулан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл тул хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.
2. Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ү-*** дугаартай Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол ******* байрны ******* орон сууцны хувийн хэргээс шилжилт хөД.Ө*** бүртгэгдсэн нотлох баримтаас үзэхэд:
А. Орон сууц бэлэглэлийн 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр Д.Д***аас дээрх орон сууцыг Д.Х*** Ц.З****, Х.Г*** нарын өмчлөлд шилжүүлсэн бөгөөд өмчлөгчөөр Д.Х*** Ц.З****, Х.Г*** нарыг бүртгэж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 1 тоот гэрчилгээг олгожээ.
О.Б*** 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Д.Х*** Ц.З****, Х.Г*** нараас өөрсдийн өмчлөлийн уг орон сууцыг захиран зарцуулах, барьцаанд тавих, хөлслөх, арилжих, худалдах, бэлэглэх гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг О.Б***д 3 жилийн хугацаатайгаар итгэмжлэлээр олгосон байна.
Нэхэмжлэгч О.Б*** нь дээрх итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Дархан-Уул аймаг, Дархан сум 10 дугаар баг 5 дугаар хороолол ******* байрны ******* орон сууцыг Д.Ц.Т***ийн өмчлөлд шилжүүлж, Д.Ц.Т***т Улсын бүртгэлийн хэлтсээс 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 0*** тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон.
В. Тухайн орон сууц нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний дагуу Д.Ц.Т***ийн өмчлөлөөс О.Д.Ө***ий өмчлөлд, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний дагуу О.Д.Ө***ий өмчлөлөөс өмчлөлд шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт байна.
3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т Дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасан.
2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр олгосон итгэмжлэлээр О.Б*** нь Д.Х*** Ц.З****, Х.Г*** нарын өмнөөс ...бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосны дагуу тэрээр Д.Ц.Т***тай дээрх бэлэглэлийн гэрээг байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно, 62.4-т Төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй, 63 дугаар зүйлийн 63.2-т Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж хуулиар зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бэлэглэлийн гэрээнд нэхэмжлэгч О.Б*** нь Д.Х*** Ц.З****, Х.Г*** нарыг төлөөлөн гарын үсэг зурсан бөгөөд уг гэрээний үр дагавар нь Д.Х*** Ц.З****, Х.Г*** нарын өмчлөх эрхийг дуусгавар болгож байгаа болохоос О.Б***д үр дагавар үүсэхгүй болно.
Иймд дээрх үндэслэлээр болон О.Б*** нь бэлэглэлийн гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгч биш байх тул нэхэмжлэгч О.Б***гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б***гийн хариуцагч Д.Ц.Т***т холбогдуулан гаргасан 2009 оны *** сарын ***-ны-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцныг өөрийн өмчлөлд шилжүүлж авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч О.Б***гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.Ц.Т***МАА