Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2022/03238

 

 

 

 

 

 

 

 

2022 11 07

182/ШШ2022/03238

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С тоотод оршин суух, С тоотод оршин суух бүртгэлтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ******* *******т холбогдох,

Хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд 38 726 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.*******,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

Иргэдийн төлөөлөгч Ц.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Зулцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч О.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнө нь шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбараа өгсөн. ҮҮнийгээ дэмжиж байна. Ер нь миний бие 2009 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн ******* гарснаас хойш охин У., У.*******цэцэг нарт тэтгэлэг гаргуулахаар өөрөө ******* гүйцэтгэлийн байгууллагад маш олон удаа гомдол гаргаж явж байсан. Шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаанд хариуцагч байгууллагын ажилтнууд ажлаа мэдэхгүй, үүргээ биелүүлдэггүй, удаа дараа байнга холбогдох бүх *******т нь хүсэлт гаргаад ч ажилтандаа арга хэмжээ авдаггүй, нэг ч удаа төлбөр барагдуулах ажиллагаа хийдэггүй байгууллага юм. Үүргээ биелүүлэхгүй хууль бус үйл ажиллагааны улмаас авах ёстой хүүхдийн тэтгэлгийг авч чадаагүй бөгөөд өөрсдийнх нь өгсөн баримтаар 38 726 900 төгрөгийн хохирол надад учирсан. Би байнга хүсэлт, өргөдлийг Хууль зүйн яам, Шийдвэр ******* ******* *******т, ******* гүйцэтгэгчид нь гаргаж байсан. Төлбөр төлөгч Д. олдохгүй байна гээд би өөрөө энд тэндгүй хайж байж олж өгч тэтгэлэг төлүүлэх арга хэмжээг аваад өгөөч гэхэд авдаггүй. 2009 онд ******* гарснаас хойш 2015 он хүртэл бол ямар ч ажиллагаа хийгээгүй, энэ 16 жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, үүргээ биелүүлэхгүй байсаар Д. 20.04.02-нд өвчний улмаас нас барсан. Д.ыг өвчний группэд орсноос хойш би өөрөө хөөцөлдөж байж бага хэмжээний төлбөрийг 2018 оноос хойш төлүүлсэн. Хорих ангид ял эдэлж байхдаа намайг 2 хүүхдээ аваад ир уулзмаар байна гээд би авч очоод уулзахад хүүхдүүдэд хэрэглээрэй гээд 500 000 төгрөг өгч байсан. Тэгэхэд Д. нь хорих ангидаа ажил хийж цалин авч байсан. Д. ажил хийж байхад, чадвартай байхад нь төлбөр барагдуулах талаар юу ч хийгээгүй, намайг гомдол, өргөдөл гаргасны дараа л дуудаж уулзсан гээд ярьдаг. 2016 оноос өмнө Д. өөрийнхөө 2 зуслангийн ******* байсныг өөрийнхөө нэр дээр шилжүүлэлгүй байж байгаад зарчихдаг, түүний мөнгөнөөс төлбөр барагдуулах ажиллагаа хийгээгүй. Эд хөрөнгийг нь битүүмжилсэн гэсэн мөртлөө түүнээс ямар нэгэн хөрөнгө авч өгөөгүй, хаачихдаг. 2010 онд Хууль сайдтай уулзаж гомдол гаргаж байж 200 000 төгрөг авсан, түүнээс хойш 2016, 2017 он хүртэл ямар ч төлбөр барагдуулаагүй. 2014 онд 1 000 000 төгрөгийг надад Д.аас хүүхдийн тэтгэлэгт төлөөгүй байхад тэтгэлэг төлснөөр хасаад байгааг зөвшөөрөхгүй. 1 000 000 төгрөгийн баримт гарч ирэхгүй байгаа нь ойлгомжтой шүү дээ. 2017, 2018, 2019, 2020 онд өвчний группын мөнгөнөөс нь тэтгэлэг төлж байсныг зөвшөөрч байна. Үүнээс өөр ямар нэгэн төлбөр хийгээгүй байсаар Д. нь нас барсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотойгоор өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй болно. Шийдвэр ******* ******* ******* нь нэг ч ажилтандаа арга хэмжээ тооцож өгөхгүй, намайг хохироож байгаад их гомдолтой байна. Миний нэхэмжлэлийг хангаж хариуцагчаас надад учирсан хохирлын 38 726 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагчийн ******* ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.гаас шүүхэд болон шүүх хуралдаанд   гаргасан тайлбартаа: Өмнө шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбараа бүхэлд нь дэмжиж байна. 2009.12.03-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1426 дугаар *******ийн дагуу 2010.04.09-нд ******* гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн. Хуульд зааснаар төлбөр төлөгч Д.ын өмчлөл, эзэмшилд эд хөрөнгө байгаа эсэх талаар холбогдох байгууллагаас лавлагаа авахад ямар нэгэн эд хөрөнгө тогтоогдоогүй, арилжааны банкуудаас лавлагаа авахад дансны үлдэгдэлгүй гэсэн хариунуудыг ирүүлсэн. Төлбөр төлөгч Д. нь 2010-2017 оны хооронд 2 хүүхдийн тэтгэлэгт 1 773 500 төгрөгийг хэсэгчлэн төлж, өөрийнхөө хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувийн тэтгэмжээс 2018 онд 195 000 төгрөг, 2019 онд 1 180 000 төгрөг, 2020 онд 1 924 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид олгосон байдаг. Төлбөр төлөгч Д. нь шүүхийн *******т заасан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, -н дугаар байрны тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй, тодорхой оршин суух хаяггүй тул төлбөр төлөгчийн эд хөрөнгө болон хаягийг олж тогтоохоор удаа дараа эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэний дүнд 20.03.16-нд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, дугаар сургуулийн урд байрлах, 2 давхар нийтийн байрны тоот хаягт хамтран амьдрагч С.тай амьдардаг болохыг тогтоож, 20.03.04-нд төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөнд үзлэг нэгжлэг хийх тухай тогтоол гаргаж үзлэг хийхэд ямар нэгэн төлбөрийн шаардлага хангахуйц хөрөнгө тогтоогдоогүй. 20.03.16-нд төлбөр төлөгч Д.ыг дуудаж хүүхдийн тэтгэлэгийг хэрхэн төлөх талаар тайлбар авахад ямар нэгэн эрхэлсэн ажилгүй, хөдөлмөрийн чадвар алдсаны 70 хувиар улсаас тэтгэмж авдаг байсан боловч, сунгагдаагүй гэсэн тайлбарыг өгч байсан. Энэ талаар ажиллагаа хийж Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс тодруулахад 2020 оны 08 дугаар сараас нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн сунгалтыг хийлгэх ёстой байсан боловч өөрөө бичиг баримтаа бүрдүүлж чадаагүй учир сунгагдаагүй гэх тайлбарыг өгсөн. Төлбөр төлөгч Д.ыг шүүхийн ******* биелүүлэхээс зайлсхийсэн гэж үзэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээс 2020.09.18-нд 2020/ЗШ/805 тоот шийтгэврээр 20 хоног баривчлах шийтгэл оногдуулж, ******* ******* ******* ******* газрын Баривчлах төв-д эдлүүлсэн. Д. нь 20 оны 03 дугаар сарын байдлаар 2 хүүхдийн тэтгэлэгт нийт 848 000 төгрөг төлөх төлбөртэй байснаас нийтдээ 4 072 500 төгрөгийг төлсөн болно. 2014 онд 1 000 000 төгрөгийг төлсөн гэж тооцож байсан боловч энэ талаарх баримтыг О.*******ын хүүхдийн тэтгэлэгээ авдаг байсан Н банк ХХК дахь тоот дансны хуулгыг шалгахад 1 000 000 төгрөг төлсөн гэх баримт гарч ирэхгүй байгаа тул уг дүнг хасч тооцсон. Д. нь 2010.07.28-нд шүүхээс 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлээд 2014.07.02-нд ялаас суллагдсан, энэ хугацаанд ажил хийж байгаагүй, цалин хөлс авч байгаагүй гэсэн Хорих 427 дугаар ангийн тодорхойлолт ирсэн байдаг. Холбогдох бүх баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Д. нь 20.04.02-нд өвчний улмаас нас барсан нь бүртгэлийн байгууллагын лавлагаагаар нотлогдсон. Иймээс ******* гүйцэтгэлийн ажиллагааг 20.06.14-ний өдрийн 6/58 тоот тогтоолоор дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, хууль зөрчсөн зүйл байхгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.ээс гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч ******* ******* ******* ******* ******* нь нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг төлүүлэх ажиллагаагаа явуулаагүй буруутай байна гэж үзэж байна гэв.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, ******* ******* ******* ******* газрын харьяа Шийдвэр ******* албаны 2022.02.10-ны өдрийн 09/7 тоот өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг, Д.ын 111901000684 тоот нас барсны лавлагаа /1хх 4-5/ зэргийг, хариуцагч талаас нотлох баримтаар, хариуцагч байгууллагын регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 100/-г тус тус нотлох баримтаар гаргаж,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.03.22-ны өдрийн 3662 дугаар захирамжийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022.04.01-ний өдрийн х/332 тоот албан бичгээр ирүүлсэн О.*******ын Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд хүүхдийн тэтгэлэгтэй холбогдуулан гаргасан санал гомдлын *******лэлтийн талаарх мэдээлэл, Хууль зүй дотоод хэргийн яамны 2022.04.01-ний өдрийн 4-1/1841 тоот албан бичгээр ирүүлсэн 2017.03.22-ноос 2020.07.-ныг хүртэл хугацаанд О.*******аас гаргасан хүүхдийн тэтгэлэг төлөхтэй холбоотой хүсэлт, өргөдлийг *******лэсэн талаарх архивын баримтууд /1хх 36-75, 82/ зэргийг,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.06.-ний өдрийн 8378 дугаар захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009.12.02-ны өдрийн 1426 дугаартай *******, 2010.02.01-ний өдрийн 83 дугаартай ******* хуудас, 2010.04.14-ний өдрийн Нийслэлийн ******* ******* албаны ******* гүйцэтгэгчийн 229 тоот Шийдвэр ******* ажиллагааг үүсгэх тухай тогтоол, уг тогтоолын дагуу 2010-2011 онуудад явуулсан ажиллагаанууд болох Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, холбогдох байгууллагуудаас авсан төлбөр төлөгчийн эд хөрөнгө, орлогын талаарх лавлагаанууд, шүүхийн ******* тогтоолыг биелүүлэх мэдэгдлүүд, ******* гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2010.11.04-ний 23 тоот Шийдвэр ******* ажиллагаанд гаргасан гомдлыг *******лэсэн тухай тогтоол, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /2хх 71-111/, 2013.03.04-нөөс 2013.07.08-ныг хүртэл хугацааны холбогдох байгууллагаас авсан лавлагаа /2хх 112-125, 1-133/,

2014 оны 06 дугаар сар, 2016.08 дугаар сараас 20.06.14-нийг хүртэл хугацаанд явуулсан ******* ******* ажиллагааны баримтууд болох Хил хамгаалах ******* газрын 2018.03.-ний өдрийн Д. Монгол улсын хил нэвтэрсэн бүртгэлд авагдаагүй тухай лавлагаа, төлбөр төлөгч Д.ын өмчлөлд ******* болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй, хадгаламжгүй талаарх арилжааны банкуудын тодорхойлолт, нийслэлийн дүүргүүдийн Газрын алба, бүртгэлийн хэлтсийн тодорхойлолтууд, /2хх 125-129, 135-137, 145-146, 148-164, 208-2 /, ******* гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд /2хх 138-140, 170-173,175, 206, 237, 244-245, 3хх 6-7, 12-18, 22-27 29-/,

2018.11.01-ний өдрийн тоот Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, тоот Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг нэгжлэг хийсэн тухай акт, хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдлүүд, /2 хх 165-169/, 2018.11.-ны өдрийн тоот Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол, Д.ын 70 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан тухай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Титан интернэйшнл ХХК-ийн 2019.12.02-ны өдрийн 19/51 тоот Тушаал, 2019.12.10-ны өдрийн 19/84 тоот тодорхойлолт /2хх 174, 188-193/,

2019.12.10-ны өдрийн 200925060647/06 тоот Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн 2019.02.19-ний өдрийн 01/1656 тоот албан бичиг, ******* ******* зөвлөлийн 2019.11.29-ний өдрийн 01/17 тоот албан бичиг, 2019.12.27-ны 12/09 тоот Төлбөр төлөгч түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол, 2020.03.23-ны өдрийн 200925060647/10 тоот Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, О.*******ын Хууль зүй дотоод хэргийн яамд гаргасан өргөдөл, түүнтэй холбоотой баримтууд, шүүхийн *******ээс зайлсхийж эрэн сурвалжлагдаж байгаа төлбөр төлөгчийн дэлгэрэнгүй бүртгэл, хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдэл /2хх 207, 222-223, 227-228, 2-233, 234-236, 238-243, 246/,

2020.09.11-ний өдрийн ******* гүйцэтгэгчээс Д. нь хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөх шаардлагыг биелүүлээгүй зөрчлийг шалгуулахаар гаргасан хүсэлт, У.*******цэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар, У.ы төрсний бүртгэлийн лавлагаа, Д.т Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар зан үйлд нөлөөлөх 40 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 20 хоног баривчлах шийтгэл ногдуулсан тухай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.18-ны өдрийн 2020/ЗШ/805 дугаартай шийтгэвэр, хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдлүүд, 2020.10.13-ны өдрийн 200925060647/08 тоот Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх тухай акт, 20.02.26-ны өдрийн 02/13 тоот Төлбөр төлөгч түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол, 20.03.17-ны өдрийн 1/936 тоот Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Шийдвэр ******* ажиллагааны танилцуулга, 20.04.23-ны өдрийн Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 478/010438 тоот Д. нь 20.04.02-нд нас барсан талаарх нас барсны бүртгэлийн лавлагаа, ахлах ******* гүйцэтгэгчийн 20.06.14-ний өдрийн 6/58 тоот Шийдвэр ******* ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, ГЕГ-ын төрийн байгууллагуудын лавлагааны систем дэх Д.ын нэр дээрх бүртгэлтэй ХК-ийн 65 ширхэг, ХК-ийн 535 ширхэг хувьцааны лавлагаа /2 хх 247-250, 3 хх 1-5, 9-11, 20-, 28, 31-33 /,

2017 оны 04 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр төлөгч Д.аас хүүхдийн тэтгэлэг төлсөн тухай тодорхойлолт, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны данснаас О.*******ын Н банк ХХК дахь тоот дансанд хүүхдийн тэтгэлэг шилжүүлсэн тухай баримтууд, Төрийн банкны 2020.10.16-ны өдрийн орлогын мэдүүлэг /2 хх 143, 177-187, 194-203, 3хх 8/ зэргийг,

Тус шүүхийн шүүгчийн 2022.06.-ны өдрийн 8885 дугаартай захирамжийн дагуу Хил хамгаалах ******* газрын 2022.07.06-ны өдрийн 2-4в/3188 тоот албан бичгээр Д.ын Монгол улсын хилээр нэвтэрсэн лавлагаа, 2022.09.23-ний өдрийн 11866 дугаар захирамжийн дагуу Нийгмийн даатгалын ******* газрын 2022.09.28-ны өдрийн 01/1715 тоот албан бичгээр Д.ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 хх 22-24, 39-40/ зэргийг,

Тус шүүхийн 2022.10.19-ний өдрийн 266 дугаартай тогтоолын дагуу Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн 2022.10.28-ны өдрийн 01/15 тоот албан бичиг, ******* ******* ******* ******* газрын харьяа Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь ******* ******* ******* хэлтэс- 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2022.11.02-ны өдрийн 01/1125 тоот албан бичгээр ирүүлсэн Д.ыг ял эдлэх хугацаанд цалин хөлснөөс суутгал хийгээгүй тухай лавлагаа, Хорих ял эдлүүлэх албаны 2022.11.02-ны өдрийн 02- тоот албан бичиг, Цагдаагийн ******* газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, албаны 2022.11.01-ний өдрийн 13б/50 тоот лавлагаа, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022.11.02-ны өдрийн 2/3267 тоот албан бичиг, 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2022.11.04-ний өдрийн 2/773 тоот албан бичиг, 2010.07.28-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 8 дугаар Шийтгэх тогтоол, Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн 2014.07.02-ны өдрийн 1 дүгээр захирамж, 2014.06.02-ны өдрийн ялтан Д.ын зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт, 2014.05.27-ны өдрийн 14 тоот Арга зүйн хурлын тэмдэглэл, Н банк ХХК-ийн 2022.11.04-ний өдрийн 29/8440 тоот албан бичгээр ирүүлсэн О.*******ын тоот дансны 2010-2015 оны депозит дансны хуулга, төлбөр төлөгч Д.ын хүүхдийн тэтгэлэг төлөлтийн тооцоог зэргийг тус тус шүүхэд ирүүлсэн.

******* хэлэлцүүлэг, зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулж төлбөр барагдуулах ажил үүргээ биелүүлээгүй хууль бус ажиллагааны улмаас гэм хорын хохиролд 38 726 900 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон *******лэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч О.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ, 2009.12.03-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1426 дугаартай *******ийн дагуу охин У., У.*******цэцэг нарт төлөх хүүхдийн тэтгэлгийг төлбөр төлөгч Д.аас төлүүлэх ямар нэгэн ******* гүйцэтгэлийн ажиллагааг явуулаагүй, хариуцагч байгууллагын ажилтнууд ажлаа мэддэггүй, удаа дараа байнга холбогдох бүх *******т гомдол, хүсэлт гаргаад ч арга хэмжээ авдаггүй, ажилтнууддаа арга хэмжээ тооцдоггүй, нэг ч удаа төлбөр барагдуулах ажиллагаа хийгээгүй хууль бус үйл ажиллагааны улмаас Д.аас авах ёстой хүүхдийн тэтгэлэгт 38 726 900 төгрөг авч чадаагүй олон жил хохирсон гэж мэтгэлцсэн.

 

2.Хариуцагч тал нь нэхэмжлэлийг үл зөвшөөрч,Чингэлтэй дүүргийн шүүхийн 1426 дугаар *******ийн дагуу 2010.04.09-нд ******* гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, хуульд заасны дагуу холбогдох бүх ажиллагааг явуулсан, төлбөр төлөгч Д.ын өмчлөл, эзэмшилд ямар нэгэн эд хөрөнгө тогтоогдоогүй, дансны үлдэгдэлгүй нь тогтоогдсон, 2010-20 оны 04 дүгээр сар хүртэл 2 хүүхдийн тэтгэлэгт 848 000 төгрөг төлөх төлбөртэй байснаас нийтдээ 4 072 500 төгрөгийг төлсөн, Д. нь 2010.07.28-нд шүүхээс 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлээд 2014.07.02-нд ялаас суллагдсан бөгөөд энэ хугацаанд ажил хийж байгаагүй, цалин хөлс авч байгаагүй гэсэн Хорих 427 дугаар ангийн тодорхойлолт ирсэн, Д. нь 20.04.02-нд өвчний улмаас нас барсан тул ******* гүйцэтгэлийн ажиллагааг 20.06.14-ний өдрийн 6/58 тоот тогтоолоор дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулаагүй гэж тайлбарлан маргасан байна.

 

3. Хэргийн баримтууд, зохигчдын тайлбаруудаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна.

3.1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009.12.02-ны өдрийн 1426 дугаартай *******ээр Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар О.*******, Д. нарын хүүхдүүд болох охин У., У.*******цэцэг нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр Д.аар тэжээн тэтгүүлэхээр *******лэсэн байх бөгөөд уг *******ийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2010.02.01-ний өдрийн 83 дугаартай ******* хуудас үйлдэгдсэнээр 2010.04.14-ний өдрийн Нийслэлийн ******* ******* албаны ******* гүйцэтгэгчийн 229 тоот тогтоолоор ******* ******* ажиллагааг үүсгэсэн байна.

3.2. Уг тогтоолын дагуу ******* ******* байгууллагаас шүүхийн *******, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, хүүхдийн тэтгэлэг төлөх тухай мэдэгдлүүдийг явуулж, 2010.06.15-ны өдрийн ******* гүйцэтгэгчийн 10/29 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол-р инчийн Panasonic маркийн зурагт 1 ширхэг, Зил маркийн хөргөгч 1 ширхгийг тус тус битүүмжилж, түүнчлэн 2018.11.01-ний өдрийн тоот Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, тоот Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг нэгжлэг хийсэн тухай акт, 2018.11.-ны өдрийн тоот Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол, 2019.12.10-ны өдрийн 200925060647/06 тоот Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, 2019.12.27-ны өдрийн 12/09 тоот Төлбөр төлөгч түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол, 2020.03.23-ны өдрийн 200925060647/10 тоот Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, 2020.10.13-ны өдрийн 200925060647/08 тоот Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх тухай акт, 20.02.26-ны өдрийн 02/13 тоот Төлбөр төлөгч түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол зэргийг үйлдэн 2010 оны 04 дүгээр сараас 2011 онуудад, 2014 оны 06 дугаар сараас 20 онуудад 2002 оны ******* ******* ******* тухай хуулийн 34., 35., 36., 40., 53 дугаар зүйл, 2017 оны ******* ******* ******* тухай хуулийн 46., 48., 49.,.,58.-д заасан иргэний ******* гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл дээрх хугацаанд хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч Д.ын өмчлөлийн эд хөрөнгийг олж тогтоох зорилгоор холбогдох бүртгэлийн байгууллага болон арилжааны банкнуудад хандаж мэдээлэл олж авах, эд хөрөнгө болон мөнгөн хөрөнгийн мэдүүлгийг авах, төлбөр төлөгчийг болон түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах, улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа тодорхойлолт гаргуулах ажиллагааг явуулан, 2010 онд төлбөр төлөгчийн инчийн Panasonic маркийн зурагт, Зил маркийн хөргөгч зэргийг битүүмжилж, Улсын бүртгэлийн ******* газрын 2010.06.18-ны өдрийн 6/6334 тоот лавлагаа, 2014, 2018, 2019 онуудын Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтсийн болон тус дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албаны албан бичгүүдээр ирүүлсэн лавлагаа, Нийслэлийн өмчийн харилцааны газрын лавлагаа зэргээр төлбөр төлөгч Д.ын өмчлөл, эзэмшилд ******* болон үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй болохыг тогтоосон байна.

Мөн 2017, 2019 оны Голомт банк ХХК, Ариг банк ХХК, Богд банк ХХК, Чингис хаан банк ХХК, Капитрон банк ХХК-ийн лавлагаагаар дээрх банкнуудад харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэггүй тухай, Н банк ХХК-ийн 2017, 2019 оны лавлагаагаар Д. нь тус банканд тоот данс эзэмшдэг боловч 2017.04.25-нд 74 000 төгрөг, 2017.06.23-нд 199 000 төгрөгийг Шийдвэр ******* ******* газрын Төрийн банк дахь тоот дансанд шилжүүлж, дансны зарлагын гүйлгээг хязгаарласан, уг дансанд мөнгөн хөрөнгө байхгүйг, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2019.12.17-ны өдрийн лавлагаагаар тус банкны 4727008 тоот данс эзэмшдэг талаар тус тус тодорхойлжээ.

Түүнчлэн 2019 онд Д. нь ХК-ийн 750 ширхэг хувьцааг эзэмшдэг болон түүний Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн төвлөрсөн хадгаламжийн 3-966984 тоот данс дахь ХХК-ийн 295 ширхэг хувьцааг тусгаарлуулан үнэт цаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн, Д.ын оршин хаягийг олж тогтоон, 2020, 20 онуудад төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг хийх зэрэг ******* ******* ажиллагаануудыг явуулсан байх бөгөөд 2020.09.11-ний өдрийн ******* гүйцэтгэгчээс Д. нь хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөх шаардлагыг биелүүлээгүй зөрчлийг шалгуулахаар гаргасан хүсэлт гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.18-ны өдрийн 2020/ЗШ/805 дугаартай шийтгэврээр Д.т Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар зан үйлд нөлөөлөх 40 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 20 хоног баривчлах шийтгэл ногдуулсан байна.

Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан, *******ийн тодорхойлох хэсгийн 4-т дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

3.3. Төлбөр төлөгч Д. нь шүүхийн *******ийн дагуу 2010 оноос 20 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд охин У.д 17 903 0 төгрөг, охин У.*******цэцэгт 12 944 700 төгрөг, нийт 848 000 төгрөг төлөх ёстойгоос 2010 онд 200 000 төгрөг, 2017 онд 3 500 төгрөг, 2018 онд 195 000 төгрөг, 2019 онд 1 180 000 төгрөг, 2020 онд 1 924 000 төгрөг нийт 4 072 500 төгрөг төлж, 26 775 500 төгрөгийг төлөөгүй болох нь хариуцагч байгууллагаас гаргасан хүүхдийн тэтгэлэг төлөлтийн тооцоо, хэрэгт авагдсан 2017 оны 04 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр төлөгч Д.аас хүүхдийн тэтгэлэг төлсөн тухай тодорхойлолт, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны данснаас О.*******ын Н банк ХХК дахь тоот дансанд хүүхдийн тэтгэлэг шилжүүлсэн тухай баримтууд, Төрийн банкны 2020.10.16-ны өдрийн орлогын мэдүүлэг зэрэг баримтаар нотлогджээ.

3.4. Төлбөр төлөгч Д. нь шүүхийн *******ийг биелүүлж байх явцад буюу 2010.07.28-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2.-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлэн чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж, 2013.09.24-нд шүүгчийн захирамжаар ял эдлэх дэглэм буурч жирийн дэглэмтэй хорих ангид хорих ял эдэлж байгаад 2014.07.02-нд хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь ******* ******* ******* ******* газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2022.11.04-ний өдрийн 2/773 тоот албан бичиг, 2010.07.28-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 8 дугаар Шийтгэх тогтоол, Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн 2014.07.02-ны өдрийн 1 дүгээр захирамж, 2014.06.02-ны өдрийн ялтан Д.ын зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт, 2014.05.27-ны өдрийн 14 тоот Арга зүйн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон.

3.5.Төлбөр төлөгч Д. нь 2019.08.14-нөөс элэгний фиброз ба цирроз оноштойгоор Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын *******ээр 70 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан тухай 0242333 тоот Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт тогтоогдсон байх боловч уг актын хугацаа 2020.08.14-нд дуусахад дахин сунгуулаагүй байсан бөгөөд ******* ******* ажиллагааны явцад төлбөр төлөгч Д. нь 20.04.02-нд нас барсан болох нь 20.04.23-ны өдрийн Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 478/010438 тоот нас барсны бүртгэлийн лавлагаа, 111901000684 тоот Улсын бүртгэлийн ******* газрын нас барсны лавлагаа зэргээр нотлогдсон.

Иймд ******* ******* ******* тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8.-д заасны дагуу иргэний ******* ******* ажиллагааг Нийслэлийн шүүхийн ******* ******* газрын ахлах ******* гүйцэтгэгчийн 20.06.14-ний өдрийн 6/58 тоот Шийдвэр ******* ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-р дуусгавар болгожээ.

4.Хэрэгт авагдсан ******* ******* ******* ******* газрын харьяа Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь 423 дугаар хорих ангийн 2014.06.02-ны өдрийн ялтан Д.ын зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт болон 2014.05.27-ны өдрийн 14 тоот Арга зүйн хурлын тэмдэглэлд ...Д. нь ...ял эдлэх хугацаандаа галчийн ажил, ногоо ялгах ажил, аж ахуйн бусад ажлыг хийж байсан.... гэж, Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн 2014.07.02-ны өдрийн Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай 1 дүгээр захирамжид ...ял эдлэх хугацаандаа галчийн ажил, ногоо ялгах ажил, аж ахуйн бусад ажилд ажиллаж байсан.... гэж тус тус бичигдсэнээс үзэхэд төлбөр төлөгч Д. нь шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж байхдаа аж ахуйн ажил хийж байсан байх бөгөөд хариуцагч байгууллагаас хүүхдийн тэтгэлэг төлүүлэхээр түүний цалин хөлснөөс суутгал хийх ажиллагааг явуулаагүй болох нь тус хорих ангийн 2022.11.02-ны өдрийн 01/1125 тоот албан бичгээр нотлогдсон.

Тодруулбал, 2002 оны ******* ******* ******* тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2.-т Хорих ял эдэлж байгаа ялтны төлбөрийг түүний өмчлөлийн эд хөрөнгөөс төлүүлсний дараа дутуу хэсгийг төлүүлэхээр ялтны эдэлж байгаа хорих ангийн захиргаанд ******* баримт бичиг явуулна, 66.3.-т Гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авсан хорих ангийн захиргаа ялтны хөдөлмөрийн хөлснөөс сар бүр суутгал хийж ******* гүйцэтгэгчид шилжүүлнэ заасны дагуу Д.ын хорих ял эдэлж байсан 2012, 2013, 2014 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд шүүхийн *******ээр тогтоогдсон хүүхдийн тэтгэлэг төлүүлэх талаар ямар нэгэн ажиллагааг ******* ******* байгууллага гүйцэтгээгүй байна.

5. Д. нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын ******* газрын 2022.09.28-ны өдрийн 01/1715 тоот албан бичгээр ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор хорих ялаас суллагдсаны дараа 2014 оны 10 дугаар сард Билэгт зам ХХК-д ажиллаж 772 500 төгрөгийн, 2015 оны 9, 10 дугаар саруудад Туул арвижих өргөө ХХК-д ажиллаж 800 000 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл, 2020 оны 6, 7 дугаар саруудад тус тус Титан интернэйшнл ХХК-д ажиллаж 3 472 380 төгрөгийн цалин хөлс авсан байна.

2002 оны ******* ******* ******* тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.-д Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос дараах тохиолдолд төлбөр гаргуулна: 64.1.1.Тогтмол төлөгдөх төлбөрийг гаргуулах..., 65 дугаар зүйлийн 65.1.-д Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос гаргуулах төлбөрийн хувь хэмжээг төлбөр авагч болон төлбөр төлөгчийн төлбөрийн чадвар, бусад байдлыг харгалзан ******* гүйцэтгэгч тогтооно, 65.2.-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос суутгал хийлгүүлэх мэдэгдлийг түүний ажиллаж байгаа буюу тэтгэвэр тэтгэмж олгож байгаа иргэн, хуулийн этгээд албан тушаалтанд хүргүүлнэ гэж тус тус заасан байх бөгөөд үүний дагуу 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд хамаарах цалин хөлснөөс хүүхдийн тэтгэлгийг суутган төлүүлж байсан байна.

Харин 2014 оны 10 дугаар сард Билэгт зам ХХК-иас олгосон 772 500 төгрөгийн, 2015 оны 9, 10 дугаар саруудад Туул арвижих өргөө ХХК-иас олгосон 800 000 төгрөгийн цалин хөлснөөс тус хугацаануудад 2 хүүхдэд олгогдох байсан тэтгэлгийг суутган тооцож төлүүлээгүй буюу дээрх хуульд заасан үүргээ хариуцагч байгууллага биелүүлээгүй байна.

6. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.‑д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 229.1.- Ү , 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-р гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх...буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч О.******* дээрх хугацаанд авах ёстой хүүхдийн тэтгэлгийг төлүүлж чадаагүй хохирсон нь хариуцагч байгууллагын 2002 оны ******* ******* ******* тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.1., 65 дугаар зүйлийн 65.1., 65.2., 66 дугаар зүйлийн 66.2., 66.3.-т заасан үүрэг, журмыг зөрчсөн гэм буруутай үйл ажиллагаа, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.

Тодруулбал, хариуцагч ******* ******* байгууллага нь хуульд заасан төлбөр төлөгчөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулах ******* ******* ажиллагааг явуулаагүй буюу дээрх хуульд заасан журмыг зөрчиж үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч О.******* нь 2012, 2013, 2014 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд, 2014 оны 10 дугаар сар, 2015 оны 9, 10 дугаар саруудад олгогдох ёстой байсан охин У.*******цэцэг, У нарт оногдох дээрх хугацааны хүүхдийн тэтгэлгийг авч чадаагүй эд хөрөнгөөр хохирсон гэж үзэхээр байх бөгөөд энэ талаарх шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.ийн хариуцагч ******* ******* ******* ******* ******* нь нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг төлүүлэх ажиллагаагаа явуулаагүй буруутай гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

7. Иймд Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох тухайн хугацаанд мөрдөгдөж байсан амьжиргааны доод түвшний хэмжээгээр тооцон охин У.*******цэцэг, У нарт оногдох тэтгэлэгт 2012 оны 1 492 800 төгрөг, 2013 оны 1 728 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны 348 0 төгрөг, бүгд 3 569 100 төгрөгийг, мөн 2 хүүхдийн тэтгэлэгт Д.ын 2014 оны 10 дугаар сарын цалингаас тооцогдон суутгах 169 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын цалингаас суутгах 185 400 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын цалин хөлснөөс суутгах 185 400 төгрөг, бүгд 539 000 төгрөг, нийт 4 108 900 төгрөгийг нэхэмжлэгч О.******* нь Иргэний хуулийн 497.1., 510.1.-д зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй болно.

8. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч ******* ******* ******* ******* газраас нийт 4 108 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн бусад шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон *******лэлээ.

 

9. Хэрэгт авагдсан, Д.ын ял шийтгүүлсэн талаарх 2007.01.18-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 36 дугаартай Шийтгэх тогтоол, 2007.03.20-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 126 дугаартай Магадлал, 2008.04.09-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 333 дугаар захирамж, ялтан Д.ын зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгох тодорхойлолт зэрэг нь нэхэмжлэлд хамааралгүй бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 114-250 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-20 дахь талд авагдсан баримтууд нь давхардсан, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүхийн *******ийн үндэслэл болохгүйг дурдав.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.12-ны өдрийн 182/ШТ2022/00249 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч О.*******ыг нэхэмжлэлд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 80 692 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д хариуцагч ******* ******* ******* ******* газраас гэм хорын хохиролд 4 108 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгож, нэхэмжлэлээс 34 618 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.12-ны өдрийн 182/ШТ2022/00249 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч О.*******ыг нэхэмжлэлд төлбөл зохих 351 585 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 80 692 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч *******ийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. 119 119.2., 119.3., 119.4., 119.7.‑ 㺺 7 14 .

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД Х.ДАШДЭЧМАА

 

Б.ЦОЛМОН