Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2022/03316

 

 

 

 

 

 

 

 

22 11 14

12/ШШ22/03316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х тоот хаягт оршин суух, Ш овгийн *******ын ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч давхарт байрлах, ******* дугаартай ******* дүүргийн тойргийн нотариатч ******* овгийн *******ийн *******/РД:ЧК66040307/,

Хариуцагч: Х тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн /РД:/ ,

Хариуцагч: Ч  тоот хаягт оршин суух, Т овогт ын /РД:/,

Хариуцагч: Х тоот хаягт оршин суух, овогт ын ******* /РД:/ нарт холбогдох,

Нотариатч С.*******ийн 17.09.01-ний өдөр олгосон итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, 17.12.13-ны өдөр Б., Ц.*******, Г. нарын хооронд байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг 19 оны 07 дугаар сарын 0-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.,

Хариуцагч С.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.,

Хариуцагч С.*******ийн өмгөөлөгч Ш.,

Хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Хариуцагч Г.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Зулцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.гээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1.итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байхыг, мөн Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д төлөөлүүлэгч нь мөн гарын үсэг зурсан байхыг шаарддаг ба Т.******* нь 17.09.01-ний өдөр уг итгэмжлэлийг олгоогүй байдаг. Уг итгэмжлэл хийсэн газрыг Т.******* мэдэхгүй, нотариатын газар очиж байгаагүй. Өөрөөр хэлбэл, 17.09.01-ний өдөр Т.*******аас Г.т орон сууц захиран зарцуулах итгэмжлэлийг олгоогүй. Уг итгэмжлэлийн дээд талд нь ******* дүүргийн тойргийн нотариатч С.******* гээд Нотариатын тухай хуульд заасан үүргийнхээ дагуу үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хийлгэж байгаа эсэхийг тодруулан эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлан өгсөн болно гэж заасан байгаа. Тэгэхээр тус өдөр Т.******* нь нотариатын байранд очоогүй, нотариатын байр хаана байдгийг мэдэхгүй. Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.3. заасан нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийсэн. Энэ нь нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэл гэж заасан. Т.******* тухайн үед Итали улсад ажиллаж, амьдарч байсан. Тус итгэмжлэлд зааснаар Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.-т заасны дагуу Т.******* нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, дугаар байр, Оюутны гудамж, дугаар байрны тоотод байрлах эрхийн улсын Ү-2301653 дугаарт бүртгэгдсэн 101, м.кв талбай бүхий орон сууцыг бусдад худалдах, захиран зарцуулах, бэлэглэх, барьцаалах, гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах эрхийг Г.т олгоогүй. Иймд итгэмжлэл олгосон тухай нотариатч С.*******ийн үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Хоёр дахь шаардлагын хүрээнд уг итгэмжлэлийг үндэслээд 17.12.13-ны өдөр худалдан авагч Б., худалдагч Ц.*******, Г. нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах байгаа. Энэ гэрээнд Г. гэж бичсэн боловч нотариатч С.*******ийн гэрчилсэн итгэмжлэлийг үндэслээд худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тухайн хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгө дээр Т.******* нь өөрөө анх захиалгын гэрээ байгуулаад амьдарч эхэлсэн. Г. Б.тай худалдах, худалдан авах гэрээ хийхдээ 101, м.кв талбайг 5 000 000 төгрөгөөр шилжүүлсэн байсан. Тэгэхээр хүчин төгөлдөр бус хэлцлийг хийчихсэн, Т.******* итгэмжлэл өгөөгүй байхад 5 000 000 төгрөгөөр Т.*******ийн өмчлөлийн орон сууцыг худалдсан байх тул тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болсон. Нотариатын тухай хуулийн дагуу нотариатч хууль зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй, бас нотариатын үйлдэл хийхээс татгалзах ёстой. Төлөөлөгч, төлөөлүүлэгч нотариатын ажлын байранд биечлэн ирж, нотариатын үйлдэл хийсэн байх ёстой. 17 оны итгэмжлэлээр хууль тайлбарлаж өгөөгүй гээд биччихсэн байна лээ. Т.*******ийн хувьд лавлагаагаар Монгол улсад байсан хэдий ч энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж болохгүй. 17 оны нотариатчийн итгэмжлэлийн бүртгэлийн дэвтэрт тухайн итгэмжлэл бүртгэгдээгүй, итгэмжлэл дээр Т.******* гарын үсэг зурсан үйл баримт байдаггүй. Энэ тухай итгэмжлэл гэрчилсэн бүртгэлийн дэвтэр хэрэгт авагдсан. Нотариатч тухайн үйлдлийг хийхдээ нотариатын бүртгэлийн дэвтэрт заавал бүртгэсэн байхыг шаарддаг. Нотариатч С.*******ийн төлөөлөгчийн хэлсэн тайлбар үндэслэлгүй. Т.*******ийн нотариатын бүртгэлийн дэвтэр дээр гарын үсэг зурсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч зураагүй болно. Улсын бүртгэлийн гэрчилгээгээ гээгээд дахиад авъя гэдэг хүсэлтийг Ц.*******, Г. нар гаргасан байгаа боловч энэ хүсэлт дээр Т.*******ийн өмнөөс Г. гарын үсэг зурсан байдаг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гээсэн тохиолдолд хамтран өмчлөгчийн хувиар Г. тухайн үед байсан байх. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилоод Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан хүсэлт, нотариатчийн 17.09.01-ний итгэмжлэл дээрх гарын үсэг биш байна гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсон. Яагаад хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байна вэ гэвэл, хүчингүй итгэмжлэлийг үндэслээд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байгаа. Мөн 101, м.кв байрыг 5 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь бодит байдалтай огт нийцэхгүй. 5 000 000 төгрөгөөр 100 м.кв орон сууцыг зарахгүй шүү дээ. Хэдийгээр энэ итгэмжлэлийг үзүүлээд дараагийн нотариатч дээр худалдах, худалдан авах гэрээг хийж байгаа нь өөрөө өмнөх хэлцлүүд, итгэмжлэлүүд хүчингүй болохоор дараагийнх нь дагаад хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Г.ийн хувьд итгэмжлэл дээр зураагүй, Т.*******ийн өмнөөс гарын үсэг зурсан гэдгээ зөвшөөрдөг. Нотариатч үйлдлээ хийхдээ Нотариатын тухай хуулийг 3 дугаар зүйлд заасан хууль дээдлэх, хараат бус бие даасан байх, шударга ёсыг сахих, тэгш эрхийг хангах, ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллах зэрэг зарчмаа баримтлаагүй. Захиран зарцуулах эрх олгож байгаа итгэмжлэлийг нотариатч маш сайн хянаж үзэх ёстой. Гол нь төлөөлөгч өөрөө заавал байх ёстой ба төлөөлүүлэгч байхгүй байж болно. Нотариатч тухайн үйлдлээ хийхийг Нотариатын тухай хуулийн 29., 30., 31 дүгээр зүйлд зааж өгсөн байдаг. Хэдийгээр дундын өмч байсан хэдий ч Г. захиран зарцуулах эрх байхгүй. Нотариатч нийлээд Г.ийг захиран зарцуулах эрхийг шилжүүлчихсэн харагдаж байна. 5 000 000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгө гэж байхгүй. Хэрэв хамтран өмчлөгч гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т заасны дагуу хамтран өмчлөгч нөгөө өмчлөгчөөсөө заавал зөвшөөрөл авах, мэдэгдэх үүрэгтэй. Энэ зөвшөөрлийг нотариатч заавал харах үүрэгтэй. Иргэний Мөн 10.7.-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 1 сар өнгөрсөн бол бусдад захиран зарцуулах эрх нээгдэнэ ч гэдэг юм уу, энэ талаар нотариатч тайлбарлаж өгөөгүй. Энэ утгаараа нотариатчийг Нотариатын тухай хуульд зааснаар үр дагаврыг нь сайн танилцуулаад, хууль зүйн зөвлөгөө өгөх эрхийг хуулиар олгосон байхад үүргээ биелүүлээгүйгээс болж үр дагавартай асуудлууд гарчихсан байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч С.*******аас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.оос тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед Г. Т.*******ийг төлөөлөх эрх авахдаа түүний иргэний үнэмлэх, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг холбогдох баримтуудыг авчран хууль журмын дагуу итгэмжлэлийг авсан. С.******* нь Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийг 17.09.01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл өгөх тухайн үед би Монгол улсад байгаагүй, Итали улс руу удаан хугацаагаар суралцахаар явсан учир миний эрх олгосон итгэмжлэл буюу хүчин төгөлдөр бус гэж үйл баримтаар тодорхойлсон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.*******ийг Монгол улсад байсан эсэх талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад Монгол улсад байсан гэсэн лавлагаа ирж нотлох баримтаар авагдсан учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар эргэлзээтэй байна. Нотариатчийн хувьд төлөөлөгч, төлөөлүүлэгчийг байлцуулаад тэдэнд хуульд заасан эрх үүргийнхээ дагуу итгэмжлэх, төлөөлөх эрхийг олгосноор ямар үр дагавар гарах вэ гэдгийг тайлбарласан. Тайлбарласан гэдгээ ч итгэмжлэл дээр текстээр оруулж заан итгэмжлэлийг гэрчилсэн. Хуульд зөрчсөн асуудал итгэмжлэл олгоход байхгүй. Нэхэмжлэгч талын тайлбар, итгэмжлэл хүчин төгөлдөр бусд тооцуулахаар үндэслэл болгосон үйл баримт нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан 2 итгэмжлэл дээрх гарын үсэг нүдэн баримжаагаар харахад зөрүүтэй байгаа. Шинжилгээнд хавсаргасан Т.*******ийн гарын үсгүүд хүртэл зөрүүтэй байгаа. Тэгэхлээр Т.******* хэлцэл хийхдээ нэг гарын үсгээр зураад, тэр хэлцлийнхээ үр дагаврыг хүлээн зөвшөөрөхгүй, өөр бусад байдлаар өөртөө давуу байдал олгох зорилгоор аль нэг гарын үсгээ үгүйсгээд нэг гарын үсгээ шинжилгээнд өгсөн байхыг үгүйсгэхгүй гэсэн эргэлзээтэй байдал байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гарын үсгийн харьцуулсан шинжилгээг яг Т.*******ийн гарын үсэг, тухайн цаг хугацаанд зурагдсан гарын үсэгтэй тохирч байна уу, үгүй байна уу гэдэг дээр бүрэн дүүрэн хариулт өгөөгүй гэж үзэж байна. Т.*******ийн гэх гарын үсэг гээд байгаа. Тэгээд ч хэрэгт авагдсан баримтуудаар Т.******* гарын үсгээ өөр, өөрөөр зурдаг. Өөр, өөрөөр зурахдаа ямар харилцаан дээр ямар гарын үсэг хэрэглэдэг, аль гарын үсэг нь тохироод, аль гарын үсэг нь зураагүй байгаа талаар дэлгэрэнгүй хариулт өгч чадаагүй шинжилгээний дүгнэлт гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.аас шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад 17.09.01-нд хийгдсэн итгэмжлэлийг нотариатч нотариатын үйлдлийг бол биечлэн гүйцэтгэх үүргээ зөрчсөн учраас уг үйлдлийг хүчингүй болгох гэсэн үндэслэл гаргасан. Нотариатын үйлдлийг биечлэн ажлын байрандаа гүйцэтгэх үүрэгтэй. Иймээс нотариатын бүртгэлийн дэвтэр гэдэг зүйл хөтөлдөг. Нийслэлийн архивын газраас авагдсан баримтаас харахад 17.09.01-ний өдөр Т.******* итгэмжлэл дээр гарын үсэг зураад мөн нотариатын бүртгэлийн дэвтэр дээр гарын үсэг зурсан. Нотариатын бүртгэлийн дэвтэрт энэ хүн өөрөө биечилж гарын үсэг зурчихсан учир нотариатын үйлдлийг ажлын байранд хийгдээгүй, биечилж гүйцэтгээгүй гэх тайлбар үндэслэлгүй. 17.11.07-ны өдөр нэхэмжлэгч орон сууцны гэрчилгээгээ алга болгоод дахин авахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргаж байсан хүсэлт байдаг. Энэ хүсэлтэд Т.******* бас л гарын үсэг зурсан. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас гэрчилгээ шинэчилж авахтай холбоотой бүх баримтуудыг татаж үзэхэд 7 дугаар сард хийсэн итгэмжлэл ашиглагдаагүй. Тэгэхлээр энэ хүн 17.11.07-ны өдөр өргөдөл гаргахдаа мөн биечлэн байсан. Энэ зурагдсан гарын үсэг нь итгэмжлэл дээр зурагдсан гарын үсэгтэйгээ тохирч байгаа. Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагынхаа үндэслэлийг дээрх итгэмжлэлийн дагуу орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийсэн учир хүчин төгөлдөр бусд тооцуулна гэсэн. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ 17.12.13-ны өдөр хийгдсэн. Энэ гэрээгээр Сүхбаатар дүүрэгт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж байгаа. Энэ гэрээг Сүхбаатар дүүргийн нотариатч гэрчилсэн тусдаа нотариатын үйлдэлтэй. Энд Т.*******ийн төлөөлөөд Г. гарын үсэг зурсан байгаа. Гэхдээ хэрэгт авагдсан баримтуудын хувьд энэ гэрээг тухайн үед 17.09.01-нд гэрчилсэн итгэмжлэлийг ашигласан эсэх нь тодорхойгүй байгаа. Нотариатын үйлдэл нь хуулийн дагуу хийгдчихсэн, өөр нотариат гэрээг гэрчилчихсэн байхад энэ итгэмжлэлтэй холбож энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа нь үндэслэлгүй. Уг итгэмжлэлийн хувьд Нийслэлийн архивын газарт эх хувиараа байхгүй, нотариатын бүртгэлийн дэвтэр бол байгаад хуулбарлагдаж ирсэн. Энэ итгэмжлэл үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт авагдсан баримтаас хуулбарлагдаж ирсэн байгаа. Шүүхийн шинжээч шинжилгээ хийсэн. Эхний удаад баримт эх хувиараа Нийслэлийн архивын газарт эх хувиараа байхгүй байгаа учир шинжилгээ хийх боломжгүй гээд буцаасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулиар эх баримт бичиг дээрх гарын үсэгт шинжилгээ хийдэг журамтай. Тийм учир шинжилгээ хийхээс татгалзсан. Хоёр дахь удаад яагаад шинжилгээ хийснийг ойлгохгүй байгаа. Анх шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү явахад нэхэмжлэгчийн хоёр гарын үсгийн чөлөөт загвар авсан. Энэ хоёр загвар нь хоорондоо илэрхий, зөрөөтэй, гарын үсгийн хэвтэй байсан. Шинжээч Т.*******ийн гэх гарын үсгийн загвартай харьцуулахад тохирохгүй байна гэж шинжилгээний дүгнэлт гаргаж байгаа. Тэгэхлээр хоёр өөр загварын алинтай нь тохирч байгаа, алинтай нь тохирохгүй байгаа гэдэг дээр иж бүрэн хариу өгч, дүгнэлт гаргаагүй. Шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан хэсэгт байгаа болон эх хувиараа хэрэгт авагдсан байгаа гарын үсгийн чөлөөт загварыг харвал хоёр огт өөр чөлөөт загвар байдаг. Нэг загвар нь итгэмжлэл дээр зурагдсан гарын үсгийн загвартай нүдээр харахад тохирч байгаа. Нэг нь бол өөр. Гэхдээ гарын үсгийн шинжилгээнд явуулсан Италийн боловсролын төвтэй байгуулсан Т.*******ийн гэрээ байгаа. Тэр гэрээний хавсралт, нэмэлт загвар гэж өгсөн юм. Эндээс харахад нэхэмжлэгч нь эхлээд нэг өөр гарын үсгээ зураад, ард нь бас гарын үсгээ дахин өөрөөр зурсан байна. Эдгээрийг харьцуулаад үзэхэд гарын үсэг нь эргэлзээтэй, үнэн бодитой гараагүй. Итгэмжлэл дээрх гарын үсэг нь шинжилгээнд өгсөн хоёр загварын нэгтэй нь тохироод байдаг. Аль загвартай нь тохирохгүй байгаа нь ойлгомжгүй. Энгийнээр харахад л итгэмжлэл дээр байсан гарын үсэг, нотариатын бүртгэл дээр зурагдсан гарын үсэг хоёр хоорондоо таарч байна. Үл хөдлөхийн бүртгэлийн газарт өгсөн гарын үсэг ч хоорондоо тохирч байна гэсэн хариу өгсөн. Шинжээчийн дүгнэлт бусад чөлөөт загвар, гарын үсэг, гэрээнүүд зэрэгтэй харьцуулахаар эргэлзээтэй байгаа. Тийм учир шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэлийг хангах шууд үндэслэл болохгүй гэж үзэж байна. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний тухайд Сүхбаатар дүүргийн нотариатч гэрчилсэн. Гэрчилсэн гэрээнд Т.*******ийг Г. гэж хүн төлөөлөөд гарын үсэг зурчихсан байгаа. Тэгэхээр энэ гэрээг гэрчлэхэд ямар ч байсан нэг итгэмжлэл авагдсан байж таарна, тэр итгэмжлэл нь 17.09.01-нд хийсэн итгэмжлэл байсан уу эсвэл өөр итгэмжлэл байсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа. Худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлээд, үл хөдлөхөд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Нотариатын үйлдэл хүчин төгөлдөр хуулийн дагуу хийгдчихсэн. Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хувьд талууд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй. Нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байгаа. Нотариатч бол хуулийн дагуу хийгдсэн итгэмжлэлийг үндэслээд орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилж, энэ гэрээ хүчин төгөлдөр болж байгаа учир итгэмжлэлтэй холбоотойгоор энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага үндэслэлгүй, хоорондоо хамаарахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Хариуцагч Г.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар өгөхгүй, тайлбар байхгүй. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулахтай холбоотой бүртгэлийн газарт өгсөн мэдүүлэгт 32 000 000 төгрөг гэж Ц.******* бичсэн, гэрээнд 30 000 000 төгрөг гэж байдаг. Гэтэл хариуцагчид 147 онд 5 000 000 төгрөгөөр худалдсан нь бодит байдалд нийцээгүй байна. Албан татвараас зайлсхийж, өмнөх гэрээг нотлох зорилготой дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж үзэж болохоор байна гэв.

 

5.Хариуцагч Ц.*******оос шүүхэд гаргасан тайлбартаа: Т.*******ийн гаргасан 17.12.13-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг би мэдэхгүй байна. Иймд гэрээ байгуулаагүй, миний хувьд Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Оюутны гудамж, дугаар байр, тоот хаягт байрлах, 101, м.кв талбайтай орон сууцыг худалдах ямар ч шаардлага байхгүй, худалдах санаа зорилго ч байгаагүй. Итгэмжлэлийг хүчингүй болгуулах талаар нотариатч дээр Т.******* очоогүй, байгаагүй гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би орон сууцаа худалдаагүй, би энэ шүүх хуралдаанд оролцохгүй учир эзгүйд шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

6. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, .04.16-ны өдрийн Т.*******аас М.д олгосон итгэмжлэлийг /1 хх /,

Хариуцагч Б.аас нотлох баримтаар .05.01-ний өдрийн 6279 дугаартай, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /1 хх 47-50/, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 22.04.12-ны өдрийн 457 дугаартай тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 22.06.06-ны өдрийн 9970 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 22.0.03-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас /2 хх 109-112/ зэргийг,

Тус шүүхийн шүүгчийн .05.12-ны өдрийн 4972 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн архивын газраас .05.15-ны өдрийн 04/540 тоот албан бичгээр ирүүлсэн ******* тойргийн ******* тамганы дугаартай нотариатч С.*******ийн 17.0.01-нээс 17.10.25-ныг хүртэл хугацааны итгэмжлэлийн бүртгэлийн дэвтэр /1 хх 26-30/,

Тус шүүхийн шүүгчийн .0.19-ний өдрийн 03, .09.02-ны өдрийн 632 дугаар захирамжуудын дагуу Нийслэлийн архивын газрын .09.02-ны өдрийн С.*******т явуулсан албан бичиг, Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн .0.2-ны өдрийн 974 тоот албан бичгээр ирүүлсэн Эвийн өргөө ХХК болон Г. нарын хооронд 05.07.15-нд байгуулсан 11 тоот Захиалгаар барьсан орон сууцны гэрээ, 07.10.09, 17.11.24-ний өдрийн Ц.*******, Г., Т.******* нарын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгүүд, Хадгаламж банкны орлогын мэдүүлэг, Г. болон Эвийн өргөө ХХК-иас бүртгэлийн байгууллагад явуулсан хүсэлтүүд, Т.*******ийн төрсний гэрчилгээ, Ц.*******, Г., Т.******* нарын иргэний үнэмлэх, Сүхбаатар дүүргийн Засаг даргын албаны тодорхойлолт, 06.03.26-ны өдрийн 3/06 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт, 17.11.22-ны өдрийн Ц.*******, Г., Т.******* нарын ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, 07.10.09-ний өдрийн Ц.*******, Г., Т.******* нарын өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Оюутны гудамж байр, тоот, 101, м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ, 17.12.05-ны өдрийн А/1019 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай тушаал, сонинд нийтэлсэн зарлал, Ц.*******, Г., Т.******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 17.11.24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000625660 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, Ц.*******, Г., Т.******* болон Б. нарын хооронд байгуулсан 17.12.13-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 17.09.01-ний өдрийн Т.*******аас Г.т олгосон итгэмжлэл, 17.12.13-ны өдрийн Б.ын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 19.05.27-ны өдрийн Домог инвест ББСБ ХХК болон Б. нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Барьцаалбар, .05.01-ний өдрийн 6279 дугаартай, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /1 хх 75, 2-122/,

Тус шүүхийн шүүгчийн .09.21-ний өдрийн 9435 дугаартай захирамжийн дагуу Хил хамгаалах ерөнхий газрын .09.24-ний өдрийн 2-5а/459 тоот Т.*******ийн хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /1 хх 1419-150/,

Тус шүүхийн шүүгчийн .10.06-ны өдрийн 10046 дугаартай захирамжийн дагуу Нийслэлийн архивын газрын .10.16-ны өдрийн 04/90 тоот албан бичгээр ирүүлсэн ******* тойргийн ******* тамганы дугаартай нотариатч С.*******ийн 17.12.12-ны өдрийн бүртгэл бүхий итгэмжлэлийн бүртгэлийн дэвтэр, мөн өдрийн Т.*******аас Г.т олгосон итгэмжлэл, нотариатч С.*******ийн 17.11.22-ны өдрийн бүртгэл бүхий гарын үсгийн бүртгэлийн дэвтэр, 17.11.22-ны өдрийн Ц.*******, Г., Т.******* нарын ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбарууд, Ц.*******, Г., Т.******* болон Б. нарын хооронд байгуулсан 17.12.13-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г бүртгэсэн Сүхбаатар дүүргийн тойргийн 137 тамганы дугаартай нотариатч Ж.Гансүхийн гэрээний бүртгэлийн дэвтрийн хуулбар, мөн гэрээ, 17.09.01-ний өдрийн Т.*******аас Г.т олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбарууд /1 хх 210-227/,

Тус шүүхийн шүүгчийн 21.01.19-ний өдрийн 663 дугаартай захирамжийн дагуу ирүүлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 21.01.26-ны өдрийн 10/1136 тоот, 21.02.0-ны өдрийн 10/1 тоот албан бичгүүд, Нийслэлийн архивын газрын 21.06.11-ний өдрийн 04/349 тоот албан бичиг /2 хх 2, 5, 7/,

Тус шүүхийн шүүгчийн 22.05.02-ны өдрийн 564 дугаартай захирамжийн дагуу томилогдсон шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 22.0.29-ний өдрийн 215 тоот Шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтууд / 2 хх 51-104/ зэрэг баримт хэрэгт авагдсан.

Хариуцагч С.*******, Ц.*******, Г. нараас шүүхэд нотлох баримт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь нотариатч С.*******ийн 17.09.01-ний өдөр итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.*******т холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Б., Ц.*******, Г. нарыг нэмж тодорхойлон, 17.12.13-ны өдөр Б. болон Ц.*******, Г., ******* нарын хооронд байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг ханган, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, 17.069.01-ний өдөр өөрийн хамтран өмчилдөг Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Оюутны гудамж дугаар байр, тоот, 101, м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэлийг Г.т олгоогүй, би гарын үсэг зураагүй, итгэмжлэл нь Нотариатын үйлдэл хийх зааврын 3.1.3, 3.2.5, 7.1, 7.4.-т заасныг болон Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1., 64.3., Нотариатын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3., 26 дугаар зүйлийн 26.1., 26.3., 41 дүгээр зүйлийн 41.1.-д заасан төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх шаардлагыг зөрчиж, нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж итгэмжлэл гэрчилсэн нь хүчингүйд тооцох үндэслэлтэй, энэ хууль зөрчсөн итгэмжлэлийг үндэслэн 17.12.13-ны өдөр намайг Монгол улсад байхгүй байх үед миний зөвшөөрөлгүйгээр орон сууцыг 5 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан нь орон сууц өмчлөх эрхийг зөрчсөн тул Б. болон Ц.*******, Г. нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1..-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болсон гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Хариуцагч С.******* нь нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ, нэхэмжлэгч Т.******* нотариатч дээр өөрөө ирсэн, итгэмжлэл гэрчлэх үед Монгол улсад байсан нь баримтаар нотлогдсон, холбогдох баримтуудыг үндэслэн итгэмжлэл гэрчилсэн нь хууль, заавар зөрчөөгүй, гарын үсэг нь ч зөрүүтэй 2 янзаар зурсан, шинжээчид шинжлүүлсэн гарын үсэг зөрүүтэй, хэлцэл хийхдээ нэг гарын үсгээр зураад, тэр хэлцлийнхээ үр дагаврыг хүлээн зөвшөөрөхгүй, өөр бусад байдлаар өөртөө давуу байдал олгох зорилгоор аль нэг гарын үсгээ үгүйсгээд нэг гарын үсгээ шинжилгээнд өгсөн байхыг үгүйсгэхгүй, 17.09.01-ний өдрийн итгэмжлэлийн хуувьд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хэргийн баримтуудыг харьцуулж гаргаагүй, уг итгэмжлэл орон сууц худалдах, худалдан авах гэрээнд хамааралгүй, талууд чөлөөтэй гэрээг байгуулах эрхтэй, гэрээг гэрчилсэн нотариатч ямар итгэмжлэл үндэслэсэн нь тодорхойгүй, Нотариатын тухай хуулийн зөрчөөгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хариуцагч Б.аас нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, Г., Ц.*******, Т.******* нартай 17.12.13-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч гэрчилсэн тусдаа нотариатын үйлдэлтэй, гэрээнд Т.*******ийн төлөөлөөд Г. гарын үсэг зурсан, энэ гэрээг хийхэд 17.09.01-нд гэрчилсэн итгэмжлэлийг ашигласан эсэх нь тодорхойгүй, өөр нотариатч гэрээг гэрчилчихсэн байхад энэ итгэмжлэлтэй холбож энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа нь үндэслэлгүй, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г талууд чөлөөтэй байгуулах эрхийн дагуу хийсэн, уг гэрээг нотариатаар гэрчлүүлээд, үл хөдлөхөд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон, нотариатч нь хуулийн дагуу гэрчлэгдсэн итгэмжлэлийг үндэслээд орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилж, энэ гэрээ хүчин төгөлдөр тул итгэмжлэлтэй холбоотойгоор энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага үндэслэлгүй, хоорондоо хамаарахгүй гэж тайлбарлан маргасан.

 

4.Хариуцагч Ц.*******, Г. нараас нэхэмжлэлийн шаардлагын талаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Оюутны гудамж, дугаар байр, тоот хаягт байрлах, 101, м.кв талбайтай орон сууцыг худалдах ямар ч шаардлага байхгүй, худалдах санаа зорилго байгаагүй, 17 онд орон сууцыг 5 000 000 төгрөгөөр худалдсан нь бодит байдалд нийцээгүй, албан татвараас зайлсхийж, өмнөх гэрээг нотлох зорилготой дүр үзүүлэн хийсэн гэрээ үзнэ гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

5.1. Хэрэгт, ******* дүүргийн тойргийн ******* тамганы дугаартай нотариатч С.*******ийн гэрчилсэн 17.09.01-ний өдрийн бүртгэлийн 1367 дугаарт бүртгэсэн итгэмжлэлийн хуулбар авагдсан бөгөөд уг итгэмжлэлээр нэхэмжлэгч хүү Т.*******аас эх Г.т, Сүхбаатар дүүрэг, дугаар байр, Оюутны гудамж, дугаар байр, тоотод байрлах эрхийн улсын Ү-2301653 дугаарт бүртгэгдсэн 101, м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдах, бэлэглэх, захиран зарцуулах, барьцаалах, гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг бүртгүүлэх, хүлээн авах, бүртгэлийн хэлтсээс лавлагаа авах зэрэг бүрэн эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгожээ.

Уг итгэмжлэл нь хариуцагч С.*******ийн тухайн хугацааны итгэмжлэлийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн 17.09.01-ний өдрийн бүртгэлд байхгүй буюу энэ өдрийн 93-9 хүртэлх итгэмжлэлийн бүртгэлийн дугаарт байхгүй болох нь 07.10.0-ны өдрийн Сүхбаатар дүүргийн дугаар хорооны Засаг даргын ажлын албаны 9199 тоот Ц.*******ын ам бүлийн тодорхойлолт, Т.*******ийн 16 тоот төрсний гэрчилгээний хуулбар, нотариатч С.*******ийн 17.0.01-нээс 17.10.25-ныг хүртэл хугацааны итгэмжлэлийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, 07.10.09, 17.11.24-ний өдрүүдийн Ц.*******, Г., Т.******* нарын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Оюутны гудамж дугаар байр, тоот, 101, м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, Нийслэлийн архивын газрын .09.02-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдсон.

5.2. Мөн нотариатч С.*******ийн гэрчилсэн 17.12.12-ны өдрийн бүртгэлийн 1367 дугаарт бүртгэсэн, нэхэмжлэгч Т.*******аас Г.т 3 жилээр олгосон итгэмжлэлд дээрх 17.09.01-ний өдрийн итгэмжлэлд заасан бүрэн эрхийг олгосон нь хариуцагч С.*******ийн 17.10.25-наас эхэлж бүртгэсэн итгэмжлэлийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, 17.12.12-ний өдрийн итгэмжлэл, Нийслэлийн архивын газрын .10.-ны өдрийн 04/90 тоот албан бичгээр нотлогдсон.

5.3. Нотариатч С.*******ийн гэрчилсэн 17.12.12-ний өдрийн нэхэмжлэгч Т.*******аас Г.т олгосон итгэмжлэлийн Төлөөлүүлэгч гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэг, С.*******ийн 17.12.12-ны өдрийн итгэмжлэлийн бүртгэлийн дэвтрийн бүртгэлийн 1367 дугаарт зурагдсан гарын үсэг, С.*******ийн гарын үсгийн бүртгэлийн дэвтрийн 17.11.22-ны өдрийн 932 дугаарт зурагдсан гарын үсэг, мөн өдрийн ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргах тухай гэсэн баримтын хүсэлт гаргасан Т.******* гэсэн гарын үсэг нь тус тус нэхэмжлэгч Т.*******ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байгаа, архивт хадгалагдаж байгаа 17.09.01-ний өдрийн итгэмжлэлийн Төлөөлүүлэгч гэсэн хэсэгт бичигдсэн ******* гэсэн гарын үсэг нь дээрх гарын үсгүүдтэй тохирч байгаа, харин нэхэмжлэгч Т.*******ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй болохыг шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 22.0.29-ний өдрийн 215 дугаартай шинжээчийн дүгнэлт, түүний хавсралтуудаар тогтоосон байна.

 

6.Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.-д Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно, 64.2.1.-д итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх..., Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлд гарын үсэг зурна гэж тус тус заасан бөгөөд нотариатч С.*******ийн 17.09.01-ний өдрийн бүртгэлийн 1367 дугаарт бүртгэсэн Т.*******аас Г.т олгосон итгэмжлэл нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3.-т зааснаар итгэмжлэл гэрчлэхдээ мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг...-г үндэслэх..., 26 дугаар зүйлийн 26.1.-д Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатын үйлдлийг он, сар, өдрийн дарааллаар нь үнэн зөв...бичнэ..., 26.4.-т Нотариатын үйлдэл хийсэн баримт бичигт дарсан баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дугаартай ижил байна гэсэн хуульд заасан шаардлагыг дээрх итгэмжлэл хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, 17.09.01, 17.12.12-ны өдрүүдийн Т.*******аас Г.т олгосон адил бүрэн эрхийг олгосон итгэмжлэлүүд нь цаг хугацааны хувьд өөр атлаа хоёулаа бүртгэлийн 1367 дугаарт бүртгэсэн нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөний дээр уг итгэмжлэлүүдэд бичигдсэн Т.******* гэсэн гарын үсэг нь нэхэмжлэгч Т.*******ийн гарын үсгийн загвартай тохирохгүй байгааг шинжээч тогтоосон, 17.09.01-ний өдрийн итгэмжлэлд Г. нь Т.******* гэж бичсэн гэх хариуцагч Г.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр 17.09.01-ний өдрийн итгэмжлэлд төлөөлүүлэгч Т.******* гарын үсэг зураагүй байна.

Иймд 17.09.01-ний өдрийн Т.*******аас Г.т олгосон 17.09.01-ний өдрийн итгэмжлэл гэрчилсэн хариуцагч С.*******ийн нотариатын үйлдлийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-т заасны дагуу хүчингүйд тооцох үндэслэлтэй байна.

 

7.Хэрэгт авагдсан 17.11.22-ны өдрийн Ц.*******, Г., Т.******* нарын ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргах тухай гэсэн баримтад зурагдсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн хариуцагч С.*******ийн гарын үсгийн бүртгэлийн дэвтрийн 17.11.22-ны өдрийн 932 дугаарт зурагдсан болон дээрх хүсэлтэд зурагдсан Т.******* гэх гарын үсгүүд нь нэхэмжлэгч Т.*******ийн гарын үсгийн загвартай тохирохгүй байгааг шинжээч дүгнэсэн хэдий ч эдгээр баримтуудыг үндэслэн бүртгэлийн газраас Ц.*******, Г., Т.******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцны 07.10.09-ний өдрийн 00003241 дугаартай гэрчилгээг хүчингүй болгон, 17.11.24-ний өдөр уг орон сууцны 000625660 дугаартай гэрчилгээг шинээр олгосон болох нь 07.10.09-ний өдрийн Ц.*******, Г., Т.******* нарын өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Оюутны гудамж дугаар байр, тоот, 101, м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцны 00003241 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн орон сууцны 17.11.24-ний өдөр олгогдсон 000625660 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 17.12.05-ны өдрийн А/1019 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай тушаал, сонинд нийтэлсэн зарлал зэргээр нотлогджээ.

 

.Ц.*******, Г., Т.******* нарын өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Оюутны гудамж дугаар байр, тоотод байрлах, 101, м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 000625660 дугаартай гэрчилгээ бүхий 4 өрөө орон сууцыг 17.12.13-ны өдөр эдгээр өмчлөгч болох Ц.*******, Г., өмчлөгч Т.*******ийг төлөөлж Г. нар хариуцагч Б.ад худалдаж Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан, өмчлөх эрхийг шилжүүлсэн нь Ц.*******, Г., Т.******* болон Б. нарын хооронд байгуулсан 17.12.13-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г бүртгэсэн Сүхбаатар дүүргийн тойргийн 137 тамганы дугаартай нотариатч Ж.Гансүхийн гэрээний бүртгэлийн дэвтрийн хуулбар, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 17.12.13-ны өдрийн Б.ын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Б.ын өмчлөлд бүртгэгдсэн дээрх орон сууцны 17.12.13-ны өдрийн 000625763 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

 

9.Үүнээс хойш 1 жил 5 сарын дараа хариуцагч Б. нь 19.05.27-нд Ти финанс ББСБ ХХК /хуучин нэрээр Домог инвест ББСБ/-тай зээлийн гэрээ байгуулан, 100 000 000 төгрөгийн зээл авч, үүргийн гүйцэтгэлийг хангахаар дээрх 4 өрөө орон сууцыг барьцаалсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Ти финанс ББСБ ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .06.30-ны өдрийн 11 дугаартай шийдвэрээр Б.аас зээлийн гэрээний үүрэгт 122 425 337 төгрөг гаргуулж, барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцын албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Энэ нь 19.05.27-ны өдрийн Ти финанс ББСБ ХХК /хуучин нэрээр Домог инвест ББСБ/ болон Б. нарын хооронд байгуулсан 1032130101000050 тоот Зээлийн гэрээ, 1032130101000050-1 тоот Барьцааны гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .06.30-ны өдрийн 11 дугаартай шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 22.04.12-ны өдрийн 457 дугаар тогтоол зэргээр нотлогджээ.

 

10.Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.4., 12 дугаар зүйлийн 12.2.-т заасны дагуу хамтран өмчлөгч нар хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг захиран зарцуулахдаа бусад хамтран өмчлөгч, гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл авах боловч 17.12.13-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний худалдан авагч буюу хариуцагч Б. нь хариуцагч Ц.*******, Г. нарын хүү Т.*******аас ээж Г.т олгосон 17.09.01-ний өдрийн итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн эсхүл итгэмжлэлд Т.******* гарын үсгээ зураагүй гэх нөхцөл байдлыг тухайн үед мэдсэн гэж үзэх буюу мэдэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3.-т Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй гэж, 114 дүгээр зүйлийн 114.1.-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно... гэж тус тус заасан бөгөөд худалдан авагч Б.ын хувьд уг орон сууцны өмчлөгчид болох хариуцагч Г.т Т.*******аас зөвшөөрөл олгоогүй, 17.09.01-ний өдрийн итгэмжлэлд бичигдсэн гарын үсэг нэхэмжлэгчийн гарын үсэг биш гэдгийг мэдэж байсан гэх үндэслэлгүй, мэдэх боломжгүй тул өмчлөгч Ц.*******, Г., Т.*******ийг төлөөлж Г. нартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

11.Нэхэмжлэгч нь дээрх 17.12.13-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1..-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэн уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан бөгөөд 56.4.-т ...хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно, 56.5.-д ...хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээр хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар юуг шаардаж байгаа нь тодорхойгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүй байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 17.12.13-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1., Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцыг хариуцагч Б.ын өмчлөлд бүртгэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцснээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэсний дагуу хариуцагч Б.ын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Оюутны гудамж дугаар байр, тоотод байрлах, 101, м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны улсын бүртгэл хүчин төгөлдөр байна.

 

12.Хариуцагч С.*******ийн 17.09.01-ний өдөр Т.*******аас Г.т олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл хүчингүй болсноор түүний үр дагаварт талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл үзэх боломжгүй бөгөөд энэ нь худалдах, худалдан авах гэрээний талуудын хүсэл зориг болон эрх бүхий байгууллагын улсын бүртгэлийг үгүйсгэх эрх зүйн үндэслэл болохгүй юм.

 

13.Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэж хариуцагч С.*******ийн 17.09.01-ний өдрийн Т.*******аас Г.т олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1..-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б., Ц.*******, Г. нарт холбогдох, 17.12.13-ны өдрийн талуудын хооронд байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

14.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг гаргасан байх тул тус шүүхийн шүүгчийн 22.11.14-ний өдрийн 12/ШЗ22/14631 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагч Ц.*******ын эзгүйд хэргийг хэлэлцэхээр шийдвэрлэснийг дурдав.

 

15. 56 56.1., 60 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 7.1.1., 7.1.2.- нэхэмжлэгчээс 165 150 ж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70 0 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

И уулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 11 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Нотариатын тухай хуулийн дүгээр зүйлийн 31.3.-т заасн ******* дүүргийн тойргийн нотариатч С.*******ийн 17.09.01-ний өдрийн Т.*******аас Г.т олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1..-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******ийн, хариуцагч Б., Ц.*******, Г. нарт холбогдох, Ц.*******, Г., Т.******* болон Б. нарын хооронд байгуулсан 17.12.13-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 56 56.1., 60 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 7.1.1., 7.1.2.- нэхэмжлэгчээс 165 150 ж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70 0 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Тус шүүхийн шүүгчийн 19.12.03-ны өдрийн 14241 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

4.И уулийн 1 дугаар зүйлийн 1.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА