Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2022/00852

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2022/00852

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2021/00373/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум **** дугаар баг *** дүгээр хэсэг, *** тоотод оршин суух Б***ийн М***ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр багийн **** дүгээр байрны *** тоотод оршин суух Х***ийн Г*г /утас: 991741***06, ****/-д холбогдох,

 

10,768,333 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б***, хариуцагч Х.Г****, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Г******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М**** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.М**** надаас миний дүү М******* хашаа байшин авах гэж байгаа юм. 12,000,000 төгрөг зээлдүүлээч, удахгүй 7 хоногийн дараа өгнө, манай дүү хүү бодож өгнө өө гэхээр нь би тухайн үед түрээсэлж авсан рестораныхаа засварт зориулж, дөнгөж банкнаас зээл авсан, мөнгөтэй байсан тул удахгүй өгөөрэй, рестораныхаа завсарын мөнгөнөөс чамд өглөө шүү гээд мөнгө зээлэхийг зөвшөөрсөн. Ингээд Х.Г****ийн дүү гэх М*****ийн Хаан банкны ********* тоот дансанд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөгийг өөрийн Капитрон банкны ************** тоот данснаас шилжүүлсэн. Дансны нэг удаагийн гүйлгээний лимит 5,000,000 төгрөг, нэг өдрийн гүйлгээний лимит нь 10,000,000 төгрөг байдаг тул хоног дамнуулж, 3 хувааж шилжүүлсэн юм. Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Х.Г**** нь дахин 4,000,000 төгрөг түр зээлээч гэхээр нь Х.Г****ийн эхнэр *******ын *********тоот данс руу 4,000,000 төгрөг шилжүүлж, нийт 16,000,000 төгрөг шиилжүүлсэн.

Х.Г**** нь эхнэрийнхээ дансаар шилжүүлж авсан 4,000,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр эргүүлж төлсөн. Харин дүү гэх М*****ийнхээс дансаар шилжүүлж авсан 12,000,000 төгрөгөөс нэхүүлж байж 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг буцааж төлөөд өнөөдрийг хүртэл үлдэгдэл 7,000,000 төгрөгийг төлөхгүй байна. Мөнгөө нэхэхээр Х.Г**** нь удахгүй өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Түүний мөнгө төлөх тухай надад бичсэн мессеж, мессенжерүүд байгаа. Энэ хугацаанд миний бие нь өөрөө жилийн 22,8 хувийн, нэг сарын 1,9 хувийн хүүтэй 130,000,000 төгрөгийн банкны зээлтэй байсан. Хэрэв Х.Г**** нь надаас зээлсэн мөнгөө амласан ёсоороо 1 сарын хугацаанд буцааж өгч чаддагүй юм аа гэхэд 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өөрөө гүйцээж төлсөн бол би уг мөнгийг нь банкны зээлийн төлбөрт хийж Х.Г****ийн зээлсэн мөнгөний үлдэгдэл 7,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөнд тооцогдох зээлийн хүүг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл банкинд төлж хохирохгүй байсан. Иймд зээлийн үдэгдэл төлбөрт 7,000,000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол буюу үүрэг гүйцтгүүлэгчээс гарсан зардал, алдагдал болох 3,768,333 төгрөг, нийт 10,768,333 төгрөгийг хариуцагч Х.Г****аас гаргуулж, өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.М****, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Х.Г**** нь 12,000,000 төгрөг зээлж авсан. Х.Г**** нь 2018 оны 07 дугаар сард Э.М*******эр дамжуулан 1,000,000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг тус тус төлж, нийт 6,000,000 төгрөгийг буцаан төлсөн.

Иймд Х.Г****аас үндсэн зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг, Х.Г**** нь тохирсон 1 сарын хугацаандаа өгөөгүй учир түүнээс авсан зээлийн хүүгээр тооцож, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролыг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааг банкнаас авсан зээлийн хүү сарын 1,9 хувиар тооцон 3,230,000 төгрөг, нийт 9,230,000 төгрөгийг хариуцагч Х.Г****аас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа 1,538,333 төгрөгөөр багасгаж байна гэв.

 

Хариуцагч Х.Г**** нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Х.Г**** нь нэхэмжлэгч Б.М****аас 12,000,000 төгрөг зээлсэн нь үнэн боловч зээлийн гэрээний дагуу буцааж 7,000,000 төгрөгийг төлж одоогоор 5,000,000 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас заримт хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг буюу 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 5,768,333 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М****ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.М**** нь хариуцагч Х.Г****аас 10,768,333 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр 1,538,333 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагчаас 9,230,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч Б.М**** нь хариуцагч Х.Г****т 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 12,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцож, хариуцагч Х.Г**** руу Э.М*****ий ХААН банкны *********тоот дансаар дамжуулан, 2019 оны 07 сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан Б.М****ын эзэмшлийн Капитрон банкны ************** тоот харилцах дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.

Талууд дээрх үйл баримтын талаар маргадаггүй бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч Б.М**** нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ 2019 оны 07 дугаар сард Э.М******* 1,000,000 төгрөгийг зээлийн төлбөрийг хүү гэж бэлнээр өгсөн. 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Э.М*****ий дансаар дамжуулан 5,000,000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Нийт 6,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт авсан . одоо төлөөгүй үлдсэн зээл 6,000,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 3,230,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна... гэх тайлбарыг,

Хариуцагч Х.Г**** нь ...Э.М*******эр дамжуулан бэлнээр 2,000,000 төгрөг, дансаар 5,000,000 төгрөг тус тус өгсөн. нийт 7,000,000 төгрөг өгсөн учир үндсэн зээл 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэсэн тайлбарыг гаргаж маргасан.

Гэрч Э.М******* нь Зээлийн төлөлтөд 2,000,000 төгрөгийг бэлнээр Х.Г**** ахаас авч Б.М****т өгсөн. Яг хэдэн сарын хэдэнд аваачиж өгч байсан талаар мэдэхгүй байна. Үйлчилгээний төвийн урд байрлах Грийн хаус нэртэй газар аваачиж өгч байсан. Тухайн үед Б.М**** ахын эхнэр нь хамт байсан. Би тухайн үед мөнгийн өгчөөд гарсан. Өөр сүйдтэй зүйл болоогү й... гэж мэдүүлсэн боловч гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан байх тул Х.Г****т тухайн үед 2,000,000 төгрөг байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.М****аас Х.Г**** 12,000,000 төгрөг зээлж авч, 6,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн, үндсэн зээлээс 6,000,000 төгрөгийг төлөөгүй үлдсэн гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.М**** нь Капитрон банктай 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 130,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэйгээр /сарын хүү 1,9 хувь/ зээлж авч, тухайн мөнгөнөөс 12,000,000 төгрөгийг Х.Г****т зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.М****ын шаардсан хугацаанд Х.Г**** нь зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байх тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гарсан зардлаа хохиролд тооцон нэхэмжлэх эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.М**** нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 6,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэйгээр тооцож, хүүний төлбөрт нийт 3,230,000 төгрөгийг хариуцагч Х.Г****аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Үндсэн зээлийн төлбөр 6,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 2 жил 3 сар 27 хоног хугацаагаар, 1 жилийн хүүний төлбөр 1,368,000 төгрөг, 1 сарын хүүний төлбөр 114,000 төгрөг, 1 хоногийн хүүний төлбөр 3,800 төгрөгөөр тооцохоор нийт 3,180,600 төгрөгийг хариуцагч Х.Г****аас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Х.Г****аас үндсэн зээл 6,000,000 төгрөг, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 3,180,600 төгрөг, нийт 9,180,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх 49,400 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Х.Г****аас 9,180,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М****т олгож, нэхэмжлэлийн үлдэх 49,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Б.М**** нь нэхэмжлэлийн 1,538,333 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М****аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,244 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Г****аас улсын тэмдэгтийн хураамж 161,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М****т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА