| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2022/02311/и |
| Дугаар | 182/ШШ2022/02790 |
| Огноо | 2022-09-30 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2022/02790
2022 09 30 182/ШШ2022/02790
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, 00 байр, 0 тоот хаягт оршин суух, Ц.Б /РД:АБ*********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 00 дүгээр хороо, 00 гудамж, 00, засгийн газрын 0 дугаар байранд байрлах, БОАЖЯ-нд холбогдох
“2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх цалинтай тэнцэх олговорт 5,557,653 төгрөг гаргуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/424 тоот тушаалаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 тоот тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлснийг миний бие хууль бус шийдвэр гэж үзэн шүүхэд хандсан болно.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0714 тоот шийдвэрээр уг тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, холбогдох шимтгэлүүдийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Энэхүү шүүхийн шийдвэр, мөн хуулийн хугацаанд зохих олговрыг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхээр миний гаргасан нэхэмжлэлийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 182/ШШ2017/00551 дугаар, 2018 оны 182/ШШ2018/02041 дугаар, 2019 оны 182/ШШ2019/01568 дугаар, 2021 оны 182/ШШ2021/01214 дугаар шийдвэрүүдийг хариуцагч одоог хүртэл биелүүлээгүй байна. Дээрх шийдвэрүүдийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно.
Эдгээр шүүхийн шийдвэрүүд болон энэхүү нэхэмжлэлд дурдсан хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүсэж Байгаль орчин аялал жуулчлалын өмнөх болон одоогийн сайд нарт бичгээр өргөдөл гаргасан боловч хуулийн хугацаанд хариу өгөөгүй.
Архангай аймгийн Засаг дарга, Байгаль орчин аялал жуулчлалын сайд нар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу тохиролцож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/385 тоот тушаалаар намайг Архангай аймгийн Засаг даргын тамгын газарт шилжүүлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Одоо тус Засаг даргын тамгын газарт ажиллаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Иймд 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх цалинтай тэнцэх олговорт 5,557,653 төгрөг гаргуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү.
Ц.Бадрахыг ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шийдвэрлэсэн шүүхийн 2021 оны 06 сарын 04-ний өдрийн шийдвэр өнөөдөр хүртэл биелэгдээгүй шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дээр явагдаж байгаа тул хөөн хэлэлцэх хугацааны талаар яригдах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
2. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цээнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 182/ШШ2017/00551 дугаар, 2018 оны 182/ШШ2018/02041 дугаар, 2019 оны 182/ШШ2019/01568 дугаар, 2021 оны 182/ШШ2021/01214 дугаар тус тус шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Ц.Бадрах нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас нэгтгэн олгодог журмаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авсан байдаг.
Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжүүлэн, үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж дурдсан байх тул Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 5,557,653 төгрөгийг нэхэмжлэх эрх үүсэхгүй гэж үзэж байна гэв.
Хөдөлмөрийн тухай шинэ хуулийн ажилтанд эрх зөрчигдсөн тухай мэдсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор гомдол гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3. Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1146 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, шүүх хуралдааны зар, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/01214 дугаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/35 тоот Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0714 дугаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0856 дугаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, итгэмжлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШЗ2022/03586 дугаар “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх захирамж, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 182/ГХ2022/00302 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/141 дугаар Архангай аймгийн Засаг даргын захирамж, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/42 дугаар Архангай аймгийн Засаг даргын захирамж /хх1-31, хх40, хх47-49, хх100-103/
4. Хариуцагчаас гаргасан нотлох баримт: итгэмжлэл, хариу тайлбар/хх34,39/
5. Шүүхээр бүрдүүлсэн нотлох баримт: 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШЗ2022/09974 дугаар захирамжаар ирсэн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 05/4776 дугаартай албан тоот, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өргөдөл, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өргөдөл, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өргөдөл, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/01568 дугаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн өргөдөл, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШЗ2022/11413 дугаар захирамжаар ирсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга танаа хаягласан 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн өргөдөл, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танаа хаягласан өргөдөл зэргийг шинжлэн судлаад /хх60-74, хх92-95/,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ц.Бадрах хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан 2021 оны 06 сарын 04-ний өдрөөс 2021 оны 10 сарын 05 хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,557,653 төгрөг, ,мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хх1-3/
2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн182/ШШ2017/0714 тоот шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 сарын 08-ны өдрийн Б/38 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Ц.Бадрахыг Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ./хх14-24/
2.2. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/01214 тоот шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 30 121 107 төгрөг гаргуулан Ц.Бадрахад олгож шийдвэрлэсэн, 2021 оны 7 сарын 23-ны өдрийн 1146 тоот магадлалаар хэвээр үлдээсэн, 2021 оны 10 сарын 04-ний өдөр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна./хх10-12, 5-8,/
2.3. Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 сарын 06-ны өдрийн Б/41 тоот захирамжаар аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар Ц.Бадрахыг мөн өдрөөс томилжээ./хх102/
2.4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 сарын 29-ний өдрийн Б/35 тоот тушаалаар ...Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Цэндийн Бадрахыг Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 01/1070 дугаар албан бичгийн дагуу 2021 оны 10 сарын 19-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, Архангай аймгийн Засаг даргын мэдэлд шилжүүлжээ./хх13/
3. Дээрх үйл баримт болон Иргэний хууль, 1999 оны Хөдөлмөрийн туай хуульд зааснаар нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
3.1. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2021.06.04-нөөс 2021.10.05-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн, учир нь 2021.10.05-ны өдрөөс өөр ажил албан тушаалд томилогдсон хэдий ч цалин хөлсний талаар шийдвэрлэсэн 2021.06.04-ний өдрийн шийдвэр одоог хүртэл биелэгдээгүй тул хугацаа тоолох үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
3.3. Нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримт нь 2021 оны 06 сарын 04-ний өдрөөс 2021 оны 10 сарын 05 хүртэл хугацааг хамаарч байх тул тухайн цаг хугацаанд үйлчилж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиар хэрэг маргааныг шийдвэрлэх үндэстэй байна.
3.4. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1.Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ.
3.5. Нэхэмжлэгч Ц.Бадрахтай холбоотой шүүхийн шийдвэрээс үзэхэд түүнийг ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон 2017 оны захиргааны хэргийн шүүхийн шийдвэр биелэгдээгүй үндэслэлээр 2021 оны 06 сарын 04-ний өдрийн шийдвэрээр ажил үүргээ гүйцэтгээгүй хугацааны цалин хөлсийг хариуцагчаас олгож шийдвэрлэсэн гэж үзэхээр ба харин 2021 оны 06 сарын 04-ний өдрийн шийдвэр биелэгдээгүй нь хуульд тусгайлан заасан хугацаа тоолоход хамаарах үйл баримт гэж үзэх үндэслэлгүй юм.
3.6. Тодруулбал нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 06 сарын 04-ний өдрөөс өөр ажилд албан тушаалд томилогдсон 2021 оны 10 сарын 05-ны өдрийн тушаал гарсан өдөр хүртэл гэж шаардлагаа тодорхойлсон байх ба түүний шаардах эрх нь 2021 оны 10 сарын 05-ны өдрөөс эхэлж хэрэгжихээр байна.
3.7. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан....... эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ, 79 дүгээр зүйлийн 79.1-т тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол гэж тус тус заажээ.
3.8 Иймд нэхэмжлэгч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор буюу 2021 оны 10 сарын 05-ны өдрөөс 3 сарын хугацаанд эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хугацааг тоолох нь зүйтэй.
3.9. Эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс хугацааг тоолоход Ц.Бадрах нь хариуцагч байгууллагад 2021 оны 12 сарын 01-ний өдөр “ 2021.06.05-2021.10.06 хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулах агуулгатай” хүсэлтийг бичгээр гаргаснаар хугацаа тасалдсан байх ба энэ хугацаанаас дахин хуульд заасан хугацаанд буюу 3 сарын хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн болох нь 2022 оны 02 сарын 07-ны өдөр мөн дээрх агуулгаар гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. /хх61-62/
3.10. Нэхэмжлэгч нь хамгийн сүүлд бичгээр шаардсан 2022 оны 02 сарын 07-ны өдрөөс хойш хуульд заасан 3 сарын дотор маргаан шийдвэрлүүлэх байгууллага эсхүл шүүхэд хандах эрхтэй байсан хэдий ч хуульд заасан хугацааг хэтрүүлж 2022 оны 05 сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хх92-95/
3.11. Нэхэмжлэгч тал энэхүү хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаанаар сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүй харин цалин хөлсний талаар шийдвэрлэсэн 2021 оны 06 сарын 04-ний өдрийн шийдвэр биелэгдээгүй улмаар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШЗ2022/03586 дугаар шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна./хх10-12, хх100/
3.12. Иймд нэхэмжлэгч хугацаа хэтрүүлж гомдлоо гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,072 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,072 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН