Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2022/00738

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, төв байранд байрлах, улсын бүртгэлийн *******, регистрийн ******* дугаартай, ******* банк ХХК,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 1 дүгээр багт байрлах, улсын бүртгэлийн *******, регистрийн ******* дугаартай, ******* ******* ХХК,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаартай, овогт гийн ,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 1 дүгээр баг, 4 дүгээр байр, 12 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаартай, нар овогт ийн ,

Хариуцагч: ******* аймгийн дарга,

Гуравдагч этгээд: ******* аймаг, ******* сум, 7 дугаар баг, тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаартай, овогт ын ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 220,459,442.10 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ******* банк ХХК-тай байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн болон мөн өдрийн Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: , Д.Наран /цахим/,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.,

Хариуцагч ******* аймгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Гуравдагч этгээд: О.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Номингоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч ******* ******* ХХК болон Ш., Ц. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 220,459,442.10 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч ******* ******* ХХК болон Ш. Ц. нар нь Хаан банкны ******* Хонгор салбараас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тоот гэрээ барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн барьцаанд итгэмжлэлээр О. /нэг иргэний өмч/ өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн Дуурсах мянгат 17 гудамж, 1711 тоотод байрлах 415 м.кв талбайтай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Ш. /нэг иргэний өмч/ улсын бүртгэлийн дугаартай ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Угалз 1 байр, 27 тоот 40,76 м.кв талбайтай орон сууц, ******* аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээ болон БНН улсын дугаартай маркийн ачааны автомашин, БНА улсын дугаартай 45 хүний суудалтай автобус зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 24,486,886.75 төгрөг, зээлийн хүү 13,534,813.61 төгрөг нийт 38,021,700.36 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нийт 162 хоног хугацаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа тул банкнаас зээл төлөх мэдэгдлийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд банк зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд:

1. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр

үндсэн зээлийн төлбөр 175,513,113.25 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 27,586,618.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг нийт 203,099,731.71 төгрөгийг гаргуулж,

2. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох О. /нэг иргэний өмч/ өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн Дуурсах мянгат 17 гудамж, 1711 тоотод байрлах 415 м.кв талбайтай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Ш. /нэг иргэний өмч/ улсын бүртгэлийн дугаартай ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Угалз 1 байр, 27 тоот 40,76 м.кв талбайтай орон сууц, ******* аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээ болон БНН улсын дугаартай маркийн ачааны автомашин, БНА улсын дугаартай 45 хүний суудалтай автобус зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэжээ.

1.2. Нэхэмжлэгч ******* банк ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ******* банк ХХК-ийн ******* салбар нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлдэгч ******* ******* ХХК болон иргэн Ш., Ц. нарт холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тоот гэрээ барьцаалсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр нийт 203,099,731.71 төгрөг гаргуулах, тоот барьцааны гэрээний дагуу зээлийн барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжлэлийнхээ үнийн дүнг дараах байдлаар нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Үүнд:

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны байдлаар 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тоот гэрээ барьцаалсан зээлийн гэрээний дагуу дараах төлбөр нэмж зээлийн хүүгийн төлбөр 14,477,596.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,882,114 төгрөг, нийт 17,359,710.39 төгрөг гаргуулах.

Дээрх зээлийн хүүгийн төлбөр 14,477,596.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,882,114 төгрөг, нийт 17,359,710.39 төгрөгийг хариуцагч Ш., Ц. нараас гаргуулах,

Иймд тус банк нь нийт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн нэхэмжлэлүүдийн шаардлагыг нэгтгэн тоот гэрээ барьцаалсан зээлийн гэрээний хувьд үндсэн зээлийн төлбөр 175,513,113.25 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 42,064,214.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,882,114 төгрөг, нийт 220,459,442.10 төгрөгийг ******* ******* ХХК болон Ш., Ц. нараас нэхэмжилж байгаа болно... гэжээ.

1.3. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ******* ******* ХХК болон Ш., Ц. нар Хаан банкны ******* салбарын Хонгор салбараас 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хөрөнгө барьцаалж зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн барьцаанд О.ийн өмчлөлийн 415 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний газар, Ш.ын өмчлөлийн 40.76 метр орон сууц, мөн ******* аймгийн аюулгүй нөөцөд өвс нийлүүлэх гэрээ, ачааны машин, 45 хүний суудалтай автобус зэргийг барьцаалж зээл авсан байдаг. Зээлдэгч нар 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 24,486,075 төгрөг, хүү 13,544,813 төгрөг, нийт 38,021,700 төгрөг төлсөн байна. Хугацаандаа зээлсэн мөнгөө төлөөгүй байгаа ба 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 162 хоног хугацаа хэтэрсэн. Банкны зүгээс зээлийн мэдэгдлийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт хийгдээгүй. Иймээс банк 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон үндсэн зээлийн төлбөр 175,313,113 төгрөг хүү 27,516,618.46 төгрөг нийт 203.099.731 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага бол зээлийн төлбөрт мөнгөн хэлбэрээр сайн дураараа барагдуулаагүй болохоор зээлийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулах гэсэн хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Мөн нэхэмжлэлдээ шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүүг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтын хүрээнд хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлдээ тусгайлан тусгасан. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн тухайд нийт дүн 175,313,113.25 төгрөг үндсэн төлбөр, хүү 42,064,212.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,882,114 төгрөг нийт 220,459,442.10 төгрөг хариуцагч талаас гаргуулах шаардлагыг нэмэгдүүлж гаргасан. Нэмэгдүүлж бодсон дүнгийн хэмжээ бол зээлийн хүүгийн төлбөрт 14,477,597 төгрөг нэмэгдсэн. Нэмэгдүүлсэн хүүд 2,882,114 төгрөг нэмэгдэж нийтдээ 17,359,712 төгрөг нэмсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. 220,459,442.10 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгийг гаргаж өгнө үү. Мөн хариуцагчийн зээлийн асуудалд ******* аймгийн дарга төлөх ёстой гэсэн утгатай зүйл ярьж байна. Манайхаас ******* аймгийн даргад зээл олгоогүй. ******* ******* ХХК, Ш., Ц. гэсэн 3 субъектэд зээл олгосон. Зээлийг хэн авсан, хэн банктай зээлийн гэрээ байгуулсан тэдгээр хүмүүс төлөх, банк шаардахыг гэрээгээр харилцан тохиролцсон байдаг. Өвс нийлүүлэх гэрээтэй холбоотой асуудал тусдаа асуудал байгаа. Өнөөдөр зөвхөн Хаан банкнаас нэхэмжилсэн 200,000,000 төгрөгийн гэрээ барьцаалсан зээлийн талаар шийдвэрлэнэ. Аймгийн даргатай холбоотой асуудал байгаагүй. Хариуцагч талын хүсэлтээр хамтран хариуцагчаар татсан. Хамтран хариуцагчаар татсан асуудалд манай зүгээс гомдол гаргасан. Хариуцагчийг нэхэмжлэгч тодорхойлдог. Нэхэмжлэгч хэзээ, хэнээс, юу шаардахаа өөрөө тодорхойлж явдаг. Хэрвээ хариуцагч татахаар болвол нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хариуцагч татдаг. Манай зүгээс нэр бүхий этгээдээс зээлийн үүргийг шаардсан. Шүүхээс нэгэнт хамтран хариуцагчаар татсан учраас шүүх хуралдаанаар асуудлыг шийдвэрлэе гээд тухайн үед манай хүсэлтийг хүлээж аваагүй. Өнөөдөр ч хамтран хариуцагчаар татсан аймгийн даргад холбогдох асуудлыг нэг мөр шийдвэрлэх байх гэж ойлгож байна. Давж заалдах шатны шүүхээс энэ талаар хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт өгсөн. Хариуцагчийн зүгээс ******* аймгийн дарга гэхээсээ илүү банктай холбоотой асуудлаа ярьж хэлэлцсэн дээр байх гэсэн бодолтой байна гэв.

1.4. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 203,000,000 төгрөг байсан. 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хоногоор үндсэн зээлийн төлбөр 175,513,113 төгрөгөөс бодогдож хүү нь 14,477,596 төгрөг нэмэгдүүлсэн хүү 2,882,114 төгрөг нийт 17,359,711 төгрөг нэмэгдүүлсэн байгаа. Энэ нь зээлийн бүртгэлийн картад хоногоор бодогдсон байгаа. Зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны хуулга гэх баримтжуулах материалыг бүгд шүүхэд нотлох баримтаар өгсөн гэв.

2. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2.1.  Хариуцагч Ц. шүүхэд гаргасан тайлбартаа: 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* банкны ******* салбараас ******* ******* ХХК нь гэрээ барьцаалан богино хугацааны зээлийг авсан ба тус зээлийн гэрээнд миний бие хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Гэрээ барьцаалсан зээл гэдэг нь ******* ******* ХХК нь ******* аймгийн даргатай 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/140 дугаартай ******* аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх ажлын гэрээ хийгдсэн ба тус ажлын гэрээний нийт дүн 345,000,000 төгрөг байхаар тохиролцсон гэрээ юм. Тус ажил гүйцэтгэх гэрээг барьцаалан зээлийн гэрээ хийж байгаа учраас ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал болох ******* аймгийн дарга тай шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. ******* ******* ХХК нь ******* аймгийн даргатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж, акт үйлдэж ажлыг дуусгавар болгосон боловч захиалагч тал үүргээ биелүүлж санхүүжилт олгоогүй байгаа учраас ******* банктай байгуулсан зээлийн гэрээний хугацаа зөрчигдсөн. Иймд шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу ******* аймгийн дарга нь үүрэг хүлээж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэж тайлбарыг гаргасан.

2.2.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тоот зээлийн гэрээг байгуулахдаа ******* аймгийн дарга ы баталсан 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 2020/140 ******* аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлэх гэрээ-г барьцаалан богино буюу 3 сарын хугацаатайгаар 200,000,000 төгрөгийг зээлсэн. Тус зээлийг 2020/140 дугаартай ******* аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлэх гэрээний үүргээ биелүүлэх үүднээс уг гэрээг барьцаалан авсан. Хаан банкны зүгээс гэрээ /2020/140/ барьцаалан зээл авч байгаа учраас 2020/140 дугаартай гэрээний захиалагч тал буюу анхны үүрэг гүйцэтгэгч ******* аймгийн дарга тай Шаардах эрхийг шилжүүлэх ШД/202045723646 дугаар гэрээг байгуулсан. Манай компани нь 2020/140 дугаартай гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн гүйцэтгэж захиалагч талд хүлээлгэн өгч гэрээг дүгнэсэн тэмдэглэл, өвс хүлээн авсан комиссын актыг үйлдэж гэрээний үүргээ гүйцэтгэсэн. Гэвч захиалагч тал гэрээний үнийн дүн болох 345,000,000 төгрөгөөс ажил эхлэхэд 93,150,000 төгрөгийг өгсөн боловч үлдэгдэл 251,850,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүйн улмаас Хаан банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг зөрчигдөх болсон. Иймд шаардах эрхийг шилжүүлэх гэрээний дагуу үүрэг хүлээсэн анхны үүрэг гүйцэтгэгч ******* аймгийн дарга ыг хамтран хариуцагчаар татан оролцуулж байж уг асуудал шийдвэрлэгдэх учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс бүрэн татгалзаж байна гэж тайлбарыг гаргасан.

2.3.  Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Намайг зээлээ төлөөгүй мэт ярьж байна. Өмнөх сард миний данснаас мөнгө авсан аль хэзээний 7 сард яригдаж байсан мөнгө одоо хүртэл яригдаж байна. Сар болгон надаас мөнгө авч байгаа. Шүүх дээр нэхэмжлэл ирснээр хүү зогсдог гэчхээд ирснээс хойшхыг өдөр сар хоногоор цагаар бодоод авсан байх юм аа. Би шүүх дээр нэхэмжлэл ирэх хүртэлх хугацааны хүү болон зээлээ би төлнө гэж хэлсэн. Шүүх дээр ирснээс хойшхыг яагаад надаас нэхээд байгаа юм. Программаас гадуур нэмэгдсэн өртгийг бид нар программаас гадуур тухайн зээлдэгчийг гуйвал нэмдэггүй, гуйхгүй уулзахгүй болохоор нэмдэг гэж надад ойлгуулсан. Би ч гэсэн уулзахдаа эвлэрье та нарын нэмэгдүүлсэн хүүгийн өртөг үнэхээр программдаа байдаггүй юм бол энэ дээр бодолцож үзээч ээ гэдэг зүйлийг би та нараас гуйсан. Мөн аймгийн аюулгүй нөөцөд өвс нийлүүлэх сонгон шалгаруулалтад ороод эхний компани гэрээ хийх боломжгүй болсон учраас манайх 2 дахь компани байсан тул үнийн саналаараа гэрээ хийсэн. Эхлээд 93,000,000 төгрөгийн өвс нийлүүлсэн. Манай компани 93,000,000 төгрөгийн өвсийг нийлүүлэх явцад манайд ямар нэгэн гэрээг цуцлах тогтоол, албан бичиг ерөөсөө гардуулж өгөөгүй. Танайх өвс нийлүүлэхээ зогсоогоорой гэж хэлсэн. Би өөрийн биеэр аймгийн дарга дээр гүйж очоод яагаад ингээд цуцлах болсон бэ манайх өнөөдөр өндөр аваад өвс рүүгээ оруулсан гэсэн тайлбарыг тавихад дарга өвөлжилт хүндрээд байгаа учраас олон компаниар татуулах болсон гэж хэлсэн. Одоо бид нар яах бэ гэхэд өвс аваад ирэхэд бид нар сумууд руу өгч болно гэдэг тайлбарыг надад хэлж байсан. Манай гэрээг цуцлаагүй байхад баруун аймгуудаас өвсний цувааг гаргасан байсан. Намайг банкнаас зээл авах гэж очиход миний барьцаа хөрөнгөд 200,000,000 төгрөгийн зээл олгохгүй. Өвс нийлүүлэх гэрээгээ бариад очиход надад зээл гаргаж өгөхгүй байсан. Шаардах эрхийн гэрээ буюу гуравласан гэрээг аймгийн дарга, Хаан банк бид 3 дунд хийсэн. Шаардах эрхийн гэрээг ерөөсөө дүгнэж үзэхгүй байна гэв.

2.4.  Хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдан оролцогч ******* аймгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: ******* аймгийн даргаас ******* ******* ХХК-ийн захирал Ш.тай 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар ******* аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний 3-т нийт үнийн дүн 345,000,000 төгрөгөөр санхүүжилтийг зааж, урьдчилгаа 27 хувь болох 93,150,000 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 5 хоногт багтаан шилжүүлнэ. Үлдэгдэл 251,850,000 төгрөгийг 50, 70 хувийн гүйцэтгэлээр олгож, эцсийн санхүүжилтийг 100 хувь гүйцэтгэн комисст хүлээлгэн өгсний дараа ажлын гүйцэтгэл, акт, бусад холбогдох баримтыг үндэслэн олгож, 345,000,000 төгрөгийн үнийн дүнд 30.000 боодол өвсийг нийлүүлэх ажлыг 2020 оны 10 сарын 01-ний өдөр эхэлж, 2020 оны 11 сарын 01-ний өдөр гэхэд хүлээлгэн өгч гэрээний хугацаа дуусахаар талууд харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу ******* ******* ХХК-аас төлбөрийн 93,150,000 төгрөгийн нэхэмжлэл ирүүлсний дагуу 2020 оны 10 сарын 06-ны өдөр 5246347527 дугаар дансруу эхний 27 хувийн санхүүжилт олгосон. Харин ******* ******* ХХК нь урьдчилгаа 93,150,000 төгрөгийн үнийн дүнгийн дагуу 3 удаагийн өвс буулгалтаар буюу 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн өвс хүлээн авсан комиссын акт 1344 боодол өвс, 2020 оны 10 дүгээр сарын 19-ний өдрийн Өвс хүлээн авсан комиссын акт 684 боодол өвс, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өвс хүлээн авсан комиссын акт 638 боодол өвс, нийт 8043 боодол өвсийг нийлүүлснийг тухай бүр аймгийн засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хүлээн авсан бөгөөд тус хүлээлгэн өгсөн өвсийг гэрээнд заасан үнийн дүнгээр бодоход 11,500*8043=92,494,500 төгрөгийн өвсийг хүлээлгэн өгсөн. Тус компани буюу Ш. нь 57*11,500=655,500 төгрөгийн өвсний өртэй үлдсэн. Үлдэгдэл 21957 боодол өвсийг яаралтай нийлүүлэх талаар тухай бүр шаардаж, гэрээний хугацаа дуусах талаар тухай бүр анхааруулахад Ш. нь өвс тээвэрлэх тээврийн зардал нэмэгдчихээд өвс ачих машин олдохгүй байна, хол явж өвс олж байна, хол явсан боловч тухайн газруудаас өвсийг өндөр үнээр худалдан авах болоод байна, олдохгүй байна гэх шалтаг шалтгаануудыг тоочиж байсан. Ингээд цаг агаарын байдал хүндэрч цас орж аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч аймгийн хэмжээнд нөөц өвсний дутагдалд орсон учир ******* ******* ХХК-ийг өвс нийлүүлэх талаар удаа дараа шаардсан ч өвсөө нийлүүлээгүй тул 2020 оны 11 сарын 26-ны өдрийн 17 дугаар албан бичгээр гэрээг цуцлах талаар мэдэгдсэн. Иймд ******* ******* ХХК-тай байгуулсан ******* аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээ нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс цуцлагдсан тул Шаардах эрхийн гэрээ мөн адил цуцлагдсан гэж үзэж байна... гэж тайлбарыг гаргасан.

2.5.  Хамтран хариуцагч ******* аймгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн даргатай ******* аймгийн аюулгүй нөөцөд өвс нийлүүлэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулсан. Гэрээний нийт дүн 345,000,000 төгрөгийн санхүүжилтээр гэрээ байгуулсан. Урьдчилгаа 27 хувь болох 93,150,000 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 5 хоногт багатаан шилжүүлнэ. Үлдэгдэл 251,850,000 төгрөгийг 70, 50 хувийн гүйцэтгэлээр олгож өвс нийлүүлсэн тухай бүрт нь олгож 100 хувийн гүйцэтгэл өгсний дараа мөнгийг бүрэн олгоно гэсэн гэрээг байгуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш ******* ******* ХХК-аас 93,150,000 төгрөг өвсийг нийлүүлээд аймгийн даргын Тамгын газраас 27 хувийн санхүүжилтийг олгож өвсөө авсан байдаг. ******* ******* ХХК-аас үлдэгдэл өвсөө нийлүүлэхийг тухай бүр шаардаж байсан. Яагаад гэвэл тухайн үед орон нутагт зун нь гантай байсан учир өвөл нь зуд болсон. ******* ******* ХХК өвсөө нийлүүлэхийг удаа дараа шаардаж Ш.тай удаа дараа утсаар ярьж мэдэгдсэн. Гэтэл Ш.ын зүгээс өвсийг нийлүүлэхээр бид ажиллаж байна гэхдээ жоохон хүлээгдэх байх гэсэн тайлбар өгсөн. Аймгийн даргын зүгээс тухайн үед орон нутагт зудын нөхцөл байдал бий болсон, өвсөө нийлүүлэхгүй удаад байсан учраас гэрээг цуцалж дараагийн шаардлага хангасан компанитай гэрээ байгуулж ажилласан байгаа. 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 17 дугаар албан бичгээр гэрээг цуцлах талаар Ш.т мэдэгдсэн. Мөн өөрийнх нь 89558881 дугаарын утсаар холбогдож гэрээг цуцлах талаар мэдэгдсэн. Ш.ын зүгээс ойлголоо гэсэн хариултыг өгсөн байдаг. Гэрээг цуцлаад дараагийн өвс нийлүүлэх шаардлага хангасан компанитай гэрээ байгуулаад ажилласан учраас Хаан банктай холбоотой шаардах эрхийн гэрээг өвс нийлүүлэх гэрээ дуусгавар болсноор тухайн шаардах эрхийн гэрээ бас дуусгавар болж байна гэж үзэж байгаа учраас манай зүгээс энэ хэрэгт хамтран хариуцагчаар оролцох шаардлагагүй гэж үзэж байна. Иймээс хариуцагчийн хамтран хариуцагч татсан хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас манайхыг хамтран хариуцагчаас холбогдох хуулийн дагуу гаргаж өгнө үү гэв.

3.  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн ГО320003609 дугаартай ******* аймаг, ******* сум 3 баг, 17 дугаар гудамж, 1711 тоотод байрлах газрыг ******* банкны зээлийн барьцаанд барьцаалах эрхийг Ш.т олгосон эсэхээ санахгүй байгаа ба тэр талаархи баримт надад байхүй байна. Миний өмчлөлийн газар нь ******* банкны зээлийн барьцаанд байгааг шүүхээс холбогдоход мэдлээ. Иймд миний өмчлөлийн газрыг зээлийн барьцаанд тавьсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.1.  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тусгайлан гаргах тайлбар байхгүй байна. Миний бие өөрийн газрыг барьцаалах эрхийг олгох итгэмжлэлийг Ш.т олгосон үнэн гэв.

4.  Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* ******* ХХК нь ******* аймгийн дарга ы баталсан 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар ******* аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээг байгуулан ******* аймгийн Сум дундын ойн анги орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт техникийн тодорхойлолтонд тусгагдсан 345,000,000 төгрөгийн үнэ бүхий нарийн ширхэг, бага насны мал тэжээх боломжтой, 18-20 кг савласан 30.000 ширхэг өвсийг нийлүүлэхээр болж ажилласан. Тус гэрээг байгуулах болсон үндэслэл нь ******* ******* ХХК нь орон нутгаас зарласан сонгон шалгаруулалтын нээлттэй зарын дагуу сонгон шалгаруулалтанд оролцон тэнцэж тус гэрээг байгуулсан. Манай компани нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар ******* аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэх үүднээс ******* банкны ******* салбараас тоот зээлийн гэрээг байгуулахдаа ******* аймгийн засаг дарга ы баталсан 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар ******* аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээг барьцаалан богино буюу 3 сарын хугацаатайгаар 200,000,000 төгрөгийг зээлсэн. ******* банк нь гэрээ барьцаалсан зээлийн гэрээг олгохдоо үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө барьцаалахыг шаардаж 2020 оны 10 сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээгээр

1. Орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн дугаартай, ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг 1 байр 27 тоотод байрлах 40.76 м.кв талбайтай Ш.ын өмчлөлийн орон сууц,

2. Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн ГО320003609 дугаартай, ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг мянгат 17 гудамж, 1711 тоотод байрлах О.ийн өмчлөлийн газар,

Мөн өдрийн Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр

1. ******* аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээ /барьцааны зүйл үнэ 241.500.000/

2. БНН улсын дугаартай ачааны зориулалттай маркийн автомашин

3. БНА улсын дугаартай 45 хүний суудалтай автобус зэрэг эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан. Гэвч дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл байна. Учир нь Хаан банк нь ******* ******* ХХК-нд бизнесийн зээл олгохдоо ******* аймгийн дарга ы баталсан 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар ******* аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээг барьцаалан зээлийн үнийн дүнгээр буюу 200,000,000 төгрөгийн үнийн дүнгээр шаардах эрх шилжүүлэх гэрээг хийсэн атлаа ******* ******* ХХК-иас нэмэлтээр барьцаа хөрөнгө шаардаж Төрийн банкинд зээлийн гэрээний барьцаанд байсан барьцаалбарын зүйл болох орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн дугаартай, ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, 1 байр 27 тоотод байрлах 40.76 мкв талбайтай Ш.ын өмчлөлийн орон сууцыг өөрсдийн олгосон бизнесийн зээлээр хаалгуулж барьцаалбарын зүйл болгосон нь Банкны тухай хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгө шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоох журмыг тус тус зөрчсөн байна. Иймд ******* банктай байгуулсан 2020 оны 10 сарын 27-ны өдрийн болон мөн өдрийн Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү... гэжээ.

4.1. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно, 10.3-д Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.., мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ..гэж заасан бөгөөд ******* банкны гэрээ барьцаалсан бизнесийн зээлийн журмын 9 дүгээр зүйл /Барьцаа хөрөнгөнд тавигдах шаардлага/-ийн 9.1-д тухайн гүйцэтгэх гэрээ нь зээлийн барьцаа болно., 9.2-т Шаардлагатай тохиолдолд бусад хөрөнгийг нэмж барьцаалж болно гэж тус тус хуульчилж журамласан. Ийнхүү талуудын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээ нь холбогдох хууль тогтоомж буюу Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуульд заасан шаардлагад нийцсэн гэрээ байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.      Нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ болон мөн өдрийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх гэрээ, ******* ******* ХХК болон ******* банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгууд, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл, Ш., Ц. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн бүртгэлийн картууд зэрэг нотлох баримтуудыг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч нараас ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, ******* аймгийн дарга болон ******* ******* ХХК-ийн хооронд 2020 оны 9 дүгээр сарын 23-ний өдрийн байгуулагдсан ******* аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай Өвс хүлээн авсан комиссын акт, Авилгатай тэмцэх газарт гаргасан гомдол, сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн банкны зээлийн дансны харилцагчийн хуулга, итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн итгэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт, Зээл төлсөн талаар тооцоолол болон ******* ******* ХХК болон Ц. нарын Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хамтран хариуцагч ******* аймгийн даргын зүгээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, ******* ******* ХХК-ийн өвс нийлүүлэх худалдан авах ажиллагаатай холбоотой 57 хуудас баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн ******* банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 218,161,992.10 төгрөгийг хангаж, үлдэх 2,297,450 төгрөг болон хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч байгууллага дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

2.1. ******* ******* ХХК болон Ш., Ц. нар Хаан банкны ******* аймгийн Хонгор салбараас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд итгэмжлэлээр О. /нэг иргэний өмч/ өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн Дуурсах мянгат 17 гудамж, 1711 тоотод байрлах 415 м.кв талбайтай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Ш. /нэг иргэний өмч/ улсын бүртгэлийн дугаартай ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Угалз 1 байр, 27 тоот 40,76 м.кв талбайтай орон сууц, ******* аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээ болон БНН улсын дугаартай маркийн ачааны автомашин, БНА улсын дугаартай 45 хүний суудалтай автобус зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалуулсан.

2.2. Зээлдэгч нар 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 175,513,113.25 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 42,064,214.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,882,114 төгрөг, нийт 220,459,442.10 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах.

2.3. Нэхэмжлэгчийн зүгээс ******* аймгийн даргын хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаагүй. Бидний зүгээс хариуцагчаар ******* ******* ХХК болон Ш., Ц. нарыг тодорхойлж байгаа гэж.

2.4. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг ...Иргэний хууль болон Банкны тухай хуульд заасан ...шаардлагатай тохиолдолд бусад хөрөнгийг нэмж барьцаалж болно гэж тус тус хуульчилсан бөгөөд хуульд заасан шаардлагад нийцсэн гэрээ байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэх үндэслэлээр няцааж байна.

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд:

3.1. Шүүх дээр нэхэмжлэл ирэх хүртэлх хугацааны зээл болон зээлийн хүүгээ төлнө. Шүүхэд ирсэн хугацаанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй.

3.2. Шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу ******* аймгийн дарга нь үүрэг хүлээж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

3.3. Хаан банк нь ******* ******* ХХК-аас нэмэлтээр барьцаа хөрөнгө шаардаж Төрийн банкинд зээлийн гэрээний барьцаанд байсан барьцаалбарын зүйл болох сууцыг өөрсдийн олгосон бизнесийн зээлээр хаалгуулж барьцаалбарын зүйл болгосон нь Банкны тухай хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгө шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоох журмыг тус тус зөрчсөн.

4. Хамтран хариуцагч ******* аймгийн даргын зүгээс дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:

4.1. ******* ******* ХХК-ийг өвс нийлүүлэх талаар удаа дараа шаардсан ч өвсөө нийлүүлээгүй тул ******* ******* ХХК-тай байгуулсан ******* аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээ нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс цуцлагдсан тул Шаардах эрхийн гэрээ мөн адил цуцлагдсан гэж үзэж байна.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Хариуцагч ******* ******* ХХК болон Ш., Ц. нар ******* банк ХХК-аас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай Бизнесийн зээлийн гэрээ байгуулан 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. (1 дүгээр хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас)

5.2. Энэхүү зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор Ш.т нь итгэмжлэлээр О.ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, ******* сумын 3 дугаар багийн Дуурсах мянгат 17 гудамжны 1711 тоотод байрлах 415 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, ******* сумын 4 дүгээр багийн Угалз 1 байрны 27 тоот 40,76 м.кв талбай бүхий орон сууц болон ******* аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээ, БНН улсын дугаартай ачааны зориулалттай маркийн автомашин, БНА улсын дугаартай 45 хүний суудалтай автобус тус тус барьцаалан, барьцааны гэрээг байгуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 10-18 дугаар хуудас)

5.4. Улмаар, ******* аймгийн дарга нь ******* ******* ХХК-тай байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар ******* аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээний төлбөрөөс 200,000,000 төгрөгийг, Ш. нь ******* аймгийн даргатай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлээс 200,000,000 төгрөгийн шаардах эрхээ ******* банк ХХК-д тус тус шилжүүлэхийг зөвшөөрч 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ШД/202045723646 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас)

5.5. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч ******* ******* ХХК болон Ш., Ц. нар нь зээлийн төлбөрийг Зээл, зээлийн хүү төлөх хуваарь-ийн дагуу төлж барагдуулах үүргээ зөрчсөн, ******* банк ХХК 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр болон 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлж, уулзалт зохион байгуулсан боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй болох нь зээлийн төлбөр төлөх тухай мэдэгдэл, уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас)

6.  Зохигчдын хооронд зээлийн үлдэгдэл төлбөр болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, ******* аймгийн дарга зээлийн эргэн төлөлтийг төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болсон.

7.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу ******* банк ХХК болон ******* ******* ХХК, Ш., Ц. нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан Бизнесийн зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн болон хөдлөх барьцааны гэрээнүүд бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасан агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

8.  Банкнаас зээл олгох гэрээгээр банк буюу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

а/ Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.3-т зээлдэгчийн 5246347527 тоот төгрөгийн дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцохоор заасны дагуу 200,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ.

б/ Уг бизнесийн зээлийн гэрээнд зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу төлнө гэж зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцсон байна.

в/ Мөн гэрээний 2.4.5-д зааснаар зээлдэгч нар авсан зээлээ хугацаанд нь багтаан бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.

9.  Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасны дагуу зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

10. Нэхэмжлэгч ******* банк ХХК зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дууссан хэдий ч зээлдэгч нараас 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 175,513,113.25 төгрөг, зээлийн хүүд 42,064,214.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,882,114 төгрөг, нийт 220,459,442.10 төгрөг гаргуулахаар тооцон шаардаж байгаа нь үндэслэлтэй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 239-245 дугаар хуудас)

Учир нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй... бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2.2, 2.4.5-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон, үүний дагуу хариуцагч нар нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх үүргийг хүлээлгэсэн.

Иймд нэхэмжлэгч ******* банк ХХК нь Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон талуудын хооронд байгуулсан Бизнесийн зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

11. Түүнчлэн, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийг гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасан ба мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон байх тул зээлдэгч болон хамтран зээлдэгч нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь хамтран зээлдэгчээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

12. Хэдийгээр, нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч ******* ******* ХХК болон Ш., Ц. нараас 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 175,513,113.25 төгрөг, зээлийн хүүд 42,064,214.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,882,114 төгрөг, нийт 220,459,442.10 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодохойлж байх боловч хариуцагч нарын зүгээс 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 2,297,450 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Ц.ын ******* банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 220,459,442.10 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нарын төлсөн 2,297,450 төгрөгийг хасаж, үлдэх 218,161,992.10 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК болон Ш., Ц. нараас гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

13.   Харин ******* ******* ХХК нь ...өвс нийлүүлэх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн хэмээн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай өвс хүлээн авсан комиссын акт, мөн өдрийн гэрээ дүгнэсэн тэмдэглэл зэргийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцогч ******* аймгийн даргаас ...өвс нийлүүлэх гэрээ бүрэн хэрэгжээгүй, гүйцэтгэгч тал болох ******* ******* ХХК нь гэрээний үүргээ хугацаандаа бүрэн биелүүлээгүй тул захиалагч талын санаачилгаар гэрээг цуцалсан, гэрээний урьчилгаанд төлсөн 93,150,000 төгрөгт тохирох өвсийг хүлээн авсан гэж маргаж, ******* ******* ХХК-аас гаргаж ирүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай өвс хүлээн авсан комиссын акт, мөн өдрийн гэрээ дүгнэсэн тэмдэглэл зэрэг нь ******* ******* ХХК-ийн захирал Ш.ын гуйлтын дагуу нөхөж хийгдсэн, хуурамч баримт хэмээн няцааж ******* аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээний хэрэгжилттэй холбоотой нотлох баримтуудыг ирүүлсэн.

13.1.     Дээрх баримтуудаар хариуцагч нарын хооронд хийгдсэн өвс нийлүүлэх гэрээ бүрэн хэрэгжсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байгаагаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн зүгээс хариуцагчаар ******* ******* ХХК болон Ш., Ц. нарыг тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч нь ...******* аймгийн даргыг хариуцагчаар тодорхойлоогүй гэж тайлбарласан тул хамтран хариуцагч ******* аймгийн даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

14. Түүнчлэн, нэхэмжлэгч ******* банк ХХК болон хариуцагч ******* ******* ХХК, Ш., Ц. нарын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн бизнесийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор итгэмжлэлээр О.ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай ******* сумын 3 дугаар багийн Дуурсах мянгат 17 гудамжны 1711 тоотод байрлах, 415 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Ш. өөрийн улсын бүртгэлийн дугаартай ******* сумын 4 дүгээр багийн Угалз 1 байрны 27 тоот 40,76 м.кв талбай бүхий орон сууц, ******* аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээ, БНН улсын дугаартай ачааны зориулалттай маркийн автомашин, БНА улсын дугаартай 45 хүний суудалтай автобус тус тус барьцаалуулсан байна.

14.1.   Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй.

15. Сөрөг нэхэмжлэлийн тухайд;

Хариуцагчийн төлөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл буюу ******* ******* ХХК-аас нэмэлтээр барьцаа хөрөнгө шаардаж Төрийн банкинд зээлийн гэрээний барьцаанд байсан барьцаалбарын зүйл болох орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн дугаартай, ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг 1 байр 27 тоотод байрлах 40.76 м.кв талбайтай Ш.ын өмчлөлийн орон сууцыг өөрсдийн олгосон бизнесийн зээлээр хаалгуулж барьцаалбарын зүйл болгосон нь хууль зөрчсөн гэж шаардах эрхээ тодорхойлсон байна.

15.1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй, мөн зүйлийн 73.2-т сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж зохицуулсан тул хариуцагчийн дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

15.2.   Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна, мөн зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.

15.3.   Зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай болон мөн өдрийн хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хүчин төгөлдөр байна.

15.4.   Түүнчлэн, хариуцагч нь өөр банкны барьцаанд байсан хөрөнгөө өөрийн харилцагч банкны зээлийн барьцаанд өгөх эсэх, зээлдүүлэгч нь гэрээний үнийн дүн, барьцаа хөрөнгийн шинж чанараас хамааран нэмж эд хөрөнгө барьцаалах эсэх нь гэрээний талуудыг хүсэл зоригийн асуудал бөгөөд хууль журмаар зээлийн үнийн дүнд тохируулан тодорхой тооны эд хөрөнгө барьцаалах шалгуур, хязгаарыг тогтоогоогүй.

15.5.   2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд гуравдагч этгээд О. гарын үсэг зураагүй байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт ...миний бие 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн дугаартай, ******* аймгийн ******* сумын 3 багийн 17 дугаар гудамжны 1711 тоотод байрлах газрыг барьцаалах эрхийг итгэмжлэлээр Ш.т олгосон үнэн гэж тайлбар гаргасан ба зохигчид энэ талаар маргаагүй.

15.6.   Иймд хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, маргаан бүхий гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдэд хамаарахгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,418,197 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК, Ш., Ц. нараас нэхэмжлэлийн хангагдсан дүн буюу 218,161,992.10 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1,248,759 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг ******* аймгийн төрийн сангийн 100030000941 тоот данснаас гаргуулж ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ХХК, Ш., Ц. нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 218,161,992.10 /хоёр зуун арван найман сая нэг зуун жаран нэгэн мянга есөн зуун ерэн хоёр төгрөг, арван мөнгө/-ийг гаргуулж ******* банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,297,450 /хоёр сая хоёр зуун ерэн долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг болон хамтран хариуцагч ******* аймгийн даргад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дэх заалтуудыг баримтлан ******* банк ХХК болон ******* ******* ХХК, Ш. нарын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн болон мөн өдрийн Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан харицагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл ******* банк ХХК, ******* ******* ХХК, Ш. нарын хооронд хийгдсэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн барьцааны гэрээнүүдийн зүйл болох О.ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн Дуурсах мянгат 17 гудамжны 1711 тоот байрлах, 415 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Ш.ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Угалз 1 байрны 27 тоот 40.76 м.кв талбай бүхий орон сууц, БНН улсын дугаартай ачааны зориулалттай маркийн автомашин, БНА улсын дугаартай 45 хүний суудалтай автобус зэргийг албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,418,197 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК, Ш., Ц. нараас 1,248,759 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг ******* аймгийн төрийн сангийн 100030000941 тоот данснаас буцаан гаргуулж ******* ******* ХХК-д олгосугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

120 120.2- , гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч н наа 14 ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд й.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ