Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2022/02335

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сары18 өдөр

181/ШШ2022/02335

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Ц.Амармэнд, шүүгч Д.Батхуяг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.С-д/РД: /

 

Нэхэмжлэгч: Д.Ц/РД:/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Э/РД: /-д холбогдох,

 

35,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгч Д.Цэцэгмаа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Амарбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.*******, Д.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатч Б.Энхээ БГД-ийн 8-р хороо 16-р байрны 5 тоотод оршин сууж байсан, энэ байрны өмчлөгч байсан Бавуу овогтой Сумъяагийн байрны өвийг тогтоож 2009.06.09 өдөр 16 тоот өвлөх эрхийн гэрчилгээг Ц.Энхтуяад олгосон байдаг.

Ц.Энхтуяа энэ өвлөх эрхийн гэрчилгээний дагуу үл хөдлөх хөрөнгийн газраас БГД 8-р хороо 16-р байрны 5 тоот Ү-2205016463 тоот улсын бүртгэлтэй нэг хүний өмчлөлтэй байрны гэрчилгээг авсан байдаг. Энэ байрны гэрчилгээг үзүүлсэн Д.*******, Д.Цэцэгмаа нараас 2010.09.20-нд 15 сая төгрөгийн зээл, дараа нь 2011.05.19-нд 10 сая төгрөгийн зээлийг тус бүр сарын 3,5 хувийн хүүтэй зээлийг нэг, нэг жилийн хугацаатай авч , зээлийн гэрээг дуусахад энэ зээлийн гэрээг нийт 3 удаа сунгасан байдаг.

Ц.Энхтуяа зээлээ төлж чадахгүй байсаар байгаад 2013.10.25-нд нас нөхцсөн. Сүхбаатар дүүргийн нотариатч Б.Энхээгийн Ц.Энхтуяад олгосон өвлөх эрхийн гэрчилгээг 2016 оны 01-р сарын 05-ны өдөр 101/ШШ2016/00264 дугаар захирамжаар өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* өөрөө зөвшөөрсөн тул шүүхээс зөвшөөрлийг батлаж хэргийг хэргэсэггүй болгосон байдаг.

Ц.Энхтуяагийн өмчлөх эрхийн гэрчилгээг Захиргааны хэргийн шүүхийн 2016.08.19 өдрийн шийдвэрээр хүчингүй болгсон. Бид нар Ц.Энхтуяад байрны гэрчилгээг үндэслэн зээл олгосон байдаг. Ц.Энхтуяагийн гэрчилгээ хүчингүй болсноор Д.*******, Д.Цэцэгмаа нарын Энхтуяад олгосон зээл одоо болтол төлөгдөөгүй, төлөгдөх үндслэлгүй болсон юм.

Б.Сумьяагийн байрны өвийг буруу тогтоосноос болоод нэхэмжлэгч нарын эрх ашиг сэтгэл зүйд хохирол учирсан тул Б.Энхээгээс болоод бид нар 42,982,500 төгрөгийн хохиролд оруулаад, гэм хор учруулаад байна.

Ц.Энхтуяад олгосон зээлийн үндсэн зээл, түүний хүү, алдангийг тооцоход 42,982,500 төгрөг болсныг тайлбарлаж байна.

Зээлдүүлэгч Д.*******, Д.Цэцэгмаа нар 42,982,500 төгрөгөөс 17 982 500 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж, зөвхөн зээлд олгосон 25 сая төгрөгийг нотариатч Б.Энхээгээс нэхэмжлэх болсон юм. Одоогийн байдлаар эхний ээлжинд нотариатч Б.Энхээгээс 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

С.Нямхишиг нь анх 2015.03.10-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн 1-р шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн утга нь бидний эцэг Б.Сумъяагийн байрны өвийг нотариатч Б.Энхээ буруу тогтоосон Сумъяа 2008.12.02-нд нас нөхцсөн Сумъяагийн нэр дээр байсан БГД 8-р хороо 16-р байрны 5 тоот 3 өрөө байр барьцаанд байгааг 2014 онд *******тэй уулзаж мэдсэн. Сумъяагийн байрны өвийг тогтоож өвлөх эрхийн гэрчилгээг Ц.Энхтуяад олгож, улмаар Ц.Энхтуяа зээлийн барьцаанд тавьсаныг мэдэж нотариатч Б.Энхээгийн олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэж C.Нямхишиг шүүхэд нэхэмжлэл гаргасан. С.Нямхишигийн нэхэмжлэлийн дагуу Д. ******* би дүүргйин иргэний хэргийн 1-р шүүхэд 2015.04.24-ний өдрийн 13376 дугаар захирамжаар Д.******* би С.Сарангэрэл, С.Мөнхтулга, С.Нямхишиг, С.Мягмарсүрэн, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардсан шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч итгээдээр оролцох болсон юм

Б.Сумяагийн хүүхдүүд 2015.11.30 өдрийн 38741 тоот захирамжаар Д.*******, Д.Цэцэгмаа нарын шаардлагатай С.Сарангэрэл, С.Мөнхтулга, С.Мягмарсүрэн, С.Нямхишиг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,754,000 төгрөг гаргуулах, нотариатч Б.Энхээд холбогдуулан 9,828,000 төгрөг гардуулахыг хянаад, Д.*******, Д.Цэцэгмаа нарт бие даасан шаардлагийг үндслэн нэхэмжлэгч нар болох Сарангэрэл, Мягмарсүрэн, Мөнхтулга, Нямхишиг нар нэхэмжлэлээ татан авсан тул Д.*******, Д.Цэцэгмаа нарын бие даасан шаардлагыг шийдвэрлэх үндслэлгүй, энэ асуудалын талаар тусад нь авч үзэх нь зүйтэй гэж захирамж гаргасан талаар тусад нь авч үзэх нь зүйтэй гэж захирамж гаргасан. Б.Сумъяагийн хүүхдүүд болох эдгээр нэр дурдсан нэхэмжлэгч нар дахин Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016.01.05 өдрийн 101/ШШ2016/00264 дугаар захирамжаар хэргийг хянан хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлүүлэн тухайн захирамж гарсан байдаг

Энэ захирамжид нэхэмжлэгч С.Нямхишиг, С.Сарангэрэл, С.Мөнхтулга, С.Мягмарсүрэн нар нь Сүхбаатар дүүргийн нотариатч Б.Энхээгийн Ц.Энхтуяад олгосон 2009.06.09-ний өдрийн 16 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, хариуцуулагч нотариатч Б.Энхээ миний бие Ц.Энхтуяад олгосон 2019.06.09-ний өдөрийн өв залгамжлалын эрхийн 16 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцож өгөхийг зөвшөөрч байна гэсэн тул шүүхт хариуцагчийн зөвшөөрөлийг батлаж хэргийг хэрэгсэхгүй болгосон Дээрх 2016-01-05ны өдөрийн 00264-р захирамжийн үндслэн 2016.08.19-ний өдрийн 583-р шийдвэрээр Захиргааны хэргийн шүүхээс Ц. Энхтуяад олгосон улсын бүртгэлийн Ү-2205016463 дугаарийн 000676247 тоот гэрчилгээг хүчингүй болгосон.

Д.*******, Д.Цэцэгмаа нар Ц.Энхтуяад 2 удаагийн гүйцэтгэлээр 25 сая төгрөгийн зээл олгосон үндслэл нь үл хөдлөх хөрөнгийн газраас олгосон албан ёсны гэрчилгээг үндэслэн үнэн зөв гэж ойлгосны үндсэн дээр зээл олгосон юм

Ц.Энхтуяад олгосон байрны гэрчилгээг хүчингүй болгох үндслэл нь нотариатч Б.Энхээ өв залгамжлах эрхийн гэрчилгээг буруу хийж, Ц.Энхтуяад олгосонтой холбоотой Д.*******, Д.Цэцэгмаа нарт гэм хорын хохирол /5/таван жилийн хугацаанд үргэлжилж байна

Иймд Д.*******, Д.Цэцэгмаа нар нотариатч Б.Энхээгээс эхний удаа 25 сая төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд явцын дунд нэхэмжлэлийг нэмэгдүүлэх бөгөөд одоогийн байдлаар эхний ээлжинд 2,000,000 төгрөгийг Б.Энхээгээс нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Д.******* би нотариатч Б.Энхээд холбогдуулан 2021.01.05-нд тус шүүхэд гаргасан 2 сая төгрөгийн нэхэмжлэл дээрээ нэхэмжлэлээ 33 сая төгрөгөөр нэмэгдүүлж, нийтдээ 35 сая төгрөгийн гэм хор учруулсан гэж үзэж нэхэмжлэлээ нэмэгдүүлж байна. БГДүүргийн 8-р хороо 16-р байрны 5 тоот, Ү-2205016463 тоот улсын бүртгэлтэй нэг хүний өмчлөлтэй байр нь Б.Сумъяагийн байр байсан бөгөөд Б. Сумъяа 2008.12.02-нд нас нөхцсөн Б.Сумъяаг нас нөхцсөний дараа Сумъяагийн байрны өвийг Сүхбаатар дүүргийн нотариатч Б.Энхээ 2009.06.09-ний өдөр тогтоож 16 тоот өвлөх эрхийн гэрчилгээг Б.Сумъяагийн эхнэр Ц.Энхтуяад олгосон байдаг.

Ц.Энхтуяа нь энэ өвлөх эрхийн гэрчилгээг үзүүлэн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэсээс БГДүүрэг 8-р хороо 16-р байрны 5 тоот байрын өмчлөгчөөр Ц.Энхтуяаг тогтоож, байрны гэрчилгээг олгосон байдаг. Ц.Энхтуяа энэ байрны гэрчилгээг Д.******* надад үзүүлэн Д.******* надаас 2010.09.20-ны өдөр 15 сая төгрөгний зээлийг нэг сарын 3,5 хүүтэй үндсэн зээл, түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор нэг жилийн хугацаатай зээлийн гэрээ хийж дараа нь энэ зээлийн хугацааг хоёр удаа сунгасан байдаг энэ зээлийн гэрээний дараа 2011.06.19-ний өдөр зээлдэгч Ц.Энхтуяад Д.******* би 10 сая төгрөгний зээлийг 3,5 хувийн хүүтэй үндсэн зээл түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор зээлийн гэрээнд тусган, зээлийг 2012.06.19-ний өдрөөс 2013.10.20 хүртэл 16 сарын хугацаатай зээлийн гэрээг сунгасан юм.

Зээлдэгч Ц.Энхтуяа 2013.10.25-ны өдөр зээлээ төлж чадалгүй байсаар байгаад нас нөхцсөн байдаг. Б.Сумъяа нас нөхцсөнөөс хойш 7 жилийн дараа 2015 оны 11-р сард С.Нямхишиг нь миний эцэг Сумъяагийн өвийг 2009.06.09-ны өдөр 16 тоот өвлөх эрхийн гэрчилгээг Ц.Энхтуяад олгосон нотариатч Б.Энхээг шүүхэд өгч Б.Энхээ нь Б.Сумъяагийн байрны өвийг буруу тогтоосон гэдгээ хүлээн зөвшөөрч, 2016.01.05 өдрийн 264 тоот шүүгчийн захирамжаар Ц.Энхтуяад олгосон 16 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг.

Үүний дараа С.Нямхишиг нь Захиргааны хэргийн шүүхэд БГД-ийн Үл хөдлөх хөрөнгийн газрыг шүүхэд өгч, Ц.Энхтуяад олгосон байрны гэрчилгээг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.19-ний өдрийн 583 дугаар захирамжаар хүчингүй болгосон байдаг. Д.******* би Ц.Энхтуяагийн өмчлөлийн байрны гэрчилгээг үндэслэн хоёр удаагийн үйлчлэлээр 25 сая төгрөгийн зээл өгсөн байдаг Д.******* миний өгсөн Ц.Энхтуяад олгосон зээл нь доорхи байдлын улмаас болоод эргэн төлөгдөх үндслэлгүй болсон юм.

Нэг: Нотариатч Б.Энхээ нь Б.Сумъяагийн байрны өвийг 2009.06.09-ний өдрийн 16 тоот өвлөх эрхийн гэрчилгээг бүрлээч Б.Сумъяагийн эхнэр Ц.Энхтуяад олгосон байдаг боловч СБД ЧД БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.01.05-ны өдрийн 264-р захирамжаар хүчингүй болгосон учраас Ц.Энхтуяад Д.******* миний олгосон зээл эргэн төлөгдөх боломжгүй болгосон.

Хоёр: Баянгол дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн газраас БГДүүрэг 8-р хороо, 16-р байрны 5 тоот Ц.Энхтуяагийн өмчлөлийн байрны 00076247 тоот гэрчилгээг Захиргааны хэргийн 2016.08.19-ний өдрийн 583-р захирамжаар хүчингүй болгосонтой холбогдуулан Д.******* миний Ц.Энхтуяагийн өмчлөлийн байрны гэрчилгээг үндэслэн зээл олгосон тул байрны гэрчилгээг хүчингүй болгосноор, зээл төлөгдөх үндсэлгүй болсон байдаг.

Иймд нотариатч Б.Энхээгийн Б.Сумъяагийн байрны өвийг буруу тогтоосон нь Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн ИХА шатны шүүхийн 2016.01.05 өдрийн 264-р захирамж болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.08.09-ний өдрийн 583-р захирамжаар хүчингүй болсон тул Д.******* миний Ц.Энхтуяад олгосон хоёр удаагийн зээлүүд нь Д.Сумъяагийн байрны өвийг буруу тогтоосноос болоод Ц.Энхтуяад олгосон 16 тоот өвлөх эрхийн гэрчилгээг дээрхи 264-р захирамжаар хүчингүй болгосны дараа Ц.Энхтуяагийн өмчлөлийн байрны гэрчилгээг Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 583-р захирамжаар хүчингүй болсонтой холбогдуулан Д.******* миний Ц.Энхтуяад олгосон зээлийн үндсэн зээл түүний хүү алданги эргэн төлөгдөх боломжгүй болсон Сумъяагийн байрны өвийг нотариатч Б.Энхээ буруу тогтоосноос болоод, Ц.Энхтуяагийн өмчлөлийн байрны гэрчилгээ шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон.

Д.******* би анх 2010.09.20-нд 15 сая төгрөгийн зээл 2011.06.19-ний өдөр 10 сая төгрөгийн Ц.Энхтуяагийн өмчлөлийн байрны гэрчилгээг барьцаалж зээл олгосон байдаг боловч байрны гэрчилгээг хүчингүй болгосонтой холбоотойгоор Д.******* миний Ц. Энхтуяад олгосон үндсэн зээл, түүний хүү алдангийг тооцоход 42,982,500 төгрөгийн зээл эргэн төлөгдөх боломжгүй болсноос болоод нотариатч Б.Энхээ Д.******* надад 42,982,500 төгрөгийн гэм хор учруулсан гэж үзэж байна.

Энэ гэм хор учруулсан гэж үзэж байгаа 42,982,500 төгрөгөөс 7,982,500 төгрөгийн гэм хорын хохирлоос чөлөөлж, үлдэж байгаа 35 сая төгрөгийг гэм хор учруулсан гэж үзэж Б.Энхээгээс Д.******* надад энэ мөнгийг гардуулж, өгөхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул, шүүх хурлаар шийдвэр гаргаж өгнө үү.

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Нэхэмжлэгч бид нар нотариатч Б.Энхээд холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа хэвээрээ байгаа. Хариуцагч Б.Энхээд холбогдуулан нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна. Зээлдэгч Ц.Энхтуяад 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөгийг 3.5%-ийн хүүтэй, орон сууцны байрны гэрчилгээг үндэслэн зээл олгож, үүний дараа 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр дахин 10,000,000 төгрөгний зээлийг 3.5%-ийн хүүтэй олгосон боловч хоёрдугаар зээлд авсан мөнгөө 10,000,000 төгрөгний зээл болон 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр авсан 15,000,000 төгрөгний зээлээс үндсэн зээлээс 10,000,000 төгрөгний зээлийг төлсөн боловч үндсэн зээл 5,000,000 төгрөгний зээл төлөгдөөгүй. Нийтдээ бүгд үндсэн зээлээс 15,000,000 төгрөгний зээлийг төлж чадахгүй явсаар байгаад 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас нөгчсөн юм. Энхтуяаг нас нөгчсөний дараа 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 264 тоот захирамжаар нотариатч Б.Энхээ нь Б.Сумъяагийн байрны өвийг тогтоож Ц.Энхтуяад 16 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон юм.

2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 583-р тоот захиргааны хэргийн захирамжаар Ц.Энхтуяад олгосон 000076247 тоот гэрчилгээг хүчингүй болгосноор Д.*******, Д.Цэцэгмаа нарын Ц.Энхтуяад олгосон зээл эргэн төлөгдөх үндэслэлгүй болж бид 42,982,500 төгрөгөөр хохирсон бөгөөд нотариатч Б.Энхээ нь Б.Сумъяагийн өвийг зөв тогтоосон бол бидэнд хохирол учрахгүй байх байсан. Ц.Энхтуяад олгосон зээлийн үлдэгдэл болох 15,000,000 төгрөг нь байрны гэрчилгээг хүчингүй болгосноор эргэн төлөгдөх боломжгүй болж, бид зээлдүүлэгч нар эргэлтийн хөрөнгөгүй болж, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 2022 оны 10 сар хүртэл 5 жил 9 сар буюу 69 сарын хугацаа өнгөрч, бид хохирч байна. Хэрэв энэ мөнгө бидэнд байсан бол 15,000,000 төгрөгийг 3.5%-ийн хүүтэй бусдад зээл олгосон бол сард 525,000 төгрөгийг зээлийн хүүнд авах боломж байсан юм. Зээлдүүлэгч бид нар 5 жил 9 сарын хугацаанд буюу сард шилжүүлэн үзвэл 69 сар болох бөгөөд 69 сарыг 525,000 төгрөгөөр үржүүлбэл 69х525,000=36,225,000 төгрөг олох боломж байсныг алдаж биднийг хохироосон болно.

Хэрэв бид нар 15,000,000 төгрөгийг 3.3%-ийн хүүтэй хүмүүст зээл олгосон бол 15,000,000х3.3=сард 495,000 төгрөг олох боломж байсан. Нэг сард 495,000 төгрөг олох боломж байсан бол 495,000х69 сард 34,155,000 төгрөг олох боломжийг алдсан байна. Б.Сумъяагийн байрны өвийг нотариатч Б.Энхээ буруу тогтоосноос болоод Д.*******, Д.Цэцэгмаа хохирсон тул Иргэний хуулийн 229.1 дэх заалтад үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа, эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нотариатч Б.Энхээгээс гэм хорын хохиролд нэхэмжилсэн 35,000,000 төгрөгийг гаргуулан Д.*******, Д.Цэцэгмаа нарт олгож өгөхийг хүсье. Нэхэмжлэгч ******* би тус шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж, 35,000,000 төгрөгийг нотариатч Б.Энхээгээс нэхэмжилсэн хэвээрээ байгаа болно. Аливаа зөрчилийн улмаас хохирол амссан этгээд, үүссэн алдагдал, нэмэлт зардал буюу хохиролын тухайн зөрчлийг гаргасан хүнээр нөхөн төлүүлэх үндэслэлийг гэм хор гэдэг. Нотариатч Б.Энхээ нь Нотариатын тухай хууль, Иргэний хуулийн доор дурдсан заалтуудыг зөрчсөн байна.

1. Иргэний хуулийн 56.6 хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд бусдад учруулсан хохиролыг нөхөн төлнө гэж заасны нотариатч Б.Энхээгээс Б.Сумъяагийн байрны өвийг буруу тогтоосноос болоод Д.*******, Д.Цэцэгмаа нарт гэм хор учруулсан төлбөрийг нэхэмжлэлийн дагуу гаргуулж өгнө үү.

2. Иргэний хуулийн 512.4 ажил үйлчилгээний дутагдалын улмаас үүссэн гэм хорыг хариуцахад энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж зааснаар нотариатч Б.Энхээгийн ажил үйлчилгээний дутагдалын улмаас Б.Сумъяагийн байрны өвийг буруу тогтоосноо 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 264-р захирамжаар өөрөө хүлээн зөвшөөрсөн тул Д.*******, Д.Цэцэгмаа нарт учруулсан гэм хорын хохирлыг нэхэмжлэлд дурдсанаар 35,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

3. Иргэний хуулийн 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлнө гэж заасан. Энэ тухай Улсын дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоол хууль зөрчсөний улмаас учирсан хохирлыг арилгах тухай эрүүгийн болон иргэний хэргийн зарим заалтыг тайлбарлах тухай 15-р заалт иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө гэснийг хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэж иргэний хуулийн 230.2 дах заалтад заасны дагуу мөнгөөр төлнө гэж, Улсын дээд шүүхийн тайлбарт заасны дагуу гэм хорын төлбөрт 35,000,000 төгрөгийг Б.Энхээгээс Нотариатын тухай хуульд нотариатч үйлдэл хийхдээ үйлчлүүлэгчдийн хувийн байдлыг тогтоох, өөрийн буруугаас бусдад хохирол учруулсан тохиолдолд учирсан хохирлыг бүрэн барагдуулна гэж тусгасан байдаг тул Нотариатын тухай хуулийн дагуу Д.*******эд гэм хор учруулсан нь тодорхой болсон тул нотариатч Б.Энхээ өөрөө хүлээн Б.Сумъяагийн өвийг буруу тогтоосоноо хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжилсэн нэхэмжлэлийн дагуу 35,000,000 төгрөгийг Б.Энхээгээс гаргуулж өгнө үү.

Нотариатч Б.Энхээ Б.Сумъяагийн байрны өвийг буруу тогтоосноос болж гэм хорын нэмэлт зардал болох улсын тэмдэгтийн хураамж, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн мөнгө 4,521,053 төгрөгийг гэм хор учруулсны нэмэлт зардал болсон тул нотариатч Б.Энхээгээс гаргуулж өгөхийг хүсье. гэв.

 

Нэхэмжлэгч Д.*******, Д.Цэцэгмаа нарын өмгөөлөгч Ч.Амарбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* гуайн гаргасан тайлбартай холбоотой нэмж тодруулъя. Иргэн н.Энхтуяа болон Д.*******, Д.Цэцэгмаа нарын хооронд байгуулагдсан гэрээ үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээ байсан. н.Энхтуяагийн нэр дээр шилжсэн үйлдэлтэй холбоотой гэм хорын асуудал үүссэн. Тогтоогдоогүй, хуулийн дагуу хийгдсэн гэж ярьж байна. Иргэний хэргийн шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хүчингүй болгоход нотариатч Б.Энхээ миний хийсэн үйлдэл буруутай юм аа гээд хүлээн зөвшөөрсөн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 583 дугаар тогтоолоор засаг даргын тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний бүртгэлийг хүчингүй болгосон. Б.Энхээ өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Барьцааны гэрээний харилцаа байхгүй болсон. Зээлийн гэрээний дагуу авах ёстой байсан ашиг орлогоо авч чадаагүй. Хариуцагч талаас нотлох баримт байхгүй мөртлөө шүүх дээр ийм ийм асуудал явж байгаа гэж байна. Б.Энхээгийн учруулсан гэм хортой холбоотойгоор өнөөдрийн хуралдаанд явж байгаа. Нэг асуудал Зээлийн гэрээний үүрэг ямар түвшинд байх ёстой вэ гэдэгтэй холбоотой асуудал явагдаж байгаа. Хоёр тусдаа харилцааны асуудлаар шүүх хуралдаан явагдаж байгаа. Ямар нэгэн байдлаар давхацуулж нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй. гэв.

 

Хариуцагч Б.Энхээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******, Д.Цэцэгмаа нарын нэхэмжлэлтэй 35,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс огт хүлээн зөвшөөрөхгүй. Гэм хорын хохирол гэж яриад байгаа. Нэгдүгээрт гэм хорын хохирол гэж ярих үндэслэл байхгүй. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Нотариатын тухай хууль байгаа. Тухайн үед үйлчилж буй хуулийг үндэслэж нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгодог үүрэгтэй. Нотариатч хууль зүйн яамны сайдаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгоно. Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Энхээ үүргийнхээ дагуу өвлөх эрхийн гэрчилгээ хууль ёсоор олгосон. Өвлөх эрхийн гэрчилгээ авахад бүрдүүлэх жагсаалт материал гэж байдаг. Өвлөх эд хөрөнгийн гэрчилгээ эх хувиараа юм уу, нотариатаар батлуулсан хувь байна. Өв хүлээн авах хүний нотлох баримт буюу орон сууцны гэрчилгээ, иргэний үнэмлэх, бусад нотлох баримтууд байх ёстой. Иргэний хуулийн 520-т заасан нотариатын байгууллага өвлөх эрхийн гэрчилгээ олгох үүргийнхээ хүрээнд олгосон юм аа. Гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн гэсэн ямар ч нотлох баримт байхгүй. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох Монголын нотариатчийн танхимаас авсан гарын авлага гээд байгаа. Тэрний 4.10 дахь заалтад байдаг. Өв нээгдсэн газрынх нь нотариатч бичгээр хүсэлт юм уу өргөдөл гаргасан байна. Тухайн үед н.Энхтуяа гэх хүн өвлөх эрхийн хүсэлт гаргасан. Тэгээд өөр ямар нэгэн газар давхацсан байна уу, үгүй юу гэдгийг шалгах учиртай. Шалгаад хууль ёсны дагуу олгох журмаараа олгосон. Гуравдугаарт архивын лавлагаанууд байх ёстой. Төрсөн хүүхдүүд нь хэн байх ёстой юм гэдгийг шалгана. Мөн хорооны засаг даргын тодорхойлолт заавал байх ёстой. Өөр ямар нэгэн оршин суух бүртгэлтэй хүн 1 ч байхгүй, 2 хүний бүртгэлтэй байсан юм байна. Ингээд албан ёсны өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Нотариатч Б.Энхээ өвлөх эрхийн гэрчилгээг зүй ёсны дагуу олгосон байна. Буруутай үйлдэл гараагүй. Нотлох баримтаар өвлөх эрхийн гэрчилгээ авчихаад шинээр нөхцөл байдал илэрч гарч ирдэг. 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр авто ослын улмаас нас барсан гэсэн гэрчилгээ авч ирсэн. Мөн 06 сарын өмнө батлуулсан гэрлэлтийн гэрчилгээ байсан. н.Сумъяа гэх хүн 4 хүүхэд төрүүлсэн. н.Сумъяагийн хамгийн том охин болох н.Нямхишиг улаанбаатарт 2013 онд ирж хууль ёсны өвлөх эрх тухайн үед хуурч мэхлэх замаар буруу олгосон байна гэсэн. Яаж буруу олгосон юм бэ гэвэл нэгдүгээрт хорооны засаг даргын олгосон тодорхойлолт буруу байна гээд тухайн үед Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Хоёрдугаарт өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээс 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар захирамж гарсан. Мөн тодорхой шүүхийн шийдвэрүүд гарсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хүчингүй болсон. Тэгээд н.Сумъяагийн төрсөн хүүхдүүд гарч ирж хууль ёсоор өвлөж авсан. Өнөөдрийг хүртэл тэр хүмүүсийн нэр дээр байгаа. Нэхэмжлэгч Д.*******, Д.Цэцэгмаа гуай нар тэр хүүхдүүдээс мөнгө нэхэмжлээд шүүхэд маргалдаад явж байгаа. Өнөөдөр гэм хорын хохирол гээд нотариатч Банзрагч овогтой*******гээс нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Энэ нь Нотариатын тухай хууль болон бусад актуудаар хангалттай нотлогдож байгаа. Нотариатын тухай хуулийн 4.10.1 дэх хэсгээс 4.10.13 дахь хэсэг хүртэлх заалтуудаар нотариатч материал хүлээж авч өвлөх эрхийн гэрчилгээ олгох ёстой. Нотариатч хуульд заасан үндэслэлээр үйлдэл хийсэн учраас нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2010 оны 09 дүгээр сарын 20-ны гэрээн дээр хийсэн нэмэлт зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13376 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 38771 дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг шийдвэрлэх тухай захирамжийн хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/00264 дугаар Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамжийн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэр, 0346380 дугаар Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №533843 Чингэлтэй дүүргийн захиргаа, хяналтын албаны тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №1228 Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхийн журмаар бүрдүүлсэн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээ барьцааны гэрээний сунгалт, нэмэлт гэрээ, Барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ/2019 оны 09 дүгээр сарын болон 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний сунгалт/-ний хуулбар, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Барьцааны гэрээний хуулбар, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ/2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний сунгалт, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний сунгалт, нэмэлт гэрээн дээр хийсэн гэрээний сунгалт/-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШТ2017/00324 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхээс Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2017/00621 дугаар тогтоолын хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШТ2019/15686 дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/00598 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №21119901003119 Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №21119901003155 Төрсний бүртгэлийн лавлагаа, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №21119901003156 Үрчилсний бүртгэлийн лавлагаа, 1968 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №1213 дугаар Төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар, 1968 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №855 дугаар Төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар, 1977 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №1932 дугаар Төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар, 1968 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №700 дугаар Төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар, 1977 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №3286 дугаар Төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар, 1977 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №4225 дугаар Төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар, 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Кредит банкны орлогын мэдүүлгийн хуулбар, 1998 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №980193 дугаар Орон сууц эзэмших эрхийн бичгийн хуулбар, Дондовын Мөнхбаатарын оршин суугаа хаягийн тодорхойлолтын хуулбар, 2000 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Орон сууц хувьчлах өргөдлийн хуулбар, Орон сууц эзэмшигчийн бичиг баримтыг баталгаажуулсан тодорхойлолтын хуулбар, 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2000 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Кредит банкны орлогын мэдүүлгийн хуулбар, №0080861 дугаар Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №2654 дугаар Орон сууц бэлэглэлийн гэрээний хуулбар, 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Кредит банкны орлогын мэдүүлгийн хуулбар, №0023536 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №16 Өв залгамжлах эрхийн гэрчилгээний хуулбар, №000076247 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбар, 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээ болон барьцааны гэрээний хуулбар, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №201105194156052379-0 дугаар Кассын орлогын баримт, 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ/2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээн дээр хийсэн нэмэлт гэрээ/-ний хуулбар, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №201111214342323191-0 дугаар Кассын орлогын баримтын хуулбар, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №2012101275733 дугаар Кассын орлогын баримтын хуулбар, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, №11-184040 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Төрийн банкны орлогын мэдүүлгийн хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын №44 дугаар албан бичгийн хуулбар, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Захирамжийн хариу хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Төрийн банкны орлогын мэдүүлгийн хуулбар, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/316 дугаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын тушаалын хуулбар, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн хариу тайлбарын хуулбар, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудсын хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/00264 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №514 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №583 дугаар шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21 өдрийн 221/МА2016/0680 дугаар магадлалын хуулбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №27 дугаар Шүүхийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №3/8640 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №23 дугаар Шүүхийн тогтоолын хуулбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №34 дугаар Гүйцэтгэх хуудсын хуулбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2017/1917 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/365 дугаар тушаалын хуулбар, Нийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №748 дугаар албан бичгийн хуулбар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/365 дугаар тушаалын хуулбар, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Капитрон банкны орлогын мэдүүлгийн хуулбар, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/21916 дугаар албан бичгийн хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11-1725 463 дугаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Улаанбаатар банкны орлогын мэдүүлгийн хуулбар, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №005 Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, №357/004442 дугаар Төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, №101/001836 дугаар Нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар, №101/001837 Төрөл садангийн тухай лавлагааны хуулбар, №357/004441 дугаар Төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, №357/004439 дугаар Нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар, №101/001832 дугаар Төрөл садангийн тухай лавлагааны хуулбар, №357/004458 дугаар Гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, №101/001834 дугаар Үрчилсний бүртгэлийн лавлагааны хуулбар, №101/001833 дугаар Төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, №101/001845 дугаар Төрөл садангийн тухай лавлагааны хуулбар, №357/004440 дугаар Нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар, С.Нямхишигийн иргэний үнэмлэхний хуулбар, С.Мягмарсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, С.Мөнхтулгын иргэний үнэмлэхний хуулбар, С.Сарангэрэлийн гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар, №357/004438 дугаар Гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, №0023536 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/02012 дугаар шийдвэрийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №7/6860 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, №000782297 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №11-1738878 дугаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Капитрон банкны төлбөрийн баримтын хуулбар, Д.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №11-1738882 дугаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Капитрон банкны төлбөрийн баримтын хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №11-1738882 дугаар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн тодорхойлолтын хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/41561 тоот албан бичгийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2020/16951 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/147 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №2150 тоот албан бичгийн хуулбар, Монголын нотариатчдын танхимын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №603 дугаар албан бичгийн хуулбар, шүүхээс 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №16 дугаар Өв залгамжлах эрхийн гэрчилгээний хуулбар, 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Ц.Энхтуяагийн Баянгол дүүргийн 8-р хорооны даргад гаргасан өргөдлийн хуулбар, №0023536 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №0032355 дугаар Нас барсны гэрчилгээний хуулбар, 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №0098430 дугаар Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20222 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/02017 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.*******, Д.Цэцэгмаа нар хариуцагч Б.Энхээд холбогдуулан гэм хорын хохирол буюу олох байсан орлогод нийт 35,000,000/гучин таван сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Энхээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нотариатч хуульд заасан үндэслэлээр үйлдэл хийсэн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх бүрэлдэхүүн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотариатч Б.Энхээ Б.Сумъяагийн өвийг буруу тогтоосон, нотариатч Б.Энхээгээс болж хохирсон, Ц.Энхтуяагийн төлөгдөхгүй болсон зээлийн үлдэгдлийг бусдад хүүтэй зээлдүүлсэн тохиолдолд орлого олох байсан, олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй, нотариатч Б.Энхээгээс гэм хорын хохиролд 35,000,000/гучин таван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэж тодруулжээ.

 

Нэхэмжлэгч нар нь Ц.Энхтуяа агсанд 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15,000,000/арван таван сая/ төгрөгийг, үүний дараа 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000/арван сая/ төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлсэн гэх тайлбар гаргаж байна.

 

Ц.Энхтуяа 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан болох нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/001836 дугаар нас барсны лавлагааны хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нар нь 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, мөн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ц.Энхтуяатай Зээлийн гэрээ байгуулсан болох нь 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний болон 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний 1, 2-т зааснаар нэхэмжлэгч нар нь Ц.Энхтуяад 15,000,000/арван таван сая/ төгрөгийг сарын 3.5/гурав аравны тав/ хувийн хүүтэй, 12/арван хоёр/ сарын хугацаатай Ц.Энхтуяад шилжүүлэх, Ц.Энхтуяа нь буцаан төлөх үүрэг хүлээжээ.

 

2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээний 1, 2-т зааснаар нэхэмжлэгч нар нь 10,000,000/арван сая/ төгрөгийг сарын 3.5/гурав аравны тав/ хувийн хүүтэй, 12/арван хоёр/ сарын хугацаатай Ц.Энхтуяад шилжүүлэх, Ц.Энхтуяа нь буцаан төлөх үүрэг хүлээжээ.

 

2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээнд 2010 оны 9 дүгээр сарын 20-ны гэрээ дээр хийсэн нэмэлт гэрээ гэж бичсэн байх боловч нэхэмжлэгч нар тус 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гэрээ нь бие даасан гэрээ, уг гэрээгээр Ц.Энхтуяа агсанд 10,000,000/арван сая/ төгрөгийг зээлдүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх заалтад зааснаар зохигчид гагцхүү бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй ба 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө байгуулсан байх тул уг Зээлийн гэрээг тусдаа Зээлийн гэрээ гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нар болон Ц.Энхтуяа нь 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээ болон 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор тус бүр 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, мөн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 16-р байр, 05 тоот, 40 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан Барьцааны гэрээ байгуулж Улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Барьцааны гэрээний болон 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нар болон Ц.Энхтуяа нь 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 15,000,000/арван таван сая/ төгрөгийн Зээлийн гэрээний хугацааг 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 12/арван хоёр/ сараар, мөн 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Барьцааны гэрээний хугацааг сунгасан болох нь 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээнд бичсэн ... сунгалт ... гэх бичилт болон 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээний болон 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээний 1-т зээлийн мөнгөн дүнг 5,000,000/таван сая/ төгрөг гэсэн байх тул 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 15,000,000/арван таван сая/ төгрөгийн Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 5,000,000/таван сая/ төгрөг гэж үзэх үндэслэлтэй болох нь 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний болон 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээний хуулбар, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нар болон Ц.Энхтуяа нь 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн болон 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээний хугацааг 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 16/арван зургаа/ сараар сунгасан Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулсан болох нь 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээний болон 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээний 1-т зааснаар зээлийн хэмжээг 10,000,000/арван сая/ төгрөг гэж заасан байх тул 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн болон 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээний зээлийн төлбөрийн үлдэгдэл дүн 10,000,000/арван сая/ төгрөг гэж дүгнэх үндэслэлтэй болох нь 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ болон 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нар болон Ц.Энхтуяа нь 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 15,000,000/арван таван сая/ төгрөгийн Зээлийн гэрээний болон Барьцааны гэрээний хугацааг 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр сунгасан болох нь 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нар болон Ц.Энхтуяа нь 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний болон Барьцааны гэрээний хугацааг 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 13/арван гурав/ сараар сунгасан болох нь 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний болон 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нар болон Ц.Энхтуяа нь 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, харин 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний хугацааг 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр сунгасан байх тул Ц.Энхтуяа нь 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй болох нь 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний болон 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нар болон Ц.Энхтуяагийн 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 15,000,000/арван таван сая/ төгрөгийн Зээлийн гэрээний зээлийн үлдэгдэл төлбөр 5,000,000/таван сая/ төгрөг болох нь 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээний болон 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Барьцааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нар нь Ц.Энхтуяагийн өмчлөлд мөнгө шижлүүлэх, Ц.Энхтуяа нь буцаан өгөх үүрэг хүлээсэн дээрх Зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар ... хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ., 166 дугаар зүйлийн 166.1Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нар нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахахаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн дээрх Барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Ц.Энхтуяа нь нотариатч Б.Энхээгийн 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдөр олгосон № 16 Өв залгамжлах эрхийн гэрчилгээг үндэслэн Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 16-р байр, 05 тоот, 40 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн № 16 Өв залгамжлах эрхийн гэрчилгээний болон түүний Хавсралтын хуулбар, 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 000076247 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Ц.Энхтуяа, Б.Сумъяа нар нь 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулж, Б.Сумъяа нь 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болох нь № 0032355 нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Б.Сумъяа нь Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 16-р байр, 05 тоот, 40 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан болох нь 2000 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0023536 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нотариатч Б.Энхээ нь Ц.Энхтуяагийн Баянгол дүүргийн 8-р хорооны Засаг даргад 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан өргөдөл, 2000 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0023536 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, № 0032355 Нас барсны гэрчилгээ, Ц.Энхтуяагийн иргэний үнэмлэх, № 0098430 Г-479 Гэрлэлтийн гэрчилгээг үндэслэн 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Ц.Энхтуяад Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 16-р байр, 05 тоот, 40 м.кв талбайтай орон сууцыг өвлөх Өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгосон болох нь Архивын газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн № 04/633 Албан бичиг, 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн № 16 Өв залгамжлах эрхийн гэрчилгээний болон түүний хавсралтын хуулбар, Баянгол дүүргийн 8-р хорооны Засаг даргад 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан өргөдлийн хуулбар, 2000 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0023536 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, № 0032355 Нас барсны гэрчилгээний хуулбар, Ц.Энхтуяагийн иргэний үнэмлэхийн болон № 0098430Г-479 Гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн нотариатын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 13.1.1нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, заавар, аргачлал батлах; гэж заасан.

 

Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1 дэх заалтад зааснаар Монгол Улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дугаар Заавар батлах тухай тушаалын хавсралтаар Нотариатын үйлдэл хийх заавар-ыг баталжээ.

 

Нотариатч Б.Энхээ нь 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Нотариатын үйлдэл хийх заавар-ын 8-ын 8.3, 8.4-т заасныг зөрчиж 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдөр № 16 Өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон болох нь Архивын газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн № 04/633 Албан бичиг, 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн № 16 Өв залгамжлах эрхийн гэрчилгээний болон түүний хавсралтын хуулбар, Баянгол дүүргийн 8-р хорооны Засаг даргад 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан өргөдлийн хуулбар, 2000 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0023536 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, № 0032355 Нас барсны гэрчилгээний хуулбар, Ц.Энхтуяагийн иргэний үнэмлэхийн болон № 0098430Г-479 Гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Нотариатын үйлдэл хийх заавар-ын 8-ын 8.3Нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-д заасны дагуу өв нээгдсэн өдрөөс хойш нэг жил өнгөрсний дараа хууль ёсны өвлөгчид олгоно., 8.4Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан бөгөөд өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол нотариатч нь гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно. гэж заасан.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх заалтад зааснаар Ц.Энхтуяа нь Б.Сумъяагийн хууль ёсны өвлөгч байх боловч Б.Сумъяа агсан нь Сумъяагийн Нямхишиг, Сумъяагийн Мөнхтулга, Сумъяагийн Мягмарсүрэн, Сумъяагийн Сарангэрэл гэсэн 4/дөрөв/-н хүүхэдтэй болох нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 357/004442 дугаар Төрсний бүртгэлийн лавлагааны болон 101/001837 дугаар Төрөл садангийн тухай лавлагааны хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/001837 дугаар Төрөл садангийн тухай лавлагааны болон 357/004441 дугаар Төрсний бүртгэлийн лавлагааны хуулбараар тогтоогдож байна.

 

Нотариатч Б.Энхээ нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2, 531.3 дахь хэсэг, 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Нотариатын үйлдэл хийх заавар-ын 8-ын 8.3, 8.4-т заасныг зөрчиж Ц.Энхтуяагаас өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдоогүй байхад Б.Сумъяа нас барснаас хойш 7/долоо/ сар, 8/найм/ хоногийн дараа Ц.Энхтуяад Өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон болох нь Архивын газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн № 04/633 Албан бичиг, 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн № 16 Өв залгамжлах эрхийн гэрчилгээний болон түүний хавсралтын хуулбар, Баянгол дүүргийн 8-р хорооны Засаг даргад 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан өргөдлийн хуулбар, 2000 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0023536 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, № 0032355 Нас барсны гэрчилгээний хуулбар, Ц.Энхтуяагийн иргэний үнэмлэхийн болон № 0098430Г-479 Гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Б.Энхээ нь С.Нямхишиг, С.Мөнхтулга, С.Мягмарсүрэн, С.Сарангэрэл нарын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2009 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаар Өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/00264 дугаар Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэрээр Ц.Энхтуяагийн өмчлөгчөөр бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 16-р байр, 05 тоот, 40 м.кв талбайтай орон сууцны 000076247 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь зохигчийн тайлбар, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 000782297 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нотариатч Б.Энхээ нь Б.Сумъяагийн өвийг буруу тогтоосон, байрны гэрчилгээг хүчингүй болгосон, төлөгдөхгүй болсон зээлийн үлдэгдэл төгрөгийг 3 хувийн хүүтэй хүнд зээлүүлсэн бол 69/жаран ес/ сард 35,000,000/гучин таван сая/ төгрөгийг олох байсан гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасан.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэрт Д.*******, Д.Цэцэгмаа нар нь зээл болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хууль ёсны өвлөгч буюу эрх залгамжлагчдаас иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсан байна.

 

Түүнчлэн, Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 16-р байр, 05 тоот орон сууц иргэн Д.*******, Д.Цэцэгмаа нарын байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн, 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээ, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн барьцааны гэрээ сунгалт нэмэлт гэрээ, 2012 оны 6 дугаар сарын 19-ний барьцааны гэрээ сунгалт нэмэлт тус тус барьцааны гэрээ бүртгэлтэй байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн № 11-1738882 лавлагааны хуулбараар тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн дээрх 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн № 11-1738882 лавлагаагаар Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 16-р байр, 05 тоот, 40 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээнүүд бүртгэлтэй байгаа болох нь тогтоогдож байна.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 583 дугаар шийдвэр болон Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн № 11-1738882 лавлагаагаар нэхэмжлэгч нарын Ц.Энхтуяатай байгуулсан Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх боломжгүй болсон гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1Иргэний эрх, үүргийг үүсгэх ... зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь Ц.Энхтуяа агсантай Зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригоо өөрсдөө илэрхийлж, сайн дурын үндсэн дээр Ц.Энхтуяатай Зээлийн гэрээ байгуулжээ.

 

Б.Энхээ нь нэхэмжлэгч нарын өмнө гэрээгээр үүрэг хүлээгээгүй байх ба Ц.Энхтуяа нь зуурдаар нас барж Зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөл байдалд хариуцагч Б.Энхээг буруутгаж Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Гэвч хариуцагч Б.Энхээ нь Нотариатын үйлдэл хийх заавар-ын 8-ын 8.3, 8.4-т заасныг зөрчиж Ц.Энхтуяад Өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосонтой холбоотой нэхэмжлэгч нар нь одоог хүртэл Барьцааны гэрээнийн дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа тул хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өөрийн болгоомжгүй эс үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1Бусдын эрх ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт тавих тогтмол зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдэд хамаарахгүй тул нэхэмжлэгч нар нь Зээлийн гэрээнд заасан хугацаанд Ц.Энхтуяа агсны төлөөгүй зээлийн мөнгийг бусдад зээлдүүлж хүүний орлогод 35,000,000/гучин таван сая/ төгрөгийн орлого олох боломжтой байсан гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэм хорын хохиролд нэхэмжлэгч нарт 35,000,000/гучин таван сая/ төгрөгийг төлөх үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******, Д.Цэцэгмаа нарын хариуцагч Б.Энхээгээс нийт 35,000,000/гучин таван сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******, Д.Цэцэгмаа нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******, Д.Цэцэгмаа нарын хариуцагч Б.Энхээгээс нийт 35,000,000/гучин таван сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******, Д.Цэцэгмаа нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД

 

 

Д.БАТХУЯГ