Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2022/02079

 

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2022/02079

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх

хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “К Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ж И” ХХК,

 

Хариуцагч: Н.З-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 224,194,946 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “К Б” ХХКнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Ж И” ХХКболон иргэн Н.Знар нь тус банктай 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 3096-2019/102 тоот Зээлийн гэрээ байгуулан 160,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, жилийн 20.40 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан болно. Зээлдэгч нарын зээлийн гэрээний үүргийн баталгаанд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3096-2019/102 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-гээр “Ж И” ХХК-ийнөмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039163 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ..................... тоот хаягт байршилтай 50 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус банканд барьцаалсан болно. Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн хүүд 25,778,883.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,500,335.34 төгрөг нийт 27,279,219.26 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. Иймд хариуцагч нараас 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3096-2019/102 тоот Зээлийн гэрээ-ний мөнгөн төлбөрийн үүрэгт зээлийн өрийн үлдэгдэл 160,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 61,236,568 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,958,378 төгрөг нийт 224,194,946 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч “Ж И” ХХКнь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай “Ж И” ХХКнь “К Б” ХХК-аас 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 3096-2019/102 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 160,000,000 төгрөгийг эргэлтийн зориулалтаар 24 сарын хугацаатай зээлж зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, .............. байрлах ...... барилгын 50м.кв үйлчилгээний талбай бүхий нийт 600,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан. Манай компани зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан боловч дэлхий нийтэд гарсан цар тахлын улмаас үйл ажиллагаа тасалдаж, бизнес тэр чигтээ доголдсон. Гэрээний үүргээ биелүүлэхэд талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал бий болсноос зээлийн гэрээ зөрчигдөж хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулж, биелүүлэх боломжгүй байдалд хүргэсэн. Иймд зээлийн үндсэн төлбөрийн хэсгийг хангаж бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс:

 

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “К Б” ХХК-ийг төлөөлөх эрхийг Ц.Ган-Одод олгосон №Г3/385 дугаар итгэмжлэл,

-”К Б” ХХК-ийн улсын бүртгэлийн №2677377 дугаартай гэрчилгээ,

-”Ж И” ХХК-ийнулсын бүртгэлийн №2087626 дугаартай гэрчилгээ, Компанийн дүрэм,

-2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №3096-2019/102 дугаартай Зээлийн гэрээ, хавсралт

-2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №3096-2019/102 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ,

-”Ж И” ХХК-ийн№000643898 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

-2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын №11-1480423 дугаартай лавлагаа,

-2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №3096-2020/42 дугаартай 3096-2019/102 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, хавсралт ,

-2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №3096-2020/42 дугаартай 3096- 2019/102 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ,

-2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №004/20 дугаартай “Ж И” ХХК-ийнЗээлийн хугацаа сунгах тухай албан бичиг,

-2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №3096-2020/114 тоот 3096- 2019/102 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, Хавсралт ,

-2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №3096-2020/114 тоот 3096- 2019/102 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, Хавсралт

-2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №0021/22 дугаартай “Ж И” ХХК-ийнхүсэлт,

-2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №05/20 дугаартай “К Б” ХХК-ийн албадан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

-Зээлдэгч “Ж И” ХХК-ийн2019 оны 07 сарын 24-ний өдрөөс 2022 оны 05 сарын 05-ны өдөр хүртэлх зээл, зээлийн хүүний тооцоолол хүснэгт,

-2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №3096-2019/102 дугаартай Зээлийн гэрээ, хавсралт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас:

 

-2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №0051/22 дугаартай “Ж И” ХХК-ийг төлөөлөх эрхийг Д.Н олгосон итгэмжлэл,

-2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0688 бүртгэлийн дугаартай Н.Зоригтоос Д.Наранбулагт олгосон итгэмжлэл,

-2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Д.Наранбулагийн шүүхэд гаргасан тайлбар,

-2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №02/192 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч “К Б” ХХКнь хариуцагч “Ж И” ХХК, Н.Знарт холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан №3096-2019/102 тоот Зээлийн гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан №3096-2020/42 тоот 3096-2019/102 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан №3096-2020/114 тоот 3096-2019/102 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-ний үүрэгт зээлийн үлдэгдэл төлбөрт 160,000,000 төгрөг, үндсэн хүү 61,236,568 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,958,378 төгрөг, нийт 224,194,946 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар, Мөн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан №3096-2019/102 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан №3096-2020/42 тоот 3096-2019/102 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан №3096-2020/114 тоот 3096-2019/102 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-ний дагуу хариуцагч “Ж И” ХХК, Н.Знар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ...................... дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, .............................. тоот хаягт байршилтай, 50 м.кв талбайтай, “Ж И” ХХК-ийнөмчлөлийн үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

6. Хариуцагч “Ж И” ХХКболон иргэн Н.Знараас 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Д.Н нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан, “К Б” ХХК-аас 160,000,000 төгрөгийг зээлсэн, үндсэн зээлийн үүргийг төлөх талаар маргаагүй боловч тухайн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан ч цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа тасалдаж, бизнес доголдсон тул гэрээний үүргээ биелүүлэхэд талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал бий болсон бөгөөд үүргээ гүйцэтгэхэд саад учирсанд зээлдэгч буруугүй, гэхдээ үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариу тайлбар гаргаж маргажээ. /хх-40 тал/

 

7. Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан “К Б” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, “Ж И” ХХК-ийнхуулийн этгээдийн гэрчилгээ болон дүрэм, Капитрон банк болон “Ж И” ХХК, Н.Знарын хооронд байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №3096- 2019/102 тоот Зээлийн гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №3096- 2020/42 тоот 3096-2019/102 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №3096-2020/114 тоот 3096-2019/102 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №3096-2019/102 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №3096- 2020/42 тоот 3096-2019/102 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №3096-2020/114 тоот 3096-2019/102 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, улсын бүртгэлийн .................. дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ...........................тоот хаягт байршилтай, 50 м.кв талбайтай, “Ж И” ХХК-ийнөмчлөлийн үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №11-1480423 тодорхойлолт, “Ж И” ХХК-ийн2020 оны 07 дугаар 20-ны өдрийн №004/20 тоот Зээлийн хугацаа сунгах тухай албан бичиг, ”Ж И” ХХК-ийн2022 оны 01 дүгээр 28-ны өдрийн №0021/22 тоот Хүсэлт гаргах нь албан бичиг, Капитрон банкны 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05/20 дугаартай Албан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Зээл, зээлийн хүүний 2019 оны 07 сарын 24-ний өдрөөс 2022 оны 05 сарын 05-ны өдрийг хүртэлх тооцооллын хүснэгт, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №02/192 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

8. Нэхэмжлэгч “К Б” ХХК, хариуцагч “Ж И” ХХК, Н.Знарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №3096-2019/102 тоот Зээлийн гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №3096-2020/42 тоот 3096-2019/102 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №3096-2020/114 тоот 3096- 2019/102 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №3096-2019/102 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №3096- 2020/42 тоот 3096-2019/102 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №3096-2020/114 тоот 3096-2019/102 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-нүүдийг байгуулж, 160,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар хариуцагч нь маргаагүй талаарх хариу тайлбарыг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд бичгээр гаргаж өгсөн боловч шүүх хуралдаанд 160,000,000 төгрөгийг ”Ж И” ХХКавсан тул Н.Зүүрэг хүлээхгүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу зээлдүүлэгч нь Н.Зоригтод мөнгөн хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй тул түүнд хамааралгүй гэж мэтгэлцсэн.

 

9. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдэд Н.Знь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурж гэрээнд оролцсон, анх 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №3096-2019/102 тоот Зээлийн гэрээг байгуулахад талууд гэрээний Гуравдугаар зүйлд зааснаар зээл олгох нөхцөлийг харилцан тохиролцсон ба гэрээний 3.1.1, 3.1.8-д зааснаар 160,000,000 төгрөгийг “Ж И” ХХК-ийн3096003111 дансны дугаарт хүлээн авахаар хүссэн тул уг дансанд нь шилжүүлсэн, зээлдэгчийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр Н.Згарын үсэг зурсан тул хамтран хариуцах үүрэгтэй гэж тайлбарласан.

 

10. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүснэ гэж, мөн хуулийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус зааснаас гадна, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.4-т гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийг зээл түүний үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, мөн гэрээний 6.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь Зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, /энэхүү гэрээний 6.1.1-д зааснаас бусад/-ийг эдэлж, үүргийг хүлээх-ээр заасан, Н.Знь “Ж И” ХХК-ийнүүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал нь байх тул “Ж И” ХХК-ийнавсан зээлийг хариуцах үүрэггүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгч Капитрон банк нь зээлдэгч “Ж И” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Знараас гэрээний үүргийг гаргуулахаар шаардсан нь хууль зөрчөөгүй буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд хэнээс шаардах нь түүний эрхийн асуудалд хамаарна.

 

11. Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийж, талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно. Капитрон банк нь зээлийн гэрээнд заасан мөнгийг шилжүүлэх, зээлдэгч ”Ж И” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Знар нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүү төлөх үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар хүчин төгөлдөр юм.

 

12. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал болон барьцааны зүйлийн талаар маргаагүй тул хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэж үзнэ. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр учир талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Капитрон банк нь зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.

Түүнчлэн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул зээлдэгч мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээх ба хариуцагчийн тайлбарласанчлан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээнд хамааралгүй бөгөөд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь дараах байдлаар тогтоогдов.

 

13. Зохигчид 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр №3096-2019/102 тоот Зээлийн гэрээгээр 160,000,000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 24/2 жил/ сарын хугацаатай байгуулж, мөнгөн хөрөнгийг зээлдэгч хүлээн авсан, 24 сарын хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаарх зээлийн эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцсон боловч тохирсон хугацаанд зээлийн гэрээний үүргийг хариуцагч биелүүлж чадаагүй байна.

13.1. Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр №3096-2020/42 тоот гэрээгээр 3096-2019/102 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-г байгуулж, зээлийн жилийн хүүг 19.20 хувь болгон багасгаж, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл сунгаж, зээлийн нийт хугацааг 30 сар болгон сунгажээ.

13.2. Энэ хугацаанд зээлдэгч нар нь гэрээнд заасан үүргээ мөн биелүүлээгүй ба “Ж И” ХХК-ийн2020 оны 07 дугаар 20-ны өдрийн №004/20 тоот Зээлийн хугацаа сунгах тухай хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №3096-2020/114 тоот гэрээгээр 3096-2019/102 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-г байгуулан, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн бөгөөд энэхүү өөрчлөлтөөр зээлдэгчийн 2020 оны 8 сараас 11 дүгээр саруудын зээлийн хүүний нийт төлбөр болох 18,069,041.09 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулж төлөхөөр, үндсэн гэрээний бусад нөхцөлийг хэвээр дагаж мөрдөхөөр тохиролцон, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны үндсэн гэрээнд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулж, тухай бүрд нь улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулжээ.

13.3. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нар нь нийт 27,279,219.26 төгрөгийг буцаан төлснийг, үүнээс 25,778,883,92 төгрөгт холбогдох хэсгийг нь үндсэн хүүд, нэмэгдүүлсэн хүүд 1,500,335.34 төгрөгт тооцсон талаар нэхэмжлэгч тайлбарласан, хариуцагч нь 27,279,219.26 төгрөгийг буцаан төлсөн талаар маргаагүй тул гэрээний үүрэг нь 27,279,219.26 төгрөгийн хэмжээгээр биелэгдсэн гэж үзнэ.

13.4. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дууссан, үүнээс хойш зээлдэгч нар нь төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүй, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2,687,438.44 төгрөгийг төлснөөс хойш үндсэн зээлийн үүрэгт эргэн төлөлт хийгээгүй байна.

 

14. Хариуцагч нарыг үндсэн зээл 160,000,000 төгрөг, хүү 61,236,568 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,958,378 төгрөг, нийт 224,194,946 төгрөгийг зээлийн гэрээний дагуу төлөх ёстой гэж нэхэмжлэгч шаардсантай холбоотойгоор зээлдэгч нарт цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тул зориулалтын дагуу ашиглаж чадаагүй бөгөөд зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар багасгаж төлөх боломжтой талаар шүүх хуралдаанд мэтгэлцсэн, мөн зээлийн гэрээний үүргийг 2023 оноос хойш төлөх талаар маргасан ба татгалзлын үндэслэлээ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №02/192 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-ээр нотлогдоно гэж тайлбарласан байдаг.

14.1. Нэхэмжлэгч нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №02/192 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ нь “Ж И” ХХК-д хамааралгүй, учир нь уг гэрчилгээнд бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоогоогүй хуулийн этгээдэд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага ороогүй болно гэсэн, мөн хариуцагч “Ж И” ХХК-ийнүйл ажиллагааны үндсэн чиглэл нь Гадаад худалдаа эрхлэх бөгөөд энэ нь хуулийн этгээдийн гэрчилгээгээр нь нотлогдоно гэж маргаснаас гадна талуудын хооронд байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №3096- 2019/102 тоот Зээлийн гэрээний Арван нэгдүгээр зүйлийн 11.1-т зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн үед гэрээний талууд гагцхүү харилцан тохиролцож, тухайн нөхцөл байдалд тохирсон нэмэлт гэрээ байгуулсны үндсэн дээр үүрэг биелүүлэхийг түр хугацаагаар хойшлуулах болон бусад нөхцөлийн талаар шийдвэрлэж болно гэж тохиролцсон, энэ зохицуулалтын хүрээнд зээлдэгч нарын хүсэлтийг нэхэмжлэгч талаас харгалзан үзэж, үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулсан тул уг гэрчилгээг үндэслэн зээлийн гэрээний үүргээс татгалзах, үндсэн хүүг бууруулах, хөнгөлөх үндэслэл болохгүй тул зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

14.2.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2 удаа хойшлуулсан нэмэлт гэрээ хийгдсэн, мөн зээлийн үндсэн хүүг бууруулсан, үндсэн хүүг хойшлуулсан үйл баримт тогтоогддог боловч гэрээнд үндсэн зээлийн төлбөр, хүүг бууруулах, хөнгөлөх талаар өөрчлөлт оруулсан зүйлгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй ба зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй юм. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тооцсон тооцооллыг хариуцагч эс зөвшөөрч шүүх хуралдаанд мэтгэлцсэн боловч үндэслэлээ тайлбарлаагүй, түүнийг үгүйсгэж чадаагүй.

14.3. Хариуцагч нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №02/192 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ нь “Ж И” ХХК-д олгогдсоноор талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт ямар эрх зүйн үр дагавар үүсгэх, уг гэрчилгээ нь гэрээний үүрэгт хэрхэн нөлөөлөх талаар тайлбарлаагүй, үндэслэл бүхий нотолгоог хэрэгжүүлээгүй тул зөвхөн тухайн гэрчилгээнд үндэслэн гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй юм.

 

15. Харин нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд нэмэгдүүлсэн хүү 4,458,713.42 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзлээ.

15.1. Учир нь Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн баталсан Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөсөн байхад энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь буруу байна.

15.2. Мөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан хуулийн үйлчлэлийг 2021 оны 06 сарын 29-ний өдрийн хууль, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн сунгасан, хамгийн суулд буюу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиар хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ. гэж өөрчилсөн байх тул Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зохицуулалт хууль дагаж мөрдөгдөх хугацаагаар үргэлжлэх ёстой байна.

15.3. Иймд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах хүртэлх 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд 4,458,713.42 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцсон нь буруу бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 24- ний өдөр зээлийн үүрэгт хариуцагчаас буцаан төлсөн 2,687,438.44 төгрөгөөс 1,500,335.34 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд суутган тооцсоныг зээлийн үндсэн хүүгээс хасаж тооцох зүйтэй гэж дүгнэв.

 

16. Эдгээр үндэслэлээр зээлийн гэрээний үндсэн үүрэгт 160,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 59,736,232.66 төгрөг, нийт 219,736,232.66 төгрөгийг хариуцагч “Ж И” ХХК, Н.Знараас гаргуулж, нэхэмжлэгч “К Б” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

17. Хариуцагчийн төлөөлөгч Д.Наранбулаг нь 2022 оны 09 дүгээр сарын 21- ний өдрийн шүүх хуралдаанд “Ж И” ХХК-ийнменежер Г.Ариунчимэгийг

гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан ба уг гэрч нь цар тахлын үед компани нь үйл

ажиллагаа явуулаагүй болохыг, зээлийн эргэлтийн хөрөнгийг хэрхэн зарцуулсан зэрэг байдлыг шүүхэд гэрчилнэ гэж хүсэлтийн агуулгыг тодорхойлсон. Гэрчийн гэрчлэх гэж буй зүйл нь хариуцагчийн тайлбарт тусгагдсан тул шүүхээс хариуцагчийн тайлбар, нотолгоонд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, хариуцагчийн гэрч оролцуулах хүсэлтийг хангахгүй орхиж, хуралдааныг үргэлжлүүлсэн боловч хариуцагчийн төлөөлөгч нь хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш даргалагч, шүүгчийг татгалзан гаргах асуудлыг удаа дараа гаргасныг хэлэлцэхгүй орхисон болно.

Учир нь шүүх хуралдаан эхлэхийн өмнө зохигчоос шүүгчийг татгалзан гаргах

хуульд заасан үндэслэлийг тайлбарлан өгч, татгалзал байгаа эсэхийг асуухад зохигчдын хэн аль нь шүүгчээс татгалзаагүй бөгөөд шүүх хуралдааны дэгийн дагуу

шүүгчийг татгалзан гаргах үе шат дуусаж, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсний дараа, мөн хэргийг хэлэлцэж эхэлснээс хойш шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг удаа дараа гаргасан нь хуулиар тогтоосон шүүх хуралдааны нийтлэг журамд нийцээгүй тул хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, хэргийг шийдвэрлэсэн

болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч “Ж И” ХХК, Н.Знараас 219,736,232.66/хоёр зуун арван есөн сая долоон зуун гучин зургаан мянга хоёр зуун гучин хоёр төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “К Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,458,713.42/дөрвөн сая дөрвөн зуун тавин найман мянга долоон зуун арван гурван мянган төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч

“Ж И” ХХК, Н.Знар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ....................... тоот хаягт байршилтай, 50 м.кв талбайтай, ”Ж И” ХХК-ийн/РД:2087626/ өмчлөлийн үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “К Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,349,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ”Ж И” ХХК, Н.Знараас 1,326,831 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ”К Б” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД