Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2022/02279

 

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2022/02279

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ө.З,

 

Хариуцагч: М.Г,

 

Хариуцагч: Ө.О,

 

Хариуцагч: Д.Д-д тус тус холбогдох,

 

Зээлийн төлбөрт 85,028,734.60 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөг нийт 85,059,234.60 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.О, хариуцагч нарын төлөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч “А Б” ХХКнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээӨ.З, М.Г, Ө.О, Д.Днар нь “Х Б” ХХК-тай2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр №ЗГ13/159 тоот барилгын Зээлийн гэрээ, мөн тус өдөр №БГ13/159A, №БГ13/159Б, №БГ13/159В тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 170,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар зээлдэгч нар нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/159-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж зээлийн гэрээний хугацааг сунгаж, Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн. Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнд:

1. Ө.Зын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, ........................... тоот хаягт байршилтай 334 м.кв талбайтай, хоёр давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2. Ө.Зын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, ......................... тоот хаягт байршилтай 672 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон зээлдэгч нарын гэрийн эд хогшил, тоног төхөөрөмж зэрэг хөдлөх эд хөрөнгө,

3. Ө.О-ийнөмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд Ар хороолол, ...................... тоот хаягт байршилтай 63,38 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

4. Д.Д-ийнөмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд Ар хороолол, Замчдын гудамж 24А дугаар байрны 22 тоот хаягт байршилтай 53,56 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар нийт 239,136,626.65 төгрөг төлсөн байна. Иймд зээлдэгч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 41,673,511.64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 41,615,784.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,739,438.13 төгрөгнотариатын зардал 30,500 төгрөг нийт 85,059,234.60 төгрөг гаргуулахзээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ”Х Б” ХХК-ийн зүгээс гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Зээл авсан цагаас эхлэн зээлдэгч Ө.З нь зээлээ бүрэн төлөхийн тулд бүхий л чармайлтаа гарган зүтгэж ирсэн бөгөөд эдийн засаг хүндэрч явуулж байгаа үйл ажиллагаагаараа зээлээ төлөх боломжгүй болсон тул Солонгос улс руу 3 сарын хугацаагаар явж ажил хийж төлдөг байсан. Гэтэл 2019 оны 7 сард Солонгос улсад ажил хийж байх үедээ харвалт өгч биеийн байдал маш муу онгоцоор ирж эмчилгээнд орсон. Үүнээс хойш 2021 онд дахин харвалт өгсөн, одоо нүд юм харахгүй болсон тул группэд байдаг. Тэрээр банкны зээлээ төлөх гэж хэтэрхий их стресс, дарамтад орж ажиллаж ирсэн ба банкнаас 170,000,000 төгрөгийн зээл авч 240,000,000 төгрөгийг төлсөн байхад дахин 80,000,000 гаруй төгрөг нэхэж байгаа нь үндэслэлгүй. Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 41,673,511.64 төгрөгийг төлнө, бусад зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд шаардаж буй төлбөрийг зөвшөөрөхгүй, 2019 оноос хойш банкны зээлийн ажилтнуудтай удаа дараа уулзаж, зээлийн гэрээний нөхцөлд хөнгөлөлт үзүүлэх талаар өргөдөл хүсэлт гаргаж байсан боловч ямар ч хариу өгөөгүй тул зээлийн хүү зогссон гэж бодож явтал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа их хэмжээний үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардсан байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй, мөн зээл олгосны шимтгэлд 3,490,000 төгрөгийг төлсөн, уг шимтгэлийг төлөх ёсгүй байсан тул нэхэмжилж буй мөнгөн дүнгээс хасуулж тооцуулна гэжээ гэжээ.

 

3.  Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-”Х Б” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

-2013 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн №ЗГ13/159 дугаартай Барилгын зээлийн гэрээ, Хавсралт 1- Зээл буцаан төлөх хуваарь,

-2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗГ/159-1 Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Хавсралт 2- Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь,

-2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №БГ/159А дугаартай Барьцааны гэрээ,

-2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №БГ/159Б дугаартай Барьцааны гэрээ,

-2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №БГ/159В дугаартай Барьцааны гэрээ,

-Ө.Зын Зээлийн бүртгэлийн карт,

-Ө.Зын “Х Б” ХХК-ийн 5111109246 Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга,

-”Х Б” ХХК-аасӨ.Зад зээл олголт шилжүүлсэн баримт,

-”Х Б” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 61/2518 дугаартай Зээл төлөх мэдэгдэл,

-”Х Б” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 61/3357 дугаартай заал төлөх мэдэгдэл,

-”Х Б” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 61/408 дугаартай зээл төлөх мэдэгдэл,

-Нотариатын төлбөрийн баримтууд,

 

Хариуцагчаас:

 

-Ө.Зын Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон №0398460 дугаартай акт,

-Ө.Зын амбулаторийн карт,

-Ө.Зын Гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Шүүгчийн захирамжаар:

 

-”Х Б” ХХК-ийн Зээлийн гэрээ байгуулахад болон зээлийн гэрээ сунгахад төлсөн банкны үйл ажиллагааны шимтгэлийн баримт буюу 5009621671 тоот дансны 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга,

-”Х Б” ХХК-ийн Зээл олголтын хураамж төлсөн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,

-Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга,

-Зээлдэгчтэй биечлэн газар дээр нь уулзсан тэмдэглэл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч ”Х Б” ХХКнь хариуцагч Ө.З, М.Г, Ө.О, Д.Днарт холбогдуулан 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан №ЗГ13/159 тоот Барилгын зээлийн гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан №ЗГ/159-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-ний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 41,673,511.64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 41,615,784.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,739,438.13 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөг, нийт 85,059,234.60 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар,

 

Мөн 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан №БГ13/159А, БГ13/159Б, БГ13/159В тоот Барьцааны гэрээнүүдийн дагуу хариуцагч Ө.З, М.Г, Ө.О, Д.Днар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ................... дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн ..................... тоот хаягт байршилтай, 334 м.кв талбайтай, Ө.Зын өмчлөлийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн .................. дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн .................... тоот хаягт байршилтай, ................. нэгж талбарын дугаартай, 672 м.кв талбайтай, Ө.Зын өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богда Ар хороолол/16051/, ........................ тоот орон сууцны зориулалттай, 63,38 м.кв талбайтай, Ө.О-ийнөмчлөлийн 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн ...................... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богда Ар хороолол/16051/, ........................... тоот орон сууцны зориулалттай, 53,56 м.кв талбайтай, Д.Д-ийнөмчлөлийн 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

6. Хариуцагч Ө.З, М.Г, Т.Днараас олгогдсон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Ө.Онь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан, ”Х Б” ХХК-аас170,000,000 төгрөгийг 2013 онд зээлсэн талаар маргаагүй боловч зээлдэгч нарын үйл ажиллагаа тасалдаж, бизнес доголдсон тул гэрээний үүргээ биелүүлэхэд саад учирсан талаар тайлбар гаргаж, 41,673,511.64 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариу тайлбар гаргаж маргажээ.

 

7. Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

8. Нэхэмжлэгч ”Х Б” ХХК, хариуцагч Ө.З, М.Г, Ө.О, Т.Днарын хооронд 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ13/159 тоот Барилгын зээлийн гэрээ, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан №БГ13/159А, БГ13/159Б, БГ13/159В тоот Барьцааны гэрээ байгуулж, 170,000,000 төгрөгийг хүлээн авсан, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр №ЗГ/159-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж, энэ гэрээгээр өмнөх төлбөр тооцоог харилцан тохиролцож тогтоон, зээлийн гэрээний үндсэн төлбөрт 99,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон тул энэ хэмжээг үндсэн зээлд тооцон, зээлийн гэрээний хугацааг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл сунгаж, талууд нэмэлт, өөрчлөлтийн ерөнхий нөхцөлийг харилцан тохиролцсон байна.

 

Түүнчлэн 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр хэвээр үргэлжлэхээр уг гэрээгээр тохирчээ.

 

Хариуцагч зээл авсан талаар маргаагүй боловч, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 41,673,511.64 төгрөгийг төлнө, бусад зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд шаардаж буй төлбөр нь үндэслэлгүй байхаас гадна 2019 оноос хойш банкны зээлийн ажилтнуудтай удаа дараа уулзаж, зээлийн гэрээний нөхцөлд хөнгөлөлт үзүүлэх талаар өргөдөл хүсэлт гаргаж байсан боловч ямар ч хариу өгөөгүй тул зээлийн хүү зогссон гэж бодож явтал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа их хэмжээний үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардсан байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй, мөн зээл олгосны шимтгэлд 3,490,000 төгрөгийг төлсөн, уг шимтгэлийг төлөх ёсгүй байсан тул нэхэмжилж буй мөнгөн дүнгээс хасуулж тооцуулна гэж мэтгэлцсэн.

 

9. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд нь хуульд нийцсэн, ямар ч үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл олгосны шимтгэлийг тооцох боломжгүй, зээлдэгч нарыг үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан, Ө.Онь банкинд зээлийн төлбөрийг хөнгөлүүлэх талаар хандсан гэх боловч маргаж буй өргөдөл нь түүний хувийн хэрэгт авагдаагүй, хэрэв зээлийн нөхцөлийг хөнгөвчилсөн тохиолдолд гэрээнд зээлийн хорооноос заавал шийдвэр гарсны үндсэн дээр зээлийн нөхцөл өөрчлөгддөг бөгөөд ингэж өөрчилсөн шийдвэр гараагүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

 

10Зээлдэгч нар нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үүрэгт 41,673,511.64 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн картаар нотлогдсон гэж үзнэ.

 

Түүнчлэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Онь шүүхэд гаргасан хариу тайлбартаа 2019 онд Ө.Оминий бие Хаан банкин дээр очиж өөрийн биеэр уулзан зээлийн төлбөрийг хэрхэн баргадуулах талаар тус банкны төлөөлөлтэй уулзаж ярилцсан. Тухайн үед үндсэн төлөөр болох 42,000,000 төгрөгийг төлөх, төлөх хуваарь гаргах талаар өөрийн саналаа хэлсэн гэж дурдсан байх тул нийт шаардлагын хэмжээ нь 41,673,511.64 төгрөг байх ёстой гэж маргаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Зээлийн үлдэгдэл төлбөрийг барагдуулах талаар өргөдөл гаргасан гэж хариуцагч маргасан боловч нэхэмжлэгч тал зээлийн гэрээнд аливаа өөрчлөлт ороогүй, гэрээнд хүүг хойшлуулах, бууруулах, хөнгөлөх талаар өөрчлөлт оруулсан зүйлгүй тул зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

 

Хариуцагч нарын дээрх тайлбар, үндэслэлээр талууд зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт, оруулсан эсхүл зээл төлөлт, түүний хүүг хойшлуулсан, зэрэг үйл баримт, хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, зээл, хүү хойшлуулах хөнгөлөх нөхцөл байдал үүсээгүй байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3.6-д заасны дагуу зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийг эс зөвшөөрч буй хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

 

11. Зээл олгосны шимтгэл нийт 3,490,000 төгрөгийг банкнаас авсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч маргасан, нэхэмжлэгч “Х Б” ХХКнь хариуцагч нарыг нийтдээ 2,490,000 төгрөгийг зээлийн шимтгэлд төлсөн гэж тайлбарласан.

 

Зээл олгох үйлчилгээний шимтгэлийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасуулна гэж хариуцагч маргах эрх нээлттэй боловч хариуцагчаас энэ талаар сөрөг шаардлага гаргаагүй, нөгөө талаас 2013, 2016 онд байгуулсан гэрээний дагуу төлөгдсөн шимтгэлд холбогдуулан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 6 дугаар зүйлийн 6.6-д Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо өөрийн хянан зохицуулах чиг үүргийн хүрээнд банк, эрх бүхий хуулийн этгээдээс тогтоосон бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг бууруулахыг санал болгох, саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл, хураамжийн хувь, хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох бөгөөд энэ тухайгаа нийтэд мэдээлэх эрхтэй байна гэсэн тул шимтгэлтэй холбоотой асуудлыг хянах бүрэн эрх нь хуульд зааснаар урьдчилсан шийдвэрлэх харьяаллаар буюу эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх маргаанд хамаарна гэж үзэв.

 

12. Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийж, талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно. ”Х Б” ХХКнь зээлийн гэрээнд заасан мөнгийг шилжүүлэх, зээлдэгч Ө.З, М.Г, Ө.О, Т.Днар нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүү төлөх үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар хүчин төгөлдөр юм.

 

13. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүд нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал болон барьцааны зүйлийн талаар маргаагүй тул хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэж үзнэ. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр учир талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. ”Х Б” ХХКнь зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн учир зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний

хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.

 

142013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ13/159 тоот Барилгын зээлийн гэрээг дүгнэж, зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗГ/159-1 Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-гээр 99,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан, үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаарх зээлийн эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцсон боловч тохирсон хугацаанд зээлийн гэрээний үүргийг хариуцагч биелүүлж чадаагүй байна.

 

14.1. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 0дугаар сарын 03ы өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нар нь нийт 239,136,626.65 төгрөгийг буцаан төлснийг, үүнээс 128,326,488.36 төгрөгт холбогдох хэсгийг нь үндсэн зээлд, 110,592,944.96 төгрөгийг үндсэн хүүд, нэмэгдүүлсэн хүүд 217,193.33 төгрөгт тооцсон талаар нэхэмжлэгч тайлбарласан, хариуцагч нь нийт 239,136,626.65 төгрөгийг буцаан төлсөн талаар маргаагүй тул гэрээний үүрэг нь энэ хэмжээгээр биелэгдсэн гэж үзнэ.

 

14.2. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 0дугаар сарын 03-ны өдөр дууссан, үүнээс хойш зээлдэгч нар нь төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүй, үүнээс зээлийн үүрэгт эргэн төлөлт хийгээгүй байна.

 

15. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг 1 удаа хойшлуулсан нэмэлт гэрээ хийгдсэн боловч гэрээнд үндсэн зээлийн төлбөр, хүүг бууруулах, хөнгөлөх талаар өөрчлөлт оруулсан зүйлгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй ба зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй юм. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тооцсон тооцооллыг хариуцагч эс зөвшөөрч шүүх хуралдаанд мэтгэлцсэн боловч үндэслэлээ тайлбарлаагүй, түүнийг үгүйсгэж чадаагүй.

 

16. Харин нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 03ы өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд нэмэгдүүлсэн хүү 197,292.68 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзлээ.

 

16.1. Учир нь Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай

хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон

хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөсөн байхад энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь буруу байна.

 

16.2. Мөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай

хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан хуулийн үйлчлэлийг 2021 оны 06 сарын 29-ний өдрийн хууль, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн сунгасан, хамгийн суулд буюу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиар хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ. гэж өөрчилсөн байх тул Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зохицуулалт хууль дагаж мөрдөгдөх хугацаагаар үргэлжлэх ёстой байна.

 

17. Иймд 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн үндсэн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах хүртэлх 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүүнд тооцогдсон 197,292.68 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

18. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн нотариатын зардалд шаардсан 30,500 төгрөг нь баримтаар нотлогдсон тул шаардах эрхтэй.

 

19. Эдгээр үндэслэлээр зээлийн гэрээний үндсэн үүрэгт 41,673,511.64 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 41,615,784.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,542,145.45 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөг, нийт 84,861,941.92 төгрөгийг хариуцагч Ө.З, М.Г, Ө.О, Т.Днараас гаргуулж, нэхэмжлэгч ”Х Б” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Ө.З, М.Г, Ө.О, Т.Днараас 84,861,941.92/наян дөрвөн сая найман зуун жаран нэгэн мянга есөн зуун дөчин нэгэн төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ”Х Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 197,292.68 /нэг зуун ерэн долоон мянга хоёр зуун ерэн хоёр төгрөг, жаран найман мөнгө/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч

Ө.З, М.Г, Ө.О, Т.Днар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох

лсын бүртгэлийн ......................... дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн ................................. тоот хаягт байршилтай, 334 м.кв талбайтай, Ө.Зын өмчлөлийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн ............................. дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн ................................ тоот хаягт байршилтай, ........................нэгж талбарын дугаартай, 672 м.кв талбайтай, Ө.Зын өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

-Улсын бүртгэлийн ........................ дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар хороолол/16051/, ........................... тоот орон сууцны зориулалттай, 63,38 м.кв талбайтай, Ө.О-ийнөмчлөлийн 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн .......................... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар хороолол/16051/, ....................................... тоот орон сууцны зориулалттай, 53,56 м.кв талбайтай, Д.Д-ийнөмчлөлийн 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ”Х Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653,446.20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.З, М.Г, Ө.О, Т.Днараас 652,459 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ”Х Б” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД