Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 118/ШШ2023/0004

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.*******

Хариуцагч: *******а

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.*******

Хариуцагч *******ад холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК нь тус *******ын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах  нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК нь ... 2007 онд мэдрэл, дотрын чиглэлээр 20 хүн нэгэн зэрэг хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай эмнэлгийг байгуулсан ба 2012 оноос хэвтэн эмчлүүлэгчдийн орны тоогоо нэмэгдүүлэн 40, 2021 оноос 50 ортойгоор үйл ажиллагаагаа 16 дахь жилдээ явуулж байна. Нийт 52 эмч, эмнэлгийн мэргэжилтэн албан хаагчидтай, 2009 оноос хойш 5 удаа магадлан итгэмжлэгдэж, Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээний дагуу эрүүл мэндийн даатгал төлөгч иргэдийг хүлээн авч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. ХХК нь ... төрийн чиг үүргийг /нийгмийн даатгалын болон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай/ гэрээгээр гүйцэтгэж ирсэн. Тус эмнэлэг нь ... 2018 онд суманд газар хүссэн боловч шийдвэрлэж өгөөгүй ба сумын нутаг дэвсгэрт эмнэлгийн зориулалттай газар эзэмшүүлэхээр болсон. ... 2020 оны 9 сард тус эмнэлгийн барилга шатаж эмнэлэг үйл ажиллагаа явуулах байргүй болсон ... тул *******ад зайлшгүй стандартын шаардлага хангасан цахилгаан, халаалт, цэвэр ус, бохир ус зайлуулах шугам сүлжээтэй эмнэлгийн барилга барих газрын хэрэгцээ шаардлагаа тавьж албан тоотоор хүсэлт хүргүүлсэн. ... *******а шинээр хороолол үүсч буй аймгийн сумын багийн хотхоны урд талд эмнэлгийн барилгыг барих зөвшөөрөл олгож, 2020 оны 11 сарын 20-ны өдрийн А/425 тоот захирамжаар Газрын тухайн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд *******ын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.2 дахь заалтуудыг үндэслэж 2000 квадрат метр газрыг Эрүүл мэндийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэх бодлогын хүрээнд эзэмшүүлсэн болно. ... Хүчингүй болгосон *******ын захирамжид аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд ороогүй гэж үндэслэлгүй захирамж гаргасан байна. Учир нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 31.3.2-т заасны дагуу аймгийн ИТХ-ын 2017 оны 31 тоот тогтоолоор батлагдсан аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 2020-2022 он /ойрын хугацаанд барих 3 эмнэлгийн 1-ийг суманд барихаар мэргэжлийн байгууллагуудтай санал солилцож шийдвэрлэсэн бөгөөд сумын хүн амын тоо, халдварт бус өвчлөлийн өсөлт зэргийг харгалзан шийдвэрлэсэн. Тус захирамж гарснаас хойш хүйтний улирал эхэлж барилга угсралтын ажил хийх боломжгүй болж, хавар 4 дүгээр сараас эхлэн эмнэлгийн эзэмшилд олгосон газрын хязгаарлалтын цэгийг заалгахаар ГХБХБГ-т удаа дараа очиход /шинэ/ *******а хүлээж бай, шийдвэрүүдийг нягтална, зарим нэгийг хүчингүй болгоно гээд явсаар 1 жил гаруй болсон. Энэ хугацаанд газрын төлбөрийн нэхэмжлэл үүсгээгүй бөгөөд газрын төлбөр төлөх ямар нэгэн баримт бичиг, мэдэгдэл өгөөгүй тул төлөх боломжгүй байсан. Мөн гэрээг дүгнэх талаар ч ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй болно. *******ын 2022 оны А/442 тоот захирамжийн үндэслэлд: 1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т ... Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэсэн заалтыг авсан байх ба сумын 2038 он хүртэл мөрдөх Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд 2020, 2022 он хүртэл буюу ойрын хугацаанд 3 эмнэлгийн газар олгогдохоор төлөвлөгдсөн төлөвлөгөөний дагуу эзэмшсэн болно. /Ерөнхий төлөвлөгөөний холбогдох хэсгийг хавсаргав./ ... 4.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэх үндэслэлийг авсан боловч энэхүү заалт нь газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг газрын тухай хууль тогтоомж зөрчсөн иргэн хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйгээрээ зөрчсөн байвал хэрэглэхээр байх ба тухайн газрыг өмнө хэн нэгэн эзэмшиж, ашиглаагүй, ямар нэгэн иргэн хуулийн этгээдэд өмнө эзэмшүүлж ашиглуулсан зүйл огт байхгүй, бусдын эзэмшил газартай ямар нэгэн байдлаар давхардаж олгогдоогүй. ... 6. Мөн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмыг дурдсан боловч Газрын тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн үндэслэл болгож байгаа нь тодорхойгүй яг алийг нь зөрчсөн талаар шалган тогтоогоогүй. ... Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлүүлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг баримт цуглуулах замаар тогтоох үүргээ хариуцагч бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй байна. ... Мөн 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл 2 байгууллагатай түрээсийн гэрээ байгуулан түрээсэлж, эмнэлгийн стандартад нийцүүлэхийн тулд засвар хийж, засварын зардал болоод түрээсийн төлбөрөөр 2 гаруй жил хохирч байна. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт очиж газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгосон *******ын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжийг 2022 оны 10 сарын 24-ний өдөр дүү А.*******гээр дамжуулан хүлээн авсан болно. Иймд *******ын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Засаг дарга нь өөрийн гаргасан захирамжаа өөрөө хүчингүй болгосон асуудал байгаа. 2020 оны 11 сарын 20-ны өдөр А/425 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3, *******ын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.2-т заасныг үндэслэж гаргасан байна. Захирамжийн агуулга нь сумын багт газар эзэмших хүсэлт гаргасан  ХХК-д эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай хүргэх бодлогын хүрээнд хавсралтад заасан газрыг эзэмшүүлсүгэй гэсэн байдаг. Тэгэхээр энэ бол өөрөө төрийн үйлчилгээ. Одоо ч гэсэн энэ байгууллага төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байгаа. Нийгмийн даатгалын байгууллагаас санхүүжилтээ авч төрийн эрүүл мэндийн чиг үүргийг өөрсдөө гэрээний дагуу гүйцэтгэж байгаа аймгийн нэгдсэн эмнэлгийн дараа орох том бүтэцтэй хувийн эмнэлэг байгаа. Үйлчилгээгээ иргэн хүнд үзүүлээд үзүүлсэн үйлчилгээний төлбөрөө нийгмийн даатгалын байгууллагаас авдаг. Энэ байгууллагын байр яагаад шатсан гэхээр сумд тухайн барилгыг барьсан газар нь инженерийн шугам сүлжээ бүхий стандарт нормын газар биш байсан учраас шатсан. Тийм учраас *******ад газар олгож өгнө үү гэсэн хүсэлтээ гаргасан. Хүсэлтдээ энэ талаар тодорхой бичсэн. Үүнийг *******аас үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилготойгоор газрыг эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй чанартай хүрээнд хүргэх бодлогын хүрээнд олгосон. Тэгэхээр үүнийг төрийн чиг үүргийг гүйцэтгэхтэй холбоотой гэж үзэж байна. Хоёрдугаарт, *******аас захирамж гаргаад, захирамжийн дагуу гэрээ байгуулагдаад, гэрчилгээ олгогдоод, эрх үүрэг тайлбарласан байгаа. Энэ гэрээнд заасан эрх үүргийг ямар нэг байдлаар зөрчсөн асуудал огт байхгүй. Гуравдугаарт, аймгийн газар зохион байгуулалтын 2038 он хүртэл хэрэгжих ерөнхий төлөвлөгөөнд орсон байгаа. Уг төлөвлөгөөнд ойрын хугацаанд 4 эмнэлэг, дунд хугацаанд 6 эмнэлэг, хэтийн хугацаанд 14 эмнэлэг барина гэж төлөвлөсөн. Тийм учраас тухайн газрыг олгох бүрэн боломжтой гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, тухайн газартай холбоотой *******ын захирамж гараад захирамжийн хүрээнд хийгдсэн ажлыг хэсэг хугацааны дараа *******а захирамжаа өөрөө хүчингүй болгосон. Хүчингүй болгосноор газар эзэмших боломжгүй болсноос үүдэж хохирол хор уршгийн асуудал яригдана. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд төсөл сонгон шалгаруулалтаар төрийн эрүүл мэндийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжид газар олгосныг буруутгах үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК-д эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгох талаар мэдэгдлийг 2022 оны 6 дугаар сард *******,*******ын мэргэжилтэн утсаар мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагааг явуулж, хариу тайлбараа ирүүлэх талаар утсаар мэдэгдсэн. Гэвч ХХК-ийн захирал болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ирж мэдэгдлээ гардаж аваагүй. Мөн хариу тайлбараа ирүүлээгүй байна. ХХК-д эзэмшүүлсэн газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмаар олгогдохоор байсан. Дуудлага худалдаа явуулах журмыг зөрчиж олгосон байна. *******ын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/425 дугаар захирамжийн ХХК-д холбогдох хэсгийг Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, Засгийн газрын 216 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмыг зөрчсөн. сумын 2020 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй нь *******ын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/425 дугаар захирамжийг хүчингүй болгох бүрэн үндэслэл болж байна. Иймд *******ын 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийг хүчинтэй хэвээр үлдээж өгөхийг хүсье. 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн үндэслэх хэсэгт дурдагдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт нь газар эзэмшигчээс хамаараагүй, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын буруутай үйлдэл гэж харж байна гэжээ.                                                         

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК нь *******ын 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжийн хавсралтаас ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. *******ын 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамж түүний хавсралтын 6 дахь хэсгээр *******ын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/425 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс *******ын 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжийн ХХК-д хамаарах үндэслэлийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3,  Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журам гэж тодорхойлж ХХК-д *******ын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/425 дугаар захирамжаар 2000 кв.м газрыг Газрын тухай хуулийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдаа явуулаагүй, 33.4-т зааснаар сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад эзэмшүүлсэн тул уг үндэслэлээр хүчингүй болгосон гэж тайлбарлаж байх тул шүүх энэ хүрээнд дүгнэлт хийх нь зүйтээ байна.

3.2 Нэхэмжлэгч ХХК-иас 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “ сумын нутагт эмнэлгийн зориулалтаар шугам сүлжээнд холбогдох боломжтой газар эзэмшүүлнэ үү” гэсэн хүсэлтийг гаргаснаар *******аас “боломжтой газар сонгож газар олгоё” гэж аймгийн Газрын харилцаа, барилга*******ын дарга Н.т цохож, *******ын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/425 дугаар захирамжаар сумын баг, С.  аваргын Б тоот хаягт 2000 кв.м газрыг эрүүл мэндийн үйлчилгээний зориулалтаар ХХК-д Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3, *******ын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.2 дахь заалтыг үндэслэн эзэмшүүлсэн байна.

3.3 Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “*******а газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, *******ын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.2 дахь заалтад “хувийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих ...”  гэжээ.

3.4 *******ны 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталсан ба уг төлөвлөгөөний 149 дүгээр хүснэгтээр Эмнэлгийн хэрэгцээт байдлыг үнэлгээг тодорхойлж суманд Оношилгооны төв эмнэлгийг хэтийн хугацаанд барихаар буюу 2033 онд төлөвлөсөн боловч газрын байршлыг тодорхойлоогүй бөгөөд өөрөөр энэхүү ерөнхий төлөвлөгөө болон ерөнхий төлөвлөгөөний газрын зургийн цомогт эмнэлгийн зориулалттай газрын төлөвлөлт тусгагдаагүй байна.

  3.5 Түүнчлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор баталсан сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд сумын багт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх болон дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын  ангилалд нэхэмжлэгч ХХК-д эзэмшүүлсэн сум, баг, С. аваргын Б тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 2000 кв.м газрын төлөвлөлтийг батлаагүй байна.

3.6 Хэдийгээр *******а Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй ч уг асуудлыг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4-т заасан газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад баримтлах журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй ба Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасан газрын харилцааны талаар сумын Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийг ХХК-д газар эзэмшүүлсэн 2020 оны А/425 дугаар захирамжид үндэслэсэн нь буруу байна.

4. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад баримтлах журмыг тодорхойлсон ба 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ... дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”.

4.1 Монгол улсын Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан "Газар ..., эзэмшүүлэх, ..., дуудлага худалдаа явуулах журам"-ын 2.1.1-д “дуудлага худалдаанд оруулах газрыг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн болон чөлөөт бүс, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд дуудлага худалдаагаар ..., эзэмшүүлэх, ашиглуулахаар заасан байна”, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.4-т ”... аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан ба *******аас нэхэмжлэгч ХХК-д дээрх хууль, журмын заалтыг зөрчиж А/425 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байна.

4.2 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ... хүчингүй болгоно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ХХК-д газар эзэмших эрх Газрын тухай хуульд заасан журмын дагуу үүсээгүй, *******ын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/425 дугаар захирамжаар Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад баримтлах журмыг зөрчиж ХХК-д газар эзэмшүүлсэн тул тус захирамжийг *******ын 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь хуульд нийцэж байх тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтээ байна.

4.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А/442 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, 24.2-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, 24.4-т заасан тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэг, сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж маргаж байх боловч энэ нь маргаан бүхий А/442 дугаар актыг хүчингүй болгох шууд үндэслэл болохгүй байна.

4.4 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс *******ын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/425 дугаар захирамжаар ХХК-д төсөл сонгон шалгаруулалтаар төрийн эрүүл мэндийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж гэх нөхцөлөөр газар эзэмшүүлсэн гэж тайлбарлаж байх боловч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж заасан, мөн А/425 дугаар захирамжийн үндэслэлд төсөл сонгон шалгаруулах үндэслэл дурдагдаагүй тул дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн “ *******ын 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжийн хавсралтаас ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ЦЭНД-ОЧИР