Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2022/02449

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2022/02449

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, Б.А -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах, Г к ҮЦК ХХК ,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, Б.А нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус үйлдэл эс үйлдэхүйг тогтоолгож, гэм хорын хохиролд 335.448.330 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, Б.О, хариуцагч Г к ҮЦК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У, түүний өмгөөлөгч Ч.О, хариуцагч Б.Алтайн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасныг баримтлан зохигчдын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь******* ҮЦК ХХК, Б.Алтай нарт холбогдуулан хууль бус үйлдэл эс үйлдэхүйг тогтоолгож, гэм хорын хохиролд 335.448.330 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.******* нь үнэт цаасны арилжаанд оролцож, орлого олох зорилгоор "Голомт Капитал ҮЦК ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр №Г-18/800 тоот "Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ", мөн №18/879 тоот "Арилжааны данс нээх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч урьд өмнө нь үнэт цаасны арилжаанд оролцож байсан туршлагагүй тул энэ талаарх мэдлэг, мэдээлэл тааруу гэдгээ илэрхийлж байсан. Мөн өөрийн орлогоо банкинд тодорхой хугацаатайгаар хадгалуулж, хүү авах байдлаар орлогоо нэмэгдүүлж ирсэн тул өөр найдвартай, илүү орлого олох боломжтой тохиолдолд үнэт цаасны арилжаанд оролцох сонирхолтой гэдгээ хэлж байсан. Харин хариуцагчийн зүгээс энэ талаар санаа зоволтгүй, үнэт цаасны арилжааны мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг туршлагатай брокерууд ажилладаг учир холбогдох мэдээллийг өгч, өөрийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэж тайлбарлаж, итгэн үнэмшүүлсэн байдаг. Брокерын зүгээс тухайн үед хувьцааны арилжаанд оролцохын тулд хангалттай хэмжээний мөнгөн дүнг урьдчилан дансанд байршуулсан байх шаардлагатай гэж мэдэгдсэн. Мөн хариуцагч нь хонконгийн бирж дээрх арилжаанд оролцох боломжтой гэсний дагуу нэхэмжлэгч нийт 3 удаагийн гүйлгээгээр 915.400 хонконг долларыг хариуцагчийн Голомт банкны дансанд шилжүүлсэн. Ингэхдээ хариуцагчаас тухайлсан нэг үнэт цаас худалдан авах зорилгоор тухайн мөнгийг байршуулах шаардлагатай гэсэн мэдээллийг өгөөгүй тул нэхэмжлэгч тухайлсан захиалгыг өгч байгаагүй. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд олон удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр үнэт цаас худалдах, худалдан авах арилжаа хийж, дээрх хөрөнгийг дураар захиран зарцуулсныг олж мэдсэн. Үйлчилгээний гэрээнд зааснаас үзэхэд хариуцагч, түүний брокерууд нь нэхэмжлэгчийн мөнгийг захиран зарцуулах эрхгүй байсан. Тухайлбал, Үйлчилгээний гэрээний 2.1.1-т "Компани нь харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөр зөвхөн түүний баталгаат гарын үсэг бүхий хүсэлт буюу даалгавраар /компанид бүртгүүлсэн баталгаат и-мейл болон утасны дугаараар өгсөн захиалгаар/ гүйлгээ хийж, албан маягт бүхий хүсэлтэд дурдсан нэр бүхий хувьцааг захиалсан хэмжээгээр худалдан авч харилцагчид мэдэгдэнэ"; 2.1.4-т "Харилцагч нь өөрийн баталгаат гарын үсэг бүхий хувьцаа захиалгын хуудсыг компанид хүргүүлснээр данснаас хувьцаа худалдан авах хэлбэрээр зарлагын гүйлгээ хийгдэх ба уг дансанд байршуулсан мөнгөн хөрөнгөөр хувьцаа худалдан авах тухай ямар нэг баталгаат гарын үсэг бүхий хүсэлт буюу даалгавар харилцагч талаас ирээгүй тохиолдолд дамжуулагч банкны шимтгэл суутгагдсан дүнгээр уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчийн хүсэлтээр буцаан олгоно. Бусад тохиолдолд дансан дахь харилцагчийн мөнгөн хөрөнгийг аливаа бусад хэлбэрээр зарцуулахгүй байхыг гэрээний талууд харилцан тохиролцсон болно" гэж; 2.2.4-т "дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, захиалга өгөх эрх бүхий этгээд энэхүү эрхээ бусдад түр хугацаагаар шилжүүлж буй тохиолдолд хуульд заасан шаардлагыг хангасан итгэмжлэл болон түр хугацаагаар эрх шилжүүлэн авч буй этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн гарын үсгийн маягт, холбогдох шийдвэр, хүсэлтийн хамт компанид өгнө" гэж тус тус заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс өнөөдрийг хүртэл эдгээр зөвшөөрлийг амаар эсвэл бичгээр урьдчилж огт өгч байгаагүй атал түүний шилжүүлсэн 915.400 хонгконг долларыг дур мэдэн зарцуулж дуусгасан байна. Компани ийнхүү нэхэмжлэгчийн мөнгө, үнэт цаас, түүнтэй холбоотой хөрөнгийн өмчлөх эрхийг захиран зарцуулсан байдлаас үзвэл Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тус тус заасан "үнэт цаас итгэмжлэн удирдах үйл ажиллагаа явуулсан мэтээр ойлгогдож болохоор байна. Гэвч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу үнэт цаас итгэмжлэн удирдах үйл ажиллагааг зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан этгээд хэрэгжүүлэх бөгөөд хариуцагч компани энэ төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй. Харин нэхэмжлэгчтэй харилцаж байсан хариуцагчийн брокерууд нэхэмжлэгчид инйхүү огт мэдээлэл өгөлгүйгээр дур мэдэн олон удаагийн гүйлгээ хийж, арилжаа хийсэн талаарх и-мейлүүдийг тухайн арилжаа хийсний дараа илгээдэг байсан. Тэрхүү и-мейлүүдэд Хувьцаа худалдан авах захиалга", "Хувьцаа худалдах захиалгын хуудас" -ууд хавсаргасан байх боловч тэдгээр нь гүйлгээ хийх өдөр, эсвэл гүйлгээ хийснээс хойших огноотой байгаа нь Үнэт цаасны компанийн нэхэмжлэгчид ирүүлсэн и-мейлүүдээр нотлогддог. Эдгээр баримтуудыг хэрэгт нотлох баримтаар үзлэг хийж, бэхжүүлсэн. Эдгээр баримтуудад ахлах брокер О.Одбаяр гэж хүн гарын үсэг зурсан байх боловч Б.*******тай биечлэн уулзаж, брокерын үйлчилгээ үзүүлж, и-мейл бичиж байсан брокер нь Б.Алтай юм. Өөрөөр хэлбэл түүний зүгээс мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхдээ хууль журам, гэрээгээ зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг тогтоох шаардлагатай.

Мөн тэдгээр захиалгын хуудсуудаас харахад компани хувьцаа биш харин "варрант" гэх цаасыг худалдан авсан, худалдсан гэдгийг сүүлд нэхэмжлэгчийн бүх мөнгө зарцуулагдаад, дансанд аливаа үнэт цаас хадгалагдаагүй болох нь тодорхой болсны дараа олж мэдсэн. Варрант гэдэг нь чухам ямар утгатай болох, аль компанийн варрантыг ямар нөхцөлтэйгөөр худалдаж авч байгаа, ямар эрсдэлтэй байж болох талаар түүнд огт тайлбарлаж байгаагүй.

Хэрэв Компани түүний брокерууд нь хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг байсан бол эдгээр мэдээллийг захиалгын хуудсын маягтыг өөрсдөө бөглөн, арилжаа хийгдсэний дараа түүнд баталгаажуулах байдлаар и-мейлээр мэдэгдэх биш, харин урьдчилан мэдээлэл өгсний үндсэн дээр харилцагч өөрөө захиалга өгч, худалдан авах, худалдах эсэхээ шийдэх ёстой байсан. Эдгээрийг тухайн брокерууд мэдээд, мэргэжлийн ноцтой алдаа гаргаснаа нуун дарагдуулахын тулд тэдгээр маягтууддаа сүүлд гарын үсэг зуруулж авсан. Ойролцоогоор 80 гаруй удаагийн арилжаа явагдсан байхад тэрээр нийт 5 орчим удаа л оффис дээр очиж, маягтууд дээр гарын үсэг зурсан байх ба энэ нь тухайн маягтуудаас ч харагддаг. Тухайн үедээ энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд гарын үсгээ зурж баталгаажуулах шаардлагатай гэсэнд нь л бүрэн итгэж, гарын үсгээ зурсан. Ийнхүү арилжаа хийгдсэний дараа гарын үсэг зуруулж авсан нь анхнаасаа хууль бус үйлдлээ нуун дарагдуулахаар нарийн төлөвлөж хийсэн, үйлчлүүлэгчийн мэдлэг, мэдээлэлгүй байгааг урвуулан ашигласан үйлдэл байсан. Мөн ийнхүү арилжаа хийх бүртээ шимтгэл тооцож, ойролцоогоор 95.000 гаруй хонгконг доллар буюу 34.812.750 төгрөгийн шимтгэл гэж суутган авсан байдаг. Хэрэв нэхэмжлэгч дээрх мөнгийг урьдын адил банкны хугацаатай хадгаламжид хадгалуулж байсан бол өдийд багадаа 99.000.000 төгрөгийн хүүгийн орлогыг баталгаатай олох боломжтой байсан.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутэй үйлдэл, эс үйлдлээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан харилцагчийг мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлээгүй. Хоёрдугаарт, брокер гэдэг бол үнэт цаас худалдаж авахад зуучлах үүрэгтэй, мэргэжлийн этгээд. Брокерын байгууллага нь Үнэт цаасны тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, тусгай зохицуулалттай хуулийн этгээд байгаа. Харилцагч хэрвээ мөнгө байршуулахын бол данс нээгээд тухайн харилцагчийн нэрийн дансанд мөнгийг байршуулдаг. Харилцагчийн нэрийн дансанд мөнгийг байршуулаад харилцагчийн гарын үсэг өгсөн захиалгаар арилжаанд оролцож, худалдаа хийх үүрэгтэй. Гэтэл нэрийн дансанд мөнгийг нь байршуулаагүй, нэхэмжлэгчийн өгсөн мөнгө******* ҮЦК ХХК-ийн дансанд байршсан буюу Б.*******гийн нэрийн дансанд байршуулаагүй. Мөн нэхэмжлэгчээс гадна бусад арилжаа хийж буй бүх хүний мөнгөн хөрөнгийг өөрийн дансанд төвлөрүүлснээс харилцагч өөрийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг хянах, хэний мөнгөөр хэнд үнэт цаас авч байгааг мэдэх боломжгүй хяналт байхгүй болсон. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэх журмаар харилцагчийн хөрөнгийг өөрийн хөрөнгөөс тусгаарлахаар заасан ч журмыг баримтлаагүй. Захиалгыг хэзээ ч урьдчилж авч байгаагүй бөгөөд дандаа арилжааны дараа мэдээллийг утсаар болон и-мэйлээр хүргүүлсэн. Хариуцагч талаас тусгай журмаар буюу утсаар захиалга авдаг байсан гэж хэлж байна. Утсаар захиалгыг өгөх тохиолдолд маргаан гаргахаас сэргийлж, Санхүүгийн зохицуулах хорооноос журам гаргахдаа утсаар авсан захиалгыг брокерийн компани 5 жил хадгалах үүрэгтэй гэж заасан. Гэтэл утсаар захиалга өгсөн талаархи баримт хэрэгт байхгүй. Энэ баримтыг удаа дараа шаардсан боловч хариуцагчаас гаргаж өгөөгүй, байхгүй гэж тайлбарласан.

Хариуцагч болох Үнэт цаасны компани болон Б.Алтай нар гэрээнд заасан үүрэг, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны журмын холбогдох журмуудыг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Б.*******д их хэмжээний хохирол учраад байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1заасны дагуу Б.Алтай болон компанийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тогтоож, үүний улмаас учирсан хохирол болох 915.400 хонконг доллар буюу 335.448.330 төгрөгийг "Голомт Капитал ҮЦК" ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Голомт капитал ҮЦК ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. ҮүндГоломт Капитал ҮЦК ХХК нь 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагдсан. Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 317 дугаар тогтоолоор Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авсан бөгөөд Монгол Улсын Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хороо, бусад эрх бүхий байгууллагуудаас баталсан дүрэм, журмын хүрээнд дараах үйл ажиллагааг явуулж байна. Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагааны хүрээнд Компани нь гадаад улсын үнэт цаасны зах зээлээс үнэт цаас худалдан авах хүсэлтэй харилцагчидтай "Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулдаг бөгөөд тус гэрээний загварыг гүйцэтгэх захирлын тушаалаар баталж бүх харилцагчтай ижил нөхцөлөөр байгуулдаг. Харилцагчийн гадаад улсын хөрөнгийн биржээр арилжаалагдаж буй үнэт цаас, үүсмэл үнэт цаасны арилжааны захиалгыг харилцагчтай байгуулсан гэрээнд заасан арга хэрэгсэл, хэлбэрээр авч арилжааг хийдэг бөгөөд харилцагчийн өгсөн захиалгын дагуу хийгдэн биелсний дараа тухайн харилцагч руу захиалгын баталгаажсан гүйлгээний баримтыг цахим шуудангаар хүргүүлдэг.

Компани Гадаад үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах журмын дагуу 7.3 дахь хэсэгт заасны дагуу Брокер өдөр тутмын арилжааны хуулга гадаад улсын үнэт цаасны дилерийн даалгаврын биелэлтийг үндэслэн захиалгын бүртгэлд биелэлтийг тусгадаг. Мөн журмын 15.3 дахь хэсэгт заасны дагуу өдөр бүрийн гадаад үнэт цаасны зах зээл дээр харилцагчийн захиалгаар хийгдсэн гүйлгээний хуулгыг болон гадаад улс дахь хамтран ажилладаг брокерын байгууллагын гүйлгээний хуулганы хамтаар тухайн өдөр бүр тогтмол дотоод хяналтын ажилтан хянан шалгадаг болно.

Б.******* гадаад болон дотоод үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлуулах үйлчилгээ авахаар 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Иргэн төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ, Харилцагчийн арилжааны данс нээх гэрээ" болон "Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ-г тус тус байгуулж Голомт Капитал ҮЦК ХХК-ийн харилцагч болсон.

"Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ-ээр Б.******* компанийн үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны дансанд мөнгөн хөрөнгө байршуулах, Б.*******гийн хүсэлт буюу даалгавраар компани уг мөнгөн хөрөнгөөр гадаад улсын үнэт цаас, хөрөнгийн зах зээлээс үнэт цаас худалдан авах, худалдахаар тохиролцсон. Талууд харилцагчийн захиалгыг тусгай хэлбэрээр өгөх талаар гэрээнд заасан.

Б.*******тай хийсэн анхны уулзалтад тэрээр барилгын салбарт бизнес эрхэлдэг бөгөөд намраас хавар хүртэл богино хугацаанд буюу ойролцоогоор 6 сарын хугацаанд үнэт цаасанд хөрөнгө оруулах хүсэлтэй болохоо тухайн үед брокероор ажиллаж байсан Б.Алтайд мэдэгдэж байсан. Брокер Б.Алтай тус хүсэлтийн дагуу хөрөнгө оруулалтын багцын 50-70 хувийн хэмжээнд тогтвортой өсөлттэй АНУ-ын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг Facebook, Google, Amazon, Netflix зэрэг технологийн чиглэлийн хувьцаануудыг авахыг санал болгож хөрөнгө оруулалтын эрсдэлийг тараан байршуулахыг санал болгосон байдаг. Гэвч Б.******* илүү өндөр өгөөжтэй богино хугацаатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл хүсэж байсан бөгөөд өндөр өгөөж хүртэх боломжтой ч мөн эргээд өндөр эрсдэлтэй үүсмэл санхүүгийн хэрэгсэл болох "варрант" худалдан авах шийдвэр гаргаж захиалга өгөхөд брокер Б.Алтай нь тус хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн эрсдэл өндөр тул бага хэмжээгээр худалдан авахыг санал болгосон. Б.******* тус бүтээгдэхүүнийг байршуулсан бүх мөнгөн хөрөнгөөр худалдан авсан байдаг.

Б.******* Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 3.2.3.2 дахь хэсэгт заасан 80996565; 891039590 дугаарт өөрийн харилцагчийн бүртгэлд бүртгүүлсэн гар утасны дугаараасаа холбогдон захиалга өгч байсан ба тухай бүрд Б.*******гийн өгсөн захиалгын дагуу арилжаа хийгдэн, захиалга биелэгдсэний дараа Б.******* руу захиалгын баталгаажсан цахим шуудан болон гүйлгээний баримтыг явуулж байсан бөгөөд энэ нь дур мэдсэн гүйлгээ бус харин Б.*******гийн өгсөн захиалга биелсэн тухай баталгаажуулан илгээсэн мэдээлэл болно. Хэрвээ өөрийн зөвшөөрөлгүй захиалга хийсэн бол тухай бүрд мэдэгдэж гомдол гаргах боломжтой байсан. Арилжааны хуулганаас харахад анх 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гадаад арилжаанд оролцохоор гэрээнд заасан Компанийн 2005003536 тоот номинал дансанд 306.000 хонгконг доллар байршуулсан байна. Б.******* нь 2018 оны 9 дүгээр сарын 28, 10 дугаар сарын 03 болон 04-ний өдрүүдэд хийсэн эхний варрантын арилжаануудаараа гүйлгээний шимтгэл хассан дүнгээр нийт 39.878,25 хонгконг долларын цэвэр ашиг буюу өөрийн байршуулсан мөнгөний 13.0 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай арилжааг 6 өдрийн дотор хийсэн байдаг. Тус варрантын арилжааны дараа 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 457.000 хонгконг доллар, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 152.400 хонгконг доллар нэмж байршуулан арилжаанд оролцсон байдаг. Өөрөөр хэлбэл варрантын арилжаанд оролцохоор мөнгө байршуулан арилжаанаас ашиг олсон, мөн ашиг олсны дараа дахин мөнгө нэмж байршуулсан. Энэ талаар огт мэдээлэлгүй байсан тухай тайлбар үндэслэлгүйг түүний дээрх үйлдлээс харагдаж байна. Б.******* 2018 оны 9 дүгээр сараас эхлэн нийт 08 сарын хугацаанд нийт 120 гаруй арилжаа, гүйлгээ хийж, дансандаа 3 удаа мөнгө нэмж байршуулж байсан, өөрийн хөрөнгө оруулж буй үүсмэл санхүүгийн хэрэгсэл нь өндөр эрсдэл бүхий бүтээгдэхүүн болохыг анх арилжаанд орохдоо мэдэж байсан мөн өөрийн харилцдаг брокеруудтай тогтмол утсаар ярилцах, цахимаар тогтмол мэдээлэл солилцож өөрийн захиалгатай холбоотой мэдээллийг авч байсан болно.

Тухайлбал ахлах брокер байсан О.Одбаяр нь Б.*******д варрантаас хүлээх эрсдэл өндөр байгаа тухай биеэр болон утсаар сануулан эрсдэл багатай гадаад болон дотоодын үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүн авахыг удаа дараа сануулж байсан байна. Мөн варрант арилжааны улмаас хүлээж буй алдагдал өндөр байна, ийм нөхцөлд дахин арилжаа хийх, мөнгө нэмж арилжаанд ороход эрсдэлтэй зэргээр анхааруулж, варрантын арилжаа хийхгүй байхыг зөвлөж байсан. Тухай бүрд Б.******* нэгэнт мөнгө алдаад эхэлсэн болохоор одоо хувьцаа аваад энэ алдагдлыг нөхөхөд мөдгүй, тийм болохоор варрантаар нөхөхөөс өөр аргагүй гэсэн хариуг өгч байсан. Брокерууд нь харилцагчид зөвхөн зөвлөх үүрэгтэй бөгөөд харилцагчийн гаргасан хөрөнгө оруулалтын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул Б.*******гийн захиалгыг биелүүлж байсан.

Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сард Б.******* өөрийн алдагдалтай варрантын арилжаан дээр нэмэлтээр 50.000.000 төгрөгөөр варрант авахаар ярихад ахлах брокер байсан О.Одбаяр эрсдэлийг анхааруулж тухайн үед IPO хийж байсан Түмэн Шувуут ХК-ийн хувьцаанд хөрөнгө оруулахыг санал болгосноор нэмж варрант авахгүйгээр тус IPO-д хөрөнгө оруулалт хийсэн байдаг.

Б.*******гийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг брокер болон бусад ажилтнууд нь дур мэдэн түүний захиалгагүйгээр захиран зарцуулаагүй, итгэмжлэн удирдаагүй бөгөөд гэрээнд заасны дагуу захиалга авч түүний сонгосон үнэт цаасыг түүний нэрийн худалдан авах зуучлалын брокерын үйл ажиллагаа үзүүлсэн нь гүйлгээний хуулга, захиалгын баримт бичиг зэрэг нотлох баримтууд болон түүнийг дахин 50.000.000 төгрөгөөр варрантын арилжаа хийх гэхэд эрсдэлийг сануулан Түмэн Шувуут ХК-ийн IPO-д хөрөнгө оруулалт хийлгэсэн зэргээр нотлогдож байгаа болно.

Б.******* нь гадаад улсын үнэт цаасны зах зээлд арилжаалагдаж буй варрант худалдах, худалдан авах арилжаанд Голомт Капитал ҮЦК ХХК-иар дамжуулан оролцсон. Б.*******гийн захиалга бүр нь Хонгконгийн биржийн арилжаанд First Shanghai Securities Limited брокерын компаниар дамжуулан хийгдсэн болно. Гэрээний дагуу брокер буюу зуучлалын үйлчилгээ үзүүлэн гэрээнд заасны дагуу захиалгыг зохих ёсоор хийсэн.

Үүргээ биелүүлээгүй байна, мэдээлэл өгөөгүй байна гэж буруутгаж байна. Мэдээлэл өгсөн учраас нэхэмжлэгч мөнгөө шилжүүлээд хөрөнгөө өсгөх үйл ажиллагаа нь эхэлсэн. Түүнээс биш огт мэдээлэлгүй бол гурван удаагийн үйлдлээр үнэт цаасны данс руу мөнгө хийх байсан эсэх нь эргэлзээтэй. Мөн анх нэхэмжлэлд бичснээр 6 сарын хугацаанд хангалттай хэмжээний мөнгө босгох боломжтой байна гэсний үндсэн дээр энэ хөрөнгийг шилжүүлж байгаагаас харагдана.

Үнэт цаасны зах зээл уулаасаа эрсдэлтэй, ганцхан брокерээс хамаараад ашиг олдоггүй, цаана нь өчнөөн шалтгаан байгаа. Мэргэжлийн байгууллагынхаа хувьд нэхэмжлэгчид хангалттай мэдээлэл өгөх үүргээ биелүүлсэн. Номинал нэрийн данс нээгээгүй, мөнгөн хөрөнгийг өөрийн хөрөнгөөс ялгаагүй, тусдаа данс нээгээгүй гэж байна. Хонконгийн хөрөнгийн биржийн зах зээлд үнэт цаас худалдан авах гэж байгаа учраас тухайн хөрөнгийн бирж дээр Б.******* гэдэг үйлчлүүлэгч бүртгэгдэх боломжгүй учраас******* ҮЦК ХХК-иар дамжуулж, гүйлгээнд оролцож байгаа. Тийм ч учраас гэрээний 1 дүгээр заалтад төлбөр тооцооны данс нь Хонконг долларын данс буюу******* ҮЦК ХХК-ийн данс руу мөнгөө шилжүүлж байгаа. Б.******* гэдэг хүний нэр дээр данс нээгээгүй. Хариуцагч байгууллага, ажилтан чухам ямар хууль бус эс үйлдэхүй гаргаад хохирол учруулсан бэ гэдэг ойлгомжгүй. Түүнийг нотлох баримтгүй. Нэхэмжлэгч шаардлагаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар шаардсан гэж тодруулсан. Хэрэв хуулийн дээрх заалтаар шаардах тохиолдолд хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид заагдсан үүсэж болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх ордлого хийгээгүйгээс гэм хор учирсан бол хариуцлагаас чөлөөлөгдөхөөр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т мөн заасан. Нэхэмжлэгч 300 гаруй сая төгрөг байршуулчихаад өөрөө өөрийнхөө хөрөнгөд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна. Миний мөнгө юунд хөрөнгө оруулсан байна гээд мэдээлэл авах бүрэн боломжтой. Шүүхийн журмаар хийсэн үзлэгийн тэмдэглэлээр Б.Алтайтай харилцаж байсан цахим шуудангаар мэдээллийг тухай бүрт нь өгч байсан гэдэг нь нотлогдоно. Гүйлгээ юу болсон талаар лавлаж байсан тохиолдол байхгүй. Түүнээс гадна компанид огт энэ талаар гомдол гаргаж байгаагүй. Мөн түүнд 2019 оны 01 сарын 25-ны өдөр дансны үлдэгдэл 80.894 хонконг доллар байна гэсэн мэдээллийг хүргүүлэх үед ч эрхээ хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй, харин ч эрсдэлтэй варрентийг худалдаж авъя гэдэг санаачилгаар хандсан. Хамгийн сүүлчийн гүйлгээ 2019 оны 05 дугаар сард болсон. 2021 оны 08 сард нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Өөрт ашиггүй байдлыг мэдсэн атлаа түүнийг зогсоох, өөрийн зүгээс ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй.

Иймд Голомт капитал ҮЦК ХХК нь Б.*******гийн өөрийн шийдвэрийн дагуу гадаад улсын үнэт цаасны зах зээлээс худалдан авсан варрантын төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Б.Алтай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Миний бие нь Голомт Капитал ҮЦК ХХК 2017 оноос 2019 оны хооронд брокер, дилерийн албан тушаалтайгаар ажиллаж байсан. Голомт Капитал ҮЦК ХХК-д ажиллаж байх хугацаанд буюу 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Б.******* "Иргэн төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ, "Харилцагчийн арилжааны данс нээх гэрээ" болон "Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ-г тус тус байгуулж харилцагч болсон.

Агуулгын хувьд******* ҮЦК ХХК-иас гаргаж байгаа тайлбартай адилхан байр суурьтай байна. Анх гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан. Хамгийн анхны варрент худалдан авах гүйлгээ нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хийж, амжилттай болсон. Амжилттай болсон гүйлгээ нь арилжааг цааш үргэлжлүүлье гэсэн санаа, сэдлийг нэхэмжлэгчид төрүүлсэн гэж бодож байна. Арилжаа цааш үргэлжилж байх үед тухайн үеийн санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал буюу эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалаад алдагдалтай, ашигтай гүйлгээнүүд гарсан. Энэ болгонд ашигтай гүйлгээний үр шимийг нэхэмжлэгч хүртсэн. Алдагдалтай гүйлгээний үр дагаврыг нь хүртэл хүлээсэн. Алдагдалтай гүйлгээний талаархи мэдээлэл нэхэмжлэгчид өөрт нь хэд хэдэн хэлбэрээр хүрсэн. Нэгдүгээрт, дансаар гүйлгээ хийгээд буцаагаад үнэт цаасаа зараад ашигтай байх тохиолдолд мөнгө дансанд нь ороод үр шимийг хүртсэн байна. Дараа дараагийн гүйлгээн дээр хэрвээ ашигтай байж чадаагүй бол алдагдлыг нь дансны мэдээллээр нэхэмжлэгч өөрөө мэдэх боломжтой байгаа нь харагдаж байна. Хэд хэдэн удаа зузаатгал хийсэн буюу дансны хөрөнгийг нэхэмжлэгч дахин санхүүжүүлсэн. Өмнөх алдагдалтай гүйлгээний үр дүнд дансны үлдэгдэл багассан байна. Цаашид гүйлгээ хийхэд нэмж мөнгө байршуулах шаардлагатай гэж үзсэн учраас үргэлжлүүлэн гүйлгээ хийе гээд хөрөнгийг нэмэх тухай шийдвэрийг нэхэмжлэгч бие даан гаргасан гэж үзэх нь үндэслэлтэй. Гүйлгээ хийсэнтэй холбогдуулаад зөвшөөрлийг и-мэйл хаягаар баталгаажуулахаар нэхэмжлэгчид хүргүүлсэн. Үүнийг бас нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Үнэхээр тухайн гүйлгээнүүд алдагдалтай байсан гэж үзэж байсан бол гүйлгээ хийхийг зөвшөөрөхгүй байх байсан. Гүйлгээг зөвшөөрч байгаа нь цаашид энэ төрлийн гүйлгээг хийж, ашиг орлого олъё, магадгүй алдагдалтай байгаа бол алдагдлыг бууруулах, үр дүнг нь өөрчлөөд буцаад ашигтай ажиллах хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж ойлгож байна.

Эдгээр дүгнэлтүүдээс харахад нэхэмжлэгчийн хүсэл зоригийн үндсэн дээр гүйлгээг хийсэн. Хамтран хариуцагч Б.Алтай энэ талаархи тайлбараа шүүхэд бичгээр гаргаж өгсөн. Талуудын хооронд харилцсан и-мэйл болон Viber чатаар харилцсан харилцаан дээр гүйлгээнүүдийг нэхэмжлэгч өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд Б.******* зөвшөөрсний дагуу Б.Алтай гүйлгээг нь гүйцэтгэсэн байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу миний бие Б.Алтай хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байгаагүй учир Голомт Капитал ҮЦК ХХК нь Б.*******гийн өөрийн шийдвэрийн дагуу гадаад улсын үнэт цаасны зах зээлээс худалдан авсан варрантын төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн харилцагчийн арилжааны данс нээх гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ, төлбөрийн баримтууд, Монголбанкны ханшийн лавлагаа, Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдол, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 9/3663 тоот хариу, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Мобиком корпораци ХХК-иас өгсөн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт, өөрийн Хаан банк дах депозит дансны хуулга, Голомт банк дах дансны хуулга,******* ҮЦК ХХК-аас нэхэмжлэгч Б.*******д илгээсэн и-мэйлүүдийн товьёо, мэйлүүдийн хуулбар, санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны тухай журам-ын 3 дугаар хавсралт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, цаг үеийн дараалал, Голомт банктай байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээ, дансны хуулга, Төрийн банкны 20-04/296 тодорхойлолт, төрийн банк дах харилцах дансны хуулга, Хаан банкны дансны хуулга, 2014 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны журам, Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 198 дугаар тогтоол, Эм Ай Си Си ҮЦК-тай байгуулсан харилцагчтай байгуулах брокерийн үйлчилгээний гэрээ, арилжаа хийх хүсэлт зэрэг баримтуудыг ирүүлсэн.

/1хх 6-20, 70-73, 74-220, 4хх 203-210, 211-245, 5хх 95-98, 108-111/

Хариуцагч******* ҮЦК ХХК-иас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн иргэн төвлөрсөн хадгаламжийн данс нээлгэх гэрээ, мөн өдрийн харилцагчийн арилжааны данс нээх гэрээ, Голомт банк дахь дансны хуулга, Хувьцаа худалдан авах захиалга, Хувьцаа худалдах захиалгын хуудсууд монгол хэлээр,******* ҮЦК ХХК-ийн Хонгконгийн хөрөнгийн биржид хийгдсэн гэх хувьцаа авах, зарах арилжааны баримтууд, түүний ард англи хэл дээрх баримтууд, арилжааны хуулгуудын монгол хэл дээрх орчуулгууд, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Б.*******гийн худалдан авах болон худалдах арилжааны жагсаалтууд, Б.******* болон ажилтнуудтай харилцаж байсан мэйл, гар утасны вайбер чат дах захидлыг харуулсан баримтууд хуулбараар,******* ҮЦК ХХК-ийн Хонгконгийн хөрөнгийн биржид хийгдсэн хувьцаа авах, зарах арилжааны баримтууд, түүний ард талд англи хэл дээрх баримтууд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тус байгууллагаас баталсан гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах журам, хувьцаа худалдах захиалга, хувьцаа худалдан авах захиалгын хуудсууд зэрэг баримтуудыг ирүүлсэн. /1хх 24-60, 222-250, 2хх 1-28, 29-208, 4хх 64-68, 72-121, 136-141, 247, 5хх 62-64, 65-91/

Хариуцагч Б.Алтайгаас нотлох баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Б.Алтайд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос олгосон эрхийн үнэмлэх зэргийг ирүүлжээ. /4хх132, 5хх 33, 37 /

Шүүхийн журмаар: зохигчдын хүсэлтээр хоорондоо харилцсан 56 удаагийн мэйлд хийсэн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралтууд, хариуцагч байгууллагын Хонгконгийн бирж дэх арилжааны платформ дах хуулгад хийсэн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралтууд, хариуцагч талаас ирүүлсэн шүүгчийн захирамжид заасан баримт байхгүй тухай 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хариу, Голомт банк дахь******* ҮЦК ХХК-ийн эзэмшлийн 2005003536 тоот Хонгконг долларын дансны гүйлгээний хуулга,

хариуцагчийн хүсэлтээр хийсэн 11 удаагийн мэйл болон гар утасны вайбер чат дах хоорондоо харилцсан захидлуудад хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл,

нэхэмжлэгчийн хүсэлтээр хийсэн гар утас дах вайбер чат дах хоорондоо харилцсан захидлуудад хийсэн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралтууд,

Хариуцагч Б.Алтайн хүсэлтээр хариуцагч******* ҮЦК ХХК-иас баримтаар гаргуулсан ажилтныг томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, нууцын баталгаа, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэргийг бүрдүүлжээ. /2хх 219-250, 3хх 1-220, 221-250, 4хх 1-51, 53, 123-128, 148-190, 5хх 2-18, 122-132/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Б.******* хариуцагч******* ҮЦК ХХК, Б.Алтай нарт холбогдуулан хууль бус үйлдэл эс үйлдэхүйг тогтоолгож, гэм хорын хохиролд 335.448.330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: хариуцагч компанийн ажилтан Б.Алтай Үнэт цаасны зохицуулалттай зах зээлийг зохицуулсан хууль, Хорооноос баталсан дүрмийн заалтыг хэрэгжүүлээгүй, захиалагчийн бичгээр урьдчилж өгсөн захиалгагүйгээр гадаад улс дахь хөрөнгийн биржид хувьцаа худалдах, худалдан авах арилжааг гүйцэтгэснээс хохирол учирсан тул хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, хариуцагч компаниас хохирлыг гаргуулна гэж тайлбарласан.

Мөн хувьцаа худалдах худалдан авах захиалгыг нэхэмжлэгч өгч байгаагүй, арилжаа явагдсны дараа сүүлд баримтад нөхөн зуруулсан, брокерийн гэрээ байгуулсан хэрнээ ажилтан Б.Алтай ямар хувьцааг хэдэн ширхэгийг авах асуудлыг шийдвэрлэдэг байсан, захиалгын хуудас өөрөө хүчингүй, журмын 6.14-т заасныг зөрчсөн, журамд зааснаар хүчингүйд тооцогдоно гэж тайлбарлав.

3.Хариуцагч Голомт капитал ҮЦК ХХК-иас татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: ажилтан Б.Алтай хууль болон дүрэм журамд заасан ямар үүргээ хэрхэн зөрчсөн гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй, хэргийн баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн мэдээлэл өгөөгүй гэж байгаа нь үүрэг бус, мөн учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй, нэхэмжлэгчийн өөрийн илт хайхрамжгүй байдал нөлөөлсөн тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тайлбарлав.

4.Хариуцагч Б.Алтайгаас татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Нэхэмжлэгч өөрөө эрсдэлийг мэдэж байгаад гадаадын хөрөнгийн бирж дэх арилжаанд оролцсон тул эрсдэлийг өөрөө хариуцна, олсон ашгийг хүртсэн тул алдагдлыг мөн хариуцах ёстой, түүнчлэн Б.Алтайн хувьд хууль, дүрмийг зөрчөөгүй гэж тайлбарлав.

5.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

5.1.Нэг талаас******* ҮЦК ХХК, нөгөө талаас Б.******* нар 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр харилцан тохиролцож, 18/879 тоот Харилцагчийн арилжааны данс нээх гэрээ, Г-18/800 тоот Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ, мөн иргэн төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ-г тус тус байгуулжээ. /1хх 6-8, 30, 35-36/

Дээрх гэрээгээр харилцагчаас******* ҮЦК ХХК-ийн Голомт банк дахь төлбөр тооцооны 2005003536 тоот Хонгконг долларын дансанд мөнгөн хөрөнгийг байршуулахаар, Компани харилцагчийн хүсэлт буюу даалгавраар мөнгөн хөрөнгөөр хувьцааг түүний нэрийн өмнөөс худалдах, худалдан авахаар, мөн үйлчилгээ үзүүлсний шимтгэлд арилжааны дүн болон аль бирж дэх арилжаанаас хамаарч 100 доллараас тухайн гүйлгээний 1,5 хувь хүртэлх хэмжээгээр үл маргах журмаар суутган авахаар тохирчээ. Зохигчид гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д заасан харилцаа үүсчээ.

5.2.Нэхэмжлэгч гэрээнд заасан дээрх 2005003536 тоот хонгконг долларын дансанд 2018 оны 9 дүгээр сарын 26-нд 306.000, 2018 оны 10 дугаар сарын 05-нд 457.000, 2018 оны 11 дүгээр сарын 02-нд 152.400, нийт 915.400 хонгконг доллар байршуулсан үйл баримтад маргаагүй. /1хх 9-11, 37-39/

5.3.Компани 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хооронд байршуулсан мөнгөн хөрөнгөөр Хонгконг дахь Фэст шанхай Секюритис Лимитед брокерийн компанийн QGT Lite цахим системээр хувьцаа худалдах, худалдан авах арилжаанд оролцсон, энэ нь үүсмэл санхүүгийн хэрэгсэл буюу Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д заасан үнэт цаас гаргагчаас хөрөнгө оруулагчид санал болгож байгаа тодорхой тооны хувьцаа болон өрийн хэрэгслийг тодорхой хугацааны дотор тохиролцсон үнээр захиалах эрх /варрант/ төрөлд хамаарч байгаад маргаагүй.

Мөн хариуцагч талаас нэхэмжлэгчийн дансанд 828 хонгконг доллар байгаа гэж тайлбарласанд нэхэмжлэгч маргаагүйг дурдав.

5.4.Хариуцагч Б.Алтай нь 2017 оны 10 дугаар сараас эхлэн******* ҮЦК ХХК-д брокероор ажиллаж эхэлсэн, улмаар нэхэмжлэгч Б.*******тай зуучлалын ажиллагаанд компанийг төлөөлж харилцаж байсан үйл баримтад зохигчид маргаагүй. /5хх 123-132/

5.5.Санхүүгийн зохицуулах хорооноос******* ҮЦК ХХК-д номинал дансны үйлчилгээ үзүүлэх эрхийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс, дилерийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс, андерайтерийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс, гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах худалдан авахад зуучлах эрхийг 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс, харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс тус тус олгосон болох нь хэрэгт авагдсан ТЗ 301/97 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарт тэмдэглэгджээ. /1хх 32-33/

5.6.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх маргаан таслах зөвлөлд 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан, Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны 10 дугар сарын 21-ний өдрийн 9/3663 тоот албан бичгээр Хороо маргааныг шийдвэрлэх боломжгүй, шүүхээр шийдвэрлүүлэх тухай хариуг өгсөн, нэхэмжлэгч хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан үйл баримтад маргаагүй.

6.Зохигчдын хоорондох маргааны зүйл болох хөрөнгө үнэт цаас тул Иргэний хуулиас гадна илүү нарийвчилсан зохицуулалттай Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан холбогдох дүрэм, журмаар зохицуулагдана.

6.1.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д энэ хуулиар үнэт цаасыг ... арилжих, бүртгэх, төлбөр, тооцоог гүйцэтгэх, хадгалах, бусад зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зохицуулалттай зах зээл гэж энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаанаас үүссэн харилцааг хэлнэ гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг Хорооноос баталсан багц дүрмээр зохицуулна гэж тус тус заасан. Түүнчлэн мөн хуулийн 24 дүгээр зүйлд үнэт цаасны зах зээлийн хувьд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх 17 төрлийн үйл ажиллагааг нэрлэн заасны дотор брокерийн, дилерийн, үнэт цаасны итгэмжлэн удирдах үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэхээр тус тус заажээ.

Хариуцагчаас талуудын хоорондох харилцаа Үнэт цаасны зах зээлийн тухай 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан брокерийн үйл ажиллагааны төрөлд хамаарна гэж, харин нэхэмжлэгчээс мөн зүйлийн 24.1.4-т заасан хөрөнгө итгэмжлэх үйл ажиллагаа-г зөвшөөрөлгүй атлаа гүйцэтгэсэн гэж тайлбарлав.

Хэрэгт баримтаар авагдсан талуудын хоорондох гэрээний 2.1.1-д харилцагчийн данс дах мөнгөн хөрөнгөөр зөвхөн түүний баталгаат гарын үсэг бүхий хүсэлт буюу даалгавраар /компанид бүртгүүлсэн баталгаат мэйл болон утасны дугаараар өгсөн захиалга/ гүйлгээг хийхээр, 2.1.4-т баталгаат гарын үсэг бүхий хувьцаа захиалгын хуудсыг Компанид хүргүүлснээр данснаас хувьцаа авах хэлбэрээр зарлагын гүйлгээ хийгдэх ба .. ямар нэг баталгаат гарын үсэг бүхий хүсэлт ирээгүй тохиолдолд дамжуулагч банкны шимтгэл суутгагдсан дүнгээр уг мөнгөн хөрөнгийг харилцагчийн хүсэлтээр буцаан олгоно гэж зааснаас үзвэл брокерийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлсэн тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв. Мөн хариуцагч компани Үнэт цаасны зах зээлийн тухай 24 дүгээр зүйлийн 24.1.1-д үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, харин 24.1.4-т заасан хөрөнгө итгэмжлэх үйл ажиллагаа-г эрхлэх эрхгүй этгээд болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдсон тул шүүх маргааны энэ тохиолдолд хариуцагчийн тайлбар үндэстэй гэж үзнэ.

6.2.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлд брокерийн үйл ажиллагаа зохицуулснаас 36.1-д Харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэхийг үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа гэж тодорхойлж, мөн зүйлийн 36.2Брокер нь хууль тогтоомж, Хороо болон харьяалах хөрөнгийн бирж зэрэг ... байгууллагаас баталсан дүрэм, журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэгтэй. гэж, 36.3-т ... брокерийн үйлчилгээ үзүүлэх гэрээний стандарт нөхцөл, гэрээ байгуулах журмыг Хороо тогтооно. гэж, 36.16Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагааг Хорооны зөвшөөрлөөр эрхлэх бөгөөд энэ харилцааг зохицуулсан журмыг Хороо тогтооно гэж тус тус заажээ.

Үүнээс гадна дээрх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т Брокер харилцагчийн даалгаврыг гэрээнд заасан нөхцөл, шаардлагын дагуу үнэнч шударгаар, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх үүрэгтэй гэж, 36.8Брокер нь харилцагчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг мөнгөн хөрөнгө, үнэт цаас хадгалах эрх бүхий байгууллагад тусгайлан нээсэн дансанд өөрийн мөнгөн хөрөнгө, үнэт цааснаас тусад нь байршуулж ажиллана гэж, 36.9-д ...хадгалах данс нь зөвхөн үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог гүйцэтгэх зорилго бүхий үнэт цаасны арилжааны данс байна. гэж, 36.10мөнгөн хөрөнгийг харилцагч болон түүнээс олгосон итгэмжлэл бүхий этгээдээс бусад ... захиран зарцуулахыг хориглоно гэж зохицуулсан байна.

6.3.Нэхэмжлэгч талаас баримтаар ирүүлсэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны журам-ын 3.2-т ...3.1-д зааснаас гадна брокер, дилерийн компани үнэт цаасны арилжаа, төлбөрийн явцад дараах зүйлсийг хориглоно гэж, 3.2.5-д харилцагчийн мөнгөн хөрөнгийг үл тусгаарлах, түүнд төлбөрийн данс нээлгүйгээр арилжаанд оролцуулах гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д брокерийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь харилцагчдад ... шаардлагатай... мэдээллээр хангах үүргийг хүлээнэ гэж, 6.7-д брокер харилцагчийн захиалгыг хүлээн авч тухайн захиалгыг бичгээр эсхүл дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулна гэж, 6.14-д бичгээр өгсөн захиалгын баримтад захиалга өгсөн харилцагчийн нэр, регистр, гарын үсэг, захиалга авсан брокерийн нэр, гарын үсэг, огноо, цаг минутыг тусгах бөгөөд эдгээрийн аль нэг байхгүй байгаа нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болно гэж заажээ. /4хх 203-206, 229-245/

Мөн энэ журамд Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 198 дугаар тогтоолоор 91.Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэх тухай гэсэн дэд бүлэг нэмснээс 9.4.1.Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах этгээд нь харилцагчийн захиалгыг биелүүлэхдээ Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-36.15 дах хэсгүүдийг мөрдөж ажиллана гэж, 9.2.5.1-д ...хуульд заасны дагуу харилцагчийн хөрөнгийг өөрийн хөрөнгөөс тусгаарлан харилцагч тус бүрээр тусгайлан балансын гадуур дэлгэрэнгүй бүртгэсэн байх гэж заажээ. /5хх 95-98/ /Жич: Энэ журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор батлагдаж 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм" үйлчилж эхэлснээр хүчингүйд тооцсон, Шинээр батлагдсан багц дүрэм"-ийн хавсралт 1-р батлагдсан Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам-ын 6.2.5, 6.2.8, 6.7, 11.15-д дээр дурдсантай адилаар зохицуулсан, тогтоол Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 01 дүгээр 28-ны өдрийн 4184 дугаарт бүртгэгдсэн, тухайн тогтоол www.legalinfo.mn сайтад байршсан болно./

7.Хэрэгт баримтаар хариуцагч компани 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Хонгконг дахь Фэст шанхай Секюритис Лимитед брокерийн компаниар дамжуулан нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс 63 удаагийн хувьцаа худалдан авах арилжааг, 57 удаагийн хувьцаа худалдах арилжааг гүйцэтгэсэн тухай тооцооллыг хэргийн 4 дүгээр хавтасны 65-68 дугаар талд ирүүлсэн. Гэвч хэргийн 1 дүгээр хавтасны 40-60 дах тал, 5 дугаар хавтасны 65-91 дүгээр талд баримтаар ирүүлсэн тухай бүрийн хувьцаа худалдах, худалдан авах захиалгын хуудастай тулгаж үзвэл нийтдээ 43 удаагийн хувьцаа худалдан авах захиалга, 38 удаагийн хувьцаа худалдах захиалгын хуудсууд баримтаар авагджээ.

Дээрх 81 /43+38/ удаагийн захиалгын хуудсанаас 2-с бусад нь нэхэмжлэгч Б.*******гийн гарын үсгээр баталгаажсан байх бөгөөд нэхэмжлэгч захиалгын хуудсуудад гарын үсэг зурсанд маргаагүй, харин сүүлд нөхөж зуруулсан гэж тайлбарласан.

Хариуцагчийн зүгээс 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хойшхи хугацааны хувьцаа худалдах болон худалдан авах захиалгын тухайд: нэхэмжлэгч утсаар захиалга өгсний дагуу гүйцэтгэсэн, энэ нь шүүхийн журмаар мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоно гэж тайлбарлаж байна. Мөн хэрэгт баримтаар ирүүлсэн дээрх захиалгын хуудаснаас өөр нэхэмжлэгчийн гарын үсэг зурсан захиалгын хуудас байхгүй гэж тайлбарласан.

Талуудын хоорондох гэрээнд захиалгыг утсаар болон баталгаат шуудан, телефакс зэргээр өгч болохоор заасан ч ийнхүү тусгай хэлбэрээр захиалгыг өгсөн тохиолдолд хариуцагч компани дээр дурдсан журмын 6.7-д заасны дагуу брокер харилцагчийн захиалгыг хүлээн авч тухайн захиалгыг бичгээр эсхүл дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах үүрэгтэй. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийнхээ хүрээнд ийнхүү захиалгыг утсаар өгсөн болохыг нотлосон баримтыг ирүүлээгүй.

Шүүхийн журмаар хийсэн үзлэгийн тэмдэглэлээр зөвхөн захиалгын хуудсыг нэхэмжлэгчид илгээсэн байдал тогтоогдсон, харин нэхэмжлэгч хувьцаа худалдах эсхүл худалдан авах захиалгыг урьдчилж мэйлээр эсхүл вайбэр чатаар өгсөн байдал тогтоогдоогүй. Мөн тухайн арилжаа гүйцэтгэгдсэн өдрөө эсхүл арилжаа явагдснаас хойшхи хугацаанд нэхэмжлэгчид захиалгын хуудсуудыг мэйлээр хүргүүлж байсан нь шүүхээс зохигчдын хүсэлтээр хийсэн мэйл дэх огноо, цаг минут болон хариуцагчийн баримтаар ирүүлсэн захиалгын хуудасны огноо, Хонгконг дах хөрөнгийн биржэд арилжааны захиалга өгсөн огноо, арилжаа гүйцэтгэгдсэн огноо, цаг минутыг харьцуулбал тогтоогдож байна.

Хариуцагч байгууллагын ажилтан Б.Алтай, ажилтан н.Энхзаяа, болон нэхэмжлэгч Б.******* нарын хооронд гар утасны вайбер /viber/ чатаар харилцсан захидлаас үзвэл хариуцагч захиалагчид мэдээлэл өгөх үүргээ хэрэгжүүлж байсан байдал тогтоогдсон ч харин захиалагчийн захиалгын дагуу арилжааг гүйцэтгэж байсан байдал тогтоогдоогүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл аль байгууллагын ямар үнэтэй, хэдий хэмжээний хувьцааг Хонгконгийн хөрөнгийн биржээс худалдан авах эсхүл худалдахыг нэхэмжлэгч бус харин хариуцагч байгууллагын ажилтан сонгож гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байх тул энэ тухай нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй гэж үзнэ. Иймд Үнэт цаасны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан Харилцагчийн ... нэрийн өмнөөс, түүний даалгавраар ... зуучлалын үйлчилгээг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй, брокерийн үйл ажиллагааны эрхтэй атлаа уг эрхээ хэтрүүлж, захиалагчийн даалгаваргүйгээр арилжаанд оролцсон болох нь тогтоогдож байна.

Дээрх байдлаас дүгнэвэл хариуцагч******* ҮЦК ХХК нь гэрээ болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т заасан Брокер харилцагчийн даалгавраар гүйцэтгэх үүрэг-ээ, мөн зүйлийн 36.10-т заасан харилцагчийн мөнгөн хөрөнгийг ... зөвшөөрөлгүй захиран зарцуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзнэ. Мөн хуулийн 36.8-т заасан Брокер нь харилцагчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг .. тусгайлан нээсэн дансанд өөрийн мөнгөн хөрөнгө, үнэт цааснаас тусад нь байршуулж ажиллана гэж заасныг хэрэгжүүлж ажилласан гэж үзэх баримтыг хариуцагч ирүүлээгүйг дурдав.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ гэж, 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж тус тус заажээ.

Зохигчдын хооронд гэрээний үүргийн зөрчлийн улмаас хохирол шаардах эрх үүссэн байх боловч нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гэм хорын хохирол гэж тодруулсан, маргааны энэ тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хуульд заасан хэд хэдэн хэм хэмжээнээс сонгож гэм хорын хохирлоор шаардсан тул шүүх энэ хүрээгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Дээр дурдсанаар шүүх хариуцагч компанийг брокерийн үйл ажиллагааг эрхлэхдээ Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай гэж үзсэн, хариуцагч Б.Алтай тус компанид хөдөлмөрийн гэрээний дагуу брокерийн үйл ажилагааг бусдад үзүүлсэн, ийнхүү хөдөлмөр эрхлэх явцдаа нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учруулсан, тэдгээрийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон тул гэм хорын хариуцлагыг ажиллуулж байсан ажил олгогч болох******* ҮЦК ХХК хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

9.Хэргийн баримтаар 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хойшхи хугацаанд захиалгын хуудасгүйгээр хувьцаа худалдан авах арилжаа 22 удаа, худалдах арилжаа 18 удаа тус тус хийгдсэн, арилжаа тус бүрт шимтгэлийг тооцон авсан нь баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй гүйцэтгэгдсэн дээрх арилжааны зөрүүг эд хөрөнгөд учирсан хохиролд тооцох нь зүйтэй.

Харин нэхэмжлэгчийн гарын үсэг зурсан бусад захиалгын хуудасны тухайд /41 удаагийн хувьцаа худалдан авах, 38 удаагийн хувьцаа худалдах захиалгын хуудас/ шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т зааснаар тухайн арилжааг өөрийн үйлдлээр хожим хүлээн зөвшөөрсөн хүчин төгөлдөр гэж үзэх тул хохиролд тооцох үндэслэлгүй.

Хариуцагч талаас баримтаар ирүүлсэн худалдан авах 22 удаагийн арилжаагаар 1.398.880 Хонгконг доллар, түүний шимтгэлд арилжааны нэг хувиар тооцон 13.988 доллар, 18 удаагийн зарах арилжааны гүйлгээгээр 848.360 хонгконг доллар, уг арилжааны шимтгэлд нэг хувиар тооцон 8.483 доллар нийтдээ суутгагдсан байна.

Захиалгын хуудасгүй гүйцэтгэгдсэн хувьцаа худалдан авах

арилжааг хүснэгтээр харуулбал

 

Д/д

 

Захиалгын

огноо

 

Хувьцааны

код

хувьцааны тоо

ширхэгээр

Нийт

үнэ HKD

суутгасан шимтгэл HKD

Арилжаа хийгдсэн огноо

Хэргийн хуудасны дугаар

1

2019.05.15

HKG16261

500.000

50.000

500

2019.05.17

2хх 68

2

2019.05.15

HKG67112

320.000

51.200

512

2019.05.17

2хх 70, 206

3

2019.05.14

HKG61011

370.000

47.360

473,6

2019.05.16

2хх72, 205

4

2019.05.10

HKG59176

310.000

57.040

570,4

2019.05.15

2хх 73, 203

5

2019.05.10

HKG58650

380.000

67.640

676,4

2019.05.15

2хх 76, 77

6

2019.05.09

HKG59246

440.000

66.000

660

2019.05.14

2хх 80

7

2019.05.08

HKG12931

540.000

58.860

588,6

2019.05.10

2хх 82, 196, 197

8

2019.05.08

HKG59234

980.000

57.820

578,2

2019.05.10

2хх 83, 195

9

2019.05.07

HKG69258

1.750.000

77.000

770

2019.05.09

2хх 85, 192

10

2019.04.29

HKG16077

190.000

45.600

456

2019.05.02

2хх 87, 186

11

2019.04.25

НКG61730

3.900.000

117.000

1170

2019.04.25

1хх 222, 2хх184

12

2019.04.18

НКG23244

72.000

19.080

190,8

2019.04.24

1хх 225, 2хх 180, 182

13

2019.04.18

НКG27007

90.000

19.800

198

2019.04.24

1хх 226, 2хх181

14

2019.04.17

НКG61370

500.000

27.500

275

2019.04.23

1хх 227, 2хх176

15

2019.04.15

НКG59057

630.000

25.200

252

2019.04.17

1хх 231, 2хх178

16

2019.04.12

НКG58488

160.000

24.560

245,6

2019.04.16

1хх 232, 2хх173

17

2019.04.01

НКG26172

180.000

19.800

198

2019.04.03

1хх 234, 2хх171

18

2019.03.22

НКG27164

200.000

20.800

208

2019.03.26

1хх 236, 2хх169

19

2019.03.20

НКG18145

400.000

33.600

336

2019.03.22

1хх 237, 2хх168

20

2019.05.03

HKG66761

1.120.000

67.200

672

2019.05.07

4 хх 141,

21

2019.02.18

HKG18480

300.000

28.500

285

2019.02.20

1хх 59, 247, 2хх157

22

2019.03.15

HKG15272

290.000

24.360

243,6

2019.03.19

1хх 57, 240, 2хх164

/худалдан авах арилжаанд хэргийн 1 дүгээр хавтасны 59 хуудасны ар тал, 240 дэх талд авагдсан 2019.03.15-ны өдрийн 290.000 ширхэг 24.360 хонгконг долларын дүнтэй худалдан авах захиалга, 57 хуудасны ар тал болон 247 дах талд авагдсан 2019.02.18-ны өдрийн 300.000 ширхэг 28.500 хонгконг долларын дүнтэй захиалгын хуудсыг хариуцагч баримтаар ирүүлэхдээ гарын үсэг зурагдсан хэсгийг дутуу хуулбарлаж ирүүлсэн, хэргийн 5 дугаар хавтасны 65-91 талд өмнөх дутуу хэвлэгдсэн хэсгийг дахин нөхөж ирүүлэхдээ орхигдуулсан тул шүүх зөвшөөрөлгүй гүйцэтгэсэн арилжаанд энэ хоёр гүйлгээг нэмж тооцсон/

 

Зөвшөөрөлгүй гүйцэтгэгдсэн хувьцаа худалдах арилжааг хүснэгтээр харуулбал

 

Д/д

Захиалгын огноо

Хувьцааны

код

хувьцааны тоо

ширхэгээр

Арилжааны

нийт үнэ HKD

суутгасан шимтгэл HKD

Арилжаа хийгдсэн огноо

Хэргийн хуудасны дугаар

1

2019.05.15

HKG67112

320.000

51.200

512

2019.05.17

2хх 69, 207

2

2019.05.14

HKG61011

370.000

49.580

495,8

2019.05.16

2хх 71, 204

3

2019.05.10

HKG59176

310.000

48.670

486,7

2019.05.15

2хх 74, 202

4

2019.05.10

HKG58650

380.000

60.040

600,4

2019.05.15

2хх 75, 201

5

2019.05.09

HKG59246

440.000

69.960

699,6

2019.05.14

2хх 78, 198

6

2019.05.09

HKG12931

540.000

65.880

658,8

2019.05.14

2хх 79, 200

7

2019.05.08

HKG59234

980.000

60.760

607,6

2019.05.10

2хх 81, 194

8

2019.05.07

HKG69258

1.750.000

59.500

595

2019.05.09

2хх 84, 193

9

2019.04.29

HKG16077

190.000

44.460

444,6

2019.05.02

2хх 86, 187

10

2019.04.25

НКG61730

3.900.000

46.800

468

2019.04.25

1хх223, 2хх185

11

2019.04.24

НКG18145

400.000

33.600

336

2019.04.26

1хх 224, 2хх183

12

2019.04.17

НКG61370

500.000

30.000

300

2019.04.23

1хх 228, 2хх177

13

2019.04.17

НКG26172

310.000

50.840

508,4

2019.04.23

1хх 229, 2хх175

14

2019.04.15

НКG59057

630.000

11.970

119,7

2019.04.17

1хх 230, 2хх179

15

2019.04.10

НКG11990

170.000

37.400

374

2019.04.12

1хх 233, 2хх172

16

2019.03.25

НКG27164

200.000

25.000

250

2019.03.27

1хх 235, 2хх170

17

2019.05.02

НКG27007

90.000

24.300

243

2019.05.06

4хх 140, 2хх188, 189

18

2019.05.03

НКG66761

1.120.000

78.400

784

2019.05.07

4хх139, 2хх 190, 191

 

10.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дах хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заажээ.

Хариуцагчийн зүгээс эрсдэл өндөртэй арилжаанд оролцож байгаагаа нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан, түүнчлэн дансны хуулгыг хүргүүлснээр цаашид арилжаанд оролцохгүй байх зэргээр өөрийнхөө хөрөнгийг хамгаалах, эрсдэлийг бууруулах боломжтой байтал хэрэгжүүлээгүй тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тайлбарлав.

Маргааны энэ тохиолдолд хариуцагч нь зохицуулалтай зах зээлд тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагааг эрхэлдэг мэргэжлийн оролцогч этгээд тул шүүх хариуцагчийг хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцлагаас бүрэн чөлөөлөх боломжгүй гэж үзлээ. Харин шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасны дагуу хохирлыг 50, 50 хувиар талуудад хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.

11.Мөн арилжааны шимтгэлд суутган авсан хураамжийн тухайд дээр дурдсан бүх гүйлгээнүүд үйлчлүүлэгчийн захиалгагүйгээр гүйцэтгэгдсэн тул хариуцагч бүрэн хэмжээгээр хариуцах үндэстэй. /авах арилжаанд тооцсон шимтгэл 13.988 + зарах арилжаанд тооцсон шимтгэл 8.483 = 22.471 HKD/

12.Нэхэмжлэгчийн гаргасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тогтоолгох тухай шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин эд хөрөнгөд учирсан хохирлыг мөнгөөр тооцон гаргуулах шаардлагын үндэслэл болохыг дурдав.

13.хариуцагч Б.Алтайн тухайд нэхэмжлэгч түүнд холбогдуулж хохирол шаардаагүй тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

14.Дээрх бүгдийг нэгтгээд хариуцагч компаниас эд хөрөнгөд учирсан хохиролд 109.103.891 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 226.344.439 төгрөг болон хариуцагч Б.Алтайд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

/1.398.880 848.360 = 550.520 / 2 ∞ИХ514.1 = 275.260 +22.471=397.731 HKD *336.45 албан ханш = 109.103.891/

15.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

15.1.Томилогдсон иргэдийн төлөөлөгчид өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлснийг тэрээр 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч баримтаар баталгаажуулсан байх боловч хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигч талуудын хүсэлтээр эзгүйд шийдвэрлэв.

15.2.Шүүхээс 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр хариуцагч талын хүсэлтээр тус байгууллагын компьютерт байх mystockhk.com/en/user/profils.aspx хаяг дах Хонгконгийн хөрөнгийн бирж дэх арилжааны платформ буюу QGT Lite цахим систем дэх 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны, мөн 2019 оны 12 дугаар сарын арилжааны англи хэл дээрх хуулгыг сар сараар бэхжүүлсэн баримтууд хэргийн 3 дугаар хавтасны 221-250, 4 дүгээр хавтасны 1-51 дэх талд авагдсан. Гэвч шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн тухайн баримтуудын монгол хэл дээрх орчуулгыг хариуцагч баримтаар ирүүлээгүй тул үнэлээгүйг дурдав.

15.3.Түүнчлэн зохигч талуудын хүсэлтээр******* ҮЦК ХХК-ийн ажилтан н.Энхзаяагийн гар утасны вайбер /viber/ чатад хадгалагдсан 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хооронд талуудын харилцсан захидлууд, Б.*******гийн гар утаст хадгалагдсан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ажилтан Б.Алтайтай вайбер /viber/ чатаар харилцсан захидлуудыг шүүхээс 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол хэлээр явуулж, албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулах-аар зохицуулсан, тухайн вайбер чатаар талуудын хоорондоо харилцсан захидлууд англи үсгээр галиглах байдлаар бичигдсэн тул тухайн баримтыг албан хэрэг хөтлөх монгол хэлэнд орчуулж үзлэгийн тэмдэглэлд тусгах боломжгүй тул үзлэгийн хавсралтаар бэхжүүлсэн.

Мөн зохигч талуудын хоорондоо харилцсан 56 удаагийн мэйлийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, 11 удаагийн мэйлийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тус тус үзлэгийн хавсралтаар харагдах байдлаар нь бэхжүүлсэн. Ийнхүү цахим баримтуудыг бэхжүүлсэн явдал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 51 дүгээр зүйлийн 51.5-д заасныг зөрчөөгүй, түүнчлэн энэ талаар зохигчид маргаагүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч******* ҮЦК ХХК-иас 109.103.891 /нэг зуун есөн сая нэг зуун гурван мянга найман зуун ерэн нэгэн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 226.344.439 төгрөг болон хариуцагч Б.Алтайд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.905.391 /1.835.191+70.200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ҮЦК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 703.469 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

 

Г.ЭНХЦЭЦЭГ