Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2022/03275

 

 

 

 

 

 

 

2022 07 20

101/ШШ2022/03275

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0 тоотод оршин суух, М.М-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, өөрийн байранд байрлах, НШШГГ холбогдох

 

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 0 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч В.Дийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0 тоот тогтоолын дагуу томилогдсон Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Б.Бгийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаартай хөрөнгийн үнэлгээтэй 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр танилцаад эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/02990 тоот шийдвэр, мөн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/Ш32019/20308 тоот шүүгчийн захирамжаар М.М надаас 114,942,200 төгрөг гаргуулж, Мөнгөн зоос кредит ББСБ-д олгох, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 0 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай 72,8 м.кв талбайтай морины зүчээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 0 тоот хаягт байрлах нэгж талбарын 0 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Хан-Уул дүүргийн 0тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 158.2 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай, мансардтай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 0тоот хаягт байрлах нэгж талбарын 0 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Хан-Уул дүүргийн 0 тоот хаягт байрлах нэгж талбарын 0 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй

газар болон 0 улсын дугаартай, лексус RХЗЗО маркийн 2004 онд үйлдвэрлэгдсэн 0 арлын дугаартай, 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсад орж ирсэн суудлын авто машин зэрэг хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан.

Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Б.Бгийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр Хан-Уул дүүргийн 0 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай 72,8 м.кв талбайтай морины зүчээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 0 тоот хаягт байрлах нэгж талбарын 0 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Хан-Уул дүүргийн 0тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 158.2 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай, мансардтай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 0тоот хаягт байрлах нэгж талбарын 0 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Хан-Уул дүүргийн 0 тоот хаягт байрлах нэгж талбарын 0 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар зэрэг нийт 5 барьцаа хөрөнгийг нийт 212,564,840 төгрөгөөр үнэлсэн байна. Уг үнэлгээ буюу дүгнэлт нь үнэлгээний олон улсын стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан баримтлах зарчим, стандарт аргачлалыг зөрчсөн, зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо үнэлгээ хийх аргачлалыг бүрэн гүйцэт баримтлаагүй, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг хангалттай цуглуулаагүй, https://www.unegui.mn-ээс цуглуулсан мэдээллийн бодитой найдвар байдлыг үнэлж дүгнээгүй, зах зээлийн шинжилгээг дутуу хийсэн байх тул нэр бүхий хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ нь бодитой тогтоогдоогүй мөн доогуур үнэлэгдсэнд гомдолтой байна. Мөн жиших ажил гүйлгээний аргаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ хөрөнгийн газарзүйн байршил, холбогдох эдийн засгийн болон зохицуулалтын орчнууд, хөрөнгийн ашигт ажиллагаа, ашиг бий болгох чадвар боломжийг нягталж судлаагүй дүгнэлт гаргасан байх тул хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ нь бодитой тогтоогдож байна.

Иймд Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГ, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2990 дүгээр захирамжаар М.Мэс 114,942,200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 792,960 төгрөг гаргуулж Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч М.Мд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Мийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 0тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 158.2 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай, мансардтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 0 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Хан-Уул дүүргийн 0 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай 72,8 м.кв талбайтай морины зүчээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 0 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Хан-Уул дүүргийн 0 тоот хаягт байрлах нэгж талбарын 0 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаар тогтоолоор битүүмжилж, төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 0 дугаар тогтоолоор хурааж, талуудад харилцан тохиролцож, үнийн санал мэдэгдэхэд төлбөр төлөгч М.М нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй үнэлгээг шинжээчээр тогтоолгох тухай 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 0 дугаар албан бичгээр хүсэлт ирүүлж, үнэлгээн дээр талууд харилцан тохиролцоогүй тул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаар шинжээч томилох тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 0 дугаар тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин Б.Бг томилж, 212,564,840 төгрөгөөр үнэлгээний тайланг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу талуудад 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 4-0 дүгээр албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдаж, Хөрөнгө эстимэйт" ХХК-ийн шинжээч Б.Б нь хөрөнгийг үнэлгээг үндэслэлтэй тогтоогдсон гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.Мийн иргэний үнэмлэх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4-189/7620 тоот үнэлгээний мэдэгдэл, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн М.Мийн гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт, Аллерги мед эмнэлгийн магадлагаа, нэхэмжлэгчийн итгэмжлэлүүд, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3070/2013 дугаартай техникийн нөхцөл, Хан-Уул дүүрэг, 0 тоотын кадастрын зураг, М.Мийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 0 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 мкв газрын блокон хашааны хаалга, 336А,Б,В тоотын 2100 мкв талбай бүхий газрын гадна талын блокон хашаа, 336Б тоот хашаан доторх байдал: Байшин, англи зүчээ /тоосгон, дулаан/ урдуураа төмөр хашаатай, гараж, гэрийн буйр /өндөрлөсөн/, 336Б тоот хашаан доторх үзэгдэх байдал: нохойны саравч, сагсны шийд, явган хүний цементэн зам, 336Б тоот хашаан доторх үзэгдэх байдал: нохойны саравч, 336Б тоот хашаан доторх үзэгдэх байдал: сагсны шийд /доод хэсгийг цементэлсэн/, 336А тоот хашааг тусгаарласан блокон хашаа, 336Б тоот хашаан доторх үзэгдэх байдал: морины англи зүчээ /тоосгон, дулаалгатай, дотор тохижилттой/, морины хашаа /төмөр/, 336Б тоот хашаан доторх англи зүчээ: 3х3=9 адуу багтах боломжтой /нэг зүчээнд 3 адуу, нийт 3 ширхэг зүчээ/, 336Б тоот англи зүчээ, 336А тоот хашаан доторх байдал: монгол зүчээ /малын саравч/, 1 зүчээнд 4 адуу, нийт зүчээнд 24 адуу багтах боломжтой, 336А тоот хашаан дотор: монгол зүчээ /модон/, морь уях шон /морины уяа/, модон жорлон, 336А тоот хашаан доторх: гүний худаг /150м/, цахилгаан насостой, мал услах ховоо, гүний худаг /тоосгон/, гүний худгийн дотор тал /цахилгаан насос/, 336А тоот хашаан доторх байдал: гүний худаг, модон жорлон, морины уяа /шон/, 336В тоот хашаа бүхэлдээ хашаа, 336В тоот хашааны тохижолт: өвс хадгалах зориулалтаар блокоор орж тусгаарласан хэсгүүд, 336В тоот өвсний хашаа /блокоор тусгаарласан/ гэсэн тайлбартай зургууд, 1 ширхэг СД бичлэгийг тус тус нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 01/53 дугаартай хөрөнгийн үнэлгээний тухай болон итгэмжлэл, холбогдох баримт, хөрөнгийн үнэлгээний тайлан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2020/06455 дугаартай захирамж, мөн өдрийн 101/ГХ2020/00461 дугаартай гүйцэтгэх хуудас, М.Мийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг хавтаст хэргийн 7-48, 51 дүгээр талд байгаа нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэл, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0 дугаартай тушаал, хариуцагчийн хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2020/06455 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 101/ГХ2020/00461 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/02990 дугаартай Талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2019/20308 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21380025 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, М.Мийн эд хөрөнгийн лавлагаа, 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 4-189/4568, 4-189/4565 дугаартай лавлагаа хүсэх тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 21380225/08 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 21380025/189-4, 21380025/189-3 дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 541 дугаартай албан бичиг, хавсралтын хамт, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийн Ү-0, Ү-0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нэгж талбарын 0, 0 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн нэгж талбарын 0 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн М.Мийн үнийн санал, Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 22/30 дугаартай үнийн санал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 3/77 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, мөн өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01/106 дугаартай итгэмжлэл, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 01/53 дугаартай хөрөнгийн үнэлгээний тухай, мөн өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт, мөн өдрийн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 21380025/08 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 4-189/7620, 4-189/7621 дугаартай албан бичиг, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 16/439 дугаартай албан бичиг, Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ШГ/22/43 дугаартай итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4-189/9026, 4-189/9025 дугаартай мэдэгдэлүүдийг тус тус хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гэрч Б.Бгийн мэдүүлэг, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлийг тус тус шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан Хан-Уул дүүргийн 0 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, 158.2 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай, мансардтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 0 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн газар, Хан-Уул дүүргийн 0 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, 72,7 м.кв талбайтай морины зүчээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 0 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн газар, Хан-Уул дүүргийн 0 тоот хаягт байрлах нэгж талбарын 0 дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг нийт 212,564,840 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 01/53 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ үндэслэлтэй тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 04ий өдрийн 101/ШШ2019/02990 дугаартай Талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар М.М нь 114,942,200 төгрөгийг Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-д төлж барагдуулахаар, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар тус шүүх харьяалан шийдвэрлэх маргаан байна.

 

Энэхүү шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх 101/ШЗ2020/06455 дугаартай захирамж 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхээс гарч, мөн өдөр 101/ГХ2020/00461 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 21380025 дугаартай тогтоолоор үүсгэсэн байна.

 

НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийж, 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг үйлдэж, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор барьцаа хөрөнгүүдийг хураан авах ажиллагааг явуулжээ.

 

Эдгээрээс үзвэл шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж үзэх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хэн алин нь дээрх ажиллагаанд гомдол гаргаагүйг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заажээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас талуудад үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төлбөр төлөгч М.М нь нийт 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг одоогийн ханшаар 1,000,000,000 төгрөгөөр үнэлж, саналаа ирүүлснийг төлбөр авагч Мөнгөн зоос кредит ББСБ ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 22/30 дугаартай албан бичгээр үнэлгээг зөвшөөрөх боломжгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар шинжээч томилуулах хүсэлтийг ирүүлсэн байна.

 

Дээрхээс үзвэл төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохироогүй байх тул НШШГГ нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 3/77 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор Хөрөнгө-Эстимэйт ХХК /үнэлгээчинээр Б.Б/-ийг үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр томилж, эрх, үүргийг нь тайлбарласан байна.

 

Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01/106 дугаартай итгэмжлэлээр хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй Б.Бд дээрх шинжээч томилох тогтоолд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоох ажлыг хийж, холбогдох газарт үнэлгээний талаар тайлбар өгөх зэрэг эрхийг олгожээ.

 

Хөрөнгө-Эстимэйт ХХК нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тайлан-г гаргаж, НШШГГт мөн өдрөө хүлээлгэн өгсөн, улмаар хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 4 дүгээр сарын 12-ны өдрийн Үнэлгээний мэдэгдэл-ийг төлбөр төлөгч М.Мд 4 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэж, тэрээр мэдэгдлийн арын нүүрэнд гарын үсгээ зурсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хөрөнгө-Эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн шинж байдлыг тодорхойлох зорилгоор биет үзлэг хэмжилтийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гүйцэтгэж, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зах зээлийн болон өртгийн хандлагын аргаар үнэлгээг хийж, Хан-Уул дүүрэг, 0 тоотод бүртгэлтэй, 158,2 мкв талбайтай хувийн сууц, газрын үнэлгээг 140,174,800 төгрөг, 366а тоотод бүртгэлтэй, морины зүчээ, газрын үнэлгээг 31,236,030 төгрөг, 366в тоотод байрлалтай газрын үнэлгээг 11,905,480 төгрөг, малын саравчны үнэлгээ /өртгийн хандлагын аргаар хийсэн үнэлгээ/-г 23,980,510 төгрөг, гаражийн үнэлгээ /өртөгийн хандлагаар хийсэн үнэлгээ/-г 5,268,020 төгрөг, нийт 212,564,840 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Дээрх үнэлгээний тайлангийн 2.1-д хөрөнгийн үнэлгээний зүйл, түүнийг тодорхойлсон байх бөгөөд Хан-Уул дүүрэг, 0 тоотод бүртгэлтэй, 158,2 мкв талбайтай хувийн сууц, зүчээ, саравч, гаражийн зориулалттай хөрөнгүүдийг зааж, тайлбар хэсэгт Үнэлж буй барилга нь бетон суурьтай, модон ханатай, шувуун нуруу төмөр дээвэртэй, гадна өнгө үзэмж сайн, бүргэд хаалга, паркетан шал, вакум цонхтой. Морины зүчээ нь бетон суурьтай тоосгон ханатай, вакум цонхтой, хажуудаа 36х6,4=230,4 мкв талбайтай модон малын саравчтай, 6х6=36 мкв талбайтай модон гаражтай, блокон хашаа, гүний худагтай гэжээ.

 

Ийнхүү хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгийн шинж байдал бусад харгалзах нөхцлийн дагуу үнэлгээ тогтооход баримтлах аргуудыг харьцуулан, үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор хэмжиж зах зээлийн үнэ цэнийг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан нөхцөл, журам, шаардлагыг хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ нь бодитой тогтоогдоогүй гэж үзэх үндэслэл болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандартыг баримтлаагүй үнэлгээг тогтоосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан ойр орчмын харьцуулж буй үл хөдлөх эд хөрөнгүүд нь үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн онцлог шинжтэй тохирохгүй, газарзүйн байршил, холбогдох эдийн засгийн болон зохицуулалтын орчнууд, хөрөнгийн ашигт ажиллагаа, ашиг бий болгох чадвар боломжийг нягталж судлаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарын хувьд энэхүү нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхэд ирүүлсэн тайлбар бүхий зургууд болон СД бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр энэхүү үндэслэлийг нотлогдож байна гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч М.Мд хариуцагч НШШГГ нь 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Үнэлгээний мэдэгдэл-ийг 4 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэж, тэрээр мэдэгдлийн арын нүүрэнд гарын үсгээ зурсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон бөгөөд тэрээр шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах бүхий гомдлын шаардлагыг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зааснаар хуулийн хугацаанд гомдлын шаардлагыг гаргаагүй байна.

 

М.М нь ийнхүү 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гомдлын шаардлага гаргахдаа дээрх хуульд заасан гомдол гаргах хугацааг эрүүл мэндийн шалтгааны улмаас хэтрүүлсэн тул гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг ирүүлж, хүсэлтдээ Аллерги мед эмнэлгийн Эмнэлгийн магадлагаа-г хавсарган ирүүлжээ.

 

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/243 дугаартай Журам, дүрэм, маягтын загвар бэлтгэх тухай /Эмнэлгийн магадлагаа гаргах журам/ тушаалын 1 дүгээр хавсралт /https://old.legalinfo.mn/annex/details/5187?lawid=8106/-ын 2.1-д эмнэлэгийн магадлагаа нь дор дурдсан нэр төрөлд хуваагдана, 2.1.1 Хувь хүн өвчин, осол гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдах, эмчлүүлэх, сувилуулах, жирэмслэх, амаржих, хиймэл эрхтэн хийлгэх, хөл хоригдох, өвчтөн асрах зэрэг асуудалтай холбогдуулан гаргах магадлагаа хамаарахаар зааж, эмнэлгийн магадлагаа олгохдоо 4.1Энэ журмын 2.1.1-д заасан асуудлаар эмч дангаар магадлагаа гаргаж болох ба энэ тохиолдолд өөрийн албан тушаал, овог нэрийг бичиж, гарын үсгээ зурж, хувийн тэмдгээ дарж баталгаажуулна гэж зааснаар дээрх эмнэлгийн магадлагаанд эмчлэгч эмч С.Байгалмаа гарын үсгээ зурж, хувийн тэмдгээ дарсан байх боловч мөн журмын 4.5Эмнэлгийн магадлагаа нь засваргүй, ойлгомжтой тодорхой дугаар, огноотой бичигдсэн байх ба түүн дээр магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч /амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/ нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна гэж зааснаар уг эмнэлгийн магадлагааг олгосон огноо бичигдээгүй, ийнхүү олгосон огноо бичигдээгүй атлаа магадлагааны арын нүүрэнд 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл магадлагааг сунгасан нь ойлгомжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх эмнэлгийн магадлагааг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч М.М нь шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан хүсэлтдээ М.М нь Аллерги мед эмнэлгийн хяналтанд байдаг гэх тайлбарыг гаргаж байх боловч ийнхүү хяналтанд байдагтай холбоотой баримт болон 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлттэй холбоотойгоор шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан нь үндэслэлгүй, энэхүү хүсэлт, тайлбар, нэхэмжлэлийн үндэслэлээ мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлэх учиртай.

 

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч М.М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, гомдол гаргах хугацааг сэргээх буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч НШШГГ нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмаар явуулаагүй гэх, Хөрөнгө-Эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээний аргачлалыг буруу тооцсон буюу стандарт зөрчсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч М.Мийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 01/53 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Мийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч М.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2022/11267 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ