Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2022/03425

 

 

 

 

 

 

 

2022 08 05

101/ШШ2022/03425

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0 тоотод оршин суух, Б.Ггийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0  давхарт байрлах, Тсууц өмчлөгчдийн холбоо -д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгчээс 4,457,450 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Г нь ТСӨХ-нд 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ТСӨХ-ны удирдах зөвлөлийн №2 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдсон. 2019 оны 5 дугаар сард миний бие ар гэрийн шалтгаанаар чөлөө олгохыг удирдах зөвлөлд тавьж шийдвэрлүүлэн, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас 6 сарын хугацаатай чөлөөлөгдсөн. Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр удирдах зөвлөлд бичгээр 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орох хүсэлтээ өгсөн. Гэтэл хариу өгөлгүй явсаар 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн тогтоолыг надад өгсөнөөр ажилдаа орох боломжгүй болсон. Уг тогтоолд Б.Г намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн байх ба үндэслэл нь Нью капитал тэнцэл аудит ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №8 дугаартай аудитын дүгнэлт гэсэн байсан. Тухайн үед удирдах зөвлөл нь Б.Г надад аудитын дүгнэлтийг танилцуулахгүй гэсэн учраас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөдөлмөрийн маргаан эхлүүлсэн. Иргэний хэрэг үүссэний дараа ТСӨХ нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол гаргаснаар иргэний хэрэг маань Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу хэрэгсэхгүй болгосон. Улмаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №484 дугаартай хяналтын прокурор Э.Аын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай шийдвэр гарсныг миний бие 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, эрүүгийн процессын ажиллагаа дууссан гэж үзэн, Б.Г намайг ажпаас үндэслэлгүй чөлөөлсөн тул зөрчигдсөн эрхийг минь сэргээж, нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Иймд урьд эрхэлж байсан ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Тсууц өмчлөгчдийн холбоо, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Гг ТСууц Өмчлөгчийн Холбоо (СӨХ)-ны гүйцэтгэх захирлаар эгүүлэн томилох боломжгүй болсон. Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороололд байрлах ТСӨХ нь 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт албан ёсоор бүртгүүлж, гэрчилгээ авснаас хойш одоог хүртэл 0 гэсэн гурван байрны нийт 504 өрхийн 2000 гаруй оршин суугчийн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах болон тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаагаа явуулж байна. Нэхэмжлэгч Б.Г нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Удирдах зөвлөлийн №02 тоот тогтоолоор ТСӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдож, улмаар тэр өдөр тухайн үеийн Удирдах зөвлөлийн дарга С.Этэй зургаан сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ийнхүү Б.Г нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ТСӨХ- ны гүйцэтгэх захирлаар томилогдон, 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл буюу нийт 19 сар ажилласан байдаг. Б.Г нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зургаан сарын хугацаатай хүүхэд асрах чөлөө хүсэж, түүнийг нь ТСӨХ-ны Удирдах зөвлөл №02 тогтоол гаргаж, түүний гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн. 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ТСӨХ-ны Удирдах Зөвлөлийн ээлжит хуралдаан болж, улмаар №11/01 тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн, хараат бус аудитын шалгалт хийлгэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Иймд Нью Капитал тэнцэл аудит ХХК-иар хөндлөнгийн аудитын шалгалт хийлгэж, тус аудитын байгууллагаас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №08 дугаартай дүгнэлт гарсан. ТСӨХ нь олон нийтийн мөнгийг захиран зарцуулдаг учир аудитын гурван байгууллагаас үнийн санал авч харьцуулсаны үндсэн дээр Нью Капитал тэнцэл аудит ХХК хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгон авч, СӨХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийлгэсэн. Аудитын дугнэлтээр гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Г нь ТСӨХ-ны Төрийн банкны харилцах данснаас хувийн дансандаа мөнгө шилжүүлэн авч хувьдаа авч ашигласан, бэлэн мөнгөний зарлагын баримтаар кассад авч зарцуулсан гүйлгээнүүд нь төлбөрийн баримтгүй, төлсөн эсэх нь тодорхойгүй, хавсаргасан бараа материалын баримтууд нь хангалтгүй зэрэг санхүүгийн ноцтой зөрчлүүд илэрсэн болно. Тодруулбал, иргэн Б.Г нь өөрийн нэр дээр 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 29,620,000 төгрөгийг харилцах данснаас бэлэн мөнгөний зарлагын баримтаар кассад авч зарцуулсан байдаг. Энэхүү мөнгөн хөрөнгийг цаад харилцагч байгууллага, хувь хүнд төлсөн төлбөрийн баримтгүй, санхүүгийн анхан шатны баримтууд нь хангалтгүй байсан төдийгүй төлсөн эсэх нь мөн тодорхойгүй байна. Түүнчлэн Б.Г нь ТСӨХ-ны Төрийн банкны харилцах данснаас 1,500,000 төгрөгийг цалингийн урьдчилгаа байдлаар өөрийн хувийн харилцах данс руу шилжүүлж авсан байдаг. Гэвч дээрх дүнгээс нийт 400,000 төгрөгийг урьдчилгаа цалин хэлбэрээр авсан ч өөрийн цалингаас дутуу суутгасан, мөн 2018 оны 7 дугаар сарын 31-нд 603,979 төгрөгийг ээлжийн амралтын цалин бодуулж авсан боловч дараа сарын цалингаа бүтнээр нь авчээ. Ингээд 1,003,979 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зөвхөн цалингийн урьдчилгаа, ээлжийн амралт зэрэг хэлбэрээр хувьдаа завшиж, ТСӨХ-ны мөнгөн хөрөнгийг дур зоргоороо үрэн таран хийсэн нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Б.Г нь 2,785,450 төгрөгийг өөрийн хувийн дансанд шилжүүлэн авч энэхүү дүнг цаад харилцагч байгууллага, хувь хүнд төлсөн төлбөрийн баримтгүй, төлсөн эсэх нь тодорхойгүй, хавсаргасан бараа материалын баримтууд нь хангалтгүй байсан зэрэг зөрчлүүд аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Мөн 2019 оны 5 дугаар сарын 08-ын өдөр Б.Г нь Тхотхонд орох хаалганы зам ажлыг хийлгэхээр 1,688,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг иргэн Д.Бтой хийсэн байдаг. Үүний урьдчилгаа 869,000 төгрөгийг Б.Бын данс руу шилжүүлсэн боловч энэхүү шилжүүлсэн дүнгээс 200,000 төгрөгийг бэлнээр иргэн Д.Боос шаардаж авсан байна. Иргэн Д.Б үүнийг бичгээр баталгаажуулсныг энэхүү тайлбарт хуулбарлан хавсаргасан болно. Ийнхүү Б.Г нь ТСӨХ-ны нэрийн өмнөөс ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэсэн хувь хүн, байгууллагаас авлигын мөнгө шаардаж авдаг байсан нь ганцхан удаагийн энэхүү үйлдлээр тогтоогдсон болно. Ингээд Б.Г нь ТСӨХ-д урьдчилсан байдлаар нийт 6,189,429 төгрөгийн хохирол учруулж, нийтийн мөнгийг шамшигдуулсан нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон болно. Үүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 484 дүгээр тогтоолд ... 63,350 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан нь гэмт хэргийн шинжгүй... гэсэн үндэслэлээр гаргасан. Харин үүнийг манайхаас эс зөвшөөрч дээд шатны прокурорын байгууллагуудад гомдол гаргасан. Үүнээс гадна тэрээр Б.Г нь өөрийн албан тушаалын давуу байдлаа ашиглан нөхөр Ш.Нийг ТСӨХ-ын үндсэн ажилтнаар хууль бусаар 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сарын 600,000 төгрөгийн цалингаар тооцож гарт 1,969,068 төгрөг олгож, нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татварыг байгууллагаас үндэслэлгүйгээр төлүүлж, нийт СӨХ-д 2,688,000 төгрөгийн хохирол учруулсан. Б.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 900,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөгийг СӨХ-ны Төрийн банк дахь 0 тоот данснаас өөрийн Хаан банкны 0 тоот данс руу түр зарлага гаргасан боловч 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 100,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөгийг буцаан хийж, 400,000 төгрөгийг хувьдаа завшсан. СӨХ-ны дундын өмчлөл болох 36а байрны гаражид байрлах жижиг өрөөг иргэн Ст 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулалгүйгээр түрээслэхдээ 5, 6 сарын түрээсийн төлбөр болох 140,000 төгрөгийг Б.Г нь нөхөр н.Нийн Хаан банкны 0 тоот дансаар авч хувьдаа завшсан зэрэг асуудал байгаа бөгөөд эдгээр хохиролтой холбоотой асуудлыг Улсын ерөнхий прокуророос хариу ирсний дараа хэрхэн Б.Ггаас гаргуулна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, 10.8.8-д гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх гэж зааснаар СӨХ-ны удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг гэрээний үр дүнг харгалзан цаашид сонгож ажиллуулах эсэхийг шийдвэрлэхээр байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална, ТСӨХ, иргэн Б.Ггийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлд ажилтан нь СӨХ-ны хөрөнгө, мөнгө зэргийг Удирдах зөвлөлийн тогтоосон хэр хэмжээнээс хэтрүүлэн зөвшөөрөлгүй ашигласан, хувьдаа завшсан тохиолдолд гэрээгажил олгогчийн зүгээс дуусгавар болгоно гэж заасан. Б.Г нь ажил олгогчийн итгэлийг алдаж, олон удаа буруутай үйлдэл гаргаж, ТСӨХ-ны мөнгөн хөрөнгийг шамшигдуулсан нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Тиймээс ТСӨХ-ын Удирдах зөвлөл Б.Гд дахин итгэл хүлээлгэж, гүйцэтгэх захирлаар томилох боломжгүй болсон тул түүнийг ажилд эгүүлэн томилох боломжгүй юм.

Ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн тооцуулах. ТСӨХ-ны Удирдах зөвлөл 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02 тогтоолоор Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 8.3.5 дугаар заалтуудыг тус тус үндэслэн ТСӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Гг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. ТСӨХ, иргэн Б.Ггийн хооронд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул Б.Ггийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн төлөх боломжгүй гэж үзэж байна. Нөгөөгтэйгүүр, Б.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 6 сар бөгөөд энэ гэрээний хугацаа нь дуусгавар болсон учир түүнд ажилгүй байсан хугацааны цалин гаргаж өгөх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Т сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Г нь тус СӨХ-нд гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээг зөрчиж, байгууллагад дараах хохирол учруулсан байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 484 дүгээр тогтоолоор тогтоогдсон 63,250 төгрөг, Б.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 900,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, нийт 1,600,000 төгрөгийг СӨХ-ны Төрийн банк дахь 0 тоот данснаас өөрийн Хаан банкны 0 тоот данс руу түр зарлага гаргасан боловч 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 100,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөгийг буцаан хийж, 400,000 төгрөгийг байгууллагад төлөөгүй байна. СӨХ-ны дундын өмчлөл болох 36а байрны гаражид байрлах жижиг өрөөг иргэн С.Бт 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулалгүйгээр түрээслэхдээ 5, 6 сарын түрээсийн төлбөр болох 140,000 төгрөгийг Б.Г нь нөхөр н.Нийн Хаан банкны 0 тоот дансаар авч байгууллагад төлөөгүй. СӨХ-ны Удирдах зөвлөлийн зөвшөөрөл болон гүйцэтгэх захирлын тушаал гаргаагүй, СӨХ-д ажиллагаагүй хүнийг буюу өөрийн нөхөр Ш.Н //-т 2018 оны 4-7 дугаар сарын хугацаанд сар бүр 600,000 төгрөгийн хий цалин бодож олгон, үндэслэлгүйгээр нийгмийн даатгалын шимтгэлд сар бүр 72,000 төгрөгийг тайланд тусгаж, СӨХ-д 2,688,000 төгрөгийн хохирол учруулсан. 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 660,000 төгрөгөөр 3 ширхэг хаалга тус бүр нь 220,000 төгрөгөөр иргэн Ч.Поос худалдан авсан. Гэтэл уг гүйлгээ хийсэн талаар зарлагын баримт бүрдүүлэхдээ 2 ширхэг хаалгыг 250,000 төгрөгөөр, эмульс 1 ширхэг 85000 төгрөг, замаск 10 ширхэгийг 7500 төгрөгөөр авсан гэж хуурамч баримт бүрдүүлсэн. Учир нь Ч.П нь 100 айлд зөвхөн хаалга зардаг болно. Үлдсэн 1 хаалгыг нь өөрөө 280,000 төгрөгөөр 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр авсан гэх хуурамч баримт бүрдүүлэн СӨХ-ны 36а байрны зоорийн давхрын жижиг өрөөнд хаалга хийж завсарласан гэж хүсэлт гаргаж СӨХ-ны дундын өмчлөлийн өрөөг одоо хүртэл хувьдаа ашиглаж, СӨХ-д хаалганы 220,000 төгрөгийн хохирол учруулсан. 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хаан сэлэнгэ ХХК-иас 446,200 төгрөгийн засварын материалууд авсан болсон боловч уг материалуудаар СӨХ-д ямар нэгэн засвар үйлчилгээ хийсэн баримт байхгүй харин гэртээ засвар хийж, хувьдаа завшсан. Мөн 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөгийг орц, гадна талын будаг тохижилтод хэмээн СӨХ-ны Төрийн банк дахь 0 тоот данснаас өөрийн Хаанбанкны 0 тоот дансанд зарлага гаргасан боловч анхан шатны баримт байхгүйгээс гадна тохижилтын ажил хийгээгүй байна. Дээр дурдснаар нийт 4,457,450 төгрөгийн хохирлыг ТСӨХ-д учруулсан байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д Гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөер барагдуулна гэжээ.

Иймд Б.Ггаас 4,457,450 төгрөгийг ТСӨХ-д гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Б.Ггийн нэхэмжлэлтэй ТСӨХ-нд холбогдуулан гаргасан иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 484 дугаартай тогтоолд заасан 63,250 төгрөг. Дээрх 63,250 төгрөгийн 43,250 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж шинжээчийн дүгнэлтэд дурдсан боловч ТСӨХ-нд 2018 оны 10 дугаар сараас эхлэн сар бүрийн хангамжийн материалын дүн болох 150,000 төгрөгийн зарцуулалтанд багтаан цэвэрлэгээний материал болон цай, кофе, чихэр авдаг болсон. Үүнээс хойш одоог хүртэл авч байгааг ТСӨХ-ны санхүүгийн касс, харилцахын анхан шатны баримтад үзлэг хийж, нотлох баримтаар хэрэгт хавсаргаснаар няцаах боломжтой. Үлдсэн 20,000 төгрөг нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн зардал буюу тээврийн хэрэгсэлд түлш хийж засварын материал авсан ба биет байдлаар санхүүгийн анхан шатны баримтад байхгүй ч ТСӨХ-ны РД:0 дугаартай татварын цахим системд шивэгдсэн байх тул хүчин төгөлдөр баримтаар үнэлэгдэх журамтай. Иймд миний бие 63,250 төгрөгийг хувьдаа болон зориулалтын бусаар, баримтгүй зарцуулаагүй болно. Цалингийн урьдчилгаанд авсан 400,000 төгрөг. Энэхүү цалингийн урьдчилгааг 2019 оны 01 дүгээр сард авсан бөгөөд нягтлан бодогчийн цалингийн тооцооллын улмаас орхигдсон байсан. Мөн миний бие тухайн санхүүгийн тайлант жилд 6 сарын хугацаатай хүүхэд харах чөлөө авсан болохоос албан ёсоор үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, тооцоо дуусгаагүй байсан. Иймд нягтлан бодох бүртгэлд ажилчдаас авлага болгон бүртгэлд тусгасан байгаа нь мөнгөн хөрөнгө завшсан, хувьдаа авсан гэсэн ойлголт биш юм. Иймд одоо ч Б.Г миний бие ТСӨХ-той хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй болно. ТСӨХ-нд ажиллаагүй Ш.Нт цалин болгон гаргасан 2,688,000 төгрөг. ТСӨХ-ны удирдах зөвлөл нь 2018, 2019 онд ажиллах орон тооны бүтэц болон цалингийн хэмжээг баталж өгсөн. Үүний дагуу тухайн жилд нь ажиллах орон тоог баталж өгсөн цалингийн хэмжээний хүрээнд гаргасан. 2018 оны 4 дүгээр сараас 7 дугаар сард Ц.О гэх эмэгтэй менежерээр ажилласан ба нийгмийн даатгалын шимтгэл хувиараа төлдөг тул цалингаа бүтэн авах хүсэлтээ тавьсан. Улмаар Ц.Оийн саналыг удирдах зөвлөлийн гишүүн Ж.Х, түүний эхнэр ТСӨХ-ны нягтлан бодогч Г.Б нарт хэлж, нөхөр болох Ш.Нийн нэр дээр Ц.Оийн цалин гаргахаар болсон. Менежерийн үндсэн цалин 600,000 төгрөг ба 4 сарын нийт 2,400,000 төгрөг, нийт бодогдсон цалингийн байгууллагын хариуцах ёстой 12 хувийн шимтгэл болох 288,000 төгрөг ба нийт 2,688,000 төгрөгийн цалингийн зардал гарсан болно. Энэхүү цалингийн зардал нь тооцоолсон зардал бөгөөд илүү, дутуу гаргаж, ТСӨХ-нд тооцоолсоноос илүү зардал гаргаж, хохирол учруулаагүй болно. ТСӨХ нь нийт 504 айл өрх буюу 2000 гаруй оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах түүнийг дагаад засвар, тохижилт, үйлчилгээнүүд нь удирдах зөвлөлийн баталж өгсөн ажиллах орон тооны бүтцийн хүрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан ачааллыг авч ажилладаг. Гэтэл Б.Г намайг менежер авч ажиллуулаагүй бөгөөд өөрөө сайн дураараа ганцаараа ачааллаа авч ажиллаад, нөхрийн нэр дээр цалин гаргасан мэтээр гүтгэж байгаа бодит байдалд нийцэхгүй юм. Ц.Оийг ажилласан байдлыг тухайн үед хамт ажиллаж байсан ажилчид удирдах зөвлөлийн гишүүн Ж.Х нар нүдээрээ харсан байтал улаан цайм үгүйсгэж байгаа нь ТСӨХ-ны удирдлагуудын хувийн ашиг сонирхол байгаа нь харагдаж байгаа. ТСӨХ-ны жижиг өрөөг ашиглаж хувьдаа 140,000 төгрөг авсан. Энэхүү өрөө нь ТСӨХ-ны эзэмшил ашиглалтанд байдаггүй булангийн хэсэг юм. Уг талбайд ажилчид цайгаа ууж, амардаг байсныг 2019 оны 5 дугаар сараас хажуу байрны суугчид 1 сарын 70,000 төгрөгөөр ашиглуулж, уг мөнгөө ажилчдын хангамжид зориулдаг байсан. 2019 оны 5 дугаар сарын эхэнд одоогийн гүйцэтгэх захирал Ч.Гын 0 тоот харилцах дансаар, 2019 оны 6 дугаар сарын эхэнд орсон мөнгийг Ш.Нийн 0 тоот харилцах дансаар авч ажилчдад зарцуулсан. Энэ зарцуулалтыг одоогийн удирдлага маш сайн мэдэж байгаа. Иймд ТСӨХ-ны эзэмшлийн өрөөг дураараа захиран зарцуулж эрх мэдлээ урвуулан ашиглаж, олох байсан орлогыг авсан асуудал байхгүй. Тухайн иргэнтэй албан ёсоор гэрээний харилцаа үүсгээгүй болно. Иймд Ч.Гын авсан 70,000 төгрөг, өөрийн авсан 70,000 төгрөг, нийт 140,000 төгрөгийг хувьдаа авч ашигласан, завшсан зүйл байхгүй болно. ТСӨХ-ны гражид байрлах өрөөг хувьдаа ашигласан тул хаалганы 220,000 төгрөг гаргуулах. Энэхүү өрөө нь барилгын хогоор дүүрсэн байсныг тухайн үед цэвэрлэж, шинээр хаалга хийж, үйлчлэгч Л.А нь гэр ахуйн ойр зуурын зүйлээ хийх болсон Учир нь ТСӨХ-ны 36А, 36Б, 36В байрны давхрын болон гражид байрлах булангийн ховил хэсэгт байр ашиглалтанд орсон үеэс эхлэн хэсэг айлууд тордож аваад ашигладаг байсан. Энэ журмаар тухайн өрөөг цэвэрлэж аваад ажилтанд ашиглуулах болсон. Одоогийн ТСӨХ-ны удирдлагууд ч иймэрхүү өрөөг өөрсдөө ашиглаж байгаа. Гэтэл тухайн хаалгыг авч яваагүй, ашиглаагүй, хаалганы мөнгө гэж хувьдаа аваагүй байтал надаас ямар үндэслэлээр нэхэж байгаа нь ойлгомжгүй тул энэ шаардлагыг миний бие огтоос хүлээн авахгүй болно. Хаан сэлэнгэ ХХК-аас авсан барилгын материал болох 446,200 төгрөгийн материалаар СӨХ-нд засвар хийгээгүй. Дээрх зарцуулалтыг СӨХ-нд хэрэглээгүй гэдгийг ямар зүйлээр нотлоод байгаа нь тодорхойгүй. Жилийн 4 улирал харгалзахгүй ус алдах, плита солих гэх мэт засварын ажлууд зөндөө гардаг. Энэ мэт ажлыг огтоос хийгээгүй энэ мэтчилэн авсан гэж үзвэл тоймгүй тоо гарах тул энэхүү шаардлагыг миний бие огтоос хүлээн авахгүй. Үндэслэлгүй шаардлагад таарах тайлбар байхгүй болно. 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гаргасан тохижолтын 500,000 төгрөг. Энэхүү мөнгө нь тухайн үеийн гадна талбайн тохижилтын ажилд зарцуулагдах байсан боловч хийх хүмүүсээс шалтгаалж хойшилсоор хийгдэж амжаагүй. Иймд дээр хэлсэнчлэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй хууль ёсны гүйцэтгэх захирал надад хадгалагдаж байгаа мөнгө бөгөөд албан ёсоор хуулийн дагуу ажлаа хүлээлгэн өгөх үед хүлээлгэн өгөх болно.

Иймд Б.Г миний бие хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлд заасан бүх асуудлыг эрүүгийн журмаар болон өөрийн зүгээс гаргаж өгч буй нотлох баримтуудаар няцааж байна гэв.

 

Зохигчдоос ирүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Т СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаартай тогтоол, тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11/02 дугаартай тогтоол, Б.Ггийн нийгмийн даатгалын дэвтэр, Б.Ггийн иргэний үнэмлэх, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2020/10293 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 484 дугаартай тогтоол, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, 2017 онд хийгдсэн засвар, тохижилт, гэрээний дагуух ажлууд, 2017, 2018 онд хийгдсэн засвар, тохижолт, гэрээний дагуух ажлууд, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б.Ггийн өргөдөл, ТСӨХ-ны 2019 оны орлого, зардлын төвлөрүүлэлт, ТСӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дугаартай тэмдэглэл, мөн өдрийн тогтоол, ТСӨХ-ны удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийн нэгдсэн хурлын 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3 дугаартай тэмдэглэл, мөн өдрийн тогтоол, ТСӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн эхний улирлын ээлжит хурлын 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 5 дугаартай тэмдэглэл, мөн өдрийн тогтоол, ТСӨХ-ны Удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийн ээлжит бус хурлын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6 дугаартай тэмдэглэл, мөн өдрийн тогтоол, уг тогтоолын хавсралт, ТСӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн ээлжит бус хурлын 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 9 дугаартай тэмдэглэл, мөн өдрийн тогтоол, ТСӨХ-ны Удирдах болон хяналтын зөвлөлийн ээлжит хурлын 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаартай тэмдэглэл, мөн өдрийн тогтоол, ТСӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоол, ТСӨХ-ны УДирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийн ээлжит бус хурлын 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2019/01 дугаартай тэмдэглэл, мөн өдрийн тогтоол, ТСӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн ээлжит бус хурлын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2019/УЗ/02 дугаартай тэмдэглэл, мөн өдрийн тогтоолыг тус тус нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Т СӨХ-ны гэрчилгээ, хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Т СӨХ-ны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүрэм, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, ТСӨХ-ны хүлээлцэх акт, СӨХ-ны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 5,6,11,12 дугаар сарын тайлан, СӨХ-д ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 5,6,11,12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Монголын татварын албаны цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, СӨХ-ны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018 оны 4,5,6,7 дугаар сарын тайлан, СӨХ-д ажиллаж буй даатгуулагчдын 2018 оны 4,5,6,7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт,Төрийн банкны 2018 оны 4 дүгээр сарын 16,30-ны өдөр, 5 дугаар сарын 04,15-ны өдөр, 6 дугаар сарын 06,15,21-ний өдөр, 7 дугаар сарын 03,10,31-ний өдрийн мөнгөн шилжүүлэг, мөн өдрийн цалингийн хүснэгтүүд, Т СӨХ-ны 2018 оны 4,5,6,7 дугаар сарын кассын тайлангууд, Эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээг тус тус хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Т СӨХ-ны Удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай байгуулах хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 03/1068 дугаартай албан бичиг, Б.Ггийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1/4257 дугаартай албан бичиг, эрүүгийн 200600178 тоот хавтаст хэргийн дараалал, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 200600178 дугаартай прокурорын тогтоол, хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан мөрдөгчийн тогтоолууд, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас, мөн өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, Т СӨХ-ны 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12/13 дугаартай гомдол, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 19/02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, Д.Бын 0 тоот болон Ч.Гын 0 тоот Хаан банкны депозит дансны хуулга, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Д.Бын тайлбар, Л.Бын 0 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Т СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн ээлжит хурлын 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн УЗ/09/01 дугаартай тогтоол, тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11/02 дугаартай тогтоол, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн баримт хүлээн авсан тэмдэглэл, 2017 оны 9 дүгээр сарын 02, 10 дугаар сарын 10-ны өдрийн удирдах зөвлөлийн гишүүд, оршин суугчдийн гарын үсэг бүхий баримт, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2018 оны шинэ жилийн үйл ажиллагааны төсөв, СӨХ-ны 2019 оны зардлын төсөв, СӨХ-ны складны багаж хэрэгсэл, СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн ээлжит бус хурлын 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 9 дугаартай тогтоол, мөн ээлжит хурлын 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаартай тогтоол, 2020 оны 6 дугаар сарын 03, 08,09-ний өдрийн баримт хүлээн авсан тэмдэглэл, СӨХ-ны өрөөний тавилга эд хогшил, СӨХ-ны Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийн нэгдсэн хурлын 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3 дугаартай тогтоол, Б.Ггийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2020/00143 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, СӨХ-ны 2018 оны 7 дугаар сарын кассын тайлан, хөдөлмөрийн гэрээ, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2020/10293 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, СӨХ-ны санхүүгийн анхан шатны баримтанд үзлэг хийсэн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 01,18-ны өдрийн баримтыг хүлээн авсан тэмдэглэл, С.Бын 0 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, СӨХ-ны 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дүрэм, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүрэм, СӨХ-ны 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 09/12 дугаартай тодорхойлолт, СӨХ-ны итгэмжлэл, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай Мөрдөгчийн тогтоол, мөн өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай Мөрдөгчийн тогтоол, мөн өдрийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /Л.Х/, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрий гэрч Ч.Гаас авсан мэдүүлэг, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрч Ч.Гаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 3 дугаар сарын 05,11, 5 дугаар сарын 14-ний өдрийн мэдүүлэгүүдийн эхний нүүрийг ирүүлсэн буюу дутуу, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн гэрч Б.Ггаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрч Ч.Гаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэрч Б.Ггаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн гэрч Л.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн гэрч Д.Боос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн гэрч Ц.Боос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн гэрч С.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн гэрч Г.Бгаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гэрч Б.Ггаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн гэрч Ж.Хаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэрч Т.Бгаас мэдүүлэг авсан тэмдэглэл, Нью капитал тэнцэл аудит ХХК-ийн салбарын гэрчилгээ, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Аудиторын шинжээчийн дүгнэлт, Б.Г, Д.Т, Ш.Н нарын иргэний үнэмлэхний лавлагаа, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 053 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, мөн өдрийн шинжилгээний объект шинжээч томилсон, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугар сарын 04-ний өдрийн 165 дугаартай шинжээчийн дүгнэлт, уг дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 263 дугаартай албан бичиг, Б.Ггийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Б.Ггийн иргэний мэдээлэл, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгүүд, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 8/1078 дугаартай албан бичиг, Автотээврийн үндэсний төвийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 230 дугаартай лавлагаа, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Б.Ггийн иргэний үнэмлэхний лавлагаа, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичгүүд, Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичиг, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Б.Г, Ш.Н нарын лавлагаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн албан бичиг, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2020/05952 дугаартай захирамж, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичиг, Мөрдөн шалгах ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тухай тогтоолууд, Хаан банкны 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хариу, Төрийн банкны 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хариу, Т СӨХ-ны Төрийн банкин дахь 0 тоот дансны хуулга, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1-4/1772 дугаартай албан бичиг, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б.Ггийн гомдол, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1/127 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 26 болон 4 дүгээр сарын 14-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4/2580 дугаартай албан бичиг, 2020 оны 4 дүгээр сарын 20, 29, 30-ны өдрийн Б.Ггийн гомдол, 2020 оны 5 дугаар сарын 04, 30-ны өдрийн хүсэлтийг хангах тухай мөрдөгчийн тогтоол, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б.Ггийн хүсэлт, Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 517 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1/1170 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 198 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, тус прокурорын газрын мөн өдрийн 4/554 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б.Ггийн хүсэлт, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 129 дугаартай хүсэлтийг хангахаас татгалзахх тухай тогтоол, тус прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4/471 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга, Т СӨХ-ны 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 08/01 дугаартай гомдол, дансны баримт, СӨХ-д ажиллаж буй даатгуулагчдын 2018 оны 4,5,6,7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, 660,000 төгрөгийн баримт, Б.Ггийн хүсэлт, 6,500,000 төгрөгийн баримт, Хаан сэлэнгэ ХХК-ийн зарлагын баримт, 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн хүсэлтийг хангах тухай мөрдөгчийн тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Л.Хийн хүсэлт, 2020 оны 9 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 29-ний өдрийн хүсэлтийг хангахаас татгалзах тухай мөрдөгчийн тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б.Ггийн гомдол, мөн өдрийн хүсэлтийг хангахаас татгалзах тухай мөрдөгчийн тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаартай нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр хэргийг буцаах тухай тогтоол, хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тогтоол, баримт хүлээн авсан тэмдэглэлүүд, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Эд зүйл/баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт, дүгнэлт танилцуулсан баримт, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б.Ггийн хүсэлт, 02 дугаар сарын 05-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэсэн мөрдөгчийн тогтоол, хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тогтоол, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16а дугаартай нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр хэргийг буцаах тухай тогтоол, хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тогтоол, Т СӨХ-д ажиллаж буй даатгуулагчдын 2018 оны 01,02,3,4,5,6,7,8,9,10,11,12 дугээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Эд зүйл/баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, Т СӨХ-ны 2018 оны захирлын тушаалын жагсаалт болон тушаалууд, Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн албан бичиг, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн гэрч Ц.Норов, Ч.Бурмаа нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 177 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах тухай тогтоол, хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тогтоолууд, хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тогтоолууд, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гэрч Б.Ггаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гэрч Ж.Гаас мэдүүлэг авсан тэмдэглэл, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 27, 28-ны өдрийн албан бичиг, Т СӨХ-ны 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11/01 дугаартай тайлбар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын архивын Ш.Нтай холбоотой лавлагаа, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б.Ггийн хүсэлт, хүсэлтийг шийдсэн мөрдөгчийн тогтоол, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг, Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101 дугаартай албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн гэрч Ч.Оаас мэдүүлэг авсан тэмдэглэл, Т СӨХ-ны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02/05 дугаартай гомдол, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал, 02 дугаар сарын 23-ны өдрийн Б.Ггийн гомдол, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4/265 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 3 дугаар сарын 09-ний өдрийн 4/366 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 3 дугаар сарын 09-ний өдрийн 82 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, 3 дугаар сарын 17-ны өдрийн 484 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, уг тогтоолыг мэдэгдсэн баримтууд, Т СӨХ-ны 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн гомдол, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 4/382 дугаартай хариу мэдэгдэх хуудас, мөн өдрийн 94 дугаартай прокурорын тогтоол, Т СӨХ-ны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн гомдол, 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4/509 дугаартай хариу мэдэгдэх хуудас, мөн өдрийн 107 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1/2709 дугаартай албан бичиг, Т СӨХ-ны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн гомдол, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 610 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолыг тус тус шүүх зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч ТСӨХ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн тооцуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

Хариуцагч ТСӨХ нь нэхэмжлэгч Б.Гд холбогдуулан 4,457,450 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд хариуцагч ТСӨХ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 1,136,200 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 484 дүгээр тогтоолоор тогтоогдсон 63,250 төгрөг, 36а байрны гаражид байрлах жижиг өрөөний түрээсийн төлбөрт 70,000 төгрөг, өөрийн нөхөр Ш.Нт хий цалин бодож, үндэслэлгүйгээр нийгмийн даатгалын шимтгэлд сар бүр 72,000 төгрөгийг тайланд тусгаж, СӨХ-д учруулсан хохирол 2,688,000 төгрөг, орц, гадна талын будаг тохижилтод гэсэн утгаар СӨХ-ны данснаас өөрийн дансанд зарлага гаргасан 500,000 төгрөг, нийт 3,321,250 төгрөгийг Б.Ггаас гаргуулах шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагч ТСӨХ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, нэхэмжлэгч Б.Г нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Г нь ТСӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаартай тогтоолоор ТСӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогджээ.

 

ТСӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11/02 дугаартай тогтоолоор Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 8.3.5, Удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит бус хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТСӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Г нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.3-т заасан үүргээ зөрчиж, холбооны мөнгийг баримтгүйгээр захиран зарцуулж, санхүүгийн зөрчил гаргасан нь хөндлөнгийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Б.Г нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор буюу шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гомдлын шаардлагаа гаргасан боловч хариуцагч ТСӨХ нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аудитын дүгнэлттэй холбогдуулан Б.Гг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг явагдсан, өөрөөр хэлбэл зохигчдын хоорондын харилцаанаас үүссэн маргаантай асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байна гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2020/10293 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 484 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэрэг бүртгэлтийн 200600178 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж, энэхүү тогтоолыг Б.Г нь 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гардан авч, шүүхэд нэхэмжлэлээ 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гомдлын шаардлагаа гаргажээ.

 

Дээрх 484 дугаартай тогтоолд ТСӨХ нь дээд шатны байгууллагад хандаж, холбогдох хариуг авсан буюу тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Ажил олгогч Т СӨХ нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар Б.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөндлөнгийн аудитын дүгнэлт буюу Нью капитал тэнцэл аудит ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаартай Аудиторын шинжээч дүгнэлт-ийг үндэслэл болгосон байна.

 

Хэрэг бүртгэлтийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараагийн шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд хамгийн сүүлд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 49 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр Нью капитал тэнцэл аудит ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаартай аудитын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна, Б.Г нь 43,253 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан, 20,097 төгрөгийг анхан шатны баримтгүйгээр авч, ТСӨХ-д нийт 63,350 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэлт гарсан байна.

 

Ийнхүү хариуцагч ТСӨХ-ны нэхэмжлэгч Б.Гг ажлаас чөлөөлсөн үндэслэл болсон аудитын дүгнэлт үндэслэлгүй гарсан болох нь тогтоогдсон, нөгөөтэйгүүр Б.Гг ажлаас чөлөөлөхөөс өмнө энэхүү дүгнэлтийг танилцуулж, холбогдох зөрчил гарсантай холбоотой тайлбар гаргах боломжоор хангаагүй байх тул ТСӨХ-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11/02 дугаартай тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч Б.Гг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч нь олгох үүрэгтэй, гэвч Б.Г нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу өөр байгууллагад ажиллаж байсан байх тул цалин хөлсийг давхардуулан олгох боломжгүй, харин цалин хөлсний зөрүүг тооцон олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Б.Г нь ажлаас чөлөөлсөн өдрөөс хойш тэрээр 2019 оны 12 дугаар сард ажил, хөдөлмөр эрхлээгүй, харин 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэл Апартмент 145 СӨХ, 2022 оны 4 дүгээр сараас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт ажиллаж, эдгээр байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-оор тогтоогдож байна.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор-ыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор журамласан байна.

 

Нэхэмжлэгч Б.Г нь 2019 оны 6 дугаар сард чөлөө авсан байх бөгөөд энэхүү хугацаанаас өмнөх 3 сарын буюу 2019 оны 3, 4, 5 дугаар сарын цалин хөлсөөр дундаж цалин хөлсийг тооцоход нэг өдрийн цалин нь 56,214 төгрөг гарч байх ба 2019 оны 12 дугаар сарын ажлын 22 хоногоор тооцоход 1,236,708 төгрөг байна.

 

ТСӨХ нь Б.Ггийн цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг тооцохдоо талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 800,000 төгрөгөөр цалин хөлсийг тохирсон боловч 2018 оны 10 дугаар сараас эхлэн 1,000,000 төгрөгөөс тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан байх тул Б.Ггийн дээрх хугацаанд өөр байгууллагад ажиллаж байсан хугацааны цалингийн зөрүүг дараах байдлаар тооцов.

Апартмент 145 СӨХ-д харилцан адилгүй цалин хөлс авч байсан байх бөгөөд 2020 оны 01-06, 08-11 дугаар сар, 2021 оны 01-05, 07 дугаар сард 800,000 төгрөгийн цалин авч, зөрүү нь 200,000 төгрөг /1,000,000-800,000/-өөс 1 өдрийн цалинг тооцоход 9302.3 төгрөг ба үүнийг эдгээр хугацааны нийт ажлын 329 хоногоор тооцоход 3,060,456 төгрөг,

2020 оны 7 дугаар сард 844,210 төгрөгийн цалин авч, зөрүү нь 155,790 төгрөг /1,000,000-844,210/-өөс 1 өдрийн цалинг тооцоход 7246 төгрөг ба үүнийг эдгээр хугацааны нийт ажлын 17 хоногоор тооцоход 123,182 төгрөг,

2021 оны 8 дугаар сард 318,182 төгрөгийн цалин авч, зөрүү нь 681,818 төгрөг /1,000,000-318,182/-өөс 1 өдрийн цалинг тооцоход 31,712.4 төгрөг ба үүнийг эдгээр хугацааны нийт ажлын 22 хоногоор тооцоход 697,664 төгрөг,

2021 оны 11 дүгээр сар, 2022 оны 01, 03 дугаар сард 420,000 төгрөгийн цалин авч, зөрүү нь 580,000 төгрөг /1,000,000-420,000/-өөс 1 өдрийн цалинг тооцоход 26,976.7 төгрөг ба үүнийг эдгээр хугацааны нийт ажлын 62 хоногоор тооцоход 1,672,555.4 төгрөг,

2021 оны 12 дугаар сард 755,747 төгрөгийн цалин авч, зөрүү нь 244,253 төгрөг /1,000,000-755,747/-өөс 1 өдрийн цалинг тооцоход 11,360.6 төгрөг ба үүнийг эдгээр хугацааны нийт ажлын 22 хоногоор тооцоход 249,933.2 төгрөг,

2022 оны 4 дүгээр сард 710,200 төгрөгийн цалин авч, зөрүү нь 289,800 төгрөг /1,000,000-710,200/-өөс 1 өдрийн цалинг тооцоход 13,479 төгрөг ба үүнийг эдгээр хугацааны нийт ажлын 21 хоногоор тооцоход 283,059 төгрөг, нийт 7,323,557.6 төгрөгийг цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас гаргуулж, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу бичилт хийж, холбогдох суутгалыг Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-оос үзэхэд Б.Г нь 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 6, 9, 10 дугаар сар, 2022 оны 02 дугаар сард 1,000,000 төгрөг ба түүнээс дээш цалин хөлс авсан байна.

 

Хариуцагч ТСӨХ нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 484 дүгээр тогтоолоор тогтоогдсон 63,250 төгрөг, 36а байрны гаражид байрлах жижиг өрөөний түрээсийн төлбөрт 70,000 төгрөг, Б.Г нь өөрийн нөхөр Ш.Нт хий цалин бодож, үндэслэлгүйгээр нийгмийн даатгалын шимтгэлд сар бүр 72,000 төгрөгийг тайланд тусгаж, СӨХ-д учруулсан хохирол 2,688,000 төгрөг, орц, гадна талын будаг тохижилтод гэсэн утгаар СӨХ-ны данснаас өөрийн дансанд зарлага гаргасан 500,000 төгрөг, нийт 3,321,250 төгрөгийг Б.Ггаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч Б.Г нь 500,000 төгрөгт холбогдох шаардлагыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбараараа хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж заасан ба хариуцагчийн үндэслэл болгосон Нью капитал тэнцэл аудит ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаартай аудитын дүгнэлт үндэслэлгүй болох нь тогтоогдсон, мөн Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг шинжгүй, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдээгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн боловч түүнийг эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ... 43,253 төгрөгийн 1 ширхэг е-баримт нь талх, чихэр гэх мэт хүнсний материал авсан, 20,097 төгрөг нь анхан шатны баримтгүй байна. Иймд Б.Г нь 43,253 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан, 20,097 төгрөгийг анхан шатны баримтгүйгээр авч, ТСӨХ-д нийт 63,350 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэсэн байна.

 

ТСӨХ-ны дундын өмчлөл болох 36а байрны гаражид байрлах жижиг өрөөг иргэн С.Бт 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулалгүйгээр түрээслэхдээ 6 дугаар сарын түрээсийн төлбөр болох 70,000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Б.Г нь нөхөр Ш.Нийн Хаан банкны 0 тоот дансаар авсан болох нь С.Бын Хаан банкин дахь 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр С.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Ггийн нөхөр Ш.Н болох нь Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 11/09/016727 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа-гаар тогтоогдож байх бөгөөд Ш.Н нь ТСӨХ-д ямар нэгэн ажил хийж байгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Харин Б.Г нь ТСӨХ-ны гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн т/04/01 дугаартай Ажилд авах тухай тушаалаар Шагдарсүрэн овогтой Нийг мөн өдрөөс эхлэн СӨХ-д менежерийн албан тушаалд томилж, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн т/07/08 дугаартай тушаалаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг тус тус гаргаж, улмаар 2018 оны 4, 5, 6, 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ТСӨХ-өөс төлүүлж, сар бүр 600,000 төгрөгийн цалин бодож олгон, үндэслэлгүйгээр нийгмийн даатгалын шимтгэлд сар бүр 72,000 төгрөгийг тайланд тусгаж, СӨХ-д нийт 2,688,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь ТСӨХ-д ажиллаж буй даатгуулагчдын 2018 оны 4, 5, 6,7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын архивын Ш.Нийн 2018 оны 01 дүгээр сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл лавлагаа, тушаалууд, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл Б.Г нь ТСӨХ-ны гүйцэтгэх захирлын ажил хийж байх хугацаандаа өөрийн нөхөр Ш.Нт давуу байдал үзүүлж, тус СӨХ-д ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлүүлээгүй атлаа ажил эрхэлсэн мэтээр тушаал гаргаж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд ТСӨХ нь эдгээр үндэслэлийг зааж Б.Гг ажлаас чөлөөлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан ТСӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн ээлжит бус хурлын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6 дугаартай тогтоолоор СӨХ-ны ажилчдын тоо болон цалингийн хэмжээг тогтоолын хавсралтаар гаргаж, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж ажиллахыг гүйцэтгэх захирал Б.Гд даалгаж, хавсралтын 2 дугаарт менежерийн албан тушаал 600,000 төгрөгийн үндсэн цалинтай гэснээс үзэхэд энэхүү тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнөх цаг хугацаанд Б.Г нь өөрийн нөхөр Ш.Нийг менежерээр ажиллуулах тушаалыг гаргасан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.6-д Гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр барагдуулна гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6Гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр барагдуулна гэж зааснаар Б.Г нь СӨХ-д учруулсан хохирлыг барагдуулах үүрэгтэй, энэ талаар гаргасан хариуцагч ТСӨХ-ны сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гг ТСӨХ-ны гүйцэтгэх захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 7,323,557.6 /долоон сая гурван зуун хорин гурван мянга таван зуун тавин долоон төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч ТСӨХ-оос гаргуулж, нэхэмжлэгч Б.Гд олгож, Б.Ггийн нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Ггаас СӨХ-д учруулсан хохиролд нийт 3,321,250 /гурван сая гурван зуун хорин нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хариуцагч ТСӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ТСӨХ-ны сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 1,136,200 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан татгалзлыг баталсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ТСӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 132,127 /нэг зуун гучин хоёр мянга нэг зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ТСӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,269 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ггаас улсын тэмдэгтийн хураамжид 68,090 /жаран найман мянга ер/ төгрөгийг гаргуулж, хариуцагч ТСӨХ-д олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ