Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2022/04383

 

 

 

 

 

 

 

 

2022 10 24

101/ШШ2022/04383

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 0 байрлах, Г ХХК /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0тоотод оршин суух, А.Г

 

Хариуцагч: Дорнод аймаг, 0 тоотод оршин суух, Н.Тнарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 14,736,955.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Хариуцагч А.Г, Н.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Г нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Гтай ЗГ4705109389 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 6,500,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Мөн А.Г болон Н.Т нар нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ЗГ4705109389 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан нэмэлтээр 4,300,000 төгрөгийн нэмэлт цалингийн зээл авсан. Зээлдэгч А.Г нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ЗГ4705115161 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 1,600,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай цалингийн зээлүүдийг тус тус авсан. Түүнчлэн А.Г болон Н.Т нартай байгуулсан ЗГ4705109389, ЗГ4705109389 тоот зээлийн гэрээнүүдийн хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 934 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 7,355,103.85 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4,583,539.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 436,449.53 төгрөг, нийт 12,375,092.31 төгрөг. Мөн А.Гтай байгуулсан ЗГ4705115161 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 905 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохнроож байгаа бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 1,371.722.15 төгрөг, хүүгийн төлбөрт 906,760.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 83,379.13 төгрөг, нийт 2,361,862.18 төгрөг.

Иймд А.Г болон Н.Т нараас нийт 12,375,092.91 төгрөгийг, А.Гаас 2,361,862.18 төгрөгийг тус тус гаргуулж, Гинд олгуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч А.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Г миний бие нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч Г 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон байхад дахин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодож нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Миний бие ажил хийдэг байхдаа зээл авч, өөрөө хэрэглэсэн нь үнэн бөгөөд хамтран зээлдэгч хэрэгтэй гэхээр нь Н.Тыг гуйж гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгчийн анхны гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

3. Хариуцагч Н.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Т миний бие Гны зүгээс А.Г болон надад холбогдуулж гаргасан 12,375,092.91 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. А.Г нь зээл авахдаа намайг дуудаад гарын үсэг зурах хүн хэрэгтэй байна, та ирээд гарын үсэг зураад өгөх үү, нийгмийн даатгал төлдөг хүн хэрэгтэй байна гэсэн юм. Ингээд би Гинд ирж, А.Гийн авч байгаа зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Тэр зээлж авсан мөнгөнөөс би нэг төгрөг ч аваагүй нь үнэн болно. Үүнээс хойш А.Г нь тэр авсан зээлийн эргэн төлөлт хийлгүй, өдий хүртэл явж байгаа юм байна. Одоо хотод янз бүрийн ажил хийгээд явж байгаа сурагтай. Би Гинд нэг бус удаа очиж энэ хүнээрээ зээлийг нь төлүүлээч, тэгэхгүй бол надад зээл олдохгүй байна гэж хэлдэг байсан. Миний хувьд зээлээс нэг ч төгрөг аваагүй тул зээлийг төлөлцөх ямар ч боломж байхгүй.

Иймд миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэл, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус банкны гүйцэтгэх захирлын эрх олгох тухай тушаал, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ4705109389 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ4705109389 дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгт, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 4705115161 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгт, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хүү тооцооллын хүснэгт-үүд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч Н.Т болон А.Г нар нь шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлж, өөр бичгийн баримтыг ирүүлээгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч А.Г, Н.Т нарт холбогдуулан ЗГ4705109389 тоот зээлийн гэрээ болон зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 7,355,103.85 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,839,485.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 287,638.66 төгрөг, нийт 11,482,227.63 төгрөг гаргуулахаар, хариуцагч А.Гаас ЗГ4705115161 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,371.722.15 төгрөг, хүүгийн төлбөрт 759,832.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 53,993.46 төгрөг, нийт 2,185,548.15 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тооцон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхийнхээ хүрээнд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дараах байдлаар нэмэгдүүлжээ.

Үүнд: Нэхэмжлэгч Г ХХК нь

1а. Хариуцагч А.Г, Н.Т нарт холбогдуулан ЗГ4705109389 тоот зээлийн гэрээ болон зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 7,355,103.85 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4,583,539.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 436,449.53 төгрөг, нийт 12,375,092.31 төгрөгийг гаргуулахаар,

1б. Хариуцагч А.Гт холбогдуулан ЗГ4705115161 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,371.722.15 төгрөг, хүүгийн төлбөрт 906,760.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 83,379.13 төгрөг, нийт 2,361,862.18 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.

 

2. Хариуцагч А.Г нь нэхэмжлэгчийн анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 13,667,775.78 (11,482,227.63+2,185,548.15) төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Н.Т нь миний бие А.Гийн гуйлтаар хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, харин зээлээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Г ХХК нь А.Гтай 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ЗГ4705109389 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-г байгуулж, 6,500,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, А.Г нь өөрийн цалингийн орлогыг барьцаалан зээл авсан ба 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, ЗГ4705109389 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 4,300,000 төгрөгөөр нэмэгдүүлж, банкнаас зээлдэгчид олгосон цалингийн зээлийн үлдэгдлийг 9,933,611.26 төгрөг болгон өөрчилж, ийнхүү зээлийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан гэрээний хугацааг 36 сар болгож, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зээлийг төлж дуусахаар харилцан тохиролцсон байна.

 

Талууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа хамтран зээлдэгчээр Н.Тыг оролцуулан, гарын үсэг зуруулсан байх боловч 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр олгосон 4,300,000 төгрөгийг А.Гийн 4705109389 тоот зээлийн дансанд шилжүүлсэн, эдгээр үндсэн зээлийн гэрээ болон өөрчлөлт оруулсан гэрээ нь А.Гийн цалин хөлсийг барьцаалсан, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний 4.3-т Хэрэв зээлдэгчийн дансан дахь мөнгөн хөрөнгө нь суутгал хийх үед хүрэлцэхгүй тохиолдолд түүний цалингаас шууд төлүүлэх эрхийг зээлдэгч банкинд үүгээр олгож байна гэж заасан зэргээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар А.Гийн хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотойгоор авч буй цалин хөлсийг нь барьцаалан зээл олгосон, А.Г нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл өөрийн цалин хөлснөөс цалингийн зээлийн эргэн төлөлтийг хийж байсан байна.

 

Шүүх хуралдаанд хариуцагч А.Г нь зээлийг өөрөө авч хэрэглэсэн, Н.Т зөвхөн хамтран зээлдэгчийн хувиар гарын үсэг зурсан гэх тайлбарыг гаргаж байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ4705109389 дугаартай Зээл болон барьцааны гэрээ болон 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний агуулгаас үзэхэд хамтран зээлдэгчийн хүлээх үүрэг, эдлэх эрхийн талаар тодорхой заагаагүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.2Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заасан зохицуулалтад нийцээгүй, хариуцагч Н.Тын хувьд гэрээгээр ямар эрх, үүрэг, хариуцлага ногдуулсан нь ойлгомжгүй байна.

 

Нөгөөтэйгүүр хариуцагч Н.Т нь А.Гийн авсан зээлээс аваагүй ба зээлийн эргэн төлөлтийг ч хийж байгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.8-д Үүрэг гүйцэтгэгч нэг этгээд үүрэг гүйцэтгэх хугацаа зөрчсөн тохиолдолд үүсэх үр дагавар нь бусад үүрэг гүйцэтгэгчдэд хамаарахгүй гэж зааснаар А.Гийн өөрийн цалин орлогоос төлж байсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөнтэй холбоотойгоор Н.Тыг А.Гийн авсан цалингийн зээл болон түүний үр дагаврыг хамтран хариуцах ёстой гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээл олгох журмын дагуу зээлийн хэмжээнээс хамаарч хамтран зээлдэгчийг зээлийн хорооны шийдвэрийн дагуу оруулсан гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбарыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Дээрх гэрээний дагуу 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 7,355,103.85 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,583,539.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 436,449.53 төгрөг, нийт 12,375,092.31 төгрөгийн үлдэгдэлтэй, тооцоолол зөв байна.

 

3б. Г ХХК нь А.Гтай 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 4705115161 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-г байгуулж, 1,600,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй, А.Г нь өөрийн цалингийн орлогыг барьцаалан зээл авч, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зээлээс төлж, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,371.722.15 төгрөг, хүүгийн төлбөр 906,760.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 83,379.13 төгрөг, нийт 2,361,862.18 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба тооцоолол зөв болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нь зээлийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн ба гэрээнүүдийн хугацаа 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр болон 8 дугаар сарын 28-ны өдөр дууссан, хариуцагч нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан ба энэхүү хугацаанаас хойш гэрээний үүргээ зөрчиж, төлөлт хийгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч А.Г нь зээлийн төлөлт хийх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар гэрээний үндсэн хугацааны хүү болон зээлээ хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хуульд нийцнэ, хариуцагч А.Гийн хувьд анхны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө, нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж буй нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., 453 дугаар зүйлийн 453.1Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.9-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

5. Хариуцагч А.Г нь 2019 онд ажилгүй болсон, улмаар коронавируст халдварын нөхцөл байдал үүсч, төлбөрийн чадваргүй болсон гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ асуудлаараа нэхэмжлэгч талд хандаж, гэрээндээ өөрчлөлт оруулах замаар өөрт үүссэн нөхцөл байдлаа тайлбарлан хүсэлт гаргаж болох нь баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ энэхүү өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

6. Хариуцагч Н.Тын хувьд дээр дурдсанчилан хамтран зээлдэгчийн хүлээх үүрэг, эдлэх эрх нь тодорхойгүй байх ба нэхэмжлэгч түүнд холбогдуулан А.Гтай хамтран үүрэг гүйцэтгэх үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

 

7. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 14,736,955.09 /12,375,092.91+2,361,862.18/ төгрөгийг хариуцагч А.Гаас гаргуулах үндэслэлтэй, харин хариуцагч Н.Тт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

8. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч А.Гт 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гардуулсан ба тэрээр гардаж авсан өдрөө хариу тайлбарыг бичгээр шүүхэд өгсөн, улмаар шүүх хуралдаанд хуульд заасан хариу тайлбар гаргах 14 хоногийн хугацааг авах шаардлагагүй, шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасныг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 57 дугаар зүйлийн 57.1Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гаас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 231,635 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1заасныг тус тус баримтлан хариуцагч А.Гаас зээл болон барьцааны гэрээнүүдийн үүрэгт нийт 14,736,955.09 /арван дөрвөн сая долоон зуун гучин зургаан мянга есөн зуун тавин таван төгрөг есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хариуцагч Н.Тт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 231,635 /хоёр зуун гучин нэгэн мянга зургаан зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ