Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2022/04889

 

 

2022.11.18

101/ШШ2022/04889

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоотод оршин суух, Д.Цгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  өөрийн байранд байрлах, НШШГГт холбогдох

 

2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө хураах 0 тоот тогтоол, тус ажиллагааны үр дүнд явагдсан 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/02727 дугаар шийдвэрээр Д.Цгээс 135,978,218 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Д.Цгийн өмчлөлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах хувийн сууц, тус хаягт байрлах 0 нэгж талбарын дугаартай 672 мкв талбайтай эзэмших эрхтэй газар, Баянзүрх дүүргийн 0 тоотод байрлах 1 нэгж талбарын дугаартай 671 мкв талбайтай эзэмших эрхтэй газруудыг битүүмжлэн, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 0 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан байхад талуудад харилцан тохиролцох боломж олгоогүй, мөн эд хөрөнгө хураах тогтоол үйлдэхээс өмнө буюу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгч Д.Ц надаас үнийн саналыг бичгээр авсан, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 133 дугаар тогтоолоор шинжээч томилсон атлаа төлбөр авагч Хаан банкнаас 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 05/3166 тоот албан бичгээр үнийн санал авч, шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлтийг авсан нь эдгээр хуулийн заалтыг зөрчиж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь харагдаж байна. Эд хөрөнгийг хураасны дараа үнийн санал авах, талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд шинжээч томилох ёстой байтал хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал зөрчиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан 2 удаа буюу 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн анхны, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж, төлбөр төлөгч миний хөрөнгийг үнэгүйдүүлж, худалдан борлуулсанд туйлын гомдолтой байна. Хууль бус ажиллагаа явуулсан атлаа Д.Цг орон байрнаас нь албадан гаргахаар НШШГГ өнөөдрийг хүртэл ажиллагаа явуулж байна. Хууль зөрчиж явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан бөгөөд Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 03/1546 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй тухай мэдэгдсэн тул шүүхэд хандаж байна.

Иймд ахлах шийдвэр гүйэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь гомдолд дурдсан хууль зөрчсөн дарааллыг нягталж үзэлгүй бодитой дүгнэлт огт хийлгүй хариу өгч өөрийн ажилтнаа хамгаалж байх тул хууль зөрчиж явуулсан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө хураах 0 тоот тогтоол, тус ажиллагааны үр дүнд явагдсан 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч НШШГГ, тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/02727 дугаар шийдвэрээр Д.Цгээс 135,978,218 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үүсгэн ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Цд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 0 тоот хаягт байршилтай, ахуйн зориулалттай 671 м.кв талбайтай нэгж талбарын 1 дугаартай эзэмших эрхийн 0 дугаар бүхий гэрчилгээтэй газар, Баянзүрх дүүргийн  тоот хаягт байршилтай ахуйн зориулалттай 672 м.кв талбайтай нэгж талбарын 0 дугаартай эзэмших эрхийн 09 дугаар бүхий гэрчилгээтэй газрыг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаар тогтоолоор битүүмжлэн шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгч тэмдэглэл хөтөлсөн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0 дүгээр тогтоолоор хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хурааж төлбөр төлөгч Д.Цгээс үнийн санал авахад 900,000,000 төгрөгөөр үнэлсэн. Мөн газрын эзэмшигч С.Дт үнийн санал ирүүлэх тухай 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 4/5271 дүгээр мэдэгдэл, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4/5813 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй. Иймд 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 133 дугаар тогтоолоор Виннэр-Вэй ХХК-г томилж, шинжээчид эрх, үүрэг танилцуулсан. 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 196,546,000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэнийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/7838, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/7837 дугаар мэдэгдлээр талуудад мэдэгдсэн. 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11304 дүгээр мэдэгдэл, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11303 дугаар мэдэгдлээр 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах талаар тогтоолын хамт мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирүүлээгүй тул 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдах тухай тогтоолыг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/16113, 4/16114 дүгээр мэдэгдлийн хамт талуудад танилцуулсан. 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4/18240 дүгээр мэдэгдлээр талуудад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө 100,773,000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар талуудад мэдэгдлийг танилцуулсан. 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлбөр төлөгч Д.Ц нь тус байгууллагад хандан гомдол гаргасан тул тус газрын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4/677 дугаар хариу мэдэгдэх хуудсаар боломжгүй талаар мэдэгдсэн. 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр С.Д, С.С нар нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 сүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/03232 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2318 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Улсын дээд шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 001/ХТ2021/00985 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхэд буцаан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1675 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ШХТ2022/00061 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн тул 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4-162/8832, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 4-162/9547 дугаар мэдэгдлийг баталгаат шуудан болон биечлэн танилцуулж тэмдэглэл хөтөлсөн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тус газраас албадан чөлөөлөх ажиллагааг хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан чөлөөлсөн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Цгийн иргэний үнэмлэхний лавлагаа, Д.Цгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн үнийн санал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4/460 дугаартай хариу мэдэгдэх хуудас, ШШГЕГ Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 03/1546 дугаартай гомдолд хариу өгөх тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11303 дугаартай мэдэгдэл, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4/26 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/16113 дугаартай мэдэгдэл, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5/17 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Шуудан хүргэгчийн дэвтэр, Д.Цгийн Монгол шуудангийн дотоод шуудангийн хэлтэст гаргасан хүсэлт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/16994 дугаартай захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэлийг тус тус нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 101/ГХ2019/00608 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2019/07455 дугаартай захирамж, тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/02727 дугаартай шийдвэр, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 19261133 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мөн өдрийн зарлан дуудах мэдэгдэл, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 19261133/3 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, зарлан дуудах мэдэгдэл, мөн өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Хаан банкны 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 34/21 дугаартай хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/530 дугаартай албан бичиг, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 4/82 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, Д.Цгийн иргэний үнэмлэх, Д.Цгийн үнийн санал, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4/5813 дугаартай болон 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 4/5271 дугаартай үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт хүлээлцсэн баримт, Виннэр вэй ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хөрөнгө үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/7837, 4/7838 дугаартай үнэлгээний мэдэгдэл, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 8/198 дугаартай албан бичиг, 000102690 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4/862 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4/10489 дугаартай албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4/26 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, албадан дуудлага худалдааны сонины зар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11304, 4/11303 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 13/1629 дугаартай албан бичиг, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5/17 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/16113, 4/16114 дугаартай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4/18240, 4/18241 дугаартай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4/677 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4-164/23441 дугаартай мэдэгдэл, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4-164/28842, 4-164/28841 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Хаан банкны 34/9879 дугаартай итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/03232 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2318 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/00985 дугаартай тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1675 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ШХТ2022/00061 дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4-162/8832 дугаартай мэдэгдэл, 5 дугаар сарын 05-ны өдрийн 4-162/9547 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 20/5 дугаартай албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 19261133/02 дугаартай байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Д.Цгийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлт, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гомдол, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4/460 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4/30 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, Д.Чулуунцэцэгийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гомдол, ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 03/1546 дугаартай албан бичгийг тус тус хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4-164/21067 дугаартай албан бичгээр 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ГХ2019/01454 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас,

тус газрын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-164/21428 дугаартай албан бичгээр 2020 оны 02 дугаар сарын 11, 23, 4 дүгээр сарын 02, 08, 5 дугаар сарын 04, 18, 8 дугаар сарын 14, 24-ний өдрийн, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Хаан банкны 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 05/3166 дугаартай хүсэлтийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө хураах 0 тоот тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/02727 дугаартай шийдвэрээр Д.Цгээс 135,978,218.48 төгрөгийг гаргуулж, Хаан банкинд олгож, Д.Ц нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчооны 5-90 тоот хаягт байршилтай, ахуйн зориулалттай, 671 мкв талбайтай, нэгж талбарын 18655307414832 дугаартай, эзэмших эрхийн 0269098 дугаар бүхий гэрчилгээтэй газар, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчооны 5-90А тоот хаягт байршилтай, ахуйн зориулалттай, 672 мкв талбайтай, нэгж талбарын 0 дугаартай, эзэмших эрхийн 0269099 дугаар бүхий гэрчилгээтэй газар, мөн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчооны 5-90А тоот хаягт байршилтай, 309 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдаж шийдвэрлэсэн, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар тус шүүх харьяалан шийдвэрлэх маргаан байна.

 

3б. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гарч, мөн өдөр 101/ГХ2019/00608 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үүсгэсэн байна.

 

НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаануудыг хийж, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 19261133/3 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ыг үйлдэж, 101/ШШ2018/02727 дугаартай шийдвэрт заасан нэгж талбарын 18655307414832 дугаартай, 671 мкв талбайтай газар, нэгж талбарын 0 дугаартай, 672 мкв талбайтай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, 309 мкв талбайтай хувийн сууцыг битүүмжлэн, төлбөр төлөх мэдэгдлийг өгч, улмаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураан авах ажиллагааг явуулжээ.

 

3в. Шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгө хураан авах ажиллагааг хийсэн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тэмдэглэл үйлдэж, Д.Цгээс үнийн саналыг тодруулахад тэрээр ...манай байшин нь гэрчилгээ дээр 309 боловч өргөтгөл хийгээд 360 мкв болсон, би 2500,0 төгрөгөөр үнэлнэ ... 671 мкв газрын эзэмшигч С.Дийг тодруулахад манай охин Өмнөговь аймгийн төвд байдаг би одоо охиноос үнийн санал асууж шийдэхгүй ... гэж хариулсан, тэмдэглэлд тэрээр гарын үсэг зурсан байна.

Ийнхүү Д.Ц нь барьцаа хөрөнгүүдийг нийтэд нь 900,000,000 төгрөгөөр үнэлсэн саналаа бичгээр НШШГГт гаргахдаа огноог 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэж бичиж өгсөн, энэхүү нөхцөл байдлаа тэрээр эд хөрөнгө хураан авах ажиллагааг хийхээс өмнө төлбөр төлөгчөөс үнийн саналыг авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал зөрчсөн гэж буй нь үндэслэл муутай байна.

 

4. С.Д, С.С нар нь НШШГГт холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/03232 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1675 дугаартай магадлалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

5. Дээрх магадлалын хянавал хэсэгт ... барьцаа хөрөнгө болох газар, хувийн сууцыг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр битүүмжилж, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд нийцжээ ... Мөн төлбөр төлөгч, өмчлөгч нарын зүгээс хөрөнгийг бие даан худалдан борлуулах санал гаргаагүй байх тул хариуцагч байгууллага нь дуудлага худалдаа явуулах албан бичгийг талуудад хүргүүлж, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4/26 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 4 дүгээр сарын 17, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5/17 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус тус зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт нийцжээ ... гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд өмнө нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/02727 дугаартай шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлын шаардлага гарч, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тодорхой хэсгүүдийг шүүх хуулийн дагуу ажиллагаа явагдсан эсэхийг хянасан буюу эд хөрөнгө хураах ажиллагаа, анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтад нийцсэн, хуулийн дагуу явагдсан гэж үзсэн иргэний шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул түүнийг дахин нотлохгүй юм.

 

7. Нэхэмжлэгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал зөрчсөн гэх үндэслэлийн хувьд төлбөр төлөгч Д.Ц нь үнийн саналыг бичгээр өгөхдөө огноог андуурсан гэж үзэх үндэслэлтэй, төлбөр авагч Хаан банкны хувьд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хүсэлтээрээ шинжээч томилуулах хүсэл зоригоо илэрхийлж байсан байх бөгөөд үүний дагуу шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилж, барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоолгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний талаар буюу шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хийх ажиллагааг заасан бөгөөд мөн хуулийн 44.3Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заажээ.

 

Д.Ц нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 4/460 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэн хариу өгсөн, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 03/1546 дугаартай албан бичгээр ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Ч.Оюунцэцэг гомдолд хариу өгсөн ба тэрээр 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд хандаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2022/16994 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, улмаар 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

9. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Цгийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө хураах 0 тоот тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Цгийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ