Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2022/03593

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2022/03593

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч М.Мөнхтөр, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Т-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: А ХХК-д холбогдох

 

гэм хорын хохиролд ******* ******* ******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч О.*******

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******, Э.*******

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******

хариуцагчийн өмгөөлөгч Б.

иргэдийн төлөөлөгч Б. нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.******* хариуцагч *******-Элит ХХКхолбогдуулан гэм хорын хохиролд ******* ******* ******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...

 

... гэв.

 

 3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ....

... гэв.

 

            4. Иргэдийн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: … Мэс ажилбарын буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч талд маш ноцтой хохирол учирсан нь үнэн гэж үзэж байна. Тиймээс ******* элит ******* гэм буруутай гэж үзэж байна … гэв.

           

5. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн

 

            1-р хавтас

            Нэхэмжлэл /хэргийн 1-5 дугаар тал/

            О.*******ийн иргэний үнэмлэх /хэргийн 6 дугаар тал/

            О.*******ийн зардлын тооцоо /хэргийн 7-12 дугаар тал/

            ******* клиникийн эмнэлгийн албан бичиг /хэргийн 13 дугаар тал/

Пума ХХК-ийн Ерөнхий захирлын тушаал /хэргийн 14 дүгээр тал/

*******-Элит клиникийн ******* ерөнхий эмчийн тушаал /хэргийн 15 дугаар тал/

Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 16-18 дугаар тал/

Ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар /хэргийн 19 дүгээр тал/

С.г байцаасан тэмдэглэл /хэргийн 20 дугаар тал/

С.гийн жолооны болон ажлын үнэмлэх /хэргийн 21 дүгээр тал/

Гэрчийг байцаасан тэмдэглэл /хэргийн 22-23, 25-30 дугаар тал/

Яллагдагч Б.ыг дахин байцаасан тэмдэглэл /хэргийн 24 дүгээр тал/

Комиссын бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх тогтоол /хэргийн 31 дүгээр тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 32-36, 55-61 дүгээр тал/

Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хэргийн 37-39 дүгээр тал/

Өвчний түүх /хэргийн 40-45 дугаар тал/

Мэс заслын тэмдэглэл /хэргийн 46-54 дүгээр тал/

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хэргийн 62-69 дүгээр тал/

Магадлал /хэргийн 70-75 дугаар тал/

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 76-77 дугаар тал/

Прокурорын тогтоол /хэргийн 78-79 дүгээр тал/

Фото зураг /хэргийн 80-86 дугаар тал/

УБ сонгдо эмнэлгийн эмчилгээний төлбөр тооцоо /хэргийн 87-91 дүгээр тал/

Магадлагаа - хэлнээс орчуулав- /92-93 дугаар тал/

Хагалгаа, Компьютер томографик шинжилгээ, Эд эрхтэний талаарх шинэчилсэн тайлан, орчуулгын хамт /хэргийн 94-113 дугаар тал/

Лавлагаа /хэргийн 114-117 дугаар тал/

нислэгийн баримт /хэргийн 118-135 дугаар тал/

Эмчилгээ оношилгооны зардал төлсөн төлбөрийн баримт орчуулгын хамт /хэргийн 137-250 дугаар тал/

 

2-р хавтас

Төлбөр төлсөн баримт орчуулгын хамт /хэргийн 1-23 дугаар тал/

ХХК Орчуулгын төвийн баримт /хэргийн 24 дүгээр тал/

Эмнэлгийн тодорхойлолт, орчуулгын хамт /хэргийн 25-26 дугаар тал/

            О.*******ийн тэтгэврийн дэвтэр, гадаад паспорт /хэргийн 27-29 дүгээр тал/

Эмчилгээний төлбөр тооцоо, тасалбар, төлбөр төлсөн баримт орчуулгын хамт /хэргийн 30-176 дугаар тал/

Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хэргийн 177-250 дугаар тал/

 

3-р хавтас

Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хэргийн 1-3 дугаар тал/

Төлбөрийн баримт /хэргийн 4-17 дугаар тал/ баримтууд

Нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 24 дүгээр тал/

ХК-ийн албан бичиг, зорчигчийн билетүүдийн жагсаалт /хэргийн 25-29 дүгээр тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 58-61 дүгээр тал/

Фото зураг /хэргийн 93-99 дүгээр тал/

Нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 140-141 дүгээр тал/

 

6. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн

 

3-р хавтас

Итгэмжлэл /хэргийн 21, 31, 87, 173 дугаар тал/

*******-Элит ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 22, 32 дугаар тал/

Пума ХХК-ийн ерөнхий захирлын тушаал /хэргийн 33 дугаар тал/ баримтууд

Н.ийн гадаад паспорт /хэргийн 174 дүгээр тал/

 

 

            7. Шүүхээс

 

            3-р хавтас

Б.аас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 104-107 дугаар тал/

Итгэл эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 125-134 дүгээр тал/

            Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Н.ийн иргэний үнэмлэхний лавлагаа, хуулийн этгээдийн лавлагаа, гэрчилгээ, дүрэм /хэргийн 176-185 дугаар тал/

 

4-р хавтас

Баянгол дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн баримт /хэргийн 10-203/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

.

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ... ний хүүдий дурангийн аргаар авах мэс засал хийх үед ний ерөнхий цорго гэмтсний улмаас дараа дараагийн олон мэс засалд орох шаардлагатай болсон. Иймд хариуцагчаас хохирол төлбөрт ******* ******* ******* төгрөг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг

 

3. хариуцагч эс зөвшөөрч  ... гэм буруутай этгээдийг шүүх тогтоож эцэслэн шийдвэрлэсэн байх ёстой. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргажээ.

4. Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Б. *******2 оны 07 сарын 23-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хариуцагч *******-Элит ХХК-ийн ******* *******т ерөнхий мэс заслын тасгийн зөвлөх эмчийн ажил албан тушаалд ажиллахаар болсон нь талуудын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт баримтаар тогтоогдож байна. /4 хавтас хэргийн 140-156 дугаар тал/

6. *******3 оны 09 сарын 11-ны өдөр нэхэмжлэгч О.******* ******* *******т ний хүүдий дурангийн аргаар авах мэс засалд орсон ба тухайн мэс заслыг оператор эмч Б., бусад эмч нараас бүрдсэн багийн хамт хийсэн болох нь өвчтөний түүх, мэс заслын үзлэг, тэмдэглэлүүд, гэрч нарын мэдүүлэг баримтуудаар тогтоогдож байна / 4 дүгээр хавтас хэргийн 49-57, 74-121, 189-202 дугаар тал/

7. Мэс заслын эмч Б. нэхэмжлэгч О.*******ийн биед ний хүүдийг дурангийн аргаар авах мэс засал хийхдээ ний ерөнхий сувгийг гэмтээсэн  гэх үйлдэлдээ эрүүгийн журмаар шалгагдаж *******7 оны 08 сарын 14-ны өдөр дугаар 112 Прокурорын тогтоолоор хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогч О.******* эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсны улмаас гарсан эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

8. Дээрх үйл баримтуудын талаар зохигч талууд маргаагүй.

9. Нэхэмжлэгчийн биед ний хүүдийг дурангийн аргаар авах мэс засал хийх үедээ элэгний ерөнхий ба ний цорго хавчаар тавьсантай холбоотой гэмтэж, ний шалтгаант гялтангийн үрэвсэл үүсэж хүндрэн ний замын бүрэн бүтэн байдлыг сэргээх зорилгоор элэгний эд тайрагдсан зэрэг олон удаагийн үзлэг оношилгоо, эмчилгээ, мэс засалд орсон болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. *******5 оны 09 сарын 02-ны өдрийн дугаар 171 Шинжээчийн: ...Өвчтөн О.******* нь ний хүүдий чулуужих өвчтэй байсан ба иймээс ний хүүдийг дурангийн мэс заслын аргаар авах шаардлагатай байсан нь зөв байна. Харин дурангийн мэс засал хийх явцад ний замыг гэмтээжээ. Өвчтөнд урьдчилсан болон эцсийн байдлаар тавигдсан клиник онош зөв, оношийн дагуу ний хүүдий авах мэс засал хийх шаардлагатай байсан. Хавтаст хэрэгт байгаа материалаас үзэхэд элэгнээс гарсан элэгний баруун зүүн дэлбэнгийн ний суваг гэмтээгүй гэж үзэж байна. Харин элэгний ерөнхий цоргонд хавчаар буруу тавигдснаас гэмтсэн байна. Энэ гэмтлийн улмаас ний шалтгаант хэвлийн гялтангийн үрэвсэл үүссэн, ний замын бүрэн бүтэн байдлыг сэргээхийн тулд элэгний эд тайрагдсан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.56-5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 40% алдагдуулна.Дурангийн мэс заслын явцад ний замд хавчаар тавигдснаас ний зам битүүрч механик шарлалт бүхий шинж тэмдэг илэрчээ. Мэс заслын дараа нойр булчирхайн замыг дурангийн аргаар тодосгогч бодисын тусламжтайгаар рентгенд харах /ЕКСР/ шинжилгээгээр оношлох боломжтой.“" *******т *******3 оны 9-р сарын 21-нд элэгний ний нэгдсэн сувгийг нарийн гэдэсний гогцоотой залгах мэс ажилбар хийгдсэн байна. Энэ хагалгааны тэмдэглэлд ний шалтгаан хэвлийн гялтангийн үрэвсэлтэй гэж тэмдэглэсэн байна. Хэвлийн хөндийд их хэмжээний тэй гэж тэмдэглэсэн боловч эрхтнүүдийн өнгө, эрхтнүүдийн гадаргууд байх өнгөрийн талаар тэмдэглэлгүй байгаа нь ний шалтгаан хэвлийн гялтангийн үрэвсэл удсан эсэхийг тогтоох боломжгүй.Өвчтөнд нийт 4 удаа хагалгаа хийгдсэн байна. Цөсний хүүдийн чулуужих өвчний архаг үрэвслийн улмаас *******3 оны 9-р сарын 11-нд “*******” *******т “дурангийн аргаар ний хүүдий авах мэс засал”, ний замын гэмтэл, ний шалтгаант хэвлийн гялтангийн үрэвслийн улмаас *******3 оны 9-р сарын 21-нд “" *******т “Элэгний ний нэгдсэн сувагтай нарийн гэдэсний гогцоог “У” хэлбэрээр залгах, хэвлийг гуурсдах мэс засал", элэгний ний нэгдсэн сувагтай нарийн гэдэсний гогцоог залгасан залгалт задарч, ний шалтгаант хэвлийн-сялтангийн үрэвсэл үүссэний улмаас *******3 оны 9-р сарын 27-нд “" *******т “хэвлийг давтан нээх, элэгний ний нэгдсэн сувгаар элэгний баруун зуүн сувагт “Т" хэлбэрийн гуурс байрлуулж хаймсуурдах, хэвлийг угааж гуурсдах мэс засал, ний зам, хоол боловсруулах замын бүрэн бүтэн байдлыг сэргээх зорилгоор ы улсын Токиогийн Их Сургуулийн Анагаах ухааны факультетийн харъяа *******т *******4 оны - . 7-р сарын 7-нд “элэгний 4, 5-р хэлтэрийг хэсэгчлэн тайрах, элэгний ний сувгийг нарийн гэдэсний гогцоотой залгах, нарийн гэдсийг хамсуурдах, хэвлийг хаймсуурдах” хагалгаа хийсэн байна. Өвчтөн О.*******д ний хүүдийн чулуужих архаг үрэвслийн улмаас хийгдсэн дурангийн мэс заслын явцад ний замыг гэмтээжээ. Хавтаст хэрэгт байгаа материалаас үзэхэд элэгнээс гарсан элэгний баруун зүүн дэлбэнгийн ний суваг гэмтээгүй байна. Харин ний замд хавчаар буруу тавигдснаас гэмтсэн байна. Цөсний ерөнхий цоргыг бүтэн битүүлж металл хавчаарыг хөндлөн тавих ёсгүй. элэгний эд тайрагдахгүй байх боломжгсй байсан. ‘Т’ гуурс байрлуулах мэс засап хийх боломжтой байсан... гэх Дүгнэлт, /1 дүгээр хавтас хэргийн 32-36 дугаар тал/

 

2. *******7 оны 01 сарын 25-ны өдрийн дугаар 104 Шинжээчийн: ....... Өвчтөн О.*******д тавигдсан ний хүүдийн архаг чулуут үрэвсэл гэсэн онош нь зөв байх бөгөөд энэ нь мэс заслаар эмчлэгддэг өвчин болно.Тухайн үед ний хүүдийг дурангийн аргаар авах мэс засал хийгдсэн бөгөөд О.*******ийн ний замд гэмтэл учирсан байна.Өвчтөний элэгний баруун; зүүн цорго гэмтээгүй, элэгний ерөнхий ба ний ерөнхий цорго хавчаар гавьсантай холбоотой гэмтсэн байх боломжтой байна. Дээрх ний цорго гэмтсэнтэй холбоотой ний шалтгаант гялтангийн үрэвсэл үүсэж хүндрэн. ний замын бүрэн бүтэн байдлыг сэргээх зорилгоор элэгний эд тайрагдсан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.56.5-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 40%-аар тогтонги алдагдуулах тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цөсний замд хавчаар тавигдсантай холбоотой ний зам битүүрч механик шарлалт шинж үүсэх ба энэ тохиолдолд , нойр булчирхайн замыг дурангийн аргаар тодосгогч бодисын тусламжтайгаар рентгенд харах /ЕРСР/ шинжилгээгээр ний замын гэмтэл, эмгэгийг оношлох боломжтой. хагалгааны явцад ний зам гэмтсэнийг мэдэх, оношлох боломж муу байдаг. *******3.9.21-ний өдөр *******т элэгний ерөнхий цоргыг нарийн гэдэстэй залгах мэс засал хийсэн байх ба энэ үед өвчтөнд ний гаралтай хэвлийн гялтангийн үрэвсэл өвчин үүссэн байжээ. Өвчтөнд       нийт 4 удаа мэс засал хийсэн. Үүнд: 1 дэх мэс засал: *******3.9.11-ний өдөр ******* *******т “ний хүүдийг дурангийн аргаар авах", 2 дахь мэс засаг^ Сон.до *******т *******3.9.21 -ний өдөр "элэгний ерөнхий цоргыг нарийн гэдэстэй залгах’:, 3 дахь мэс засал: *******т *******3.9.27-ны өдөр 'элэгний ерөнхий цоргоор элэгний баруун. зүүн цоргонд Т хэлбэрийн гуурс байрлуулах’, 4 дэх мэс засал: *******3.7.07-ны өдөр улсад "элэгний 4,5-р хэлтэнг хэсэгчлэн тайрах, элэгний ерөнхий цоргыг өлөн гэдэстэй залгах” зэрэг мэс заслууд хийгджээ. Цөсний хүүдийг дурангийн аргаар авах мэс засал хийхэд элэгний баруун, зүүн цоргыг таслах ба ерөнхий цоргыг битүүлж хавчаар тавих есгүй. Цөсний хүүдийг дурангаар авах мэс заслын стандарт байдаггүй ба өвчтөн эм эмнэлгийн байгууллагыг өөрөө сонгож болно.Цөсний хүүдийн цоргонд металл хавчаар буюу клипийг хүний биеийн босоо тэнхлэг дагуу тавьдаг бөгөөд Б. эмч клипийг босоо тэнхлэг дагуу тавьсан гэж үзэж байна. Цөсний хүүдийн цоргонд хавчаар тавих үед болон тавьсны дараа ний ерөнхий цорго татагдаж битүүрэх, нарийсах тохиолдол байж болно. *******т хийсэн *******3.9.21-ний өдрийн мэс заслаар *******3.9 11-ний өдрийн мэс заслын хүндрэл засагдах боломжтой байсан ба тухайн үед ний гаралтай хэвлийн гялтангийн үрэвсэлтэй байсан тул элэгний ерөнхий цоргыг нарийн нарийн гэдэстэй залгаж оёлгүйгээр Т хэлбэрийн гуурс байрлуулах мэс засал хийсэн бол элэгний эд тайрагдахгүй байх боломжтой байжээ...  гэх Дүгнэлт, /1 дугаар хавтас хэргийн 55-61 дүгээр тал/ 

 

3. *******3 оны 09 сарын 11-ны өдөр ******* элит ХХК-ийн ******* *******т нэхэмжлэгчийн эмчлүүлсэн өвчтөний түүх баримт. /4 дүгээр хавтас хэргийн 189-******* дүгээр тал/

 

4. *******3 оны 09 сарын 20-ны өдрөөс *******3 оны 10 сарын 09-ны өдөр хүртэл UB *******т нэхэмжлэгчийн хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх баримтууд /4 дүгээр хавтас хэргийн 75-120 дугаар тал/

 

5. Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны факультетийн харъяа *******т нэхэмжлэгчийн хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний түүх баримтууд /4 дүгээр хавтас хэргийн 122-133 дугаар тал/

 

 6. үзлэг шинжилгээний баримтууд /4 дүгээр хавтас хэргийн 11-21, 32-33, 35 дүгээр тал/

 

7. гэрчүүдийн мэдүүлэг /3 дугаар хавтас хэргийн 104-107, 4 дүгээр хавтас хэргийн 1-2, 51-59 дүгээр тал/

 

8. гэрэл зураг баримтууд /3 дугаар хавтас хэргийн 95-99 дүгээр тал/

9. зохигчид, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг зэрэг болно.

10. Хариуцагчийн өмгөөлөгч ...хариуцагчийг гэм буруутайг тогтоосон шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй... гэж маргаж байгаа ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар нэхэмжлэгчид гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ нотлоогүй шүүхэд ямар нэг хүсэлт, тайлбар, баримт ирүүлээгүй болно.

11. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж буй шүүхэд ирүүлсэн дээрх баримтуудыг үгүйсгэж няцаагаагүй болно.

12. *******3 оны 09 сарын 11-ны өдөр хариуцагч ******* элит ХХК-ийн ******* эмнэлгийн ажилтан буюу эмч нэхэмжлэгч О.*******ийн биед ний хүүдий дурангийн аргаар авах мэс засал хийх эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ болгоомжгүй хандсан гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн биед ний цорго гэмтэж, ний шалтгаант гялтангийн үрэвсэл үүсэж хүнд гэмтэл учруулсан, энэ нь олон удаагийн эмчилгээ, мэс засалд орох, ерөнхий хөдөлмөрийн чадварын 40хувь алдагдуулах, байнгын эмнэлгийн хяналтад байж үзлэг шинжилгээ хийлгэх шалтгаан болсон гэж үзлээ.

 

13. Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгчийн эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учрахад хариуцагч гэм буруутай гэж дүгнэсэн./4 дугаар хавтас хэргийн 212 дугаар тал/

 

14. Дээрх байдлуудыг үндэслэн нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.2, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирол төлбөр, олох байсан орлого зэрэг гэм хорын хохирол зардалд нийт ******* ******* ******* төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

15. Нэхэмжлэгч *******3 оны 12 сарын 02-ны өдрөөс *******9 оны 09 сарын 24 -ны өдөр хүртэлх хугацаанд Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны факультетийн харъяа *******т үзлэг, шинжилгээ, оношилгоо, эмчилгээ хийлгэхээр ирж очсон замын зардал 32 506 730 төгрөг, эмчилгээ, эм тариа, үзлэг шинжилгээ, оношилгооны төлбөр зардал 46 579 487 төгрөг, хоол хүнс байр түрээс амьжиргааны зардал 15 308 368 төгрөг, олох байсан орлого 75 286 038 төгрөг, сэтгэл санааны хохирол буюу эдийн бус гэм хорын хохирол төлбөрт 31 935 475 төгрөг  нийт гэм хорын хохирол төлбөрт нийт ******* ******* ******* төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтуудыг ирүүлсэн ба хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ, түүнтэй холбоотой баримтуудыг үгүйсгэж няцаагаагүй, энэ талаар маргаагүй болно.

 

16. Шүүх хохирол төлбөрийг нотлох баримтын шаардлага хангасан дараах баримтаар тооцон гаргасан болно.

 

-1. Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны факультетийн харъяа *******т үзлэг, шинжилгээ, оношилгоо, эмчилгээ хийлгэхээр ирж очсон замын зардал 32 506 730 төгрөг, /1 дүгээр хавтас хэргийн 118-135, 3 хавтас хэргийн 25-29 дүгээр тал/

 

-2. эмчилгээ, эм тариа, үзлэг шинжилгээ, оношилгооны төлбөр зардал 46 579 487 төгрөг, /1 дүгээр хавтас хэргийн 136-209, 2 дугаар хавтас хэргийн 65-163  дугаар тал/

 

-3. хүнс байр түрээс амьжиргааны зардал 15 308 368 төгрөг, /1 дүгээр хавтас хэргийн 210-250, 2 дугаар хавтас хэргийн 1-63, 164-176 дугаар тал/

 

-4. олох байсан орлого 75 286 038 төгрөг, /3 дугаар хавтас хэргийн 125-134 дүгээр тал/  

 

-5. сэтгэл санааны хохирол буюу эдийн бус гэм хорын хохирол төлбөрт 31 935 475 төгрөг, /2 дугаар хавтас хэргийн 58-61, 3 дугаар хавтас хэргийн 1-3, 125-134 дүгээр тал/

 

6. нийт ******* ******* ******* төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тогтоов. Шүүх хохирол төлбөрийг хариуцагчаас бүрэн хэмжээгээр гаргуулахдаа нэхэмжлэгчийн олон удаагийн үзлэг, шинжилгээ,мэс засалд орсон, ерөнхий хөдөлмөрийн чадварын 40хувь алдагдсан, байнгын эмнэлгийн хяналтад байж үзлэг шинжилгээ хийлгэх болсон, 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болж сэтгэл санаагаар хохирсон, хариуцагч талд маш их гомдолтой байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

            17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 166 030 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулахаар тогтоов.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч *******-Элит ХХК-иас гэм хорын хохиролд нийт ******* ******* ******* төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 166 030 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

3. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2022 оны 4 сарын 05-ны өдрийн 102/ШЗ2022/05939 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж хүчингүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНТУУЛ

                                           

                                  ШҮҮГЧИД                                                    М.МӨНХТӨР

 

                                                                                                       А.САРАНТУЯА