Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/03317

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .................................тоотод оршин суух, ......... ургийн овогтой .......................... /РД:......................../-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ................................... тоотод оршин суух, ....... ургийн овогтой ....................... /РД: ......................./,

 

Хариуцагч:Баянгол дүүрэг, ............................. тоотод оршин суух, ............... овогтой ................... /РД:....../ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардллага: 32,463,330 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ........................., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ................,

Хариуцагч ..............................., ........................, хариуцагчийн өмгөөлөгч ....................., Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ......................... нь хариуцагч ..............................., ........................ нарт холбогдуулан 32,463,330 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч ......................... миний бие ...............................т 20,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Зээлийг ...............................ын Хаан банкны .......................... тоот дансанд 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн. Зээлүүлэх болсон шалтгаан нь ...............................ын нөхөр ........................ надад би таньдаг хүнээрээ яриулж, банк бус санхүүгийн байгууллагаас 150,000,000 төгрөгийн зээл авч өгье, үүнээс 20,000,000 төгрөгийг нь эхнэр бид хоёр авч, эхнэрийн Нарантуул зах дээрх бөөний контейнерт бараа авч эргэлдүүлье, 20,000,000 төгрөг болон зээлийн хүүг нь бид хоёр хариуцан төлье гэсэн бөгөөд би зөвшөөрч, ................................ ББСБ ХХК-иас нийт 150,000,000 төгрөгийн зээлийг өөрийн нэрээр авсан. Уг зээлийг авсан өдрөө буюу 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би 20,000,000 төгрөгийг ........................, ............................... нарт шилжүүлсэн. Банк бус санхүүгийн байгууллагаас 150,000,000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, 2.5 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд би өөрийн зээлсэн 30,000,000 төгрөгийг, хүүгийн хамт хугацаанаасаа өмнө төлж барагдуулсан. ............................... нь өөрийн авсан 20,000,000 төгрөгийн эхний хэдэн сарын хүүг төлж байсан бөгөөд сүүлдээ төлөхөө байсан бөгөөд би өмнөөс нь 4 сарын хүүд 2,000,000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш би төлчихнө гэсээр төлөөгүй бөгөөд 2 жилийн хугацаанд хүү нь хуримтлагдаж 12,463,330 төгрөг болсон. Одоо намайг тус банк бус санхүүгийн байгууллагаас 20,000,000 төгрөг, хүүгийн 12,463,330 төгрөг, нийт 32,463,330 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд ..............................., ........................ нараас зээлүүлсэн 20,000,000 төгрөг, 2 жилийн хүүд 2,000,000 төгрөг, нийт 32,463,330 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгч ......................... сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Анх хариуцагч нартай ярьж тохирсны дагуу гэрээг бичгээр байгуулсан. Хариуцагч зээлээ өгөөгүйгээс ийм асуудал үүссэн. Би мөнгө хэрэггүй хүнд зээл авч өгөөд, хүчээр гарын үсэг зуруулсан гэж сөрөг зүйл яриад байна гэжээ.

 

3.Хариуцагч ........................ нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 дугаар сарын эхээр .........................тай танилцсан болно. ......................... түүнд алт олборлох шугам үйлдвэр тоног төхөөрөмжүүд байгаа, газрын зөвшөөрөлтэй хүнтэй хамтарч ажиллана гэж итгүүлсэн болно. ........................ би газрын зөвшөөрөлтэй ................................ таньдаг байсан бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн үеэр ................................, ......................... бид гурав ........ аймаг ..... сумд зам дагуу байрлах ................ын цайны газарт уулзаж хамтран ажиллахаар тохиролцсон юм. Тохиролцохдоо ......................... техник, тоног төхөөрөмж, санхүүгийн асуудлаа бүрэн даахаар, ................................ нөхөн сэргээлтийн зөвшөөрөлтэй газраа, мөн нутгийн ард иргэдээс ажиллах хүч зохион байгуулах, ........................ би техник тоног төхөөрөмжийн засвар болон үйл ажиллагааг хариуцаж хөдөө ажиллахаар тус тус тохиролцсон байдаг болно. Учир нь .........................ийн экскватор ............... аймгийн ............. сумын ........................... нэртэй газарт эзэнгүй хөдөө хээр талд, ковш, скруббер хоёр нь ....... сумын...... тосгоны ........... ам эвдрээд засварын газрын гадна талд гудманд байгаа, эдгээрийг бүгдийг нь засч хамтарч ажиллах газартаа буюу ............... аймгийн ......... сумунд зөөвөрлөх шаардлагатай гэдгээ хэлж байсан тул бид гурав дээрхи тохиролцоонд хүрсэн байдаг болно. 2018 оны 7 дугаар сарын дундуур би .........................ийн хамт ..... орж гудманд хаягдсан байсан автокраныг янзлуулж засуулаад бид автокранаа унаад ............. сумын ...... ам нэртэй газар буюу эзгүй хээр талд ирэхэд ковш, скруббер хоёр нь тоногдсон байдалтай байсан болно. Тэнд ......................... Зүүн салаад байдаг өөрийн манаачийн ..... гэх залууг миний туслахаар үлдээгээд энэ төхөөрөмжүүдийг засна биз гээд өөрөө мөнгө хөөцөлдөнө гэж хэлээд хот руу явсан байдаг юм. Би тэр ..... ам нэртэй газарт 2018 оны 8 дугаар сарын дунд үе хүртэл хугацаанд хөдөө байж, ковшийн кроп ажиллахгүй байсныг засч янзлан, скруббер төхөөрөмжийн бууны тохиргоо, бууны мотор зэргийг зассан болно. Засч дуусах үед ......................... ирээд би экскватороо засан хэрэгтэй байгаа тул Улаанбаатар хот руу хамт ирж, экскваторын мотороо боолгоод ............. сумын ........................... нэртэй газарт ирж мотороо тавиулахад асахгүй байсан тул дахин хот руу орж экскваторын оператор дагуулан буцаан ирэхэд ......................... та нар наад экскватороо ажилд оруулаарай гэж хэлээд явсан болно. Экскватор ажиллахгүй байсан тул түүнийг засах гэж нэлээд удахад байрлаж байсан Даргаа гэх айлынх нүүсэн тул экскваторын жолоочтой хамт ............. гэх айлд байрлаж эвдэрхий экскваторыг засч байсан юм. Энэ хугацаанд сүлжээ барьдаггүй тул арайхийж ................................тай холбогдоход тэр хилийн цэргээс авах бичгээ авсан, ажил бүтсэн, бичиг баримт хөөцөлдөөд зардал гарсан, мөн ажилчдаа байрлуулах гэр, хоол хүнс хэрэгтэй байна, .........................т хэл гэхэд нь 2018 оны 9 сард ......................... ирэхэд нь хоёулаа ................................ руу явъя гээд очиж уулзсан байдаг юм. Ингээд бид гурав ярилцаад ......................... ................................д 20,000,000 төгрөг өгөхөөр болоод 2-3 гэр, ажил хөөцөлдөхөд нь зориулж Ланд 100 маркийн машинаа өгсөн гэж хэлж байсан болно. ................................ удалгүй утасдаад ............... ажил хөөцөлдөөд явж байтал нөгөө машин нь эвдэрчихсэн, Дарханд эвдэрсэн газарт нь орхиод ирлээ, очиж аваарай, муу машин байна гэж хэлсэн гэж байсан. Түүний дараа ......................... надад ................................д чи авгайгаасаа 20,000,000 төгрөг зээлж аваад өгчих, эхнэр чинь ............... зах дээр контейнер ажиллуулдаг гэсэн биз дээ, мөнгө хурдан бүтэх юм байна гээд шаардаад байсан тул би эхнэр ...............................т хэлээд, ................................д эхнэрийн ................... улсын дугаартай улаан өнгийн мицибуши субару форестер маркийн суудлын автомашинаа 12,000,000 төгрөгт бодож өгүүлсэн байдаг юм. Яагаад гэвэл хөдөө гадаа явдаг машиныг эргүүлж авах боломжгүй гэж тооцсон байдаг юм. Үүний дараа ................................ машинаа унаж ирээд манай эхнэр ...............................оос 2,607,550 төгрөгийн ахуйн хэрэглээний барааг ачиж авч явсан бөгөөд манай эхнэр надад 3,000,000 төгрөгтэй банкны картаа өгөхөд би картыг ................................д өгөхөөд ................................ уг картнаас 3,000,000 төгрөг авсан байдаг. Удалгүй эхнэр ............................... зээлдүүлсэн мөнгөө буцааж авмаар байна гэхэд нь .........................ийн зээл бүтсэн өөрөө хэлсэн учраас ...............................оос зээлсэн мөнгөө буцааж өгмөөр байна, чи өгчихөөрэй гэж хэлсэн юм. Гэтэл ......................... 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхнэр ...............................т зээлсэн мөнгөө буцааж өгөхдөө зээлэв гэсэн бичгийг өөрөө хэлж бичүүлээд нөхөр ........................ ингэж бич гэсэн гэж худал хэлсэн байдаг юм. Түүнээс биш эхнэр ............................... .........................аас мөнгө зээлэх шаардлага байхгүй, мөнгө зээлсэн юм биш, өөрийнхөө мөнгийг авсан болно. ......................... нь намайг хамтран ажиллаж байна гэж хууран мэхэлж, өөрийнхөө техник болох 25,000,000 төгрөгийн үнэ бүхий автокран, 250,000,000 төгрөгийн үнэ бүхий скруббер, 40,000,000 төгрөгийн үнэ бүхий ковш, 10,000,000 төгрөгийн үнэ бүхий 20 тоннын контейнер, экскватор 70,000,000 төгрөгийн үнэтэй, нийт 800,000,000-850,000,000 төгрөгийн үнэтэй техник тоног төхөөрөмжүүдээ үнэ төлбөргүй засуулж, хөдөө хээр байхад нь тоногдохоос нь хамгаалж, зөөвөрлөх ажлыг намаржин, өвөлжин хийгээд дараа зун хамтарч ажиллана гэх итгэлээр 100 хувь өөрт нь буюу аваач гэсэн газруудад нь аваачиж өгсөн байдаг юм. 4-5 сарын хугацаанд хамтарч ажиллаж байна гэж итгэн намар өвлийн хүйтэнд уулын мухарт орох оронгүй хаягдаж түүний техникийг засч, цуглуулж өгөөгүй бол энд тэнд хаягдсан техник тоног төхөөрөмжүүд тоногдоод алга болох байсан юм. ......................... нь олон сая төгрөгийн техник төхөөрөмжөө засуулж ашигтай ажиллачихаад эхнэр ...............................ыг хуурч мэхлэн зээлэв гэх бичгийг нөхөр чинь бичүүл гэсэн гэж хэлж бичүүлсэн, намайг ................................ ББСБ ХХК дээр очоод өгөөч гэж өдөр бүр ирж дарамттай байсан бөгөөд очиход зээлийн эдийн засагч гэх эмэгтэй бичээд өгчих гээд байсан болохоор нь бичээд өгвөл банк бус санхүүгийн байгууллагад хэрэгтэй юм байна гэж ойлгож бичсэн юм. Гэтэл түүнийг ашиглаад ......................... намайг өрөнд оруулна гэж огт бодож байгаагүй. ......................... хамтран ажиллана гэж хуурч мэхэлж намайг уулын мухарт хөдөө аваачин хамаг эвдэрхий техник төхөөрөмжүүдээ засуулчихаад хамтын ажилд өөрөө санхүү мөнгө төгрөгийг гаргах ёстой мөнгөө эхнэрээс гаргуулаад буцааж өгөхдөө зээлэв гэх бичгийг хуурч бичүүлэн намайг хохироож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд бусдыг ашиглан өөрөө ашиг хонжоо олдог .........................ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагч ............................... нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний нөхөр ........................ 2018 оны 8 сарын үед өөрийн найз ........................., ................................ нартай алт угаах ажил хийнэ гэж хэлэлцэн тохиролцсон. ......................... хамтран ажиллах зардлыг, ................................ алт угаах зөвшөөрлийг, манай нөхөр ........................ хөдөө байрлаж алтаа угаах ажлаа хариуцахаар тохиролцлоо гэж хэлсэн болно. Удалгүй миний нөхөр ........................ ................................ алт угаах газрынхаа зөвшөөрлийг авсан байна. Зөвшөөрөл авахад 20,000,000 төгрөг гарсан тул энэ зардлыг мөнгө бүтэх хүртэл эхнэрээсээ зээлээд өгч байгаач, танай эхнэр контейнер ажиллуулдаг тул мөнгө хурдан бүтэх боломжтой гэж байна, ......................... хөөцөлдөж байгаад зээлээ бүтэхээр буцаагаад өгчихнө, бид алтаа угаагаад ашиг хуваахаар энэ мөнгийг .........................т буцаагаад өгнө гэж тохирсон гэж хэлэхэд нь би итгээд 12,000,000 төгрөгийн ................... улсын дугаартай субару форестер маркийн машин, 2,607,550 төгрөгийн ахуйн хэрэглээний зориулалттай бараа, үлдэх 3,000,000 төгрөгийг миний Хаан банкны картын эрхээр өгсөн. Эдгээрийг хүлээж авсан тухайгаа ................................ гэрчилнэ. Манай нөхөр 2018 оны 8 сараас эхлэн ........................., ................................ нартай хамтран ажиллаж .........................ийн өмчлөлийн алт угаах тоног төхөөрөмж ............... аймгийн ..... сум, ..... хотод байсныг зөөвөрлөж ............... аймгийн ...... суманд хүргэсэн. Зөөвөрлөхөөсөө өмнө тухайн тоног төхөөрөмжүүдийг засварлаж байсан бөгөөд эдгээр газар нь холбоо барих боломжгүй газар байсан юм. Энэ хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ......................... ирээд танай нөхөр намайг зээл авахад хүнд хэлж өгөөд тэр хүн нь ................................ ББСБ ХХК-д зуучилж өгсөн юм. Зээл нь бүтсэн. Танай нөхөр надаас 20,000,000 төгрөг зээлж байгаа юм. Чамд хэлээд зээлсэн гэх бичиг бичүүлээд 20,000,000 төгрөг өгчихөөрэй гэж хэлсэн гэхэд нь надаас зээлж авсан мөнгөө буцааж өгнө гэж хэлсэн гэхэд үгүй, ийм бичиг бичүүл гэсэн гээд байсан тул тухайн үедээ хамтарч ажиллаж байгаа улсууд ажил нь бүтэмжтэй болж байгаа юм байлгүй, ямар нэг ажилд зориулж тохиролцоонд хүрсэн юм байлгүй гэж итгээд нөхрийнхөө нэр төрийг бодоод хэлснээр нь бичиг хийж өгсөн юм. Тухайн үед нөхөртэйгөө холбоо барих ямар ч боломжгүй байсан болно. Түүнээс хойш 2018 оны 12 сарын 30-ны өдөр манай нөхөр ........................ ирээд ......................... гэнэт хамтран ажиллахаа болилоо гээд миний засч угсарсан тоног төхөөрөмжүүдээ өг гээд байсан тул аваачаад өгчихлөө гэж хэлэхэд нь би .........................аас юун мөнгө зээлсэн юм гэж асуухад би мөнгө зээлээгүй, тохиролцсоноороо манай эхнэр ...............................оос авсан 20,000,000 төгрөгөө буцааж өгөөрэй, бид алтаа угаагаад ашиг олохоороо чиний оруулсан мөнгийг чинь тооцож өгнө гэж тохиролцсон шүү дээ гэж хэлсэн гэхэд нь ......................... намайг хууран мэхэлж бичиг бичүүлсэн болохыг мэдсэн юм. Иймд би .........................аас илүү авсан 2,392,450 төгрөгийг буцааж өгсөн, цаашид бидний хооронд ямар ч төлбөр тооцоо байхгүй болно гэжээ.

 

5.Хариуцагч ............................... нь нэхэмжлэгч .........................т холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Манай нөхөр ........................, ........................., ................................ гэх хүмүүстэй танилцаж, хамтран ажиллахаар боллоо гээд 2018 оны 8 дугаар сарын эхээр ............... аймгийн ...... сум руу яваад 2018 оны 12 дугаар сарын сүүл хүртэл 5 сар ажиллаж байгаад ирсэн юм. Нөхөр ........................ 2018 оны 10 сарын эхээр нэг удаа ирэхдээ ................................ алт угаах газрын зөвшөөрөл авч өгнө, ......................... алт угаах тоног төхөөрөмж, бүх зардлаа даана, намайг алт угаах ажлаа хариуцаж хөдөө ажилла гэсэн, би .........................ийн тоног төхөөрөмжүүдийг засах, зөөвөрлөх ажил хийж байгаад ирлээ, ................................ газрын зөвшөөрөл бүтчихлээ, зөвшөөрөл авахад 20,000,000 төгрөг шаардлагатай гэж байна, ......................... намайг эхнэрээсээ 20,000,000 төгрөг аваад өгөөч, зээл бүтэхээр буцаагаад өгье гэж байна гэж хэлэхэд нь би зөвшөөрч түүнд өөрийн 3,000,000 төгрөгтэй картаа, өөрийн өмчлөлийн ................... улсын дугаартай улаан өнгийн мицибуши субару форестер маркийн суудлын автомашинаа 12,000,000 төгрөгт бодож ................................д өгсөн болно. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ................................ миний машиныг унаж дахин ирээд 2,607,550 төгрөгийн ахуйн хэрэглээний барааг ачиж авч явсан бөгөөд зарж, зөвшөөрөлд зарцуулсан зардлаа нөхнө гэж хэлж байсан болно. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ......................... ирээд танай нөхөр ........................ манай эхнэрт хэлээд зээлсэн гэж бичиг бичүүлээд 20,000,000 төгрөг өгчихөөрэй гэж хэлсэн гэхэд нь надаас авсан 20,000,000 төгрөгөө буцааж өгнө гэж ярьж байсан шүү дээ гэхэд үгүй ээ, зээлэв гэх бичиг бичүүлээрэй гэсэн гэхэд нь хамтарч байгаа хүмүүс ямар нэг тохиролцоонд хүрсэн юм байлгүй гэж итгээд юу бич гэсэн юм гэхэд ......................... өөрөө хэлж бичүүлсэн байдаг юм. 2018 оны 12 сарын сүүлээр нөхөр ........................ ирээд ......................... алт угаах газартаа ирээд хамтарч ажиллахаа болилоо, наад тоног төхөөрөмжүүдээ буцаагаад зөө гэхэд нь хүргэж өгчихөөд ирлээ гэсэн юм. Би түүнд ......................... мөнгө зээлсэн гэх бичиг нөхөр чинь бичүүл гээд бичиг бичүүлсэн гэхэд би огт тийм юм хэлээгүй, мөнгө чинь бүтсэн бол тохиролцсоноороо эхнэрээс авсан мөнгөө буцааж өгчихөөрэй гэж хэлсэн гэхэд нь би ......................... утасны сүлжээ барьдаггүй хөдөө газар манай нөхөр байх хооронд холбоо бариулалгүй байж байгаад хэлснийг нь өөрөөр ойлгуулж зээлийн бичиг бичүүлсэн байна гэж мэдсэн болно. Энэ зээлэв гэж бичүүлсэн 20,000,000 төгрөг нь ........................., ................................, ........................ нарын хамтран ажиллахдаа надаас зээлж авсан мөнгө байсан болно. Энэ гурав хамтран ажиллаж байсныг ................................, ........................, тухайн үед тоног төхөөрөмжийг нь харж байсан Б.Гантулга нар гэрчилнэ. Энэ3 хүн хамтран ажиллахдаа надаас 20,000,000 төгрөг зээлж авсан болохыг ................................, ........................ нар гэрчилнэ. Мөн Б.Гантулга нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр ........................ хөдөө утасны сүлжээ байхгүй газар байсныг гэрчилнэ.Нөхөр ........................ ирснийхээ дараа .........................тай уулзаж юун бичиг бичүүлсэн юм бэ, чи өөрөө тэр мөнгөө төлөөрэй гэж хэлээд ......................... өөрөө төлөхөөр тохиролцсон гэж хэлсэн юм. Дараа нь ......................... утсаар яриад мөнгөгүй, зээл төлөхөд хүрэхгүй байна гээд байсан учраас ........................ийн хамт тооцож үзээд илүү авсан мөнгөө түүнд шилжүүлсэн юм. Иймд .........................ийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр надад хэлж бичүүлсэн 20,000,000 төгрөг зээлсэн гэх зээлийн хэлцэл нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

6.Хэрэгт нэхэмжлэгчээс 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ...............................ын гар бичмэл \ХХ-ийн 5\, депозит дансны дэлгэрэнгүй хуулга \ХХ-ийн 6\, депозит дансны дэлгэрэнгүй хуулга \ХХ-ийн 82-94\, хариуцагчаас Тээврийн хэрэгслийн лавлагаа \ХХ-ийн 26\, Зарлагын баримт \ХХ-ийн 27-29\, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга \ХХ-ийн 30-38\ ........ гаргасан тодорхойлолт \ХХ-ийн 39\, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00..... дугаар шийдвэр /хх-ийн 64-67/, шүүхээс ............... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 73 тоот албан бичиг /хх-ийн 47/, хавсралт \ХХ-ийн 48-50\, депозит дансны дэлгэрэнгүй хуулга \ХХ-ийн 82-94\, .......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ..... тоот албан бичиг \ХХ-ийн 97, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ТМ2022/..... дугаар тэмдэглэл /хх-ийн 98-100\, ............... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 286 тоот албан бичиг /хх-ийн 115/, хавсралт \ХХ-ийн 116-122\ зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч .........................ийн гаргасан хариуцагч ..............................., ........................ нараас 30,470,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч .........................т холбогдох 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч ...............................ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч ......................... нь хариуцагч ..............................., ........................ нарт холбогдуулан 30,470,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 30,470,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3.а.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2018 оны 10 дугаар сард би ................................ ББСБ ХХК-иас 150,000,000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэй зээлж авсан. Үүнээс ........................ 20,000,000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэй төлөхөөр тохирч зээлж авсан. Зээлийн гэрээг ...............................той бичгээр байгуулсан. Хариуацгч нар зээлийнхээ хүүг төлөөд явж байсан. ........................ авсан 20,000,000 төгрөгөө төлөөгүй учир надтай хамт банк бус дээр очиж төлөх талаар уулзаж байсан. ................................ ББСБ ХХК нь 20,000,000 төрөг болон түүний хүүд төлүүлэх нэхэмжлэлийг .........................т холбогдуулан гаргасан бөгөөд шүүх 30,470,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн гэж,

3.б.Хариуцагч ........................ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Би 2018 онд ........................., ...... хоёртой ............... аймгийн 243 дугаар анги дээр очиж алт олборлох зорилгоор очсон. ......................... мөнгө санхүүг хариуцахаар хамтарч ажилласан. Би уулын ажил, техник тоног төхөөрөмж засаж бэлэн байлгахаар тохиролцсон. Хотод ирээд ......................... банкнаас зээл авах гэсэн чинь найдваргүй зээлдэгч гээд зээл авч чадахгүй байна, байраа барьцаанд тавиад уурхайн ажилд зарцуулах мөнгийг зээлж авъя, таньдаг мэддэг хүн байна уу? гэхээр би таньдаг дүүтэйгээ утсаар ярьсан чинь банк бус санхүүгийн байгууллага зааж өгсөн. Тэгээд ......................... нь тухайн банк бус санхүүгийн байгууллага дээр очиж уулзаж зээл авсан. Явахаасаа өмнө танай эхнэр ..... дээр ажилладаг учраас эхний ээлжийн мөнгийг чи гаргаад өгчих гэхээр нь Субору форестер маркийн машиныг 12,000,000 төгрөгөөр бодоод дээр нь бараа материал болон 3,000,000 төгрөгтэй карт өгсөн. Нийт 17,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт ....... хийж хамтын ажиллагаанд зарцуулсан. Мөнгөтэй болохоор 20,000,000 төгрөгөө буцааж өгнө гэсэн аман хэлцэл ......................... бид хоёрын хооронд байгуулагдсан. 20,000,000 төгрөгийг авчихаад ...............................т өгсөн байсан. Тухайн мөнгөө өгөхдөө зээлийн утгатай бичиг бичүүлсэн байсан. Би сүлжээгүй газар ............... аймгийн ............. сумд байсан. ......................... зөвшөөрөлгүй алт олборлох гэж очсон асуудал ч байдаг. ...............................т 20,000,000 төгрөгийг өгөхдөө хууль бусаар гарын үсэг зуруулж, зээлийн гэрээ хийсэн байдаг. 20,000,000 төгрөгийг надтай хийсэн аман хэлцлийн дагуу буцааж өгсөн гэж ойлгож байгаа гэж,

3.в.Хариуцагч ............................... нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Би .........................аас мөнгө зээлэх шаардлага байгаагаагүй. .........................ийг танихгүй. Миний бизнес тухайн үед хангалттай мөнгөөр эргэдэг байсан. Би .........................т яагаад хүү гэж мөнгө хийсэн бэ? гэхээр маш олон харилцагчтай байсан. .........................т надаас хүү төлөх гэсэн чинь мөнгө байхгүй байна гэхээр нь тухайн үед ......................... надаас хүү гэж мөнгө авсан шүү гэсэн утгаар хүү гэж мөнгө шилжүүлсэн. Намайг ......................... зээлсэн мөнгөө ав гэхээр нь яваад очсон. Гэтэл дэвтэр, бал өгөөд бичих зүйлийг хэлж бичүүлсэн. Би зээлсэн мөнгөө авах ёстой гэхэд ......................... үгүй танай нөхөртэй ярилцсан учир ийм утгатай бичиг хийгээд өг гэсэн. Манай нөхөр тухайн үед холбогдох боломжгүй байсан. Нөхөртэй маань хамтарч ажил хийх гэж байгаа нэр нүүрийг бодож бичиг хийж өгсөн. Надаас 12,000,000 төгрөгийн үнэтэй Субару Форестер маркийн автомашин, 2,605,750 төгрөгийн бараа, картаас 3,000,000 төгрөг зарлага гаргасан. Нийт 17,650,000 төгрөг болсон. Зөрүү мөнгийг .........................т буцааж өгсөн. Би .........................аас мөнгөө зээлээгүй гэж,

3.г.Хариуцагч ............................... сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ............................ нь ............................... руу утсаар яриад хүрээд ир гэж хэлсэн. ...............................ыг очиход энэ бичгийг бичээд өг, танай нөхөр энэ бичгийг бичүүлж байж 20,000,00 төгрөгийг чамд өг гэж хэлсэн гээд бичүүлсэн. ........................ийг төлөөлөх бүрэн эрхгүй байж зээлийн хэлцлийг бичүүлсэн. Иргэний хуулийн 68 дугаар зүйлд зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд дур мэдэн хийсэн хэлцэл гэж үзнэ. ......................... нь ........................ 150,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг зээлж авахаар тохиролцсон гэдгээ хэлж байна. ........................той зээлийн хэлцэл хийх байтал ...............................той зээлийн хэлцэл хийсэн. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд дур мэдэн хийсэн хэлцэл юм. Энэ хэлцлийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэж,

3.д.Нэхэмжлэгч ......................... сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ: ...Анх хариуцагч нартай ярьж тохирсны дагуу гэрээг бичгээр байгуулсан. Хариуцагч зээлээ өгөөгүйгээс ийм асуудал үүссэн. Би мөнгө хэрэггүй хүнд зээл авч өгөөд, хүчээр гарын үсэг зуруулсан гэж сөрөг зүйл яриад байна гэж тайлбарласан байна.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.а..........................аас 2018.10.28 өдөр ..... овогтой ...... би 20,000,000 төгрөгийг банкны хүүгээр нь зээлсэн нь үнэн болно. Мөнгийг ............... дансанд шилжүүлсэн болно. Мөнгө зээлдэгч ............................... гэх баримт /хх-ийн 5/,

4.б..........................ийн Хаан банкин дахь ........... тоот дансны хуулгаар нэхэмжлэгч ......................... 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр .............. тоот дансаар 150,000,000 төгрөг авч, буцаан шилжүүлж байсан, мөн хариуцагч ...............................т 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 19,999,998 төгрөг шилжүүлсэн, хариуцагч ............................... Хаан банкин дахь .......................... тоод дансаар 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 183,700 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 510,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөгийг ...................., .......... зээл хүү, ............. хүү гэсэн утгаар хийсэн шилжүүлэг /хх-ийн 82-93/,

4.в.Хариуцагч ...............................ын Хаан банкин дахь .......................... тоод дансны хуулгаар 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 550,000 төгрөгийг ....... тоот /................ийн дээл авч, төлсөн/ дансанд ................ Бямбадолгор утгаар хийсэн шилжүүлэг /хх-ийн 38/,

4.г.Хариуцагч ........................ нь ....... ББСБ-д .........................аас авсан 20,000,000 төгрөгийг төлж барагдуулах болно. ББСБ-тай хамтран ажиллана. Миний төлөвлөн буй ажил жигдэр бүгдийг нь төлөх боломжтой. Тус компани зээлийн хүүн дээр уян хатан хандаж өгнө үү гэж бичсэн хүсэлт /хх-ийн 95 дугаар хуудас арын нүүр/ гаргаж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

5.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хүчин төгөлдөр бус байх хэлцэл буюу хийгдсэн үес хүчин төгөлдөр бус байх хэлцэл, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн талаар зохицуулсан.

 

6.Хариуцагч ............................... нь нэхэмжлэгч .........................аас 20,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн дансаар авч, сар бүр 2.5 хувийн хүү төлөхийг зөвшөөрч баримт үйлдсэн байна.

 

7.Уг баримтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх, хариуцагчийг нэхэмжлэгч хууран мэхэлж хийсэн хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

8.Харин нэхэмжлэгч ......................... болон хариуцагч ..............................., ........................ нарын хоронд 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн, хэлцлээр 20,000,000 төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй буцаан төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

9.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 282.1, 282.3-т заасны дагуу зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Зээлийн гэрээнд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.

 

10.Хариуцагч нар зээлийг хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч 20,000,000 төгрөгийн хүү 10,470,000 төгрөгийг ................... ББСБ ХХК-д төлөх үүрэг үүссэн болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00..... дугаар шийдвэрээр нотлогдож байна.

 

11.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 

12.Хуульд заасны дагуу нэхэмжлэгч ......................... нь хариуцагч ..............................., ........................ нараас зээл 20,000,000 төгрөг, хохирол 10,470,000 төгрөгийг нийт 30,470,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

13.Иймд хариуцагч ..............................., ........................ нараас 30,470,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .........................т олгож, нэхэмжлэгч .........................т холбогдох 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч ...............................ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

14.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537,217 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 310,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, улсын төсвөөс 206,950 төгрөг гаргуулан хариуцагч ...............................т олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасны дагуу хариуцагч ..............................., ........................ нараас 30,470,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .........................т олгосугай.

 

2.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгч .........................т холбогдох 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч ...............................ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч .........................аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537,217 төгрөг, хариуцагч ...............................оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..............................., ........................ нараас 310,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, улсын төсвөөс 206,950 төгрөг гаргуулан хариуцагч ...............................т олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР