Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/02823

 

 

2022 оны 10 сарын 04 өдөр    Дугаар 183/ШШ2022/02823                      Улаанбаатар хот

 

                  

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө аймаг,  сум, 0 дугаар багт оршин суух Ж овогт Б.Б  /ЙО********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Х дүүрэг, 00 тоот хаягт оршин суух Ч овогт А.Э /ЙО********/,

Хариуцагч:  Х дүүрэг, 0  тоот хаягт оршин суух С.Д нарт холбогдох,

**** УНМ дугаартай “Норд бенз” маркийн самосвол машин, **** УБ дугаартай авто ачигч тээврийн хэрэгслүүдийн худалдан авахад төлж оруулсан 169 200 411 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Х дүүрэг, 1тоот хаягт оршин суух Ч овогт А.Э /ЙО*******/-ийн

Нэхэмжлэгч: Ө аймаг, У сум, 0 дугаар багт оршин суух Ж овогт Б.Б /ЙО*******/-д холбогдох,

80 060 830 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч С.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн  төлөөлөгч Т.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч А.Э, С.Д нарт холбогдуулан **-** УНМ дугаартай “Норд бенз” маркийн самосвол машин, **-** УБ дугаартай авто ачигч тээврийн хэрэгслүүдийн худалдан авахад төлж оруулсан 169 200 411 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Үүнд:

1.1.Б.Б миний бие Ө аймгийн У суманд хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг. А.Э нь манай эхнэртэй үеэлүүд юм. Миний бие хүмүүстэй нийлж уул уурхайн ажил хийдэг байсан ба ажилдаа хэрэг болох техник хэрэгслүүдийг Улаанбаатар хотод байх хятад эзэнтэй компаниас зээлээр болон бэлэн мөнгөөр худалдаж авдаг байсан. Б.Б миний бие хотод амьдардаг А.Э-р дамжуулан машин техник авдаг байсан ба 2012 оны 8 дугаар сард “Нутгийн буян” группээс “Норд бенз” урьдчилгаа төлбөр төлөөд тээврийн хэрэгсэл авсан. Дээрх машины дараагийн төлбөрийг төлөхдөө миний бие А.Э-р дамжуулан төлдөг байсан. Гэтэл 2013 оны 3 дугаар сард “Нутгийн буян” группээс “Норд бенз”-ний мөнгөө хий гээд яаруулаад байна гэхээр нь миний бие өөрийн өмчлөлийн 42-76 улсын дугаартай ковшийг 50 сая төгрөгөөр зараарай гэхэд А.Э нь “Жамдаан гэдэг хүн 45 сая төгрөгөөр авъя гэж байна гэхээр” нь миний бие зөвшөөрсөн. Ингээд 2013 оны 7 дугаар сарын 04-нд Д.Ж нь миний **-**УБ дугаартай авто ачигчийг 45 000 000 төгрөгөөр худалдан авсан. Уг ачигч Улаанбаатар хотод байсан учир Жамдаан нь миний хэлсний дагуу Эрдэнэдоржтой уулзаж миний ачигчийг авч явсан.

Тухайн үед уг ачигчны үнэ болох 45 000 000 төгрөгийг 300 000 төгрөгийг бэлнээр, 44 700 000 төгрөгийг А.Э-н данс руу шилжүүлж, доллар болгон “Норд бенз”-ний үлдэгдэл төлбөрт хий гэж Б миний бие А.Э-д даалгасан билээ. Гэтэл машины мөнгийг “Нутгийн буян” группэд тушаагаагүй байсан ба үлдэгдэл төлбөр дутуу гээд Ө  аймгийн У сумаас тээврийн хэрэгслээ аваад явчихсан.

Ингээд миний бие үеэл А.Э-оос 45 000 000 төгрөгөө 2015 оноос хойш нэхэхээр эхлээд өгнө гэж хэлдэг байсан ба сүүлдээ намайг зодож, хэл амаар доромжлон, худал хэлж, хаягаа нууж, зугтаагаад байсан учир 2016 оны 1 дүгээр сард Цагдаагийн байгууллагад хандан шалгуулахад залилан мэхлэх гэмт хэрэг байна гээд шалгаж байснаа гэнэт хаасан. А.Э нь танил талаараа гуйлгаж байгаад хэргээ хаалгасныг сүүлд мэдэж, прокурорын байгууллагаас надад учруулсан хохирол, мөнгийг нэхэхээр өгнө гээд уулзахгүй зугтаад өдий хүрсэн билээ. Иймд А.Э-оос 45 000 000 төгрөг гаргуулж өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. **-** УНМ дугаартай Норд бенз автосамосвалын /өөрөө буулгагч/ автомашины 65 000 000 төгрөгийн /хөрөнгө оруулагч/ өмчлөгч мөн болохыг, 15-65 УБ ковш тээврийн хэрэгслийн 85 хувийн /60 772 335 төгрөгийн хөрөнгө оруулагч/ өмчлөгч мөн болохыг тус тус тогтоолгох, А.Э-оос дээрх тээврийн хэрэгслүүдийг худалдан авахад миний оруулсан хөрөнгө оруулалт буюу 64 757 470 төгрөгийг гаргуулах.

Иймд дээрх тээврийн хэрэгслүүдийн өмчлөгч мөн болохыг тогтоолгож, тээврийн хэрэгслийг худалдан авахад оруулсан хөрөнгө буюу 64 757 470 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

1.3.2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр **-76 УНМ  дугаартай “Норд бенз” авто самосвол машины өмчлөгч, 15-** УБ ковш тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн болохыг тус тус тогтоолгох, тээврийн хэрэгслүүдийн төлбөрт өгсөн 64 757 470 төгрөгийг Эрдэнэдоржоос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба нийт 109 667 881 төгрөг нэхэмжилсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлагаа 59 442 941 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Учир нь миний бие өнгөрсөн хугацаанд өөрт байсан боловч, олдохгүй байсан хавтастай баримтаа олж авсан. Иймээс баримт бүрдсэн учир **-** УНМ дугаартай “Норд бенз” маркийн самосвол автомашины төлбөрт А.Э-д 90 000 000 төгрөг өгч, **-**УБ дугаартай ковш тээврийн хэрэгслийн төлбөрт 79 200 411 төгрөг, нийт 169 200 411 төгрөг өгсөн болно. Иймээс дахин нэхэмжлэлийн шаардлагаа 59 442 941 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

1.4.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Б.Б миний бие 2012 оны 6 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл өөрийн өмчийн "Өвөр булан” ХХК-аар дамжуулан “АУМ АЛТ” ХХК-тай хамтран Ө  аймгийн У сумын “Өлтийн Эх” гэх 362\А лицензтэй газарт 2012 оны 7 дүгээр сарын 8, 2013 оны 8 дугаар сарын 24-ны өдөр тус тус нөхөн сэргээлтийн гэрээ байгуулан, алт үйлдвэрлэх, газрыг нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж байсан. Ажиллах хугацаанд үнэ бага, хүүгүй, зээлээр худалдан авах тээврийн хэрэгслүүд хэрэгтэй болсон. Миний бие Улаанбаатар хотоос 500 километр хол ажиллаж амьдардаг, хот руу явахаар ажил хоцорч хугацаандаа амжихгүй болоод байсан тул эхнэр Б. хамаатан, “Нутгийн буян” ХХК-нд ажилладаг дүү А.Э-д итгээд “УБ хотоос тээврийн хэрэгсэл, сэлбэг хэрэгсэл худалдан авах, гэрээ байгуулах, сум руу явуулах, үйлдвэрлэсэн алтыг хүлээн авч, тушааж өгөх, мөнгийг нь данс руу шилжүүлэх” хүсэлтийг тавихад дүү А.Э зөвшөөрсөн. Ингээд:

            Нэг: Миний бие 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Ө  аймгийн У сумын “Өлтийн эх” газарт хамт ажиллаж байсан Ж.Ц зөвлөснөөр “Жинь Жинь” ХХК-ний техник хариуцсан ажилтан Г, С гэдэг өвөрмонгол хүмүүстэй утсаар ярьж “авто ачигч зээлээр худалдахыг” гуйсан. Тэд үнийн дүнгийн 50%-ийг төлөөд зээлээр худалдан авахыг зөвшөөрсөн. Ингээд миний бие LingongLG953 маркын **-** улсын дугаартай авто ачигчийг 53 500 доллараар зээлээр худалдан авахаар тохиролцож, эхлээд урьдчилгаа 26 750 доллар буюу 36 024 665 төгрөг төлөх болсон. Энэ үед Гэрлээ “Биеэрээ ирж, гэрээгээ байгуулж авто ачигч машинаа ав” гэхэд би “хөдөө ажил ихтэй, хугацаа алдах гээд байна, хамаатны дүүгээ явуулъя” гэхэд “найдвартай хүн мөн үү, мөнгөө төлж дуусчхаад тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэр дээр чинь шилжүүлнэ” гэсэн.  Би утсаар яриад А.Э-ийг Г-тэй  очиж уулзан, мөн 21 024 665 төгрөгийг доллар болгон тушааж, “Зээлээр авто ачигч худалдах худалдан авах гэрээ” байгуулах эрхийг өгсөн. А.Э “Жинь Жинь” ХХК-ний ажилтан Г-тэй уулзан 16-65 улсын дугаартай авто ачигчийг Ө  аймгийн У сум руу ачааны машинд ачуулаад н ад руу явуулсан болно. Миний бие **-** улсын дугаартай авто ачигчийг худалдан авахад оруулж төлсөн мөнгийг дараах байдлаар “Жинь Жинь” ХХК-нд болон А.Э-д төлсөн. Үүнд:

-Тус компаний хашаанд байсан Ж.Ц-ийн өмчлөлийн ZL50маркийн **-**УБ дугаартай цэнхэр өнгийн авто ачигчийг 15 000 000 төгрөгөнд тооцсон.

-2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр дүү Б.М-ээр бэлэн орлого А.Э-ийн 5563004735 дансанд 5 600 000 төгрөг шилжүүлсэн.

-2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Б-аар бэлэн орлого А.Э-ийн 5563004735 дансанд 4 000 000 төгрөг шилжүүлсэн.

-2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр дүү Б.М-ээр бэлэн орлого А.Э-ийн 5563004735 дансанд 400 000 төгрөг шилжүүлсэн. Нийт 25 000 000 төгрөг болсон.

-Үлдэгдэл 11 024.665 төгрөгийг миний бие өөр хүнээр Э-ийн данс руу хийлгэх гэтэл “ буян групп” ХХК-ны мөнгө байгаа би хийе, та удахгүй өгөөрэй” гэж хэлсэн. Энэхүү үлдэгдэл мөнгийг би 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн 5554121246 данснаас түүний 5087125343 данс руу 25 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөнд дээрх авто ачигчийн зээлийн гэрээний 8 дугаар сарын төлөлт хамт шилжигдсэн юм. Зээлийн гэрээний графикийн дагуу төлөх боломжгүй үед  “ буян групп” ХХК-ний мөнгөнөөс хийлээ, та удахгүй өгөөрэй” гэдэг байсан. Миний бие мөнгийг эргүүлэн буцааж А.Эрдэнэдоржид дараах байдлаар төлсөн.

-2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр дүү Б.М-аар бэлэн орлого А.Эрдэнэдоржийн 5087125343 дансанд 8 000 000 төгрөг шилжүүлсэн.

-2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өөрийн 5554121246 данснаас түүний 5563004735 данс руу 3 000 000 төгрөг шилжүүлсэн.

-2013 оны 3 дугаар сарын 20-ниы өдөр өөрийн 5554121246 данснаас түүний 5563004735 данс руу 3 000 000 төгрөг, нийт 14 000 000 төгрөг шилжүүлсэн.

-2013 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 5 000 доллар буюу 7 180 000 төгрөг Гэрлээд тушааж, баримт авч байсан.

-2013 оны 6 дугаар сарын 24-ны өдөр 3 916 доллар буюу 5 431 492 төгрөг хугацаа хэтэрсний төлбөр 2 588 919 төгрөг тушааж, баримт авч байсан.

Миний бие “Жинь Жинь ХХК-иас LingingLG953 маркын 16-65 улсын дугаартай авто ачигчийг 53 500 доллараар зээлээр худалдан авах гэрээний үнэ 76 702 546 төгрөгийг төлж дуусахад Гэрлээ нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг авах материалуудыг өгөх гэхэд иргэний үнэмлэхээ хөдөө гэртээ орхисон байсан тул дахин ирж авахаар болсон. Хожим нь намайг мэдээгүй байхад А.Э миний зөвшөөрөлгүй, нууцаар Гэрлээг байхгүй үеэр Цолмон гэх хүүхэнтэй уулзан холбогдох материалуудыг авч, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргуулан авсан байсан.

 Хоёр: Нэхэмжлэгч миний бие 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Ө  аймгийн У сумаас шороо ачих самосвол машин худалдан авахаар хүү Б.Нандин-Эрдэнийн хамт Улаанбаатар хотод Баянгол дүүргийн 10-р хороололд амьдардаг эхнэрийн дүү хамаатан А.Э-д ирсэн. Тэднийд байхдаа машин бага хүүтэй, зээлээр, худалдан авахаар ирснээ хэлтэл А.Э-р “Дүү нь “ буян групп” ХХК-нд сэлбэг, техник хэрэгсэл зардаг няравын ажил хийдэг. Би захиралдаа өөрөө авч байгаа гээд танд хүүгүй аваад өгье, боломжоороо хэсэгчлэн төлөөрэй. Манай компаний машин сайн, тэвшний шал нь 1сантиметрийн зузаан төмрөөр төмөрлөсөн байдаг” гэж хэлсэн. Би түүнд итгээд “Машинаа хүүгүй зээлээр авах, мөн сэлбэг хэрэгсэл авахаар шийдэж, 2012 оны 8-р сарын 14-ны өдөр түүний хамт компани руу нь явах гэтэл “танд өгч байгааг мэдэх юм бол заавал хүү тооцно, та явах хэрэггүй, надад ажилтан гээд хүүгүй зээлдүүлнэ, би явлаа мөнгөө миний данс руу хийчих” гээд ганцаараа яваад өгсөн. Удалгүй А.Э Сонгинохайрхан дүүргийн 22-ийн товчооны хажууд байрлах “Нутгийн буян групп” компаний хашаанд хүрээд ир гэсэн очиход “машин бүтсэн, Норд бенз маркын **-**УНМ улсын дугаартай самосвол автомашиныг зээлээр худалдан авах боллоо нийт 58.500 доллар буюу ойролцоогоор 80 сая төгрөг болсон шүү” гээд машины түлхүүр, захирлын охин Анударийн данс руу мөнгө шилжүүлсэн баримт, гэрээний хамт надад өгсөн. Гэрээ нь машины бичиг баримт хадгалах хайрцагт байнга байдаг байсан. Миний бие 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүү Б.Н-ийн хамт “Норд бенз” маркын **-** УНМ улсын дугаартай самосвол автомашиныг жолоодон Ө  аймгийн У сум руу буцсан. Энэхүү тээврийн хэрэгслийн төлбөрийг А.Э-д дараах байдлаар төлж барагдуулсан болно. Үүнд:

-2012 оны 8 дугаар сарын 14-ны өдөр А.Э-ийн 5563004735 дансанд машины урьдчилгаа, сэлбэгний төлбөр нийт 26 638 888 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөний 20 000 000 төгрөгийг А-ийн данс руу хийсэн банкны хуулга өгсөн.

-2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн данснаас 5 000 000 төгрөг түүний 50066303560 данс руу шилжүүлсэн.

-2012 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр өөрийн данснаас 20 000 000 төгрөг түүний 50066303560 данс руу шилжүүлсэн.

-2013 оны 7 дугаар сарын 04-ны өдөр Б.Б миний бие өөрийн өмчлөлийн ****УБ дугаартай авто ачигчийг Ж-д худалдан борлуулсан. Түүний төлбөр 44 700 000 төгрөгийг Ж нь эхнэр Р.О-ийн 5085074477 данснаас 5563004735 данс руу шилжүүлж, 300 000 төгрөгийг бэлнээр түүнд өгсөн.

Нэхэмжлэгч миний бие “Норд бенз” маркын **--**УНМ дугаартай самосвол автомашиныг худалдан авахад нийт 90 000 000 төгрөгийг А.Э-д төлж дуусгасан болно. 2013 оны 7 дугаар сарын 13-ны өдөр буюу наадмын амралтаар А.Э, эхнэр С.Д-ийн хамтаар У суманд наадам үзээд явж байхад нь уулзан “Норд бенз” машины төлбөрийг дуусгасан уу” гэхэд “төлчихсөн” гэж хэлж байсан. Асуусан учир нь А.Э-ийг Дархан-Уул аймагт байр авсан гэж сонссон байсан. Гэтэл А.Э нь 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр намайг хөдөө явсан гэртээ байхгүй, эхнэр Болормаа Улаанбаатар хот руу явсан хойгуур Ө  аймгийн У сумын гэрийн гаднаас “Норд бенз” маркын **-**УНМ дугаартай самосвол автомашин, LingongLG953 маркын **-** дугаартай авто ачигч болох бүх тээврийн хэрэгслүүдийг /экскавотор, алтны шороо гэх мэт\ маань эхнэр С.Д-ийн хамтаар миний зөвшөөрөлгүй авч явсан. Тээврийн хэрэгслүүдийг миний бие эзэмшиж ашиглаж байхдаа улсад татваруудыг нь төлсөн бөгөөд холбогдох баримт, гэрчилгээ, машины гэрэл зургууд надад байдаг тул гарган өгч байна. Хариуцагч А.Э, С.Даваадэмбэрэл нар нь дээрх тээврийн хэрэгслүүдийг худалдан авахад ямар ч мөнгө, тээврийн хэрэгсэл болох хөрөнгө гаргаагүй болно. Тэд авто ачигчийг 60 000 000 төгрөгөөр М, самосвол машиныг 90 000 000 төгрөгөөр Э-р гэдэг хүмүүст тус тус худалдсан байдаг ба мөнгөөр нь Баянгол, Хан-Уул дүүрэгт орон сууцнууд худалдан авсан юм. Иймд миний бие **-**УНМ дугаартай Норд бенз маркын самосвол автомашиныг худалдан авахад 90 000 000 төгрөг, LingongLG953 маркын **-** дугаартай авто ачигчийг худалдан авахад 76 702 546 төгрөгийг оруулан төлсөн тул тээврийн хэрэгслүүдийг худалдан авахад оруулж төлсөн нийт 169 200 411 төгрөгийг А.Э, С.Д нараас гаргуулан өгөхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэсэн.

            2.Хариуцагч А.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

            Б.Б-ийн 45 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Б.Б нь надаас үндэслэлгүй мөнгө нэхэмжилсэн байх тул би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.1.А.Э би Б.Б ахтай хамаатан садны холбоотой хүмүүс бөгөөд Б.Б нь миний аавын төрсөн дүү Ц-ийн охин болох Б-ийн нөхөр юм. Тэрээр 2012 онд “би жижиг уурхай ажиллуулмаар байна, гэвч мөнгө байхгүй тул 40 000 000 төгрөг зээлээч” гэж хүсэхэд би түүнд зээлсэн. Мөн 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр уурхайн газар ашиглах төлбөрт 7 000 000 төгрөг хэрэгтэй байна хэмээн уурхайн газар ашигладаг Дангаасүрэн гэх хүний охин А-ын дансруу шилжүүлж авсан.

Б.Б-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох Д.Ж зарсан 42-76 УБ дугаартай авто ачигчийн үнэ болох 44 700 000 төгрөгийг би Б.Б-д бүрэн өгсөн. Харин Д.Ж нь надад бэлнээр 300 000 төгрөг өгөөгүй болно. Тухайлбал, 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 28 062 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 100 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 1 079 000 төгрөгийг Б.Б-ийн дансанд, 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 14 000 000 төгрөгийг Б.Бодьгэрэлийн даалгаснаар О гэх хүний дансанд, 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 21 200 000 төгрөгийг Ч-д шилжүүл гэж даалгасны дагуу шилжүүлсэн. Ийнхүү би түүнд нийт 65 641 000 төгрөг шилжүүлсэн тул түүнээс илүү өгсөн 20 614 000 төгрөгөө нэхэмжилж байна. Иймээс  Б.Б-ээс 20 641 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.

2.2.А.Э би Б.Б-д холбогдуулан өмнө нь 20 641 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Энэ нь Б.Б нь иргэн Д.Ж-с шилжүүлсэн төгрөгийг Норд бензны төлбөрт өгүүлсэн байсныг А.Э нь “Нутгийн буян групп” ХХК-д өгөөгүй хувьдаа ашигласан гэж 45 000 000 төгрөг гаргуулахаар шаардсантай холбоотой байсан. Иймээс би уг мөнгөний зарцуулалтын талаар тайлбар хийж, Б.Б нь Ж-аас орж ирсэн 44 700 000 төгрөгийг авахдаа, нэмж түлшний төлбөрт зээлсэн 20 641 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхсэн. Гэтэл нэхэмжлэгч нь миний шүүхэд гаргасан тайлбар, дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсныхаа дараа өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа “Норд бенз” маркийн **-** УБ дугаартай өөрөө буулгагч ачааны машинд 65 000 000 төгрөгийг оруулсан, мөн түүнчлэн **-** УБ дугаартай ковшинд 65 677 881 төгрөг оруулсан тул тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгож, 2 тээврийн хэрэгсэлд оруулсан хөрөнгө болох 64 757 470 төгрөг гаргуулна гэж нэмэгдүүлсэн.

Иймд А.Э-д Б.Б-ийн учруулсан хохирлын хэмжээ 59 419 830 /32 739 995+13 643 470+13 036 365/ төгрөг, сөрөг нэхэмжлэлээр шаардсан 20 641 000 төгрөг, бүгд 80 060 830 төгрөгөөр тогтоогдож байна. Иймээс А.Э би 20 641 000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа 59 419 830 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа тул Б.Б-ээс нийт 80 060 830 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2.3.Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн зарим, үг өгүүлбэрт залруулга хийж байгаа болно. Энэ нь 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээнд заасан ковшны урьдчилгаа төлбөр болох 21 166 000 төгрөгийн “хүү” гэж ойлгогдохоор буруу бичсэн байх тул залруулга хийж байна. Харин гэрээнд заасан 26 700 долларыг 2012.10.18-ны өдрийн дотор сар бүр 8 916 долларыг “хүү” 400 000 төгрөгийн хамт Б.Б төлөх болсон хэмээн залруулж байна.

2.4. Жин жинш ХХК-аас худалдан авсан 1565 УБ улсын дугаартай ковш тээврийн хэрэгслийн тухайд Жин Жин ХХК нь уг ковшийг 53 500 доллароор зарна, харин урьдчилгаа 50%-ийг нь өгчихвөл үлдэгдлийг зээлээр авч болно гэсэн. Урьдчилгаа төлбөрийн 26 750 долларыг Б.Б-ийн хуучин ковшийг 15 000 000 төгрөгөөр бодож, үлдэгдэл 21 166 000 төгрөгийг нь А.Э би Б.Б-тэй тохиролцсон хүү ёсоор түүнд зээлсэн. Харин үлдэгдэл 26 750 долларыг 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор сар бүр 8 916 долларыг 400 000 төгрөгийн хамт Б.Б төлөх болсон. Гэхдээ Б.Б надаас зээлсэн мөнгөө бүрэн төлсний дараа тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авах болсон тул А.Э би 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр **-** УБ дугаартай ковшийг худалдаж, худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр хүлээн авсан. Гэвч үүнээс хойш ковшны төлбөрийг дараах байдлаар би төлсөн:

-2012 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төлбөр хийх үед “мөнгө байхгүй, чи аргал” гэсэн тул би 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 12 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5563004735 тоот данснаас авч 177 470 төгрөг нэмээд Найман шарга захаас 8 916 доллар худалдан авч 400 000 төгрөгийн хүүгийн хамт төлсөн.

Харин тус компани 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн энэ орлогыг 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-руу шилжүүлсэн байдаг ба уг огноогоороо 2020 оны 05 сарын 07-ны өдрийн тодорхойлолтод тэмдэглэсэн байдаг. Мөн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хуваарьт төлөлтийг хийх өдөр болоход Б.Б нь мөн л мөнгө өгөөгүй. Иймээс би 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн Хаан банкны 5563004735 тоот данснаас 12 945 000 төгрөгийг зарлагдан авч 8 916 доллар болон хүүгийн хамт Жин жин ХХК-нд бэлнээр аваачиж өгсөн. Харин үүнээс хойш тэрээр 2012 оны 10 дугаар сард уурхай буусан гэсэн тул миний бие Жин жин ХХК-д очиж уулзан хавар ажил эхэлсний дараа төлье гэдэг хүсэлт тавьж, төлбөрийг хойшлуулахаар тохирсон.

Ийнхүү А.Э би ковшны төлбөрт өөрөөсөө 2012 онд 46 643 470 төгрөг, харин миний ковшийг ашиглаж олсон орлогоос 2013 онд 13 011 492 төгрөг төлөгдсөн. Энэ мөнгөний 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5000 доллар буюу 7 180 000 ба хүүний 400 000 төгрөгийг би өөрөө очих боломжгүй байсан тул Б ахыг өгчих гэж хэлсний дагуу өгсөн байсан, харин 2013 оны 06 дугаар сарын 24-ны өдөр үлдэгдэл 3 916 доллар буюу 5 431 492 төгрөгийг Б.Б ах бид хамтдаа бэлнээр Жин Жин ХХК дээр очиж өгч байсан.

**-** УНМ улсын дугаартай “Норд бенз” маркын машины тухайд:

Мөн дараа нь 2012 оны 08 сарын үед Б.Б ах надруу ярьж "ковшоор шороог холоос зөөхөд усан буугаа гүйцэхгүй байна, нордбенз спмасвол авах хэрэгтэй байна, чи  буян ХХК-иас нордбенз машин авах боломж байна уу” гэсэн. Би түүнд “таньд 40 000 000 төгрөг, мөн газрын төлбөр гээд 7000 000 төгрөг, ковшинд зээлсэн. Надад одоохондоо мөнгө байхгүй байна, та надад зээлсэн мөнгөө өгнө гэсэн боловч одоогийн байдлаар юу ч өгөөгүй байна” гэхэд тэрээр “би чиний зээлээс 20 000 000 төгрөг шилжүүлье, харин нордны түлш, тос, маслод болон бусад сэлбэг хэрэгсэл өгч явуулаарай” гээд нэмж 6 638 000 төгрөг шилжүүлсэн.

Иймээс А.Э би “буян групп” ХХК-иас 2012 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Нордбенз маркын **-** УБ дугаартай өөрөө буулгагч автомашиныг 58 500 ам.доллараар худалдан авсан. Түүний урьдчилгаа төлбөрийг би Б.Б-ийн 47 000 000 төгрөгийн зээлээсээ төлсөн 20 000 000 төгрөгөөр /14 640 ам.доллар/ төлсөн.

Харин уг машины төлбөрийн үлдэгдэл 43 860 ам.долларыг 1,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай төлөх нөхцлөөр гэрээ байгуулсан ч үлдсэн төлбөрийг мөн би төлсөн. Энэ нь хавтаст хэрэгт гарган өгсөн 2016 оны 01 сарын 18-ны өдрийн “буян групп” ХХК-тай тооцоо нийлсэн баримт болон тодорхойлолтоор тогтоогдоно. Гэтэл Б.Б нь Жамдаан гэх хүнд зарсан ковшний мөнгийг “Норд бензний үнэнд өгөөрэй” гэсэн гэж худлаа тайлбар гаргадаг. Бодит байдал дээр тэрээр уурхайгаас алт гарахгүй байна гэдэг байсан ба “миний ковшийг зараад мөнгийг нь явуул, түлшний төлбөр төлөх шаардлагатай байна” гэсэн. Ж-д зарсан ковшний мөнгийг Б.Б-д болон түүний хүсэлтээр түлшний төлбөрт шилжүүлсэн баримтуудаар нотлогдоно.

Сэлбэг хэрэгслийн тооцооны тухайд Б.Б нь “тээврийн хэрэгсэл эвдрээд уурхайн ажил тасалдаад байгаа тул мөнгө өгч чадахгүй байна. Сэлбэг өгч явуул, би мөнгийг шилжүүлье гэдэг” байсан тул түүний явуулсан мөнгөөр болон өөрийн мөнгөөр сэлбэг хэрэгслийг нь өгч явуулж байсан. Мөн тэрээр цэвдэгтэй газар ашиглах зориулалттай экскаватор түрээслэх, ачуулах зардлыг надаар гаргуулсан ба буцаан төлж байсан. Тухайлбал, А.Э би сэлбэгийн зардалд өөрийн хөрөнгөнөөс 113 068 465 төгрөгийг гаргаснаас Б.Б нь уурхай ажиллуулж олсон орлогоос 100 032 100 төгрөгийг нь шилжүүлсэн боловч 13 036 365 төгрөгийг өгөөгүй. /холбогдох баримтыг хэрэгт гаргаж өгсөн болно/. Мөн 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр би Б О-той Механизмын түрээсийн гэрээ байгуулж 30 хоногоор экскаватор түрээслэн, урьдчилгаа төлбөр 12 500 000 төгрөг, түүнийг хүргэж өгөх троллерийн хөлсөнд 2 700 000 төгрөг төлөөд явуулсан. Харин экскаваторыг 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 19 хоног ашиглаад буцаан явуулсан тул түрээсийн төлбөрт 3 300 000 төгрөг, буцаан ачиж ирсэн троллерийн хөлсөнд 2 600 000 төгрөг төлж, Д.О-т хүлээлгэн өгсөн. Энэ зардлыг Б.Б нь 2012 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 500 000 төгрөг, 2012 оны 9 сарын 24-ний өдрийн 2 000 000 төгрөгөөр буцаан өгсөн.

А.Э надад дээрх тээврийн хэрэгсэл, сэлбэгийг худалдан авах ямар ч хэрэгцээ шаардлага байгаагүй. Харин Б.Б уурхай ажиллуулж, ашиг өгнө хэмээн хуурч мэхлэн тээврийн хэрэгслүүд авахуулсан. Тэрээр ковшний урьдчилгаанд өөрийн хуучин ковшийг 15 000 000 төгрөгөөр үнэлж, харин нордны урьдчилгаанд надаас зээлсэн мөнгөө буцаан өгч дахин зээлж байгаа дүр эсгэн, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй хаяж надаар төлүүлсэн. 2013 оны 10 сард би “та зээлийн үлдэгдэл, тээврийн хэрэгсэл, сэлбэгийн төлбөрийг төлөхгүй байгаа тул би хохирч байна" гэж Б.Б-д хэлэхэд “уурхай ашиггүй байгаа тул буулгасан, дараа жил ашигтай ажиллана” гэж хэлсэн.  Иймээс би “тээврийн хэрэгслүүдийг авч өр, зээлээ шийднэ, та 2 хашаандаа аваачаад тавьчхаарай" гэж хэлсэн. Гэтэл “уурхай буусан” гэсэн боловч 2013 оны 11 дүгээр сарын эхээр Б.Б-ийг уурхайгаа ажиллуулж байгааг мэдсэн. Иймээс би 2 тээврийн хэрэгслээ тохирсон ёсоор очиж авсан. Энэ тухайгаа цагдаад өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан.Харин 2 тээврийн хэрэгсэл маш их эвдэрсэн буюу нордбензний 10 дугуй ашиглах боломжгүй болсон, урд гупер цөмөрсөн, дагалдах багаж хэрэгслийг бүгдийг нь авсан байсан бол ковшны кропыг эвдэж, 2 дугаар араа нь ажиллахгүй болсон байсан. Би хоёр техникийг өөрийн зардлаар Улаанбаатар хот оруулсан ба нэгэнт өвөл болж том тэрэгнүүд зарагддаг улирал өнгөрсөн тул хавар уурхайн ажил эхлэх үеэр зарах нь тодорхой болсон.

  Иймээс А.Э нь нордбензний урьдчилгаа болгож Б.Б-ийн зээлээсээ төлсөн 20 000 000 төгрөг болон Б.Б-ээс ковшинд төлсөн 28 011 492 төгрөг, нийт 48 011 492 төгрөгийг түүнд анх зээлсэн 47 000 000 төгрөгтөө тооцсон ч хохирч үлдсэн байна. Учир нь 2014 оны 03 дугаар сард 15-*5 УБ дугаартай ковшийг иргэн П.Мэндбаярт 60 000 000 төгрөгөөр, “Норд бенз” маркын 24-*6 УБ дугаартай машиныг 2014 оны 04 дүгээр сард иргэн Б.Э-т 70 800 000 төгрөгөөр зарсан. Иймээс А.Э нь дараах байдлаар хохирсон. Үүнд:

-103 539 995 төгрөгөөр худалдан авсан нордбензийг 70 800 000 төгрөгөөр зарж, 32 739 995 төгрөгөөр хохирсон.

-74 654 962 төгрөгөөр худалдан авсан ковшийг 60 000 000 төгрөгөөр зарсан тул 27 000 000 төгрөгийг суутган авахад 33 000 000 төгрөг үлдсэн. Гэтэл А.Э нь ковшинд нийт 46 643 470 төгрөг төлсөн тул 13 643 470 төгрөгөөр хохирсон.

-Мөн сэлбэг хэрэгслийн төлбөрт Б.Б-ээс 13 036 365 төгрөг авах ёстой.

Иймд А.Э-д Б.Б-ийн учруулсан хохирлын хэмжээ 59 419 830 төгрөг, сөрөг нэхэмжлэлээр шаардсан 20 641 000 төгрөг, бүгд 80 060 830 төгрөгөөр тогтоогдож байна. Иймээс А.Э би 20 641 000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа 59 419 830 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа тул Б.Б-ээс нийт 80 060 830 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

 

3.Хариуцагч С.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие иргэн Б.Б-ийн Норд Бенз авто самосвал машины 90 000 000 төгрөг, **-** УБ дугаартай ковш тээврийн хэрэгслийн 79 200 411 төгрөгийн, нийт 169 200 411 төгрөгийн төлбөрийг надаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би А.Э, Б.Б нарын хооронд 2011-2013 онд өгч авалцаж байсан зээл, сэлбэг, техник худалдах, худалдан авах ажиллагаа болон төлбөр мөнгийг хэрхэн шийдвэрлэж байсан, мөн түүнчлэн хамтарч ажиллаж байсан эсэх, ашиг хуваахаар тохирсон зэргийн талаар ямар ч мэдэх зүйл байгаагүй, тэдний үйл ажиллагаанд ч оролцож байгаагүй. Нөхөр заримдаа надад мөнгө алга байна, чи Б ах, Б эгч нарт хэрэгтэй байгаа мөнгийг нь шилжүүлчихээч гэдэг байсан. Үүний дагуу би өөрийн хаан банкны 5022279559 дугаарын дансыг шүүж үзтэл Б.Б-ийн хаан банкны 5554121246 дансанд 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 100 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 700 000 төгрөг, мөн н.Болормаагийн Хаан банкны 00000000 дугаарын дансанд 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 100 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 100 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, нийт 3 500 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Уг мөнгүүдийг манай нөхөр А.Э л тооцож байсан. Энэ нь тэдний хоорондын л харилцаа байсан учраас би өөрөөс шилжүүлсэн мөнгийг буцаан авахтай холбоотой асуудалд нь оролцоогүй. Харин 2013 оны намар байх Б.Б  А.Э нарын хооронд маргаан болоод тооцоо нийлээд л байх шиг байсан. Тэгээд л нөхөр техникүүдийг авч өөрийг нь төлөхөөр болоод уурхай зогссон учир хашаандаа байршуулах талаар яригдаж байсан. Гэтэл А.Э 2013 онд намар орой уурхай зогсоогүй ажиллаж байна гэсэн мэдээ ирлээ гээд очиж уулзаж, асуудлаа шийднэ гэхэд би дагаж явсан ба очиход Б.Б, Н.Б нар эзгүй, 2 хүүхэд нь байсан. Нөхөр утсаар холбогдоод машинуудыг аваад яв гэлээ гээд хүүхэд нь түлхүүрүүдийг нь гаргаж өгсөн учир А.Э маргаан бүхий тээврийн хэрэгслүүдийг авч байсан. Хэдийд хэрхэн зарж, яаж өр төлбөрийг барагдуулж, хоорондын тооцоогоо хийснийг би мэдэхгүй юм. Үүнийгээ ч би өмнө цагдаад мэдүүлж байсан. Б.Б нь өөрсдийн хоорондын зээл мөнгөний болон сэлбэг, техник хэрэгсэл худалдаж авах, өрийг төлөх, уурхай ажиллуулах, ашиг хуваах зэрэг харилцаанаас улбаалсан маргаанд С.Д намайг А.Э-той гэр бүл гэдгээр нь хариуцагчаар татаж мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэх байна. Өөрөөр хэлбэл би хариуцагч биш. Иймээс Б.Б-ийн надад холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.  

 

4.Нэхэмжлэгч Б.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Б миний бие хариуцагч А.Э-ийн 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 59 419 830 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 80 060 830 төгрөгийг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад түүнийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Б.Б миний биө ХААН банкны өөрийн 0000000, 0000000 тоот данснуудаас 2011 оны 06 дугаар сарын 2-ноос эхлэн 2013 оны 10 дугаар сарын 1-ны хугацаанд А.Э-ийн ХААН банкны 000000000, 00000000, 00000000 тоот данснууд руу, мөн дүү Б , Б М, Н Б, М.Б нараар дамжуулан **-**УБ дугаартай авто ачигч, **-**УНМ дугаартай Норд бенз” маркийн самосвол машин, сэлбэг хэрэгслүүдийн үнэ бүхий нийт 382 429 146 төгрөгийг шилжүүлэн өгч, автомашинууд, сэлбэг хэрэгслээ авч байсан. А.Э-ийн сөрөг нэхэмжлэлд бичигдсэн тээврийн хэрэгслүүдийг миний Жин Жин ХХК болон А.Э-д 169 200 411 төгрөг төлж худалдан авч байсан. А.Э нь нууцаар автомашин худалдан авах зээлийн гэрээ нь өөрийн нэр дээр хийснийг далимдуулан ашиглаж тээврийн хэрэгслийн гэрчилгээг авсан байсан. Үүнийгээ буруугаар ашиглан 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Ө  аймгийн У сумын 0-р багт байх манай хашаанаас намайг эзэнгүй байх үеэр авч явсан. Үүнийг миний бие Ө  аймгийнхаа цагдаагийн газарт хандан, гомдол гаргасан тухайн үед Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.3 буюу онц хүнд гэмт хэрэг үүсэж байсан. Тэгэхэд Э нь “дүүгээ бодооч бүх өр төлбөрийг чинь төлж дуусгая” гээд уйлаад байсан. Тэгснээ гэнэт алга болсон, цагдаа шалгаж байгаа гээд байсан. Сүүлд ямар удаан шалгадаг юм гээд цагдаагаас асуухад прокурор яв гэсэн 2016 оны 12 дугаар сарын 3-ны өдөр очтол Прокурорын тогтоол өгч иргэний хэрэг гэсэн. Миний бие А.Э-той ярих гэхээр зугтаад байсан. А.Э-той маргаж байгаа тээврийн хэрэгслүүдийн хувьд миний бие дараах байдлаар төлбөрүүдийг А.Э болон компанид өгч, төлж байсан. Энэ нь хэрэгт тооцооллын баримтаар авагдсан.

  Сэлбэг хэрэгслийн хувьд А.Э нь 113 068 465 төгрөгний сэлбэг авсан гэжээ. Миний бие дээрх үнээр сэлбэг авч байгаагүй болно. Сэлбэг авахдаа мөнгийг нь өгч байгаад авдаг байсан. А.Э-ийг хотод амьдардаг, өөрөө “Нутгийн буян групп”ХХК-ний сэлбэг хэрэгсэл худалддаг учир 19 978 200 төгрөгний эскаватор, алт үйлдвэрлэдэг төхөөрөмжний сэлбэг авч, данс руу нь 20 342 100 төгрөг өгч байсан. Илүү 363 900 төгрөгийг А.Э авчээ. Үүнд:

•2012 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 4 340 000 төгрөгний сэлбэг /шанага цлиндр, пайлц, түлк/,

•2012 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 200 корфук зэрэг 5 төрлийн 2 206 000 төгрөгний сэлбэг авч мөнгөө эргүүлэн 2012 оны 08 дугаар сарын14-ны өдөр 5554121246 данснаас А.Э-ийн 5563004735 данс руу 26 638 888 төгрөг хийж 6 638 000 төгрөгийг сэлбэгний үнэд өгсөн.

 2013.05.15-ны өдөр 700.000 төгрөг, 2013.05.25-нд 300.000 төгрөг, 2013.07.18-нд 2 сая төгрөг, 2013.08.02-нд 3 сая төгрөг, 2013.08.27-нд 3 сая төгрөг, 2013.09.02-нд 2 сая төгрөг, 2013.09.07-нд 2 сая төгрөг, 2013.09.07- нд 704.100 төгрөг мөн 11.704.100 төгрөг ба нийт 20.342.100 төгрөг дансаар шилжүүлж, А.Э хөдөө ирэхээрээ надад “Б-д” гэсэн зарлагын баримт авчирч өгч байсан. Б.О-ээс эскавотор техник түрээслэж байсан мөнгийг миний бие 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр данснаас бэлнээр 15 000 000 төгрөг авч, А.Э бэлнээр 14 500 000 төгрөгийг түүний амьдарч байсан Баянгол дүүргийн 0-р хорооллын гэрт нь бэлнээр өгч байсан. Хамаатан дүү учир баримт аваагүй. Үүнийг буруугаар ашиглан А.Э 2012 оны 08 дугаар сарын 31-нд өөрийн дансаар оруулж банкны гүйлгээ хийжээ. Тэгээд 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Б.О-чимэгийн данс руу 12 000 000 төгрөг хийжээ. Баримтыг гэрээний хамт надад гаргаж өгсөн байна.

Сөрөг нэхэмжлэлд бичсэн 2012 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 5 000 000 төгрөг, 2012 оны 09 дүгээр 24-ны өдрийн 20 000 000 төгрөг нь Б.Очимэгийн түрээслүүлсэн машинд хамаагүй болно. Дээрх 25 000 000 төгрөг нь маргаж байгаа “Норд бенз” машины мөнгө болно.

Миний бие дээрх тээврийн хэрэгслүүдийг шинээр худалдан авсан тул сэлбэг хэрэгсэл авч байгаагүй, доголдол, эвдрэлд ороогүй байсан. 103 539 995 төгрөгөөр худалдан авсан Нордбензийг 70 800 000 төгрөгөөр зарж 32 739 995 төгрөгөөр хохирсон” гэжээ. А.Э нь “Норд бенз” машиныг худалдан авахад нэг ч төгрөг гаргаагүй, миний бие 90 000 000 төгрөгөөр худалдан авсан. Харин А.Э нь машины гэрчилгээ өөрийн нэр дээр байсныг далимдуулан 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрийн гадаа байсан машиныг хулгайлан авч яваад 70 800 000 зараад, надаас авсан 90 000 000 төгрөгийг нэмээд 160 800 000 төгрөгийн ашигтай ажиллаж, хохироогүй болно.

74 654 962 төгрөгөөр ковшийг худалдан авсан 60 000 000 төгрөгөөр зарсан 13 643 470 төгрөгөөр хохирсон гэжээ. Миний бие “Жин Жин” ХХК- аас 76 702 546 төгрөгөөр худалдан авсан машинд А.Э нь нэг ч төгрөг гаргаагүй. Харин А.Э нь холбогдох бичгийг авч, машины гэрчилгээг авсан. Түүнийгээ далимдуулан 60 000 000 төгрөгөөр зарсан. Ингэхээр миний тушаасан 76 702 546 төгрөг дээр зарсан 60 000 000 төгрөгөө нэмээд 136 702 546 төгрөгний ашиг олж хохироогүй болно.

Сэлбэг хэрэгслийн төлбөрт 13 036 365 төгрөг авах ёстой гэжээ. Миний бие 20 342 100 төгрөг сэлбэгний мөнгө гэж шилжүүлээд сэлбэгээ бүрэн авсан. Надад “Болороод” гэсэн зарлагын баримт өгч байсан. Энэхүү асуудалд маргаан байхгүй. Холбогдох баримтуудыг хавсаргав.

А.Э нь анхны сөрөг нэхэмжлэлдээ 2012 онд 40 000 000 төгрөг зээлсэн, 7 000 000 төгрөг уурхайн газар ашигладаг Д.Ариунжаргалын данс руу шилжүүлсэн. Д.Жамдааны 44 700 000 төгрөгийг Б.Б надад бүрэн өгсөн. Өгөхдөө 28 062 000 миний дансанд,14 000 000 төгрөгийг О, 21 200 000 төгрөг Ч нарт даалгасны дагуу шилжүүлсэн гэжээ. Энэ бол худлаа миний бие 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Н-ээр дамжуулан Ө  аймгийн У сумын “Өлтийн Эх” гэх газраас олборлсон 468.1 граммын алтаа өгч явуулж, А.Э Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байрпах 22-ын товчооноос тосон авч, тэд цугтаа “Найман шарга” захын алт авагч Б, М.Б нарт хүлээлгэн өгч, М.Б-ээс 27 000 000 төгрөгийг бэлнээр Э, Н нарт хүлээн авсан юм. Энэхүү 27 000 000 төгрөгний 25 000 000 төгрөгийг миний данс руу хийж, 2 000 000 төгрөгийг Э авч үлдсэн байсан. Хүүд “аавын чинь данс руу хийнэ” гэж хэлээд явуулсан байсан. Мөн 2013 оны 7 дугаар  сарын 16-ны өдөр буюу улсын наадмын үеэр эхнэр С.Д-тэй амралтаараа явж байхад нь миний бие Э-ийг эхнэрийн хамаатан учир итгээд 483.6 грамм алтыг Улаанбаатар хот руу өгч явуулсан. “Мөнгийг миний данс руу хийгээрэй гээд өгсөн. Хот руу миний ярьсан Борхүү эгчид алтыг өгч, Борхүү эгч Э-ийн 5087125343 данс руу 28 062 000 төгрөгийг бэлэн орлого гэж хийсэн юм. Энэ нь алтны мөнгө маргаж буй машины мөнгө биш юм. 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр У суманд “ буян групп”ХХК-ны ажлаар явна “та алтаа надад өгч явуулах уу би найдвартай хүргэн өгч, мөнгийг нь данс руу чинь хийе” гээд надаас 350,7 грамм алтыг авч яваад Б-д өгч, түүнээс бэлнээр 21 305 000 төгрөгийг авсан байсан. Үүнийгээ Э өөртөө ашиглаж байгаад 2012 оны  9 дүгээр сарын 20-ны өдөр 21 200 000 төгрөгийг Ч руу шилжүүлжээ. Энэ мөнгө нь алтны мөнгө юм.

2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр л хүү Б.Н нь 268.3 грамм алтыг аваад хот руу ирэхэд Э тосон Б-д өгч, түүнээс 14 500 000 төгрөгийг бэлнээр авч, О-ийн данс руу 14 000 000 төгрөгийг шилжүүлж, өөртөө 500 000 төгрөг үлджээ.

Сөрөг нэхэмжлэлдээ А.Э нь надад 40 000 000 төгрөг зээлсэн гээд байгаа боловч 38 000 000 төгрөг өгсөн. /2011.11.02ны хуулга/ Энэхүү мөнгөөр нь миний бие хашаа байшин авч байсан. Энэ мөнгийг миний бие Э-ийг “мөнгө хэрэгтэй байна гэх” үед бага багаар шилжүүлсэн. Энэ нь нийт 87 517 500 төгрөг болж байна. /Хүснэгтээр жагсаан, дансны хуулгыг хавсаргав/. А.Э нь намайг хууран хотод байдаг давуу байдлаа ашиглан өөрийнхөө нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулан авч, хөдөө гэртээ намайг байхгүй үеэр дур мэдэн хашаанаас машинуудыг авч яван зарж борлуулан надад 169 200 411 төгрөгний хохирол учруулсан байна. Миний бие А.Э-д ямар нэгэн хохирол учруулаагүй болно. Энэхүү маргааны талаар биечлэн уулзаж тооцоо хийе гэхээр зодсон, тэгээд зугтаад байдаг. Иймд А.Э-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 80 060 830 төгрөг нь надаас авч явсан алт тушаасан мөнгөний баримтуудыг гарган өгч нэхсэн нь бодит байдлыг буруугаар ашигласан, үндэслэлгүй мөнгө нэхэж байгааг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нэхэмжлэгчийн ихэсгэсэн, өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Б.Б-ийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд түүний утга, агуулга үндэслэл тодорхойгүй буюу ойлгомжгүй байгаа тул тодорхой хариу тайлбар бичихэд  бэрхшээлтэй байна. Учир нь, ****УНМ улсын дугаартай Норд бенз авто самосвал /өөрөө буулгагч/ автомашины 65 000 000 төгрөгийн /хөрөнгө оруулагч/ өмчлөгч мөн болохыг, **** УБ Ковш тээврийн хэрэгслийн 85 хувийн /60 772 335 төгрөгийн хөрөнгө оруулагч/ өмчлөгч мөн болохыг тус тус тогтоолгох гэсэн нь хөрөнгө оруулагчаар тогтоолгох гээд байна уу, эсвэл өмчлөгчөөр тогтоолгох гээд байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Мөн 64 757 470 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ойлгомжгүй байна. Учир нь Норд бензинд 65 000 000 төгрөг, ковш тээврийн хэрэгсэлд 60 772 335 төгрөг, нийт 125 772 335 төгрөг оруулсан гэжээ. Уг 64 757 470 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй байна. Учир нь дээрх тээврийн хэрэгслүүдийг худалдан авахад 64 757 470 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан гэх боловч Норд бензийг худалдан авахад 65 000 000 төгрөг оруулсан,  үүнтэй холбоотой 45 000 000 төгрөгийн дансны хуулга гаргаж өгсөн, нэмэгдүүлсэн шаардлагад 20 000 000 төгрөг шилжүүлсэн баримт гаргаж өгнө гэжээ. **** УБ дугаартай Ковш машины тухайд бэлнээр 10 000 000 төгрөг Э-ийн дансанд шилжүүлж техникээ авч байсан. Үлдэгдэл 40 677 881 төгрөгийг гэрээний дагуу би өөрөө төлж дуусгасан гэх мэт нотлох баримтгүйгүй шаадлага гаргажээ. Мөн эдгээр хүмүүсийн хооронд олон жилийн хамтын ажиллагаа байсан, ийм учраас дансаар нь мөнгө орсон гарсан, мөнгө зээлсэн асуудлууд байгаа гэв.

 

6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б.Б-ээс С.М-д олгосон итгэмжлэл, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, Р.О-гийн 5085****77 тоот дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2019/09969 дүгээр “Хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2020/02408 дугаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Ц.Баярмаа, Б.Б нарын байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ө  аймгийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” прокурорын тогтоол, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, **-** УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Жин жин ХХК-ийн ****УБ авто ачигчийн эргэн төлөлт тодорхойлох тухай албан бичиг, 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 20 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 5 000 доллар хүлээн авсан орлогын ордерийн баримт, ****УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,  2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б.Б, Н.Э нарын байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 26 638 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 5 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, А.Б-ийн 555****246 тоот дансны хуулга, 20 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, Б.Б-ийн 555****246 тоот дансны хуулга, Хаан даатгал ХХК-ийн жолоочийн албан журмын даатгалын баримт, гэрэл зураг, №1608250 тоот Бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар, гэрэл зураг, №0319261 тоот даатгалын гэрээ, 100049055 тоот бичиг, №0419313 дугаартай татвар төлөгчийн мэдээлэл, гэрэл зургууд, 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 8 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, Б.Б-ийн 000000000 тоот дансны хуулга, Өвөрбулан ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2012 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Мэдэгдэх хуудас, гэрэл зургууд, 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 04/116 тоот Аум алт ХХК-ийн Нөхөн сэргээлтийн гэрээ хийх мэдэгдэл, 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Нөхөн сэргээлтийн гэрээ, 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Байгаль орчны хяналт шинжилгээ хийх гэрээ, 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Мөнгө хүлээн авсан тухай Ц-ийн баримт, 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 25 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, А.Э-ийн 400 000 000 төгрөгийн орлогын баримт, А.Э-ийн 4 000 000 төгрөгийн орлогын баримт, А.Э-ийн 5 600 000 төгрөгийн орлогын баримт, Б.Б-ийн 5554121246 тоот дансны хуулга, Б.Б-ийн 5554121246 тоот дансны хуулга, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хариу тайлбар, 2 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, Б.Бодьгэрэлийн 5554121246 тоот дансны хуулга, Б.Б-ийн 5554121246 тоот дансны хуулга, Б.Б-ийн 5099111121 тоот дансны хуулга, Б.Б-ийн 5099111121 тоот дансны хуулга, Б.Б-ийн 5554121246 тоот дансны хуулга, Б.Б-ийн 5099111121 тоот дансны хуулга, Б.Б-ийн 5099111121 тоот дансны хуулга,2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Зарлагын баримт, 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Зарлагын баримт, 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Зарлагын баримт, 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн зарлагын баримт, 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн зарлагын баримт, 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Зарлагын баримт, 2013 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Зарлагын баримт, 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Зарлагын баримт /хятад хэл дээрх/, 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Зарлагын баримт, 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Зарлагын баримт, 489 тоо нэмэгдсэн өртгийн татварын падаан, 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 28 062 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 15 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, Б.Б-ийн 00000000 тоот дансны хуулга, Б.Бодьгэрэлийн 00000000 тоот дансны хуулга, Б.Б-ийн 00000000 тоот дансны хуулга, Б.Б-ийн 00000000 тоот дансны хуулга, Б.Б-ийн 00000000 тоот дансны хуулга, Б.Б-ийн эзэмшлийн 00000000 тоот дансны 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шилжүүлэг, 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шилжүүлэг, 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шилжүүлэг, 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шилжүүлэг, 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шилжүүлэг, 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шилжүүлэг, 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шилжүүлэг, 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шилжүүлэг, 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шилжүүлгийн баримт, Б.Б-ийн 00000000 тоот дансны 20103 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шилжүүлэг, Б.Б-ийн 000000000 тоот дансны 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шилжүүлэг, 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шилжүүлэг, 2013 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн шилжүүлэг, 2013 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шилжүүлэг, 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шилжүүлэг, 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шилжүүлэг, 2013 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шилжүүлэг, 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шилжүүлэг хийсэн баримт, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б.Б-ээс С.М-д олгосон итгэмжлэл, Ө  аймгийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Жин Жин ХХК-ийн **-**УБ авто ачигчийн эргэн төлөлтийн тодорхойлолт, 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 5 670 000 төгрөгийн орлогын ордер, 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Авто ачигч худалдан авсан тухай баримт, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ, Өвөрбулан ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Өвөрбулан ХХК-ийн дүрэм, Б.Б-ээс А.Э-ийн данс руу шилжүүлсэн мөнгөний хуулганы тооцоо, Жин жин ХХК-иас 15-65 УБ улсын дугаартай авто ачигч буюу квош худалдан авахад оруулсан мөнгөний тооцоо, 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 17/01/66 тоот Баянхонгор аймаг Онцгой байдлын  хэлтсийн албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн С.М, Ц.Б нарын байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хариу тайлбар  /1хх-ийн 3-13, 55-63, 105, 149-155, 156-250, 2хх-ийн 1-19, 176-191, 3хх-ийн 3-9, 10-11-р хуудас/ гэсэн баримтуудыг,

Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хариу тайлбар, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А.Э, Б.Э нарын байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А.Э Т.Б-д олгосон итгэмжлэл, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 38 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 4 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 28 062 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1 079 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 14 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 21 200 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбар, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ****Б улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ****УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Жин жин ХХК-ийн ****УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эргэн төлөлтийн тодорхойлолт, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн  буян групп ХХК-ийн тодорхойлолт гаргах тухай албан бичиг, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Тооцоо нийлсэн акт, 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, Ө  аймгийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай мэдэгдэх хуудас, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал хүргүүлэх тухай тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б.Н-ийг асуусан тэмдэглэл, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Эрүүгийн  хэрэг үүсгэхээс татгалзах саналыг прокурорт хянуулахаар хүргүүлсэн талаар Б.Б-д мэдэгдсэн хуудас, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад залруулга хийх тухай, 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, №0613082 тоот Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, А.Э-ийн 5087125343 тоот дансны хуулга, 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Механизмийн түрээсийн гэрээ, ****УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 100 төгрөгийн шилжүүлгийн баримт, А.Э-ийн 5006303560 тоот дансны хуулга, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдргийн 100 төгрөгийн шилжүүлгийн баримт, А.Э-ийн 000000000 тоот дансны хуулга, А.Э-ийн 00000000 тоот дансны хуулга, 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, 1 000 000 төгрөгийн шилжүүлгийн баримт, А.Э-ийн 12 000 000 төгрөгийн зарлагын баримт, 12 945 000 төгрөгийн зарлагын баримт, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Авто ачигч техник худалдах, худалдан авах гэрээ, А.Э-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, ****УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн С.Д-ээс Т.Б-д олгосон итгэмжлэл, А.Э-ийн Б.Б-д шилжүүлсэн сэлбэг, түүний төлбөрийн тооцоо, А.Э-ийн 000000000 тоот дансны 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдийн шилжүүлгийн баримт, 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Зарлагын баримт, 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Зарлагын баримт, 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Зарлагын баримт, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, А.Э-ийн 5563*****735 тоот дансны 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хариу тайлбар, С.Д-ийн 5022279559 тоот дансны хуулга, А.Э, Б.Б нарын хооронд 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх дансны болон бэлэн мөнгөний харилцаа ба сэлбэгийн төлбөр, троллер түрээслэнсэн мөнгөний тооцоо, 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Зарлагын баримт, 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Зарлагын баримт, А.Э-ийн 00000000 тоот дансны 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дансны хуулга, 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Зарлагын падаан, 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Кассын орлогын ордер, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Зарлагын баримт, А.Э-ийн 5563004735 тоот дансны 2013 рны 7 дугаар сарын 05-ны өдрийн дансны хуулга, 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Зарлагын баримт, 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, 2013 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Зарлагын баримт, Гадаад гуйвуулгын даалгавар, А.Э-ийн 5563004735 тоот дансны 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дансны хуулга, 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, А.Э-ийн 0000000000 тоот дансны 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн дансны хуулга, А.Э-ийн 0000000000 тоот дансны 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дансны хуулга, 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Зарлагын падаан, Гадаад гуйвуулгын даалгавар, А.Э-ийн 0000000тоот дансны 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дансны хуулга, 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дансны хуулга, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 20/271 тоот Нутгийн буян групп ХХК-ийн тодорхойлолт, А.Э-ийн 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр худалдан авсан 2**6УНБ улсын дугаартай нордбенз өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн төлөр төлөлтийн тооцоо нийлсэн акт /1хх-ийн 20, 31-32, 39-40, 42-49, 74, 84-99, 126, 130-148, 2хх-ийн 95, 149-152, 192-198, 200-235, 3хх-ийн 12-15, 20-28, 32-33-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хаан банк ХХК-иас Д.Э-ийн эзэмшлийн 5563004735, 50871225343, 5006303560 тоот дансны хуулга, Автотээврийн үндэсний төвөөс **** УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч Б.М, Б.М, Н.Б, Б.Н, Ж.Ц, Д.О нарыг дуудаж мэдүүлэг авч тэмдэглэлийг хавсаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч М.Б, Д.А нарыг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэлийг /2хх-ийн 29-78, 115-118, 126-136, 154-157,  239-243, 247-250-р хуудас/ хэрэгт хавсаргаж бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэл болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч А.Э, С.Д нарт холбогдуулан **-** УНМ дугаартай Норд бенз маркийн самосвал машин, 15-65 УБ дугаартай авто ачигч тээврийн хэрэгслүүдийг худалдан авч, үнэ 169 200 411 төгрөгийг төлж барагдуулсан, эзэмшиж, ашиглаж байхад Ө  аймгийн У суманд гэрийн гаднаас зөвшөөрөлгүйгээр авч явсан тул **-** УНМ дугаартай Норд бенз маркийн самосвалыг худалдан авахад оруулсан 90 000 000 төгрөг, 16-65 дугаартай авто ачигчийг худалдан авахад оруусан 76 702 546 төгрөг, нийт 169 200 411 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар тодорхойлсон.

2.Хариуцагч А.Э нь нэхэмжлэгч Б.Б-д үйл ажиллагаа явуулахад нь зориулж 40 000 000 төгрөгийг, дахин 7 000 000 төгрөгийг зээлсэн, Д.Ж-д худалдсан 42-76 УБ дугаартай авто ачигчийн үнэ 44 700 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, тээврийн хэрэгслүүдийн үнийг бүрэн төлнө гэсэн боловч төлж барагдуулаагүйгээс өөрөө төлсөн, уурхайгаа буулгасан төлөх боломжгүй гэсэн боловч ажиллаж ашиг олж байсан тул тээврийн хэрэгслүүдийг хашаанаас нь өөрийнх нь зөвшөөрснөөр авсан гэж үгүйсгэсэн.

3.Хариуцагч С.Д нь нэхэмжлэгч Б.Б, хариуцагч А.Э нарын тээврийн хэрэгслийн болон бусад асуудлын талаар мэдэхгүй, оролцож байгаагүй, нөхөр А.Э нэхэмжлэгчийг машинуудыг ав гэсэн гээд түлхүүрийг нь хүүхдээс нь авч тээврийн хэрэгслүүдийг авч явсан, намайг гэр бүл гэдгээр хариуцагчаар татаж мөнгө нэхэмжлэснийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4.Хариуцагч А.Э нь нэхэмжлэгчид холбогдуулан уурхай ажиллуулж, ашиг олно гэж *-** УБ улсын дугаартай ковшийг Жин Жин ХХК-иас 53 500 доллараар худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгчийн хуучин ковшийг 15 000 000 төгрөгт тооцож, үлдэгдэл 21 166 000 төгрөгийг надаас зээлсэн боловч уг төлбөрийг төлөөгүй тул 12 945 000 төгрөгийг Жин Жин ХХК-нд өөрөө төлсөн, **-** УНМ дугаартай Норд бенз маркийн самосволыг  буян ХХК-иас 58 500 ам.доллараар худалдан авсан, урьдчилгаа төлбөрийг Б.Б-ийн 47 000 000 төгрөгний зээлнээс 20 000 000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг 43 860 ам.долларыг зээлээр төлөхөөр болсон ч төлөөгүй тул өөрөө төлж барагдуулсан, тээврийн хэрэгслүүдийн үнийг төлөөгүй байж ашиглаж, эзэмшиж байсан тул очиж авсан, 103 539 995 төгрөгөөр авсан Норд бензийг 70 800 000 төгрөгөөр зарж, 32 739 995 төгрөгөөр, 74 654 962 төгрөгөөр худалдан авсан ковшийг 60 000 000 төгрөгөөр зарж 27 000 000 төгрөгийг суутган авахад 33 000 000 төгрөг үлдсэн, ковшинд нийт 46 643 470 төгрөг төлсөн тул 13 643 470 төгрөгөөр үүргээ биелүүлээгүйгээс хохирсон, мөн сэлбэг хэрэгсэл авсан үнийг төлөөгүй тул 13 036 365 төгрөг нийт 59 419 830 төгрөг, мөн Д.Ж-д худалдсан **-** УБ дугаартай авто ачигчийн үнэ 44 700 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, нийт 65 641 000 төгрөгийг шилжүүлж, нэмж түлшний төлбөрт зээлсэн 20 641 000 төгрөгийг шилжүүлсэн тул илүү шилжүүлсэн 20 641 000 төгрөг, нийт 80 060 830 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 5.Нэхэмжлэгч нь хариуцагч А.Э-ийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, Норд бенз маркийн самосвалыг 58 500 ам.доллар буюу 79 852 500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 20 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх 59 852 500 төгрөгийг хэсэгчлэн төлөөрэй гэсний дагуу үлдэгдэл төлбөрөө А.Э-д бүрэн төлж нийт 90 000 000 төгрөгийг шилжүүлсэн, Жин Жин ХХК-иас авто ачигчийг 53 500 ам.доллар буюу 76 702 546 төгрөгөөр худалдан авсан, урьдчилгаанд 15 000 000 төгрөгөөр өөрийн ковшоо, бэлнээр 10 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрүүдийг бүгдийг төлж, нийт 79 200 411 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч уг мөнгийг Нутгийн буян ХХК болон Шин Шин ХХК-нд төлөөгүй байсан, сэлбэг хэрэгслийг өөрсдөө мөнгөө шилжүүлэн захиалдаг байсан гэж маргасан.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч А.Э нь 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Жин Жин ХХК-иас **-** УБ улсын дугаартай, шар өнгийн авто ачигчийг 53 500 ам.доллар буюу 76 702 546 төгрөгөөр зээлээр худалдан авахаар харилцан тохиролцож, 15 655 ам.доллар буюу 21 024 665 төгрөгийг бэлнээр, 11 095 ам.доллар буюу 15 000 000 төгрөгт ковш шилжүүлсэн, үлдэх төлбөрийг 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор 8916 ам.долларыг сар бүр хүү 400 000 төгрөгийн хамт хуваан төлөхөөр “Авто машин худалдах, худалдан авах гэрээ”-г,

мөн 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Нутгийн буян ХХК-иас **-** УНМ улсын дугаартай Норд бенз маркийн самосвалыг 58 500 ам.доллар буюу 80 000 000 төгрөгөөр худалдан авахаар, урьдчилгаа 14 640 ам.доллар буюу 20 000 000 төгрөгийг төлж, үлдэх 43 860 ам.долларыг хүүгийн хамт 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус байгуулжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч А.Э дамжуулан дээрх 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Авто машин худалдах, худалдан авах”, 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулуулсан, өөрийг нь төлөөлөн дээрх гэрээнүүдийг байгуулах эрхийг тухайн үед хариуцагч А.Э-д олгосон гэж тайлбарласан, хариуцагч нь нэхэмжлэгч Б.Б нь өөрөө ирж амжихгүй, уурхай ажиллуулж ашиг өгнө гэсэн учир уг гэрээнүүдийг байгуулахыг зөвшөөрсөн гэсэн болно.

7.Талуудын маргаан зүйл нь гэрээний дагуу худалдан авсан авто ачигч болон самосвалын үнийг хэн төлсөн эсэх талаар маргаж байна, гэрээнүүдийг хариуцагч нь Жин Жин ХХК болон  буян ХХК-тай байгуулсан, тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Б.Б нь шилжүүлэн авч, нэхэмжлэгч эзэмшиж ашиглаж байсан талаар маргаагүй.

8.Хэрэгт авагдсан 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээгээр Жиншинь Жиншинь ХХК, А.Э нар нь **-** УБ улсын дугаартай шар өнгийн автомашиныг 53 500 ам.доллараар худалдах авахаар үнийг 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцжээ.

Гэрээний 7-д заасан “нэмэлт нөхцөлд: урьдчилгаа 26 750 ам.доллараас 15 659 ам.долларыг бэлнээр 11095 ам.долларт хуучин квош /1784-А/ өгсөн. 26 700 ам.долларыг 2012.10.18-ны дотор 8916 ам.долларыг сар бүр хүү 400 000 төгрөгийн хамт хуваан төлнө. Хугацаандаа төлөөгүй бол хоногт 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцов” гэжээ.

Гэрээний зүйл болох **-**УБ дугаартай Lingong,LG 953 авто ачигчийн өмчлөгчөөр №АЯ0297674 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд Жин Жин ХХК бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

Мөн 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр  буян ХХК, А.Э нар нь Хятад улсад үйлдвэрлэсэн Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг 58 500 ам.доллараар, 14 640 ам.долларыг урьдчилан төлж, үлдэгдэл төлбөр болох 43 860 ам.долларыг нэг сарын 1,5 хувь хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5 хувиа алданги тооцохоор 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь хариуцагч А.Э даалгаврын гэрээ байгуулж, авто ачигч, самосвалыг зээлээр худалдах худалдан авах гэрээг түүний нэрийн өмнөөс байгуулахыг даалгуулсан гэж, хариуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нь хариуцагчид уг авто ачигч, самосвалыг худалдан авах хэрэгцээ шаардлага байгаагүй, түүний гуйлтаар уурхай ажиллаж байгаа, түүнээс ашиг орлого олно гэж гуйсан тул гэрээнүүдийг байгуулсан, талууд хамтран ажиллаж байсан гэж маргасан.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан, хоёр талын гэрээнүүд юм.

Нэхэмжлэгч нь хариуцагч А.Э түүний нэрийн өмнөөс зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулахыг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарласныг хариуцагч А.Э нь маргаагүй, нэхэмжлэгч өөрөө биечлэн ирэх боломжгүй байсан, мөн уурхай ажиллуулж ашиг олно гэсэн тул гэрээнүүдийг байгуулж, тээврийн хэрэгслүүдийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн гэсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь харилцан тохиролцсон үүрэг буюу хариуцагчаас хүлээн авсан эд хөрөнгийн үнийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар шилжүүлэн авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй байсан байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлээр худалдан авсан **-** УБ улсын дугаартай авто ачигч, **-** УНМ улсын дугаартай Норд бенз маркийн самосвалын үнийг бүрэн төлж барагдуулсан, эзэмшиж ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтууд, дансны хуулга, гэрч нарын мэдүүлгээр нотлогдоно гэсэн.

Хариуцагч нь дээрх авто ачигч болон самосвалын үнийг нэхэмжлэгч төлж барагдуулаагүй, хэлэлцэн тохиролцсон үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний нэг тал болохыг хувьд Жиншинь Жиншинь ХХК болон  буян ХХК-нд өөрөө төлж барагдуулсан гэж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагч А.Э-ийн Жинш Жин ХХК-иас зээлээр худалдан авсан **-** УБ дугаартай авто ачигчийн үнэ болох 53 500 ам.доллар буюу 76 702 546 төгрөгт нийт 76 702 546 төгрөгийг хариуцагч А.Э болон Жиншинь Жин ХХК-нд, буян ХХК-иас зээлээр худалдан авсан **-** УНМ дугаартай Норд бенз маркийн самосвалын үнэ 58.500 ам.долларыг буюу 80 000 000 төгрөгт нийт 90 000 000 төгрөгийг А.Э-д тус тус төлсөн гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тооцооллын баримтаар **-** УБ дугаартай авто ачигч буюу ковшний урьдчилгаанд 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 5 600 000 төгрөг, 4 000 000 төгрөг, 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 400 000 төгрөгийг, А.Эийн дансанд шилжүүлж, мөн өдөр Ж.Ц-ийн **-**УБ дугаартай хуучин ковшийг 15 000 000 төгрөгт тооцож өгсөн. Үлдэх төлбөрт 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 25 000 000 төгрөгийг А.Э-ийн дансанд шилжүүлсэн, 2012 оны 11 дүгээр сарын 05-нд 8 000 000 төгрөгийг А.Э-ийн дансанд, 2013 оны 3 сарын 19-нд 3 000 000 төгрөгийг, 2013 оны 3 сарын 20-нд 3 000 000 төгрөгийг тус тус А.Э-д шилжүүлсэн, 2013 оны 6 дугаар сарын 06-нд 7 180 000 төгрөгийг Жиншинь Жиншинь ХХК-нд тушаасан, 2013 оны 6 дугаар сарын 24-нд 5 431 492 төгрөг, 2 588 919 төгрөгийг тушаасан боловч баримтаа 5 670 000 төгрөгөөр бичиж өгсөн гэж,

мөн **-** УНМ улсын дугаартай Норд бенз маркийн самосвалын үнэд 2012 оны 8 дугаар сарын 14-нд 20 000 000 төгрөгийг А.Э-ийн дансанд, 2012 оны 9 дүгээр сарын 20-нд 5 000 000 төгрөгийг, 2012 оны 9 дүгээр сарын 24-нд 20 000 000 төгрөгийг тус тус А.Э-ийн дансанд шилжүүлж, 2013 оны 7 дугаар сарын 04-нд нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 42-76 УБ дугаартай хуучин авто ачигчаа Ж-д 45 000 000 төгрөгөөр худалдан борлуулж, уг мөнгийг А.Э-н дансанд шилжүүлсэн гэсэн болно.

Гэвч нэхэмжлэгч уг тооцооллын баримтыг дансны хуулга, гүйлгээний баримтыг үндэслэн гаргасан гэсэн боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар /Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт 2012 оны 8 сарын 14-нд Х.А Э-с Норд урьчилгаа 20 000 000 төгрөгийг, 2012 оны 8 сарын 14-ний мөнгөн шилжүүлгийн баримтаар Б-с Э-д 26 638 000 төгрөгийг, Хаан банкны депозит дансны хуулгаар 2012 оны 9 сарын 19-нд 5 000 000 төгрөгийг, 2012 оны 9 сарын 24-нд 20 000 000 төгрөгийг, Хаан банкны орлогын мэдүүлгээр 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 8 000 000 төгрөгийг М-с гэж шилжүүлсэн, депозит дансны хуулгаар 2012 оны 9 дүгээр сарын 12-нд 25 000 000 төгрөгийг Б шилжүүлэв, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 2012 оны 9 сарын 12-нд 25 000 000 төгрөгийг шилжүүлэв, “Мөнгө хүлээн авсан баримт”-аар авто ачигчийг **-** УБ дугаартай Б-д 20 сая төгрөгөөр зарав, 20 сая төгрөгийг бэлнээр Б-с хүлээн авлаа/,  400 000 төгрөг, 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримт 2013.3.19-нд 3 000 000 төгрөг, 2013.3.20-нд 3 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч уг баримтад гүйлгээний утга бичигдээгүй/ уг техник хэрэгслийн төлбөрт шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна гэж үзэв.

Харин хэргийн 182 хуудсанд авагдсан 2013.06.23-нд Б-ийн Эоос ковшийн мөнгө 5 670 000 төгрөгийг тушаасан Жин ХХК санхүү, хэргийн 62 хуудсанд авагдсан Б-с ковшийн зээлийн үлдэгдэл 5000 ам.доллар хасуулав, 5000 ам.доллар хүлээлгэн өгөв. Гэрлээд 2012 оны 6 сарын 06-нд гэсэн баримтуудаар нэхэмжлэгч нь авто ачигчийн үнэд төлсөн болох нь тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь авто ачигч, самосвалын үнэд мөнгө төлсөн, шилжүүлж байсныг гэрч нар нотлоно гэж тайлбарласан бөгөөд гэрч Б.н “...би Бодьгэрэл ахын уурхайд хааяа очиж экскаватор жолооддог байсан, хотод алт авдаг хүнээс 8 000 000 төгрөг очоод аваадах гэсэн. Жаахан байж байгаад Эрдэнэдорж гэдэг хүний данс руу шилжүүлчих гэсэн, 2012 оны 11 сарын эхээр л байх”, гэрч Б.М-н “...Б ах над руу яриад ковш авах гэж байгаа 6 000 000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Эрдэнэдорж гэдэг хүний данс руу шилжүүлчих, Э хотод байгаа учраас ковш авч өгөхөөр болсон гэж хэлсэн. 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 5 600 000 төгрөгийг Э гэх хүний дансад шилжүүлсэн, 2012 оны 7 сарын 18-ны өдөр мөн 400 000 төгрөгийг шилжүүлсэн”, гэрч Ж.Ц-ийн “...Б над дээр ирээд ковш авмаар байна чиний ковшийг тооцоонд нь оруулаад шинэ ковш авмаар байна. 15 000 000 төгрөгт бодоод өгчих, **-**УБ гэсэн цэнхэр өнгийн ковш машин аваад тохироо хийсэн. Жин ХХК-ийн Гэрлээ гэдэг охин руу залгаад баталгааны бичиг бичүүлж авсан”, гэрч Н.Б-ийн “...2476 норт бензийн төлбөрийг Эрдэнэдоржоор Нутгийн буян ХХК-нд төлдөг байсан. 1565 ковшийн төлбөрийг Э-р дамжуулж Жин ХХК-нд дамжуулж төлдөг байсан. 1**--** машины төлбөрийг төлөхдөө би Э руу алтаа явуулаад Э борлуулаад Жин ХХК-нд өгдөг байсан. Өөрийнхөө хүү Б.Н-ээр алтаа өгч явуулдаг байсан” гэсэн боловч хариуцагч нь дээрх мөнгийг техник хэрэгслийн үнээс гадна сэлбэг хэрэглсийн болон бусад алтны тооцоонд шилжүүлж авсан гэж маргасан болно.

Хэрэгт авагдсан Жинш Жинш ХХК-ийн **-** УБ авто ачигчийн эргэн төлөлт тодорхойлох нь гэсэн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 19/618 дугаартай албан бичигт “...гэрээний нийт төлөгдөх төлбөр /53 500 ам.доллар/ 76 702 546 төгрөг, 2012.7.18-нд урьдчилгаа ковш 15 000 000 төгрөг, 21 024 665 төгрөг бэлнээр, үлдэх төлбөрийг 2012.09.20-нд 12 577 470 төгрөг, 2012.09.20-нд 12 900 000 төгрөг, 2013.06.06-нд 75 800 000 төгрөг, 2013.06.24-нд 76 204 411 төгрөг” гэсэн байх бөгөөд талуудын уг техникийн үнийг төлсөн гэх мөнгөн шилжүүлгийн баримтууд нь төлбөрийн төлөгдөх хугацаандаа хийгдэж байсан эсэх нь тодорхойгүй байна.

 буян ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 20/271 дүгээр тодорхойлолтод “...А.Э нь тус компаниас 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр **-76 УНБ улсын дугаартай 58.500 ам.долларын үнэтэй Норд бенз маркийн өөрөө буулгагч автомашиныг урьдчилгаа 20 000 000 төгрөг буюу 14 640 ам.долларыг төлж, үлдэх 43 860 ам.долларыг нэг сарын 1,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээл авсан бөгөөд зээлийн төлбөрүүдийг дараах байдлаар төлж барагдуулсан болно. Үүнд:2012 оны 12 дугаар сарын 04-ний 10 000 000 төгрөг буюу 7 122 ам.доллар, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2012 оны болон 2013 оны ажлын үр дүнгийн урамшуулал болох нийт 31 504 000 төгрөг буюу 22 000 ам.доллар, 2014 оны 4 сарын 17-ны өдөр 2014 оны ажлын үр дүнгийн урамшуулал болох 29 900 000 төгрөг буюу 16 770 ам.долларыг тус тус хасуулж үлдэгдэл төлбөр болох 12 135 995 төгрөг буюу 6 761 ам.долларыг хүүгийн хамтаар 2014 оны 4 сарын 28-нд бэлэн төлж төлбөрийг барагдуулсан болно гэжээ.

Уг Норд бенз маркийн самосвалын үнийг нэхэмжлэгч нь хариуцагчид бүрэн шилжүүлсэн гэсэн боловч техникийг үнийг хариуцагч нь өөрийн ажлын үр дүнгийн урамшууллаар мөн төлсөн болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Гэрээний зүйл болох техник хэрэгслийг нэхэмжлэгч нь эзэмшиж ашиглаж байсан болох нь хэрэгт ирүүлсэн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн ТА№0419313 дугаартай гэрчилгээнд **-** УБ ковш эзэмшигчээр нь Б.Б 2013 оны 7 сарын 10-ны бүртгүүлсэн байх боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээнд болон Автотээврийн үндэсний төвийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн лавлагаанд “Жин Жин ХХК-ийн **-**УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2013 оны 7 дугаар сарын 03-нд А.Э-ийн өмчлөлд, Нутгийн буян ХХК-ийн **-** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2014 оны 3 дугаар сарын 21-нд А.Э-ийн өмчлөлд тус тус бүртгэгдсэн, нэхэмжлэгч нь хариуцагчийг хууль бусаар нэр шилжүүлж авсан гэсэн боловч тайлбараа баримтаар нотлоогүй.

Иймд нэхэмжлэгчийн шилжүүлэн авсан авто ачигч, самосвалын үнэ нийт 169 200 411 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтууд болон депозит дансны хуулга, гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдоогүй, эд хөрөнгийн үнийг нэхэмжлэгч нь дангаараа бүрэн төлсөн гэх тооцооллыг шүүхэд ирүүлсэн нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзэв.

9.Хариуцагч А.Э нь нэхэмжлэгчид холбогдуулан уурхай ажиллуулж, ашиг олно гэж авто ачигч, самосвалыг зээлээр худалдан авахуулах гэрээ байгуулж, техникүүдийг шилжүүлэн өгсөн, эд хөрөнгийн үнийг төлөх байсан боловч гэрээнд заасан, хэлэлцэн тохиролцсон хугацаандаа төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүйгээс гэрээний зүйл болох авто ачигч, самосвалын үнийг өөрөө төлсөн, эд хөрөнгийг гэрээний дагуу төлсөн үнээс доогуур худалдан борлуулж 46 383 465 төгрөгөөр хохирсон, 20 641 000 төгрөгийг илүү шилжүүлсэн, 13 036 365 төгрөгний сэлбэг хэрэгсэл авсан боловч үнийг төлөөгүй тул нийт 80 060 830 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд сэлбэгийн үнэ 13 036 365 төгрөгнөөс 243 154 төгрөгийг татгалзаж, нийт 79 817 676 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, техник хэрэгслүүдийг өөрөө авч явж, худалдан борлуулсан атлаа хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй, зээлсэн мөнгийг илүү шилжүүлээгүй, сэлбэг хэрэгслийг өөрөө мөнгөө төлж, мөнгийг шилжүүлж, шилжүүлсэн мөнгөндөө сэлбэг хэрэгслээ авдаг байсан болох нь баримтаар нотлогдоно гэж маргасан.

Хариуцагч нь буян ХХК-иас 103 539 995 төгрөгөөр худалдан авсан Нордбензийг 70 800 000 төгрөгөөр зарж, 32 739 995 төгрөгийн хохирол учирсан, Жин Жин ХХК-иас 74 654 962 төгрөгөөр худалдан авсан ковшийг 60 000 000 төгрөгөөр зарсан тул 27 000 000 төгрөгийг суутган авахад 33 000 000 төгрөг үлдсэн, ковшинд нийт 46 643 470 төгрөг төлсөн тул 13 643 470 төгрөгөөр хохирсон гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаанд Жин Жин ХХК-ийн **-**УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2013 оны 7 дугаар сарын 03-нд А.Э-ийн өмчлөлд, 2014 оны 3 дугаар сарын 31-нд П.М өмчлөлд, буян ХХК-ийн **-76 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2014 оны 3 дугаар сарын 21-нд А.Э-ийн өмчлөлд, 2014 оны 4 дүгээр сарын 28-нд Б.Эн өмчлөлд шилжсэн гэж бүртгэгджээ.

Мөн 2014 оны 4 сарын 26-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээгээр А.Э нь Б.Э-т **-** УНБ улсын дугаартай Норд бензийг 70 800 000 төгрөгөөр, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Авто ачигч худалдах, худалдан авах гэрээгээр А.Э нь П.М **-** УБ улсын дугаартай авто ачигчийг 40 000 000 төгрөгөөр тус тус худалдсан болох нь тогтоогдож байна.

Гэвч хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “Э, Б нарын хооронд 2011 оны 6 дугаар сарын 02-ноос 2013 оны 9 дүгээр сарын 26 хүртэлх дансны болон бэлэн мөнгөний харилцаа ба сэлбэгийн төлбөр, троллер түрээслэсэн мөнгөний тооцоо” гэх баримт, дансны хуулгаар авто ачигч болон самосвалын үнийг мөн дангаараа бүрэн төлсөн болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Мөн иргэн Д.Ж зарсан **-**УБ дугаартай авто ачигчийн үнэ болох 44 700 000 төгрөгийг Б.Б бүрэн өгсөн боловч Д.Ж нь надад бэлнээр 300 000 төгрөг өгөөгүй болно. Тухайлбал, 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 28 062 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 100 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 1 079 000 төгрөгийг Б.Б-ийн дансанд, 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 14 000 000 төгрөгийг Б.Б-ийн даалгаснаар О гэх хүний дансанд, 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 21 200 000 төгрөгийг Ч-д шилжүүл гэж даалгасны дагуу нийт 65 641 000 төгрөг шилжүүлсэн тул түүнээс илүү өгсөн 20 614 000 төгрөгөө нэхэмжилж байна гэсэн боловч хэрэгт авагдсан баримт буюу Д.Ж Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2013 оны 7 сарын 04-ний өдөр 44 700 000 төгрөгний зарлага гарч хариуцагчийн дансанд шилжсэн байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн авсан боловч үнийг нь төлөөгүй сэлбэг хэрэгслийн төлбөрт Б.Б-ээс 12 793 215 төгрөгийг гаргуулахаар шаардаж, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “А.Э миний Б.Б-д шилжүүлсэн сэлбэг, түүний төлбөрийн тооцоо” гэх баримтыг шүүхэд ирүүлж нийт 53 725 315 төгрөгний сэлбэг авснаас 12 793 215 төгрөгийг нь төлөөгүй гэсэн боловч Хаан банкны депозит дансны хуулга, сэлбэгийн баримтуудаар нэхэмжлэгчид шилжүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй, сэлбэг хэрэгслийн баримтуудад тодорхойгүй, нэхэмжлэгчийн техник хэрэгсэлд ашигласан эсэх нь ойлгомжгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь сэлбэг хэрэгслийн үнийг төлж авсан болохыг нотлоно гэж өөрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зарлагын баримтуудыг мөн шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчээс худалдан авсан сэлбэг хэрэгслийн үнэд 12 793 215 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв.

             Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь авто ачигч болон самосвалын үнийг дангаар бүрэн төлсөн гэж үзэх боломжгүй, уг төлбөрөөс зарим хэсгийг нь нэхэмжлэгч нь төлсөн болох нь баримтаар тогтоогдож байгаа, хариуцагч нь дээрх техникийг өөрөө нэхэмжлэгчээс авч худалдан борлуулсан тул нэхэмжлэгчийг үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй, мөн илүү мөнгө шилжүүлсэн гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, сэлбэг хэрэгслийн үнийг нэхэмжлэгч төлөөгүй, уг сэлбэг хэрэгслийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн гэдгийг нотлоогүй болно.

 

Нэхэмжлэгч Б.Б нь Өвөрбулан ХХК-нд ажилладаг, бичил уурхай эрхэлдэг, нөхөн сэргээлт хийхээр АУМ-Алт ХХК-тай гэрээгээр ажиллаж байсан, ажиллах байх хугацаандаа дээрх маргаан бүхий авто ачигч болон самосвалыг  ашиглаж байсан, хариуцагч А.Э нь уурхай ажиллуулж ашиг олно гэсэн тул техник хэрэгслийг зээлээр худалдан авч, түүнд шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Өвөрбулан ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрэл зургууд, нөхөн сэргээлтийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байгаа байх бөгөөд талууд 2011 оноос эхлэн сэлбэг хэрэгсэл худалдаж, худалдан авч, мөнгө зээлж, алт худалдаж байсан гэдгийг нотлоно гэж дансны баримтууд 2011-2013 он хүртэл 214 454 100 төгрөгийг, 2011 оны 6 сарын 02-2013 оны 7 дугаар сарын 16 хүртэл 135 231 000 төгрөгийг, алт тушаасан 90 912 000 төгрөгийг шилжүүлж байсан баримтыг ирүүлсэн, мөн тэдний хооронд троллер түрээслэж байсан, сэлбэг хэрэгслийг шилжүүлж байсан гэсэн тооцооны баримтаар мөнгө шилжүүлж, хүлээн авч байсан байх бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагчийн хэн аль нь маргаан бүхий авто ачигч, самосвалын үнийг бүрэн төлсөн талаараа баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн, хариуцагч С.Д-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэв. 

 

Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 04-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь хаягтаа байхгүй, эрэн сурвалжлуулахаар 2020 онд шүүхэд хандсан, хариуцагчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан боловч 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай Ө  аймгийн прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” прокурорын тогтоолоор иргэний эрх зүйн маргаан байна гэсэн тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч түүний шаардах эрх буюу эрх нь зөрчигдсөн гэдгийг хариуцагч нь түүнээс 2013 оны 11 дүгээр сарын 08-нд техникүүдийг авч явснаар үүссэн байна гэж үзэв.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус заажээ.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийн хариуцагч А.Э, С. нарт холбогдуулан гаргасан авто ачигч, самосвалыг худалдан авахад оруулсан хөрөнгө 169 200 411 төгрөгийг гаргуулах, хариуцагч А.Э-ийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 46 383 465 төгрөг, илүү шилжүүлсэн 20 641 000 төгрөг, сэлбэг хэрэгслийн үнэ 12 793 215 төгрөг, нийт 79 817 680 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэлийн шаардлага болон ихэсгэсэн шаардлагадаа төлсөн нийт 1 488 940 төгрөг /382 950 + 481 738 + 624 252 =1 488 940/, хариуцагч А.Э-ийн сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 716 600 төгрөгийг /261 500+455 100=716 600/ улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч А.Э, С.Д нарт холбогдуулан гаргасан **--**УНМ дугаартай “Норд бенз” маркийн самосвол машин, **-**УБ дугаартай авто ачигч тээврийн хэрэгслүүдийн худалдан авахад төлж оруулсан 169 200 411 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч А.Э-ийн нэхэмжлэгч Б.-д холбогдуулан гаргасан 79 817 676 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 488 940 төгрөг, хариуцагч А.Э-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 716 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН