Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2022/03196

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2022/03196 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн *******,******* хотхон, 530 дугаар байрны 204 тоот хаягт оршин суух*******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн*******,*******,******* 54 тоот хаягт оршин суух,*******,*******,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,*******,, 46а байр 121 тоот хаягт оршин суух,******* Батбаатарын Сувд /РД: ХМ76020505/ нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1 189 660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Гончигсүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал, иргэдийн төлөөлөгч Н.Энхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Хан-Уул дүүргийн*******, Үйлдвэр өргөн чөлөө гудамж,, А хэсэг 1 дүгээр заал тоот хаягт байршилтай 215 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд тухайн хөрөнгөө Электрик ком ХХК эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулдаг. 2021 оны 9 дүгээр сарын 09-ний 19 цаг 10 минутад дээрээс ус алдсан тул орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10 дуудлага өгсөн. Дуудлагын дагуу сантехникийн засварчин ирж манай дээд давхрын 28 тоот айлд орж үзээд 00-ын өрөөний тосгуурын холигчийн уян холбоо задарч ус алдсан болохыг тогтоосон. Тухайн өдөр ус алдсанаас миний эд хөрөнгөд 756 560 төгрөгийн хохирол учирсан. Хохирлын хэмжээг эрх бүхий үнэлгээний байгууллагаар тогтоолгосон болно.

Мөн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дээд айл болох 28 тоотоос дахин ус алдсан. Үүний хохирол 433 100 төгрөг болохыг мөн үнэлгээний байгууллагаар тогтоосон. Би анх нэхэмжлэл өгөхдөө 28 тоотын өмчлөгчийг гэж ойлгож байсан бөгөөд ажиллагааны явцад тухайн байрны өмчлөгч нь болох нь тогтоогдсон тул буруутай этгээдээс нь надад учирсан 1 189 660 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр дамжуулан оролцох бөгөөд үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлана гэжээ.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо,******* 28 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч ба тухайн орон сууцны сангийн тоноглол хэвийн, бусдад ямар нэг байдлаар гэм хор учруулах боломжгүй юм. Нэхэмжлэгч орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын гаргасан тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчид учирсан хохирол нь миний буруугаас учирсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тус орон сууц нийтийн орон сууцны зориулалтаар төлөвлөгдөн баригдсан бөгөөд үйлчилгээний зориулалтаар өөрчлөхдөө холболтын алдаа гаргасан байж болзошгүй болохыг дурдах нь зүйтэй байна гэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй.ы тухайд хариуцвал зохих этгээд биш. Харин нь 28 тоотын өмчлөгч боловч түүний буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэв.

 

5. Иргэдийн төлөөлөгч: ... 28 тоотын өмчлөгчөөс нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй... гэсэн дүгнэлтийг гаргав.

 

6. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хэрэглэгчид үйлчлэх 10 дугаар төвийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 246 тоот албан бичиг, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, эдгээр баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанууд, байнга оршин суугаа газрын лавлагааг нотлох баримтаар гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Хан-Уул дүүрэг,*******, Чингисийн өргөн чөлөө гудамж,******* 28 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нотлох баримтаар гаргуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас 756 560 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 433 100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Тодруулбал хариуцагчаас 756 560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гончигсүрэнд олгож, хариуцагчд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэг шаардлагын үндэслэлээ ...Хан-Уул дүүргийн*******, Үйлдвэр өргөн чөлөө гудамж,, А хэсэг 1 дүгээр заал тоот хаягт байршилтай 215 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дээд айл болох 28 тоотоос ус алдсаны улмаас 1 189 660 төгрөгийн хохирол учирсан... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нь тухайн ус алдсан гэх орон сууцны өмчлөгч биш тул хариуцахгүй гэж, нэхэмжлэгчид учирсан хохирол нь миний буруугаас учирсан гэдэг нь тогтоогдоогүй гэж тус тус нэхэмжлэлийг үгүйсгэв.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Хариуцагч нь Хан-Уул дүүргийн*******, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж,******* 28 тоот орон сууцны өмчлөгч биш болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

4.2. Харин хариуцагч нь Хан-Уул дүүргийн*******, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж,******* 28 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба тус 28 тоотын 00-ын өрөөний тосгуурын холигчийн уян холбоо задарч 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ус алдсанаас нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн*******, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж,, А хэсэг 1 дүгээр заал тоот хаягт байршилтай 215 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хохирол учирсан болох нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 246 дугаартай Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчид үйлчлэх 10 дугаар төвийн албан бичиг, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

4.3. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Хэрэглэгчид үйлчлэх 10 дугаар төвийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 246 дугаартай албан бичигт ус алдсан шалтгаан нөхцөлийг уян холбоо нь ашиглалтын хугацаанд элэгдэлд орж ус алдсан гэж дүгнэжээ. Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д тус тус зааснаар хариуцагчийн өмчлөлийн орон сууцны 00-ын өрөөний уян холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны дангаар өмчлөх хэсэгт хамаарна.

 

4.4. Орон сууцны өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2-т зааснаар ...сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй ба Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тухай бүр оршин суугч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэж засвар, үйлчилгээ хийх хүнийг саадгүй нэвтрүүлж, түүнд шаардлагатай туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэж заасан.

 

4.5. Хариуцагч нь хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул бусдад учирсан гэм хорыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар хариуцан арилгах үүрэгтэй.

 

4.6. Нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөд 2021 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр 28 тоот орон сууцнаас ус алдсаны улмаас 756 560 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид Билгүүн ХХК 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ДХҮ-421/1810 дугаар үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

 

4.7. Харин 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дахин ус алдсанаас 433 100 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагчаас 756 560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гончигсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 433 100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас 756 560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гончигсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 433 100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон,д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 101 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22 708 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гончигсүрэнд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Ц.ОЮУНБИЛЭГ