Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/03008

 

 

 

 

 

 

 

**** оны ** дугаар сарын 2*-ны өдөр

          Дугаар 1*3/ШШ****/*****

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүргийн * дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, * дугаар байр, * тоотод оршин суух, **** онд төрсөн, ** настай, эмэгтэй, Б овогт Б.Ч /рд:**********/,

 

Хариуцагч: ***-*** дүүргийн ** дүгээр хороо, Зайсангийн гудамж, ** тоотод байрлах, М ХХК /рд:******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.М/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сургалтын төлбөрийн урьдчилгаанд төлсөн * *** *** төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.О /ШТЭҮД-****/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Д нар оролцов.

                                                                                                                    

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ч нь М ХХК-д холбогдуулан сургалтын төлбөрийн урьдчилгаанд төлсөн * *** *** төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Миний бие **** оны * дугаар сарын **-ны өдөр М ХХК-ийн Герман хэлний сургалтын байгууллагатай гэрээ байгуулж, * *** *** төгрөгийн төлбөрөөс урьдчилгаа * *** *** төгрөгийг **** оны * дугаар сарын **-ны өдөр төлсөн. **** оны * дүгээр сарын **-ны өдөр сургалтын төвийн хичээл албан ёсоор эхэлсэн боловч миний бие хөхний хавдартай болсноо мэдэж, яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсноор цаашид суралцах боломжгүй болсон. Иймд сургалтад 4 хоног хамрагдсан хугацааны төлбөрийг хасаад, үлдэх * *** *** төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулна” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...М ХХК нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын мэргэжлийн сургуульд суралцах хүсэлтэй иргэдэд элсэн суралцах тухай зөвлөгөө, мэдээлэл өгөх, зуучлалын үйлчилгээ үзүүлэх болон Герман хэлний сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Б.Ч **** оны * дугаар сарын **-ны өдөр манай байгууллагын сургалт, зуучлалын ****-**** оны хичээлийн жилийн элсэлтэд бүртгүүлэн, ХБНГУ-ын Мэргэжлийн сургуульд сувилагчийн чиглэлээр элсэх тухай танилцуулга, зөвлөгөө мэдээлэл авч гэрээ байгуулан, ***/** дугаартай зуучлалын гэрээний 6.2.1-т заасны дагуу зуучлалын үйлчилгээний төлбөрт * *** *** төгрөг, ***/** дугаартай сургалтын гэрээний 4.2.1-т заасны дагуу Герман хэлний сургалтын төлбөрт * *** *** төгрөг, нийт * *** *** төгрөгийг төлсөн. Сургалт **** оны * дүгээр сарын **-ны өдөр эхэлж, Б.Ч нь **** оны * дүгээр сарын 5, 6, 7, 8-ны өдрүүдэд сургалтдаа хамрагдаад, **** оны * дүгээр сарын **-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас хагалгаанд орох болсон тул үргэлжлүүлэн суралцах боломжгүй тухайгаа мэдэгдсэн. Компанийн зүгээс гэрээг хугацаанаас өмнө цуцлахтай холбоотой саналынх нь талаар холбогдох мэдээлэл, зөвлөгөөг өгөхөд Б.Ч урьдчилгаанд төлсөн нийт * *** *** төгрөгөөс * *** *** төгрөгийг авахаас татгалзаж, үлдэх * *** *** төгрөгийг авах тухай хүсэлтээ бичгээр гаргасан. Ийнхүү уг хүсэлтийг хүлээн авахдаа Б.Ч-г байгуулсан гэрээнийхээ хувийг байгууллагад хүлээлцсэний дараа төлбөрийг шилжүүлэхээр тохирсон байсан. Гэтэл гэрээний хувийг хүлээлцээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Манай байгууллага тухайн хичээлийн жилд сургалт, зуучлалын үйлчилгээнд элсэн суралцах суралцагчдын тоог анхнаас нь тогтоож, тэрхүү тоо хэмжээнд нийцүүлэн хичээл заах багш, хичээлийн танхим, хэрэглэгдэхүүн болон бусад урсгал зардлыг элсэгчдийн тоогоор төлөвлөх, суралцагчдыг хүлээн авах ХБНГУ-н Мэргэжлийн сургуультай тохиролцох гэх мэт үйл ажиллагаагаа зохион байгуулдаг. Б.Ч нь **** оны * дүгээр сарын **-ны өдрөөс өмнө буюу хичээл эхлэхээс өмнө гэрээнээс татгалзах, цуцлах тухай хүсэлтээ гаргасан бол бид төлсөн төлбөрийг буцаан өгөх хууль зүйн үндэслэлтэй байсан. Гэвч бид гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж эхэлсний дараа гэрээнээс татгалзах, цуцлах тухай саналыг гаргасан тул Зуучлалын гэрээний 8.4-т "Зуучлуулагч энэхүү Гэрээний дагуу зуучлалын үйлчилгээ үзүүлж эхэлсэн байхад гэрээг цуцлах тухай хүсэлт гаргавал хүсэлт гаргах хүртэл хугацаанд төлсөн төлбөрийг буцаан олгохгүй гэж, мөн Сургалтын гэрээний 7.6-д “Суралцагч энэхүү гэрээний дагуу Герман хэлний сургалтад хамрагдаж эхэлсэн байхад гэрээг цуцлах тухай хүсэлт гаргавал гэрээний 4.2.1-т заасан төлбөрийг буцаан олгохгүй" гэж зааснаар мөнгийг буцааж олгох боломжгүй байна” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, Б.Ч-н ****** банк дахь ******** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, М ХХК, Б.Ч нарын хооронд байгуулагдсан **** оны * дугаар сарын **-ны өдрийн ***/** дугаартай сургалтын болон зуучлалын гэрээ, төлбөрийн мэдээлэл, Хавдар судлалын үндэсний төвийн **** оны * дугаар сарын **-ны өдрийн шинжилгээний хариу, Эмгэг судлалын тасгийн **** оны * дүгээр сарын **-ний өдрийн Эмгэг судлалын дүгнэлт, эхо зураг, маммографи шинжилгээний хариу, амьд сорьцын шинжилгээний хуудас зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагч талаас, зуучлуулагчийн анкет, **** оны * дүгээр сарын **-ны өдөр нэхэмжлэгч Б.Ч-с бичгээр гаргасан хүсэлт, ангийн журнал дах оюутны ирц бүртгэсэн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Миний бие **** оны * дугаар сарын **-ны өдөр М ХХК-ийн Герман хэлний сургалтын байгууллагатай гэрээ байгуулж, * *** *** төгрөгийн төлбөрөөс урьдчилгаа * *** *** төгрөгийг **** оны * дугаар сарын **-ны өдөр төлсөн. **** оны * дүгээр сарын **-ны өдөр сургалтын төвийн хичээл албан ёсоор эхэлсэн боловч миний бие хөхний хавдартай болсноо мэдэж, яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсноор цаашид суралцах боломжгүй болсон. Иймд сургалтад 4 хоног хамрагдсан хугацааны төлбөрийг хасаад, үлдэх * *** *** төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулна” гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...М ХХК нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын мэргэжлийн сургуульд суралцах хүсэлтэй иргэдэд элсэн суралцах тухай зөвлөгөө, мэдээлэл өгөх, зуучлалын үйлчилгээ үзүүлэх болон Герман хэлний сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Б.Ч **** оны * дугаар сарын **-ны өдөр сургалт, зуучлалын элсэлтэд бүртгүүлэн, ХБНГУ-ын Мэргэжлийн сургуульд сувилагчийн чиглэлээр элсэх тухай танилцуулга, зөвлөгөө мэдээлэл авч гэрээ байгуулан, зуучлалын гэрээний 6.2.1-т заасны дагуу зуучлалын үйлчилгээний төлбөрт * *** *** төгрөг, сургалтын гэрээний 4.2.1-т заасны дагуу хэлний сургалтын төлбөрт * *** *** төгрөг, нийт * *** *** төгрөгийг төлсөн. Сургалт **** оны * дүгээр сарын **-ны өдөр эхэлж, Б.Ч нь **** оны * дүгээр сарын 5, 6, 7, 8-ны өдрүүдэд сургалтдаа хамрагдаад, **** оны * дүгээр сарын **-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас үргэлжлүүлэн суралцах боломжгүй тухайгаа мэдэгдэж, компанийн зүгээс гэрээг хугацаанаас өмнө цуцлахтай холбоотой саналынх нь талаар холбогдох мэдээлэл, зөвлөгөөг өгөхөд Б.Ч урьдчилгаанд төлсөн нийт * *** *** төгрөгөөс * *** *** төгрөгийг авахаас татгалзаж, үлдэх * *** *** төгрөгийг авах тухай хүсэлтээ бичгээр гаргасан. Уг төлбөрийг Б.Чаас гэрээнийхээ хувийг байгууллагад хүлээлцсэний дараа  шилжүүлэхээр тохирсон, гэрээний хувийг хүлээлцээгүй тул төлбөрийг өгөөгүй байсан юм. Манай байгууллага тухайн хичээлийн жилд сургалт, зуучлалын үйлчилгээнд элсэн суралцах суралцагчдын тоог анхнаас нь тогтоож, тэрхүү тоо хэмжээнд нийцүүлэн хичээл заах багш, хичээлийн танхим, хэрэглэгдэхүүн болон бусад урсгал зардлыг элсэгчдийн тоогоор төлөвлөх, суралцагчдыг хүлээн авах ХБНГУ-н Мэргэжлийн сургуультай тохиролцох гэх мэт үйл ажиллагаагаа зохион байгуулдаг. Б.Ч нь **** оны * дүгээр сарын **-ны өдрөөс өмнө буюу хичээл эхлэхээс өмнө гэрээнээс татгалзах, цуцлах тухай хүсэлтээ гаргасан бол бид төлсөн төлбөрийг буцаан өгөх хууль зүйн үндэслэлтэй байсан. Гэвч бид гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж эхэлсний дараа гэрээнээс татгалзах, цуцлах тухай саналыг гаргасан тул Зуучлалын гэрээний 8.4-т "Зуучлуулагч энэхүү Гэрээний дагуу зуучлалын үйлчилгээ үзүүлж эхэлсэн байхад гэрээг цуцлах тухай хүсэлт гаргавал хүсэлт гаргах хүртэл хугацаанд төлсөн төлбөрийг буцаан олгохгүй гэж, мөн Сургалтын гэрээний 7.6-д “Суралцагч энэхүү гэрээний дагуу Герман хэлний сургалтад хамрагдаж эхэлсэн байхад гэрээг цуцлах тухай хүсэлт гаргавал гэрээний 4.2.1-т заасан төлбөрийг буцаан олгохгүй" гэж зааснаар тус тус зааснаар мөнгийг буцааж олгох боломжгүй байна” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд **** оны * дугаар сарын **-ны өдөр ***/** дугаартай сургалтын гэрээ, зуучлалын гэрээ тус тус байгуулагдаж, дээрх гэрээнүүдээр М ХХК нь нэхэмжлэгчийг ХБНГУ-ын Мэргэжлийн сургуульд элсэн суралцахад шаардлагатай түвшний Герман хэлний сургалтад **** оны * дүгээр сарын **-ны өдрөөс **** оны ** дугаар сарын **-ны өдрийг хүртэл хугацаанд хамруулах, ХБНГУ-ын Мэргэжлийн сургуульд элсэн суралцахад зуучлалын үйлчилгээг үзүүлэх, Б.Ч нь нийт * *** *** төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 35* дүгээр зүйлийн 35*.1-д “...хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, гэж мөн хуулийн 4** дугаар зүйлийн 4**.1-д “...Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заасан холимог гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдалд болон хариуцагч нь нэхэмжлэгчийн төлсөн * *** *** төгрөгийг хариуцагч хүлээж авсан, нэхэмжлэгч сургалтын гэрээний дагуу нийт 4 удаагийн сургалтад хамрагдсан, улмаар нэхэмжлэгч эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй талаар мэдэгдсэн эсэхэд тус тус маргаагүй.

 

5. Харин хариуцагч нь “...Зуучлалын гэрээний *.4-т "Зуучлуулагч энэхүү Гэрээний дагуу зуучлалын үйлчилгээ үзүүлж эхэлсэн байхад гэрээг цуцлах тухай хүсэлт гаргавал хүсэлт гаргах хүртэл хугацаанд төлсөн төлбөрийг буцаан олгохгүй” гэж, Сургалтын гэрээний 7.6-д “Суралцагч энэхүү гэрээний дагуу Герман хэлний сургалтад хамрагдаж эхэлсэн байхад гэрээг цуцлах тухай хүсэлт гаргавал гэрээний 4.2.1-т заасан төлбөрийг буцаан олгохгүй" гэж тус тус заасан тул урьдчилгаа төлбөрийг буцааж олгох боломжгүй” гэж маргасан.

 

6. Нэхэмжлэгч **** оны * дүгээр сарын **-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй байгаа талаар мэдэгдсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ”, мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж тус тус заасантай нийцсэн байна.

 

7. Улмаар Иргэний хуулийн 35* дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний тухайд хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй талаар мөн хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх заалтаар зохицуулсан, нэхэмжлэгч нь 4 хоногийн сургалтад ногдох төлбөрийг хариуцагчийн тайлбарт үндэслэн тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа *** *** төгрөгөөр багасгаж шаардсан тул ажиллагчийн эрх зөрчигдөөгүй, мөн Иргэний хуулийн 4** дугаар зүйлийн 4**.1-д заасан зуучлалын гэрээг хэрэгжээгүй, гэрээний нэг талын эрхийг зөрчөөгүй байна. 

 

*. Иймд Иргэний хуулийн 2** дугаар зүйлийн 2**.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч М ХХК-иас * *** *** төгрөг гаргуулан, нэхэмжлэгчБ.Чд олгохоор шийдвэрлэв.

 

*. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ** *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас ** *** төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Чд олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 2** дугаар зүйлийн 2**.1, 35* дүгээр зүйлийн 35*.1, 367 дугаар зүйлийн 367.1, 4** дугаар зүйлийн 4**.1-т тус тус баримтлан хариуцагч М ХХК-иас * *** *** төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Чд олгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ** *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас ** *** төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Чд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.М