Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2022/03102

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2022/03102 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Ланд Марррк оффис , 00 тоот хаят байрлах, З ХХК /0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж, Буган хариун зоогийн газрын хажууд байрлах, Гантиг вилла хотхонд байрлах ф ХХК /00000000/-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 39 431 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.  

 

ТОДОРХОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч ф ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 39 431 100 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхж байна. Үүнд: З ХХК нь фХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 000000000 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Манай компанийн дүгээр дээрх гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авагчаас ирүүлсэн захиалгын дагуу тухай бүр нийлүүлж байсан. Үүнд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 3 000 литр, нийт 5 970 000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 3 000 литр, нийт 5 970 000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3 000 литр, нийт 5 970 000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 3 000 литр, нийт 5 970 000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 6 000 литр, нийт 5 970 000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 4 000 литр, нийт 7 960 000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг тус тус нийлүүлсэн. Хариуцагч нь дээрх гэрээний дагуу нийт 43 780 000 төгрөгийн төлбөрийг төлөхөөс 20 000 000 төгрөгийн төлбөрийг төлж, үлдэгдэл 23 780 000 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. З ХХК болон ф ХХК-ийн хооронд байгуулагдсан №000000000 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.2.1-т Худачдан авагч нъ гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан шатахууны төлбөрийг Худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хөйш 30 хоногийн дотор бурэн буюу 100% төлж барагдуулсан байна гэж, мөн гэрээний 5.2.2-т Худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу эсхүл энэхүү гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үургийн утийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж тус тус заасан байдаг. ф ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн Дизель түлшний төлбөрийг тус гэрээний 5.2.1-т заасны дагуу ачилт хийсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн байх тул тус гэрээний 5.2.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 05%-тай тэнцэх алдангийг алданги тооцогдсон төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход 15 651 100 төгрөг, гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний үлдэгдлийн хамт нийт 39 431 100 төгрөгийг төлж барагдуулах тооцоо гарч байна. Иймд Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 000000000 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ-гээр нийлүүлсэн дизель түлшний үлдэгдэл төлбөр 23 780 000 төгрөг, түүний алданги 15 651 100 төгрөг, гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний үлдэгдлийн хамт нийт 39 431 100 төгрөгийн төлбөрийг хариуцагч ф ХХК-иас гаргуулж З ХХК-д олгуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч фХХК бичгээр хариу тайлбар өгөөгүй бөгөөд шүүх хуралдаанд алдангийн хэмжээг 5 000 000 төгрөгөөр тогтоовол хуваарийн дагуу төлбөрийг сар тутам төлөхөд татгалзахгүй гэж тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгчээс: итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.06.01-ний өдрийн түрээсийн гэрээ, худалдаа, үйлчилгээний төв дотоор хийгдэх засал, засварын ажилд мөрдөх журам, зайсан стар худалдаа, үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эрхлэгчидтэй хамтран ажиллах журам, түрээсийн талбай хүлээлцэх акт, дотор заслын ажил хийх зөвшөөрлийн хуудас, дотор заслын ажил хүлээн авах хуудас, 2020.01.01-ний өдрийн 20-20 дугаар түрээсийн гэрээ, 2020.08.10-нй өдрийн төлбөр барагдуулах тухай 20/08-01 дүгээр албан бичиг, 2020.08.10-ны өдрийн гараар бичсэн хүсэлт, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020.08.11-ний өдрийн түрээсийн талбай хүлээлцэх акт, 2020.08.19-ний өдрийн төлбөр барагдуулах тухай 20/08-08 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 5-32 ху/

 

4. Хариуцагчаас ямар нэгэн бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч фХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр, алдангийн хамт 39 431 100 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайларлаж байна. Үүнд: З ХХК нь фХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 000000000 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2021.06.18-ны өдөр 2 удаагийн нийлүүлэлтээр 11 940 000 төгрөгийн үнэ бүхийн 6 000 литр, 2021.06.21-ний өдөр мөн 2 удаагийн нийлүүлэлтээр 11 940 000 төгрөгийн үнэ бүхий 6 000 литр, 2021.06.28-ны 11 940 000 төгрөгийн үнэ бүхийн 6 000 литр, 2021.07.05-ны өдөр 7 960 000 төгрөгийн үнэ бүхий 4 000 литр нийт дизель түлш, нийт 43 780 000 төгрөгийн үнэ бүхий 22 000 литр дизель түлшийг нийлүүлсэн. Хариуцагч гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 23 780 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан №000000000 дугаар гэрээний 5.2.1-т барааг нийлүүлснээс хойш 30 хоногийн дотор төлбөрийг бүрэн төлөхөөр, 5.2.2-т төлбөрийг хуваарийн дагуу эсвэл гэрээний 5.2.1-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон. Алдангийг түлш нийлүүлсэн хугацаа, төлбөр төлвөл зохих хугацаатай уялдуулан тус бүрд тооцвол 15 651 100 төгрөг болж байна. Иймд үндсэн төлбөр 23 780 000 төгрөг, алданги 15 651 100 төгрөг, нийт 39 431 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж шаардлагын үндэслэлээ тодорхж байна.

 

3. Хариуцагч фХХК нэхэмжлэлийн шаардлагын алдангид холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, алданги 50 хувиас хэтэрсэн гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тус шүүхийн шийдвэрийн тодорхох хэсгийн 3 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 Зохигч 2021.06.16-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах тухай 000000000 дугаартай гэрээ байгуулж, 22 000 литр дизель түлшийг нэгж тутам 1 990 төгрөгөөр тооцон нийт 43 780 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар, худалдан авагч түлшийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлөхөөр тохиролцсон, /хх 7-12 ху/

 

4.2 Нэхэмжлэгч 2021.06.18-ны өдөр 2 удаагийн нийлүүлэлтээр 6 000 литр, 2021.06.21-ний өдөр мөн 2 удаагийн нийлүүлэлтээр 6 000 литр, 2021.06.28-ны 6 000 литр, 2021.07.05-ны өдөр 4 000 литр, нийт 22 000 литр түлшийг хариуцагчид хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 15-16ху/

 

5. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, хүлээн авсан түлшний хэмжээ, гэрээний үнийн дүн, төлөгдсөн төлбөрийн хэмжээ зэрэгт маргаангүй, харин алдангийн хэмжээнд маргаантай.

 

6. Зохигчдын хооронд байгуулагдсан 2021.06.16-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах тухай 000000000 дугаар гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаанд хамаарахаар байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийн хариуцагчаас шаардах эрхтэй боловч шүүх нэхэмжлэлийн заримыг хангахаар шийдвэрлэв. Тодруулбал,

 

Талууд нийт 43 Хэрэгт авагдсан 2021.06.16-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах тухай 000000000 дугаар

 

Анхан шатны шүүхээс дэлхий даяар үүссэн Ковид-19 цар тахлын улмаас Улсын Онцгой комиссоос халдварын тархалтыг хумих зорилгоор улс орон даяар хөл хорио тогтоосноос компаниудын үйл ажиллагаа тодорхой хугацаанд тасалдсан үйл баримтыг дүгнэж, алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

 

 

. Манай компанийн дүгээр дээрх гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авагчаас ирүүлсэн захиалгын дагуу тухай бүр нийлүүлж байсан. Үүнд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 3 000 литр, нийт 5 970 000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 3 000 литр, нийт 5 970 000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3 000 литр, нийт 5 970 000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 3 000 литр, нийт 5 970 000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 6 000 литр, нийт 5 970 000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 4 000 литр, нийт 7 960 000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг тус тус нийлүүлсэн.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч Ф ХХК /000000/-иас 29 725 000 /хорин есөн сая долоон зуун хорин таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч З ХХК /00000000/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 706 100 /есөн сая долоон зуун зургаан мянга нэг зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 355 105 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 306 575 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.ЭНХЦЭЦЭГ