Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2022/02950

 

 

 

 

 

 

 

**** оны ** дугаар сарын **-ны  өдөр

          Дугаар 1*3/ШШ****/*****

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: * дүүргийн * дугаар хороо, Үйлдвэрийн гудамж-*, В үйлдвэрийн байранд байрлах, М С ХХК /рд:******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.Б/,

 

Хариуцагч: * дүүргийн * дугаар хороо, ****** хороолол, Өлзийтийн зам гудамж, *** тоотод байрлах, Н Я Х П ХХК /рд:******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этээд Ц.У/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт *** *** ***,** төгрөг гаргуулах,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээт ажлын дутуу гүйцэтгэлийг хийж гүйцэтгэхийг нэхэмжлэгчид даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М /ШТЭҮД-****/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М С ХХК нь Н Я Х П ХХК-д холбогдуулан бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт *** *** ***,** төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Н Я Х П ХХК-тай **** оны ** дугаар сарын **-ны өдрийн №**/*** тоот дугаартай “Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулж, тус гэрээгээр хуванцар прифольтой вакум цонхыг үйлдвэрлэн нийлүүлэн суурилуулах ажил гүйцэтгэн, захиалагч нь графикийн дагуу барааны үнэ болох нийт *** *** ам.долларыг төлөхөөр тохиролцсон. Бид гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгэж, ****** хорооллын А1, А2, АЗ, А4 барилгын 1-6 давхрын цонхны ажил гүйцэтгэсэн акт үйлдсэн бөгөөд хариуцагч компаниас **** оны * дугаар сарын **-ний өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй. Тухайн хугацаанд удаа дараа очиж уулзсан бөгөөд Н Я Х П ХХК компаниас **** оны ** дугаар сарын **-ны өдөр **/*** дугаартай албан бичиг ирүүлсний дагуу цонхны тохиргоог А1-А4 блокийн *** айлд хийж гүйцэтгэн, гэрээний үлдэгдэл төлбөр ** ***,** ам.долларыг нэхэмжилсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Тус гэрээний 2.9-т “...ам.долларын ханшийг төлбөр төлөх өдөр тухайн гүйлгээ хийх арилжааны банкны ханшаар тооцно” гэж, 6.3-т “...энэхүү гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэнээр гэрээ дуусгавар болно” гэж, 2.12-д хэрэв захиалагч буюу Н Я Х П ХХК нь төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдолд 0.1 хувийн алданги төлөхөөр заасан. Иймд Монгол банкны **** оны * дүгээр сарын **-ны өдрийн хаалтын ханшаар буюу нэг ам.долларыг * ***,** төгрөгөөр тооцож, хариуцагчаас ** ***,** ам.доллар буюу ** *** ***,** төгрөг, **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны * дугаар сарын **-ны өдрийг хүртэл нийт 5418 өдрийн алдангийг хуульд нийцүүлэн ** ***,** ам.доллар буюу ** **** ***,** төгрөг, нийт *** *** ***,** төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэгдүгээрт, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч компаниас **** оны * дугаар сарын **-ний өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрч, үүнээс хойш удаа дараа ирж уулзсан гэжээ. Гэвч талуудын хооронд дээрх хугацаанд удаа дараа уулзсан үйл баримт хэрэгт авагдсан баримтын хүрээнд болон хэргийн бодит байдлын хүрээнд байхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь зөрчигдсөн эрхийг хамгаалуулах эрхийг тодорхойлж буй сүүлийн хугацаа бөгөөд ийнхүү хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо 76 дугаар зүйлд заасан хөөн хугацааг тоолох аргачлалыг тогтоосон байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.11-т талууд тооцоо нийлсэн гэрээний үлдэгдэл төлбөрийг нийлүүлэгч гэрээт ажлаа бүрэн гүйцэтгэж дуусан, захиалагчид хүлээлгэн өгснөөр шилжүүлэхээр заасан байх бөгөөд хавтаст хэргийн 22 дугаар талд ажил гүйцэтгэсэн актыг талууд үйлдсэнээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд ч хамаарахгүй болно. Учир нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “...Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан. Үүрэг хүлээсэн этгээд үүргээ хүлээн зөвшөөрсөн гэдэгт үүргээ хүлээсэн аливаа зан үйлийг ойлгож болох бөгөөд хуульд заасанчлан урьдчилгаа олгох хүү төлөх, баталгаа гаргахаас гадна өрийг хойшлуулах хүсэлт тавих, сөрөг шаардлагыг тооцох санал гаргах, үүрэг гүйцэтгүүлэгчид биш өөр этгээдэд өр төлөх талаар мэдэгдсэн байх зэргээр илэрсэн байна гэж заажээ. Хариуцагчийн зүгээс дээрх үйлдлийг алийг ч гаргаагүй хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл бүрдээгүй байдаг. Үүнээс гадна нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө хариуцагчийн төлөөлөх эрхгүй этгээд буюу компанийн дүрэмд зааснаас бусад гэрээлэгч компанийг төлөөлөх эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулан албан бичиг гаргуулан авсан. Тус албан бичиг нь төслийн менежер гэж хүнээр зурагдсан компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн албан бичиг юм. Иймд хуульд зааснаар дээрх нэхэмжлэл бүхэлдээ хуулийн хүрээнд хангагдах боломжгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан үүргийн шаардлага болно. Хоёрдугаарт, нэхэмжлэгч нь **** оны * дүгээр сарын **-ний өдрийн шүүх хуралдаанд талуудын хооронд тооцоо нийлсэн актыг гаргаж өгсөн. Тус тооцоо нийлсэн акт нь **** оны * дугаар сарын **-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч нь нэхэмжлэгчид ** ***,** ам.долларын үлдэгдэлтэй гэж гарсан бөгөөд **** оны * дугаар сарын **-ний өдөр тус төлбөрийг тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцон бүхэлд нь буюу ** *** ***,** төгрөгийг шилжүүлж төлбөр тооцоо дууссан байдаг тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болно. Гуравдугаарт, **** оны * дугаар сарын **-ний өдөр батлагдсан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулийн 4  дүгээр зүйлийн 4.1-т “....Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь тус хуулийн зохицуулалтад хамаарч байхаас гадна мөн хуулийн 4.4-т “...Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно” гэх заалтад хамаарахгүй байгаа тул ргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хэсэгт заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл болно. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

 3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээт ажлын дутуу гүйцэтгэлийг хийж гүйцэтгэхийг нэхэмжлэгчид даалгахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Талуудын хооронд **** оны ** дугаар сарын **-ны өдөр бараа материал бэлтгэн нийлүүлэх **/*** тоот гэрээг байгуулсан боловч уг гэрээний 1.1 дэх хэсэгт заасны дагуу нийлүүлэгч нь захиалагчид цонхыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж, зохих ёсоор суурилуулах, ажил гүйцэтгэх, нөгөө талаас төлбөр тооцоог төлөхтэй холбогдох гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээний 4.4-т нийлүүлэгч талын дутуу, буруу, чанаргүй нийлүүлсэн ажил болон баталгааны хугацаанд илэрсэн зөрчлийг дахин засварлуулах, арилгуулах шаардлагатай тохиолдолд бараа материалыг хүлээн авахаас татгалзах, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх эрхтэй тухай, 4.8-д нийлүүлэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу зөрчсөнөөс учирсан хохирлыг арилгуулах ба нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан. Одоогийн байдлаар М С ХХК нь гэрээний дагуу өөрийн хийж гүйцэтгэсэн ажлаас хуулга хуулах ажлыг дутуу гүйцэтгэлтэй хийж цонхны хуулгыг хуулгаагүйн улмаас бэхлэгдэж салах боломжгүй болсон. Мөн хорооллын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байх тул дээрх ажлын дутуу гүйцэтгэлийг хийж гүйцэтгэхийг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү” гэж тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгч хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд “...Талуудын хооронд байгуулсан **** оны ** дугаар сарын 15-ны өдөр бараа материал бэлтгэн нийлүүлэх **/*** тоот гэрээг байгуулсан ба уг гэрээний 1.1-т ****** орон сууцны цогцолбор хороолол төслийн хуванцар прифильтой вакум цонхыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж суурилуулах ажил гүйцэтгэх, төлбөр тооцоо нийлэхтэй холбогдсон гэрээг байгуулсан. Энэхүү гэрээт ажлын хүрээнд хариуцагчийн шаардсан “цонхны хуулгыг хуулах” гэх ажил тусгагдаагүй, өөрөөр хэлбэл тус компани бараа материал бэлтгэн нийлүүлж суурилуулах үүргийг хүлээж байснаас дотор засал болох “хуулга хуулах” ажил хийх үүргийг хүлээхгүй юм. Тус гэрээний 4.11 дэх хэсэгт “Цонх суурилуулж байх болон суурилуулсны дараа цонхны амалгаа , дотор засал, гадна фасадны ажил гүйцэтгэгч нарт цонхыг хүлээлгэж өгөх бөгөөд ,...., хамгаалалтын хуулга, гялгар уутыг авахгүй байх ,....үүрэг хүлээлгүүлэхийг туслан гүйцэтгэгч нартай хийх гэрээнд оруулахыг захиалагч тал хариуцна” гэж заасан нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбарыг гаргасан.

 

5. Нэхэмжлэгч талаас, Н Я Х П ХХК болон М С ХХК нарын хооронд **** оны ** дугаар сарын **-ны өдөр байгуулагдсан **/*** дугаартай бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ, саналын хуудас, ****** хорооллын А1, А2, А3, А4 барилгын 1-6 давхрын цонхны ажил гүйцэтгэсэн акт, Н Я Х П ХХК-иас **** оны ** дугаар сарын 22-ны өдөр **/*** дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, М С ХХК-ийн **** оны * дугаар сарын **-ний өдрийн **/** дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, оршин суугчдын гомдол барагдуулсан тайлангууд, М С ХХК болон Н Я Х П ХХК нарын хооронд байгуулагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, алдангийн тооцоо, нэхэмжлэх, **** оны * дугаар сарын **/** дүгээр сарын **-ний өдрүүдийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Голомт банк ХХК-ийн мемориалын баримтууд, **** оны * дугаар сарын **-ны өдрийн тооцоо нийлсэн акт, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

6. Хариуцагч талаас, **** оны * дүгээр сарын **-ны өдрийн ажил, үйлчилгээ захиалгын хуудас, фото зураг, **** оны * дүгээр сарын **-ны өдрийн акт, компанийн дүрэм зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлд “...Н Я Х П ХХК-тай **** оны ** дугаар сарын **-ны өдөр байгуулсан “Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний дагуу хуванцар прифольтой вакум цонхыг үйлдвэрлэн нийлүүлэн суурилуулах ажлыг бид бүрэн гүйцэтгэж, ****** хорооллын А1, А2, АЗ, А4 барилгын 1-6 давхрын цонхны ажил гүйцэтгэсэн акт үйлдсэн бөгөөд хариуцагч компаниас **** оны * дугаар сарын **-ний өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй. Удаа дараа очиж уулзсан бөгөөд Н Я Х П ХХК компаниас **** оны ** дугаар сарын **-ны өдөр **/*** дугаартай албан бичиг ирүүлсний дагуу цонхны тохиргоог А1-А4 блокийн *** айлд хийж гүйцэтгэн, гэрээний үлдэгдэл төлбөр болох ** ***,** ам.долларыг нэхэмжилсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Иймд гэрээний 2.9, 6.3, 2.12-т тус тус заасны дагуу ам.долларыг Монгол банкны **** оны * дүгээр сарын **-ны өдрийн хаалтын ханш * ***,** төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөр ** ***,** ам.доллар буюу ** *** ***,** төгрөг, алданги ** ***,** ам.доллар буюу ** **** ***,*1 төгрөг, нийт *** *** ***,** төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Дээрх гэрээнд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан “цонхны хуулгыг хуулах” ажил тусгагдаагүй, бид бараа материал бэлтгэн нийлүүлж суурилуулах үүргийг хүлээж байснаас дотор засал болох “хуулга хуулах” ажил хийх үүргийг хүлээхгүй, мөн гэрээний 4.11-т “Цонх суурилуулж байх болон суурилуулсны дараа цонхны амлагаа, дотор засал, гадна фасадны ажил гүйцэтгэгч нарт цонхыг хүлээлгэж өгөх бөгөөд ,...., хамгаалалтын хуулга, гялгар уутыг авахгүй байх ,....үүрэг хүлээлгүүлэхийг туслан гүйцэтгэгч нартай хийх гэрээнд оруулахыг захиалагч тал хариуцна” гэж заасан тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна” гэх тайлбарыг гаргасан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...**** оны * дугаар сарын **-ний өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй, ...үүнээс хойш удаа дараа ирж уулзсан гэж дурдсан бөгөөд талуудын хооронд дээрх хугацаанд удаа дараа уулзсан үйл баримт хэргийн болон бодит байдлын хүрээнд байхгүй. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2 дахь заалт болон гэрээний 2.11-т талууд тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн, мөн хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд ч хамаарахгүй, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө хариуцагчийг төлөөлөх эрхгүй төслийн менежер гэх этгээдээр гарын үсэг зуруулан албан бичиг гаргуулан авсан тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцооны үлдэгдлийн баталгаагаар төлөх ёстой ** ***,** ам.долларыг хариуцагч нь **** оны * дугаар сарын **-ний өдөр тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцон ** *** ***,** төгрөг шилжүүлж төлбөр тооцоо дууссан тул нэхэмжлэгчид төлөх төлбөргүй байна. Мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4-т тус тус зааснаар талуудын хооронд байгуулагдсан хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчиж хийсэн хэлцэлд хамаарч байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, харин нэхэмжлэгч нь  уг гэрээний 1.1-д заасан захиалагчид цонхыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж, зохих ёсоор суурилуулах, ажил гүйцэтгэх гэж заасан үүргээ дутуу биелүүлж цонхны хуулгыг хуулгаагүйн улмаас бэхлэгдэж салах боломжгүй болсон нь хорооллын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байх тул гэрээний 4.4, 4.8-д заасны дагуу дутуу ажлаа хийж гүйцэтгэхийг хариуцагчид даалгахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.    

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд **** оны ** дугаар сарын 15-ны өдөр **/*** дугаартай бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр М С ХХК нь Н Я Х П ХХК-ийн хэрэгжүүлж байгаа ****** орон сууцны цогцолбор хороолол төслийн хуванцар прифольтой вакум цонхыг үйлдвэрлэн, нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх, гэрээний нэгж үнэ 1 м.кв-ыг цонхыг *** ам.доллар, гэрээний нийт үнэ *** *** ам.доллар байхаар, Н Я Х П ХХК нь нийлүүлэгч талын нэхэмжлэлийг үндэслэн ажлын 2 хоногийн дотор гэрээний урьдчилгаа *** *** *** төгрөгийг, гэрээт ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрсэн тохиолдолд гэрээний нийт дүнгийн 40 хувийг ажлын 2 хоногийн дотор шилжүүлэхээр, гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьд “******” орон сууцны цогцолбор хороолол төслийн хүрээнд баригдсан орон сууц, үйлчилгээний талбайн хэсгээс арилжин тооцож болохоор, баталгааны хувийг гэрээний нийт дүнгийн 3 хувиар тооцож, баталгаат хугацааны хувийг гэрээт ажил бүрэн дууссанаар ажил хүлээлцэх акт үйлдсэн хугацаанаас хойш хугацаа тоолж, эхний жил хугацаа тоологдож дууссан жилийн дараа сарын сүүлд 1 хувийг, 2 дахь жилд хугацаа тоологдож дууссан жилийн дараа сарын сүүлд 1 хувийг, * дахь жилд хугацаа тоологдож дууссан жилийн дараа сарын сүүлд 1 хувийг тус тус шилжүүлэхээр талууд харилцан тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажлыг хүлээлцсэн үйл баримт болон **** оны * дугаар сарын **-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, үүний дагуу хариуцагч ** *** ***,** төгрөг төлсөн зэрэг асуудлаар маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч нь “...Н Я Х П ХХК компаниас **** оны ** дугаар сарын **-ны өдөр **/*** дугаартай албан бичиг ирүүлсний дагуу цонхны тохиргоог А1-А4 блокийн *** айлд хийж гүйцэтгэсэн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж, ...Гэрээний үлдэгдэл төлбөр ** ***,** ам.долларыг төлөөгүй тул гэрээний 2.12-т алданги төлөхөөр тохирсны дагуу **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс **** оны * дугаар сарын **-ны өдрийг хүртэлх хугацааны алданги ** ***,** ам.доллар, нийт *** *** ***,** төгрөгийг гаргуулна” гэж,

 

Хариуцагч нь “...хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, компанийг төлөөлөх эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулан албан бичиг гаргуулан авсан, бартерын зүйлийг гаргуулахаар нэхэмжлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4-т тус тус заасан шаардлагыг хангаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл” гэж тус тус маргасан.

 

5. Талууд **** оны * дугаар сарын **-ны өдөр “...*** *** ам.долларын ажил гүйцэтгүүлсэн, нийт гүйцэтгэсэн ажилд *** ***,** ам.долларын төлөлт хийж, тус өдрийн байдлаар ** ***,** ам.долларын үлдэгдэлтэй ба хамтран ажиллах гэрээний дагуу гүйцэтгэлийн 10 хувь буюу ** *** ам.долларыг бартерын тооцоонд, * ***,** ам.долларыг баталгааны 3 хувьд тооцож ** ***,** ам.долларын үлдэгдэлтэй” талаар тооцоо нийлсэн акт үйлджээ.

 

Хариуцагч нь тус актын дагуу ** *** ам.долларт тооцогдох бараа бүтээгдэхүүнийг бартераар нийлүүлээгүй, мөн баталгааны 3 хувь болох * ***,** ам.долларыг нийт 3 жилийн хугацаанд төлж барагдуулаагүй үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь мөнгөн хэлбэрээр шаардах эрхтэй байна.

 

Түүнчлэн, зохигчид **** оны ** дугаар сарын **-ны өдөр байгуулагдсан гэрээний 6.3 дах заалтаар “...энэхүү гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэнээр гэрээ дуусгавар болно” гэж тохиролцсон, **** оны * дугаар сарын **-ны өдрийн актаар тогтоосон дээрх төлбөрүүд төлөгдөөгүй, гэрээний нөхцөл бүрэн биелсэн гэж үзэхгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Ийнхүү шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний холбогдох зүйл заалт болон гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргаж өгсөн Н Я Х П ХХК-ийн төсөл хариуцсан захирал М.А-гийн М С ХХК-д хүргүүлсэн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн **/*** дугаар албан бичиг, үүний дагуу хийгдсэн оршин суугчийн гомдол барагдуулсан тайлан зэрэг нотлох баримтууд болон хариуцагчийн гаргасан М.А гэх төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан албан бичигт үндэслэж хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж дүгнэхгүй гэх тайлбар зэрэгт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

6. Зохигчид **** оны ** дугаар сарын **-ны өдрийн бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг ам.доллараар төлөхөөр харилцан тохиролцсон болон ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон ажлын бүрэн гүйцэтгэж дууссан, талууд тооцоо нийлсэн актаар үлдэгдэл төлбөрийг ам.доллараар тооцож үүний дагуу хариуцагч зохих төлөлтийг хийж гүйцэтгэсэн зэрэг нь тус тус Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдалд нийцэх тул тус хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан үүрэг үүсэх үе гэж нэхэмжлэл гаргах үеийг ойлгох тул нэхэмжлэгч **** оны * дугаар сарын **-ны өдрийн Монгол банкнаас зарласан америк долларын ханш ****,** төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон нь хуульд нийцсэн, тус ханштай холбоотой асуудлаар хариуцагч маргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч гэрээний 2.9-д “ам.долларын ханшийг төлбөр төлөх тухайд өдөр гүйлгээ хийх арилжааны банкны ханшаар тогтооно” гэсэн заалтыг үндэслэж **** оны * дүгээр сарын **-ны өдрийн хаалтын ханш ****,** төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа ** *** ***,** төгрөгөөр ихэсгэсэн нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

7. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-д “...захиалагч тал нь барааны үнийг тохиролцсон хугацаандаа төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хоцорсон хоног тутамд нийлүүлэгчид төлнө” гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцсэн, төлбөр төлөх үүрэг үүссэн **** оны ** дүгээр сарын **-ний өдрөөс шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргах хүртэл хугацааны алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. 

 

8. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан “...гэрээний 1.1-д нийлүүлэгч нь захиалагчид цонхыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж, зохих ёсоор суурилуулах ажил гүйцэтгэх талаар тусгасан. Гэтэл гүйцэтгэгч нь хуулга хуулах ажлыг дутуу гүйцэтгэсний улмаас бэхлэгдэж салах боломжгүй, хорооллын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна гэж тайлбарлан гэрээний 4.4, 4.8-д зааснаар дутуу ажлаа хийж гүйцэтгэхийг нэхэмжлэгчид даалгах”-аар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

9. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...гэрээт ажилд хариуцагчийн шаардсан “цонхны хуулгыг хуулах” гэх ажил тусгагдаагүй, бид бараа материал бэлтгэн нийлүүлж суурилуулах үүргийг хүлээснээс дотор засал болох “хуулга хуулах” ажил хийх үүргийг хүлээхгүй юм. Мөн гэрээний 4.11-т цонх суурилуулж байх болон суурилуулсны дараа ...хамгаалалтын хуулга, гялгар уутыг авахгүй байх” гэж заасан нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэж байна” гэх үндэслэлээр няцаасан.

 

10. Талуудын хооронд байгуулагдсан **** оны ** дугаар сарын **-ны өдөр **/*** дугаартай бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээний 4.11-т “....Цонх суурилуулж байх болон суурилуулсны дараа цонхны амалгаа, дотор засал, гадна фасадны ажил гүйцэтгэгч нарт цонхыг хүлээлгэж өгөх бөгөөд, ....хамгаалалтын хуулга, гялгар уутыг авахгүй байх,....үүрэг хүлээлгүүлэхийг туслан гүйцэтгэгч нартай хийх гэрээнд оруулахыг захиалагч тал хариуцна” гэж заасан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

11. Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н Я Х П ХХК-иас гэрээний үндсэн үүрэгт ** ***,** ам.доллар, алданги ** ***,** ам.доллар, нийт ** ***,** ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан америк долларын ханш ****,** төгрөгөөр нийт *** *** *** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ** *** ***,** төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М С ХХК-д холбогдуулан гаргасан гэрээт ажлын дутуу гүйцэтгэлийг хийж гүйцэтгэхийг нэхэмжлэгчид даалгах тухай хариуцагч Н Я Х П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** ***,** төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ** *** төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *** ***,** төгрөг гаргуулан нэхэмжлэгч М С ХХК-д олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н Я Х П ХХК-иас гэрээний үүрэгт *** *** *** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ** *** ***,** төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар М С ХХК-д холбогдуулан гаргасан гэрээт ажлын дутуу гүйцэтгэлийг хийж гүйцэтгэхийг нэхэмжлэгчид даалгах тухай хариуцагч Н Я Х П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** ***,** төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ** *** төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *** ***,** төгрөг гаргуулан нэхэмжлэгч М С ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *** дугаар зүйлийн ***.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.М