Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/03468

 

 

 

 

 

 

 

 




2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/03468

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улс,  SLG

 

Хариуцагч  Э.М

 

Хариуцагч  ”АД” ХХК-д холбогдох

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Улсын 00-00-УНМ, 00-00-УББ, арлын LZZ1CLXB7JA0, LZZ1CLXBOJA0 дугаартай “Howo” маркийн автомашинууд, улсын 00-00-УЧ, 00-00-БЧ дугаартай чиргүүлүүдийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н

Хариуцагч Э.М

Хариуцагч ”АД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б

Хариуцагч Э.М өмгөөлөгч Ш.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч SLG, хариуцагч Э.М, “АД” ХХК-д холбогдуулан улсын 00-00-УББ, 00-00-УНМ, арлын LZZ1CLXB7JA0, LZZ1CLBOJA0 дугаартай “Howo” маркийн автомашин, 00-00-УЧ, 00-00-БЧ дугаартай чиргүүлүүдийг хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаатай холбоотой тайлбар гаргаж байна.

БНХАУ-ын иргэн SLG болон ‘’АД’’ ХХК-тай гэрээ байгуулж, 4 автомашиныг Монгол улсын тээвэрт ‘’АД’’ ХХК-д ашиглуулах талаар 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулсан.

Тухайн автомашиныг ашиглаж байх хугацаанд нэг удаа ч гэрээ хийгээгүй. Автомашинууд шинээрээ байгаа. Сүхбаатар аймгийн “Бичилт” боомтод нүүрс тээвэр хийнэ гэж авчраад нэг ч гэрээ хийгээгүй байж бусдын барьцаанд гурван автомашиныг байршуулсан.

Гурван ширхэг автомашиныг байршуулсан учраас SLG надад хандаж машинуудыг буцааж авахгүй бол болохгүй байна.

Бид  нарыг хууль бусаар барьцаанд тавьсан байна гэсэн.

Миний бие Сонгинохайрхан дүүргийн хэрэг дээр оролцож, Прокурорын газар дээр очиж тодруулга хийж автомашинуудыг авах байдлаар оролцсон. Lu Haiping Сүхбаатар аймгийн “Бичилт”-ын боомтоос нүүрс тээвэрлэлт хийх зориулалтаар 4 ширхэг автомашиныг өөрийн компани нэр дээр гадаадын хөрөнгө оруулалтын нэрээр оруулж ирсэн.

Гэхдээ үйл ажиллагаа явуулаагүй. Үйл ажиллагаа явах процесс автомашинуудыг хэрэглэн орлогоо хувь тохирч ажиллах байсан.

Тэр машинуудаар ерөөсөө тээвэрлэлт хийгээгүй явагдаагүй учраас алдсан гэдэг байдлаар 2020 оны 07 дугаар сард шүүхэд хандсан.

Машинаа яагаад алдсан бэ? гэхээр хууль бус хүмүүс боомтоос авч Эрдэнэцагаан сумаар дамжин өнгөрөх гэж байна гэдэг мэдээлэлийг аваад зогсоох талаар ярилцсан.

Тухайн үед жолооч байсан залуу зогсоож тэр машинуудыг яагаад авч явж байгаа талаар асуухад барьцаанд тавигдана гэж хэлэхэд Эрдэнэцагаан сумын цагдаад мэдэгдэн хэрэг үүсгүүлж, барьцаанд тавих ёсгүй машин  гэдгээ хэлсэн.

Ингээд яагаад барьцаанд тавих болсон талаар мэдэхээр харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэгт хэргийг шилжүүлснээр хэрэг маргаан шийдвэрлэгдсэн. ‘’АД’’ ХХК гэрээнд заасан эрх үүргээ биелүүлээгүй.

Гэрээний дагуу автомашин болон чиргүүлүүдийг буцааж авах, ямар нэгэн мөнгө өгөөгүй, ажил хийгээгүй атлаа хууль бусаар барьцаанд тавьсан учраас нэхэмжлэгч машин, чиргүүлээ өөртөө авахаар шаардаж байна.

Анх байсан машины дугаарууд өөрчлөгдөөд 00-00-УНМ, 00-00-УББ дугаартай болж, арлын LZZ1CLXB7JA0, LZZ1CLXBOJA0 дугаар өөрчлөгдөөгүй тул “Howo” маркийн автомашинууд, улсын 00-00-УЧ, 00-00-БЧ дугаартай чиргүүлүүдийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна.    

 “Өмчлөл” гэдэг дээр SLG БНХАУ-аас банкны зээлээр худалдаж авсан баримт хятад хэл дээр бий.

 Хятад талдаа SLG өөрөө автомашинуудыг авсан.

 Өөрийн нэр дээр банкны зээлээр байр барьцаалан авсан байдаг.

  Энэ талаар Lu Haiping мэдэж байгаа. Тухайн машинууд Монгол улсын хилээр орж ирэхдээ Монгол улсын  иргэн эсвэл бүртгэлтэй компанийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргах ёстой.

  Анх орж ирэхдээ буцаж гаргах нөхцөлтэй, дундын тээвэр байсан.

  Хятад, Монгол хоёр улсын хооронд тээвэрлэлт хийх зохицуулалттай болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээнд заасан бий.

  Анх богиноны тээвэр хэлбэрээр орж ирсэн. ‘’АД’’ ХХК-ийн нэр дээр орж ирэхдээ уртын болон богиноны тээврийн гэрээ хийгээгүй. Машинууд үйл ажиллагаанд оролцоогүй байсан.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс дээр шалгагдсаны улмаас ‘’АД’’ ХХК хууль бусаар барьцаанд тавьсан байсныг мэдсэн.

‘’АД’’ ХХК-ийнхан хэлэхдээ манайх барьцаанд тавиагүй гэдэг.

  Эрүүгийн хавтаст хэргийн материал дотор хүмүүст яаж  хууль бусаар шилжсэн талаар баримт байгаа.

‘’АД’’ ХХК 2018 оны 10 дугаар сард байгуулсан хэлэлцээр дээр бусдад шилжүүлэхгүй гэсэн заалттай.

  Хэргийн материалаас харахад ‘’АД’’ ХХК-аас ‘’БТ’’ ХХК руу шилжүүлсэн. 

’БТ’’ ХХК хууль бусаар автомашиныг авсан байна гэдэгт хэрэг үүссэн.

’БТ’’ ХХК-аас ‘’АД’’ ХХК руу буцааж шилжүүлээгүй талаарх баримт хавтаст хэрэгт Авто тээврийн үндэсний төвөөс ирсэн бичгээс харагдана.

Гэвч “БТ’’ ХХК, ‘’АД’’ ХХК руу шилжүүлэхгүйгээр  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М гэдэг хүнд шилжүүлсэн.

Нэхэмжлэгч маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч мөн.

Монгол улсын хилээр гааль дээр орж ирэхэд ‘’АД’’ ХХК хүлээж авсан.

‘’АД’’ ХХК хэлэлцээртэй холбоотой гэрээгээ үндэслэж ажлаа хийхгүй байгаа тул буцааж автомашинуудаа татаж авах нэхэмжлэлийг гаргасан тул хангаж шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

          2.Хариуцагч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Автомашинуудыг барьцаанд тавьсан зүйл байхгүй.

          Lu Haiping гэж манай өвөр монгол найзын таньдаг хүн.

          Би энэ хүнийг хараагүй танихгүй. Өвөр монгол найзын зуучилснаар надад хандсан. Нэг ийм машинууд байна. Надад Монголд өөр таних мэдэх хүн байхгүй тул чи нэр дээрээ байлгаад өөр ямар нэгэн хүний нэр дээр шилжүүлж өгөхгүй, барьцаанд тавихгүй  итгэлтэй хүн хэрэгтэй гэсэн тул миний нэр дээр гэрчилгээ байгаа нь үнэн.

          Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар хувьдаа завших, худалдах, барьцаанд тавих санаа агуулаагүй.

          Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд автомашинуудыг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй.

          Харин яагаад шилжүүлж өгөхгүй байгаа ыэ? гэвэл ‘’АД’’ ХХК-ийн захирал өөрийн биеэр ирээд ‘’АД’’ ХХК руу шилжүүлнэ гэж хэлсэн.

          Би шилжүүлэх бол тэр хүний зөвшөөрлөөр шилжүүлнэ. Цар тахал болоод шилжүүлж чадахгүй байна, гэжээ.

 

3.Хариуцагч ‘’АД’’ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

‘’АД’’ ХХК-ийн итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Э.М-ын өмгөөлөгчөөр оролцож байсан нь хэвээрээ байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд ‘’АД’’ ХХК, хариуцагч Э.М-с яг юу шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна.

Надаас энэ машиныг даалгаж өгөхийг шаардаж байгаа эсэх мөн Э.Маас юу шаардсан байгаа нь тодорхой бус. Яагаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна бэ? гэхээр  автомашинтай холбоотой 2018 онд байгуулсан хэлэлцээр байдаг.

Энэ машиныг шилжүүлэхгүй гэсэн утгатай хэлэлцээр. Энэ явдлаас хойш зөндөө үйл явдал өнгөрсөн.

Яагаад  гэвэл анх хилээр орж ирэхдээ хилийн  бичиг баримтаар улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.

Бүртгэл үнэн зөв заана гэсэн Монгол улсын хууль бий.

Анхнаасаа SLG-ийн нэр дээр юу ч байгаагүй. Автомашинтай холбоотой хэлэлцээр гэж байна. Талууд хоорондоо хэлэлцээр байгуулсан.

Хэлэлцээр байгуулсан цагаас хойш нэг ч тээвэрлэлт хийгээгүй гэж байна.

Хариуцагч ‘’АД’’ ХХК мөн адил тийм зүйл ярьдаг.

Энэ машиныг оруулж ирсэн гаалийн татварыг би төлсөн, хэдэн төгрөг зээлсэн талаарх баримт хавтаст хэрэгт орчуулагдсан байгаа.

Энэ хэрэг дээр тэрэнтэй холбоотой зүйл яригдахгүй. Яагаад гэвэл шударга ёсоор  өмчлөгчөөсөө шаардаж байвал өмчлөгч гэдгийг тогтоох ёстой. Автомашинтай холбоотой хэлэлцээр өөр.

Тээврийн хэрэгслийг шилжүүлэхгүй гэсэн тохиролцоотой. Нэхэмжлэх эрхгүй этгээд шилжүүлэхийн бол автомашины асуудлаас өөр зүйл яригдана.

 ‘’АД’’ ХХК-аас шаардаж байгаа маргаан нь даалгаж өгөхийг хүсэж байна.

Нэхэмжлэл тодорхой бус, нэхэмжлэх эрхтэй хүн эсэх талаар тодорхой бус байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

           Цагдаагийн асуудал бол ‘’АД’’ ХХК өөрийн өмчлөлд байсан машиныг хүн авч явсан баримт байдаг.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан. Тухайн үед ‘’АД’’ ХХК өөрийн өмчлөлд шилжүүлсэн.

             Хилээр буцаж гарах үүрэгтэй гэсэн. Хилээр орж ирсэн гаалийн мэдүүлгийн баримтыг үндэслэн  эзэмшигчээр ‘’АД’’ ХХК байгаа.

             ‘’АД’’ ХХК хилээр гарах үүрэг хүлээсэн. Хууль бусаар ‘’БТ’’ ХХК шилжүүлсэн байна гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байна.

             “БТ’’ ХХК өмчлөлийг хууль бусаар авсан. Тэр нь буцаад сэргээгдэхдээ ‘’АД’’ ХХК-ийн тамга тэмдэг, гэрчилгээ, эзэн нь  хятад хүн байсан тул энэ асуудлыг шийдэхийн тулд “БТ’’ ХХК, хариуагч Э.М-ын нэр дээр шилжүүлсэн.

              Э.М хууль бусаар авсан асуудал байхгүй.

               Бид Э.М-тэй маргалдаагүй. ‘’БТ’’ ХХК-ийн хууль бус ажиллагаа дууссан.

               Э.М-д итгэж маргаан бүхий эд хөрөнгийг шилжүүлсэн. Гэрээнд Монгол улсад шилжүүлэх болон барьцаалахыг хориглоно гэсэн заалт бий. Хэрвээ ийм үйлдэл гаргавал  хүчингүйд тооцно.

               Машиныг буцааж өгөх тээврийн зардалтай холбоотой хэлэлцээр явж байгаа.

               Нэхэмжлэгчид энэ машиныг буцааж өгнө, хэдэн жил ашиглаж байгаад өмчлөлд шилжүүлэн гэсэн баримт байхгүй.

               Ямар баримтаар нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Мөн хариуцагчаас гарсан зээлийн төлбөрийг төлөөгүй учраас автомашиныг өгөх боломжгүй.

              Түүндээ авна гэж хэлдэг. Иймээс нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй, гэжээ.

 

              4.Хэрэгт цугларсан нотлох баримтууд:

          

   5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр А.А-д олгосон “Итгэмжлэл”, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Автомашинтай холбоотой хэлэлцээр”, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Гэмт хэргийн талаархи гомдол хүлээн авсан тэмдэглэл”, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 0 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай” Прокурорын тогтоол, 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Э.М-д олгосон “Итгэмжлэл”, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Нөхцөл байдлын талаар тайлбар хүргүүлэх тухай”, Э.М-ын хүсэлт, “БТ” ХХК-ийн Албан бичиг, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Э.М-ын хүсэлт, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Мөрдөгчийн тэмдэглэл”, 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл”, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай Прокурорын тогтоол, Мэдүүлгийн баримт, ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны ардын шүүхийн иргэний шүүхийн 0 дугаартай Шийдвэр, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Мэдэгдэх хуудас”, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн дунд шатны ардын шүүхийн иргэний шүүхийн 0 дугаартай Шийдвэр

 

6.Хариуцагч Э.М-с иргэний үнэмлэхний хуулбар, Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ

 

7.Хариуцагч “АД” ХХК-аас 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ш.Б-д олгосон “Итгэмжлэл”

 

8.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Автотээврийн үндэсний төвийн “Тээврийн хэрэгслийн лавлагаа”, Автотээврийн үндэсний төвийн  2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, Автотээврийн үндэсний төвийн “Тээврийн хэрэгслийн лавлагаа”, Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, Автомашины гэрчилгээний хуулбар, Автотээврийн үндэсний төвийн “Тээврийн хэрэгслийн лавлагаа”, Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, “БТ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/0 дугаартай Албан бичиг, “БТ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Х.А-д олгосон “Итгэмжлэл”, Х.А-ийн иргэний үнэмлэхний хуулбар, Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0 дугаартай “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг”, 0 дугаартай “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг”, Авто тээврийн үндэсний төвийн “Тээврийн хэрэгслийн лавлагаа”, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Үзлэгийн тэмдэглэл”, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 0 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай” Прокурорын тогтоол, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” Прокурорын тогтоол, 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Э.М-д олгосон “Итгэмжлэл”, Э.Мын иргэний үнэмлэхний хуулбар, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Э.М-д олгосон “Итгэмжлэл”

 

            9.Гуравдагч этгээд “АД” ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Ш.Б-д олгосон “Итгэмжлэл”

 

            10.Гуравдагч этгээдийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 4/0 дугаартай Албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “АД” ГХОХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  

   1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэлээ.

 

 2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Хариуцагч “АД” ХХК гэрээний үүргээ зөрчиж автомашин, чиргүүлүүдийг өөр хүний нэр дээр шилжүүлсэн” гэж тайлбарлав. 

    

            3.Хариуцагч Э.М нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Миний хувьд машиныг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй. Гэхдээ би‘’АД’’ ХХК-ийн захирлын зөвшөөрлөөр шилжүүлнэ” гэж тодорхойлов.

 

            4.Хариуцагч “АД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б “Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус. Нэхэмжлэгч зээлсэн мөнгөө төлөөгүй учраас автомашинуудыг өгөхгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.

       

            5.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

 6. Б тал нэхэмжлэгч SLG, А тал хариуцагч “АД” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Автомашинтай холбогдолтой хэлэлцээр” нэртэй хэлцлийг байгуулж, А” тал Б” талын өмч болох улсын 00-00-УБӨ, 00-00-УБӨ, 00-00-УБУ, 00-00-УБӨ, чиргүүлийн 0000-БЧ, 0000-УЧ, 0000-УЧ, 0000-БЧ дугаартай автомашинуудыг Монгол улсад удирдах эрхтэй, эзэмших эрхгүй, автомашины эзэмших эрх БНХАУ-ын иргэн SLG, дээрх 4 ширхэг автомашиныг иргэн SLG-гийн зөвшөөрөл, гарын үсэггүй тохиолдолд “А” тал Монгол улсад шилжүүлэх, барьцаалахыг хориглоно. Энэ үйлдэл гарвал хүчингүйд тооцогдоно. 4 ширхэг автомашины Монгол улс дахь татвар, жилийн үзлэг, даатгалыг “АД” ХХК төлж, SLG-гийн тээврийн зардлаас суутгана. Автомашинтай холбогдолгүй бусад татвар зэргийн төлбөрийг Монгол улс дахь “АД” ХХК хариуцан төлж, “Б” талтай хамааралгүй болно” гэж харилцан тохиролцож, гарын үсэг, хурууны хээгээ дарж баталгаажуулан хэлцэл хийгдсэн болох нь зохигчдын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

           7.Иймээс Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож, гарын үсгээ зурж, баталгаажуулсан тул гэрээний харилцаа үүссэн хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэлээ.

 

           8.Зохигчдын тайлбар, хэлцлийн агуулгаас үзэхэд, хэлцэл хийсэн талаар хэн аль нь маргаагүй, дээрх ачааны автомашинуудын Монгол улсад нүүрс тээвэрлэх ажиллагааг “АД” ХХК зохион байгуулж ажиллах болсон үйл баримт тогтоогдож байна.

 

           9.Гэтэл Эрдэнэцагаан сумын “Бичигт” АЗШНБ-ын ойролцоо байсан “АД” ХХК-ийн эзэмшлийн 2 ширхэг, маргаан бүхий “Howo” маркийн ачааны автомашиныг үл таних хүмүүс зөвшөөрөлгүй авч явж алдагдсан нь Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Эрдэнэцагаан сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр нотлогдож байна.

       

         10.Тухайн нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагч “АД” ХХК-ийг төлөөлж ЕВ0 паспортын дугаартай, БНХАУ-ын иргэн Lu Haiping 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ДА:0 регистрийн дугаартай, Э.М-д “халдвар тахалтай холбоотойгоор миний бие Улаанбаатар хот руу явж “АД” ХХК болон “БХ” нүүрсний уурхайн хоорондын гүйцэтгэх гэрээ зөрчигдсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн асуудалд оролцож чадахгүй байгаа учир Монгол улсын иргэн Э.М-д биднийг төлөөлөн Монгол улсын Прокурорын газар, Иргэний шүүх, Цагдаагийн газарт хүсэлт тавьж асуудлыг шийдвэрлүүлэхийг зөвшөөрч тусгайлан “Итгэмжлэл” олгож байна. Үүнд:

           -00-00-УБӨ, 00-00-УБӨ, 00-00-УНП улсын дугаартай, 3 ширхэг “Howo” маркийн ачааны автомашиныг үл таних хүн булаан авч явсан хэрэг

            -”БХ” нүүрсний уурхайн гүйцэтгэлийн гэрээгээ зөрчин, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт зарга мэдүүлж шийдвэрлүүлэхээр төлөөлөгч, итгэмжлэгдсэн этгээд нар гарын үсгээ зурж, хурууны хээгээ дарсан “Итгэмжлэл” олгогдсон нотлогдож байна.

 

       11.Ингээд ачааны автомашинууд алдагдсан хэрэг бүртгэлтийн хэргийг харъяалалын дагуу Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт шилжүүлж ирүүлснийг тус Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Прокурорын тогтоолын “Олсон нь” хэсэгт “АД” ХХК-тай холбоотой гэрээний дагуух өглөг, авлагын асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Манай “БТ” ХХК болон Д.Х миний зүгээс “АД” ХХК, Лиан Ли Зи Хуй” ХХК-ийн тээврийн хэрэгсэлүүдийг буцаан шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй” гэх мэдүүлэг, хүсэлтийн дагуу “Howo” маркийн улсын 00-00-УББ, арлын LZZ1CLXB7JA0, улсын 00-00-УНМ, арлын LZZ1CLXBOJA0 дугаартай хоёр ширхэг тээврийн хэрэгсэлийг “АД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-ын эзэмшилд шилжүүлсэн бөгөөд хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, иргэд хоорондын шаардах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой иргэний журмаар хянан шивэрлэгдэх асуудал байх тул гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэжээ.

 

     12.Тодруулбал, дээрх үйл байдал, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар хариуцагч “АД” ХХК болон БНХАУ-ын иргэн Lu Haiping, хариуцагч Э.М-д ачааны автомашинуудыг чиргүүлийн хамт өөрийнхөө эзэмшилдээ хадгалах, эзэмших, ашиглах эрхийг олгосон “Итгэмжлэл” хэрэгт авагдаагүй, олгогдоогүй болох нь тогтоогдож мөн талуудын байгуулсан хэлцлийн 1, 2 хэсэгт заасан заалтыг “АД” ХХК зөрчсөн нь баримтаар нотлогдож байна.

 

      13.Мөн хариуцагч Э.М Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар автомашин, чиргүүлүүдийг буцааж Lu Haiping-нд шилжүүлж өгч чадахгүй байна гэх тайлбараа бичгийн баримтаар нотлож чадаагүй болно.

 

       14.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэл, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг 1319375, 1319376,1319370, Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн Албан бичигт “...тээврийн хэрэгслүүд гаалийн буцах буюу 500 горим /буцаж гарах нөхцөлтэй/-гээр Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирсэн ба орж ирэхэд нь анх 00-00-УБӨ болон 00-00-УББ гэсэн дугаар олгосон ба гаалийн 500 горимын нөхцөлөө 400 горимоор буюу барааг бүрмөсөн Монгол улсын нутаг дэвсгэрт ашиглах гэх горимоор солихын тулд Улсын бүртгэлээс хасалт хийн дахин дугаар олгож 400 горимоор бүртгэсэн болно. Харин улсын 00-00-БЧ дугаартай чиргүүл гаалийн 500 горимоор буцаж гарах нөхцөлтэйгээр одоог хүртэл ашиглагдаж байна. Улсын 00-00-УЧ дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна” гэх тайлбараар маргаан бүхий ачааны автомашинуудын өмнөх улсын дугааруудын төлөв 00-00-УНМ, 00-00-УББ болж өөрчлөгдөн, арлын LZZ1CLXB7JA0, LZZ1CLXBOJA0 дугаар хэвээрээ байгаа нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

 

       15.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “АД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б “БНХАУ-ын иргэн SLG, Lu Haiping нарын хооронд зээлийн маргаан үүсэж шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч зээлийн өрөө төлөхөөр гарч төлбөрөө тул автомашинуудыг авсан” гэж мэтгэлцэж байгаа боловч түүний дурдсан ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Ардын шүүхийн 2021 оны ӨМ0000, иргэний анхан шатны 0 дугаартай Иргэний шүүхийн шийдвэр, ӨМӨЗО-ны Шилийн голын аймгийн дунд шатны Ардын шүүхийн 2021 оны ӨМӨМ 25, ИШЭШ, 0 дугаартай Иргэний шүүхийн шийдвэрүүдээс харахад нэхэмжлэгч, хариуцагчийн зээлсэн 383.916 юанийг буцаан авах, нэхэмжлэлийн зардлыг хариуцагчаар төлүүлэх гэж шийдвэрлэснээс бус ачааны автомашинууд, чиргүүлийг төлбөрт өгөх, нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх тухай шийдвэрүүдэд тусгагдаагүй дурдагдаагүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

     16.Иймээс хариуцагч нар ачааны автомашинууд, чиргүүлүүдийг SLG-ийн өмчлөлийн эд хөрөнгө биш гэдгийг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож, үгүйсгэж няцааж чадаагүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй учраас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

     17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн    

115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

             

        1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.М, “АД” ХХК улсын 00-00-УНМ, 00-00-УББ, арлын LZZ1CLXB7JA0, LZZ1CLXBOJA0 дугаартай “Howo” маркийн автомашинууд, улсын 00-00-УЧ, 00-00-БЧ дугаартай чиргүүлүүдийг нэхэмжлэгч SLG-д хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

       

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.АРИУНАА