Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/02932

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2022/02932 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Зүүн наран 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, Г.Г /0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-0, Стадион Оргил-0, өөрийн байранд байрлах Х ХХК /000000/-д холбогдох,

 

2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Х банкны 000000000000 тоот 3ээлийн гэрээ, Барьцааны гэрээнээс Г.Г-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хууль бусаар суутгаж авсан 23 278 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхбаяр Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Гантогтох

Гуравдагч этгээд: Э.Б

Гэрч: Г.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Х банк ХХК-д холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Х банкны 000000000000 тоот 3ээлийн гэрээ, Барьцааны гэрээнээс Г.Гэд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хууль бусаар суутгаж авсан 23 278 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Г.Г миний бие 2018 оны 05-р сарын 16-ны өдор өөрийн эгчийн нөхөр Баттулгатай уулзахад цалингийн зээл авах гэсэн юм, хамтран зээлдэгчээр өгөөч, би 5 000 000 төгрөгийн зээл авна гэсэн. Би зөвшөөрч, банкин дээр хамт очъё гэхэд нотариатад итгэмжлэл хийгээд өг гэхээр нь нотариатч Ж.Наранцацрал дээр очиж цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулах, гэрээ байгуулах, гэрээ болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтанд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон. Гэтэл уг итгэмжлэлийг ашиглаж Баттулга нь Х банкнаас 14 900 000 төгрөгийн зээл авсан байсан ба би уг итгэмжлэлд зөвхөн хамтран зээлдэгчээр оруулах итгэмжлэл өгсөн байхад хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсан байна. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх учий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан идэслэл журмын дагуу годорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан бол түүнүий хуүг буцаан олгох үүргийг тус тус хүлээнэ. Х банкнаас Гансүхэд ганц ч төгрөгийн зээл олгоогүй ба Х банк бидний хооронд зээлийн гэрээний харилцаа огт үүсээгүй. Иргэний хуулийн 62.3-д Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмлэлийн үндсэн дээр үүснэ. Мөн тус хуулийн 63.2 -т Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид байна. 63.3-т Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар , төлөөлүүлэгчийн эх хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан. Төлөөлүүлэгч Баттулга нь анх Гансүхэд хамтран зээлдэгчээр оруулж зээл авна гэсэн үүднээс хамтран зээлдэгчээр оруулах итгэмжлэл хийж өгсөн ч уг итгэмжлэлийг ашиглан хамтран үүрэг гүйцэтгэгчээр зөвхөн зээлийн гэрээнд гарын үсэг төлөөлж гарын үсэг зурсан байна. Хамтран зээлдэгч гэдэг нь бол угтаа зээлийг авч ашиглах банкнаас зээл авч байгаа зээлийг эргэн төлөх үүрэгтэй субьект юм. Харин Иргэний хуулийн 242.1-д хамтран үүрэг гүйцэтгэчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрхтэй байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан. Гэтэл зээлийн гэрээнд Гансүхийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлж гэрээний 4.2.19-д зээлийг авч ашиглах эрхгүй гэж заасан үүнээс харахад Гансүх нь хамтран зээлдэгч биш зөвхөн батлан даагчийн хэлбэрээр зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон харагдаж байна. Иргэний хуульд батлан даагчийн гэрээг бичгээр байгуулах шаарддаг. Гэтэл Х банкны зүгээс хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд оролцуулах хүсэл сонирхолоо илэрхийлсэн итгэмжлэлийг ашиглан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гэрээнд Гансүхийг тодорхойлж үүрэг хүлээлгэж байгаа нь хуулийн үндэслэлгүй харагдаж байна. Мөн иргэний хуулийн 67.1-д Төлөөлөх бүрэн эрх хүчингүй болсон буюу өөрчлөлт орсон бол энэ тухай бүрэн эрх олгосон тэр хэлбэрээр гуравдагч этгээдэд мэдэгдэнэ. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд уг өөрчлөлтийг гуравдагч этгээдийн хувьд хэлцэл хийх үед мэдэж байсан, эсхүл мэдэх ёстой байснаас бусад тохиолдолд талууд ашиглахыг хориглоно гэж заасан. Хамтран зээлдэгчээр итгэмжлэл олгосон болохоос итгэмжлэл өөрчлөгдөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцох бүрэн эхийн Баттулгад өгсөн байгаа талаар нэхэмжлэгч Х банкинд мэдэгдээгүй. Гэтэл Х банк итгэмжлэлд хамтран зээлдэгчээр оролцох хүсэл зоригоо Г.Г илэрхийлсээр байтал хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулж төлөөлүүлэгчээр гарын үсэг зуруулж байгаа нь уг итгэмжлэлийг ашиглаж болохгүй гэсэн агуулгыг зөрчиж хийсэн байна. З.Гансүх миний бие UNMISS энхийг сахиулах ажиллагаанд 2019 оны 10 сард яваад 2020 оны 10 сарын 08-нд Монгол улсад ирсэн. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож авсан цалинг 2020 оны 11 сарын 27-ны өдөр Гансүх миний Х банк дахь 5094327066 тоот цалингийн данснаас Х банк мөн надад мэдэгдэхгүйгээр миний энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цалин болох 23 278 000 төгрөгийг татсан байна. Х банк нь нэхэмжлэгч Гансүхийн цалингаас хуулийн үндэслэлгүй суутгал хийгдсэн байна. Миний бие Х банкид барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрх олгосноос цалин хөлсөө барьцаалах эрх олгоогүй. Цалин хөлснөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1, 49.1 зааснаар цалин гэдэг нь үндсэн цалин нэмэгдэл холс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрддэг. Ажилтны хийсээр, цагаар бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгогддог хөдөлмөрийн хөлс байдаг. Хөдөлмөрлөх, түүндээ хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх юм. Тийм учраас энэхүү эрхийнхээ дагуу олох хөрөнгоө барьцаалж зээл авах тохиолдолд цалингийн зээл нь тухайн зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ. Үүнээс харахад гэрээний дээрх тохиролцоо нь ирээдүйд авах цалингаа барьцаалж, зээл авсан Баттулгад холбогдолтой болохоос бус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр заагдсан боловч өөрийн цалин хөлсийг барьцаалаагүй, хөдөлмөрлөх эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй этгээд болох Г.Гэд хамааруулах боломжгүй гэж үзэж байна. Э.Б нь итгэмжлэлд заагаагүй, надаас зөвшөөрөл аваагүй мөнгийг банкнаас авсны дараа хүүхдийг нь хардаг байсан оюутан охинтой гэрлэж, эгчээс минь гэрлэлтээ цуцлуулсан . Иймд Х банкны төлөөлөх эрхгүй этгээдтэй хийсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хууль бусаар суутгаж авсан 23 278 000 төгрөгийг Х банкнаас гаргуулж, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Х банкны 000000000000 тоот 20 000 000 төгрөг барьцаалсан Барьцааны гэрээний Г.Г надад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Х банк ХХК хариу тайлбартаа: Зээлдэгч Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 000000 тоог зээлийн гэрээ байгуулан Х банкны Дархан плаза тооцооны төвөөс 19 973 800 төгрөгийн цалингийн зээл авсан. Уг зээлийн гэрээнд Г.Г нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон бөгөөд ингэхдээ Г.Г нь Э.Бд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №1336 дугаартай итгэмжлэлээр тус зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулах, гэрээ байгуулах, гэрээ болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосны үндсэн дээр тус зээлийн хамтран ззэлдэгчээр Г.Гийг оролцуулж, түүнийг төлөөлж Э.Б нь гарын үсэг зурсан байна. Зээлдүүлэгч Х банк ХХК зээлдэгч Э.Б, Г.Г нартай 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 000000000000 дугаартай зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 5 073 800 төгрөг дээр нэмж 14 900 000 төгрөгийг нэмж нийт 19 973 800 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн бөгөөд өмнөх зээлийн үлдэгдэл дээрээ нэмж зээл авсан ба уг зээлд хамтран зээлдэгч Г.Г /2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №ЗГ201743281468/ мөн хамтран зээлдэгчээр оролцож байсан болно. Ингэхдээ өөрөө зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Өмнө нь 2020.04.02-ны өдөр нэхэмжлэгч Г.Г нь уг зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байсан ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.10-ны өдрийн 183/1111112020/01593 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.21-ний өдрийн 1804 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг, Улсын Дээд шүүхийн 2022.04.07-ны өдрийн 001/ХТ2022/00429 дугаар тогтоолоор шийдвэр магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн талуудын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 000000000000 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гзрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох хуулийн шаардлагыг хангасан ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгч Г.Гийн нэхэмжлэлтэй Х банк ХХК-д холбогдох 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Х банкны 000000000000 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж хууль бусаар суутгаж авсан 23 278 000 төгрөгийг Х банкнаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариу тайлбартаа: Анх Х банкнаас цалингийн зээд авах асуудлыг Г.Гийн эгч Г.Мгаргаж байсан ба Г.Мөнхзулын зүгээс өөрийн дүү Г.Гтэй ярилцаж уг авсан зээлээр өөрийн найз нартаа банкнаас арай өндөр хүүтэйгээр зээлж ашиг олох, мөн өөрийнхөө шашны зан үйлд зориулан зарцуулах гэж байгаагаа хэлж байсныг Г.Г ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь ч хэрэгт авагдсан баримтаас зээлийн төлбөр орж ирсэн даруйд Зулаагаас гэсэн утгатайгаар бусад руу мөнгө шилжүүлж байснаас тодорхой харагдана. Г.Мөнхзул бид хоёр гэр бүл байсан бөгөөд хувийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байна. Х банкны зээлийн асуудлаар ярихад хүмүүс зээлүүлсэн мөнгөө хүүтэй нь авчихсан. Дүүтэйгээ учраа олчихно гэж байсан. Өөрөөр хэлбэл хамтран хариуцагч байна уу хамтран зээлдэгч байх эсэхээс үл хамаараад тухайн зээлд хариуцлага хүлээж зээлийн үүргийг гүйцэтгэхээр заасан нөгөө талаар анхнаасаа эгчтэйгээ хэлэлцэн эгчдээ авч өгсөн зээл юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар урьд нь хүчин төгөлдөр шийдвэр гарч байсан, нэхэмжлэгчид хандаж хэлэхэд өөрийн эгч Г.Мөнхзулаас төлбөрөө нэхэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Г.Гийн цахим үнэмлэхний лавлагаа, итгэмжлэл, өмгөөлөгч оролцуулах тухай гараар бичсэн хүсэлт, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 000000000 тоот зээлийн гэрээ, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2020/16881 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 5-17, 34-134, 2хх 22-25 ху/

 

4. Хариуцагчаас: Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/39 дүгээр итгэмжлэл, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 29/95 дугаар итгэмжлэл, Х банк ХХК-д гаргасан хүсэлт, зээл хүсэгчийн анкет, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн 2017.05.22-ны өдрийн 449 албан тоот, 2017 оны цалингийн карт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.10-ны өдрийн 183/ШШ2020/01593 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.08.21-ний өдрийн 1804 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхэд гаргасан гомдол, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2017.11.06-ны өдрийн ЗГ201743281468 зээлийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 21-23 ху, 30-45 ху, 129-133 ху,144-146 /

 

5. Шүүх, нэхэмжлэгчийн хүсэлтээр Х банк ХХК-иас Э.Баттулгын 2018.05.17-ны өдрийн дансны хуулгыг нотлох баримтаар бүрдүүлсэн. /хх 64 ху/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, 23 278 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Х банк ХХК-д холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Х банкны 000000000000 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-нээс өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хууль бусаар суутгаж авсан 23 278 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 5 000 000 төгрөгийн зээл авах зорилгоор, зээлийн гэрээний харилцаанд зээлдэгчээр оролцох эрх бүхий итгэмжлэлийг олгосон байхад хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээний оролцогч болсныг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлдэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулах эрхтэй этгээд бол хамтран үүрэг гүйцэтгэгчийн зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авах эрхийг зээлийн гэрээгээр хязгаарласан. Түүнчлэн итгэмжлэлээр олгосон эрх хэмжээнээс хэтрүүлж 14 900 000 төгрөгийн зээл авсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах тул дээрх гэрээнүүдийн өөрт ногтлох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчийн данснаас суутгасан 23 278 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Х банк нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Маргаан бүхий зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг Г.Г нь өмнө нь шүүхэд гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.10-ны өдрийн 183/1111112020/01593 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээсэн тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн талуудын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 000000000000 тоот зээлийн гэрээ нь Иргэннй хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гзрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох хуулийн шаардлагыг хангасан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Б нь хариуцагчийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд дээрх зээлийн гэрээний дагуу олгосон мөнгөн хөрөнгийг Г.Г өөрийн төрсөн эгч болох Г.М-ын хэрэгцээнд зориулан авсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Зулаагаас гэсэн утгатай дансны зарлагын гүйлгээгээр нотлогдоно. Мөн Улсын дээд шүүхийн тогтоолд хамтран үүрэг гүйцэтгэгч, хамтран зээлдэгч нь нэг агуулгатай гэж тайлбарласан. Иймд зээлийн гэрээний үүрэгт банкны татсан мөнгийг Г.Мөнхзулаас нэхэмжлэх нь зүйтэй гэж тайлбарлаж байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4,5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1 2018.05.16-ны өдөр Г.Гээс Э.Бд цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулах, гэрээ байгуулах, гэрээ болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтанд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгож байна гэх утгатай итгэмжлэл олгосон, /хх-6ху/

 

5.2 2018.05.17-ны өдөр Х банк, Э.Б, Г.Г нарын хооронд 19 973 800 төгрөгийг нэг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээл олгох зориулалтаар олгохоор тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд зээлдүүлэгчээр Х банк, зээлдэгчээр Э.Б, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г.Г нар оролцож гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан /хх 10-12 ху/

 

5.3 Дээр дурдсан зээлийн гэрээний барьцаанд 20 000 000 төгрөгийн цалингийн орлогыг барьцаалсан БГХ201843613266 дугаар Барьцааны гэрээ Х банк ХХК, Э.Б нарын хооронд байгуулагдаж, барьцаалуулагчаар Э.Б, Г.Г, Г.Мөнхзул нарыг төлөөлөн мөн Э.Б гарын үсэг зурсан /хх 13-14 ху/

 

5.4 2020.11.27-ны өдөр нэхэмжлэгч Г.Гийн эзэмшлийн Х банкин дахь 5094327066 дугаарын данснаас зээлийн төлбөр гэсэн утгатай 23 000 000 төгрөг, зээл хаав гэх утгатай 273 854 төгрөгийн зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн /хх 15,16 ху/

 

5.5 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.10-ны өдрийн 183/ШШ2020/01593 дугаар шүүхийн шийдвэрээр харилцах данснаас суутган авсан 630 700 төгрөгийг буцаан гаргуулах, харилцах данснаас зээлийн төлбөр суутгахгүй байхыг Х банк ХХК-д даалгах тухай Г.Гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2020.08.01-ний өдрийн 1804 дугаар магадлалаар, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.04.07-ны өдрийн 001/ХТ2022/00429 дугаар тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх37-43 ху, 129-133 ху/

 

6. Шүүх, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Х банкны 000000000000 тоот 3ээлийн гэрээ, Барьцааны гэрээнээс Г.Гэд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Учир нь:

 

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.10-ны өдрийн 183/ШШ2020/01593 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.08.01-ний өдрийн 1804 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.04.07-ны өдрийн 001/ХТ2022/00429 дугаар тогтоолд тус тус талуудын хооронд байгуулагдсан 2018.05.17-ны өдөр 0000000000 зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд хамаарах хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн ба дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар, энэ үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор тус тус заасан тул 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 000000000000 тоот 3ээлийн болон барьцааны гэрээний Г.Гэд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно.

 

Ийнхүү зээлийн болон барьцааны гэрээний нэхэмжлэгч Г.Гэд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон тул 23 278 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэл болох хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагавар үүсэхгүй үндэслэлээр, нөгөө талаас хариуцагч Х банк ХХК зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс 23 378 000 төгрөгийг нэхэмжлэгчийн эзэмшлийн данснаас суутган авсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг нийцсэн гэх үндэслэлээр хариуцагчаас 23 278 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

 

6.2 Иргэний хуулийн 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгчидийн хүлээх үүргийн талаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Г.Гийн бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүйг дурдах нь зүйтэй.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын 23 278 000 төгрөг гаргуулах шаардлагд ногдох хэсгийг улсын орлогод хэвээр үлдээж, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогоос буцаан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Гийн Х банк ХХК-д холбогдуулан гаргасан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 000000000000 тоот зээлийн болон барьцааны гэрээний Г.Гэд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Х банкнаас 23 278 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2021.06.04-ний өдөр 100200100941 дугаарын дансанд төлсөн 258 000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г.Гэд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ