Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/02730

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/02730

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр, 0 тоотод оршин суух, Б.Э /000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-0, Н газарт холбогдох

 

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө хураасан тогтоол, үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н газрын Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Э 2021 оны 10-р сарын 04-ний өдрийн 4-144[ 00000 дугаартай Үнэлгээний мэдэгдэл, тайлан хүргүүлэх тухай албан бичгээрээ Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 978 дугаар захирамжаар Э ХХК-иас 120.808.824 төгрөг гаргуулж М ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр төлбөр төлөгч Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч хувь иргэн Б.Э миний эд хөрөнгө ч биш тусгай зөвшөөрөл ч биш, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт ч нэрлэн заагаагүй гэр бүлийн хэрэгцээний эзэмшил газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар үнэлгээ хийсэн тухайгаа 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэж уг албан бичгээ гардуулж өгсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу ийнхүү шүүхэд хандаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулна. гэж заасан бол харин Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан нь шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч биш миний болоод миний гэр бүлийн гишүүдийн газар эзэмших эрхийг зөрчсөн хэрэг гэж үзэж байна. Баянгол дүүргийн тойргийн шийдвэр гүйцэтгэгчдийн даалгавараар үнэлгээ хийгээд байгаа Голден пэйж аудит ХХК ч дээрх хуулийн заалтуудыг зөрчиж гэрийн бүлийн хэрэгцээнд эзэмшүүлсэн төрийн өмчийн газарт үнэлгээ хийхдээ төрөөс газраас үнэлдэг үнэлгээнээс хэт доогуур үнэлж 8,110,960 төгрөгөөр үнэлгээ тогтоосон нь ч Н газар түүнийг албадан дуудлага худалдаанд оруулах талаараа ч мэдэгдэж байгаа нь ч аль аль нь хууль зөрчсөн хэрэг болж байна. Иймд Иргэн Б.Э-ын эзэмшлийн нэгж талбарын 1501010194 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-4 дугаар гудамжны 48 тоот хаягт байрлах 694 м.кв иргэний зориулалттай газрын үнэлгээг хүчингүй болгуулах. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын өдрийн 978 дугаар захирамжаар Э ХХК-иас 120.808.824 гаргуулж МХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийн тулд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт нэрлэн заагаагүй, төлбөр төлөгч биш иргэн Б.Эын эд хөрөнгө ч биш, тусгай зөвшөөрөл ч биш, гэр бүлийн хэрэгцээний эзэмшил газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар үнэлгээ хийлгэсэнд байгаа юм. Хариуцагч нь энэ үйл ажиллагаагаа өөрсдийнх нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний 144/29010 дугаартай Мэдэгдэл-д дурдсанаар Б.Эыг төлбөр төлөгч Э ХХК-ийн төлбөрийг ...компанийн үүсгэн байгуулагчид өөрсдийн хөрөнгөөр хариуцахаар зохицуулагдсан... гэдгээр тайлбарлаж байгаа юм. Гэвч энэхүү мэдэгдэлд дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг нь Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь : эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь н эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ. гэсэн заалт байгаа бөгөөд мөн тухайн мэдэгдэлд дурдсан компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч нь хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ., 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна. гэж тус тус заасан бөгөөд үнэлгээ хийлгээд байгаа газар нь төрийн өмч тул хувьцаа эзэмшигчийн компанид оруулах хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэл гарч ирэхгүй болохоор компанийн хөрөнгөнөөс заагдалагдаагүй байх боломжгүй гэдэг нь маш тодорхой асуудал юм.Түүнчлэн Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Тухайн хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон цааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэх бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн зарласан болон эргүүлэн худалдаж асны хувьцаа хамаарахгүй., мөн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Үнэт зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны .сэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ. гэж тус тус заасан нь маргаж буй тохиолдолд Шүүхийн гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсгийг хэрэглэж болохгүй гэдгийг тов тодорхой харуулж байгаа болно. Ингэхээр Н газрын Иргэн Б.Эын эзэмшлийн нэгж талбарын 1501010194 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 17 дугаар Сурагчийн 49-4 дугаар гудамжны 48 тоот хаягт байрлах 694 м.кв иргэний зориулалтай газрыг 2021 оны 08-р сарын 04-ний өдрийн 0000000 тоот Эд битүүмжлэх тухай тогтоол-оор битүүмжилсэн үйл ажиллагаа нь ч, 2021 оны 09-р 5-ны өдрийн 00000000000 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан үйл ажиллагаа нь ч мөн л хуулийн дээрх шаардлагуудыг зөрчсөн хууль бус үйл ажиллагаанууд гэж үзэх бүрэн боломжтой юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаа/цаашид дуудлага худалдаагаар худалдан борлуулна. гэж заасан бол харин Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бөл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно. гэж заасан нь шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч биш Б.Эын болоод түүний гэр бүлийн гишүүдийн газар эзэмших эрхийг зөрчсөн хэрэг гэж үзэж байна. Иймд Иргэн Б.Эын эзэмшлийн нэгж талбарын 1501010194 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-4 дугаар гудамжны 48 тоот хаягт байрлах 694 м.кв иргэний зориулалттай газрыг битүүмжилж, хураан, үнэлгээ хийлгэсэн Н газрын 2021 оны 08-р сарын 04-ний өдрийн 0000000 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021 оны 09-р сарын 15-ны өдрийн 00000000000 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн үнэлгээг 0000 тоот Шинжээч томилох тогтоол-ын дагуу Голден пэйж аудит ХХК-ийн хийсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулахаар ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж байна.

 

Хариуцагч Н газар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны - дүгээр сарын 20-ны өдрийн 978 дугаар захирамжаар Э ХХК-аас 20.808.824 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Э ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үүсгэсэн бөгөөд төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх удирдлага Б.Эад 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эрх үүрэг танилцуулж, эд хөрөнгийн мэдүүлэг авахад эд хөрөнгө байхгүй, гадаадын хөрөнгө оруулалт орж ирвэл төлбөрөө төлнө гэх тайлбар өгсөн тул 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөр төлөх хугацаа тогтоосон боловч төлбөрийг төлж барагдуулаагүй төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 18290702/01 дугаар тогтоолыг арилжааны банкиудад хүргүүлэхэд данс эзэмшсэн бүртгэл авагдаагүй тул хариу ирүүлсэн. Төлбөр төлөгч Э ХХК-ийн захирал Б.Этай 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр биечлэн уулзаж, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлбөр төлөх хугацаатай мэдэгдлийг дахин өгч, төлбөр төлөх баталгаа гаргуулан авч, тайлбар авахад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхээр төлбөр төлнө гэсэн боловч төлбөрийн 120.988.824 төгрөгийг төлж барагдуулаагүй. Төлбөр төлөгч Э ХХК нь 2016 оноос эхлэн үйл ажиллагаа явуулаагүй болохыг Баянгол дүүргийн татварын хэлтсээс тодруулж, эзэмшил; өмчлөлд бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэхийг тодруулсан боловч хөрөнгө бүртгэгдсэн мэдээлэл авагдаагүй. 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 4-144/29010 дугаар мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д зааснаар төлбөр төлөх хугацаа тогтоож мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөр төлөөгүй. Хувьцаа эзэмшигч Б.Этай 2021 оны 8 дугаар сарын 24*ний өдөр биечлэн уулзахад компанийн үйл ажиллагаа зогссон, 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, оффис байхгүй, гадаадын хөрөнгө оруулалт орж ирээгүй ирээгүй байна, Англи улсын Маримба финанс компаниас хөрөнгө оруулалт орж ирэх ёстой гэх тайлбар ирүүлж, хувьцаа эзэмшигч Б.Э дуудсан цагт ирж уулзах, тайлбар өгөх, баталгаа гаргах зэргээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж, төлбөрийг төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т зааснаар Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан. Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д зааснаар Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд өнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй л уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заажээ. Монгол улсын дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар компанийн тухай монгол улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 14 дүгээр хэсэгт заахдаа Мөн зүйлийн 9.5-д заасан компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэдэг нь компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн,тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байх ёстой боловч ийнхүү зааглаагүй тохиолдолд компанийн төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгоно гэж тайлбарласан байдаг. Баянгол дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтэс рүү төлбөр төлөгч Э ХХК-ийг бизнесийн үйл ажиллагаа явуулж тайлан өгдөг эсэх, мөн компанид хөрөнгө оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тодруулахаар 2021 оны 4-144/17577 дугаар албан бичгийг хүргүүлэхэд Баянгол ;үүргийн Засаг даргын тамгын газраас төлбөр төлөгч Э ХХК-ийн хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэх нь тодорхойгүй 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг 2021 оны 2/1937 дугаар албан бичгээр ирүүлсэн. Үүнээс үзэхэд хувьцаа эзэмшигч Б.Эын компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглаагүй учир компанийн төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бух эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрт зааснаас үл хамаарч,тогтоолд дурдсан төлбөр төлөгч Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Э нь өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцааны хэмжээгээр төлбөр төлөх хариуцлага хүлээж, төлбөр төлөгчийн нэгэн адил шүүхийн, шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй. Төлбөр төлөгч Э ХХК-ийн 1,00 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эын эзэмшлийн нэгж талбарын 3639318256534 дугаарт /шинэ олгогдсон дугаар 1501010194/ бүртгэгдсэн, ингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-4 дугаар гудамжны 48 тоот хаягт байрлах 694 м.кв талбайтай, иргэний ахуйн зориулалттай хоосон газрыг 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 0000000 дугаар тогтоолоор битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу хугацаа тогтоож, тогтоолуудын нэг хувийг хэсгийн ахлагч Д.Нарантуяад танилцуулж, гарын үсэг зуруулан энэ тухай тэмдэглэлд тусгасан. 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хувьцаа эзэмшигч Энхбаттай биечлэн уулзаж тайлбар авахад төлбөр төлөгч Э ХХК-ийн 15 сая төгрөгийн төлбөрт тооцон эзэмшлийн газраа өгөх саналыг гаргасан. Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хөндлөнгийн 2 гэрчээр Галданжамцын Доржпалам, Нянгарын Доржпалам нарт эрх, үүргийг тайлбарлан эзэмшигч Б.Эыг байлцуулан 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 00000000000 дугаар тогтоолоор хурааж тогтоолын нэг хувийг төлбөр төлөгч эзэмшигч Б.Эад хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч Э ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эаас үнийн санал авахад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-4 дугаар гудамжны 48 тоот хаягт байрлах 694 м.кв талбайтай, иргэний ахуйн зориулалттай хоосон газраа '5 сая төгрөгөөр үнэлсэн тухай 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр гарган ирүүлснийг төлбөр авагч МХХК 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1/39 дугаар албан бичгээр төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эын өгсөн үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул тус газраас 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0000 тоот тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний Голден пэйж аудит ХХК-аар тогтоолгоход газрыг 8.110.960 төгрөгөөр үнэлсэн тухай үнэлгээний мэдэгдлийг хувьцаа эзэмшигч Б.Эад 2021 оны 10 дугаар сарын 04-ний Өдрийн 4-144/00000 дугаар мэдэгдлээр биечлэн танилцуулж, ар өвөргүй хэвлэсэн үнэлгээний тайлангийн хуулбарыг 14 цаг 38 минутад гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн: Төлбөр авагч МХХК-ийн гүйцэтгэх захирал М.Тулга тус өдөр ирэх боломжгүй гэдгээ утсаар холбогдон илэрхийлсэн тул 8 хуудас үнэлгээний тайлангийн хуулбарыг 4-144/18694 дугаар мэдэгдлийн хамт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Компанийн тухай хуулийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас: 2020.08.14-ны өдрийн 18290702/04 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2019.07.09-ний өдрийн 18290702/1 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2018.10.23-ны өдрийн 144/02 тоот шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2018.10.23-ны өдрийн 144/03 тоот зарлан дуудах мэдэгдэл, 2018.10.25-ны өдрийн 144/01 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.20-ны өдрийн 00978 дугаар шүүгчийн захирамж, 2021.09.15-ны өдрийн үнийн санал гаргасан хүсэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.10.04-ны өдрийн 4-144/00000 тоот үнэлгээний мэдэгдэл, тайлан хүргүүлэх албан бичиг, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, итгэмжлэл зэргийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: Итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.04-ны өдрийн 00615 дугаар гүйцэтгэх хуудас, ан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.20-ны өдрийн 00978 дугаартай шүүгчийн захирамж, ан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.04-ны өдрийн 7033 дугаартай шүүхийн шийдвэрийг улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.06.07-ны өдрийн 440 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт, 2017.06.15-ны өдрийн 18290702 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2018.10.23-ны өдрийн 144/01 дугаар 2018.10.23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019.05.15-ны өдрийн 18290702/01 тоот төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцаа данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, 2019.07.05-ны өдрийн 05/4372 тоот албан бичиг, 2019.05.20-ны өдрийн 03/01-291 тоот албан бичиг, 2019.11.15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019.12.03-ны өдрийн 4/27753 тоот албан бичиг, баталгаа гаргах тайлбар, 2020.02.05-ны өдрийн 144/3 тоот мэдэгдэл, 2022.02.05-ны өдрийн 144/04 тоот албан бичиг, 2020.02.05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2019.12.17-ны өдрийн албан тоот, хавсралтууд, 2020.03.13-ны өдрийн 2/8636 тоот албан бичиг, 2020.05.14-ний өдрийн 18290702/144 тоот түдгэлзүүлэх тухай тогтоол, 2020.08.14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020.08.14-ний өдрийн 4-144/29010 тоот мэдэгдэл, 2020.08.18-ны өдрийн 1335 тоот эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, 2021.05.17-ны өдрийн 18290702-144/01 тоот данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, 2021.08.05-ны өдрийн 15/677 тоот албан бичгийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021.06.23-ны өдрийн 15/498 тоот албан бичиг, газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт, 2021.08.04-ны өдрийн 0000000 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 2021.08.04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.08.24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021.09.15-ны өдрийн 00000000000 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021.09.15-ны өдрийн тэмдэглэл, Мон-Тул ХХК-ийн 2021.09.15-ны өдрийн хүсэлт, 2021.10.04-ний өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2021.09.27-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоол, 2021.10.04-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, хавсралтууд, 2021.10.04-ны өдрийн 4-144/00000 тоот үнэлгээний мэдэгдэл, тайлан хүргүүлэх тухай албан бичиг, 2021.10.04-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.10.04-ний өдрийн 4-144/18694 тоот үнэлгээний мэдэгдэл, тайлан хүргүүлэх тухай албан бичиг, 2021.11.11-ний өдрийн 4-144/21748 тоот дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоол хүргүүлэх тухай албан бичиг, 2021.11.08-ны өдрийн 12/83 тоот анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол зэргийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Э Н газарт холбогдуулан 2021.08.04-ний өдрийн 0000000 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021.09.15-ны өдрийн 00000000000 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021.09.27-ны өдрийн үнэлгээг 0000 тоот шинжээч томилох тогтоолын дагуу Голден пэйж аудит ХХК-ийн хийсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/00978 дугаар захирамжаар МХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 120.430.834 төгрөгийг Э ХХК төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Төлбөр төлөгч Б.Э нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн гүйцэтгэх хуудас олгосны дагуу хариуцагч Н газар 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18290702 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, төлбөр төлөгч Эгц хайрхан толгой ХХК-ийн банк дахь дансны зарлагын гүйлгээг төлбөрийн хэмжээгээр битүүмжлэх, хөрөнгө олж тогтоох ажиллагааг явуулсан байх ба тухайн компанийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй хөрөнгө тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөр төлөгч нь хөрөнгө оруулалт орж ирэхээр төлнө гэсэн тайлбар гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй 3 жилийн хугацаа өнгөрсөн үйл баримт тогтоогджээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг үндэслэн төлбөр төлөгч Эгц хайрхан толгой ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эын эзэмших эрхэд бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо Сурагчийн 49-4 дугаар гудамжны 48 тоотод байршилтай 694 м2 талбай бүхий газрыг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр битүүмжилж, төлбөр төлөх хугацааг тогтоосон байх ба тухайн хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс битүүмжилсэн эд хөрөнгийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хураан авсан байна.

 

Тогтоосон хугацаанд төлбөр төлөгч үүргээ гүйцэтгээгүйгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, ...70 хувиар тооцон тогтооно гэж заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгчээс үнийн санал авсан байх ба уг саналыг төлбөр авагч МХХК зөвшөөрөөгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилжээ.

 

Тухайн ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагчид даалгах тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө., 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасан үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасантай нийцсэн, хуульд заасан журам зөрчөөгүй байна.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байх ёстой боловч ийнхүү зааглаагүй тохиолдолд компанийн төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгоно.

 

Төлбөр төлөгч Эгц хайрхан толгой ХХК болон хувьцаа эзэмшигч Б.Эын хөрөнгийг олж тогтоох зорилгоор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар цугласан нотлох баримтуудаас үзвэл Б.Эын эзэмших эрхэд бүртгэлтэй газар эзэмших эрхийг төлбөр төлөгчийн эд хөрөнгөд тооцох үндэслэлтэй бөгөөд уг хөрөнгийг битүүмжилж, хураан авсан ажиллагаа хуульд нийцсэн байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор тогтоосон газрын суурь үнэлгээ төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашигласны төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөх төлбөрийг тогтооход хамааралтай бөгөөд худалдан борлуулах зорилгоор хийгдэж буй зах зээлийн үнэлгээ тогтооход хамааралгүй.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч нь үнэлгээ тогтоох газрын байдалтай танилцаж, үнэлгээний зорилгод /зах зээлийн үнэ тогтоох/ нийцүүлж, тухайн газартай ойролцоо байршил бүхий хөрөнгүүдтэй харьцуулж зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлгээг тогтоосон байна.

 

Эзэмших эрх бүхий газрын үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д нийцсэн.

 

Иймд Н газарт холбогдуулан 2021.08.04-ний өдрийн 0000000 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021.09.15-ны өдрийн 00000000000 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021.09.27-ны өдрийн үнэлгээг 0000 тоот шинжээч томилох тогтоолын дагуу Голден пэйж аудит ХХК-ийн хийсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай Б.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н газарт холбогдох, 2021.08.04-ний өдрийн 0000000 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021.09.15-ны өдрийн 00000000000 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021.09.27-ны өдрийн үнэлгээг 0000 тоот шинжээч томилох тогтоолын дагуу Голден пэйж аудит ХХК-ийн хийсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай Б.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО