Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/02724

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 27 өдөр

 

 

 

 

  Дугаар 183/ШШ2022/02724

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 00 Засгийн газрын 0 байранд байрлах Ж газар /000000/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Туул 00 хэсэг гудамж, 000 тоот хаягт байрлах, Б ХХК /РД:000000 /,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 байр, 00 тоотод оршин суух, Н.А/00000000/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 311.997.930 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б, нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж сангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын засгийн газрын 2020 оны 49 дүгээр Агентлаг байгуулах тухай тогтоол, Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны А-273 дугаар ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг тус тус үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Ж газарт шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт “...эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. “ гэж зохицуулсан байдаг. Монгол Улсын их хурал, Монгол Улсын Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд баталсан, төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх нөөц, боломж дээр тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээг санхүүжүүлэх механизмыг бий болгох, санхүүгийн таатай орчныг төрийн байгууллагуудын оролцоотойгоор бүрдүүлэх, улмаар орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад зориулж зарцуулах зорилгоор Монгол Улсын Иргэний хуулийн 24 дүгээр бүлгийн 281-285 дугаар зүйлүүд, Засгийн Газрын тусгай Сангийн тухай  хуулийн холбогдох зүйл заалтууд, Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 1.3, 2.4, 6.2 дахь заалтууд, Ж асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн Зээлдэгч Б ХХК түүнийг төлөөлж захирал Г.Ц  нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 0000000 тоот зээл болон 0000000 тоот барьцааны гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй, 200 тн хөргүүр, 5 тн гүн хөлдөөгч бүхий мах шулж, ангилах үйлдвэр төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Н.А-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, туул 00 хэсэг гудамж, 000 тоотод байрлах, 00000 улсын бүртгэлийн дугаартай, 0000000 гэрчилгээний дугаартай, 130 м.кв талбайтай, ажилчдын байрын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Н.А-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, туул 00 хэсэг гудамж, 000 тоотод байрлах, 0000000 улсын бүртгэлийн дугаартай, 0000000 гэрчилгээний дугаартай, 378 м.кв талбайтай, агуулахын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Н.А-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, туул 00 хэсэг гудамж, 000 тоотод байрлах, 0000000000 улсын бүртгэлийн дугаартай, 000000000 гэрчилгээний дугаартай, 890 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Б ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэгт байрлах, 0000000 нэгж талбарын дугаартай, 00000 гэрчилгээний дугаартай, 21063 м.кв талбайтай, гахай шувууны аж ахуй, төмс хүнсний ногооны зориулалтай газрыг барьцаалуулан зээлийг авсан. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш хүүгийн төлбөрт 2,000,000 төгрөг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь зээлийн  гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг  хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж, зээлийн хугацаа 1609 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлүүлэх шаардлагыг хүргүүлж, төслийн үйл ажиллагаатай танилцах мониторингийн шалгалтын үеэр мөн зөрчлийн талаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд 2017 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 0000000 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 16,013,680 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 95,984,250 төгрөг нийт 311,997,930 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох Н.А-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, туул 5б хэсэг гудамж, 378 тоотод байрлах, 00000 улсын бүртгэлийн дугаартай, 0000000 гэрчилгээний дугаартай, 130 м.кв талбайтай, ажилчдын байрын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Н.А-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, туул 5б хэсэг гудамж, 378 тоотод байрлах, 0000000улсын бүртгэлийн дугаартай, 0000000 гэрчилгээний дугаартай, 378 м.кв талбайтай, агуулахын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Н.А-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, туул 5б хэсэг гудамж, 378 тоотод байрлах, 0000000000 улсын бүртгэлийн дугаартай, 000000000 гэрчилгээний дугаартай, 890 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Б ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэгт байрлах, 0000 нэгж талбарын дугаартай, 00000 гэрчилгээний дугаартай, 21063 м.кв талбайтай, гахай шувууны аж ахуй, төмс хүнсний ногооны зориулалтай газраар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Б ХХК, Н.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ээлдэгч нь зээлийн  гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж, зээлийн хугацаа 1609 хоногоор хэтрүүлсэн, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, боловч өнөөдрийг хүртэл хугацаанд нь зээлийг төлбөрийг байна. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ. Манай компани нь газар тариалан, фермерийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2017 онд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд хүсэлт гарган 5 тонн гүн хөлдөөгч, 200 тонн хөргүүртэй зоорь бүхий малын махыг шулж, ангилан зах зээлд нийлүүлэх зорилгоор зээл авсан. Авсан зээлээ зориулалтын дагуу хэрэглэж 2017 оны 10 сард Авто хөргөлт ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан төсөлд заасан 5 тонн хөлдөөгч 1 ширхэг, 100 тонны махыг зоорь 2 ширхэг, мах ангилж, шулах үйлдвэрийн байр зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьж бүтээн байгуулалт хийсэн. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.3-т зээлийн хугацааг 60 сар гэж тохирсон бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 60 сарын хугацаа дуусаагүй байгаа юм. Мөн зээл авсны дараа үйлдвэрлэлийн барилгын ажил хийж дуусахад нэг жилийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд 2019 оны намар 09 сараас нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа эхлэх үед дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэний улмаас өнгөрсөн 3 жилийн хугацаанд үйл ажиллагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Манай компанийн хувьд энэ жилээс үйл ажиллагаа жигдрэх боломжтой байгаа бөгөөд цар тахлын үеийн үйлдвэрлэл явуулаагүй 3 жилийн хугацаанд зээлийн хугацааг хойшлуулахаар уулзсан боловч, зээлийн гэрээний хугацааг сунгах боломжгүй гэж хариу өгсөн. Анх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас Зээл авахын тулд төсөл хэрэгжүүлэхээр танилцуулан, уг зээлийг олгохоор болсон. Уг төслийн 4 дүгээр зүйлд төслийн зорилго тодорхойлсон бөгөөд махыг олон улсын болон монголын улсад шаардагдаж байгаа стандартад нийцүүлэн шулж ангилан чанар аюулгүй байдлын шаардлага хангасан  мах, махан бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлдэг цогц махны аж ахуй болох зорилготой гэж тодорхойлсон юм. Тэгээд уг төслийг хэрэгжүүлэн эргээд олсон ашгаараа зээлсэн мөнгийг буцаан тооцооллын үндсэн дээр уг зээлийг авсан бөгөөд дээр дурдсан цар тахлын улмаас бизнес эрхлэх ямар ч нөхцөл боломж бүрдээгүй, хил гааль хаагдсан тул зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэлд дурдсаны дагуу хугацаа хэтрүүлэх шалтгаан болж байгаа юм. Манай компанийн зүгээс төслийн зориулалтын дагуу ашиглаж, гүн хөлдөөгч, зоорийн хөргүүр, үйлдвэрийн байр зэрэг бүтээн байгуулалтыг бүрэн барьсан тул одоо үйлдвэрлэл явуулан олсон орлогоороо зээлийг буцаан төлөх бүрэн боломжтой. Цар тахал гарсан улмаас үйлдвэрлэл явуулаагүй 3 жилийн хугацаагаар зээлийн гэрээг сунгасан тохиолдолд манай төсөл бүрэн хэрэгжих боломжтой юм. Зээлдэгч  тал нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тохиолдолд цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр зээлийн гэрээг цуцалж, зээлийн мөнгийг шүүхээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд дээр дурдсан тайлбарыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс талаас: 2022.03.24-ний 1/0455 дугаартай итгэмжлэл, 2017.10.02-ны өдрийн Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сан, Б ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ,  Башага ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, Б ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017.10.04 өдрийн 20 дугаар Б ХХК-ийн зөвшөөрөл олгох тухай, Б ХХК-ийн газар, эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Н.А-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017.09.19 өдрийн итгэмжлэл, 2017.09.20-ны өдрийн 518 дугаар Сүхбатаар дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт, Б ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Ж газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.01.05-ны өдрийн 10 дугаар ажил томилох тухай тогтоол, 2020.08.21-ний өдрийн А-273 дугаар ажлын хэсэг байгуулах тухай Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас:  2017.10.15-ны өдрийн 389 дугаар Авто хөргөлт ХХК-иас Б ХХК-д хүргүүлсэн үнийн санал, Авто хөргөлт ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, хавсралтууд, итгэмжлэл,  улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж газар хариуцагч Б ХХК, Н.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 311.997.930 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Талуудын хооронд 2017.10.02-ны өдөр 0000000, 0000000 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, 200.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 200 тонн хөргүүр, 5 тонн гүн хөлдөөгч бүхий мах шулж, ангилах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд Н.А-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, туул 5б хэсэг гудамж, 378 тоотод байрлах, 00000 улсын бүртгэлийн дугаартай, 0000000 гэрчилгээний дугаартай, 130 м.кв талбайтай, ажилчдын байрын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Н.А-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, туул 5б хэсэг гудамж, 378 тоотод байрлах, 0000000улсын бүртгэлийн дугаартай, 0000000 гэрчилгээний дугаартай, 396 м.кв талбайтай, агуулахын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Н.А-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, туул 5б хэсэг гудамж, 378 тоотод байрлах, 0000000000 улсын бүртгэлийн дугаартай, 000000000 гэрчилгээний дугаартай, 890 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Б ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэгт байрлах, 00000000 нэгж талбарын дугаартай, 00000 гэрчилгээний дугаартай, 21063 м.кв талбайтай, гахай шувууны аж ахуй, төмс хүнсний ногооны зориулалтай газрыг тус тус барьцаалж, зээлийн гэрээний хавсралтаар зээлийг буцаан төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 5-31 дүгээр тал/

 

Талуудын хүсэл зоригийн дагуу зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээ нь энэ хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэхь хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нар нь хүүгийн төлбөрт 2.000.000 төгрөгийг төлсөн байх ба үүнээс хойш уг зээлийг гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байна.

 

 

Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбараар хариуцагч Б ХХК нь сангаас 200 тонн хөргүүр, 5 тонн гүн хөлдөөгч бүхий мах шулж, ангилах үйлдвэрийн төсөл  хэрэгжүүлэх зориулалтаар зээл авсан, түүнчлэн уг үйлдвэрийн барилга баригдсан, эргэлтийн хөрөнгө оруулалтгүй болсноос зээлийг төлж барагдуулах боломжгүй болсон үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч нар нь гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн болохыг үгүйсгээгүй, нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар маргаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

 

 Ж газар нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны зээл, хүү, алдангийг гаргуулах, уг төлбөрийг барьцааны зүйлээр хангуулахаар нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

 

Иймд хариуцагч Б ХХК, Н.А-аас 311.997.930 төгрөг гаргуулж, Ж газарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад өмгөөллийн үйл ажиллагаа явуулахаас татгалзаж, шүүх хуралдааныг орхин гарсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0000000 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б ХХК, Н.А-аас 311.997.930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж газарт олгосугай.  

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.А-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, туул 00 хэсэг гудамж, 000 тоотод байрлах, 00000 улсын бүртгэлийн дугаартай, 0000000 гэрчилгээний дугаартай, 130 м.кв талбайтай, ажилчдын байрын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Н.А-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, туул 00 хэсэг гудамж, 00 тоотод байрлах, 0000000 улсын бүртгэлийн дугаартай, 0000000 гэрчилгээний дугаартай, 396 м.кв талбайтай, агуулахын зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Н.А-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, туул 0 хэсэг гудамж, 00 тоотод байрлах, 0000000000 улсын бүртгэлийн дугаартай, 000000000 гэрчилгээний дугаартай, 890 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, Б ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэгт байрлах, 00000000 нэгж талбарын дугаартай, 00000 гэрчилгээний дугаартай, 21063 м.кв талбайтай, гахай шувууны аж ахуй, төмс хүнсний ногооны зориулалтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б ХХК, Н.А-аас улсын тэмдэгтийн хураамжинд 1.707.940 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                             Г.СОЛОНГО