Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2022/02796

 

 

 

 

 

 

 

 

20** оны ** дугаар сарын **-ны өдөр

          Дугаар 1*3/ШШ20**/*****

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** дүүргийн ** дугаар хороо, Рашаан **, *** тоотод байрлах, Б Х ХХК /рд:*******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.Б/,

 

Хариуцагч: *** дүүргийн * дүгээр хороо, Ж хотхон, * дүгээр байрны **  тоотод оршин суух, Б овогт Д.Н /рд:**********/,

 

Хариуцагч: *** дүүргийн ** дугаар хороо, Зайсан стадион оргил, ** дугаар байрны * тоотод оршин суух, А овогт Н.Д /рд:**********/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт ** *** *** төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц /ШТЭҮД-****/,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Гэрч Х.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.              

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б Х ХХК нь хариуцагч Д.Н, Н.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ** *** *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Хариуцагч Д.Н нь **** оны * дугаар сарын 27-ны өдөр манай компанийг * банкнаас *** *** *** төгрөгийн зээл авах үед өөрийн хүү Н.Д-н өмчлөлийн *** дүүргийн * дүгээр хороо, Ж хотхоны * дүгээр байр, ** тоот хаягт байршилтай, ***.** м.кв талбайтай, * өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, хариуд нь дээрх зээлээс ** *** *** төгрөгийг зээлсэн бөгөөд энэхүү мөнгөө * банк ХХК-д эргэн төлөлгүй өнөөдрийг хүрсэн юм. Ийнхүү Д.Н нь төлбөрөө төлөхгүй байсан тул манай компани * банк ХХК-иас зээлсэн *** *** *** төгрөгийг бүрэн төлж барагдуулж, зээлээ хаасан бөгөөд үүнд хариуцагч Д.Н-н зээлсэн ** *** *** төгрөг багтсан. Тухайн үед бид гэрээ хэлэлцээр бичгээр байгуулаагүй бөгөөд Д.Н-с төлбөр төлөхийг шаардахад **** оны ** дугаар сарын 21-ний өдөр манай компанид өөрийн зээлсэн ** *** *** төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн баталгаа гаргаж өгсөн. Үүнээс хойш Д.Н, Н.Д нарт өр төлбөрөө төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн тул зээлийн үндсэн төлбөр болох ** *** *** төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай компани ямар нэгэн хүү, алданги тооцоогүй” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүрэгт ** *** *** төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон боловч дээрх мөнгийг хариуцагч нарт зээлдүүлсэн гэх зээлийн гэрээ болон мөнгө хүлээлцсэн баримт байхгүй. Б Х ХХК нь * банк ХХК-иас зээл хөөцөлдөж байх үедээ хариуцагч Н.Д-с орон сууцыг нь барьцаанд тавиад зээл авах тухай хүсэлт гаргасныг Н.Д зөвшөөрч, зөвхөн нэхэмжлэгчийг зээл авахад нь тусалсан, түүнээс ** *** *** төгрөгийн зээлийн баталгаанд өөрийн орон сууцаа барьцаалаагүй юм. Мөн Х.Т гэх хүний гарын үсэгтэй, **** оны ** дугаар сарын 21-ний өдөр гараар бичигдсэн баримт нь дээрх үйл явдлаас нилээн хугацаа өнгөрсний дараа нөхөж үйлдэгдсэн байна. Үүгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Х.Т нь өөрийн гарын үсгийг зурж, **** онд үйлдсэн болгох гэж харуулж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Гэтэл хариуцагч Д.Н, Н.Д нарт тухайн мөнгөн хөрөнгийг бэлнээр эсхүл дансаар шилжүүлсэн баримтгүй, хариуцагч нар нэхэмжлэгчээс зээл аваагүй, нэхэмжлэгчтэй ямар нэгэн зээлийн харилцаа үүсгээгүй, эрх зүйн харилцаанд оролцоогүй. Хавтаст хэрэгт авагдсан төлбөрийг баримтыг харахад ** *** *** төгрөгийг Н.У гэх хүний данс руу Цагаан мөнгө материалын үнэ гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. Үүнээс харахад дээрх мөнгийг хариуцагч Д.Н рүү шилжүүлээгүй, шилжүүлсэн мөнгө нь цагаан мөнгө материалын үнэ болох нь тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, * банк ХХК-ийн **** оны ** дүгээр сарын 16-ны өдрийн төлбөрийн баримт, **** оны * дугаар сарын 07-ны өдрийн Н.Д-с Д.Б-д олгосон итгэмжлэл, Н.Д-н өмчлөлийн *** дүүргийн * дүгээр хороо, Ж хотхоны * дүгээр байрны **  тоот хаягт байршилтай, ***.** м.кв талбайтай, орон сууц, ** м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б Х ХХК-ийн албан бланк дээр **** оны ** дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Д.Н-н гараар бичсэн тайлбар, Б Х ХХК-ийн * банк дахь **********, *********** тоот данснуудын **** оны * дугаар сарын 01-ний өдрөөс **** оны * дугаар сарын 02, **** оны * дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны хуулга, Х.Т-н Хаан банк дахь ********** тоот дансны **** оны ** дүгээр сарын 01-ний өдрөөс **** оны * дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Хариуцагч Д.Н нь **** оны * дугаар сарын 27-ны өдөр манай компанийг * банкнаас *** *** *** төгрөгийн зээл авах үед өөрийн хүү Н.Д-н өмчлөлийн *** дүүргийн 1 дүгээр хороо, Ж хотхоны * дүгээр байр, ** тоот хаягт байршилтай, ***.** м.кв талбайтай, * өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, хариуд нь дээрх зээлээс ** *** *** төгрөгийг зээлсэн бөгөөд энэхүү мөнгөө * банк ХХК-д эргэн төлөлгүй өнөөдрийг хүрсэн юм. Ийнхүү Д.Н нь төлбөрөө төлөхгүй байсан тул манай компани * банк ХХК-иас зээлсэн *** *** *** төгрөгийг бүрэн төлж барагдуулж, зээлээ хаасан бөгөөд үүнд хариуцагч Д.Н-н зээлсэн ** *** *** төгрөг багтсан. Тухайн үед бид гэрээ хэлэлцээр бичгээр байгуулаагүй бөгөөд Д.Н-с төлбөр төлөхийг шаардахад **** оны ** дугаар сарын 21-ний өдөр манай компанид өөрийн зээлсэн ** *** *** төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн баталгаа гаргаж өгсөн. Үүнээс хойш Д.Н, Н.Д нарт өр төлбөрөө төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн тул зээлийн үндсэн төлбөр болох ** *** *** төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай компани ямар нэгэн хүү, алданги тооцоогүй” гэв.

 

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүрэг гэж тодорхойлсон боловч дээрх мөнгийг хариуцагч нарт зээлдүүлсэн гэх зээлийн гэрээ болон мөнгө хүлээлцсэн баримт байхгүй. Б Х ХХК нь * банк ХХК-иас зээл хөөцөлдөж байх үедээ хариуцагч Н.Даас орон сууцыг нь барьцаанд тавиад зээл авах тухай хүсэлт гаргасныг Н.Д зөвшөөрч, зөвхөн нэхэмжлэгчийг зээл авахад нь тусалсан, түүнээс ** *** *** төгрөгийн зээлийн баталгаанд өөрийн орон сууцаа барьцаалаагүй юм. Мөн Х.Т гэх хүний гарын үсэгтэй, **** оны ** дугаар сарын 21-ний өдөр гараар бичигдсэн баримт нь дээрх үйл явдлаас нилээн хугацаа өнгөрсний дараа нөхөж үйлдэгдсэн байна. Үүгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Х.Т нь өөрийн гарын үсгийг зурж, **** онд үйлдсэн болгох гэж харуулж байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар хариуцагч нарт тухайн ** *** *** төгрөгийг бэлнээр эсхүл дансаар шилжүүлсэн баримтгүй, хариуцагч нар нэхэмжлэгчээс зээл аваагүй, нэхэмжлэгчтэй ямар нэгэн зээлийн харилцаа үүсгээгүй, эрх зүйн харилцаанд оролцоогүй, хэрэгт авагдсан төлбөрийг баримтыг харахад ** *** *** төгрөгийг Н.У гэх хүний данс руу Цагаан мөнгө материалын үнэ гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан Н.Д-с Б Х ХХК-ийн захирал Д.Б-д үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой бүх үйлдэлд төлөөлөх эрхийг олгосон **** оны * дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэл, Б Х ХХК-ийн * банк дахь ********** тоот зээлийн дансны хуулга зэргээр нэхэмжлэгч Б Х ХХК нь * банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө болох *** *** *** төгрөгийг **** оны * дүгээр сарын 08-ны өдөр хүлээж авсан, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Д.Н-н төрсөн хүү Н.Д-н өмчлөлийн улсын бүртгэлийн *-*********** дугаартай, *** дүүргийн * дүгээр хороо, Жаргалан хотхоны * дүгээр байрны ** тоот орон сууц, гараашийн зориулалттай ***,**м2 талбайтай * өрөө, **м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, тус зээлийн гэрээний үүрэг  **** оны * дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон зэрэг үйл баримт тогтоогдох бөгөөд талууд уг асуудлаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь “...Д.Н хүү Н.Д-н орон сууцыг барьцаалж тус зээлээс ** *** *** төгрөгийг зээлж авсан, тухайн үед бид бичгээр гэрээ бичгээр байгуулаагүй ** *** *** төгрөгийг түүний охин Н.У-н данс руу хийсэн, ** *** *** төгрөгийг Д.Н бэлнээр авсан. Д.Н-с төлбөр төлөхийг шаардахад **** оны ** дугаар сарын 21-ний өдөр манай компанид өөрийн зээлсэн ** *** *** төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн баталгаа гаргаж өгсөн” гэж тайлбарласан,

Хариуцагч “...Б Х ХХК-тай зээлийн харилцаа үүсгэж байгаагүй, өөрийн хүү Н.Д, Н.У нарын ажил амьдралын болон хөрөнгө мөнгөтэй холбоотой аливаа асуудалд оролцдоггүй, тэдэнтэй нэхэмжлэгч ямар харилцаатайг мэдэхгүй. Би тус баримтыг өөрийн гараар үйлдсэн боловч **** он гэсэн хугацаа тавиагүй байсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж маргасан.

 

5. Хавтаст хэрэгт, Б Х ХХК-ийн албан бичгийн хэвлэмэл хуудас дээр “...Н Б Х ХХК-нд ** сая төгрөгийг 6 сарын хугацаанд төлнө. Уг төлбөрийг зохих журмын дагуу ** сая төгрөгийг барагдуулна. Д.Н, Х.Т ****.**.**” гэх бичвэр бүхий баримт авагдсан байх бөгөөд хариуцагч Д.Н тус бичвэрийг өөрийн гараар бичсэн эсэхэд маргаагүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн **** оны * дүгээр сарын 27-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр Д.Н-н бичгийн хэвийн загваруудтай тохирч байгаа нь тогтоогдсон, хариуцагч Д.Н нь “дээрх гар бичмэлийг **** онд бичсэн, ...хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүйг гэдгийг харуулах зорилгоор Х.Т гэх хүнээр нөхөж гарын үсэг зуруулж, он сарыг бичүүлсэн, нэг бичгийн хэрэгслээр бичигдээгүй” гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

 

Мөн хэрэгт Б Х ХХК-ийн захирал Д.Б-н эзэмшдэг * банк дахь ********** тоот данснаас хариуцагч Д.Н-н охин Н.У-н *********** тоот данс руу **** оны ** дүгээр сарын 16-ны өдөр ** *** *** төгрөгийг цагаан мөнгө материалын үнэ гэсэн утгатай шилжүүлсэн төлбөрийн баримт авагджээ.  

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана, 37 дугаар зүйлийн 37.2-т хэргийн нотлох баримт нь зохигч...ийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно, 42 дугаар зүйлийн 42.1-д зохигч талуудын тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус хуульчилсан.   

 

Хуулийн дээрх зүйл заалт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...нэхэмжлэгч Б Х ХХК, хариуцагч Д.Н, хүү Н.Д, охин Н.У нар ямар нэг хамааралгүй хүмүүс, ...огт танихгүй хүмүүс нэг ламд хамт үзүүлдэг байж байгаад төсөл бичих зорилгоор танилцсан, ...тус төсөл нь ...*** *** *** сая төгрөгийн зээлтэй хамааралтай, Б Х ХХК төсөл бичихэд охиноос тусламж авсан, .. охин Н.У цагаан мөнгө материал зардаггүй, * банканд ажиллаж байсан, ...** *** *** төгрөг юуны төлбөрийг мэдэхгүй” гэх тайлбар болон хариуцагч Д.Н Б Х ХХК-ийн * банкнаас авсан *** *** *** төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн төрсөн хүү Н.Д-н өмчлөлийн орон сууцыг барьцаалсан, тус зээлээс ** *** *** төгрөгийг өөрийн охин Н.У-н дансаар авсан, ** *** *** төгрөгийн зээлийг хүлээж авсан гараар баримт бичиж өгсөн зэрэг үйл баримтаар шүүх Б Х ХХК, Д.Н нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

7. Харин хариуцагч Н.Д-д зээлийн гэрээний зүйл болох ** *** *** төгрөгийг хүлээж авсан эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч Д.Н-с ** *** *** төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б Х ХХК-д олгож, хариуцагч Н.Д-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зүйтэй.   

 

8. Нэхэмжлэгч нь хэрэгт * банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг нотлох баримтаар хавсаргаж өгөөгүй боловч хэрэгт авагдсан Б Х ХХК-ийн * банк дахь ********** тоот зээлийн дансны хуулгаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө болох *** *** *** төгрөгийг **** оны * дүгээр сарын 08-ны өдөр хүлээж авсан, тус зээлийн гэрээний үүрэг дуусгавар **** оны * дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон болох нь тогтоогдох тул нэхэмжлэгч 2020 оны * дугаар сарын 19-ний өдөр шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болохыг, мөн талууд уг асуудлаар маргаагүй тул шүүх тус зээлийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх санаачилгаараа шаардан авах ач холбогдол бүхий баримт гэж дүгнээгүй болохыг тус тус дурдав.  

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-с *** *** төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б Х ХХК-д олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Н-с ** *** *** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б Х ХХК-д олгож, хариуцагч Н.Д-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-с *** *** төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б Х ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.М