Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2022/03807

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2022/03807

Улаанбаатар хот

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч ХААДС

              

  Хариуцагч  “ЖЦ” ХХК-д холбогдох

 

 Нэхэмжлэлийн шаардлага: 480.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                 

            Шүүх хуралдаанд оролцогч:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

            Хариуцагчийн төлөөлөгч Г.П

           Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э

            Гэрч Ж.Б, Х.Д

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн  

   ТОДОРХОЙЛОХ нь:

           

  1.Нэхэмжлэгч ХААДС, хариуцагч “ЖЦ” ХХК-д холбогдуулан 480.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

 

  2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, одоогийн Хөдөө аж ахуй дэмжих сангийн ажлын албаны 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ  салбарт үрийн хэвтээ агуулах барих ТЭДС/201806000 дугаартай тендерийг зарласан.

           Уг тендерт “ЖЦ” ХХК шалгарч Сэлэнгэ салбар, Сэлэнгэ аймгийн
Шаамар сумын 4 замын баруун хойно байрлах  2000 тоннын багтаамжтай үрийн хэвтээ агуулах барих, түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлыг 480.000.000
төгрөгөөр гүйцэтгэхээр АҮ/2018/00 дугаартай  гэрээг 2018 оны 09  дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан.

          Гэтэл гүйцэтгэх гэрээ дүгнэсэн актаар 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажлаа бүрэн гүйцэтгэл дуусаж хүлээж өгөх ёстой байтал 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүчтэй салхины улмаас 2000 тонн хэвтээ агуулах нурж зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон.

          Хариуцагч тухайн үед болсон цаг агаарын талаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын ус цаг, уур орчмын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Албан бичгээр ирүүлсэн цаг агаарын талаарх мэдээллийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албанаас ирүүлсэн байдаг.

           Цаг агаарын үзэгдэл гэдэг. Гэхдээ манай зүгээс байгалийн салхины улмаас нурахгүй байсан гэдэг үндэслэлээр “ЖЦ” ХХК-аас 480.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Манай зүгээс буруутай гэж үзэж байгаа шалтгаан нь зургийн байгууллагатай холбоотой нэг асуудал байдаг. 

Зургийн компани бид  нартай зөвшилцөөгүй, 10 метрийн салхины хурд 21-25 байхад тооцсон болно гэдэг албан бичиг байгаа.

Зургийн дагуу барьсан бол энэ дагуу нурахгүй байх ёстой гэдэг үндэслэлийг тайлбарлаж байгаа. Байгалийн үзэгдэл болсон уу? болсон.

Тэрийг харьцуулж харж байгаа зүйл нь гэр нурсан. Гэр өөрөө хэдэн метр секундэд нурсан эсэх том агуулахын хувьд ийм хэмжээний салхинд нурахгүй байсан. Талуудын хооронд гэрээ дүгнэсэн акт бий.

Гэрээний гүйцэтгэх баталгаа буюу үндсэн үнийн 50 хувийг, гүйцэтгэгч өөрийн зардлаараа 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэх байсан 4 ажлыг бүрэн дуусгах хүртэл цуцлахгүйгээр сунгахаар тохиролцсон.

Комиссын хүлээж авсан дүгнэлт дээр “ББСМО” зургийн компанийн н.М гэдэг хүний гарын үсэг тамга байхгүй байдаг. 

Манайх хүсэлт өгсний дагуу хариу өгсөн талаар баримт хэрэгт байгаа. Хүсэлтийн хариуд салхины хурд 25 метр секунт байхаар зураг төсөлд тооцсон болно гэж байгаа. Комиссын акт дээр н.М гэдэг хүний гарын үсэг, тамга байхгүй байгаа.

Гэрээ дүгнэсэн актаар хариуцагч ‘’ЖЦ’’ ХХК тухайн гэрээний дагуу ажлаа цаг тухайд нь дуусгаагүйгээс сунгасан байдаг.

Тэр дагуу алдангиа төлсөн гэдэг. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгээс болж бид нар хүлээж авсан ч гэсэн 4 ажил дутуу.

Тэрхүү 4 ажил дутуу байгаа нь барилгыг хийж гүйцэтгэхэд хамааралгүй гэж тайлбарладаг.

Бидний маргаж байгаа зургийн төсөлд 1.2 миллметрийн зузаантай байна гэсэн.

Хамгийн сүүлийн шинжээчийн дүгнэлтээр 1 миллметрийн зузаантай төмрийг тусгай зориулалттай төмрөөр хийлгэсэн байна гэсэн.

Зураг төслөөс харахад 1.2 миллметрийн зузаантай, дүгнэлтээс харахад 1 миллметрийн зузаантай гэдэг зөрүү байна.

Зураг төсөлд 21-25 метр секунтэд байхаар зураг төсөлд тооцсон болно гэсэн.

Тухайн үед 18 метр секундийн салхитай байсан гэж хариуцагчийн гаргаж өгсөн баримт дээр байсан.

Байгалийн үзэгдлийг болох талаар хэн ч мэдэхгүй.

Гэхдээ зургийн компани өөрөө 21-25 метр секунд байхаар зураг төсөлд тооцсон гэдэг.

Зураг төслийн дагуу барилга баригдсан бол нурахгүй  байсан гэж үзэж байгаа тул хариуцагч ‘’ЖЦ’’ ХХК-аас 480.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Гурван удаагийн гүйлгээгээр гэрээний мөнгийг төлж дуусгасан байдаг тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, гэжээ.

 

           3.Хариуцагчийн төлөөлөгч Г.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Манай байгууллага Тариалан эрхлэлтийн дэмжих сангийн зарласан 2000 тонн 480.000.000 төгрөгийн өртөгтэй тендерт ялалт байгуулж,  гэрээ, зургийн дагуу барилга барьж 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын комисс ажиллуулсан. Барилгын компанийн хувьд Улсын комисс ажиллаж улсын барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан.

            2018 оны  12 дугаар сарын 20-ны өдөр дугаар ДУ06/2018 дугаартай барилга байгууламжийн ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт гарсан. Нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.

            Улсын комисс зургийн дагуу барьсан  барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах талаар дүгнэлт гаргасан.

            Үүний дагуу барилга барьж дууссан тул 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал н.Ө, санхүүгийн хэлтсийн дарга н.Э, хууль зүйн хэлтсийн дарга н.Т, “ЖЦ” ХХК-аас  компани захирал н.П миний бие, барилга хариуцсан захирал н.Мижиддорж нар нийлж гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Гэрээ дүгнэсэн акт АУ/2018/94  гэсэн дугаартай. Актыг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хийсэн.

             Гэрээ дүгнэсэн акт үйлдсэн гэдэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэснээ нотолж байгаа баримт бичиг. 2019 онд тухайн барилыг Тариалан эрхлэлтийн сан хүлээж аваад манаачаа ажиллуулсан.

            2019 оны 12 дугаар сард Улсын комисс ажилласан тул 2019 оны 09 сард тариагаа хураах байсан байх.

            Гэтэл 2019 оны 07 дугаар сард байгалийн онц ноцтой үзэгдэл болсон тул тухайн үед холбогдох бүх газруудад манай зүгээс хүсэлт гаргаж байсан.

            Юунаас болж нурсан талаарх холбогдох дүгнэлтийг гаргаж өгөх талаар хүсэлт гаргасан.

             Үүний дагуу холбогдох эрх бүхий байгууллагууд дүгнэлт гаргаж, байгалийн онц ноцтой үзэгдэл болсон талаарх баримт хавтаст хэрэгт байгаа.

             Манай “ЖЦ” ХХК барилгын үйл ажиллагаа эрхэлдэг. Үүнтэй холбоотойгоор 2019 оноос хойш манай барилгын бүх үйл ажиллагааг хязгаарлаж, 4 жилийн хугацаанд ямар ч  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахгүй боломжгүй.

             Үл хөдлөх манайхаас худалдаж авсан айлууд буцаагаад намайг шүүхэд өгөх хэмжээнд хүрсэн.

             Санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд оруулсан.

             Маш их анхааруулга сэрэмжлүүлэг явуулсан хүчтэй салхины улмаас дээвэр нурсан байдаг.

              Байгалийн онц ноцтой үзэгдэл болсон талаар засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тогтоол байдаг.

              Мөн хугацаа хамаарахгүйгээр салхины дундаж хурд 18 метр секунд болон түүнээс их тохиолдолд түүнийг байгалийн онц ноцтой  гамшигт үзэлд оруулна гэсэн жагсаалтын дагуу нотлогдож байгаа тул хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавтаст хэргийн 117 дугаар хуудсанд байгаа Магадлалын дүгнэлт дээр 100 гэж байгаа. Өөрөөр хэлбэл магадлал хийхдээ нэгийн төмрөөр хийгдэнэ гэсэн тэр дагуу хийгдсэн. Энэ албан бичиг алдаатай хийгдсэн байна.

Мэргэжлийн шинжээчийн дүгнэлт, магадлалын дүгнэлт дээр нэгийн төмөр гэсэн байгаа. Заримдаа хүмүүс 100 гэж хэлдэг. Нэг гэсэнтэй ялгаа байхгүй. Нэхэмжлэгч тал гэрээгээ сунгасан гэж үздэг.

Хугацаагаа  хойшлуулсан 7 хоногийн алдангиа төлсөн.

Гэрээгээ сунгасан гэдгийг гүйцэтгэлийн баталгаатай нэхэмжлэгч андуурч байна.

Тендерийн тухай хуульд зааснаар гүйцэтгэлийн төлөвлөгөөний 5 хувийг бүтэн жилийн хугацаанд байршуулдаг.

Бүх ажлаа хийж гүйцэтгэсний дараа жилийн хугацаанд барилгыг барих зөвшөөрүүлэх хугацаа байдаг.

Нэг жилийн хугацаанд нийт гэрээний үнийн дүнг захиалагч байгууллага байршуулж байдаг.

Тэр хугацаандаа жижиг засал зэргийг хийгээгүй тохиолдолд тэр мөнгөөр өөр туслан гүйцэтгэгч оруулах эрхтэй байдаг.

Мөнгөө байршуулах хугацааг 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан.

 Энэ мөнгийг захиалагчаас бичиг өгсний дараа бичгийг аваад банкин дээр очиж мөнгө суллуулж компани мөнгөө авдаг.

Үйл явдлыг нэхэмжлэгч өөрийнхөө мөнгөөр хийх юм бол гүйцэтгэлийн баталгааны 24.000.000 төгрөгийг чөлөөлж өгнө гэсэн үг.

Үүнийг нэхэмжлэгч гэрээгээ сунгасан гэж ойлгож байгаа.

Одоо ч ‘’Голомт’’ банкинд байгаа. Шүүхийн маргаан үүсгэсэн тул мөнгөө авч чадахгүй байна.

Ажлын сунгалт биш, гүйцэтгэлийн баталгааны сунгалт.

Мөн энэ яриад байгаа 4 ажил гэрээнд тусгагдаагүй нэхэмжлэгч хийгээд өгөөч гэж гуйхаар нь хийгээд өгье гэсэн.

Түүнээс 480.000.000 төгрөгнөөс хасагдаагүй. Бид өөрсдөө мөнгөө гаргаж хийж өгсөн гэжээ.

 

        4.Хавтас хэрэгт цугларсан баримтууд:

           

        5.Нэхэмжлэгчээс “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” ТБАГУТҮГ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Э.Н-д олгосон “Итгэмжлэл”, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №АҮ/2018/900 дугаартай “Сэлэнгэ аймгийн Шаамар сум 4-н замын баруун хойно байрлалд Сэлэнгэ салбарт үрийн хэвтээ агуулах барих, түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээ”,  2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн БУ16-649/00 дугаартай “Тусгай зөвшөөрөл”, “ЖЦ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ”, Голомт банкны “Гүйцэтгэлийн баталгаа”, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн БУ-00/2018 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт”, ШУТИС-ийн ДаТС-ийн Барилгын материал судлалын төвийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай “Барилгын материалын сорилтын итгэмжлэгдсэн лаборатори”, ШУТИС-ийн ДаТС-ийн Барилгын материал судлалын төвийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 0 дугаартай “Барилгын материалын сорилтын итгэмжлэгдсэн лаборатори”, ШУТИС-ийн ДаТС-ийн Барилгын материал судлалын төвийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 308 дугаартай “Барилгын материалын сорилтын итгэмжлэгдсэн лаборатори”, 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаартай “Шалгасан хэмжих хэрэгслийг хүлээлгэн өгсөн акт”, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ДБ20/00 дугаартай “Тохирлын гэрчилгээ”, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ДБ21/00 дугаартай “Тохирлын гэрчилгээ”, “Бэйхай чэндэ метал боловсруулах” ХХК-ийн 20170104-00 дугаартай “Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ”, “ТЖГХ” ХХК-ийн 20140605-00 дугаартай “Дөрвөлжин гангийн бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ”, Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ, “ӨЖХГБХЖГХ” ХХК-ийн “Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ”, “Барилгын зураг төслийн “ББСМО” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 252/00 дугаартай Албан бичиг, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” ТБАГУТҮГ-ын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01/0 дугаартай Албан бичиг, “ЖЦ” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01/19/0 дугаартай Албан бичиг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ц.Э, Э.Н нарт олгосон “Итгэмжлэл”, “ХААДСгийн ажлын алба” ТБАГ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-0 дугаартай Тушаал, Монгол улсын Засгийн газрын 0 дугаартай “ХААДСгийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” Тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр У.Д, Д.Б нарт олгосон “Итгэмжлэл”, “ХААДСгийн ажлын алба” ТБАГ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Д.Б-д олгосон “Итгэмжлэл”, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Голомт банкны Дансны хуулга, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Д.Б-д олгосон “Итгэмжлэл”, “ХААДСгийн ажлын алба” ТБАГ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээ

 

6.Хариуцагчаас “ЖЦ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.П-ийн иргэний үнэмлэхний хуулбар, “ЖЦ” ХХК-ийн дүрэм, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн БУ16-649/0 дугаартай “Тусгай зөвшөөрөл”, Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1658/0000 дугаартай “Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт”, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/00 дугаартай “барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт”, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн БУ-06/0000 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт”, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн АҮ/2018/00 дугаартай “Гэрээ дүгнэсэн акт”, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны захирагчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 76 дугаартай Албан бичиг, Сэлэнгэ аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 07/0 дугаартай “Цаг агаарын тодорхойлолт”, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 31/00 дугаартай “Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай акт”, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Суурийн нүх ухсан акт”, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Р.А-д олгосон “Итгэмжлэл”, “ЖЦ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ж.А-д олгосон “Итгэмжлэл”, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БХД-11/00 дугаартай “Орон сууцны байруудын их засвар хийх ажил”, “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2/0 дугаартай Албан бичиг, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0 дугаартай “Багахангай дүүргийн Засаг даргын 2019 оны А/00 дүгээр захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны зөвлөмж”, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/0 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” Захирамж, Багахангай дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/00 дугаартай “Орон сууцны байруудын их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай” Захирамж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/0 дугаартай “Тендер шалгаруулалтын тухай” Албан бичиг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/0 дугаартай “Тендерийн баримт бичиг хянасан тухай” Албан бичиг, Төрийн банкны 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 22-08/0 дугаартай “Гүйцэтгэлийн баталгаа”, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн БХД-11/0 дугаартай “Орон сууцны байруудын их засвар, Улаанбаатар, Багахангай дүүрэг, 0 дүгээр хороо 129 айлын орон сууцны их завсрын ажлын гүйцэтгэл”-3, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БХД-11/00 дугаартай “129 айлын орон сууцны засварын ажлын гүйцэтгэл”-2, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БХД-11/00 дугаартай “129 айлын орон сууцны засварын ажлын үе шатны ажлын хуваарь”, 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн БХД-11/00 дугаартай ”129 айлын орон сууцны засварын ажлын гүйцэтгэл”-1, “ЖЦ” ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ,  “ЖЦ” ХХК-ийн Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт”, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ТГ/00 дугаартай “Улаанбаатар хот, Багахангай дүүргийн 129 айлын барилгын гадна цахилгааны буюу хаалттай дэд өртөөний иж бүрэн угсралт, тоноглолтын ажил хийж гүйцэтгэх гэрээ”, “Э” ХХК-ийн Ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, “Э” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/0 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлэх тухай”, Албан бичиг, “ЖЦ” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 06 дугаар сарын тайлан, “ЖЦ” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 06 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт”, “ЖЦ” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 07 дугаар сарын тайлан, “ЖЦ” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 07 дугаар сарын “Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт”, “ЖЦ” ХХК-ийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 08 дугаар сарын тайлан”, “ЖЦ” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 08 дугаар сарын “Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт”, “ЖЦ” ХХК-ийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 09 дүгээр сарын тайлан”, “ЖЦ” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 09 дүгээр сарын “Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт”, “ЖЦ” ХХК-ийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 10 дугаар сарын тайлан”, “ЖЦ” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 10 дугаар сарын “Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт”, “ЖЦ” ХХК-ийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 11 дүгээр сарын тайлан”, “ЖЦ” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 11 дүгээр сарын “Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт”, Улаанбаатар хот, Багахангай дүүрэг, 0 дүгээр хороо, 129 айлын орон сууцны барилгын их засварын ажлын хуваарь, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Э.Н-д олгосон “Итгэмжлэл”, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 21/00 дугаартай “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ”, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 32/00 дугаартай “Ажлын зураг боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23/00 дугаартай “Барилга угсралтын ажлын явцад хийсэн зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт”, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б.М-д олгосон “Итгэмжлэл”, 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр С.А-д олгосон “Итгэмжлэл”,Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Ган хоолойн бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ, Бүтээгдэхүүний чанарын сертификат, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б.О-д олгосон “Итгэмжлэл”, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Үнэлгээний ажлын тайлан хүлээлцсэн акт”, “Төсөв, хөрөнгийн үнэлгээний Баянмодот” ХХК-ийн 19/00-00 дугаартай “Хохирлын үнэлгээний тухай” Албан бичиг, “БМ” ХХК-ийн “Сэлэнгэ аймаг, Шаамар сумын Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Дулаанхаан дахь Үр тарианы агуулахад үүссэн металл хийцийн хохирлын төсөв”, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр П.Д-д олгосон “Итгэмжлэл”, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Ангар барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”      

 

7.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 07/0 дугаартай Албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01-07-102/00 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”, “ХҮТ” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”, “НТ” ХХК-ийн Тусгай зөвшөөрөл, “НТ” ХХК-ийн “ЖЦ” ХХК-ийн ангаран барилгын ажилд ажилласан инженер, ажилчдын нэрс”, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 03/0 дугаартай Албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/0 дугаартай Албан бичгийг гаргуулжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

        1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

             

        2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Хариуцагч дээврийн бэхэлгээг эмхэрдэж бэхлэх ажлыг дутуу хийсэн, батлагдсан зургийн дагуу агуулах баригдсан эсэх нь тодорхойгүй, гэрээ дүгнэсэн актаар аянга зайлуулагч, газардуулга, бетонон хаяавч, агаар сэлгэлтийн систем гэсэн 4 ажлыг хийхээр тохиролцсон боловч эдгээр ажлыг хийгээгүй учраас манайх ажлыг бүрэн хүлээж авсан гэж үзэхгүй. Мөн стандарт шаардлага хангаагүй дээвэр хийсний улмаас нурж, ашиглагдахгүй болсон тул гэрээний үнийн дүн 480.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тайлбарлав.

           

        3.Хариуцагчийн төлөөлөгч Г.П нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Манай компани гэрээний дагуу ашиглагдах боломжтой, улсын комисс хүлээн авсан ажлыг хүлээлгэн өгсөн. Бидний буруутай үйл ажиллагаанаас дээвэр нураагүй гэдгийг шинжээч нар дүгнэсэн. Маш их анхааруулга сэрэмжлүүлэг явуулсан хүчтэй салхины улмаас дээвэр нурсан байдаг. Энэ ажил ангор загварын агуулах барих байсан, барьсан. Орчинд тойронд нь ямар нэгэн байшин барилга хамгаалалт байдаггүй. Гэсэн хэдий ч хариуцагч олон жил бүх эд хөрөнгө, дансаа битүүмжлүүлж тендэрт орж чадахгүй, цалингаа тавьж чадахгүй хүндрэлтэй байсан тул аль аль талаасаа зардлаа хуваагаад манайх нурсан дээврийг дахин засварлаад хийгээд өгье гэхээр нэхэмжлэгч зөвшөөрөхгүй өдий хүрсэн. Эвлэрье гээд хэлэхээр нь яваад очихоор эвлэрэхээ больсон гэдэг. Ийм зовлонтой шийдвэр гаргадаггүй, хариуцаж байгаа хүмүүс нь ажлын ойлголтгүй, идэвхгүй, төрийн ажлыг гацаасан, шийдэлгүй хүмүүс байдаг тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй шүүхээр шийдүүлье гэж шийдсэн” гэж илэрхийлж байна.

 

           4.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

      

           5.Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Тариалан эрхлэлтийн сан, хариуцагч “ЖЦ” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 14/2018/00 дугаартай Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 4 замын баруун хойно байрлалд Сэлэнгэ салбарт үрийн хэвтээ агуулах  барих, түлхүүр гардуулах нөхцөлтэй ажлын гэрээ”-г байгуулж, ажлын гүйцэтгэлийн төсвийг 480.000.000 төгрөгөөр тооцон, нэхэмжлэгч гэрээний үнийг шилжүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гэрээнд дурдсан ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон боловч цаг агаарын хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалж гэрээний 8 дахь хэсэгт зааснаар талууд хугацааг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгажээ.

 

          6.Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

        

         7. Бичгийн баримт, талуудын тайлбараас харахад, хуульд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх ба талуудын хэн аль гэрээнд заасан үрийн агуулахыг баригдсан талаар маргаагүй гагцхүү агуулахын дээвэр нурж унасан үйл баримтад маргаж байна.

 

          8.Иймээс мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол нэхэмжлэгч шаардах эрхтэй.

         

          9.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хөлс төлсөнөөр шаардах эрх нь бий болж, хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгч хөлсөө бүрэн авснаар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэгч гүйцэтгэх ёстой байна.

         10.Хэрэгт цугларсан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 69-06-0000 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулахад комисс дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нарын 12 хүний бүрэлдэхүүнтэй комисс “Энэ үрийн агуулахын зориулалттай барилга байгууламж бага төвөгшилтэй барилгын ангилалын 2000 тонн хүчин чадал бүхий үрийн агуулахын зориулалттай барилга байгууламж түүний холбогдох баримт бичлэгт үзлэг шалгалт хийж, барилгын ажлын гүйцэтгэл  чанарт үнэлгээ дүгнэлт өгсний үндсэн дээр комиссоос “барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэв”,

          -Мөн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн AY/2018/00” дугаартай Гэрээ дүгнэсэн актад “Талуудын байгуулсан AY/2018/00” дугаартай гэрээг дүгнэж энэхүү актыг үйлдэв. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалж гүйцэтгэх талын хүсэлтийн дагуу гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгав. Гэрээт ажлыг гэрээнд зааснаар гүйцэтгэсэн болохыг Засаг даргын шийдвэрээр 12 хүний бүрэлдэхүүнтэй комиссын дүгнэлтийг үндэслэн дүгнэлээ”,

          -Сэлэнгэ аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 2019 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 07/0 дугаартай Цаг агаарын тодорхойлолтод “...Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгоноос зүүн тийш 4 замын баруун хойно өргөргийн 490-5428,9, уртаргийн 10601529,8байрлалд орших төмөр хийцтэй үрийн хэвтээ агуулах эвдэрч нурсан, үрийн агуулахын өмнө, замын урд талын цахилгаан дамжуулах агаарын шугамын шон хугарч нурсан, агуулахаас баруун тийш 2 километрт “Хар хошуу” орчимд айлын гэр нурж, эвдрэн хураасан, мод үндэсээрээ булгарч унасан байдалтай нөхцөлийг иргэдээс асууж тодруулахад 17 цагийн орчим бөөн хар үүл гарч, хүчтэй шууран мөндөр, усархаг аадар бороо орсон гэж байв. Цаг агаарын ажиглалт, хэмжилийн технологийн  зааврын 2 дугаар зүйлийн 2.3.5, 2.10.1 дэх хэсгийг үндэслэн нөхцөл байдлыг дүгнэхэд Шаамар сумын Дулаанхаан тосгон орчмоор халалтын улмаас конвекц үүсч, Cb үүл хөгжин, аянга дуу цахилгаантай аадар бороо, мөндөр холилдон орж, богино хугацаанд салхи эрс ширүүсэн хүчтэй салхи салхилсан байна.Энэ үед салхины чиглэл тогтворгүй, хурд 18-25 м/с буюу түүнээс их байж болно”,

          -Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гамшигаас хамгаалах Улсын хяналтын байцаагчийн Гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай актад “2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 17-18 цагийн орчимд орсон мөндөр, бороо, хүчтэй салхи шуурга болж Шаамар сумын Дулаанхаан тосгонд байрлах Тариалан эрхлэлтийн сангийн үрийн агуулахын барилга байгууламжид эвдрэл гэмтэл учирсан тухай мэдээг хүлээн аваад Дулаанхаан тосгоноос зүүн тийш 4 замын баруун хойно өргөргийн 490-5428,9, уртаргийн 10601529,8байрлалд орших үрийн агуулахын барилга 40х25 метр хэмжээтэй, тэгш өнцөгт хэлбэртэй, металл хана, долгионт төмөр, хагас дугуй хэлбэртэй барилгын металл дам нуруу бүхэлдээ гулзайлт өгсөн, үрийн агуулахын өмнө байрлах цахилгаан дамжуулах агаарын шугамын модон шон хугарч унасан, агуулахаас 2 километрт айлын гэр унасан, ургаа мод үндэсээрээ булгарч унасан байдалтай 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн хүчтэй салхи шуурга нь Засгийн газрын 2015 оны 0 дугаартай “Тогтоол”-ын 2 дугаар хавсралтанд заагдсан “Сэрэмжүүлэг болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалтанд хамаарагдаж байна”,

       -“ХҮТ” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд “ Үр тарианы агуулахын барилгын дээвэр болон хананы төмөр хийцийг хэлбэржүүлэх болон эмхэрдэхэд тусгай зориулалтын багаж, тоног төхөөрөмжийг хэрэглэсэн байна. “Ангор MIC-240” хэлбэрийг сонгосон байна. 1мм-ийн зузаантай хуудсан төмрийг тусгай зориулалтын “Ангор MIC-240” хэлбэрт оруулах машинаар хэвлэж, стандартын дагуу төмрийг эмхэрдэж бат бөх хийсэн байна. Дээвэр, хананы долгионт төмөр хийцийг барилгын зурагт заасан шаардлагын дагуу эмхэрдэж бат бөх хийсэн байна. Дээврийн төмөр хийцийн холболтыг чанаргүй хийсэн бол салхины хүчинд уг холбоос салж дээврийн ган хийцийг эвдэх хүч үйлчлэхгүй байсан. Бат бөх хийсэн учраас барилгын хийцүүдэд ачаалал ирж хэв гажилтанд орж барилга нуржээ”,

     

 -Гэрч Ж.Б “Агуулах зураг төслийн дагуу хийгдсэн. Дээвэр салхинд нурсан нь байгалийн үзэгдэл гэж үзэхээс өөр арга байхгүй. Монгол улсад анх удаа ийм загвараар агуулах хийсэн. Ангор гэдэг нь онгоцны засварын байрны зургаар хийгддэг. Манай улсад шатсан “Бөмбөгөр” ийм загвартай байсан.Тал дугуй. Би эргүүлэгтэй хуй салхи байсан гэж бодож байна. Харамсалтай байна. Өвөрмөц загвараар хийсэн барилга  нурсанд. Араас нь юмаар цохисон мэт цөм авсан байсан. Тал газарт байдаг. Түүнээс холдуу газруудын дээвэр бас унасан байсан. Би өөрөө очиж үзсэн. Анхнаасаа сонгосон газар дээр агуулах баригдсан байсан. Комисс хүлээж авсан”,

 

-Гэрч Х.Д “НТ” ХХК-д инженжер хийдэг. ‘’ЖЦ’’ ХХК-ийн барьсан агуулахын ажил дээр ажилласан. Үрийн агуулах зураг төслийн дагуу баригдсан. Зөвхөн ангорт зориулсан инженер гэж байхгүй. Өмнө нь Нарантуул, Бөмбөгөрийн барилга баригдсан. Ангор загвар гэж дугуй бөөрөнхий загварыг хэлдэг. Агуулах салхинд хийссэн байсан. Би очиж үзсэн.Машин, дүнзэн байшин хүртэл хийссэн айхтар байгалийн гамшиг болжээ гэж бодсон” гэх мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтаар Иргэний 343 дугаар зүйлийн 343.2, 343.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн зөвшөөрч, үрийн агуулахыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан болох нь нотлогдож байна.

 

        11.Түүнчлэн үр тарианы агуулахын барилгын ажлын зургийг зураг төслийн “ББСМО” ХХК гүйцэтгэж, энэхүү зураг төсөл Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/00 дугаартай Дүгнэлтээр хянагдаж Барилгын хөгжлийн төвийн Магадлалын ерөнхий дүгнэлт гарчээ.

 

        12.Иймээс ажил гүйцэтгэгдэж, барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан, “ББСМО” ХХК-ийн боловсруулж батлуулсан ББ-51/0000 шифртэй зураг төсөлд зааснаар ган рамтай, хэвлэмэл төмөр дээвэр, ханатай, бетонон суурьтай, цутгамал төмөр бетонон шалтай байхаар зураг төсөлд заагдсан ажлыг “ЖЦ” ХХК хийж гүйцэтгэсэн болох нь гэрээ дүгнэсэн акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

         13.2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ дүгнэсэн АҮ/2018/00 дугаартай актаар гэрээний гүйцэтгэлийн баталгаа буюу үндсэн үнийн дүнгийн 5 хувийн банкны баталгааг гүйцэтгэгч өөрийн зардлаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэх 4 ажлыг бүрэн дуусгах хүртэл цуцлахгүйгээр сунгахаар тохиролцсон боловч гэрээний үндсэн ажил болох агуулахын зориулалттай барилга байгууламжийн ажил дуусгавар болон улсын комисс хүлээн авч гэрээг талууд актаар дүгнэсэн тул ажлыг бүрэн хүлээж аваагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд барилгын дээвэр нурсан нь дээрх 4 ажлыг бүрэн гүйцэтгээгүйтэй холбоогүй гэж үзлээ.

 

         14.Тодруулбал, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаан үүсгэж байгаа 4 төрлийн ажил гэрээнд тусгагдаагүй, хариуцагч заавал биелүүлэх, хийх үүрэгтэй болох нь баримтаар нотлогдоогүй тул тайлбар үндэслэлгүй байна.

        

          15.Дээрх баримтуудаар түлхүүр гардуулах ажил дуусаж мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.3 дахь хэсэгт “захиалагч өөрийн буруугаар ажлын үр дүнг хүлээж аваагүй байхад гүйцэтгэсэн ажлын үр дүн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас устсан, гэмтсэн, эсхүл захиалагчийн буруугаар ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ажлын хөлсөө төлүүлэх” гэж зааснаар хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан агуулахын дээвэр нурсан нь нотлогдоогүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадаагүй бөгөөд хүчтэй салхи 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр агуулах байрлах нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн үйл баримт тогтоогдож, ажил гүйцэтгэгч гэрээний үүргийг ноцтой зөрчөөгүй, гэрээ хэрэгжиж талууд үүргээ биелүүлж, ажлын үр дүнгээс бус байгалийн давагдашгүй хүчний нөлөөлөөс үүдэн хохирол учирсан болох нь эрх бүхий байгууллагуудын албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        

        16.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1-0 дугаартай “ХААДС-д хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” Тушаалаар нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийн санг шилжүүлэн, эрх үүргийг хэрэгжүүлэх гүйцэтгэх захирлаар Н.Төмөрхүүг томилсон байна.

 

         17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдах нь зүйтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

          115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     

 1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХААДСгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ЖЦ” ХХК-д холбогдох 480.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.

 

       3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

        

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА