Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/21

 

В.Ад холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Г.Чинзориг

Прокурор                                                    Д.Ганчимэг

Өмгөөлөгч                                                  Д.Урансувд нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/298 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлээр В.Ад холбогдох эрүүгийн __________ дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 04ий өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1968 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, Т бүргэд овогт В.А.

Яллагдагч В.А нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Амгаланбаатар хотын “Мөн Шан Юан” зочид буудалд БНХАУ-ын иргэн Жүн Лианыг Дорнод аймгийн Халхгол суманд хадлангийн газар авч өгнө гэж хуурч 65 000 юань буюу 19 607 900 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг яллагдагч В.Аг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/298 дугаар шүүгчийн захирамжаар:

- Яллагдагч В.Ад холбогдох эрүүгийн ________ дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр прокурорт буцааж,

- Хэргийг прокурорт очтол яллагдагч В.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн яллагдагчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээсэн хүний тэмдэглэл, зурагтай анкетийг хэргийн хамт Дорнод аймгийн Прокурорын газарт хүргүүлж,

- Шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөр багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг мэдэгдэж, шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр бичсэн эсэргүүцэлдээ: “Яллагдагч В.Ад холбогдох эрүүгийн ______________ дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь: 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг иргэн амаар болон бичгээр гаргахаар хуульчилсан бөгөөд дээрх заалтад заасны дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж Лбуюу Г нь Дорнод аймгийн цагдаагийн газарт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг гаргасан бөгөөд дээрх гомдлын дагуу аймгийн цагдаагийн газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж, Жүн Лианийг гэрч болон хохирогчоор тогтоон гэрчээр 1 удаа, хохирогчоор 3 удаа буюу нийт 4 удаа мэдүүлэг авч болсон үйл явдлын талаар шалгаж тодруулсан байна. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох аймгийн цагдаагийн газарт гаргасан гомдол, түүнд дурдагдсан гар утасны дугаар, гэрч хохирогчоор өгсөн мэдүүлэгт дурдагдсан хаяг, гар утасны дугаар, цагдаагийн газарт гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах тухай 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан “...БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотын иргэн Junliang / Г/ би...” гэх хүсэлт, хохирогч Жүн Лиан, яллагдагч В.А нарын мэдүүлэг болон хэргийн үйл баримтуудаар гомдол гаргагч Г нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ж Лмөн болох нь тогтоогдож байх ба шүүгчийн захирамжинд дурдагдсан “хохирогч хэн болохыг тогтоон ирүүлэх тухай” заалт үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн дээрх нөхцөл байдлыг тогтоолгохоор гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээр байна.

2. Хохирогч Ж Лнь цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо “...В.А нь 2016 оны 07 дугаар сард Амгаланбаатар хотод ирж “Миний дүү энэ сумын засаг дарга, би чамд хадлан хадах газар авч өгч чадна” гэж хэлээд хадлангийн талбайн татварын төлбөр болгож 65000 юанийг авсан болно. Гэтэл одоог болтол талбайг авч өгөөгүй, миний мөнгийг ч өгөөгүй залилан мэхэлж оргон зугтаагаад байгаа болно. Миний бие мөнгөө авах гээд Монголд олон удаа орж ирсэн боловч авч чадахгүй байна...” гэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагаагаар В.А нь Г буюу Жүн Лианыг Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт 30000 га газар авч өгнө гэж 65000 юанийг залилж авсан болох нь хэрэгт цугларсан Жүн Лианы гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг, В.Аы гэрчээр өгсөн мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

Яллагдагч В.А нь “...65000 юань нь урьд Жүн Лианд өгсөн 10000 боодол өвсний үлдэгдэл мөнгө...” гэсэн мэдүүлэг өгдөг боловч хавтаст хэрэгт цугларсан Жүн Лианы өгсөн “...В.Ааас 2016 оны 03 дугаар сараас хойш нийт 6000 боодол өвсийг 48000 юанаар худалдаж авсан бөгөөд уг мөнгөний 20000 юань урьдчилгаа, дахин 20000 юанийг дансаар /БНХАУ-ын банкны дансаар/ шилжүүлсэн. А надаас 10000 юаний үнэ бүхий техник хэрэгсэл авсан байсан болохоор үүнийг суутгасан өвсний төлбөрт оролцуулсан юм...” гэсэн мэдүүлэг болон пүүний баримт, гаалийн бүрдүүлэлт /БНХАУ-ын/, Гаалийн газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/380 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Дорнод аймаг дахь Гаалийн газрын харъяа Баянхошуу боомтоор өвс нэвтрүүлсэн тээврийн хэрэгслийн мэдээ” зэрэг нотлох баримтуудаар өвс худалдан авсан мөнгийг төлсөн болох нь тогтоогдож байх ба дээрх үйл баримтаас В.А нь Жүн Лианд 30000 га газар авч өгнө гэж 65000 юань авсан гэх үйлдэлтэй хамааралгүй байна гэж дүгнэж байна.

Өөрөөр хэлбэл, В.Аы 2016 оны 07 дугаар сард Жүн Лианд Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэр “Өндөр хүрээ” гэх газарт хадлангийн зориулалтаар 30000 га газар авч өгнө гэж 65000 юань залилж авсан үйлдэл нь хохирогч Ж Л/Jun Liang/-ний 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэгт “...Би Атай 2015 онд Дорнод аймгийн Халхгол суманд хадлан хадаж байх үедээ танилцсан. ...2016 оны 07 дугаар сарын эхээр хадлангийн газар дээрээ байхад А нь хадлангийн газар авч өгч чадна, миний дүү Халхгол сумын Засаг дарга учраас би авч өгч чадна гэсэн. А надад 30.000 га газар авч өгнө, татварын мөнгө нь 65.000 юань болно гэж хэлсэн. Тухайн үед бэлэн мөнгө байхгүй байсан учраас БНХАУ руу очоод мөнгө өгнө гэсэн чинь би чамайг Амгаланбаатар хот руу дагаж очоод авъя гэсэн. ...2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Амгаланбаатар хотод “Мөн Шан Юан” зочид буудлын өрөөнд надтай уулзаж, мөнгө авсан бөгөөд би 8 дугаар сард хадлангийн ажлаа эхлэх учраас яаралтай газар олж өгөөрэй гэж хэлсэн. А нь 3 хоногийн дотор бүтээгээд өгнө гээд 65.000 юань авсан...Ингээд нэлээд хэд хоногийн дараа Дорнод аймгийн Халхгол сум руу очиж Атай уулзсан чинь хүлээж бай, газар хуваарьлагдаагүй байна гэх мэтээр худлаа шалтаг хэлээд хадлангийн талбай гаргаж өгөхгүй байсан ... 2015 оны 9, 10 дугаар сарын орчим А надтай уулзаад ажилчдын цалин хөлсөө өгмөөр байна, би чамд өвсөө заръя, худалдан авах уу, надад урьдчилгаа мөнгө өг гэсэн. Тэр үед надад өвс зарахаар тохирсон. Би урьдчилгаа 20.000 юанийг Ад бэлнээр Монголд байхдаа өгсөн. Өвс худалдан авах үедээ Монгол талаас өвсөө хилээр гаргах асуудлыг А зохицуулна, би Хятад талын боомтоор хүлээн авах асуудлыг шийднэ гэж тохирсон. А нь надад 10000 боодол өвс зарлаа гэсэн боловч хилээр өвсөө машинд ачаад гаргахад нийт 3562 ширхэг боодол өвс болж байсан. Надад хил дээр өвсийг пүүлсэн баримт нь байгаа. Тухайн үед Ад анх тохирсон 10.000 боодол өвс чинь яагаад дутуу байгаа юм бэ гэхэд мөнгөний хэрэг гараад зарим өвсөө зарсан гэж байсан. ...20.000 юанийг 10.000 боодол өвсний урьдчилгаа гэж өгсөн. Дараа нь 10.000 боодол өвс нь дутуу буюу 3562 боодол өвс хилээр гарсан учраас энэ дүнгээр нь тооцож, 10.000 юань 2 удаа хятадад байхдаа банкаар явуулсан. ...би Ад өвсний тооцоо байхгүй, бид хоёрын өвс авсан асуудал тооцоо нь дууссан. А нь надаас авах авлагатай бол энэ хугацаанд нэхэх байсан...” гэсэн мэдүүлэг, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 65.000 юань авсан тухай /Өвөрмонголын иргэн Ггээс хадлангийн талбайн татварын төлбөр болох 65000 юань авлаа. Газрын байршил Өндөр хүрээ А гэх/ баримт, яллагдагч Э.Аы мэдүүлсэн: “...Тухайн үед 65.000 юанийг авахдаа миний өмнөх мөнгийг өг гэж хэлээд авсан ба газар олоод өгчих гэхээр нь газар авч өгье гээд цаасан дээр 65.000 юань авсан талаар бичиж өгсөн. Ингээд газрыг олж өгөх гэсэн боловч 20.000 га газар нэг дор олдохгүй байсан учраас 15.000 га газрын мөнгийг тушаасан. 2018 оны 08 дугаар сард Халхгол сумын 1 дүгээр баг “Монголчуудын хөшөө”-ний баруун талд 3000 га газар, 2 дугаар баг “Хөх өндөр”-ийн овооны баруун талд 3000 га газар авсан. Үлдэгдэл газрыг сумын Иргэдийн хурлаар батална гэж байхад Г Матад сум руу өөр газарт хадлан хадна гээд явчихсан байсан....” гэсэн мэдүүлэг, гэрч П.Алтанцэцэгийн “2016 онд сумын иргэдийн нийтийн хурлын тогтоолоор нэг иргэнд үйлдвэрлэлийн зориулалтаар хадлан хадахад 1500 га газар олгодог байсан. Харин В.Аы мөнгө тушаасан баримтыг харвал 2016 онд 1500 га газрыг авсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Цэцэгсүрэнгийн “...манайх өмнө нь 2015 онд хадлан хадаад өвсөө Г гээд Өвөрмонгол хүүхэнд худалдаж байсан. Дараа нь Г гээд хүүхэнтэй манай нөхөр А танилцаад хамтарч ажиллахаар болсон. 2016 онд хадлан хадах газар авахаар болоход сумаас 1 хүнд 1500 га газраас илүү хадлан хадах газар өгөхгүй байсан юм. Тэгээд манай нөхөр А Г гэх хүүхэнтэй хамтарч ажиллахаар болсон тул 10000-20000 га газарт хадлан хадах газар авах хэрэгтэй байна. Тиймээс хадлан хадах өргөдлөө бичиж өг гэж хэлсэн. Манай нөхөр, хүү, охин, бэр гээд тавуулаа бичсэн үлдсэн хүмүүс нь өөр хүмүүс байсан...“ гэсэн мэдүүлэг, гэрч Х.Нямжавын “...Манай сумын А 2016 онд гэр бүлээрээ хамтран газар аваад хадлан хадах гэж хоорондоо бид хэд тохиролцсон. Тэгээд тухайн жил 1 хүнд 1500 га газар хадах эрхийг сумаас олгож байсан. Тиймээс А 1 хүнд олгох газар бага байна. Хадлан хадаж өвс авах олон га газар хэрэгтэй байна. Тиймээс өргөдөл бичиж хадлан хадах газар авч өгөөч гэсэн. Тэгээд би эхнэрийн хамт хадлан хадах газар авахаар өргөдөл бичиж өгсөн. Тухайн үед А хадлан хадах 1500 га газар авсан талаар хэлсэн. Бүх юмыг нь А хөөцөлдөж авсан. Бид хэд найздаа хадлан хадахад нь туслах зорилгоор газар авах өргөдөл бичиж өгсөн...” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчиж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байна.

3. Шүүгчийн захирамжинд “...олон улсад коронавируст цар тахал гарсантай холбоотойгоор БНХАУ-аас хохирогчийг ирүүлж шүүх хуралдаанд оролцуулах боломжгүйгээс гадна мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” талаар дурдаж хэргийг прокурорт буцаасан байх ба дээрх хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгүүлэх талаар дурдаагүй, шүүхийн шийдвэр ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд гаргасан тайлбартаа: Миний хувьд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...Ер нь шүүх хэргийг улсын яллагчаас ирүүлсэн яллах дүгнэлтийн хэмжээнд шийдвэрлэх талаар хуульд заасан байгаа. Гэтэл хэргээс хальж, яллах дүгнэлтэд дурдагдаагүй асуудлаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж болохгүй. Гэрэлээ нь Жун Лиан гэсэн Хятад нэртэй. Албан ёсны зүйл дээр албан ёсны нэр хаяг л өгч байгаа. Гэрийн хаяг, утасны дугаар нь нэг байгаа. Мөн В.Аы хувьд “Г, Ж Л нар нь өөр хүмүүс юм, би энэ хүнээс 65 000 юань аваагүй” гэж маргасан зүйл байхгүй. В.Аы хувьд өөрөө нэг хүн мөн гэдгийг мэдэж байгаа. ...10 000 боодол өвсний асуудал нь огт өөр асуудал юм. Энэ нь яллах дүгнэлтийн хэмжээнд буюу одоо яригдаж байгаа залилангийн асуудалтай огт хамааралгүй байхад шүүхээс 10 000 боодол өвсний асуудлыг нягтал гэж буцааж байгаа нь үндэслэл муутай санагдаж байна. ...Тиймээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганчимэг гаргасан дүгнэлтдээ: Яллагдагч В.Аы хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу залилангийн асуудлын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой. 65,000 юань залилж авсан асуудлыг шүүх хэлэлцэх ёстой. Хохирогч удаа дараа тогтвортой мэдүүлэг гаргасан. Мөн В.А нь хэд хэдэн хүний нэр дээр газар цуглуулж байсан баримт, мөнгө хүлээн авсан баримт зэргээр дээрх асуудал нотлогдох бүрэн боломжтой. Мөн В.А нь Гээс авсан 65,000 юань нь өвсний тооцоо байсан гэж хэлж байгаа боловч энэ үг нь бусад баримтаар няцаагдаж байгаа. Тиймээс Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02ы өдрийн 298 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх В.Ад холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Дорнод аймгийн прокурорын газраас яллагдагч В.Аыг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Амгаланбаатар хотын “Мөн Шан Юан” зочид буудалд БНХАУ-ын иргэн Ж Л-ыг Дорнод аймгийн Халхгол суманд хадлангийн газар авч өгнө гэж хуурч 65 000 юань буюу 19 607 900 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан залилсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шүүх яллагдагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатын гаргасан хүсэлтийг үндэслэн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулж улмаар ... “65.000 юань буюу 19.607.900 төгрөгөө залилуулсан” гэж хохирогчоор тогтоогдсон Жүн Лиан-аас мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч болон хохирогчоор удаа дараа мэдүүлэг авахдаа “Дорнод аймгийн Цагдаагийн газар өргөдөл гаргасан Гэрэлээ” гэх хүн мөн эсэх талаар асууж тодруулаагүй ... хавтаст хэрэгт үүнийг нотолсон баримт байхгүй, мөн шүүх хуралдаанд хохирогчоор тогтоогдсон Жүн Лиан-ыг оролцуулах боломжгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн өмгөөлөгчийн...Гэрэл нь яллагдагч Ааас 10,000 боодол өвс авсан талаар гомдол гаргачихаад байхад ямар нэгэн байдлаар шийдвэрлэхгүй орхисон. ...Хохирогч Гэрэл Ааас 10,000 боодол өвс авахаас 3,600 боодол өвс авсан, үлдсэн 13 машин өвсийг Гэрэл хэзээ, хаана, хэнээс авсан болохыг тогтоох ... талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэх асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэмжээ хязгаарыг зөрчсөн байна.

Яллагдагч В.Ад холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, эргэлзээтэй зүйлийг нөхөн судлах замаар шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Харин яллагдагч В.Аы хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул түүний үйлдсэн хэрэг нотлогдсон гэсэн агуулга бүхий прокурорын эсэргүүцэлд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/298 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ___________ дугаартай  В.Ад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч В.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

                     ШҮҮГЧИД                                                                З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                   Ж.ДОЛГОРМАА