Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2022/02473

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2022/02473

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, саруул хотхон, Хүннү гудамж 00 дугаар байр, 00 тоотод оршин суух Даваа овогт Б.Э /00000000/

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, UB таун хотхон 00 байр, 00 тоотод байрлах Д ХХК /5724589/

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Сөүлийн гудамж Твин тауэр-0, 0 давхар тоотод байрлах А ХХК /00000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Э-ийн нэр дээр бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир

(Хариуцагч Д ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь А ХХК, Д ХХК нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Э би 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байр зарна гэсэн зарын дагуу А ХХК-ийн барьж буй Саруул хорооллын 118-р байранд очиж байр үзэж сонголтоо хийхэд. Д ХХК-ийн Юнион Бюлдинг 000 тоот оффисд очиж захирал Б.Б-тэй ээж Ц-ийн хамт уулзаад: Таны сонгосон байр манай эзэмшлийн байр, манай компани энэ 118-р байрын карказ угсралтыг хийж дуусгаад манайд бартерийн орж ирсэн юм.А ХХК-тай очиж гэрээ байгуулж гэрчилгээ гарна гэсэн. Ээж Ц: Бэлэн мөнгөөр бол хэд болох вэ? Үнэ буухуу хэдэд өгөх вэ?... Мкв 1 900 000 төгрөгөөр л байгаа гээд ... бид хоёрыг дагуулаад хамт А ХХК оффис дээр очсон. Тэгээд Борлуулалтын албаны дарга Г гэх хүнтэй дөрөвүүлээ уулзахад: Б.Б энэ хүмүүс бартерийн байрыг авах гэж байгаа хүн төлбөрөө төлсөн. Ээж Ц: Төлбөрөө 100 хувь бэлэн төлж байгаа тэгэхээр байрны гэрчилгээ яаг хэзээ гарах вэ? Найдвартай юу? Гэж асуухад:санаа зоволтгүй эгчээ одоо 12 сарын 31-ний дотор гарчихнаа.Итгэхгүй бол надаас ирээд аваарай гэсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хорооллын барилгын 5-р ээлжийн Орон сууц худалдах гэрээ гаргаад надаар гарын үсэг зуруулаад өнөөдөр захирлууд байхгүй байна зуруулчаад 1 дэх өдөр ирж аваарай гэсэн Ингээд Б, ээж бид гурав гараад АТМ-ээс 50 000 000 төгрөгийг Б-ийн данс руу шилжүүлээд үлдэгдлийг нь 1 дэх өдөр гэрээгээ авахдаа шилжлүүлнэ гээд салж явсан. Бид байрны төлбөрөө Д ХХК-д өгч байгаа юм чинь гэрээ байгууллъя гээд утсаар холбогдоод 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр №-1 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус компанийн Юнион бюлдинг 000 тоотод очиж байгуулсан. 1 дэх өдөр Бтэй уулзаад А ХХК-ийн оффис дээр хүлээж очиход өр төлбөргүй гэсэн бичиг хийж өгөөд энийг үзүүлээд байрны түлхүүрээ аваад байрандаа ор гэсэн. Ингээд бид 2019 оны сүүл хүртэл тус компаниудаас гэрчилгээ гарахыг хүлээж гарахгүй болохоор утсаар холбогдож асуухад гараагүй удахгүй гарна хүлээж бай гэсэн хариу өгч дараа нь утсаа авахгүй болсон. Дараагаар 2019 оны сүүлээр А ХХК-ийн Г захирлаар уулзахад: Хоёр компанийн гэрээний ажил дуусаагүй байгаа.Танай байрны гэрчилгээ гаргах айлуудын жагсаалтанд орцон хүлээгдэж байгаа гэсэн 2020 оны 2 сарын үед А ХХК оффис дээр очиж Г захиралтай уулзаж гэрчилгээ хэзээ гарах талаар асуухад. Одоо гарах боломжгүй.Д ХХК-тайгаа уулз авах газраар яваад байр ч үгүй мөнгө ч үгүй үлдэх вий дээ явж Д ХХК-тайгаа уулз гэж хэлээд гаргасан. Дараагаар нь бид Д ХХК-ийн захирал Бтэй уулзаад Г захирал ингэж хэлж байна гэхэд: Тийм юм байхгүй , манайхаас шалтгаалах зүйл байхгүй. А ХХК-тай уулзаад удахгүй хариу өгий гээд хэд хэдэн удаа утсаар хэлэх болсон сүүлдээ утсаа авахгүй өдийг хүрсэн. Бид гэрээний үнэ болох мөнгийг өөрийн Хаан банк 5031685572 тоот данснаас нийт 52 600 000 төгрөг, өөрийн ээж болох Батнасан овогтой Ц-ийн Хаан банкны 5459004235 тоот данснаас 50 000 000 төгрөг, гэрээний нийт үнэ болох 102 600 000 төгрөгийг доорх өдрүүдэд дараах байдлаар төлсөн. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 5006397957 данснаас 5459004235 данс руу 20 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 5006397957 данснаас 5459004235 данс руу 20 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 5006397957 данснаас 5459004235 данс руу 10 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 5006397957 данснаас 5031685572 данс руу 20 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 5006397957 данснаас 5031685572 данс руу 20 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 5006397957 данснаас 5031685572 данс руу 12 600 000 төгрөг нийт 102 600 000 болсон. Д ХХК-ийн ерөнхий захирал Баянхүү овогтой Б-ийн Хаан банкны 5006397957 тоот дансанд бүгдийг бүрэн төлж барагдуулсан. Иймд 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан №-1 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхон Хүннү гудамж 118-р байр 0 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Э миний нэр дээр гаргуулах өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч А ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. А ХХК нь Д ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийг үндэслэн А1-АЗ/05 тоот Карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд заасан бартерийн орон сууц болох Баянзүрх дүүрэг 26-р хороо Саруул хороолол 118-р байрны 1 орц 12 давхрын0 тоот 54 мкв орон сууцыг 2019 оны 07 сарын 26-ны өдөр Б.Эгийн нэр дээр Орон сууц захиалагын гэрээ байгуулсан. Тухайн үед Захиалагч талд бартерийн орон сууц бөгөөд төлбөр тооцоо дуусаагүй байгааг сануулж гэрээний Хавсралт-1 буюу төлбөр төлөлтийн нөхцөлд: А"е ХХК болвн'Долт интернэшнл" ХХК хооронд 2019 оны 07 сарын 17-ны өдөр байгуулагдсан Карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг энэхүү гэрээний дүнд тохирсон хэмжээгээр биелэгдсэнээр төлбөр тооцоо дуусгавар болно. Талуудын хооронд байгуулагдсан Карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу тооцоо нийлсэн акт үйлдэгдэж гарын үсэг зурсны дараа нэр шижлүүлэх болон захиран зарцуулах эрх Захиалагчид шилжинэ"" гэж тусгасан байдаг.Д ХХК нь А1-АЗ/05 тоот гэрээний үүргээ ажил эхэлсэн цагаас эхлэн биелүүлээгүй бөгөөд энэ тухай Гүйцэтгэгч компани болох Д ХХК-д тухай бүрт нь мэдэгдэж байсан боловч тус компаниас ямар нэгэн хариу арга хэмжээ авахгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул Захиалагч тал болох А ХХК нь 2021 оны 05 сарын 24-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан А1-АЗ/05 тоот Карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 12.2.1 -д заасны дагуу гэрээг дангаар цуцалж байгааг мэдэгдэж 01/88 тоот Гэрээ цуцлах тухай албан бичгийг Д ХХК болон Захиалагч Б.Э нарт хүргүүлсэн.А ХХК нь нэхэмжлэгч Б.Эгээс орон сууцны ямар нэгэн мөнгө төлбөр хүлээн аваагүй, гэрээнд тусгагдсаны дагуу Д ХХК нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул 2019 оны 07 сарын 26-ны өдөр байгуулсан 233 тоот Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож Б.Э-ийн нэхэмжлэлтэй А" ХХК, Долтинтернэшнл ХХК нарт холбогдох иргэний хэргээс А" ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч Д ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Д ХХК нь А ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр А1-А3/05 тоот гэрээ байгуулсан. Тус гэрээний 7.4-т заасны дагуу Баянзүрх дүүргийн 26 хороо 118-р байрны 12 давхрын0 тоот 54 мкв 2 өрөө орон сууцыг бартераар авахаар тохиролцсон. Тухайн орон сууцыг Б.Этэй тохиролцон худалдахаар болж А ХХК-д манай компани ажил гүйцэтгэж байгаа бартерийн байр бөгөөд гүйцэтгэлээр орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ гарахыг тодорхой хэлж ойлгуулан одоогоор түлхүүрээ аваад сууж болно гэж тохиролцсон.Б.Эрдэнэсүрэн болон түүний ээж, миний бие Б.Б-тэй бид 3 А ХХК-тай хамт уулзан орон сууцны гэрчилгээ мөн гүйцэтгэлээр гарах талаар ярилцан тухайн орон сууцны түлхүүрээ өгсөн. 2019 онд А ХХК болон Д ХХК аль алинаас шалтгаалан ажил удааширалтай явагдаж А1 блокын барилга угсралт 1 давхар хүрээд зогссон нь бартераар аваахаар тохиролцсон БЗД-ийн 26 дугаар хороо 118-р байрны 12 давхрын0 тоот 54 мкв 2 өрөө орон сууцны гүйцэтгэлд хүрээгүй. 2020 онд А ХХК болон Д ХХК нь харилцан тохиролцон А1,Д3 блокын барилга угсралтыг өөр компанид шилжүүлэн манай компани А2 блокыг хийж гүйцэтгэхээр больсон. Гэвч А2 блокын барилга угсралтын ажил 2022 онд эхлэж байгаа бөгөөд А ХХК болон Д ХХК нь үнийн дүн дээр харилцан тохиролцож чадаагүй бөгөөд бартерийн орон сууцны төлбөрийг хэрхэн барагдуулах талаар тохиролцож байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрэн сурвалжлуулах албан бичиг, 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Б.Э-ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2019 оны 06 дугаар сарын 20-наас 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дансны хуулга, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дансны хуулга, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 20219 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дансны хуулга, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дансны хуулга,2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дансны хуулга, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Төрийн банкны дансны хуулга, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дансны хуулга, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн итгэмжлэл, Б.Э-ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, Алтай констакшн, Б.Э нарын хооронд байгуулагдсан 2019.07.26-ны өдрийн Орон сууц худалдах гэрээ, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 3-18 ху/

 

5. Хариуцагч А ХХК-иас 2022.05.02-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017.01.25-ны өдрийн Гүйцэтгэх удирдлага томилох тухай үүсгэн байгуулагчдийн хурлын шийдвэр, 2016.06.14-ний өдрийн төлөөлөх эрх олгох тухай захирлын тушаал, 2021.05.24-ний өдрийн 01/18 дугаартай Долт интерннэшнл ХХК-д хүргүүлсэн Гэрээ цуцлах тухай мэдэгдэл, 2019.07.17-ны өдрийн А1-А3/05 дугаартай Саруул хотхон хорооллын А1, Д3 блокийн карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтыг гаргаж өгсөн. /хх 22-25, 46-53, 62, 69-75 ху/

 

6. Хариуцагч Д ХХК-иас ямар нэгэн бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Э-ийн хариуцагч А ХХК, Д ХХК нарт холбогдох орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Э-ийн нэр дээр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Б.Э би 2019.07.26-ны өдөр орон сууц худалдан авахаар Д ХХК-ийн захирал Б.Б-тэй уулзахад тус орон сууц нь Алтай контсракшн ХХК-ний 118 дугаар байрны карказ угсралтыг хийсний ажлын хөлсөнд арилжааны гэрээний дагуу манай өмчлөлд шилжиж байгаа байр бөгөөд А ХХК-тай гэрээ байгуулж гэрчилгээ гарна гэсэн. Ингээд мкв тутмыг нь 1 900 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 12 сарын 31-ний дотор гарна гэж хэлсэн. Орон сууцны төлбөр 50 000 000 төгрөгийг Б-ийн данс руу шилжүүлээд үлдэгдлийг нь 1 дэх өдөр гэрээнд гарын үсэг зурахдаа төлөхөөр тохиролцсон. Төлбөрөө Д ХХК-д өгсөн болохоор гэрээ бичгээр байгуулъя гээд 2019.07.27-ны өдөр №-1 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Дараа нь Бтэй хамт А ХХК-иас өр төлбөргүй гэсэн бичиг аваад байрандаа ор гэсний дагуу орон сууцыг хүлээн авсан. Ингээд 2019 оны сүүл хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахгүй болохоор нь А ХХК-ийн Гтай уулзахад хоёр компанийн гэрээний ажил дуусаагүй, маргаантай байна. Д ХХК-тай уулз гэж хэлсэн. Бид гэрээний үнэ болох 102 600 000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 20 сая, 20 сая, 10 саяар 3 хуваан нийт 50 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 20 сая, 20 сая, 12 600 000 төгрөгөөр 3 хуваан 52 600 000 төгрөг, нийт 102 600 000 төгрөгийг Д ХХК-ийн ерөнхий захирал Баянхүү овогтой Б-ийн Хаан банкны 5006397957 тоот дансанд төлсөн. Иймд 2019.07.27-ны өдрийн №-1 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхон Хүннү гудамж 118-р байр 0 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Э миний нэр дээр гаргуулах өгөхийг хариуцагч нарт даалгахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч А ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: А ХХК нь Д ХХК-тай байгуулсан А1-АЗ/05 тоот Карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт Баянзүрх дүүрэг 26-р хороо Саруул хороолол 118-р байрны 1 орц 12 давхрын 0 тоот 54 мкв орон сууцыг өгөхөөр тохиролцсоны дагуу 2019.07.26-ны өдөр Б.Этэй Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед захиалагчид бартерийн орон сууц бөгөөд төлбөр тооцоо дуусаагүй байгааг сануулсан ба гэрээний Хавсралт-1-д А" ХХК болон Долт интернэшнл" ХХК хооронд 2019 оны 07 сарын 17-ны өдөр байгуулагдсан Карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг энэхүү гэрээний дүнд тохирсон хэмжээгээр биелэгдсэнээр төлбөр тооцоо дуусгавар болно. Талуудын хооронд байгуулагдсан Карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу тооцоо нийлсэн акт үйлдэгдэж гарын үсэг зурсны дараа нэр шижлүүлэх болон захиран зарцуулах эрх Захиалагчид шилжинэ" гэж тусгасан. Д ХХК нь А1-АЗ/05 тоот гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тул А ХХК нь 2021.05.24-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан А1-АЗ/05 тоот Карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 12.2.1 -д заасны дагуу гэрээг дангаар цуцалж байгааг мэдэгдэж 01/88 тоот Гэрээ цуцлах тухай албан бичгийг Д ХХК болон Б.Э нарт хүргүүлсэн. А ХХК нь нэхэмжлэгч Б.Эгээс орон сууцны ямар нэгэн мөнгө төлбөр хүлээн аваагүй, гэрээнд тусгагдсаны дагуу Д ХХК нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул 2019 оны 07 сарын 26-ны өдөр байгуулсан 233 тоот Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож Б.Э-ийн нэхэмжлэлтэй А" ХХК, Долтинтернэшнл ХХК нарт холбогдох иргэний хэргээс А" ХХК-д хлбогдох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч Днэхэмжлэлийн шаадлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Д ХХК нь А ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр А1-А3/05 тоот гэрээ байгуулж, гэрээний 7.4-т зааснаар гэрээний төлбөрт Баянзүрх дүүргийн 26 хороо 118-р байрны 12 давхрын0 тоот 54 мкв 2 өрөө орон сууцыг бартераар авахаар тохиролцсон. Тухайн орон сууцыг Б.Эд худалдах үедээ А ХХК-иас авсан бартерийн байр бөгөөд гүйцэтгэлээр орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ гарах талаар хэлээд орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн. 2019 онд А ХХК, Д ХХК-ний аль алинаас нь шалтгаалан ажил удаашралтай явагдаж А1 блокын барилга угсралт 1 давхар хүрээд зогссон тул бартераар авахаар тохиролцсон БЗД-ийн 26 дугаар хороо 118-р байрны 12 давхрын0 тоот 54 мкв 2 өрөө орон сууцны гүйцэтгэлд хүрээгүй. Иймд бид харилцан тохиролцон А1, Д3 блокын барилга угсралтыг өөр компанид шилжүүлээд, манай компани А2 блокыг хийж гүйцэтгэхээр болсон ба барилга угсралтын ажил 2022 онд эхлэж байна. А ХХК болон Д ХХК нь үнийн дүн дээр харилцан тохиролцож чадаагүй бөгөөд бартерийн орон сууцны төлбөрийг хэрхэн барагдуулах талаар ярилцаж байна гэж тайлбарлаж байна.

 

5. Хэрэгт авагдсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1 2019.07.26-ны өдөр А ХХК, Б.Э нарын хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 118-р байрны 12 давхрын0 тоот хаягт байрлах 54 мкв 2 өрөө орон сууцыг 124 200 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон орон сууц худалдах гэрээ байгуулагдсан,

 

5.2 2019.07.27-ны өдөр Д ХХК, Б.Э нарын хооронд мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 118-р байрны 12 давхрын0 тоот хаягт байрлах 54 мкв 2 өрөө орон сууцыг 102 600 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон орон сууц худалдах гэрээ байгуулагдсан,

 

5.3 2019.07.26-ны өдөр Б.Цогтгэрэлийн эзэмшлийн Хаан банкин дахь 5459004235 дугаарын данснаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 50 000 000 төгрөгийг 5006397957 дугаарын данс руу шилжүүлсэн,

 

5.4 2019.07.29-ний өдөр Б.Э-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5031685572 дугаарын данснаас 5006397957 дугаарын данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 52 600 000 төгрөг шилжүүлсэн,

 

5.5 2019.07.17-ны өдөр А ХХК болон Д ХХК нарын хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Саруул хотхоны А1, Д3 блокийн иж бүрэн карказ угсралын ажлыг хийж гүйцэтгэх, гэрээний төлбөрийн 80 хувьд 124 200 000 төгрөгийн үнэ бүхий Саруул хорооллын 118 дугаар байрны0 тоот хаягт байрлах 54 мкв 2 өрөө орон сууц, А1 блокийн 43.06 мкв 2 өрөө орон сууцыг тус тус тооцон А ХХК-иас Д ХХК-д төлөхөөр тохиролцсон,

 

5.6 А ХХК-иас 2021.05.24-ний өдөр 01/88 дугаартай албан бичгээр талуудын хооронд байгуулагдсан 2019.07.17-ны өдрийн Саруул хотхоны А1, Д3 блокийн иж бүрэн карказ угсралын ажлыг хийж гүйцэтгэх гэрээг захиалагчийн санаачилгаар цуцлах мэдэгдэл хүргүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

 

6. Зохигч 2019.07.17-ны өдрийн Саруул хотхоны А1, Д3 блокийн иж бүрэн карказ угсралын ажлыг хийж гүйцэтгэх гэрээний дагуу Д ХХК маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхтэй болсон, тус орон сууцны төлбөрийг Д ХХК-ний захирал хүлээн авсан, орон сууцны төлбөрийг нэхэмжлэгч Б.Э төлснөөр орон сууцны түлхүүрийг хүлээн авч өнөөдрийн байдлаар эзэмшиж ашиглаж байгаа зэрэг үйл баримтад маргаангүй.

 

Харин хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2019.07.17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ цуцлагсданы улмаас гэрээний төлбөрт шилжүүлсэн орон сууцыг хэн өмчлөх эрхтэй талаар маргаж байна.

 

7. А ХХК, Б.Э нарын хооронд 2019.07.26-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах гэрээ, 2019.07.27-ны өдөр Д ХХК, Б.Э нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасанд хамаарахаар байна.

 

Улмаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлэхийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

 

Хариуцагч нар, тэдний хооронд байгуулагдсан карказ угсралтын ажил хийж гүйцэтгэх гэрээ цуцлагдсан, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, иймд гэрээний дагуу өгсөн авсан зүйлээ буцаах үр дагавар үүссэнээр нэхэмжлэгчийн өмчлөх эрх мөн цуцлагдана, мөн 2019.07.26-ны өдрийн А ХХК, Б.Э нарын хооронд байгуулагдсан төлбөр төлөх нөхцөлд ...карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу тооцоо нийлсэн акт үйлдэгдэж, гарын үсэг зурсны дараа нэр шилжүүлэх болон захиран зарцуулах эрх захиалагчид шилжинэ гэж заасан, иймд А ХХК, Б.Э нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч дээрх татгалзал нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж тус тус заасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч А ХХК нь Д ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг Д ХХК-л шилжүүлсэн, орон сууцны төлбөр 102 600 000 төгрөгийг бүрэн барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчид орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримт тогтоогдсон.

 

Иймд хариуцагч А ХХК-ийг хариуцагч Д ХХК болон нэхэмжлэгч Б.Эрдэнэбүрэн нарын хоорондох орон сууц худалдах худалдан авах хүсэл зоригийг хүлээн авсан гэж үзэх тул хоёр компаний хооронд үүссэн маргаантай харилцаа нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн худалдан авагчийн худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхийг хязгаарлах үндэслэл блохгүй гэж дүгнэлээ.

 

Ийнхүү хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж үзсэн нь 2019.07.26-ны өдрийн А ХХК, Б.Э нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэх үндэслэл болно.

 

Дээрхийг нэгтгэвэл, орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 118-р байрны 12 давхрын0 тоот хаягт байрлах 54 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжэгч Б.Э-ийн нэр дээр бүртгүүлэхийг хариуцагч А ХХК-ийг хариуцагч Д ХХК нарт даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.

 

8. Шүүх хуралдааны товыг хариуцагч Д ХХК-ний төлөөлөгчид хуульд заасан зохих журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт хүсэлт ирүүлээгүй. Иймд шүүх хариуцагчийг, хэргийн баримттай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх зэрэг эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн.

 

Мөн тус шүүхийн 2022.04.19-ний өдрийн 183/ШЗ2022/06641 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжид хариуцагч А ХХК-ийг Алтай групп ХХК гэж алдаатай бичигдсэнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар зөвтгөсөн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжид мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргах эрхтэй боловч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдолтой хамтатган гомдол гаргах нь хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарлахгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нарт хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 118-р байрны 12 давхрын0 тоот хаягт байрлах 54 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Даваа овогт Б.Э /00000000/-ийн нэр дээр бүртгүүлэхийг хариуцагч Д ХХК /0000000/, хариуцагч А ХХК /0000000/ нарт даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д ХХК-иас 35 100 төгрөг, А ХХК-иас 35 100 төгрөг тус тус гаргуулан Б.Эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                         

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ