Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2022/03152

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2022/03152 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-00, өөрийн байранд байрлах К ХХК дахь БанК банкны эрх хүлээн авагч /000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 000 мянгат, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах Б ХХК /00000000/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 694 834 399,96 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 18132 Сонсголонгийн зам гурамж, 0000000000000 тоот хаяг байрлах 4 055 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар, 9 ширхэг сүлжих машиныг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч К ХХК дахь БанК банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 3 694 834 399,96 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б ХХК нь К банктай 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 48 тоот зээлийн гэрээг байгуулж, 5 000 000 000 төгрөгийг сарын 0.75 хувь, жилийн 9.0 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 36 сарын хугацаатай зээлэн авахаар тохиролцсон. Банк зээлийн гэрээний 3.1.4 дахь хэсэгт заасан зээлдэгчийн К банкны 2014019319 тоот харилцах /депозит/ дансанд нийт 2 305 000 000 төгрөгийг 2016.02.04-ний өдөр 2 170 000 000 төгрөг, 2016.05.13-ны өдөр 80 000 000 төгрөг, 2016.05.19-ний өдөр 35 000 000 төгрөг, 2016.06.21-ний өдөр 20 000 000 төгрөгийг тус тус хэсэгчилэн олгосон. 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 48 тоот барьцааны гэрээг байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Б ХХК-ийн дангаар өмчлөлийн улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 18132 Сонсголонгийн зам гудамж, 0000000000000 тоот хаягт байршилтай 4,055 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, 11-539957 тоот барьцаалбар үйлдсэн. Мөн 9 ширхэг сүлжих машин барьцаалуулсан. Зээлийг авч ашигласнаас хойш зээлийн хүүд 32 000 000 төгрөгийг төлсөн. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2 305 000 000 төгрөг; зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 1 244 398 493.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 145 385 506.85 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 3 694 783 999.96 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 50 400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Б ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 3 694 834 399,96 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 18132 Сонсголонгийн зам гурамж, 0000000000000 тоот хаяг байрлах 4 055 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар, 9 ширхэг сүлжих машиныг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б ХХК хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 2 949 555 397 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 745 228 602 төгрөгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. К ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 5 000 000 000 төгрөгийг сарын 0,75 хувь, жилийн 9 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай зээлж авахаар тохиролцсон. Кнаас 2 305 000 000 төгрөгийг зээлж авсан. К банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн зээлийн үндсэн төлбөр 2 305 000 000 төгрөгийг тодорхой хугацаагаар төлөхийг зөвшөөрнө. Мөн зээл хэсэгчлэн олгосон хугацаанаас хойш нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл буюу 2019.04.08-ны өдөр хүртэл 655 185 205 төгрөгийн хүү төлөхөөс төлсөн 32 000 000 төгрөгийг хасч үлдэх 623 185 205 төгрөгийг төлөхийг зөвшөөрөх ба 621 213 287 төгрөгийг хүүг зөвшөөрөхгүй. Нэмэгдүүлсэн хүүгийн тухайд, талууд зээлийн гэрээгээр үндсэн төлбөрийн 2015.012.25-ны өдрөөс төлөхөөр тохиролцсон боловч банк зээлийг 2016.02.04-ний өдрөөс 2016.06.21-ний өдрийн хооронд олгосон тул үндсэн зээлийн төлбөр төлөх хугацааг 2018.10.02-ны өдөр буюу зээлийн гэрээний дуусах хугацаа гэж ойлгох тул банкийг татан буулгах шийпдвэр гарсан 2019.04.08-ны өдөр хүртэл 188 хоногий нэмэгдүүлсэн хүү 21 370 191 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөх ба үлдэх 124 015 315 төгрөгийг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрэээгээр 5 000 000 000 тэрбум төгрөгийн зээл олгохоор тохиролцсон боловч 2 305 000 000 төгрөг олгосон тул барьцааны гэрээнд тусгагдсан бүх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах үндэслэлгүй. Мөн газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар улсын бүртгэлд барьцаалбарт бүртгүүлээгүй тул эзэмших эрхтэй газрыг барьцаалаагүй гэж үзэх тул шаардах эрхгүй.

 

3. Нэхэмжлэгчээс: 2019.04.08-ны өдрийн Монгол банК банкны ерөнхийлөгчийн А-97 дугаар тушаал, 2020.04.03-ны Монгол банК банкны ерөнхийлөгчийн өдрийн К ХХК дахь эрх хүлээн авах арга хэмжээг сунгах тухай А-111 тушаал, 2020.09.02-нй өдрийн Монгол банК банкны ерөнхийлөгчийн А-354 дүгээр тушаал, 2020.10.05-ны өдрийн Монгол банК банкны ерөнхийлөгчийн А-394 дүгээр тушаал, 2021.10.08-ны өдрийн Монгол банК банкны ерөнхийлөгчийн А-268 дугаар тушаал, улсын бүртгэлийн гэрчилгээ, Б ХХК-ийн дүрэм, 2015.10.02-ны өдрийн зээлийн гэрээ, банК банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, 2015.10.02-ны өдрийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барьцаалбар 11-539957, зээлийн дансны хуулга, балансын гадуурх дансны хуулга, 2019.10.07-ны өдрийн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 02-06/4758 албан бичиг, газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 4-65 ху, 84-90 ху/

 

4. Хариуцагчаас ямар нэгэн бичгийн нотлох баримт өгөөгүй.

 

Шүүх, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Монгол банкнаас Монгол банК банкны Ерөнхийлөгчийн 2019.04.8-ны өдрийн К ХХК-ийг албадан татан буулгах тухай А-96 дугаартай тушаал, 2019.04.08-ны өдрийн Монгол банК банкны ерөнхийлөгчийн К ХХК-ийн банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай А-95 дугаар тушаалыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 108-109 ху/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч К ХХК дахь БанК банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 3 694 834 399 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Капитал өанк ХХк нь хариуцагчтай 2015.10.02-ны өдөр К48 тоот зээлийн гэрээг байгуулж, 5 000 000 000 төгрөгийг сар тутам 0.75 хувь, жилийн 9.0 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар, 36 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон. Банк зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн Кин дахь 2014019319 тоот харилцах /депозит/ дансанд нийт 2 305 000 000 төгрөгийг хэсэгчлэн олгож, Зээлийн барьцаанд Б ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 18132 Сонсголонгийн зам гудамж, 0000000000000 тоот хаягт байрлах, 4 055 м.кв талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 9 ширхэг сүлжих машины хамт барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэн, 11-539957 тоот барьцаалбар үйлдсэн. Хариуцагч зээлийн хүүд 32 000 000 төгрөгийг төлснөөс өөр үүрэг гүйцэтгээгүй байна. Иймд 2022.04.04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 2 305 000 000 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 1 244 398 493 төгрөг, нэмэгдүүлсэн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 145 385 506 төгрөг, нийт 3 694 783 999 төгрөгийг гаргуулахаар шаардах эртхэй. Мөн хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 50 400 төгрөгийг хариуцагч хариуцах үндэслэлтэй бөгөөд дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Б ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 3 694 834 399 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 18132 Сонсголонгийн зам гурамж, 0000000000000 тоот хаяг байрлах 4 055 мкв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар, 9 ширхэг сүлжих машиныг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч Б ХХК нэхэмжлэлийн шаардлагын заримыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: К ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 5 000 000 000 төгрөгийг сарын 0,75 хувь, жилийн 9 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай зээлж авахаар тохиролцсон зээлийн гэрээ байгуулсан боловч К 2 305 000 000 төгрөгийг олгосон. Үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүргийн тухайд маргаангүй. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн заримыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд 2019.04.08-ны өдөр К ХХК-ний банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тул банкин дахь эрх хүлээн авагч энэ хугацаанаас хойш шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн үндсэн төлбөр 2 305 000 000 төгрөгийг тодорхой хугацаагаар төлөхийг зөвшөөрнө. Мөн зээл хэсэгчлэн олгосон хугацаанаас хойш нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл буюу 2019.04.08-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүү 623 185 205 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21 370 191 төгрөгийг тус тус төлнө. Нэхэмжлэгч 5 000 000 000 төгрөгийн зээл олгох үүргээ биелүүлээгүй учир үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээгээр барьцаа хөрөнгийг үнэлж, барьцаанд бариулсан учир барьцааны эд хөрөнгөөс бүхэлд нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй, Түүнчлэн газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар барьцаанд бүртгүүлээгүй тул газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2015.10.02-ны өдөр К ХХК, Б  ХХК нарын хооронд 48 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 5 000 000 000 төгрөгийг сар тутам 0.75 хувь, нэг жилийн 9 хувийн хүүтэй, 2018.10.02-ны өдөр хүртэл 36 сарын хугацаатай олгохоор тохиролцсон, /хх13-17 ху/

 

4.2 Зээлийн барьцаанд Б ХХК-ний өмчлөлийн, улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 18132 Сонсголонгийн зам гудамж, 0000000000000 тоот хаягт байрлах, 4 055 м.кв талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгөд ногдох газрын хамт, Герман улсад үйлдвэрлэгдсэн STOLL маркийн сүлжих машин 6 ширхэг, Япон улсад үйлдвэрлэсэн SHIMA SEIKI маркийн сүлжих машин 3 ширхэг, SHIMA SEIKI маркийн хэвлэх машин 1 ширхэгийг тус тус барьцаалсан 48 дугаар барьцааны гэрээ байгуулсан, /хх 18-22 ху/

 

4.3 2015.01.09-ний өдөр 2015.10.02-ны өдрийн 48 дугаар барьцааны гэрээг улсын үртгэлд бүртгүүлж, 11-539957 дугаар барьцаалбар үйлдсэн, /хх 23ху/

 

4.4 Нэхэмжлэгч 2016.02.04-ны өдөр 2 170 000 000 төгрөг, 2016.05.13-ны өдөр 80 000 000 төгрөг, 2016.05.19-ний өдөр 35 000 000 төгрөг, 2016.06.21-ний өдөр 20 000 000 төгрөг, нийт 2 305 000 000 төгрөгийн зээлийг хэсэгчлэн олгосон, /хх 28 ху/

 

4.5 Хариуцагч 2016.03.04-ний өдрөөс 2017.02.06-ны өдөр хүртэл зээлийн хүүд 32 000 000 төгрөг төлсөн /хх 28-32 ху/

 

4.6 2019.04.08-ны өдрийн Монгол банК банкны Ерөнхийлөгчийн А-97 дугаар К ХХК-д БанК банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалаар 2019.04.08-ны өдрөөс эхлэн банК банкны эрх хүлээн авагчаар М.Адилбишийг 1 жилийн хугацаатай томилж, 2020.04.03-ны өдрийн А-111, 2020.09.02-ны өдрийн А-354, 2020.10.05-ны өдрийн А-394, 2021.10.08-ны өдрийн А-268, 2022.10.06-ны өдрийн А-269 дугаар тушаалаар тус тус эрх хүлээн авах арга хэмжээг 2023.10.09-ний өдөр хүртэл сунгасан, /хх 5-9, 116 ху/

 

4.7 Монгол банК банкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-95, А-96 дугаар тушаалаар К ХХК-ийн банк байгуулах тухай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, тус банкийг татан буулгахаар шийдвэрлэсэн, /хх 108-109 ху/

 

4.8 Нийслэлийн Засаг даргын 2003.07.08-ны өдрийн 283 тоот шийдвэрийг үндэслэн, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 188028/0104 дугаарт бүртгэлтэй, 154 200 мкв газрыг Буян ХХК-д 15 жилийн хугацаатай Буян ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2003.08.25-ны өдөр Нийслэлийн Газрын алба, Буян ХХК нарын хооронд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, гэрчилгээ олгосон /84-90 ху/

 

5. Зохигч, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээл олгосон мөнгөн дүнгийн хэмжээ, буцаан төлсөн үнийн дүн зэрэгт маргаангүй, харин зээлийн гэрээний үүрэгт төлвөл зохих төлбөрийн хэмжээ, банК банкны эрх хүлээн авагч зээлийн хүүг зээлдүүлэгчээс шаардах эрхтэй эсэх, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах эсэх болон үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт барьцаалсан эсэх талаар маргаантай.

 

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, БанК банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.1энэ хуульд заасан албадлагын арга хэмжээний хүрээнд банк байгуулах тусгай зөвшөөрлийг цуцалсан бол банК банкны эрх хүлээн авагчийг томилохоор, 68.3БанК банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банК банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банК банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна гэж, 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2-т банК банкны эрх хүлээн авагч нь банК банкны хөрөнгийг захиран зарцуулах; банкийг төлөөлөх, удирдах эрхтэй байхаар тус тус заасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар зохигчийн хооронд 2015.10.02-ны өдөр 5 000 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 2 305 000 000 төгрөгийг хариуцагч хэсэгчлэн хүлээн авсан, 2019.04.08-ны өдрийн Монгол банК банкны Ерөнхийлөгчийн А-97 дугаар тушаалаар К ХХК БанК банкны эрх хүлээн авагчийг томилсон болох нь тус тус тогтоогдож байх тул 2019.04.08-ны өдөр К ХХК-ний тусгай зөвшөөрлийг цуцалснаар тус банК банкны эрх хүлээн авагч мөн хугацаанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй.

 

Тодруулбал зохигч, 2015.10.02-ны өдрийн 48 дугаар зээлийн гэрээг 36 сарын хугацаатай, нэг сарын 0.75 хувь, нэг жилийн 9 хувийн хүүтэй 5 000 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээ байгуулжээ.

 

Дээрх гэрээний 3.1.3-т зээлдэгч зээлийн эргэн төлөлөтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс үндсэн хүүний хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна гэж, 3.1.6-д ...Зээлдэгч нь энэхүү гэрээний 2.8-д заасан төлбөрийн хуваарийн дагуу зээлээ бүрэн төлөх, Аж үйлдвэрийн яамнаас дахин зээл олгохоор дэмжүүлэх, зээлийн эх үүсвэрийг сунгуулах зөвшөөрлийг ирүүлсэн тохиолдолд төлбөрийн хуваарийг шинэчлэн тохирно. Энэхүү хуваарь нь гэрээний 3.1.5-д заасан ерөнхий хугацаанаас хэтрэхгүй... гэж, 5.1.1-д банк ...үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй гэх зэргээр гэрээний хугацааг сунгах нөхцөл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг харилцан тохиролцсон байна.

 

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995/-ийн 24 дүгээр зүйлийн 3Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, 25 дугаар зүйлийн 2Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус заасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2018.10.02-ны өдөр дууссан байх бөгөөд талууд зээлийн гэрээний 3.1.6-д зааснаар гэрээний хугацааг сунгаагүй, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995/-ийн 25 дугаар зүйлийн 2-т заасанчлан хугацаа хэтэрсэн хүүгийн хэмжээг тодорхой зааж тохиролцоогүй байх тул нэхэмжлэгчийг хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагын хэтэрсэн хугацааны хүүнд хамаарах шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад хавсаргасан баримтыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 50 400 төгрөг нь нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гаргасан зардал байх тул гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас  нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байна.

 

Иймд, хариуцагч Б ХХК нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 2 305 000 000 төгрөг, 36 сарын зээлийн хүүнд 622 350 000 төгрөг төлөх үүрэг үүссэнээс төлөгдсөн 32 000 000 төгрөгийг хасч, үлдэх хүү 590 350 000 төгрөгөөс 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож, нийт 3 013 420 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

6.2 Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд, зохигч 2015.10.02-ны өдөр 48 дугаар барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Б ХХК-ний өмчлөлийн, улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 18132 Сонсголонгийн зам гудамж, 0000000000000 тоот хаягт байрлах, 4 055 м.кв талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгөд ногдох газрын хамт, Герман улсад үйлдвэрлэгдсэн STOLL маркийн сүлжих машин 6 ширхэг, Япон улсад үйлдвэрлэсэн SHIMA SEIKI маркийн сүлжих машин 3 ширхэг, SHIMA SEIKI маркийн хэвлэх машин 1 ширхэгийг тус тус барьцаалж, 2015.10.09-ний өдөр барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, 11-539957 дугаар барьцаалбар үйлдсэн болох нь тогтоогдож байна.

 

Нэгэнт шүүх талуудын хооронд байгуулагдсан 48 дугаар барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн учир нэхэмжлэгч, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцаагаар хангагдсан үүргийг гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн, 2 305 000 000 төгрөгийн зээл олгосон учир 6 000 000 000 төгрөгөөр үнэлсэн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэх татгалзал нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах барьцаалагчийн эрхийг үгүйсгэхгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах газрыг барьцаалаагүй гэх тайлбар нь хэрэгт авагдсан барьцааны гэрээний 2.1 дэх хэсгийн 2 дугаарт ...үл хөдлөх эд хөрөнгө, уг үл хөдлөх эд хөрөнгөд ногдох газрын хамт гэж дурдагдсан баримтаар үгүйсгэгдэж байгааг тус тус дурдаж байна.

 

Эцэст нь дээрхийг нэгтгэвэл, хариуцагч Б ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 3 013 420 000 төгрөг гаргуулан Кин дахь эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн хугацааны хүү 681 363 999 төгрөг, нотариатын зардал 50 400 төгрөгт хамаарах 681 414 399 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12- зааснаар чөлөөлөгдөх ба нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995/-ийн 25 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан, хариуцагч Б ХХК /00000000/-иас зээлийн гэрээний үүрэгт 3 013 420 000 /гурван тэрбум арван гурван сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөг гаргуулан Кин дахь БанК банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 681 414 399 /зургаан зуун наян нэгэн сая дөрвөн зуун арван дөрвөн мянга гурван зуун ерэн есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Б ХХК-ний өмчлөлийн, улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 18132 Сонсголонгийн зам гудамж, 0000000000000 тоот хаягт байрлах, 4 055 м.кв талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгөд ногдох газрын хамт, Герман улсад үйлдвэрлэгдсэн STOLL маркийн сүлжих машин 6 ширхэг, Япон улсад үйлдвэрлэсэн SHIMA SEIKI маркийн сүлжих машин 3 ширхэг, SHIMA SEIKI маркийн хэвлэх машин 1 ширхэгийг тус тус хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ